538 Бурханд итгэх хүний итгэл харахын аргагүй муухай
I
Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээлэл сонссон хэдий ч үүнд нухацтай бус байдлаар ханддаг. Тэд үүнийг эрхэм нандин зүйл гэж хүлээн авдаггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч ухамсарладаггүй. Энэ хүмүүсийн Бурханыг дагах зорилго маш энгийн бөгөөд ерөөгдөх гэсэн ганцхан зорилготой. Ийм хүмүүс энэхүү зорилготой хамааралгүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулахаас залхуурдаг.
II
Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаа юм. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л шаргуу ажилладаг. Ашиг сонирхолд үндэслэсэн ийм харилцаанд садан төрлийн хайр байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, аргаа барсан эгдүүцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн эвгүй, харахын аргагүй байгааг хэн ч төсөөлж чадахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас