536 Бурханы зан чанарыг уурлуулдаг хүмүүс шийтгүүлэх ёстой
I
Бурхан хүний улс төрд оролцдоггүй хэр нь улс, үндэстэн бүрийн хувь заяаг хянадаг, Тэрээр энэ дэлхий, бүхий л орчлон ертөнцийг хянадаг. Хүн төрөлхтний хувь заяа болон Бурханы төлөвлөгөө нягт холбоотой байдаг бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс зугтаж чадахгүй. Хэрвээ хүн хувь заяагаа мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг хөгжин цэцэглүүлж, Өөрийг нь эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.
II
Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн таар нөмрөн, үнсэн дунд суугаад гэмшиж, нүглээ улайсныг эргээд бод. 2,000 жилийн өмнө Есүсийг загалмайд цовдолсны дараа иудейчүүд яаж төгссөнийг сана—тэд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу дүрвэж, олонх нь хөнөөгдөж, Иудей үндэстэн бүхэлдээ улс орныхоо сүйрлийн урьд хожид байгаагүй шаналлыг амссан.
III
Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн бүх үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь улс орон, үндэстэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас