36-р бүлэг

Бүх зүйл Миний гараар зохицуулагддаг. Хэн хүссэнээрээ хийж зүрхлэх юм бэ? Хэн үүнийг хялбархан өөрчилж чадах юм бэ? Хүмүүс агаарт хөвж, тоос шороо хөдлөхөд хөдөлж, нүүр царай нь завааран харлаж, толгойноосоо хөлөө хүртэл үзэшгүй муухай болдог. Би сэтгэлдээ гуниг тээн үүлсийн дундаас ажигладаг: Нэгэнтээ эрч хүчээр дүүрэн байсан хүн яагаад ийм болоо вэ? Яагаад тэр үүнийг мэддэггүй, үүнд мэдрэмжгүй байдаг вэ? Яагаад тэр “өөрийгөө хайхралгүй орхиж”, бузар буртагт будагдахыг зөвшөөрдөг юм бэ? Өөрийгөө хайрлах, хүндлэх нь түүнд ийм дутмаг байгаа хэрэг юм. Яагаад хүн үргэлж Миний шаардсан зүйлээс зайлсхийдэг юм бэ? Би түүнд үнэхээр харгис, өрөвч сэтгэлгүй ханддаг гэж үү? Би үнэхээр эзэрхэг, агаад бодлогогүй гэж үү? Тэгвэл хүмүүс яагаад үргэлж Над руу цоо ширтсэн нүдээр хардаг юм бэ? Яагаад тэд үргэлж Намайг үзэн яддаг юм бэ? Би тэднийг мөхлийн замд аваачсан гэж үү? Хүн Миний гэсгээлтээс хэзээ ч, юу ч олж илрүүлээгүй, учир нь тэр хүзүүнд нь угласан буулгыг хоёр гараараа зуурахаас өөр юм хийдэггүй ба дайснаа ажиглаж байгаа юм шиг Надаас нүд салгадаггүй—зөвхөн энэ мөчид л Би түүний хэчнээн эцэнхий болохыг нь хардаг. Үүний улмаас шалгалтуудын дунд ер нь хэн ч бат зогсоогүй гэж Би хэлдэг юм. Хүний биеийн хэмжээ яг тийм байдаг биш гэж үү? “Хэмжээнийх” нь тоог Би түүнд хэлж өгөх хэрэгтэй юу? Хүний “өндөр” газарт мушгиралдан яваа бяцхан өтнийхөөс ихгүй бөгөөд түүний “цээж” могойныхтой л адил өргөнтэй. Үүгээрээ Би хүнийг голж басаагүй байна—эдгээр нь түүний биеийн хэмжээний яг зөв тоонууд биш гэж үү? Би хүнийг дорд үзсэн гэж үү? Хүн дүрсгүйтэж буй хүүхэдтэй адилхан. Түүнд бүр амьтадтай тоглох үе ч байдаг, гэхдээ тэр аз жаргалтай хэвээр үлддэг; мөн санаа тавих, зовних юмгүй яг муур шиг амьдардаг. Сүнсний чиглэлээс, эсвэл тэнгэр дэх Бурханы үүрэг ролиос болж Би газар дээрх хүмүүсийн амьдралын хэтэрсэн хэв маягаас ихэд залхдаг байж магадгүй. Шимэгч хорхойнхтой адил хүний амьдралаас болж “хүмүүний амьдрал” хэмээх үгийг сонирхох Миний “сонирхол” бага сага нэмэгдсэн бөгөөд Би хүний амьдралд арай илүү “хүндэтгэлтэй” хандах болсон. Учир нь зөвхөн хүн л утга учир бүхий амьдрал бүтээх чадвартай байхад Би ингэх чадваргүй мэт санагддаг. Иймээс Би “ууланд” хоргодохоос өөр аргагүй, учир нь Би хүмүүсийн дунд зовлон бэрхшээл туулж, ажиглах чадваргүй билээ. Гэсэн ч хүн Намайг албаддаг—Надад ямар ч сонголт байхгүй! Би түүнтэй хамт туршлагаа нэгтгэн дүгнэж, түүний хажууд хүний амьдралыг туулан хүний зохицуулалтыг дуулгавартай дагаж л чадна. Тэнгэрт Би нэгэнтээ бүхий л хотоор аялсан ба тэнгэрийн дор Би нэгэнтээ бүх улс орноор аялсан. Гэхдээ хэн ч Намайг олж илрүүлээгүй; тэд ердөө Миний энд тэндгүй явах чимээг л сонссон. Хүмүүсийн үзлээр бол Би ул мөргүй, сүүдэр тусгалгүй ирж, буцдаг. Би тэдний зүрх сэтгэлд үл үзэгдэх шүтээн болсон мэт байдаг ч хүмүүс тэгж итгэдэггүй. Энэ бүхэн нь хүний амаар улайсан баримтууд биш байж таарах уу? Энэ мөчид гэсгээгдэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй хэн байна вэ? Хүмүүс баттай нотолгооны өмнө бас л бардам байж чадах уу?

Би хүмүүсийн дунд “бизнесийн хэлэлцээр” хийж, тэдний бүх ариун бус байдал болон зөв шударга бус байдлыг арчин хаядаг ба тийнхүү “боловсруулснаар” Миний зүрх сэтгэлд нийцэх хүн болж магадгүй юм. Гэсэн ч ажлын энэ үе шатанд хүний хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй, учир нь тэр үргэлж дөнгөж баригдсан загас шиг үсэрч, цовхчиж байдаг. Иймээс ямар нэгэн осол эндлээс сэргийлэхийн тулд Би баригдсан бүх “загасыг” алсан, үүний дараа загас дуулгавартай болсон бөгөөд өчүүхэн төдий ч гомдол гаргаагүй. Надад хүн хэрэгтэй байх үед тэр үргэлж нуугдсан байдаг. Тэрээр хэзээ ч гайхмаар дүр зураг үзээгүй юм шиг, хөдөө төрөөд хотын хэрэг явдлын талаар юу ч мэддэггүй юм шиг байдаг. Би хүний дутагдаж байгаа хэсэгт Өөрийн мэргэн ухааныг нэмж, Намайг мэдэхэд түүнийг хүргэдэг; хүн хэтэрхий ядуу болохоор Би хүмүүсийн дунд биечлэн ирж, түүнд “эд баялагт хүрэх замыг” өгч, түүнийг нүдээ нээхэд хүргэдэг юм. Үүгээрээ Би түүнийг аварч байгаа биш гэж үү? Энэ нь хүнийг гэсэн Миний энэрэл биш гэж үү? Хайрыг болзолгүйгээр өгч байгаа юу? Тэгвэл гэсгээлт нь үзэн ядалт уу? Би хүнд өөр өөр өнцгөөс тайлбарласан боловч тэр үүнийг үг, хоосон сургаал мэт л үздэг. Миний айлдваруудыг авах танаггүй гологдол эд юм шиг гар дамжуулан зардаг. Тиймээс уулын тосгоныг залгихаар асар хүчтэй шуурга ирж явна гэж Намайг хэлэхэд хэн ч үгийг минь анзаардаггүй, зөвхөн цөөхөн хүн л гэрээ нүүлгэдэг ба зүрх сэтгэлд нь эргэлзээ байдаг. Үлдсэн хэсэг нь хэнэггүй юм шиг нүүдэггүй, Би тэнгэрийн хараацай юм шиг—тэд Миний хэлсэн зүйлээс юу ч ойлгодоггүй. Зөвхөн уулс нурж, газар цууран хагарахад л хүмүүс Миний үгийн талаар бодож, зөвхөн тэр үед л тэд зүүднээсээ сэрдэг боловч тэр цаг аль хэдийн ирсэн байдаг ба тэд асар их үерт автаж, цогцсууд нь усны гадарга дээр хөвж байдаг. Дэлхий дээрх гаслан зовлонг хараад Би хүний золгүй явдлын төлөө шүүрс алддаг. Би хүний хувь заяаны төлөө их цаг зарцуулж, асар их төлөөс төлсөн. Хүмүүсийн санахад, Надад нулимсны суваг байдаггүй—харин Би, нулимсны суваггүй энэ “гажиг этгээд” нь хүний төлөө их нулимс урсгасан юм. Гэсэн хэдий ч хүн энэ талаар юу ч мэддэггүй, Би оршин байдаггүй юм шиг л гартаа байгаа тоглоомоор газар дээр тоглож байдаг. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүс хөндий хүйтэн, маанаг хэвээр үлдсэн; тэд агуйдаа хэвтсээр байгаа юм шиг байшингийн хонгилд “хөлдүү” хэвээр байдаг. Хүний үйлдлийг харахад Миний цорын ганц сонголт бол орхин явах юм…

Хүмүүсийн үзэхэд, Би хүнд сайн их зүйл хийсэн, тиймээс тэд Намайг өнөө үеийн үлгэр дуурайл гэж үздэг. Гэсэн ч тэд Намайг хүний хувь заяаг Бүрэн Захирагч, бүх зүйлийн Бүтээгч гэж хэзээ ч үзээгүй юм. Тэд Намайг ойлгодоггүй юм шиг л байдаг. Хэдийгээр хүмүүс нэгэнтээ “Ойлголт мандтугай” хэмээн хашхирсан боловч “ойлголт” хэмээх үгийг задлан шинжлэхэд хэн ч их цаг зарцуулаагүй бөгөөд хүмүүст Намайг хайрлах хүсэл байхгүй гэдгийг энэ нь харуулдаг. Өнөө үед хүмүүс Намайг хэзээ ч эрхэмлээгүй, тэдний зүрх сэтгэлд Би зай эзэлдэггүй. Тэд ирж буй зовлонгийн өдрүүдэд Намайг гэсэн жинхэнэ хайрыг харуулж чадах уу? Хүний зөв шударга байдал хэлбэр дүрсгүй зүйл буюу харж, эсвэл хүрч болохгүй зүйл хэвээр үлдсэн. Миний хүсдэг зүйл бол хүний зүрх сэтгэл, учир нь хүний биед зүрх хамгийн эрхэм нандин нь билээ. Миний үйл хэргийг хүний зүрх сэтгэлээр хариулахад тохирохгүй юм уу? Яагаад хүмүүс Надад зүрх сэтгэлээ өгдөггүй юм бэ? Яагаад тэдгээрийгээ тавьж явуулах дургүй, үргэлж цээжиндээ нааж байдаг юм бэ? Хүний зүрх сэтгэл хүмүүсийн амьдралын турш амар тайван, аз жаргалыг баттай болгож чадах уу? Намайг шаардлага тавихад хүмүүс яагаад үргэлж газраас шороо атгаж аваад Над руу шиддэг юм бэ? Энэ нь хүний зальжин арга мэх үү? Тэд хаашаа ч явах газаргүй явуулын хүнийг залилж, гэртээ хуурч аваачаад увайгүй аашлан тэднийг хөнөөхөөр оролдож буй мэт байдаг. Хүмүүс Надад бас тийм зүйл хийхийг хүссэн. Тэд нүдээ ч цавчилгүйгээр хэн нэгнийг хөнөөх зандалчин шиг, хүмүүсийг алах нь өөрсдийнх нь хоёрдогч уг чанар болсон диаволуудын хаан шиг байдаг. Гэхдээ одоо хүмүүс Миний өмнө ирж, тийм аргуудыг ашиглахыг хүссэн хэвээр байдаг—тэдэнд өөрсдийн төлөвлөгөө байхад Надад Өөрийн сөрөг арга хэмжээ байдаг. Хэдийгээр хүмүүс Намайг хайрладаггүй ч энэ удаа Би Өөрийн сөрөг арга хэмжээг олон нийтэд мэдэгдэхгүй байж яаж чадах юм бэ? Надад хүнийг залуурдах цаглашгүй, хэмжээлшгүй ур чадвар байдаг; түүний хэсэг бүрийг Би биечлэн залуурддаг бөгөөд биечлэн боловсруулдаг. Эцэстээ Би хайртай зүйлээсээ хагацах шаналлыг хүнд амсуулж, түүнийг Өөрийн зохицуулалтанд захирагддаг болгох ба тэр үед хүмүүс юуны талаар гомдоллох юм бэ? Миний хийдэг бүхэн хүний төлөө байдаггүй гэж үү? Өнгөрсөн цаг хугацаанд Би Өөрийн ажлын алхмуудын талаар хүнд хэзээ ч хэлж байгаагүй—харин өнөөдөр өнгөрсөнтэй адилгүй цаг үед Миний ажлын агуулга өөр учраас үүнээс болж тэднийг унахаас сэргийлэхийн тулд Би Өөрийн ажлын тухай хүмүүст урьдчилж хэлсэн. Энэ нь Миний хүнд хийсэн урьдчилан сэргийлэх тарилга биш гэж үү? Ямар нэгэн шалтгааны улмаас хүмүүс Миний үгийг хэзээ ч нухацтай авч үзээгүй; тэдний гэдэс өлсгөлөн бөгөөд тэд идэх юм голдоггүй, энэ нь тэдний ходоодыг муутгасан юм шиг байдаг. Гэхдээ хүмүүс өөрсдийн “эрүүл бие хааг” хөрөнгө хэмээн үзэж, “эмчийн” сэрэмжлүүлгийг хэрэгсдэггүй. Тэдний хэнэггүй байдлыг хараад Би хүний төлөө санаа зовж байгаагаа мэддэг. Хүмүүс төлөвшөөгүй бөгөөд хүний амьдралыг хараахан туулаагүй учраас тэдэнд айдас байдаггүй; тэдний зүрх сэтгэлд “хүний амьдрал” хэмээх үг байхгүй, тэдгээрийг тоодоггүй ба Би нэг үглээ эмгэн болсон мэт Миний үгээс зүгээр л залхдаг. Товчхон хэлэхэд, ямар ч байсан хүмүүс Миний зүрх сэтгэлийг ойлгож чадна гэж Би найддаг, учир нь хүнийг үхлийн орон руу илгээх хүсэл Надад байхгүй. Энэ мөчид Миний ааш зан ямар байгааг хүн ойлгож, энэ удаа Миний үүрч байгаа ачааг анхаарч үзнэ гэж Би найдаж байна.

1992 оны 4 дүгээр сарын 26

Өмнөх: 35-р бүлэг

Дараах: 37-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх