38-Р БҮЛЭГ

Чиний итгэл сайн юм уу цэвэр байгаа юм биш, харин ч Миний ажил гайхалтай! Бүгд Миний өршөөлийн ач! Хувиа хичээдэг, биеэ тоодог ялзарсан зан чанар чамд өчүүхэн төдий ч байж болохгүй, эс бөгөөс Би чам дээр ажиллахгүй. Хүмүүс унах, хүчтэй зогсох эсэхийн аль нь ч тэднээс өөрсдөөс нь биш, харин Надаас болдог гэдгийг чи тодорхой ойлгох ёстой. Өнөөдөр чи энэ алхмыг тодорхой ойлгодоггүй бол хаанчлалд орж чадахгүй нь лавтай! Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол Бурханы гайхалтай ажил гэдгийг ойлгох ёстой; энэ нь хүнтэй огт хамаагүй. Хүний үйлдлүүд юу юм бэ? Тэд хувиа хичээсэн, биеэ тоосон, бардам биш байхдаа Бурханы удирдлагад саад болж, төлөвлөгөөнүүдийг нь сүйтгэж байдаг. Өө, ялзарсан хүмүүс ээ! Та нар өнөөдөр Надад найдаж эхлэх ёстой; тэгэхгүй бол чи юунд ч хүрэхгүй гэдгийг Би өнөөдөр чамд хэлье! Бүгд хий дэмий болж, чиний ажил хэрэг үнэ цэнгүй болно!

Цагийг дэмий бүү үр, бүү тээнэгэлз; Намайг хайрладаг бүхэн дээр өнөөдөр Миний гайхалтай ажил явагдана. Өөрсдийгөө даруу болгодоггүй хүмүүс Надад хэрэггүй бөгөөд өнөөдөр Би зөвхөн бүрмөсөн даруу болсон хүмүүсийг л ашигладаг. Намайг үнэн зүрхнээсээ хайрладаг, бусдад дорд үзэгддэг, Надад өөрсдийгөө бүрэн нээж чаддаг хүмүүст л Би өөрийгөө бүрэн нээнэ. Би чамд Өөрийн санаа зорилгыг ойлгуулна, мөн чи цаг үргэлжид Миний өмнө Миний ерөөлүүдийг хүлээн авна. Өнөөдөр, Миний төлөө өөрсдийгөө зарцуулдаг, Миний төлөө өөрсдийгөө өргөдөг, Миний төлөө ачаа үүрдэг хүмүүст Би хэзээ ч шударга бус хандахгүй бөгөөд ийнхүү Миний зөвт байдал илчлэгддэг. Миний талаар бүү гомдолло; Миний нигүүлсэл та нарт хангалттай. Чи зүгээр л ирээд үүнийг ав, тэгвэл чи юутай ч харьцуулшгүй амтыг амсаж болох юм. Энэ нь чиний дотор Намайг гэсэн хайрыг бий болгоод зогсохгүй тэрхүү хайрыг бас гүнзгийрүүлнэ.

Миний ажил алхам алхмаар хэрэгждэг бөгөөд огтхон ч хайхрамжгүй юм уу замбараагүй биш. Намайг дагахын тулд та нар үүнийг бас хийх ёстой. Миний байр байдлыг харж, Надаас суралц; ийм маягаар Миний мөрийг дагавал хаанчлалын илрэл рүү хүргэгдэнэ. Нэгэн дуу хоолойгоор уухайл! Хөвгүүд минь! Бурханы ажил бүлэг хүмүүс та нар дээр гүйцэлдэнэ. Та нар ерөөгдсөнөө мэдрэхгүй байна гэж үү?

Үүнийг ойлгоход үнэхээр хэцүү! Би өнөөдөр та нарыг энд авчирсан, ингэснээр та нар гайхалтай ажлыг минь харж болох юм.

Өмнөх: 37-Р БҮЛЭГ

Дараах: 39-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ХААНЧЛАЛЫН СҮЛД ДУУЛАЛ

Үй түмэн хүн Намайг уухайлдаг, үй олон хүн Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дуудаж, бүх хүн Миний үйл хэргийг харахаар...

11-Р БҮЛЭГ

Хүн төрөлхтөн дэх хүн бүр Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний...

БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх