537 Үхлийн ирмэг дээр үнэнийг ухаарахад хэтэрхий оройтно

I

Их мэдлэгийн талаар олон хүн ярьдаг ч

үхэх гэж байхдаа нулимс дуслуулдаг.

Нэг насны амьдралаа дэмий үрж,

хий хоосон амьдарснаа үзэн яддаг.

Тэд хоосон сургаалыг л ойлгодог ч

үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй.

Бурханыг гэрчлэхийн оронд

зөгий шиг хаа сайгүй гүйдэг.

Зөвхөн үхлийн ирмэг дээр л

тэд үнэнийг олж хардаг:

Тэд Бурханыг огт мэддэггүй,

жинхэнэ гэрчлэлгүй гэдгээ ойлгодог.

Яагаад ѳнѳѳдѳр хайртай үнэнээ

эрж хайж болохгүй гэж?

Яагаад маргааш болтол хүлээнэ гэж?

Хэтэрхий оройтохгүй юу?

Яагаад үнэнийг эрэлхийлж,

амьд байхдаа үнэний төлөө зовж болохгүй гэж?

Харуусал тээн үхмээр байна уу?

Тэгвэл яагаад Бурханд итгэнэ вэ?


II

Олон хэрэг явдал дээр хүмүүс

багахан хичээл чармайлт гаргаад

үнэнийг хэрэгжүүлснээрээ

Бурханы сэтгэлийг хангаж чадна.

Гэвч тэдний зүрх сэтгэл чөтгөрт эзэмдүүлсэн,

тиймээс Бурханы төлөө үйлдэж чадахгүй.

Оронд нь тэд махан биеийн төлөө ажиллаж,

эцэст нь харуулах юу ч байдаггүй.

Ийм учраас хүмүүс зовж,

бэрхшээлтэй тулгардаг.

Эдгээр нь Сатаны тамлалт биш үү?

Энэ махан биеийн ялзрал биш үү?


III

Бурханыг хоосон яриагаар хуурах гэсний хэрэггүй,

харин бодит үйлдэл хий.

Өөрийгөө хуурах ямар хэрэгтэй юм бэ?

Махан бие, алдар нэрийн төлөө

амьдраад юу хожих вэ?

Яагаад ѳнѳѳдѳр хайртай үнэнээ

эрж хайж болохгүй гэж?

Яагаад маргааш болтол хүлээнэ гэж?

Хэтэрхий оройтохгүй юу?

Яагаад үнэнийг эрэлхийлж,

амьд байхдаа үнэний төлөө зовж болохгүй гэж?

Харуусал тээн үхмээр байна уу?

Тэгвэл яагаад Бурханд итгэнэ вэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 536 Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эцсээ хүртэл дагаж чадахгүй

Дараах: 538 Сатаны нөлөөнөөс ангижрах үедээ хүн аврагддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх