37-р бүлэг

Эрин үеүдийн туршид Миний хийсэн бүх ажил, тэдгээрийн үе шат бүр Миний ажилд тохирох арга барилуудыг агуулсан. Үүний улмаас Миний хайртай хүмүүс илүү ариун, Надаар ашиглагдахад илүү тохиромжтой болсон юм. Гэхдээ, үүний хажуугаар тохиолддог “азгүй зүйл” бол Миний ажлын арга барил ихсэхийн хэрээр хүмүүсийн тоо буурдаг ба энэ нь хүмүүсийг гүн эргэцүүлэлд живэхэд хүргэдэг. Мэдээж өнөөдрийн энэ ажил ч үүний нэгэн адил бөгөөд ихэнх хүмүүс дахин нэгэнтээ эргэцүүлэлд автсан; тиймээс Миний арга барил өөрчлөгдсөний улмаас орхин явахаас өөр аргагүй болох хэсэг хүмүүс байгаа. Үүнийг ийнхүү дүрсэлж болох юм: Энэ бол Миний урьдчилан тогтоосон боловч хийгээгүй зүйл юм. Бүтээлийн цаг үеэс хойш Миний ажлын арга барилын улмаас маш олон хүн унаж, олон ч хүн замаа алдсан. Гэвч хүмүүс Намайг энэрэнгүй бус эсвэл хэтэрхий хэрцгий гэж бодож байгаа эсэх нь Надад хамаагүй бөгөөд тэдний ойлголт зөв ч бай, буруу ч бай Би тэдэнд тайлбар тавихаас зайлсхийдэг. Эхлээд энэ асуудлын гол утга учрын талаар нөхөрлөцгөөе. Тэгснээр хүн бүр бүрэн ойлголттой болох боломжтой ба хүмүүс яагаад зовж буйгаа ойлгохгүй байх явдлаас сэргийлэх юм. Би хүмүүсийг хэлгүй хүн шиг чимээгүй зовж шаналахыг албадахгүй; харин ч Миний эсрэг гомдоллохоос нь сэргийлж бүхнийг тодорхой тайлбарлаж өгнө. Нэг л өдөр Би хүн бүрийн гэсгээлтээ эдэлж байхдаа чин сэтгэлээсээ магтаал хэлэх шалтгаан болно. Энэ арга барил чамд зөвшөөрч болохоор байна уу? Хүмүүсийн шаардлагад нийцэх үү?

Гэсгээлтийн цаг үеийн эхэнд Би хүмүүст энэ “цаг үеийн” ард орших ерөнхий утга учрыг эхлээд хэлж өгөх болохоор тэд Надад халдахгүй. Тухайлбал, Би хэн ч өөрчлөх учиргүй Өөрийн ажлын зохицуулалтуудыг хийх бөгөөд тэдгээрийг өөрчилсөн хэнийг ч зүгээр явуулчихгүй: тэднийг яллах болно. Үүнийг санана биз? Энэ бүгд бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Шинэ арга барилд юуны өмнө хүрэх учиртай зорилго бол өөрсдийн бодит нөхцөл байдлын талаар ойлголттой болох явдал гэдгийг бүх хүн эхлээд ойлгох ёстой. Өөрийнхөө талаар тодорхой ойлголттой болохоос өмнө чуулган дээр хамаагүй ярихыг хэнд ч зөвшөөрөхгүй ба энэ дүрмийг зөрчсөн хүмүүсийг Би гарцаагүй гэсгээх болно. Энэ өдрөөс эхлээд бүх элчүүдийг чуулгануудад хуваарилах ба ийш тийшээ дураараа явахыг нь хориглоно—ийнхүү дураараа явах нь үр дүн багатай байна. Тэд бүгд үүргээ биелүүлж байгаа мэт харагдсан ч үнэндээ Намайг хуурч байсан. Юу ч болсон бай өнөөдөр энэ бүгд өнгөрсөн хэрэг бөгөөд дахин сөхөх ёсгүй. Үүнээс хойш, “элч” хэмээх нэр томъёог үгүй болгож, дахин хэзээ ч хэрэглэхгүй. Тэгсэнээр бүх хүн “байр сууринаасаа” бууж, өөрсдийгөө мэдэж авч болох юм. Энэ нь мэдээж тэдний авралын төлөө билээ. “Байр суурь” бол титэм биш; энэ бол ердөө л нэр цол төдий юм. Та нар Миний хэлж байгааг ойлгож байна уу? Чуулгануудыг удирддаг хүмүүс тус чуулган дотроо чуулганы амьдралаар амьдарсаар байх боловч мэдээж энэ нь хатуу чанд дүрэм биш. Шаардлагатай үед тэд хуучны бусад элч нарын хамтаар чуулгануудад айлчилж болно. Хамгийн чухал зүйл бол чуулганых нь нэг ч гишүүн үнэндээ чуулганы амьдралаар амьдрахгүй байгаа л биш бол чуулганы нөхөрлөл ихсэх ёстой. Гэсэн хэдий ч өөрсдийгөө мэдэж, агуу улаан луугийн эсрэг эсэргүүцэлд та бүгд нэгдэх ёстой гэдгийг Би цохон тэмдэглэх учиртай: Энэ бол Миний хүсэл. Хүмүүс хэр их ярих нь чухал биш; харин Миний хүмүүс бүгд нэг болон нэгдэж чадах нь хамгийн чухал бөгөөд энэ нь гэрчлэл хийх цорын ганц зам билээ. Өнгөрсөнд хүн бүр өөрсдийгөө ойлгодог болно гэж хэлж байсан, Би ч тоо томшгүй олон үг хэлсэн—харин та нар өөрсдийгөө хэр их ойлгов доо? Байр суурь нь хэдий чинээ өндөр байна, тухайн хүнд өөрийгөө хайхрахгүй байх нь төдий чинээ хэцүү байдаг. Цаашлаад, итгэл найдвар нь хэдий чинээ их байна, тэр хүн гэсгээлтийн үеэр төдий чинээ их зовох болно. Энэ бол хүн төрөлхтнийг аврах Миний аврал. Ойлгож байна уу? Үүнийг зөвхөн байгаагаар нь бүү хүлээн ав: ингэх нь хэтэрхий өнгөц, ямар ч үнэ цэнэгүй. Та нар цаад нарийн утга учрыг нь ойлгож байна уу? Хэрвээ чуулганы гишүүд үнэхээр өөрсдийгөө ойлгох чадвартай байвал энэ нь ийм төрлийн хүмүүс Намайг үнэхээр хайрладаг гэдгийг харуулах юм. Өөрөөр хэлбэл, хэрэв хүмүүстэй талх хувааж идэхгүй бол тэдний зовлон шаналлыг ойлгохгүй. Энэ хэлцийг хэрхэн тайлбарлах вэ? Эцэст нь Би гэсгээлтийн үеэр бүх хүнд өөрсдийг нь мэдүүлэх ба тэр үед тэднийг дуулуулж, инээлгэх болно. Намайг сэтгэл хангалуун байлгах итгэл та нарт үнэхээр байх уу? Тэгвэл та нар юуг хэрэгжүүлэх ёстой вэ? Одооноос эхлээд чуулган бүрийн хэрэг явдлыг тухайн чуулганы тохирох хүнд хариуцуулах ба элчүүд зүгээр л чуулганы амьдралаар амьдрах болно. Үүнийг “амьдралыг туулж үзэх” гэдэг юм. Та нар ойлгосон уу?

Гэсгээлт албан ёсоор хүн төрөлхтөн дээр бууж ирэхээс өмнө, Би эхлээд хүмүүс дээр “мэндлэх ажил” хийх болохоор эцэстээ тэд бүгд Намайг хангалуун болгох болно. Орхин явах хүмүүс ч гэсэн явахаасаа өмнө зовж, гэрчлэлээ дуусгах ёстой. Эс бөгөөс Би тэднийг зүгээр явуулчихгүй. Энэ нь хүмүүсийн зөрчлийг тэвчдэггүй Миний зан чанар болон Өөрийн хэлснээ биелүүлдэг Миний зан чанарын илрэл юм. Тэгсэнээр “Би хэлэх зүйлээ үнэн сэтгэлээсээ хэлдэг ба Миний хэлсэн зүйл хэрэгжиж, Миний хийсэн болгон мөнхрөх болно” гэсэн Амлалтаа гүйцээсэн байх болно. Миний амнаас үг гармагц Миний Сүнс ч ажлаа эхэлдэг. Гартаа барьж байгаа “тоглоомоороо” хэн дураараа тоглож зүрхлэх вэ? Хүмүүс Миний гэсгээлтийг хүндэтгэлтэйгээр, дуулгавартайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Хэн үүнээс зугтаж чадах юм бэ? Минийхээс өөр зам байж болох уу? Би чамд өнөөдөр газар дээр байх боломжийг олгосон бөгөөд чи үүнд баярлан хөөрч байгаа; харин маргааш Би чамд тэнгэрт очих боломжийг олгоход чи магтан дуулах болно. Тэрний дараагийн өдөр Би чамайг газар доор оруулах ба тэнд чи гэсгээлт хүртэнэ. Энэ бүгд Миний ажлын шаардлагууд биш гэж үү? Миний шаардлагуудын төлөө зовлон эдэлж, адислал хүртэхгүй хэн байх билээ? Та нар үүнээс ангид байж чадах уу? Газар дээрх Миний хүмүүсийн хувьд Миний шаардлагуудын төлөө, Миний хүслийн төлөө та нар юу хийх хэрэгтэй вэ? Та нар Миний ариун нэрийг амаараа магтдаг боловч зүрх сэтгэлдээ Намайг жигшдэг байж таарах уу? Миний төлөө ажил хийж, Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, түүнчлэн өөрсдийгөө ойлгож, агуу улаан лууг эсэргүүцэх нь амархан даалгавар биш бөгөөд та нар үүнийхээ төлөөсийг төлөх ёстой. Намайг “төлөөс” гэж хэлэхээр юу гэж ойлгож байна вэ? Би үүнийг одоо хэлэлцэхгүй бөгөөд хүмүүст шууд хариулт өгөхгүй. Харин үүнийг өөрсдөө бодож үзээд дараа нь Миний асуултанд өөрсдийн үйлдэл, зан байдлаараа хариулах боломжийг Би тэдэнд олгоно. Тэгж чадах уу?

1992 оны 4 дүгээр сарын 27

Өмнөх: 36-р бүлэг

Дараах: 38-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх