1-р бүлэг
Миний үгийг харсан хүмүүс тэдгээрийг үнэхээр хүлээн авдаг уу? Та нар Намайг үнэхээр мэддэг үү? Та нар дуулгавартай байж үнэхээр сурсан уу? Миний төлөө та нар өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг уу? Та нар агуу улаан лууны эсрэг Надад хүчтэй, гуйвшгүй гэрчлэл үнэхээр хийсэн үү? Та нарын үнэнч зан агуу улаан лууг үнэхээр шившиглэдэг үү? Би чуулганыг ариусгах, мөн Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг сонгох зорилгоо Өөрийн үгийн шалгалтаар л дамжуулан биелүүлж чадна. Хэрвээ Би ийм маягаар ажиллаагүй бол хүн Намайг мэдэж чадна гэж үү? Миний үгээр дамжуулан Миний сүр жавхлан, уур хилэн, мэргэн ухааныг хэн мэдэж чадах юм бэ? Би ажлаа эхлүүлсэн, түүнийгээ заавал дуусгана, гэхдээ хүмүүсийн зүрх сэтгэлийг гүнд нь хүртэл хэмждэг нь мөн л Би билээ. Үнэндээ нэг ч хүн Намайг бүрэн мэддэггүй, иймээс Би бүх хүнийг үгээр залж, ийм маягаар шинэ эрин рүү хөтөлдөг. Эцэст нь Би үг ашиглан Өөрийн бүх ажлыг гүйцэлдүүлж, Намайг чин сэтгэлээсээ хайрладаг бүх хүнийг Миний хаанчлалд дуулгавартай буцаж ирээд Миний сэнтийн өмнө амьдардаг болгоно. Нөхцөл байдал урьдынх шигээ биш болж, Миний ажил шинэ эхлэлд орсон. Тийм болохоор шинэ арга барил байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн авдаг хүмүүс Миний хаанчлалд байдаг бөгөөд тэд Миний хаанчлалд байдаг болохоор Миний хаанчлалын ардууд билээ. Миний үгийг удирдамж болгодог учраас тэднийг Миний ардууд гэдэг хэдий ч энэ цол нь Миний “хөвгүүд” гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм. Бурханы ард болчихсоныхоо дараа бүгд Миний хаанчлалд дээд зэргээр үнэнч зүтгэж, үүргээ биелүүлэх ёстой. Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэн ч атугай Миний шийтгэлийг хүртэх ёстой. Энэ бол бүгдэд өгөх Миний зөвлөгөө билээ.
Одоо шинэ арга барил ашиглаж байгаа болохоор өнгөрснийг дахин дурдах хэрэггүй. Гэсэн хэдий ч Би урьд эдгээр үгийг хэлсэн: Би хэлсэн үгэндээ эзэн болдог бөгөөд эзэн болсон үгээ үргэлж гүйцэлдүүлдэг ба үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол хөдөлшгүй. Урьдын цагт хэлсэн үгээ ч, ирээдүйд хэлэх үгээ ч Би бүгдийг нэг нэгээр нь биелүүлэх бөгөөд бүх хүн төрөлхтөнд үүний биелэхийг харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ. Чуулганы бүтээн байгуулалт аль хэдийн бүтсэн учраас одоо чуулганыг байгуулах эрин үе байхаа больсон, харин ч энэ нь хаанчлал амжилттай байгуулагдах эрин юм. Гэвч та нар дэлхий дээр байгаа цагт, хүмүүсийн газар дээрх цуглаан “чуулган” хэмээгдсэн хэвээр үлдэнэ. Гэхдээ чуулганы гол чанар урьд нэгэнтээ байснаасаа ондоо болсон ба тэр нь амжилттай байгуулагдсан чуулган юм. Тиймээс Миний хаанчлал газар дээр хэдийн бууж ирсэн гэж Би хэлдэг. Хэн ч Миний үгийн уг үндсийг ухаарч чадахгүй, мөн үүнийг ярих Миний зорилгыг ч мэдэхгүй. Миний өнөөдөр ярих байдлаас та нар гэнэтийн их ухаарал авна. Зарим нь гашуунаар цурхиран уйлж магадгүй; зарим нь Миний ярьдаг арга замаас айж; зарим нь Миний үйлдэл нэг бүрийг харангаа хуучинсаг үзэл бодолтойгоо зууралдаж магадгүй; зарим нь тухайн үед Надад гомдол дургүйцлээ илэрхийлж, Намайг эсэргүүцэж байсандаа магад харамсана; Миний нэрийг хэзээ ч орхиогүй зарим нь сэхэж, нууцхан баярлан хөөрч магадгүй. Миний үгэнд аль эртнээс хагас үхлүүт болж, цөхөрч, гутран хэдийгээр Би илэрхийлэх маягаа өөрчилсөн ч гэсэн Миний хэлэх үгийг ойшоох зүрх сэтгэлгүй болтлоо “тарчилсан” хүмүүс байдаг байх; эсвэл нэгэн үе хүртэл хэзээ ч гомдоллож, хэзээ ч эргэлзэлгүй Надад үнэнчээр үйлчлээд өнөөдөр чөлөөлөлтийг олж аван, зүрх сэтгэлдээ Надад үгээр илэрхийлшгүй талархах хувьтай хүмүүс бас байж магад. Дээрх бүх нөхцөл хүн бүрд янз бүрийн түвшинд хамаардаг. Гэхдээ өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, одоо үе хэдийн ирчихсэн болохоор цаашид өнгөрснийг үгүйлэн халаглах юм уу ирээдүйн тухай бодох хэрэггүй. Хүн мөртөө бодит байдлын эсрэг явж, аливааг Миний удирдамжийн дагуу хийдэггүй хэн ч бай сайнаар дуусахгүй, харин өөрсдөдөө л төвөг удна. Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, бас удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс хуруугаа дүрж чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү? Өнөөдрийн энэ ертөнцөд орох нь Миний төлөвлөгөө юм уу, Миний зөгнөж харснаас гаждаггүй; энэ бүгдийг Би аль эрт тодорхойлсон юм. Та нарын дундаас Миний төлөвлөгөөний энэ алхмыг хэн ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг заавал сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө заавал эргэж ирнэ.
1992 оны 2 дугаар сарын 20