ТӨГС БОЛГУУЛАХ ХҮМҮҮС ЦЭВЭРШҮҮЛЭЛТИЙГ ТУУЛАХ ЁСТОЙ

Чи Бурханд итгэдэг бол Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг хэрэгжүүлэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Үүнээс гадна чи туршлагажих хэрэгтэй зүйлсээ ойлгох ёстой. Хэрэв чи зөвхөн харьцалт, сахилгажуулалт, шүүлтийг л туулаад Бурханд дуртай байж зөвхөнчаддаг мөртөө Бурхан чамайг сахилгажуулж, чамтай харьцахыг мэдрэх чадваргүй хэвээр байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Магадгүй энэ удаагийн цэвэршүүлэлтэд чи дороо бат зогсож чадах ч энэ нь бас л хангалтгүй; чи урагш алхсаар байх ёстой. Бурханыг хайрлах хичээл хэзээ ч дуусдаггүй бөгөөд эцэс төгсгөл гэж үгүй. Бурханд итгэх нь туйлын энгийн зүйл гэж хүмүүс үздэг боловч тэд бодитой туршлага олж авмагцаа Бурханд итгэх итгэл нь хүмүүсийн төсөөлдөг шиг хялбар зүйл биш гэдгийг ухамсарладаг. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллахад хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасдаг. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байж, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Туршлагынхаа явцад чи цэвэрших явцдаа ихээр зовж буй, ихээр харьцагдаж, сахилгажуулагддаг хүмүүс Бурханыг хайрлах гүнзгий хайр, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг харах болно. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор тэд Түүнд дуртай байдаг” гэж хэлж л чаддаг. Хүмүүс харьцалт, сахилгажуулалтыг туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусам тэрхүү ажил нь илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байдаг. Чамд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж аван төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол ямар их юм бэ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү аргачлалын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй бөгөөд ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгон олж авч, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам Түүний мэргэн ухаанаас хүн ямар нэгэн зүйл илүү их ойлгон авч чадан, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүнзгийрнэ. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулахад Түүний ажил дуусах уу? Энэ ийм хялбар байж чадах уу? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдсан хүн тэр бүхнийг ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ойлгож чадаж байвал Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх болно. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; бөгөөд чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга төгөлдөр болох нь илүү их харагддаг; хэрэв чиний үзэлтэй таарч байвал утга учиргүй байх байсан. Өнөөдөр чи Бурханы ажил ямар гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам, Бурханыг ойлгохын аргагүйг улам илүү мэдэрч, Бурханы үйлдлүүд ямар агуу болохыг хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харах чадваргүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь ихээхэн ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйлдлүүдийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь чи “Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай юмаа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн хугацаа) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь үнэндээ Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг харуулдаг. Би тийм их ажил хийсний дараа чамд өчүүхэн ч мэдлэг байхгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай бөгөөд Бурхан үнэхээр мэргэн ухаантай юм! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Чи туршлагажилтын үеийг туулсны дараа ийм үгс хэлж чадаж байвал энэ нь чи Бурханы ажлыг өөртөө авсныг нотолж байгаа юм. Нэг өдөр хилийн чанадад сайн мэдээ түгээж байхад чинь хэн нэгэн чамаас “Чиний Бурханд итгэх итгэл хэр байна?” гэж асуувал чи “Бурханы үйлдэл үнэхээр гайхамшигтай!” гэж хэлж чадна. Хүмүүс чиний үгс бодит туршлагыг илэрхийлж буйг мэдрэх болно. Энэ бол үнэхээр гэрчлэл хийж буй явдал юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн бөгөөд Түүний чамд хийсэн ажил чамайг үнэхээр итгүүлж, зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан гэдгийг чи хэлэх болно. Чи Түүнийг үргэлж хайрлах болно. Учир нь Тэр хүн төрөлхтний хайраас ч илүү их үнэ цэнтэй юм. Хэрэв чи ийм зүйлсийг гэрчлэн ярьж чадвал хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд нь гэрчлэл хийх юм. Хэрэв чи цангинасан гэрчлэл хийж, хүмүүсийн зүрх сэтгэлийг нулимс унагатал нь хөдөлгөж чадвал энэ нь Бурханд хайртай нэгэн мөн болохыг чинь харуулдаг. Учир нь чи Бурханд хайртайгаа гэрчилж чаддаг чамаар дамжин Бурханы үйлдэл гэрчлэгдэж чаддаг билээ. Чиний гэрчлэлээр дамжуулан бусад хүн Бурханы ажлыг эрж хайн, Бурханы ажлыг туулах бөгөөд ямар ч орчинд туулдаг байсан тэд бат зогсож чадна. Энэ бол гэрчлэл хийх цорын ганц жинхэнэ зам бөгөөд чамаас одоо яг үүнийг л шаарддаг. Бурханы ажил туйлын үнэ цэнтэй бөгөөд хүмүүсийн нандигнах учиртай , Бурхан бол маш эрхэм нандин бөгөөд өгөөмөр болохыг чи олж харах учиртай; Тэр хүмүүстэй ярьж чаддаг төдийгүй бас тэднийг шүүж, зүрх сэтгэлийг нь цэвэршүүлж, тэдэнд баяр баясгалан авчирч, тэднийг авч, байлдан дагуулж, төгс болгож чадна. Бурхан ихэд хайр татам гэдгийг чи өөрийн туршлагаас харна. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр их хайрладаг вэ? Эдгээр зүйлийг чи үнэхээр зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Чи энэ үгсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс илэрхийлж чаддаг болох үедээ л гэрчлэл хийж чаддаг болно. Туршлага чинь энэ түвшинд хүрсэн цагт чи Бурханы гэрч байх чадвартай болох бөгөөд шаардлага хангахуйц болсон байна. Чи туршлагынхаа энэ түвшинд хүрэхгүй бол болоогүй л байна гэсэн үг. Цэвэршүүлэлтийн явцад хүмүүс сул дорой байдал үзүүлэх нь жирийн үзэгдэл боловч цэвэршүүлэлтийн дараа чи “Бурхан ажилдаа ихэд мэргэн ухаантай юм!” гэж хэлж чадах учиртай. Эдгээр үгийн бодит ойлголтод чи үнэхээр хүрч чадсан бол энэ нь чиний нандигнадаг зүйлс болж, чиний туршлага үнэ цэнтэй болох юм.

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх гээд эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан хэр их ажил чамд үнэхээр хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг шалгаж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чадах уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхийн тулд чи өөрийн туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрэнд, тэрнээс ч илүү Түүний ажилд гэрчлэл хийж чаддаг, Өөрийн хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханы гэрч мөн билээ. Чи хэрхэн үнэхээр Бурханы төлөө гэрчлэл хийдэг вэ? Чи Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцсийн эцэст нь ерөөгдөхийг л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр ариун бус байна. Бурханы үйл хэргийг бодит амьдралд хэрхэн харах, Тэр Өөрийн хүслийг чамд илчлэх үед Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлж, Түүний гайхалтай байдал, мэргэн ухаанд хэрхэн гэрчлэл хийх учиртай, Тэр чамайг хэрхэн сахилгажуулж, чамтай хэрхэн харьцдагийг хэрхэн гэрчлэхээ чи эрж хайх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйлс юм. Бурханыг хайрлах хайр чинь Тэр чамайг төгс болгосны дараа гагцхүү Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө л бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, Түүний хүмүүст хийсэн ажлыг хэрэгжүүлэлтийн замаар туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүх зүйлийг хэрэгжүүлэлтдээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Яг юу чамайг зовж зүдэрч, төгс болгуулахаар эрх хайхад өөрийн эрхгүй хүргэдэг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, ирээдүйн төлөв, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол эрэлхийллийн энэхүү хоёр арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрээр үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Бурхан Өөртөө холбогдуулан эдгээр үгийг айлдсан бөгөөд хүмүүний хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ. Бурханы талаар хэр ихийг одоо чи мэдэх вэ? Бурханы талаар хэр ихийг чи гэрчлэл хийж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго юу вэ? Чи Бурханы хүслийг ойлгомогцоо Түүний хүсэлд хэрхэн санаа тавих ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулж, амьдран харуулдаг зүйлээрээ дамжуулан Бурханы ажилд гэрчлэл хийхэд бэлэн бол, чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол, юу ч хэтэрхий хэцүү биш. Хүмүүст одоо хэрэгтэй байгаа зүйл бол итгэл юм. Хэрэв чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол аливаа сөрөг байдал, идэвхгүй байдал, залхуурал болон махан биеийн үзэл, амьдралын философи, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл гэх мэтээ орхиход хялбар байдаг.

Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой байх, дотроо сөрөг байдалтай байх, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замын талаар тодорхой байдал тэдэнд дутагдах нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Иовийн адилаар Бурханы ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурханыг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Иов төрсөн өдрөө хараагдсан, сул дорой байсан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагадаа чи Бурханы үгээр дамжуулан ямар ч цэвэршүүлэлтийг туулсан байсан, товчхондоо, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл нь тэдний итгэл, Түүнийг гэх тэдний хайр билээ. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүсийн итгэл шаардлагатай байдаг бөгөөд чи үзлээ орхиж чадахгүй үед итгэл чинь шаардлагатай байдаг. Бурханы ажил чамд тодорхой биш үед чамаас шаарддаг зүйл нь итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол чамайг төгс болгох боломжгүй бөгөөд чи Бурханы үйлдлийг харж чадахгүй, Түүний бүхнийг чадах хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагадаа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурханд чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чаддаг болох юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Ийм зүйлд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Зөвхөн цэвэршүүлэлтээр л дамжин итгэл ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг нь юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй юм. Бурхан яаж ч ажилладаг байсан, чиний орчин нөхцөл ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэг эрж хайж чаддаг, Түүний үйлдлийн талаарх ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд ингэх нь Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгийг чинь харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийдэг байсан Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаана суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан үед Бурханд найдах найдвараа одоо чи алддаг уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.

Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ нь жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашуунд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд чиний туулдаг цэвэршүүлэлт болгон чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө л хурдан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа гуйвуулж, замхруулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний хэв загварт захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагах буюу хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийн тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи өөрөө харамсаж болно. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.

Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовж зүдрэхийг л гагцхүү мэддэг байх ёсгүй; тэрнээс ч илүү Бурханд итгэх нь Бурханы хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг тэд ойлгох ёстой. Бурхан зөвхөн цэвэршүүлэх гэж эсвэл зовоож зүдрүүлэхийн төлөө чамайг ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ Тэр чамайг ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх тухай биш харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовж зүдрэх тухай юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи өөрт байгаа Бурханы гэгээрлийг туулж, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага цогц болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурханы чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний талаарх бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовж зүдрэх юм уу эсвэл Түүний төлөө бүхий л төрлийн юм хийх тухай байдаг гэж чи бодож болно; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж чи бодож болох юм. Гэхдээ эдгээрийн аль нь ч Бурханд итгэх итгэлтэйгээ хүмүүсийн холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох ердөө л боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголттой байвал бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлээс зүрх сэтгэлээ чөлөөлөхөд үүнийг ашиглах ёстой. Эдгээр зүйлийг таягдан хаяж байж л Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна, үүнийг хийж байж л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү бүлэг ямар ч үнэ цэнгүй хүнээр дамжин илэрч болох юм. Энэ нь Бурханд итгэхийн зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа орчлон ертөнц даяарх Түүний гайхалтай үйлдэл, Түүний бодитой үйл хэрэг, мөн Түүний махбодод хийдэг бодитой ажлыг харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүх нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг болохоор энэ талаар мунгинасан байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлдээ чи Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг—эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүст Бурханд итгэх итгэл байдаг хэдий ч тэд зан чанараа өөрчлөх гэж эрж хайдаггүй, Бурханы мэдлэгийг эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлоо л эрж хайдаг. Шашны яллалтын ангилалд хамаарах итгэл та нарын дундах олон хүнд байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовж зүдрэхэд бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө өгөх хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.

Чам дээр шалгалт ирэхэд тэдгээр шалгалтыг зохицуулахдаа Бурханы ажлыг хэрхэн хэрэглэх вэ? Чи сөрөг байх уу эсвэл хүн дээр хийх Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийг эерэг талаас нь ойлгох уу? Чи Бурханы шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан юуг олж авах вэ? Бурханыг гэх чиний хайр өсөх үү? Цэвэршүүлэлтэд байх үедээ Иовын шалгалтыг хэрэглэж, Бурханы чамд хийдэг ажилд чин сэтгэлээсээ оролцож чадах уу? Иовын шалгалтаар дамжуулан Бурхан хэрхэн хүнийг шалгадгийг чи харж чадах уу? Иовын ажил чамд ямар урам зориг авчирч чадах вэ? Чи цэвэршүүлэлтийн дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсоход бэлэн байх уу эсвэл тав тухтай орчинд махан биеийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэх үү? Бурханд итгэх итгэлийн талаарх чиний харах өнцөг үнэхээр ямар вэ? Энэ нь үнэхээр махан биеийн төлөө биш, Түүний төлөө байдаг уу? Эрж хайхдаа эрэлхийлдэг зорилт чамд үнэхээр байдаг уу? Чи Бурханаар төгс болгуулахын тулд цэвэршүүлэлт туулахад бэлэн байна уу эсвэл Бурханаар гэсгээгдэж, хараагдахыг илүүд үзэх үү? Бурханы төлөө гэрчлэл хийх хэрэг явдлын талаарх чиний үзэл бодол үнэхээр ямар вэ? Бурханы төлөө жинхэнэ гэрчлэл хийх тодорхой орчин нөхцөлд хүмүүс юу хийх ёстой вэ? Чамд хийсэн жинхэнэ ажилдаа бодитой Бурхан маш ихийг илчилсэн байтал яагаад чи үргэлж явах тухай боддог вэ? Бурханд итгэх чиний итгэл Бурханы төлөө байдаг уу? Та нарын ихэнхийнх нь хувьд итгэл бол өөрийн хувийн ашиг тусыг эрэлхийлэхийн төлөө өөрийнхөө тусын тулд хийдэг тооцооны хэсэг юм. Маш цөөхөн хүн Бурханы төлөө Бурханд итгэдэг; энэ чинь тэрслүү байдал бус уу?

Цэвэршүүлэлтийн ажил гол нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэл нь байсаар байх, хүмүүс өөрсдийн хэтийн төлөвийн төлөөх аливаа найдвартай зууралдахаа болих явдал юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний хүсэл ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг шалгах үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны тоог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллоогүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Тодорхой хэмжээгээр цэвэршүүлэлтийг туулаад Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс шаардах бусад шаардлага болон өөрийн үзэлгүй байсан Иов шиг хэвээр байж чадах аваас Бурхан чамд харагдах болно. Одоо чамд Бурхан харагддаггүй нь маш олон өөрийн гэсэн үзэл, хувийн алагчлал, хувиа хичээсэн бодол, хувийн шаардлага, махан биеийн ашиг сонирхол чамд байдаг бөгөөд чи Түүний царай төрхийг харах эрхгүй учраас тэр юм. Хэрэв чи Бурханыг хардаг байсан бол өөрийн үзлээр Түүнийг хэмжиж, ингэснээрээ чи Түүнийг загалмайд цовдлох байсан. Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чам дээр ирдэг боловч чи тэдгээрийг хаяж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л дамжуулан чи төгс болгуулж чадна. Эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр болон Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялгах, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханй гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлал бүхий эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь Ариун Сүнс чамайг гэрэлтүүлж, чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг гэх жинхэнэ хайртай байж чадан, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байдал юм. Энэ байдал нь Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, Түүнд гүнээ өртэй гэж санагдвал, цаашид Түүний ачийг хариулахыг хичээж, ийм гажуудсан байдалд унахаа боливол, Түүний үгийг ууж, идэхэд хүчин чармайлт гаргавал, үргэлж өөрийгөө дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт байдаг. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшилсны дараа Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө цөхрөлд зүгээр л орхиж, ийм байдлаар боддог бол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурхан Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад орох болно.

Чи Бурханы ажлыг туулахгүй л бол хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Туршлагадаа чи мөн жижиг зүйлс рүү орох ёстой. Жишээ нь ямар зүйлс чамайг үзэл болон хэтэрсэн сэдэл бий болгоход хүргэдэг, ямар төрлийн тохирох хэрэгжүүлэлтээр эдгээр асуудалд хандах ёстой болдог вэ? Хэрэв чи Бурханы ажлыг туулж чаддаг бол энэ нь чамд биеийн хэмжээ байна гэсэн үг юм. Хэрэв чамд эрч хүч байгаа юм шиг л харагддаг бол энэ нь жинхэнэ биеийн хэмжээ биш бөгөөд чи баттай зогсож огт чадахгүй байх болно. Чи Бурханы ажлыг туулж чаддаг, үүнийг хэзээ ч хаана ч туулж, тунгаан бодож чаддаг, хоньчдыг орхиж, Бурханыг түшиж бие даан амьдарч чаддаг, Бурханы бодит үйлдлийг харж чаддаг болсон цагт л Бурханы хүсэл биелэх болно. Яг одоо ихэнх хүн хэрхэн туршлагажихаа мэддэггүй бөгөөд тэд асуудалтай тулгарах үедээ үүнийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй; тэд Бурханы ажлыг туулах чадваргүй, сүнслэг амьдралаар амьдарч чадахгүй. Чи Бурханы үгийг авч, бодитой амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргалаа алдаж, Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш дэлгэрэнгүй байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүй болдог бөгөөд аажмаар Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид үнэн зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурханы чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл хийдэг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Тэдэнд одоогоор Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Өөрсдөөс нь Ариун Сүнсний ажлыг харах боломжгүй, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй олон хүн байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм. Цэвэршүүлэлтийн дунд бат бөх зогсож чаддаг, Бурхан юу ч хийсэн Түүнийг дагадаг, ядаж л явахгүй байж чаддаг эсвэл Петрийн хүрсэн зүйлийн 0,1%-д нь хүрч чаддаг хүмүүс дажгүй байдаг боловч Бурханы тэднийг ашиглах тухайд гэвэл тэдэнд ямар ч үнэ цэнэ байхгүй. Олон хүн юмыг хурдан ойлгож, Бурханыг үнэхээр хайрлаж, Петрийн түвшнийг давж чаддаг бөгөөд Бурхан төгс болгох ажлаа тэдэн дээр хийдэг. Ийм хүмүүст сахилгажуулалт, гэгээрэл ирдэг бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэхгүй ямар нэг зүйл тэдэнд байвал тэд даруйхан хаяж чаддаг. Ийм хүмүүс нь алт, мөнгө, үнэт чулуунууд бөгөөд тэдний үнэ цэнэ хамгийн өндөр! Бурхан олон төрлийн ажил хийсэн боловч чи элс, чулуу хэвээр байвал ямар ч үнэ цэнэгүй!

Агуу улаан лууны оронд хийсэн Бурханы ажил гайхамшигтай бөгөөд ойлгохын аргагүй билээ. Нэг бүлэг хүнийг Тэр төгс болгож, бусдыг нь таягдан хаях болно, учир нь чуулганд бүхий л төрлийн хүн байдаг—үнэнийг хайрладаг хүмүүс байна, хайрладаггүй хүмүүс байна; Бурханы ажлыг туулдаг хүмүүс байна, туулдаггүй хүмүүс байна; үүргээ биелүүлдэг хүмүүс байна, биелүүлдэггүй хүмүүс байна; Бурханыг гэрчилдэг хүмүүс байна, гэрчилдэггүй хүмүүс байна—тэдгээрийн тодорхой хэсэг нь үл итгэгчид, ёрын муу хүмүүс бөгөөд тэд гарцаагүй таягдан хаягдах болно. Хэрэв чи Бурханы ажлыг тодорхой мэддэггүй бол сөрөг байх болно; учир нь хүмүүсийн цөөнхөөс л Бурханы ажлыг харж болно. Энэ цаг үед хэн Бурханыг үнэхээр хайрладаг, хэн хайрладаггүй нь тодорхой болох болно. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүст Ариун Сүнсний ажил байдаг байхад Түүнийг үнэхээр хайрладаггүй хүмүүс Түүний ажлын алхам бүрээр дамжин илчлэгдэх болно. Тэд таягдан хаягдах объект болох болно. Байлдан дагуулалтын ажлын явцад эдгээр хүн илчлэгдэх бөгөөд тэд бол төгс болгуулах үнэ цэнэгүй хүмүүс билээ. Төгс болгуулсан хүмүүс бүгд Бурханаар авхуулсан бөгөөд Петрийн хайрладаг байсан шиг Бурханыг хайрлах чадвартай байдаг. Байлдан дагуулагдсан хүмүүст өөрөө үүссэн хайр биш харин идэвхгүй хайр л байдаг бөгөөд тэд албадлагаар Бурханыг хайрладаг. Өөрөө үүсдэг хайр нь бодитой туршлагаар дамжуулан олж авсан ойлголтоор дамжин бий болдог. Энэ хайр хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, сайн дураараа Бурханы төлөө зүтгэхэд хүргэдэг; Бурханы үг тэдний үндэс суурь болж, Бурханы төлөө зовж зүдэрч чаддаг. Мэдээж эдгээр нь Бурханаар төгс болгуулсан хүнд байдаг зүйлс юм. Хэрэв чи байлдан дагуулагдахыг л эрэлхийлдэг бол Бурханы төлөө гэрчлэл хийж чадахгүй; Бурхан хүмүүсийг байлдан дагуулах замаар л авралын зорилгодоо хүрдэг бол үйлчлэл үзүүлэгчдийн алхам ажлыг дуусгах байсан. Гэхдээ Бурханы эцсийн зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах биш, харин хүмүүсийг төгс болгох юм. Тиймээс энэ үе шат бол байлдан дагуулалтын ажил гэж хэлэхийн оронд энэ бол төгс болгох, таягдан хаях ажил гэж хэлдэг. Зарим хүн бүрэн байлдан дагуулагдаагүй бөгөөд тэднийг байлдан дагуулах явцад бүлэг хүнийг төгс болгоно. Энэ хоёр хэсэг ажлыг нэгэн зэрэг хэрэгжүүлдэг. Ийм урт хугацааны ажлын туршид хүртэл хүмүүс орхиж яваагүй бөгөөд энэ нь байлдан дагуулалт зорилгодоо хүрсэн гэдгийг харуулдаг—энэ бол байлдан дагуулагдсаны баримт юм. Цэвэршүүлэлт нь байлдан дагуулагдахын төлөө биш, харин төгс болгуулахын төлөө юм. Цэвэршүүлэлтгүйгээр хүмүүсийг төгс болгох боломжгүй. Тиймээс цэвэршүүлэлт нь үнэхээр үнэ цэнэтэй! Өнөөдөр нэг бүлэг хүмүүс төгс болгуулж, авхуулагдаж байна. Урьд нь дурдагдсан арван ерөөл нь бүгд төгс болсон хүмүүст чиглэдэг. Газар дээрх дүр төрхөө өөрчлөх тухай бүх зүйл нь төгс болсон хүмүүст чиглэдэг. Төгс болоогүй хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авах шаардлага хангаагүй.

Өмнөх: БУРХАНЫ БОДИТ БАЙДАЛД ТУЙЛЫН ДУУЛГАВАРТАЙ БАЙЖ ЧАДДАГ ХҮМҮҮС БОЛ БУРХАНЫГ ҮНЭХЭЭР ХАЙРЛАДАГ ХҮМҮҮС ЮМ

Дараах: ЗОВЛОНТ ШАЛГАЛТЫГ ТУУЛСНААР Л ТА НАР БУРХАНЫ ХАЙР ТАТАМ БАЙДЛЫГ МЭДЭЖ ЧАДНА

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

38-Р БҮЛЭГ

Хүн төрөлхтний төрөлхийн зан араншингийн, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний жинхэнэ нүүр царайны дагуу одоог хүртэл “үргэлжлүүлэх” чадвартай...

23-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой хадаж, Миний нүд гал улалзуулан, Би дэлхийг бүхэлд нь ажиглаж, орчлонг бүхэлд нь харж байна. Бүх хүн Надад залбирч, Миний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх