46-р бүлэг

Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгохдоо хүмүүс хэр сайн болохыг Би мэдэхгүй. Би хүний хувь заяаны төлөө үргэлж түгшдэг атал хүмүүс үүнийг огт мэдэрдэггүй мэт санагддаг—үүний үр дүнд тэд Миний үйл хэрэгт хэзээ ч анхаарал хандуулаагүй бөгөөд хүнд хандах хандлагаас минь болоод Намайг хэзээ ч биширч байгаагүй. Тэд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сэтгэл хөдлөлийг аль хэдийн хаясан мэт байдаг. Тийм нөхцөл байдалтай тулгараад Би дахин нэгэнтээ чимээгүй болдог. Хүмүүс эргэцүүлж, ороход Миний үг яагаад зохистой байдаггүй юм бэ? Надад бодит байдал байдаггүй ба Би хүмүүсийн эсрэг ашиглаж болох зүйлийг олохоор оролдож байгаагаас энэ нь болдог гэж үү? Яагаад хүмүүс Надад үргэлж “тусгай эмчилгээ” хийдэг юм бэ? Би тусгай тасагтаа байгаа тахир дутуу нэгэн гэж үү? Аливаа зүйлс өнөөдрийн энэ цэгт хүрчихсэн байхад яагаад хүмүүс Намайг өөрөөр харсаар байдаг юм бэ? Хүнд хандах хандлагад минь алдаа мадаг байдаг гэж уу? Өнөөдөр Би орчлон ертөнцийн дээр шинэ ажил эхлүүлсэн. Би газар дээрх хүмүүст шинэ эхлэл өгч, Миний гэрээс нүүхийг тэднээс бүгдээс нь шаардсан. Хүмүүс үргэлж өөрсдийгөө өөгшүүлэх дуртай байдаг учраас ухамсартай байж, Миний ажлыг үргэлж үймүүлэхгүй байхыг Би тэдэнд зөвлөдөг. Миний нээсэн “дэн буудалд” хүн Миний зэвүүцлийг хамгийн их төрүүлдэг, учир нь хүмүүс Надад үргэлж төвөг учруулж, Миний урмыг хугалж байдаг. Тэдний зан авир Надад ичгүүр авчирдаг бөгөөд Би толгойгоо өндөрт өргөж ер чаддаггүй байсан. Тиймээс Би тэдэнтэй тайвнаар яриад, Миний гэрээс аль болох хурдан явж, Миний хоолыг үнэ төлбөргүй идэхээ боль гэж тэднээс шаардсан. Хэрвээ үлдэхийг хүсэж байвал тэд зовлон туулж, Миний цээрлүүлэлтийг тэвчих ёстой. Тэдний бодлоор бол Би хийж байгаа зүйлийг нь огт анзаарч мэддэггүй тул Миний өмнө тэд унаж байгаа ямар ч шинж тэмдэггүйгээр бардам зогсож, тоо бөглөхийн тулд л хүний дүр эсгэж байдаг. Намайг хүмүүст шаардлага тавих үед тэд мэл гайхдаг: Маш олон жилийн туршид зан сайтай, эелдэг байсаар ирсэн Бурхан тийм хатуу цэвдэг, шударга бус үг хэлнэ гэж тэд хэзээ ч бодож байгаагүй болохоор хэлэх ч үггүй болдог. Тийм үеүдэд тэд гомдоллох ажлаа дахин эхэлсэн учраас хүмүүсийн зүрх сэтгэл дэх Надад хандах үзэн ядалт дахин нэгэнтээ ихэссэнийг Би харсан. Тэд үргэлж газрыг зүхэж, Тэнгэрийг хараадаг. Гэсэн ч, хүмүүс өөрсдийгөө асар их хайрладаг учраас тэдний үгээс Би өөрсдийгөө харааж буй юуг ч олдоггүй. Тиймээс Би хүний амьдралын утга учрыг ингэж нэгтгэн дүгнэсэн: Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их хайрладаг болохоор тэдний бүхий л амьдрал шаналгаатай, хий хоосон байдаг бөгөөд Намайг үзэн яддагаасаа болоод тэд өөрсдийгөө сүйрүүлдэг.

Хэдийгээр хүний үгэнд Намайг гэх хэмжээлшгүй их “хайр” байдаг ч эдгээр үгийг микроскопоор шинжилж, ажиглахаар “лаборатори” руу аваачих үед дотор нь агуулагдаж байгаа бүхэн тун тодорхой илчлэгддэг. Энэ мөчид Би тэдэнд “өвчний түүхийг” нь үзүүлж, тэднийг чин сэтгэлээс нь үнэмшүүлэхээр хүмүүсийн дунд дахин нэгэнтээ ирсэн. Хүмүүс тэдгээрийг харах үедээ царай нь уйтгар гунигт автаж, зүрх сэтгэлдээ харуусдаг бөгөөд тэр ч бүү хэл ихэд түгшдэг болохоор Намайг баярлуулахын тулд өөрсдийн муу арга замыг даруй хаяж, зөв замд буцан очихоор тэсэж яддаг. Тэдний шийдвэрийг хараад Би туйлын их баярлаж, баяр хөөрөөр бялхдаг: “Газар дээр хүнээс өөр хэн баяр хөөр, уй гашуу, зовлон бэрхшээлийг Надтай хуваалцаж чадах юм бэ? Ганцхан хүн биш гэж үү?” Гэсэн ч Намайг явах үед хүмүүс өвчний түүхээ урж, шалан дээр хаясныхаа дараа ихэмсгээр алхан оддог. Тэр цагаас хойш Би хүмүүсийн үйлдлээс Миний зүрх сэтгэлийн дагуух зүйл багыг олж харсан. Гэсэн ч Миний өмнөх тэдний шийдвэр нэлээд их хуримтлагдсан бөгөөд тэдний шийдвэрийг хараад Би зэвүүцдэг, учир нь тэдний шийдвэрт Надад таалагдах зүйл юу ч байдаггүй; хэтэрхий их хольцтой байдаг. Өөрсдийнх нь шийдвэрийг үл томсорлож буйг минь хараад хүмүүс хүйтэн хөндий болдог. Дараа нь тэд хааяахан л “өргөдөл” гаргадаг, учир нь хүний зүрх сэтгэл хэзээ ч Миний өмнө магтагдаж байгаагүй, үргэлж Надад гологддог байсан—хүмүүсийн амьдралд оюун санааны дэмжлэг байхаа больсон тул урам зориг нь алга болж, Надад цаг агаар “шатам халуун” санагдахаа больсон. Өнөөдрийн нөхцөл байдал ирснээр Би тэднийг ихэд “тарчилгадаг” болохоор тэд амьдрал, үхлийн хооронд эргэлдэх хэмжээнд насан туршдаа ихээхэн зовдог. Үүний үр дүнд тэдний нүүр царайн дахь гэрэл бүүдийж, “сэргэлэн цовоо байдлаа” алддаг, учир нь тэд бүгд “өсөж том болсон”. Гэсгээлтийн үеэр цэвэршүүлэгдэж байх үеийн хүмүүсийн өрөвдөлтэй байдлыг Би харж тэвчдэггүй—гэсэн ч хүн төрөлхтний өрөвдмөөр ялагдлыг хэн засаж залруулж чадах юм бэ? Хэн хүнийг өрөвдөлтэй амьдралаас нь аварч чадах юм бэ? Яагаад хүмүүс өөрсдийгөө зовлон шаналлын ёроолгүй ангалаас гаргаж огт чадаагүй юм бэ? Би хүмүүсийг зориуд урхиддаг уу? Хүмүүс Миний сэтгэл санааны байдлыг хэзээ ч ойлгоогүй тул тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундаас юу ч, хэзээ ч Миний зүрх сэтгэлийг ухамсарлаагүй, хэн ч Намайг үнэхээр хайрладаггүй гэж Би орчлон ертөнцөд халаглан гашууддаг. Өнөөдөр ч гэсэн, хүмүүс яагаад Намайг хайрлаж чаддаггүйг Би мэдэхгүй л байна. Тэд Надад зүрх сэтгэлээ өгч чадна, Миний төлөө хувь заяагаа золиосолж чадна, гэхдээ яагаад Надад хайраа өгч чаддаггүй юм бэ? Миний шаарддаг зүйл тэдэнд байдаггүй юм уу? Хүмүүс Надаас бусад бүх зүйлийг хайрлаж чаддаг—тэгвэл тэд яагаад Намайг хайрлаж чаддаггүй юм бэ? Яагаад тэдний хайр үргэлж нуугдмал байдаг юм бэ? Тэд өнөөг хүртэл Миний өмнө зогссон байтал Би яагаад тэдний хайрыг огт хараагүй юм бэ? Тэдэнд дутагддаг зүйл энэ гэж үү? Би хүмүүст зориуд хүндрэл учруулж байгаа гэж үү? Тэдний зүрх сэтгэлд эргэлзээ байсаар байгаа юу? Тэд буруу хүнийг хайрлахаас айж, өөрсдийгөө анагаах чадваргүй байдаг уу? Хүмүүст тоймгүй олон ойлгогдошгүй нууц байдаг бөгөөд тиймээс Би хүний өмнө үргэлж “айж, хулчийдаг”.

Өнөөдөр хаанчлалын үүд хаалга руу урагшлах цаг үед бүх хүн урагш цойлж эхэлсэн—гэхдээ тэднийг хаалганы өмнө ирэхэд Би хаалгыг хааж, хүмүүсийг гадаа үлдээгээд, орох тасалбараа үзүүлэхийг тэднээс шаардсан. Тийм хачин үйлдэл хүмүүсийн хүлээлтээс эрс зөрдөг бөгөөд тэд бүгд мэл гайхдаг. Үргэлж нээлттэй байсаар ирсэн хаалгыг яагаад өнөөдөр гэнэт хаачхав? Хүмүүс хөлөө дэвсэлж, ийш тийш холхидог. Тэд яаж ийгээд орж чадна гэж төсөөлдөг боловч хуурамч орох тасалбаруудаа Надад өгөхөд нь Би тэр даруй гал руу шиддэг ба өөрсдийнх нь “уйгагүй хичээл чармайлт” шатаж буйг хараад тэд итгэл найдвараа алддаг. Тэд толгойгоо барин уйлж, хаанчлалын доторх үзэсгэлэнтэй сайхан дүр зургийг хардаг боловч орж чаддаггүй. Гэсэн ч өрөвдөлтэй байдлаас нь болоод Би тэднийг оруулдаггүй—хэн Миний төлөвлөгөөг хүссэнээрээ нурааж болох билээ? Ирээдүйн ерөөлүүдийг хүмүүсийн урам зоригийн хариуд өгдөг гэж үү? Хүний оршин тогтнолын утга учир нь Миний хаанчлалд хүссэнээрээ ороход оршдог гэж үү? Би маш дорд гэж үү? Хэрвээ Миний хатуу үг байгаагүй бол хүмүүс хаанчлалд аль хэдийн орчихсон байх бус уу? Тиймээс, Миний оршин тогтнол өөрсдөд нь төвөг учруулдгаас болоод хүмүүс Намайг үргэлж үзэн яддаг. Хэрвээ Би оршин байдаггүй байсан бол тэд өнөө үеийн хаанчлалын ерөөлүүдийг эдэлж чадах байсан—тэгвэл энэ зовлонг туулах ямар хэрэгтэй байх юм бэ? Иймээс хүмүүс явсан нь дээр бөгөөд өөрсдөдөө гарах гарц олохын тулд өнөө үед аливаа зүйлс сайн явагдаж байгааг ашиглах ёстой; тэд залуу насандаа зарим нэг ур чадварт суралцахын тулд өнөө үеийг ашиглах ёстой, эс бөгөөс ирээдүйд энэ нь хэтэрхий оройтсон байх болно гэж Би хүмүүст хэлдэг. Миний гэрт хэн ч, хэзээ ч ерөөл хүртээгүй. Би хүмүүст, даруйхан яв, “ядуу зүдүү” амьдралтай бүү зууралд гэж хэлдэг; хожим харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Өөрсдөдөө хэтэрхий хатуу бүү ханд; өөртөө төвөг удах ямар хэрэгтэй юм бэ? Гэхдээ Би бас хүмүүст, ерөөл хүртэж чадахгүй байх үедээ хэн ч Надад гомдоллож болохгүй гэж хэлсэн. Өөрийн үгийг хүмүүст дэмий үрэх цаг зав Надад байхгүй. Энэ нь хүмүүсийн оюун ухаанд үлдээд, тэд үүнийг мартахгүй гэж Би найдаж байна—эдгээр үг бол Миний өгдөг таагүй үнэн юм. Би хүнд итгэх итгэлээ аль хэдийн алдсан, хүмүүст найдах найдвараа аль хэдийн алдсан, учир нь тэд хүсэл эрмэлзэлгүй байдаг бөгөөд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг Надад хэзээ ч өгч чадаагүй, харин оронд нь Надад үргэлж өөрсдийнхөө сэдлийг өгдөг. Би хүнд ихийг хэлсэн бөгөөд хүмүүс өнөөдөр Миний зөвлөгөөг үл ойшоосоор байдаг тул хожим нь Миний зүрх сэтгэлийг буруугаар ойлгохоос сэргийлэхийн тулд Би тэдэнд Өөрийн үзэл бодлыг хэлдэг; айсуй цаг үед амьдрах уу, эсвэл үхэх үү гэдэг нь тэдний хэрэг; Би үүнийг хянадаггүй. Тэд амьд үлдэх замаа олно гэж Би найдаж байна. Энэ тухайд бол Би хүчин мөхөс. Хүн Намайг үнэхээр хайрладаггүй тул бид зүгээр л хагацсан; хожим нь бидний хооронд ямар ч үг байхаа больж, цаашид бидэнд ярилцах зүйл байхаа больж, бид нэг нэгэндээ саад болохгүй, тус тусынхаа замаар явна, хүмүүс Намайг хайж ирэх ёсгүй бөгөөд Би дахин хэзээ ч хүний “тусламжийг” гуйхгүй. Энэ нь бидний хоорондох зүйл бөгөөд ирээдүйд ямар нэг асуудал гарахаас сэргийлэхийн тулд бид бүгд тодорхой ярилцсан. Ингэх нь юмыг илүү амар хялбар болгодог бус уу? Бид дор бүрнээ тус тусын замаар явж, бие биетэйгээ ямар ч хамаагүй байдаг—үүнд буруу зүйл юу байгаа юм бэ? Хүмүүс үүнийг бодолцож үзнэ гэж Би найдаж байна.

1992 оны 5 дугаар сарын 28

Өмнөх: 45-р бүлэг

Дараах: 47-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх