Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна

Та нарын ихэнх нь хэдэн жил Бурханд итгэсэн бөгөөд үнэн замын суурь их бага хэмжээгээр тавьсан. Одоо та нар гэр бүл, хорвоо ертөнцийн ээдрээг таягдан хаяж, Бурханыг дагаж чадна. Та нар Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд суралцаж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахыг хүсдэг болж, үнэнийг эрмэлзэхэд бэлэн болжээ. Энэ нь та нар аливааг ойлгож эхэлсэн, бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай болсон гэсэн үг юм. Энэ бол сайн зүйл. Үүрэг гүйцэтгэх нь асар их ач холбогдолтой! Үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэх чинь аврагдаж, төгс болгуулахтай шууд холбоотой. Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханы ажлыг туулж мэдэрч байж л амийн оролтод хүрч чадна, үүргээ сайн гүйцэтгэж байж л Бурханы сайшаалыг хүртэж чадна гэж хэлж болно. Тиймээс үүргээ гүйцэтгэх тал дээр та нараас арай ихийг шаардаж, бага зэрэг засалт, харьцалт хийх нь та нарт ашиг тустай байх болно. Ядаж л та нарын амийн ахиц дэвшил арай хурдан байна. Та нарт өндөр шаардлага тавих нь муу зүйл биш, та нарыг сорих гэж үе үе хэцүү асуудал өгөх нь ч бас муу зүйл биш. Энэ бүхнийг та нарт амиа өсгөж, Бурханы хүслийг биелүүлэхэд чинь туслахын тулд хийж, ингэснээр та нар зарим мэргэжлийн мэдлэгийг илүү сайн ойлгож авч, үүрэгтээ илүү бүтээмжтэй болж чадна. Та нарт ийм шаардлага тавьдаггүй байсан бол үр дүн нь ямар байх байсан бэ? Та нар хоосон сургаал номлож, дүрэм журам дагаж л чаддаг, огт өөрчлөгдөхгүйгээр олон жил Бурханд итгэх байсан. Ийм тохиолдолд та нар хэдийд ахиц дэвшил гаргаж чадах байсан бэ? Үүргээ яаж сайн гүйцэтгэж чадах байсан бэ? Та нар үнэний тал дээр ахиц гаргаж чадахгүй төдийгүй үүргээ гүйцэтгэхэд хэрэгтэй мэргэжлийн мэдлэг дээр ч ахиц гаргахгүй байх байсан. Тэгэхээр үүргээ боломжийн стандартад нийцэхүйц гүйцэтгэж, Бурханд гэрчлэл хийж чадах байсан уу? Та нарын одоогийн биеийн хэмжээний тухайд бол үнэний талаарх ойлголт чинь дэндүү нимгэн, үүргээ гүйцэтгэх зарчмыг ойлгоогүй байна. Үүргээ шаардлага хангахуйц хэмжээнд гүйцэтгэх стандартад хүрэхэд бас хол байна. Гэтэл та нар үүнийгээ мэдэхгүй, өөрийгөө сайн ажиллаж байгаа гэж санаж, заримдаа бүр туйлын ихээр өөрийгөө зөвтгөж, увайгүй байдаг. Хэлж ярьдаг үг, хийдэг зүйлээ ил гаргаж болохгүй, тэдгээр нь үнэн-зарчимд нийцдэггүй. Хэн нэгэн асуудлыг чинь хэлж өгөх үед чи үүнийг хүлээн авч чаддаггүй, бас үнэнийг эрж хайдаггүй, тэр ч байтугай шалтаг заадаг. Энд ямар асуудал байна вэ? Биеэ зүй ёсоор авч явахад шаардлагатай хамгийн энгийн эрүүл ухаан ч чамд алга. Чи юу ч хийж байсан, ихэнх хүн тэрийг чинь ядаж л зүй зохистой гэж үзэх ёстой. Чи бүх хүний зөвлөгөөг сонсох ёстой. Хэрвээ тэдний хэлсэн зүйл зөв байвал чи хүлээн авч, алдаагаа засах ёстой. Бүх хүн гаргасан үр дүнг чинь боломжийн гэж бодож, бүх хүн сайшаавал, тэр цагт л үйлдлийг чинь хүлээн зөвшөөрөхүйц гэж үзэж болно. Ийм маягаар та нар нэг талаар үүргээ гүйцэтгэхдээ зарчмын дагуу үйлдэж чаддаг болж, асуудлыг шийдвэрлэхдээ илүү боловсорч, туршлагатай болно. Нөгөө талаар та нар илүү ихийг сурч мэдэж чадахын зэрэгцээ үнэнийг ойлгож авч, амийн оролттой болно. Тиймээс чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед өөрийгөө зөвтгөдөг байж болохгүй. Бурханы өмнө тайван байж, сургамж авах ёстой. Илүү ихийг сурч мэдэхийн тулд өөрийгөө зөнд нь орхиж чаддаг байх ёстой. Чи “Би энэ тал дээр та нараас илүү мэргэшсэн учраас би удирдах ёстой, та нар бүгдээрээ намайг сонсох ёстой!” гэж боддог бол энэ ямар зан чанар вэ? Энэ бол биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан. Энэ бол сатанлаг, завхарсан зан чанар, энэ бол хэвийн хүн чанарын хүрээнд байдаг зүйл биш. Тэгэхээр өөрийгөө зөвтгөдөггүй байх гэж яана гэсэн үг вэ? (Бүх хүний зөвлөгөөг сонсож, аливааг хүн бүртэй ярилцана гэсэн үг.) Өөрийн чинь бодол, санаа ямар байх нь хамаагүй, ингэх нь зөв, аливааг ингэж хийх ёстой гэж сохроор шийдвэл энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан юм. Зөв юм шиг санагдсан зарим нэг санаа, үзэл бодол чамд байгаа хэдий ч чи өөртөө бүрэн итгэлгүй байгаа бөгөөд эрж хайж, нөхөрлөх замаар тэрийгээ баталгаажуулж чаддаг бол өөрийгөө зөвтгөдөггүй байх гэж үүнийг хэлнэ. Үйлдэл хийхээсээ өмнө бүх хүний дэмжлэг, зөвшөөрлийг авахаар хүлээнэ гэдэг нь аливааг хийх ухаалаг арга зам юм. Хэн нэгэн чамтай санал нийлэхгүй байвал чи үүнд мэрийн хариу үйлдэл үзүүлж, ажлынхаа мэргэжлийн тал дээр нягт нямбай байх ёстой. “Үүнийг чи илүү сайн ойлгодог уу, би илүү сайн ойлгодог уу? Би ажлын энэ тал дээр маш удаан оролцсон, энэ талаар би чамаас илүү дээр ойлголттой байж таарах бус уу? Чи энэ талаар юу мэдэх юм бэ? Чи ойлгохгүй байна!” гэж хэлээд нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Ингэх нь сайн зан чанар биш, энэ бол хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан. Чамтай санал нийлэхгүй байгаа хүн мэргэжлийн бус, ажлын тэр тал дээр ойлголт сайтай биш байж болно, чиний зөв, чи юмыг зөв хийж байгаа байж болох ч, зан чанарт чинь асуудал байна. Тэгэхээр зөв авирлаж, үйлдэх ямар арга зам байдаг вэ? Хэрхэн үнэн-зарчмын дагуу авирлаж, үйлдэж болох вэ? Чи санаа, бодлоо ил гаргаж тавиад, тэдгээрт асуудал байгаа эсэхийг бүх хүнд харуулах ёстой. Хэн нэгэн санал зөвлөгөө хэлбэл, чи эхлээд тэрийг хүлээн авч, дараа нь хэрэгжүүлэлтийн зөв замыг бүх хүнээр баталгаажуулах ёстой. Хэн ч үүнийг эсэргүүцэхгүй бол аливааг хийх хамгийн зүй зохистой арга замыг тодорхойлж, тийм маягаар үйлдэж болно. Асуудал олж илрүүлбэл хүн болгоны санаа бодлыг асууж лавлах ёстой бөгөөд та нар бүгдээрээ үнэнийг эрж хайж, энэ талаар хамтдаа нөхөрлөж, ингэснээр Ариун Сүнсний гэгээрлийг олж авна. Зүрх сэтгэлийг чинь гэрэлтүүлж, чи илүү дээр замтай болох үед хүрэх үр дүн чинь өмнөхөөсөө сайжрах болно. Энэ нь Бурханы удирдамж бус уу? Энэ бол гайхамшигтай зүйл! Чи өөрийгөө зөвтгөдөг байхаас зайлсхийж, төсөөлөл, санаа бодлоо хаяж, бусдын зөв үзэл бодлыг сонсож чадвал Ариун Сүнсний гэгээрлийг олж авч чадна. Зүрх сэтгэл чинь гийж, чи зөв замыг олж чадна. Чи урагшлах замтай болж, хэрэгжүүлэхдээ үнэний дагуу байх нь лавтай. Ингэж хэрэгжүүлж, туршлагажих замаар үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авахын зэрэгцээ ажлын тэр хэсгийн талаар шинэ зүйл мэдэж авна. Энэ нь сайн зүйл биш гэж үү? Аливаа зүйл тохиолдох үед чи өөрийгөө зөвтгөхгүй байж, үнэнийг эрж хайх ёстой, өөрийгөө зөвтгөөд, үнэнийг хүлээж авдаггүй бол бүх хүн чамайг жигшиж, Бурхан чамайг жигшин голох нь дамжиггүй гэдгийг чи үүгээр дамжуулан ухаарна. Энэ нь сургамж авч байгаа хэрэг бус уу? Хэрвээ чи үргэлж ийм маягаар эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлбэл үүрэгтээ ашигладаг мэргэжлийн ур чадвараа хурцалсаар, үүрэгтээ гаргах үр дүн чинь улам сайжирч, Бурхан чамайг гэгээрүүлж, ерөөж, чамд бүр их зүйл олж авах боломж олгоно. Мөн түүнчлэн, чи үнэнийг хэрэгжүүлэх замтай болох бөгөөд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг болох үед зарчмыг аажмаар ойлгож авна. Ямар үйлдэл Бурханы гэгээрэл, удирдамжид хүргэдэг, ямар нь Бурхан үзэн ядаж, үл ойшооход хүргэдэг, ямар нь Бурханы сайшаал, ерөөлд хүргэдгийг мэддэг болох үедээ чи урагшлах замтай болно. Бурханы ерөөл, гэгээрлийг хүртэх үед хүмүүсийн амь нь хурдан ахиж дэвшдэг. Тэд Бурханы гэгээрэл, удирдамжийг өдөр бүр хүлээн авч, зүрх сэтгэл нь амар амгалан, аз жаргалтай болно. Энэ нь тэдэнд тааламжтай байхгүй гэж үү? Үйлдлээ Бурханы өмнө гаргаж тавиад Бурхан тэрийг чинь хүлээж авах үед зүрх сэтгэлд чинь тааламжтай санагдаж, дотроо чи амар амгалан, аз жаргалтай байх болно. Энэхүү амар амгалан, аз жаргал бол Бурханы чамд өгсөн мэдрэмж, энэ бол Ариун Сүнсний чамд хайрласан сэрэл мэдрэхүй юм.

Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан бол хүний хамгийн ил тод сатанлаг зан чанар бөгөөд хүмүүс үнэнийг хүлээж авахгүй бол үүнийг цэвэрлэж яагаад ч чадахгүй. Бүх хүн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, тэд үргэлж ихэрхүү зантай байдаг. Тэдний юу бодох, юу хэлэх, юмыг яаж хардаг байх нь хамаагүй өөрийнх нь үзэл бодол, хандлага зөв, бусдын хэлдэг зүйл өөрийнх нь хэлдэг зүйл шиг сайн, зөв биш гэж үргэлж боддог. Тэд үргэлж өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, хэн ч ярьсан байсан, тэр хүнийг сонсохгүй. Өөр хүний хэлсэн зүйл зөв, эсвэл үнэнтэй нийцдэг байлаа ч гэсэн тэд хүлээж авахгүй. Тэд сонсож байгаа юм шиг харагдах боловч санааг нь авч хэрэгжүүлэхгүй, үйлдэх цаг болоход юмыг өөрийнхөөрөө хийсэн хэвээр, өөрийнх нь хэлсэн зүйл зөв бөгөөд ухаалаг гэж үргэлж бодно. Хэлж байгаа зүйл чинь үнэхээр зөв, ухаалаг, хийсэн зүйл чинь зөв, алдаагүй байж болох ч, чи ямар зан чанарыг харуулсан бэ? Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан бус уу? Энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанарыг хаяхгүй бол үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлөх бус уу? Үнэний хэрэгжүүлэлтэд чинь нөлөөлөх бус уу? Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараа шийдвэрлэхгүй бол энэ нь ирээдүйд ноцтой саад тотгор учруулах бус уу? Саад тотгор туулах нь лавтай, гарцаагүй тэгнэ. Та нар Надад хэлдээ, хүний ийм зан авирыг Бурхан харж чадах уу? Бурхан харж чадахаар барах уу! Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжихээс гадна бас үг, үйлдэл болгоныг нь хэзээд, хаана ч ажигладаг. Чиний энэ зан авирыг хараад Бурхан юу хэлэх бол? Бурхан “Чи гөжүүд! Өөрийнхөө бурууг мэдэхгүй үедээ өөрийнхөө санаа бодолтой зууралдахыг ойлгож болох ч өөрийнхөө буруу гэдгийг сайн мэдэж байгаа хэр нь санаа бодолтойгоо зууралдсан хэвээр, гэмшихээсээ урьдаар үхсэн нь дээр байдаг бол чи ердөө л зөрүүд мунхаг амьтан бөгөөд чи асуудалд оржээ. Хэн санал гаргах нь хамаагүй чи үргэлж сөрөг, эсэргүүцсэн хандлагатай байж, өчүүхэн үнэнийг ч хүлээж авдаггүй, зүрх сэтгэл чинь бүрэн эсэргүүцдэг, хаалттай, үл ойшоодог бол чи утгагүй, хөгийн хүн юм! Чамтай харьцахад дэндүү хэцүү!” гэж хэлнэ. Чамд харьцалт хийхэд юугаараа хэцүү вэ? Чиний харуулж байгаа зүйл алдаатай арга барил, эсвэл алдаатай зан авир биш, харин зан чанар чинь илрэн гарч байгаа учраас чамд харьцалт хийхэд хэцүү байгаа юм. Ямар зан чанар илэрч байна вэ? Үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг зан чанар. Үнэнийг үзэн яддаг хүн гэдгийг чинь олж тогтоомогц Бурханы хувьд чи асуудалд орсон бөгөөд Бурхан чамайг жигшиж, голж, үл ойшооно. Хүмүүсийн харах өнцгөөс бол тэд “Энэ хүний зан чанар муу, тэр туйлын зөрүүд, гөжүүд, бие тоосон! Энэ хүнтэй эв эеэ олоход хэцүү, тэр үнэнийг хайрладаггүй. Тэр үнэнийг огт хүлээж аваагүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй” гэж л хэлнэ. Хүмүүс ихдээ л чамд ийм үнэлгээ өгөх боловч энэхүү үнэлгээ хувь заяаг чинь шийдэж чадах уу? Хүмүүсийн чамд өгдөг үнэлгээ хувь заяаг чинь шийдэж чадахгүй ч нэг зүйлийг чи мартаж болохгүй: Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжихийн зэрэгцээ үг, үйлдэл бүрийг нь ажигладаг. Бурхан чамайг ингэж тодорхойлж, үнэнийг үзэн яддаг гэж чамайг хэлбэл, зүгээр л чамд бага зэрэг завхарсан чанар бий, эсвэл чамайг бага зэрэг дуулгаваргүй гэж хэлэхгүй бол энэ нь маш ноцтой асуудал бус уу? (Тийм ээ.) Энэ бол асуудал гэсэн үг бөгөөд энэхүү асуудал нь хүмүүс чамайг яаж харж, яаж үнэлж байгаад биш, харин үнэнийг үзэн яддаг завхарсан зан чанарыг чинь Бурхан яаж харж байгаад байгаа юм. Тэгэхээр Бурхан үүнийг яаж хардаг вэ? Бурхан ердөө л чамайг үнэнийг үзэн яддаг, үнэнийг хайрладаггүй гэж тодорхойлоод болчихсон уу? Ийм энгийн хэрэг үү? Үнэн хаанаас гарч ирдэг вэ? Үнэн хэнийг төлөөлдөг вэ? (Үнэн Бурханыг төлөөлдөг.) Энэ талаар тунган бод: Хэрвээ хүн үнэнийг үзэн яддаг бол Бурхан Өөрийн өнцгөөс түүнийг яаж харах вэ? (Дайснаа гэж харна.) Энэ ноцтой асуудал биш гэж үү? Хүн үнэнийг үзэн яддаг байх үедээ Бурханыг үзэн яддаг! Тэд Бурханыг үзэн яддаг гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд Бурханыг хараасан уу? Тэд Бурханыг нүүрэн дээр нь эсэргүүцсэн үү? Тэд Бурханыг ар хударгаар нь шүүж, ялласан уу? Яг ч тэгээгүй. Тэгэхээр үнэнийг үзэн яддаг зан чанар илрэн гарч байгаа нь Бурханыг үзэн ядаж байгаа хэрэг гэж Би яагаад хэлдэг вэ? Энэ бол туулайн чинээ цагааныг уулын чинээ хар болгож байгаа хэрэг биш, энэ бол бодит нөхцөл байдал. Энэ бол үнэнийг үзэн яддаг учраас Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хоёр нүүртэй фарисайчуудтай адилхан бөгөөд үр дагавар нь аймшигтай байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг зан чанартай бол тэр нь хэзээ ч, хаана ч илрэн гарч магадгүй бөгөөд ийм зан чанараар амьдарвал Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг болох бус уу? Тэд үнэнтэй холбоотой ямар нэгэн зүйлтэй тулгарах юм уу сонголт хийх үедээ үнэнийг хүлээж авч чадахгүй, завхарсан зан чанараар амьдарвал аяндаа Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвана, учир нь тэдний завхарсан зан чанар Бурханыг, үнэнийг үзэн яддаг. Ийм зан чанартай бол чи Бурханы хэлсэн үгэнд ч гэсэн эргэлзэх бөгөөд анализ хийж, задлан шинжлэхийг хүсдэг. Тэгээд чи Бурханыг үгийг хардаж, “Энэ үнэхээр Бурханы үг мөн гэж үү? Тэдгээр нь үнэн юм шиг надад харагдахгүй л байна даа, бүгдээрээ зөв юм шиг санагдахгүй л байна даа!” гэж хэлнэ. Ийм маягаар үнэнийг үзэн яддаг зан чанар чинь илрэн гарч байгаа хэрэг бус уу? Ингэж бодох үедээ чи Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Чадахгүй нь лавтай. Чи Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурхан чиний Бурхан мөн үү? Биш. Тэгвэл Бурхан чиний хувьд юу болох вэ? Чи судалгааны объект, болгоомжлох ёстой, яллах ёстой хэн нэгэн мэт Бурханд хандаж, жирийн, ердийн хүн шиг Бурханд хандаж, ингэж Түүнийг яллана. Ингэснээрээ чи Бурханыг эсэргүүцэж, доромжилдог нэгэн болно. Ямар зан чанар ингэхэд хүргэдэг вэ? Тодорхой хэмжээнд хөөрөгдсөн биеэ тоосон зан чанар ингэхэд хүргэдэг. Сатанлаг зан чанар чинь чамаас илрэн гараад зогсохгүй сатанлаг төрх чинь бас бүрэн ил болно. Бурханыг эсэргүүцэх түвшинд хүрсэн, Бурханд тэрслүү байдал нь тодорхой хэмжээнд хүрсэн хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаанд юу болдог вэ? Хүн Бурханыг өөрийнхөө эсрэг тавьдаг дайсагнасан харилцаа болдог. Хэрвээ чи Бурханд итгэхдээ үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадахгүй бол Бурхан чиний Бурхан биш. Хэрвээ чи үнэнээс татгалзаж, үнэнийг голдог бол Бурханыг эсэргүүцдэг нэгэн хэдийнээ болжээ. Тэгэхээр Бурхан чамайг аварч чадах уу? Лавтай чадахгүй. Өөрийнх нь авралыг хүртэх боломжийг Бурхан чамд олгодог, Бурхан чамайг дайснаа гэж хардаггүй ч, чи үнэнийг хүлээж авч чаддаггүй, Бурханыг өөрийнхөө эсрэг тавьдаг. Бурханыг үнэн, замаа болгон хүлээж авч чаддаггүй чинь чамайг Бурханыг эсэргүүцдэг хүн болгодог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи хурдан гэмшиж, зүг чигээ өөрчлөх ёстой. Жишээ нь, чи үүргээ гүйцэтгэж байхдаа асуудал, бэрхшээлтэй тулгараад яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байх үедээ энэ талаар сохроор эргэцүүлэх ёсгүй, эхлээд Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, Бурханд залбирч, Бурханаас эрж хайж, энэ талаар Бурханы үгэнд юу гэж хэлснийг харах ёстой. Бурханы үгийг уншсаны дараа ойлгохгүй хэвээр, энэ асуудал ямар үнэнд хамаатайг мэдэхгүй байвал нэг зарчмыг баримтлах ёстой. Тэр нь эхлээд дуулгавартай дагах хэрэгтэй, хувийн санаа, бодолтой байж болохгүй, амар амгалан зүрх сэтгэлээр хүлээж, Бурхан хэрхэн үйлдэх санаа зорилго, хүсэлтэй байгааг харах юм. Үнэнийг ойлгохгүй байгаа үедээ эрж хайх хэрэгтэй, сохроор, хайхрамжгүй үйлдэхийн оронд Бурханыг хүлээх ёстой. Үнэнийг ойлгохгүй байх үед чинь хэн нэгэн санал зөвлөмж өгч, хэрхэн үнэний дагуу үйлдэхийг хэлж өгвөл эхлээд үүнийг хүлээн авч, бүх хүнд энэ талаар нөхөрлөхийг зөвшөөрч, энэ зам нь зөв эсэх, үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхийг харах ёстой. Энэ нь үнэнд нийцэж байгааг баталгаажуулбал ийм маягаар хэрэгжүүл, үнэнтэй нийцэхгүй болохыг нь тогтоовол ийм маягаар бүү хэрэгжүүл. Ийм л энгийн. Үнэнийг эрж хайхдаа олон хүнээс эрж хайх хэрэгтэй. Хэн нэгэнд хэлэх зүйл байвал түүнийг сонсож, бүх үгэнд нь нухацтай ханд. Үл ойшоож, үл тоомсорлож болохгүй, учир нь энэ нь үүргийн чинь цар хүрээн доторх асуудалтай холбоотой бөгөөд үүнд нухацтай хандах ёстой. Энэ бол зөв хандлага, зөв байдал. Чи зөв байдалтай байж, үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг зан чанар харуулдаггүй бол завхарсан зан чанарынхаа оронд ийм маягаар хэрэгжүүлдэг болно. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл ямар үр дүн гарах вэ? (Ариун Сүнс биднийг удирдан чиглүүлнэ.) Ариун Сүнсний удирдамжийг хүртэх нь нэг тал нь. Заримдаа хэрэг явдал маш энгийн бөгөөд оюун санаагаа ашиглаад хүрэх боломжтой. Бусад хүн санал зөвлөгөөгөө өгч, чи ойлгосны дараа аливааг засаж залруулж, зарчмын дагуу үйлдэж чаддаг болно. Энэ бол жижиг хэрэг гэж хүмүүс бодож магадгүй ч Бурханы хувьд энэ бол асар том хэрэг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл чи ийм маягаар хэрэгжүүлэх үед Бурханы хувьд чи бол үнэнийг хэрэгжүүлж чаддаг, үнэнийг хайрладаг, үнэнээс залхаагүй хүн, Бурхан зүрх сэтгэлийг чинь хараад зан чанарыг чинь бас хардаг бөгөөд энэ бол том хэрэг. Өөрөөр хэлбэл Бурханы өмнө үүргээ гүйцэтгэж, үйлдэх үедээ амьдран харуулж, илчилж харуулдаг зүйл чинь бүгд хүмүүст байх ёстой үнэн-бодит байдал юм. Хийж байгаа бүх зүйлдээ гаргадаг хандлага, бодол санаа, байдал чинь Бурханы хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг Бурхан шинждэг.

Зарим хүн өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдох болгонд дэмий юмаар хөөцөлдөж, мухардмал байдалд орох дуртай байдаг нь олиггүй хэрэг биш гэж үү? Энэ бол том асуудал. Саруул ухаантай хүмүүс ийм алдаа гаргахгүй, харин хөгийн хүмүүс ийм байдаг. Бусад хүн өөрт нь төвөг учруулж байна, бусад хүн санаатайгаар өөрийг нь хэцүү байдалд оруулж байна гэж үргэлж төсөөлдөг учраас үргэлж бусадтай дайсагналцаж байдаг. Энэ гажуудал биш гэж үү? Үнэний тухайд тэд хүчин чармайлт гаргадаггүй, ямар нэгэн зүйл тохиолдох үед ач холбогдолгүй зүйлийн талаар маргалдахыг илүүд үзэж, тайлбар шаардаж, нэр нүүрээ аврахыг хичээж, эдгээр асуудалд хандахдаа үргэлж хүний шийдэл ашигладаг. Энэ бол амийн оролтод тулгардаг хамгийн том саад бэрхшээл юм. Хэрвээ чи ийм маягаар Бурханд итгэж, ийм маягаар хэрэгжүүлдэг бол хэзээ ч Бурханы өмнө очихгүй учраас хэзээ ч үнэнийг олж авахгүй. Чи Бурханы чамд зохион байгуулсан бүхнийг хүлээж авахаар Бурханы өмнө хэзээ ч ирэхгүй, бас энэ бүхэнд хандахдаа үнэнийг ашигладаггүй, харин ч аливаад хандахдаа хүний шийдлийг ашигладаг. Тиймээс Бурханы нүдэнд бол чи Түүнээс дэндүү хол төөрч одсон. Зүрх сэтгэл чинь Бурханаас төөрч холдсон төдийгүй бүх оршихуй чинь Бурханы өмнө амьдардаггүй. Аливааг үргэлж хэтрүүлэн шинжилж, дэмий зүйлээр хөөцөлддөг хүмүүсийг Бурхан ингэж хардаг. Хэлэмгий доломгой, бэлэн үгтэй, сэргэлэн, хэрсүү, “Би яриа хөөрөө сайтай. Бусад хүн бүгдээрээ намайг биширч, хүндэлж, өндрөөр үнэлдэг. Хүмүүс ихэвчлэн миний үгийг сонсдог” гэж боддог хүмүүс бий. Ийм байх хэрэгтэй юу? Чи хүмүүсийн дунд нэр хүндтэй болсон ч Бурханы өмнө авирлаж байгаа байдал чинь Түүнд таалагддаггүй. Бурхан чамайг үл итгэгч, үнэнийг үзэн яддаг гэж хэлдэг. Хүмүүсийн дунд чи боловсон, овжин, аливааг маш сайн зохицуулдаг, хэнтэй ч эвтэй байдаг, нөхцөл байдал ямар байх нь хамаагүй аливааг шийдвэрлэж, зохицуулах арга зам үргэлж олж чаддаг байж болох ч, чи асуудлыг шийдвэрлэхээр Бурханы өмнө очиж, үнэнийг эрж хайдаггүй. Ийм хүмүүс маш төвөгтэй. Бурхан чам шиг хүмүүст үнэлгээ өгөхдөө нэг л зүйл хэлдэг: “Чи бол үл итгэгч, чи энэ боломжийг ашиглаж, Бурханд итгэх нэрийн дор ерөөл олж авахыг хичээж байна. Чи бол үнэнийг хүлээж авдаг хүн биш.” Ийм үнэлгээг чи юу гэж бодож байна? Ийм зүйлийг та нар хүсдэг үү? Лавтай хүсэхгүй. Зарим хүн үүнийг тоохгүй, “Бурхан биднийг яаж харах нь хамаагүй, тэртээ тэргүй бид Бурханыг харж чадахгүй. Бидний хувьд эн тэргүүний асуудал бол эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харилцаатай болох. Байр сууриа бэхжүүлснийхээ дараа би удирдагч, ажилчдын сэтгэлийг татаж, ингэснээр бүх хүн биднийг биширдэг болно” гэж хэлж магадгүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ Бурханд итгэдэг хүн мөн үү? Яавч биш, тэд бол үл итгэгч. Бурханд итгэдэг хүмүүс үргэлж Бурханы өмнө амьдрах ёстой, тэд ямар ч асуудалтай тулгарсан бай, үнэнийг эрж хайхаар Бурханы өмнө очих ёстой, тэгвэл эцэст нь Бурхан “Чи үнэнийг хайрладаг, Бурханд таалагддаг, Бурханы хүлээн зөвшөөрдөг хүн. Бурхан зүрх сэтгэлийг чинь харж, дуулгавартай байдлыг чинь бас харсан.” гэж хэлнэ. Иймэрхүү үнэлгээг чи юу гэж бодож байна? Ийм хүмүүс л Бурханы магтаалыг хүртэж чадна. Та нар үүнийг бүрэн дүүрэн ойлгож чадах уу? Бурханд итгэгч ямар үүрэг гүйцэтгэх, гадаад хэрэг явдал, эсвэл Бурханы гэрийн төрөл бүрийн ажил, янз бүрийн тусгай мэдлэгтэй холбоотой үүргийг шийдвэрлэдэг эсэх нь хамаагүй, Бурханы өмнө байнга очиж, Бурханы өмнө амьдардаггүй, Бурханы шинжихийг хүлээж авч зүрхэлдэггүй, Бурханаас үнэнийг эрж хайдаггүй бол шүтлэггүй хүмүүс бөгөөд үл итгэгчээс өөрцгүй гэж Би та нарт хэлнэ. Энэ асуудлыг та нар ойлгож чадаж байна уу? Одоо орчин нөхцөл нь тохиромжгүй учраас үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа зарим хүн байж болно. Тэд үл итгэгчийн орчинд амьдардаг хэр нь Бурханы гэгээрэл, удирдамжийг байнга хүртсээр байдаг. Яаж ингэж чаддаг вэ? Хамгийн чухал зүйл нь тэд Бурханд залбирч, Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж, Бурхантай хэвийн харилцаатай байж чаддаг. Хүн Бурханы өмнө үргэлж амьдарч чаддаг эсэхийг тодорхойлоход гол зүйл нь энэ байдаг. Хэрвээ чи Бурханыг байнга мэдэрч чадахгүй, ахин дахин сул дорой, сөрөг байдаг, байнга эх захгүй, үүрэгтээ ачаа огт үүрдэггүй, үргэлж мунгинаж байдаг бол иймэрхүү байдал нь сайн уу, муу юу? Энэ нь Бурханы өмнө амьдардаг байдал уу эсвэл Бурханы өмнө огт амьдардаггүй байдал уу? (Бурханы өмнө амьдардаггүй байдал.) Тэгэхээр та нар Бурханы өмнө байнга амьдардаг эсэхээ хэмжих ёстой. Хэрвээ Бурханы өмнө амьдрах нь ховор, тэр ч байтугай залбирдаггүй, Бурханы үгийг уншдаггүй бол энэ нь асуудал болно, чи үл итгэгч гэсэн үг. Зарим хүн зүй ёсны ажил хэрэгт анхаарал хандуулах нь ховор, задарсан, эх захгүй, аливаа зүйл тохиолдоход үргэлж будилсан байдалтай байдаг, үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Үүргээ гүйцэтгээд үр дүнд хүрсэн эсэхээ ч мэддэггүй. Өдөр тутмынх нь үйлдлээс аль нь Бурханыг гомдоодог, алийг нь Бурхан хүлээн зөвшөөрдөг, алийг нь Бурхан жигшдэгийг мэддэггүй. Тэд ердөө л өдөр бүрийг аргацааж өнгөрөөдөг. Ийм байдлыг чи юу гэж бодож байна вэ? Иймэрхүү байдалд амьдардаг хүмүүс Бурханаас эмээдэг сэтгэлтэй юу? Хийж байгаа зүйлд нь ямар нэгэн зарчим байж таарах уу? Тэд ухаалаг зүйл хийж чадах уу? Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа “Намайг хазаарлах ёстой, би үүргээ сайн гүйцэтгэх ёстой, би бүх зүрх сэтгэлээрээ, бүхий л чадлаараа гүйцэтгэх ёстой” гэж хэлж чадах уу? Сэтгэлээ зориулдаг болж чадах уу? (Чадахгүй.) Ийм хүмүүс тэгвэл юу хийж байна вэ? Тэд зүгээр л махран зүтгэж байна! Ийм хүмүүс үнэнийг олж авсан уу? (Аваагүй.) Тэр нь асар их гарз хохирол юм. Энэ бүлэг мунхгууд үнэнийг эрэлхийлэхийг мэдэхгүй байж яаж чадаж байна вэ? Тэд арав, хорин жил Бурханд итгэж, маш олон номлол сонссон хэр нь Бурханд итгэснээр юуг олж авах ёстойг, үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой, үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг мэддэггүй. Ийм чухал зүйлийг хүртэл мэдэхгүй байгаа юм чинь тэд жаахан мунхаг бус уу? Тэд маш ухаан муутай, хөшүүн. Тэд үнэнд огт хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд энэ нь аюултай. Бурханд итгэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Үнэнийг олж авах. Хүн үнэнийг олж авах үед ямар асуудал шийдэгдэх вэ? Голчлон гэм нүглийнх нь асуудал, завхарсан зан чанарынх нь асуудал, Бурханд итгэхэд гардаг бүх бэрхшээл, андуу ташаа үзэл бодол нь. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Хүн үнэнийг олж аваад тэрийгээ хаана ашиглах ёстой вэ? Үүргээ биелүүлэх, Бурханд гэрчлэл хийхдээ ашиглах ёстой. Эдгээр нь хамгийн чухал зүйл. Яг одоо та нарт энэ талаар жинхэнэ мэдлэг байхгүй байж болно, та нар үнэний үнэ цэн, ач холбогдлыг хараахан таниагүй байж болох ч нэг л өдөр таних болно.

Та нар Иовын номыг уншсан уу? Уншиж байхдаа сэтгэл чинь хөдөлсөн үү? Иов шиг хүн болохыг хүсэж, тийм хүсэл тэмүүллийг мэдэрсэн үү? (Тэгсэн.) Иймэрхүү байдал, зан төлөв хэр удаан үргэлжилж чадах вэ? Нэг, хоёр өдөр үү, нэг, хоёр сар уу, эсвэл нэг, хоёр жил үү? (Хоёр, гурван өдөр.) Тэгэхээр иймэрхүү байдал, зан төлөв хоёр, гурван өдрийн дараа арилах уу? Сэтгэл чинь хөдлөх үед чи залбирч, Иов шиг хүн болохыг, үнэнийг ойлгож, Бурханы талаар мэдлэгтэй болохыг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болохыг хүсэж байгаагаа Бурханд хэлэх ёстой. Чамд үүнийг бий болгохыг Бурханаас гуйж, чамайг залж чиглүүлж, зөв орчин нөхцөлөөр хангаж, чамд хүч тэнхээ өгч, чамайг хамгаалахыг Бурханаас гуйх ёстой, тэгснээр чи тулгарсан нөхцөл байдал болгонд Бурханыг эсэргүүцэхгүй, бат зогсож, харин ч Бурханаас эмээж, муугаас зайлах үйлдэл хийж, Бурханы хүслийг хангаж магадгүй. Чи ийм зорилгын төлөө, хүрэхийг хүсэж буй зүйлийнхээ төлөө үргэлж залбирч, Бурханаас гуйх ёстой бөгөөд жинхэнэ зүрх сэтгэлийг чинь хараад Бурхан үйлдэх болно. Бурхан үйлдэх үед бүү ай. Бурхан Иовыг шалгахдаа тэгсэн шиг яавч биеийг чинь идээ бээрэнд бариулж, байгаа бүхнийг чинь булааж авахгүй байлгүй. Бурхан тэгэхгүй. Бурхан биеийн хэмжээнд чинь тааруулан аажмаар нэмнэ. Чи чин сэтгэлээсээ Бурханыг дуудах ёстой, Иовын номыг уншсаныхаа дараа сэтгэл чинь хөдлөх үед хоёрхон хоног Бурханыг дуудсаныхаа дараа гурав дахь хоног дээрээ уншихаа больж зүрх сэтгэлдээ хадгалахаа болиод мартаж болохгүй. Тэгвэл чи аюул дуудаж байгаа хэрэг! Хэрвээ чи Иов шиг хүмүүсийг биширч, тийм хүн болохыг хүсдэг бол хэрхэн тийм хүн болох замтай болж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ гарган тавьж, үүний төлөө байнга залбирч, байнга үүнийг тунгаан бодож, дараа нь Иовын талаар Бурханы хэлсэн үгийг идэж, ууж, ахин дахин тогтмол тунгаан бодсоныхоо дараа ийм туршлага, мэдлэгтэй хүмүүстэй нөхөрлөх ёстой. Чи энэ зорилгын төлөө шаргуу ажиллах ёстой. Яаж шаргуу ажиллах ёстой вэ? Зүгээр л хараад, хүлээгээд байвал тэгэх нь шаргуу ажиллаж байгаа хэрэг биш. Чи үүнийг хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргахын зэрэгцээ зовлон зүдүүрийг тэвчих шийдэмгий байдал, хүсэж тэмүүлэх зүрх сэтгэл өвөрлөх ёстой, тэгээд үүний төлөө залбирал өргөөд үйлдэхийг Бурханаас гуй. Бурхан үйлдэхгүй байвал хүмүүс хэчнээн их урам зоригтой байлаа гээд ямар ч нэмэр болохгүй. Бурхан хэрхэн үйлдэх бол? Бурхан биеийн хэмжээнд чинь таарсан орчин нөхцөл зохион байгуулж, зохицуулж эхэлнэ. Итгэлдээ ямар зорилгод хүрэхийг хүсэж байгаагаа, ямар шийдэлтэй байгаагаа чи Бурханд хэлэх ёстой. Үүний төлөө чи Бурханд залбирч, Бурханаас гуйсан уу? Хэр удаан залбирч, гуйсан бэ? Хэрвээ чи ердөө л хаяа нэг хэдхэн залбирал хэлдэг бөгөөд Бурхан үйлдээгүйг хараад “Үүнийг мартъя, зүгээр л больё. Юу л болбол болог, би урсгалаараа л явъя. Надад юу тохиолдох нь хамаагүй” гэж боддог бол тэр бүтэхгүй, чи чин сэтгэлээсээ хандахгүй байна. Чи хоёрхон минут урам зоригтой байгаа л болчихдог бол Бурхан чиний төлөө үйлдэж, чамд зориулсан орчин нөхцөл зохицуулан тусалж чадах уу? Бурхан тэгэхгүй! Бурхан чин сэтгэлийг чинь харахыг, чин сэтгэл, няцашгүй зориг чинь хэр удаан тэсэхийг, зүрх сэтгэл чинь жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг харахыг хүсдэг. Бурхан хүлээнэ. Тэр залбирал, гуйлтыг чинь сонсож, Өөрт нь итгэж хэлсэн шийдэмгий байдал, хүслийг чинь сонсдог боловч зовлон зүдүүр даах шийдэмгий байдлыг чинь харах хүртлээ Бурхан үйлдэхгүй. Бурханд залбирч дууссаныхаа дараа юу ч хийхгүйгээр зүгээр л алга болдог бол, ийм нөхцөл байдалд Бурхан үйлдэх үү? Яавч үйлдэхгүй. Чи Бурханд илүү их залбирч, гуйж, хүчин чармайлт гаргаж, тунгаан бодоод дараа нь чамд чинь зориулж Бурханы бэлдэж тавьсан орчин нөхцөлийг нэгд нэгэнгүй амсаж туулах ёстой. Тэдгээр орчин нөхцөл чамд бага багаар ирж, Бурхан үйлдэж эхэлнэ. Хэрвээ зүрх сэтгэл чинь жинхэнэ биш бол энэ бүтэхгүй. Чи “Би Иовыг ямар их биширч, Петрийг ямар их биширдэг гээч!” гэж хэлж болох ч биширлээ гээд ямар сайн байна? Тэднийг хүссэнээрээ биширч болох ч чи тэдэн шиг биш, чи биширлээ гээд тэдэн дээр хийсэн ажлаа Бурхан чам дээр хийхгүй, учир нь чи тэдэнтэй адил хүн биш. Тэдэн шиг шийдэмгий байдал, хүн чанар, үнэнийг хүсэмжилж, эрэлхийлдэг зүрх сэтгэл чамд байхгүй. Чи ийм зүйлтэй болсон цагт л Бурхан чамд илүү ихийг хүртээнэ.

Үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж авах, авралд хүрч, Бурханаар төгс болгуулах шийдэмгий байдал одоо та нарт байна уу? (Байна.) Шийдэмгий байдал чинь хэр их вэ? Хэр удаан хадгалж чадах вэ? (Сайн байдалтай байгаа үедээ би шийдэмгий байдаг боловч миний үзэлтэй, эсвэл махан биеийн минь ашиг сонирхолд нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ, эсвэл бага зэрэг цэвэршүүлэлт туулж, бага зэрэг бэрхшээлтэй тулгарах үедээ сөрөг байдалдаа гацаж, эхэндээ байсан итгэл, шийдэмгий байдал минь бага багаар арилдаг.) Ингэж болохгүй. Чи хэтэрхий сул дорой байна. Чи ямар ч нөхцөл байдалтай тулгарсан шийдэмгий байдлыг чинь өөрчилж чадахааргүй байранд хүрэх ёстой. Тэгсэн цагт л чи үнэнийг үнэхээр хайрлаж, эрэлхийлдэг хүн болно. Ямар нэгэн зүйл тохиолдож, бага зэрэг бэрхшээл тулгарах үед чи ухарч няцаж, сөрөг болж, урам зориг чинь мохож, шийдэмгий байдлаа алддаг бол бүтэхгүй. Чи амиараа дэнчин тавихад бэлэн хүн шиг хүч тэнхээтэй байж, “Юу ч болж байсан, үхэх байлаа ч гэсэн би үнэнийг, үнэнийг эрэлхийлэх зорилгоо орхихгүй” гэж хэлэх ёстой. Тэгвэл юу ч чамайг зогсоож чадахгүй. Хэрвээ чи үнэхээр бэрхшээлтэй тулгарч, буланд шахагдсан бол Бурхан үйлдэх болно. Мөн түүнчлэн чи ийм ойлголттой байх ёстой: “Надад юу ч тулгарсан тэр бүгд нь үнэнийг эрэлхийлж байхдаа миний авах ёстой сургамж билээ, үүнийг Бурхан зохицуулсан. Би сул дорой байж болох ч сөрөг биш, ийм сургамж авах боломж олгосон Бурханд би талархаж байна. Надад зориулж ийм нөхцөл байдал бүрдүүлсэн Бурханд талархаж байна. Бурханыг дагаж, үнэнийг олж авах шийдэмгий байдлаа би алдаж болохгүй. Би бууж өгвөл Сатанд буулт хийж, өөрийгөө сүйрүүлж, Бурханаас урвасантай адил болно.” Чи ийм шийдэмгий байх ёстой. Чамд тулгардаг ямарваа жижиг асуудал нь бүгдээрээ амийн хөгжлийн чинь жижиг хэсгүүд юм. Тэдгээр нь ахиц дэвшил гаргах чиглэлд чинь саад болохыг зөвшөөрч болохгүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи эрж хайж, хүлээж болох ч ахиц дэвшил гаргах чиглэл чинь өөрчлөгдөх ёсгүй, тийм биш гэж үү? (Тийм ээ.) Бусад хүн юу гэж хэлэх, чамд яаж хандах, Бурхан чамд яаж хандах нь хамаагүй, шийдэмгий байдал чинь өөрчлөгдөх ёсгүй. Бурхан “Чи үнэнийг огт хүлээж авдаггүй, Би чамайг жигшиж байна” гэж хэлэхэд чи “Бурхан намайг жигшиж байгаа юм чинь амьдралд минь ямар утга учир байна вэ? Би үхээд, үүнийг дуусгасан нь дээр байлгүй!” гэж хэлбэл Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг. Бурхан чамайг жигшдэг нь үнэн боловч чи тэмцэж, үнэнийг хүлээн авч, үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгвэл чи ямар ч хэрэггүй амьтан болохгүй, Бурхан чамайг жигшин голохгүй. Яг одоо биеийн хэмжээ чинь жижиг хэвээр, чамайг шалгахад шаардлагатай Бурханы стандартад хүрээгүй л байна. Та нарын хийж чадах цорын ганц зүйл чинь юу вэ? Чи: “Бурхан минь, намайг удирдан чиглүүлж, гэгээрүүлээч, тэгвэл би Таны хүслийг ойлгож, үнэнийг эрэлхийлдэг замаар алхах итгэл, няцашгүй зоригтой болно, тэгвэл би Бурханаас эмээж, муугаас зайлж магадгүй. Хэдийгээр би сул дорой, миний биеийн хэмжээ боловсроогүй ч, надад хүч тэнхээ өгч, намайг хамгаалаач гэж би Танаас гуйя, тэгвэл би эцсээ хүртэл Таныг дагаж чадна” гэж залбирах ёстой. Чи үргэлж Бурханы өмнө очиж, залбирах ёстой. Бусад хүн хорвоогийн юмсын хүслэн болж, махан биеийн таашаал эдэлж, хорвоогийн чиг хандлагыг дагаж болох ч чи тэднийг дагаж болохгүй, үүргээ гүйцэтгэхэд л анхаар. Бусад хүнд сөрөг мэдрэмж төрж, үүргээ гүйцэтгэхгүй байх үед чи дарамтад орох ёсгүй, тэдэнд туслахаар үнэнийг эрж хайх хэрэгтэй. Бусад хүн тав тухын таашаал эдлэх үед чи тэдэнд атаархах ёсгүй, Бурханы өмнө амьдрахад л анхаарах ёстой. Бусад хүн нэр хүнд, ашиг хонжоо, байр сууриар хөөцөлдөх үед чи тэдний төлөө залбирч, тэдэнд тусалж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайвшруулж, ийм зүйлийн нөлөөнд автахгүй байх ёстой. Эргэн тойронд чинь юу ч болж байсан, энэ бүхний талаар Бурханд залбирах ёстой. Чи үргэлж үнэнийг эрж хайж, өөрийгөө хязгаарлаж, заавал Бурханы өмнө амьдарч, Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой. Бурхан хүмүүсийг цаг үргэлж шинжиж байдаг, Ариун Сүнс ийм хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан хүний зүрх сэтгэлийг яаж шинждэг вэ? Бурхан нүдээрээ хардаг төдийгүй чамд зориулж орчин нөхцөл бэлдэж, гараараа зүрх сэтгэлийг чинь хөнддөг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл Бурхан чамд зориулж орчин нөхцөл бэлдэхдээ тэрэнд дургүйцэж, үзэн яддаг эсэх, эсвэл дуртай, дуулгавартай дагадаг эсэх, идэвхгүй хүлээж эсвэл идэвхтэйгээр үнэнийг эрж хайдаг эсэхийг чинь хардаг. Бурхан зүрх сэтгэл, бодол санаа чинь хэрхэн өөрчлөгдөж, хаашаа өсөж хөгжиж байгааг ажигладаг. Зүрх сэтгэлийн чинь байдал заримдаа эерэг, заримдаа сөрөг байдаг. Хэрвээ чи үнэнийг хүлээж авч чадвал чамд зориулан Бурханы бэлдсэн хүмүүс, үйл явдал, юмс, төрөл бүрийн орчин нөхцөлийг Бурханаас хүлээн авч, тэдэнд зөвөөр хандаж чадна. Бурханы үгийг уншиж, эргэцүүлэх замаар бүх бодол, санаа, бүх санал бодол, бүх зан төлөв чинь Бурханы үгэнд суурилан өөрчлөгдөнө. Чи энэ талаар сайн мэддэг болж, Бурхан энэ бүхнийг бас шинжинэ. Хэдийгээр чи энэ талаар хэнд ч хэлж, залбираагүй, зүрх сэтгэлдээ, өөрийнхөө ертөнцөд л үүнийг бодох боловч Бурханы өнцгөөс энэ хэдийнээ маш тодорхой, Бурханд илэрхий байна. Хүмүүс чамайг нүдээрээ хардаг, харин Бурхан зүрх сэтгэлийг чинь зүрх сэтгэлээрээ хөнддөг, Тэр чамд тийм л ойрхон байдаг. Бурханы шинжихийг мэдэрч чаддаг бол чи Бурханы өмнө амьдардаг юм байна. Бурханы шинжихийг огтхон ч мэдэрч чаддаггүй бол чи өөрийнхөө ертөнцөд амьдарч, өөрийн мэдрэмж, завхарсан зан чанараар амьдарч байгаа юм байна, тийм бол чи асуудалд оржээ. Чи Бурханы өмнө амьдардаггүй, Бурхан та хоёрын хооронд асар том зай байдаг, чи Түүнээс маш хол байдаг, Бурханы хүсэлд чи огт санаа тавьдаггүй, Бурханы шинжихийг хүлээж авдаггүй бол Бурхан энэ бүхнийг мэднэ. Үүнийг олж харахад Түүнд дэндүү амархан байх болно. Тиймээс чи шийдэмгий, зорилготой, Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг дагадаг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болох хүсэлтэй бол, ингэж шийдээд, иймэрхүү зүйлийн төлөө байнга залбирч, гуйж чаддаг, Бурханы өмнө амьдардаг, Бурханаас огт хөндийрдөггүй, Түүнийг орхидоггүй бол, чи ийм зүйлийг сайн мэддэг, Бурхан ч бас мэддэг. Зарим хүн “Би өөрөө үүнийг сайн мэднэ, гэхдээ Бурхан үүнийг мэддэг болов уу?” гэдэг. Ингэж асуух үндэслэлгүй. Ингэж хэлбэл чи Бурхантай хэзээ ч ярилцаагүй, Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй гэдгийг энэ нь нотолно. Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Чи Бурханы өмнө амьдраагүй учраас Тэр чамтай хамт байгаа эсэх, Тэр чамайг удирдан чиглүүлж, чамайг хамгаалж байгаа эсэх, буруу зүйл хийх үед чинь Тэр чамайг зэмлэсэн эсэхийг чи мэдэрч чадахгүй. Чи ийм зүйлийг мэдэрдэггүй бол Бурханы өмнө амьдардаггүй, ердөө л үүнийг төсөөлж, зоргоороо аашилж, Бурханы өмнө биш, өөрийнхөө ертөнцөд амьдарч байгаа хэрэг, Бурхан та хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй.

Хүмүүс Бурхантай хэвийн харилцаагаа яаж хадгалж чаддаг вэ? Хадгалах нь юунаас хамаардаг вэ? Гуйж, залбирч, зүрх сэтгэлдээ Бурхантай ярилцахаас хамаардаг. Иймэрхүү харилцаа үргэлж Бурханы өмнө амьдрах боломжийг хүмүүст олгодог. Тиймээс Бурхантай хэвийн харилцаа тогтоохын тулд хүмүүс эхлээд тайван болох ёстой. Зарим хүн үргэлж гадаа юм хийж, зөвхөн гадаад ажил хэрэг хийгээд завгүй байдаг. Нэг, хоёр хоног ямар ч сүнслэг амьдралгүй байхад тэрийгээ ч мэдэхгүй. Гурав, дөрвөн хоногийн дараа, тэр ч байтугай нэг, хоёр сарын дараа ч мэдэхгүй. Учир нь тэд залбирч, гуйж, Бурхантай ярилцаагүй. Чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурхан чамд тусалж, удирдан чиглүүлж, чамайг хангаж, гэгээрүүлж, Бурханы хүслийг ойлгож, үнэн гэж юу болохыг мэдэж, үнэн-зарчим гэж юу болохыг ойлгож, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг болгохыг чи хүсдэг бол иймэрхүү гуйлт Бурханы хүсэлтэй нийцдэг. Залбирал харьцангуй өргөн цар хүрээг хамардаг. Заримдаа чи зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар ярьж болно, бэрхшээлтэй тулгарч, сөрөг, сул дорой санагдах үедээ ийм зүйлсийн талаар зүрх сэтгэлээсээ Бурхантай ярилцаж, бас дуулгаваргүй байх үедээ Бурханд залбирч болно, эсвэл өдөр тутамдаа тулгардаг ойлгож чаддаг, бас ойлгож чаддаггүй зүйлсийн аль алиных нь талаар Бурхантай ярилцаж болно. Үүнийг залбирал гэдэг. Залбирал гэдэг нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар Бурхантай ярилцах, эсвэл Бурханаас үнэнийг эрж хайх юм. Заримдаа тогтсон цагт залбирал хийдэг, зарим үед хэзээ ч хамаагүй хийдэг, чи хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй залбирч болно. Сүнслэг нөхөрлөлд тодорхой нэг хэв маяг гэж байхгүй: Ямар нэгэн зүйл санааг чинь зовоож байж болно, үгүй ч байж болно, чамд хэлэхийг хүссэн зүйл байж болно, үгүй ч байж болно. Санааг чинь зовоосон зүйл байвал энэ талаар Бурхантай ярилцаж, залбирал хэл. Ерөнхийдөө Бурхан хүнийг хэрхэн хайрладаг, Тэр хэрхэн хүнд санаа зовдог, яагаад Тэр хүнийг засаж, харьцдаг, Бурханыг дуулгавартай дагана гэж үнэндээ юу гэсэн үг болох гэх мэт асуултын талаар эргэцүүлэхийг хичээж, цаг үргэлж, хаа сайгүй Бурхантай ярилцаж, Бурханд залбирч, Бурханаас эрж хайх ёстой. Энэ нь сүнслэг нөхөрлөл буюу товчоор “сүнсэн нөхөрлөл” юм. Чи заримдаа замд явж байхдаа сэтгэлийг чинь маш ихээр хямраасан зүйлийн талаар бодож болно, чи өвдөг сөгдөж, эсвэл нүдээ аних хэрэггүй. Зүгээр л “Бурхан минь, надад ийм зүйл тохиолдлоо, үүнийг шийдэх зөв зүйтэй арга замыг би мэдэхгүй байгаа учраас энэ асуудал дээр удирдан чиглүүлээч гэж би Танаас гуйж байна” хэмээн зүрх сэтгэлдээ Бурхантай ярилцаж болно. Зүрх сэтгэл чинь хөдлөхийг мэдэрч энэ талаар цөөн хэдэн чин сэтгэлийн үгийг Бурханд хэлбэл Тэр мэднэ. Заримдаа чи гэрээ санаад “Бурхан минь, би гэрээ маш их санаж байна” гэж магадгүй. Онцгойлон хэнийг санаж байгаагаа хэлэхгүй, зүгээр л гунигтай санагдаж, энэ тухайгаа Бурханд хэлж байгаа юм. Чи Бурханд залбирч, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлж байж л асуудлаа шийдвэрлэж чадна. Өөр хүнтэй ярилцаад асуудлаа шийдвэрлэж чадах уу? Үнэнийг ойлгодог хүнтэй таарвал тийм ч муу хэрэг биш, чи асуудлаа шийдвэрлэж чадахаар барахгүй чамд бас ашиг тустай. Гэхдээ хэрвээ үнэнийг ойлгодоггүй хүнтэй таарвал асуудлаа шийдвэрлэж чадахгүй, энэ нь бас тэдэнд нөлөөлж магадгүй. Хэрвээ чи Бурхантай ярилцвал Бурхан чамайг тайтгаруулж, сэтгэлийг чинь хөдөлгөнө. Чи Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг уншаад тунган бодож, залбирч чадвал үнэнийг ойлгож, асуудлаа шийдвэрлэж чадна. Бэрхшээлээ давж гарах замыг олоход Бурханы үг чамд тусалж чадах бөгөөд энэхүү өчүүхэн саад тотгортой таараад чи бүдрэхгүй, чамд дарамт болохгүй, бас үүргээ гүйцэтгэхэд чинь ч нөлөөлөхгүй. Гэнэтхэн сүнс чинь сульдаж, бага зэрэг харанхуй санагдах үе гарна. Ийм зүйл тохиолдох үед чи даруй Бурханд залбирч, Түүнд ойртох ёстой бөгөөд энэ нь цаг үргэлж, хаа яваа газраа зүрх сэтгэлдээ байгаа зүйлийн талаар Түүнтэй ярилцаж, Түүнд итгэж хэлнэ гэсэн үг юм. Ийм маягаар байдал чинь өөрчлөгдөж болно. Чи: “Бурхан хором мөч бүрд дэргэд минь байна, Тэр хэзээ ч намайг орхиогүй, би мэдэрч байна. Би хаана ч, юу ч хийж байсан, цуглаанд эсвэл үүргээ гүйцэтгэж байх нь хамаагүй Бурхан намайг гараас минь хөтөлж байгааг, Тэр хэзээ ч намайг орхиогүйг би зүрх сэтгэлдээ мэднэ” гэсэн итгэлтэй байх ёстой. Он удаан жил өдөр бүрийг ингэж өнгөрөөж байснаа заримдаа дурсан санах үедээ биеийн хэмжээ чинь өссөн болохыг, Бурхан чамайг удирдан чиглүүлж ирснийг, Бурханы хайр үргэлж чамайг хамгаалж байсныг мэдэрнэ. Эдгээр зүйлийг бодоод зүрх сэтгэлдээ залбирч, Бурханд “Өө Бурхан минь, би Танд талархъя! Би дэндүү сул дорой, аймхай, дэндүү гүнзгий завхарсан. Та намайг ингэж удирдан чиглүүлээгүй бол өнөөдөр би өөрөө энд хүрч чадахгүй байсан” хэмээн талархал өргөнө. Энэ сүнслэг нөхөрлөл биш гэж үү? Хүмүүс ийм маягаар Бурхантай нөхөрлөж чадвал Бурханд хэлэх зүйл тэдэнд их байх бус уу? Тэд Бурханд нэг ч үг хэлэхгүй олон хоног явна гэж байхгүй. Бурханд хэлэх зүйл байхгүй бол зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүй байгаа хэрэг. Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа бөгөөд чи Бурханд итгэдэг бол зүрх сэтгэлдээ байгаа бүх үгээ, хамгийн дотнын итгэлт хүндээ хэлдэг зүйлээ хүртэл Түүнд хэлж чадна. Үнэндээ Бурхан бол чиний хамгийн дотнын итгэлт хүн юм. Бурханд хамгийн дотнын итгэлт хүнээ, хамгийн их түшиж найддаг, хамгийн найдвартай, итгэл хүлээсэн, хамгийн дотно гэр бүлээ гэж хандвал Бурханд хэлэх зүйлгүй байх боломжгүй. Бурханд хэлэх зүйл чамд үргэлж байдаг бол үргэлж Бурханы өмнө амьдрах бус уу? Үргэлж Бурханы өмнө амьдардаг бол Бурхан хэрхэн чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд санаа тавьж, чамайг хамгаалж, чамд амар амгалан, баяр хөөр авчирч, чамайг яаж ерөөж, яаж зэмлэж, сахилгажуулж, цээрлүүлж, шүүж, гэсгээж байгааг чи мэдэрч чадна. Энэ бүхэн чамд тодорхой, илэрхий байх болно. Чи өдөр бүрийг зүгээр л аргацааж өнгөрөөдөг, зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүй, аман дээрээ л Бурханд итгэдэг, өнгөн дээрээ л үүргээ гүйцэтгэж, цуглаанд оролцож, өдөр бүр Бурханы үгийг уншиж, залбирч, зүгээр л оромдсон болдог бол энэ Бурханд итгэж байгаа хэрэг биш, чиний баримталдаг эдгээр шашны зан үйлийн аль нь ч үнэнтэй ямар ч холбоогүй. Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн хэсгийг өдөр бүр анхааралтай уншиж, тэдгээр үгийн дотор залбирч, нөхөрлөх хэрэгтэй. Тэд өдөр бүр Бурханы үгээс багахан гэрэл олж авч, бага зэрэг үнэнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа үнэнийг эрж хайж, үүргээ гүйцэтгэж байхдаа хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж, өдөр бүр амийн туршлага олж авч, Бурханы ажлыг туулж мэдэрч чаддаг байх ёстой. Жинхэнэ итгэгч, Бурханыг дагадаг хүн ийм байдаг.

Бурханд итгэх итгэлд чинь аль асуудал нь хамгийн чухал, шийдвэрлэх хамгийн шаардлагатай байгаа вэ? Бурхантай харилцах хэвийн харилцааны асуудал. Чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан байдаггүй, Бурханаас харилцаагаа тасалсан, Бурханд хамгийн дотнын, итгэлт, шадар гэр бүлийн гишүүн, итгэлт хүнээ гэж ханддаггүй бол Бурхан чиний Бурхан биш. Хэсэг хугацаанд Миний үгийн дагуу хэрэгжүүлээд та нарын дотоод байдал өөрчлөгдсөн эсэхийг хар. Миний үгийн дагуу хэрэгжүүлснээрээ чи лавтай Бурханы өмнө амьдарч, хэвийн нөхцөл, хэвийн байдалтай болж чадна. Хүний байдал хэвийн, аливаа үйл явдал, хүмүүс, юмс, эсвэл амийнх нь туршлагын үе шат болгонд тулгарсан төрөл бүрийн орчин нөхцөлийн нөлөөнд ордоггүй, үүргээ тууштай хэвийн гүйцэтгэж чаддаг бол жинхэнэ биеийн хэмжээтэй, үнэн-бодит байдалд орсон хүн мөн билээ.

2017 оны 7 дугаар сарын 13

Өмнөх: Үнэнийг олж авахын тулд төлөөс төлөх нь асар их ач холбогдолтой

Дараах: Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх