44-р бүлэг

Хүмүүс Миний ажлыг нэмэлт зүйл гэж үздэг; тэд үүний төлөө нойр, хоолоо умартдаггүй тул Надад хандах хандлагад нь тохирсон шаардлагыг хүнд тавихаас өөр сонголт Надад үгүй. Нэгэнтээ Би хүнд ихээхэн нигүүлсэл, олон ерөөл хүртээсэн боловч эдгээр зүйлийг булаан авсныхаа дараа тэрээр даруйхан яваад өгснийг Би санаж байна. Би тэдгээрийг хүнд санаандгүй өгсөн мэт байсан юм. Тиймээс хүн өөрийн үзлийг ашиглан Намайг үргэлж хайрласан. Хүн Намайг үнэхээр хайрлаасай гэж Би хүсдэг, гэвч өнөөдөр хүмүүс цаг нөхцөөсөөр жинхэнэ хайраа Надад өгч чаддаггүй. Надад жинхэнэ хайраа өгчих юм бол өөрсдөө юу ч үгүй хоосон хоцорно гэж тэд төсөөлөлдөө боддог. Намайг дургүйцэхэд тэдний хамаг бие дагждаг—тэгсэн атлаа Надад жинхэнэ хайраа өгөхийг хүсэхгүй хэвээр үлддэг. Тэд ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэт байдаг тул урагшаа харан, чухам юу тохиолдоод байгааг Надад ерөөсөө хэлдэггүй. Тэд амаа үдүүлчихсэн мэт байдаг болохоор ярихдаа байнга ээрч түгдэрдэг. Хүний өмнө Би харгис капиталист болсон мэт санагддаг. Хүмүүс Надаас үргэлж эмээдэг: Миний бараанаар тэд нэн даруй ул мөргүй алга болж, Намайг өөрсдийнх нь нөхцөл байдлын талаар асуух вий гэж үхтлээ айдаг. Хүмүүс “нэг тосгоныхныгоо” чин сэтгэлээс хайрлаж чаддаг мөртөө сүнсээрээ шулуун шударга Намайг яагаад хайрладаггүйг Би мэдэхгүй. Үүнээс болж Би шүүрс алддаг: Хүмүүс яагаад өөрсдийнхөө хайрыг үргэлж хүний ертөнцөд гаргадаг юм бэ? Яагаад Би хүний хайрыг амсаж чаддаггүй юм бэ? Би хүн төрөлхтний нэг биш учраас тэр үү? Хүмүүс Намайг үргэлж уулын зэрлэг хүн шиг авч үздэг. Хэвийн хүнийг бүрдүүлдэг бүх хэсэг Надад дутагддаг мэт байдаг тул Миний өмнө хүмүүс үргэлж өндөр ёс суртахуунтай дүр үзүүлдэг. Тэд Намайг зэмлэхийн тулд үргэлж өмнөө чирч авчраад цэцэрлэгийн насны хүүхдийг загнадаг шигээ Намайг загнадаг; хүмүүсийн ой дурсамжид бол Би ухвар мөчид, боловсролгүй нэгэн учраас хүмүүс Миний өмнө дандаа сурган хүмүүжүүлэгчийн дүрд тоглодог. Би бүтэлгүйтсэнийх нь төлөө хүмүүсийг гэсгээдэггүй, харин тэдэнд тохиромжтой туслалцаа үзүүлж, байнгын “эдийн засгийн тусламж” хүртээдэг. Хүн үргэлж гай зовлон дунд амьдарч, үүнээс зайлсхийхэд хэцүү байсан учраас энэ гай гамшгийн дунд Намайг үргэлж дууддаг байсан ба Би “үр тарианы хангамжийг” түүний гарт цагт нь хүргэн, бүх хүнийг шинэ эриний асар том гэр бүлд амьдруулж, асар том гэр бүлийн халуун дулааныг мэдрүүлдэг. Би хүмүүсийн дундах ажлыг ажиглаад хүний олон дутагдлыг олж илрүүлсэн ба тэгсний үр дүнд Би хүнд тусалдаг. Одоо ч гэсэн хүмүүсийн дунд жигтэйхэн ядуурал байсаар байгаа тул Би “үгээгүй хоосон газруудад” зохистой халамж хүртээж, ядуурлаас дээш татсан. Өөрийн нигүүлслийг бүх хүнд аль болох их эдлүүлэх нь Миний ажилладаг арга барил юм.

Газар дээрх хүмүүс өөрийн мэдэлгүй гэсгээлт амсдаг тул Би асар том гараа дэлгэж, тэднийг хажуудаа татан авчраад, газар дээр Миний нигүүлслийг эдлэх сайн хувь заяаг тэдэнд олгодог. Газар дээрх юу хоосон бус, үнэ цэнгүй биш байдаг вэ? Би хүний ертөнцөд бүх газар нутгаар алхдаг бөгөөд алдарт хөшөө дурсгал, байгалийн аятай таатай үзэсгэлэнт газар үй олон байдаг хэдий ч Миний очсон газар бүр аль хэдийн эрч хүчгүй болчихсон байлаа. Газар дэлхий бүрхэг, хоосон гэдгийг тэгэхэд л Би мэдэрсэн: Газар дээрх амьдрал аль эрт үгүй болчихсон. Гагцхүү үхлийн үнэр л байсан учраас Би зовлонгийн энэ газрыг хурдхан орхиж яв гэж хүнийг үргэлж дуудаж байлаа. Миний харсан бүхнээс хоосон байдал ханхалж байв. Би боломжийг ашиглан Өөрийнхөө сонгосон хүмүүст гартаа буй амийг чулуудаж өгсөн; тэр даруй газар дээр нэгэн ногоон талбай бий болсон. Хүмүүс газар дээрх амин чанартай зүйлсийг эдлэхэд бэлэн байдаг ч Би үүнээс ямар ч таашаал авдаггүй; хүмүүс газар дээрх юмсыг үргэлж нандигнадаг бөгөөд хоосон байдлыг нь хэзээ ч олж хардаггүй болохоор өнөөдөр энэ цэгт хүрчхээд газар дээр яагаад ямар ч амьдрал байдаггүйг бас л ойлгодоггүй. Өнөөдөр Намайг орчлон ертөнцөөр алхаж явахад бүх хүн Миний байгаа газрын нигүүлслийг хүртэж чаддаг бөгөөд тэд үүнийг хөрөнгө болгон ашиглаад, амьдралын эх сурвалжийг хэзээ ч эрэлхийлдэггүй. Тэд Миний өгсөн зүйлийг хөрөнгө болгон ашигладаг атлаа тэдний нэг нь ч амин чанарын анхдагч чиг үүргийг гүйцэтгэхээр хичээдэггүй. Тэд байгалийн нөөцийг хэрхэн ашиглаж, хөгжүүлэхээ мэддэггүй болохоор ядуу зүдүү болсон. Би хүмүүсийн дунд оршин сууж, хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Намайг одоо ч мэддэггүй. Гэрээсээ маш их хол байгаагаас минь болоод хүмүүс Надад ихээхэн тусалсан хэдий ч Би хүнтэй зөв барилдлага хараахан тогтоогоогүй мэт байдаг болохоор хүний ертөнцийн шударга бусыг мэдэрсээр байна; Миний нүдээр, хүн төрөлхтөн бол эцсийн эцэст хоосон бөгөөд хүний дунд үнэ цэнтэй эрдэнэ ер үгүй. Хүний амьдралын талаар хүмүүс ямар үзэл бодолтойг Би мэдэхгүй, гэвч товчхондоо бол Миний Өөрийн үзэл бодол “хоосон” хэмээх үгээс салшгүй юм. Үүнээс болоод хүмүүс Миний талаар муугаар бодохгүй гэж Би найдаж байна, учир нь Би нэлээд шулуухан бөгөөд эелдэг байхаар хичээдэггүй. Гэвч Би Миний бодож буй зүйлд илүү их анхаарал хандуул гэж хүмүүст зөвлөмөөр байна, учир нь эцсийн эцэст Миний үг тэдэнд тустай билээ. Хүмүүс “хоосон байдлын” талаар ямар ойлголттой байдгийг Би мэдэхгүй. Тэднийг энэ ажилд жаахан хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна. Тэд хүний амьдралыг бодитоор туулж, тэндээс үнэ цэнтэй “хүдрийн нууц судал” олж чадах эсэхээ харвал сайн сан. Би хүмүүсийн эерэг байдлыг мохоох гэж оролдож байгаа юм биш; зүгээр л Миний үгээс жаахан мэдлэг олж аваасай л гэж хүсэж байна. Би хүмүүсийн хэрэг явдлын төлөө ямагт ийш тийш яаравчилдаг, гэтэл одоо юмс ийм байхад хүртэл хүмүүс талархлын ганц ч үг хэлээгүй бөгөөд дэндүү завгүй болохоор энэ талаар мартчихсан юм шиг л байдаг. Хүн өдөржин яарч сандраад ямар үр дүнд хүрснийг Би өнөөдөр ч гэсэн бас л ойлгодоггүй. Өнөөдөр ч гэсэн хүмүүсийн зүрх сэтгэлд Миний гэх орон зай байдаггүй тул Би дахин нэгэнтээ гүн бодолд автдаг. Би “хүмүүс яагаад Намайг үнэхээр хайрлах сэтгэлгүй байдгийг” судлах ажлыг хийгээд эхэлчихсэн: Би хүнийг “хагалгааны ширээн” дээр өргөж тавиад, “зүрхийг” нь задлан шинжилж, Намайг үнэхээр хайрлах замд нь түүний зүрхэнд юу тээглэж, саад болоод байгааг харна. “Хутганы” нөлөөн дор хүмүүс нүдээ тас аниад, эхлэхийг минь хүлээнэ, учир нь энэ удаа тэд бүрмөсөн бууж өгсөн; тэдний зүрхнээс Би өөр олон хольц олсон. Тэдгээрийн дунд голчлон хүмүүсийн өөрсдийнх нь юмс байдаг. Тэд биеийнхээ гадна цөөн хэдэн юмтай байж болох ч бие доторх зүйлс нь тоймгүй олон. Хүний зүрх сэтгэл асар том агуулах сав мэт эд баялгаар, хүмүүст хэрэг болох бүх юмаар дүүрчээ. Тэр хоромд л Би хүмүүс яагаад Намайг ерөөсөө тоодоггүйг ойлгосон юм: Учир нь тэд асар их бие даасан байдалтай байна—тэдэнд Миний туслалцаа ямар хэрэгтэй юм бэ? Иймээс Би хүнийг орхин явдаг, учир нь хүмүүст Миний туслалцаа хэрэггүй; яагаад Би “ичгүүр сонжуургүй авирлаж”, тэдний зэвүүцлийг төрүүлэх ёстой юм бэ?

Яагаад гэдгийг бүү мэд, Би биеэ барьж дийлдэггүй мэт хүмүүсийн дунд үг хэлэхэд үргэлж бэлэн байсаар ирсэн. Тиймээс хүмүүс Намайг үнэ цэнгүй гэж хардаг ба сохор зоосны ч үнэгүй мэт Надад ханддаг; тэд Намайг хүндлэвээс зохих зүйл гэж үздэггүй. Тэд Намайг нандигнадаггүй, хүссэн үедээ Намайг гэртээ чирж аваачаад, дараа нь дахиад гарган хаяж, олон нийтийн өмнө Намайг “ил гаргадаг”. Хүний өөдгүй занг Би туйлаас үзэн яддаг болохоор хүн бол мөс чанаргүй гэж шулуухан хэлдэг. Харин хүмүүс эвлэрдэггүй; тэд “сэлэм, жадаа” аваад Надтай тулаан хийж, Миний үгийг бодит байдалтай нийцдэггүй гэлцэж, Би өөрсдийг нь гутаан доромжилдог гэцгээдэг—гэвч догшин ширүүн авирласных нь хариуд Би тэднийг залхаан цээрлүүлдэггүй. Харин хүмүүсийг ятгаж, тэднийг өөрсдөөсөө ичдэг болгохын тулд Би Өөрийнхөө үнэнийг л хэрэглэдэг ба үүний дараа тэд чимээгүйхэн ухардаг. Би хүнтэй тэмцэлддэггүй, учир нь тэглээ гээд ямар ч ашиг тусгүй. Би Өөрийн үүргийг биелүүлнэ, хүн ч бас үүргээ биелүүлэх ба Миний эсрэг ажиллахгүй гэж Би найддаг. Энэ маягаар амар тайван нийцтэй явсан нь дээр бус уу? Харилцаагаа яагаад хорлоно гэж? Бид энэ олон жилийн турш эв найртай байлаа—хэн хэндээ төвөг учруулах ямар хэрэгтэй юм бэ? Тэгэх нь хэн хэний маань нэр төрд ямар ч ашиг тусгүй байх бус уу? Бидний харилцаа бол олон жилийн “хуучны барилдлага”, “хуучны танилууд”—хорсолтойгоор салах хэрэг юу билээ? Ингэх нь сайн хэрэг гэж үү? Хүмүүс нөлөөллийг нь анхаарч, өөрсдөд нь юу сайн бэ гэдгийг мэднэ гэж Би найдаж байна. Өнөөдөр хүнд хандах хандлагыг минь хүн насан туршдаа ярихад хангалттай—хүмүүс яагаад дандаа Миний сайхан сэтгэлийг таньж чаддаггүй юм бэ? Тэдэнд илэрхийлэх чадвар дутдаг учраас тэр үү? Тэдний үгсийн сан хангалтгүй гэж үү? Тэд яагаад үргэлж хэлэх үггүй байдаг юм бэ? Биеэ хэрхэн авч явдгийг минь мэддэггүй хэн байна? Хүмүүс Миний ажлыг тун сайн мэддэг—зүгээр л тэд үргэлж бусдыг далимдуулан ашиглах дуртай байдаг тул хувийн ашиг сонирхлоо хойш тавихыг огт хүсдэггүй. Нэг үг хэллэг хувийн ашиг сонирхлыг нь хөндөх л юм бол тэд давуу тал олж авах хүртлээ амрахаас татгалздаг—ингэх ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүс ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж өрсөлдөж чаддаггүй, харин хэр ихийг олж авч чадах вэ гэж тэмцэлддэг. Тэдний байр сууринд ямар ч таашаал үгүй атал тэд түүнийгээ маш их нандигнаж, тэр ч байтугай үнэлшгүй эрдэнэ гэж үздэг тул байр суурьныхаа ашиг тусыг хаяснаас Миний гэсгээлтийг туулахыг илүүд үздэг. Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий өндрөөр боддог болохоор өөрсдийгөө хойш тавихыг хэзээ ч хүсдэггүй. Хүний талаарх Миний үнэлгээнд бага зэргийн ташаарал байж магадгүй, эсвэл Би түүнд хатуу ч биш, зөөлөн ч биш шошго зүүсэн байж магадгүй—гэхдээ товчхондоо бол, үүнийг хүмүүс анхааруулга хэмээн үзнэ гэж Би найдаж байна.

1992 оны 5 дугаар сарын 21

Өмнөх: 43-р бүлэг

Дараах: 45-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх