37-р бүлэг

Миний байгаад итгэх итгэл та нарт үнэхээр дутагддаг бөгөөд үргэлж өөрсдөдөө найдаж үйлддэг. “Надгүйгээр та нар юу ч хийж чадахгүй!” Гэвч ялзарсан хүмүүс та нар Миний үгийг үргэлж нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг. Өнөөгийн амьдрал бол үгийн амьдрал; үг үгүй бол амь үгүй, туршлага үгүй бөгөөд ямар ч итгэл байхгүй гэдгийг дурдахын ч хэрэггүй. Итгэл үгэн дотор байдаг; Бурханы үгэнд өөрсдийгөө илүү их зориулж байж л та нар бүх юмтай байж чадна. Өсөхгүй байх гэж бүү санаа зов: Амь өсдөг боловч хүмүүсийн санаа зовнилоос болж амь өсдөг юм биш.

Та нар үргэлж санаа зовомтгой байж, Миний заавруудыг сонсдоггүй. Та нар үргэлж Надаас түрүүлж алхахыг хүсдэг. Энэ яг юу вэ? Энэ бол хүний хүсэл эрмэлзэл юм. Та нар Бурханаас ирж байгаа зүйл болон өөрсдөөсөө ирж байгаа зүйлийг тодорхой ялгах хэрэгтэй. Миний өмнө урам зоригийг хэзээ ч магтахгүй. Та нар Намайг нугаршгүй үнэнч сэтгэлээр эцсээ хүртэл дагаж чаддаг байгаасай гэж Би хүсдэг. Ингэж үйлдсэнээрээ Бурханд үнэнч байна гэж та нар итгэдэг. Сохор хүмүүсийг дээ! Та нар яагаад Миний өмнө илүү их ирж, эрж хайлгүй тэрүүхэндээ мунгинаж байдаг юм бэ? Та нар тодорхой харах ёстой! Эдүгээ ажиллаж байгаа нь гарцаагүй хүн биш, харин бүгдийн Захирагч, цор ганц жинхэнэ Бурхан—Төгс Хүчит билээ! Та нар үл ойшоох биш, харин ч өөрт байгаа бүхнээсээ байнга зуурах ёстой, учир нь Миний өдөр ойрхон байна. Тийм цаг үед та нар үнэхээр сэрэхгүй л байх гэж үү? Та нар тодорхой хараагүй л байна уу? Та нар дэлхий ертөнцтэй ханьссаар байгаа; үүнээс ангижирч чадахгүй. Яагаад? Та нар үнэхээр Намайг хайрладаг уу? Зүрх сэтгэлээ ил болгож Надад харуулж чадах уу? Бүх оршихуйгаа Надад өргөн барьж чадах уу?

Миний үгийн талаар илүү их бодож, үргэлж тодорхой ойлголттой бай. Будилж төөрөлдөн, хайнга хандаж болохгүй. Миний өмнө илүү их цаг өнгөрөөж, Миний цэвэр үгийг илүү их хүлээн авч, Миний санаа зорилгыг буруугаар бүү ойлго. Та нар Надаар өөр юу хэлүүлмээр байна? Хүмүүс хатуу сэтгэлтэй; үзэлдээ дэндүү их дарагдсан байдаг. Тэд арай ядан аргацааж байхад л хангалттай гэж үргэлж бодож, амиараа үргэлж тоглож байдаг. Мунхаг хүүхдүүд! Цаг оройтсон байна, одоо зугаа цэнгэл хөөж байх цаг биш. Нүдээ нээгээд ямар цаг ирснийг харах хэрэгтэй. Нар мандаж, газар дэлхийг гийгүүлэх гэж байна. Нүдээ нээгээд, сайтар хар; хайхрамжгүй бүү бай.

Энэ бол том асуудал, гэтэл та нар үүнийг ийнхүү тоглоом болгож, ингэж хандаж байдаг! Миний сэтгэл түгшиж байна, гэвч Миний зүрх сэтгэлд санаа тавьж, Миний сайн захиасыг сонсож, Миний зөвлөгөөг чагнаж чаддаг цөөн хүн байна! Үүрэг даалгавар хүнд боловч Миний төлөө ачаа хуваалцаж чадах хүмүүс та нарын дунд цөөхөн байна. Та нарт ийм хандлага байсаар байна. Өнгөрсөнтэй харьцуулахад та нар бага зэрэг ахиц гаргасан ч, үргэлж энэ үе шатандаа байгаад байж болохгүй! Би урагшаа маш хурдан алхаж байгаа ч та нарын хурд хэвээрээ л байна. Та нар өнөөдрийн гэрэл болон Миний алхаатай яаж хөл нийлүүлж чадах юм бэ? Цаашид бүү тээнэгэлз. Би та нарт ахин дахин онцолж хэлсэн: Миний өдөр цаашид хойшлогдохгүй!

Өнөөдрийн гэрэл өнөөдөртөө л хамаарах учир өчигдрийн гэрэлтэй харьцуулж, мөн маргаашийн гэрэлтэй ч харьцуулж болохгүй. Өдөр хоног өнгөрөх тусам шинэ илчлэл, шинэ гэрэл улам хурц, улам тод болдог. Гайхширахаа боль, мунхаглахаа боль, хуучирсан арга барилтай зууралдахаа боль, Миний цагийг хойшлуулж, дэмий үрэхээ боль.

Сэрэмжтэй бай! Сэрэмжтэй бай! Надад улам их залбир, Миний өмнө илүү их цагийг өнгөрөө, тэгээд та нар гарцаагүй бүхнийг олж авна! Ингэвэл гарцаагүй бүхнийг олж авна гэдэгт итгэ!

Өмнөх: 36-р бүлэг

Дараах: 38-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх