57. Мэдээлэх үү, болих уу

Ян И, Хятад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, та нар өөрсдийгөө Бурханы гэрийн гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдэлдээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийнхэн дунд тоологдож чадахгүй бөгөөд Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга учир яг энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Аливааг зарчимтай, үнэнд нийцтэй хийхийг Бурхан биднээс шаарддаг. Энэ бас итгэгч бидний үүрэг хариуцлага юм. Энэ стандартад нийцэхгүй бол Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй. Урьд нь завхарсан зан чанар маань намайг байнга хойш татдаг байлаа. Би зарчимтай ярьж, үйлддэггүй байсан. Чуулганы хуурамч удирдагч, ажилчдыг олж илрүүлчхээд ил болгож, мэдээлж зүрхлээгүйгээс минь болоод Бурханы гэрийн ажил саатсан юм. Аливааг зарчимтай хийх хэчнээн чухлыг би туршлагаасаа сурч авсан даа.

Өнгөрсөн зун, манай чуулганы удирдагч багийн удирдагчийн ажилд туслуулахаар юм бичих үүрэгт намайг томилсон юм. Үүнээс гурван сарын өмнө хуучин үүргээсээ халагдсан байсан болохоор дахин боломж олгосонд нь Бурханд чин сэтгэлээсээ талархлаа. Тэгээд энэ боломжийг үнэхээр нандигнаж, тэр ажлыг эхлэхдээ Бурханд найдахыг хүссэн юм. Багийн ажлын тухайд удирдагчаар товчхон тайлбарлуулаад, баримт бичиг хянах хүн хүч хүрэхгүй байгааг харсан. Энэ нь тэдний ахицад үнэхээр их нөлөөлсөн байлаа. Тэр үүрэгт хэн хамгийн сайн тохирохыг хэлэлцэхийн тулд би хэдэн ах эгчийг санал болгосон юм. Гэтэл удирдагч, “Яарах юмгүй. Аажуухан хийцгээе—эхлээд чи хэдэн баримт бичиг хяначих, тэгээд харъя” гэлээ. Удирдагч хайнга байгаад миний сэтгэл түгшсэн. Тэр багт үнэнийг ойлгодог, сайн хэв чанартай хүн цөөхөн байсан нь ажилд аль хэдийн нөлөөлсөн байсан. “Аажуухан хий” гэж хэлж яаж чадаж байна аа? Ингэх нь хариуцлагагүй хэрэг биш үү? Удирдагчид ингэж хэлэх ёстой мэт санагдсан ч дараа нь, “Тэр удирдаж байгаа шүү дээ. Энэ үүргийг надаас удаан хийж байгаа, бас илүү их зарчмыг ойлгодог. Юмыг яаж зохицуулахаа сайн мэддэг байх учиртай. Би энэ багт дөнгөж элсээд, юу ч мэдэхгүй байна. Намайг олон долоон юм яривал эрээ цээргүй аашилж, дэндэж байна гэх биш үү? Больж үзье. Хүлээгээд харзная” гэж бодлоо.

Хэсэг хугацааны дараа, удирдагч багийн гишүүдийг сургахад үнэхээр хайнга хандаж, хүмүүст даалгавар өгөхдөө зарчимгүй байгааг олж мэдсэн. Ерөнхий нөхцөл байдал, хувь хүний давуу тал, ямар үүрэг тохирох эсэхийг бодолцож үзэлгүйгээр тодорхой нэг үүрэг гүйцэтгэж байгаа ах эгчийг зүгээр л дураараа өөр багт оруулчихна. Энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлж, ахиц дэвшилд маань садаа болдог байсан. Зохицуулалт нь зарчимгүй, зүй зохисгүй байгааг өөрт нь хэлсэн ч удирдагч бахь байдгаараа л байлаа. Удирдагчийн хийж байгаа зүйлийн уг чанарыг задлан шинжилж, илчлэхийн тулд нөхөрлөл хиймээр байсан. Гэхдээ дараа нь, “Би энэ багт ороод удаагүй. Байнга юм санал болгоод байвал намайг захирангуй, ухаангүй гэх болов уу?” гэж бодсон. Ингэж бодмогцоо үүнийг дахин дурдаж зүрхэлсэнгүй.

Төд удалгүй би чуулганы удирдагчаас, баримт бичиг хянах хүн олсон эсэх, багийн удирдагч бид хоёр хамтдаа сайн ажиллаж байгаа эсэхийг асуусан захиа авсан юм. Үүнд бага зэрэг санаа зовж, яаж хариулахаа мэдэхгүй байлаа. Өөрийг нь бодитой ажил хийдэггүй гэж чуулганы удирдагчид хэлснийг минь багийн удирдагч олж мэдвэл цаашид бид хоёр хамт ажиллаж яаж чадах юм бэ? Тэгээд ч би удирдагчийн талаар багийн бусад хүн юу гэж боддогийг мэдэхгүй байсан. Намайг эндүүрсэн байвал чуулганы удирдагч өө эрж, ялгаварлалаа гэх болов уу? Гэхдээ саналаа хэлэхгүй бол үнэнч байж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байгаа мэт санагдах байлаа. Нэлээд бодсоны эцэст, бусад маань удирдагчийн талаар юу гэж боддогийг эхлээд олж мэдэхээр шийдсэн юм. Захианд дараа хариулж болно шүү дээ.

Тэгээд цуглаан дээр Ян ахтай уулзсан. Ах багт ороод хэдэн сар болоход багийн удирдагч хэзээ ч нэг их хариуцлагатай байгаагүй гэсэн. “Ажлын талаар цаг тухайд нь мэдээлэл авч, хянадаггүй, бас ах эгч нарыг залж чиглүүлж, зарчимд ороход нь тусалдаггүй. Бас зарим нэг яаралтай баримт бичгийг хүмүүст амжиж хуваарилаагүй, бусад хүний дэвшүүлсэн асуудалд үнэхээр хайхрамжгүй ханддаг” гэлээ. Бас өөрийгөө эргэцүүлэх, өөрийгөө мэдэх, асуудал гарах үед Бурханы үгийг яаж хэрэгжүүлэх талаар цуглаан дээр нөхөрлөл хийхийг нь ер нь бараг сонсож байгаагүй, удирдагч зүгээр л хоосон сургаал чалчдаг гэж Ян ах хэлсэн. Удирдагч аятайхан яриатай боловч бодитой ажил огт хийдэггүй байлаа. “Тэр ямар ч бодитой ажил хийлгүй зүгээр л төөрөлдөөд явж байх шиг байна. Тэгээд үнэнийг хүлээн зөвшөөрч, бусдын саналыг сонсохгүй юм. Энэ чинь хуурамч удирдагч, ажилчин дүрээрээ мөн юм биш үү? Удирдагч Бурханы гэрт ийм чухал ажил хариуцан, энэ үүргийг гүйцэтгэсээр байвал Бурханы гэрийн ажилд үнэхээр хохирол учруулж болох нь” гэж би дотроо бодлоо. Асуудал хэр ноцтой байгааг эндээс ухаараад, чуулганы удирдагчид даруйхан хэлэх хэрэгтэйг ойлгосон. Гэхдээ дараа нь, “Хэрвээ энэ талаар мэдээлээд, удирдагчийг солихгүй болж таарвал удирдагч намайг хүнд байдалд оруулж, үүргээс маань халж ч магадгүй. Би гурван сарын турш сүнслэг үйл ажиллагаа явуулж, өөрийгөө эргэцүүллээ. Тэгээд энэ үүргийг аваад удаагүй. Хэрвээ халагдчихвал өөр үүрэг авах боломж гарна гэж үү? ‘Шулуун модыг эхлээд тайрдаг’ гэдэг эртний үг бий. Би юм хэлээд дэмий юм байна. Удирдагчийг өөр хүн мэдээлэх хүртэл хүлээгээд, дараа нь үг нэмэрлэе. Тэгвэл надад аюулгүй” гэж бодогдсон.

Би зүгээр л харсан, хараагүйн хооронд аргацааж явахыг хүссэн, гэхдээ Бурхан бидний зүрх сэтгэлийг хардаг шүү дээ. Гэртээ харих замд үнэхээр таагүй санагдаж, мөс чанар минь зүсэгдсэн юм. Ариун Сүнс намайг зэмлэж байгаа нь энэ гэдгийг би мэдрээд, өөрийгөө мэдэхийн тулд Бурханд залбирч, намайг гэгээрүүлээч гэж гуйлаа. Залбирсны дараа Бурханы ийм үг бодогдсон: “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Надад үүнд өгөх хариулт байгаагүй. Тэгээд үнэхээр сэтгэл гонсойлоо. Бурханы хүсэлд анхаарч, чуулганы ажлыг хамгаалах талаар байнга ярьж байсан мөртөө үнэнийг зөрчиж, Бурханы гэрийг хорлох юм үнэхээр болох үед би зүгээр л өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалсан. Багийн удирдагч үүрэгтээ хааш яаш хандаад, ямар ч бодит ажил хийгээгүй, энэ нь чуулганы ажилд аль эрт нөлөөлснийг би мэдэж байсан учраас чуулганы удирдагчид хэлэх ёстой байсан. Гэхдээ багийн удирдагч өш санах вий, эсвэл бүр үүргээс минь халах вий гэж айсандаа зүгээр л өөрийгөө хамгаалсан. Чухал мөчид би хулчийгаад, хараагүй царайлж, юу болоод байгааг мэдээгүй дүр эсгэсэн. Тэгээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хамгаалаагүй. Би маш аминчхан, жигшүүртэй, ямар ч хүн чанар, эрүүл ухаангүй байж!

Гэртээ хариад Бурханд залбиран, “Би үнэндээ юунаас болоод үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалсангүй вэ?” гэж эрж хайлаа. Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл байдгаас биш, тэдний дотор үнэний амь байдаггүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хулчгар, санаа бодлоо илэрхийлж чаддаггүй гэсэн үг үү? Эсвэл бүрэн дүүрэн ойлгодоггүй учраас үнэнийг хэлэх итгэлгүй байдаг гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна л гэсэн үг юм. Эдгээр зан чанарын нэг нь заль мэх билээ. ‘Хэрэв би үнэнийг хэлчихвэл энэ нь надад ямар ашигтай вэ? Хэрэв үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид ирээдүйд яаж эвтэй байх вэ?’ хэмээн чи юун түрүүнд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү?… Чиний сатанлаг, завхарсан зан чанар чамайг удирдаж байдаг; чи амаа ч хүртэл захирч чаддаггүй. Үнэн үг хэлэхийг хүссэн ч гэсэн чи хэлж чаддаггүй, бас хэлэхээс айдаг. Чи хийх ёстой, хэлэх ёстой зүйл, үүрэх ёстой хариуцлагынхаа арван мянганы нэгийг ч хийж чаддаггүй; хөл гар чинь сатанлаг, завхарсан зан чанарт чинь хүлэгдээд чи ямар ч эрх мэдэлгүй байдаг. Чиний сатанлаг, завхарсан зан чанар юу ярихыг чинь хэлж өгч, чи тийнхүү ярьдаг; энэ зан чанар юу хийхийг чинь чамд хэлж өгч, чи хэлснээр нь хийдэг… Чи үнэнийг эрж хайдаггүй, тэр ч бүү хэл, үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэхдээ нууцаар цаг үргэлж залбирч, зоригоо чангалж, амлалт өгч, тангараг өргөдөг. Тэгээд энэ бүхнээс юу гарав? Чи бялдууч хэвээр байж, ‘Би хэнийг ч уурлуулахгүй, бас хэний ч гомдоохгүй. Хэрэг явдал надад хамаагүй бол би зайгаа барина; надад ямар ч хамаагүй зүйлийн талаар би юу ч хэлэхгүй, юу ч байсан ялгаагүй. Аливаа зүйл миний ашиг сонирхол, бардам зан, аминч үзэлд хор хөнөөлтэй байвал би алинд нь ч анхаарал хандуулалгүй, бүгдэд нь болгоомжтой хандана; би яаран хөдлөх ёсгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг, би тийм ч тэнэг биш!’ гэдэг. Хорон муу, зальтай, хатуу ширүүн, үнэнийг жигшдэг завхарсан зан чанартаа чи бүрэн захирагддаг. Тэдгээр нь чамайг сүйрүүлж, чиний хувьд сармагчны хааны алтан цагаригийг зүүхээс ч илүү тэсэхүйеэ бэрх болсон. Завхарсан зан чанартаа захирагдаж амьдрах үнэхээр ядаргаатай, шаналгаатай байдаг!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Зальхай, ёрын муу сатанлаг зан чанарыг минь Бурханы үг тов тодорхой илчилсэн. Багт хүн хүч дутагдалтай байгаа асуудлыг анх дэвшүүлэхдээ би багийн удирагч огт тоохгүй, хариуцлага хүлээхгүй байгааг хараад чуулганы ажилд нөлөөлнө гэдгийг нь маш сайн мэдэж байсан. Гэхдээ намайг хэрээс хэтэрч байна гэх вий, надад дургүйлхэж эхлэх вий гэж айгаад цааш юм хэлж зүрхлээгүй юм. Дараа нь, удирдагч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, хүмүүсийг ямар ч зарчимгүйгээр ийш тийш сольдгийг харсан. Тэгээд бас л бараг юм хэлэлгүй, тэгсхийгээд өнгөрөөсөн. Энэ нь ямар ч үр ашиггүйг мэдэж байсан мөртөө удирдагчтай харьцаж, түүнийг илчлэхээс айж байлаа. Ян ах удирдагчийн талаар илүү их юм хэлэх үед удирдагч бодитой ажил хийхгүй байгаа, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хуурамч удирдагч юм байна, үүнийг чуулганы удирдагчид даруйхан мэдээлэх хэрэгтэй гэдэг нь огт эргэлзээгүй болсон. Тэгсэн мөртөө л багийн удирдагч намайг үүргээс халах вий гэж айгаад зүгээр л албан тушаал, алс хэтээ хамгаалахын тулд дахиад л сүүлээ хавчин зугтсан юм. Би маш аминчхан, зальтай байж! Удирдагчийн аль нэг асуудлыг нь харах бүрдээ түүнийг илчилж, чуулганы удирдагчид хэлж зүрхлээгүй. Үүнээс болж Бурханы гэрийн ажил саатсан юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Шулуун модыг эхлээд тайрдаг”, “Хүчтэй нь хүчгүйгээ”, “Хаанаасаа хаалгач нь, дээрхээсээ дэргэдэх нь” гэх мэт сатанлаг хорын дагуу би амьдарч байж. Тэгээд маш утгагүй үзэл бодол баримталж, улам бүр хувиа бодож, зальтай болсон юм. Ямар нэг асуудал үүсгээд хариуцлага тооцуулах вий гэж айсандаа хийдэг бүх зүйлдээ сэрэмжтэй байж, алхам тутамдаа өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалсан. Хохирол амсана гэх бодлыг би тэсвэрлэж чаддаггүй байлаа. Үнэн үг хэлж, үнэндээ юу болоод байгааг хэлэх маш хэцүү байсан. Хуурамч удирдагчийг мэдээлж, ил болгох зүрх зориг надад байгаагүй. Бие сэтгэлийн хувьд би эдгээр сатанлаг завхарсан зан чанарт бат хүлэгдэж, хянуулдаг байсан юм. Тэгээд үнэнийг хэлж чаддаггүй, огт зөвт шударга биш байсан. Энэ үнэхээр хулчгар байдлаар амьдарч байгаа хэрэг байсан. Эдгээр сатанлаг хор хэчнээн утгагүйг би үнэхээр мэдэрсэн, тэдгээрийн дагуу амьдрах үед хийсэн бүхэн минь үнэний эсрэг явж, Бурханыг эсэргүүцсэн. Би огт хүний төрхгүй байсан юм.

Яг тэр үед чуулган ажлын зохицуулалтаа гаргах цаг болсон юм. Аливаа мууг үйлдэгч, антихристүүд, аль эсвэл бодит ажил хийхгүй байгаа хуурамч удирдагч, ажилчныг олж мэдвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэднийг мэдээлэх ёстой гэж бидэнд дахиад хэлсэн. Энэ бол Бурханы сонгосон хүн нэг бүрийн хариуцлага юм. Миний өмнө Бурханы гэрийн эдгээр шаардлага тавигдахад би маш их хямарсан. Манай багт хуурамч удирдагч байгааг сайн мэдсээр байж, мэдээлж зүрхлээгүй. Яаж би Бурханы сонгосон хүмүүсийн нэг байх үнэ цэнтэй байх юм бэ? Тэгээд өөрийнхөө байр байдалтай холбогдсон Бурханы үгийг хайгаад ийм үг оллоо: “Удирдагч юм уу ажилчинд хэрхэн хандах тухайд хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Хийдэг зүйл нь зөв бол чи түүнийг дуулгавартай дагаж болно; хийдэг зүйл нь буруу бол чи түүнийг ил болгож, бүр түүнийг эсэргүүцэж, өөр санал дэвшүүлж ч болно. Хэрэв тэр бодитой ажил хийж чадахгүй, хуурамч удирдагч, хуурамч ажилчин, эсвэл антихрист гэдэг нь илчлэгдсэн бол чи түүний удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, түүнийг мэдээлж, ил болгож болно. Гэхдээ Бурханы сонгосон зарим хүн үнэнийг ойлгодоггүй, нэн хулчгар байдаг учраас юу ч хийж зүрхэлдэггүй. ‘Удирдагч намайг хөөж явуулбал би дуусна; хэрэв удирдагч хүн болгоноор намайг ил болгож, хаяулбал би Бурханд итгэж чадахаа болино. Хэрэв би чуулганаас явбал Бурхан намайг хүсэхгүй, намайг аврахгүй. Чуулган Бурханыг төлөөлдөг!’ гэж тэд хэлдэг. Ингэж бодох нь тэдгээр зүйлд хандах хүний тийм хандлагад нөлөөлөхгүй гэж үү? Удирдагч чамайг хөөвөл чи аврагдаж чадахаа болино гэдэг үнэхээр үнэн гэж үү? Чиний аврагдах асуудал удирдагчийн чамд хандах хандлагаас хамаардаг гэж үү? Яагаад маш олон хүн ийм хэмжээний айдастай байдаг юм бэ? Хуурамч удирдагч юм уу антихрист чамайг сүрдүүлэнгүүт чи үүнийг дээш нь мэдээлж зүрхлэхгүй, харин ч бүр тэр үеэс эхлээд удирдагчтай нэгэн санаатай байна гэдгээ баталбал чи дуусах бус уу? Ийм хүн үнэнийг эрж хайдаг хүн мөн үү? Сатанлаг антихристийн үйлдсэн байж болох хорон муу үйлийг чи ил болгож зүрхэлдэггүйгээр үл барам, бүр эсрэгээрээ тэднийг дуулгавартай дагаж, тэдний үгийг үнэн гэж үзэн захирагддаг. Энэ нь тэнэглэлийн төгс жишээ биш гэж үү?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”). Бурханы энэ үгийг уншаад сэтгэл цэлмэсэн. Би голлон, багийн удирдагчийн дургүйг хүргээд хүнд байдалд орох вий, аль эсвэл бүр үүргээсээ халагдах вий гэж айсандаа багийн удирдагчийг мэдээлэхээс эмээж байсан юм. Удирдагч үүрэг, хувь заяаг минь тодорхойлж чадна гэж боддог аятай л байсан. Энэ бол асуудлыг маш утгагүй байдлаар харж байгаа хэрэг шүү дээ. Миний халагдах эсэх, ямар хувь заяатай байх нь Бурханы гарт байсан. Эцсийн шийдвэрийг ямар ч хүн гаргахгүй байсан юм. Хуурамч удирдагч, антихристүүд үүнийг хянаж чаддаггүй. Бурханы гэр дэлхий ертөнц шиг биш шүү дээ. Энд үнэн болон зөвт байдал засагладаг. Хуурамч удирдагч, антихристүүд Бурханы гэрт хөлөө олж чадахгүй. Хэсэг зуур эрх мэдэл олж авч болох ч эцэстээ бүгд илчлэгдэж, таягдан хаягдана. Урьд нь чуулган нэлээд хэдэн хуурамч удирдагч, антихристийг халж, таягдан хаясан шүү дээ. Тэдний нэг нь миний хүрээлэлд гарч ирэхэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэр хүнийг мэдээлэх хэрэгтэй байтал айж хулчийснаа би үнэхээр тодорхой харсан юм. Би Сатаны өчүүхэн боол байхыг илүүд үзсэн. Бас маш сул дорой, хулчгар байсан. Бурханы зөвт зан чанарыг ойлгоогүй, Бурхан бүх зүйлийг захирч, хардаг гэдгийг үнэхээр олж хараагүй. Би Бурханыг биш, хүнийг гомдоохоос айдаг байж. Үүнийг юу гэж зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайтай байна гэх вэ дээ?

Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа. “Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг ‘үхлийг булшлах’ гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй ‘жижиг ялаанууд’ тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үгийг уншаад би ариун, зөвт, халдашгүй зан чанарыг нь үнэхээр мэдэрч чадсан. Хуурамч удирдагч, антихристүүд Бурханы гэрийн ажлыг үймүүлж, сонгосон хүмүүсийг нь хорлож байхыг Бурхан тэвчихгүй. Бас тийм хүмүүс гарч ирэх үед үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Хэрвээ гэмшихгүй бол тэд ч бас эцэстээ бүгд таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Багийн удирдагчийг хуурамч удирдагч гэж мэдсэн хэр нь үнэнийг хэрэгжүүлээгүй, бас түүнийг мэдэгдэх зүрх зориггүй байсан тухайгаа бодлоо. Энэ бүгд хувийн ашиг сонирхлын маань төлөө байсан. Би Сатанд ахин дахин бөхөлзөж, Сатаны талд зогсоод, Бурханы гэрийн ажилд хохирол учруулан тэр хуурамч удирдагчийг өөгшүүлж, хаацайлсан. Тэгээд удирдагчийн хийж байсан ёрын мууд оролцсон. Би Бурханы хайрладаг үнэнийг эдэлж, Бурханы ширээнээс идэж, ууж байсан. Гэхдээ Бурханы гэрт Сатан балаг тарьж байх чухал мөчид Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй юм. Харин ч хоол өгсөн рүү нь дайрч, дайсанд тал зассан. Энэ нь Бурханаас урваж, Бурханы зан чанарт ноцтой халдсан. “Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй!” гэх Бурханы үгийг бодоод би үнэхээр айсан шүү. Би гэмшихгүй бол хуурамч удирдагчийн хамт Бурханаар таягдан хаягдах нь гарцаагүй гэдгээ мэдэж байлаа. Хуурамч удирдагчийг мэдээлэхгүй байхын уг чанар, ноцтой үр дагаврыг ойлгоод тийм аминчхан, жигшүүртэй байсан өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Би Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт хамгаалаагүй. Ямар ч хүн чанаргүй байсан юм. Дараа нь би Бурханы өмнө очин залбирлаа. “Өө Бурхан минь, би маш аминчхан, зальхай юм. Чуулганд хуурамч удирдагч байгааг хараад хэзээ ч мэдээлж, ил болгоогүй. Зүгээр л өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд түүнийг хаацайлж, өөгшүүлж, Сатаны боол мэт аашилсан. Би шийтгүүлбэл таарна. Бурхан минь, би дахиж тийм зүйл хэзээ ч хийхгүй. Би гэмшмээр байна. Үнэнийг хэрэгжүүлж, хуурамч удирдагчийг мэдээлж, илчилж, чуулганы ажлыг хамгаалах хүч чадал хайрлаач дээ” гэсэн.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы ийм үгийг уншлаа: “Чи бодол, санаагаа задлан шинжилж сурах ёстой. Хийж байгаа аливаа зүйл чинь буруу, ямар нэг зан авир чинь Бурханд таалагдахгүй байхаар байвал чи нэн даруй тэрийгээ өөрчилж, засаж залруулж чаддаг байх ёстой. Тэдгээрийг засаж залруулахын зорилго юу вэ? Энэ нь үнэнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийн доторх, Сатанд харьяалагддаг зүйлсийг голж, тэдгээрийг үнэнээр орлуулах явдал юм. Чи заль мэх, ов мэхтэй байдал гэх мэт завхарсан зан чанартаа түшиглэдэг байсан боловч одоо тэгдэггүй; одоо чи юм хийхдээ үнэнч, цэвэр ариун, нээлттэй хандлага, байдал, зан чанарт түшиглэдэг… Үнэн чиний амь болмогц, хэн нэгэн хүн Бурханыг доромжилж, Түүнийг огт хүндлэлгүй, үүргээ хааш яаш, ердөө л ёс төдий гүйцэтгэж, Бурханы гэрийн ажилд садаа болж, үймээн тарьж байвал үүнийг хараад чи, ялган таних ёстой зүйлийг ялган таньж, ил болгох ёстой зүйлийг ил болгосноор үнэний зарчмын дагуу үүнд хандаж чаддаг болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Итгэлийн хамгийн үндсэн элемент бол үнэнч зүрх сэтгэлтэй байж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, аливааг зарчмын дагуу хийх явдал гэдгийг Бурханы үг надад харуулсан. Ингэж бид Бурханд баяр хөөр авчирч чадна. Би үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу багийн удирдагчаа мэдээлэх ёстойгоо мэдэж байсан. Тийм болохоор удирдагчийн хийсэн бүх зүйлийг яг таг, нэгд нэггүй бичээд чуулганы удирдагчид өглөө. Чуулганы удирдагч бүх зүйлийг магадалсныхаа дараа багийн удирдагч үүргээ хайнга биелүүлж, ямар ч бодитой ажил хийгээгүй гэдгийг баталгаажуулсан. Тэр үнэхээр л хуурамч удирдагч байсан болохоор үүргээсээ халагдсан юм. Энэ талаар сонсоод сэтгэл амарсан шүү. Бурхан хэчнээн зөвт байдгийг, бас Бурханы гэрт Христ болон үнэн засагладгийг энэ туршлага надад харуулсан юм. Хүн хэчнээн өндөр албан тушаалтай, хэдий дээгүүр зиндаатай байлаа ч үнэндистийн ярианы тэмдэглэл номын. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гүй хүмүүс Бурханы гэрт бат зогсож чадахгүй. Эцэст нь таягдан хаягдана. Үнэнч хүн байж, Бурханы үгийг хэрэгжүүлж, юмыг зарчимч байдлаар хийх нь л Бурханы хүсэлд нийцэж, Бурханаар хүлээн зөвшөөрөгддөг.

Өмнөх: 56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Дараах: 58. Хуурамч удирдагчийг илчлэхүй: Хувийн тэмцэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, ХятадБи 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж,...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх