Оршил

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” бол Христ, Бурханы Өөрийн ялгамж чанарыг ашиглан илэрхийлсэн айлдваруудын хоёр дахь хэсэг юм. Тэдгээр нь 1992 оны 2 дугаар сарын 20-ноос 1992 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацааг хамардаг бөгөөд нийт дөчин долоон бүлгээс бүрддэг. Эдгээр айлдвар дахь Бурханы үгийн арга зам, агуулга, өнцөг нь “Христийн эхэн үеийн айлдварууд”-тай огт адилгүй. “Христийн эхэн үеийн айлдварууд” нь хүмүүсийн гаднах зан авир болон энгийн сүнслэг амьдралыг илчилж, залж чиглүүлдэг. Эцэстээ энэ нь “үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт”-аар өндөрлөдөг. Харин “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь хүмүүсийн үйлчлэл үзүүлэгч гэх ялгамж чанарын төгсгөл болон Бурханы ард гэх амьдралын гараагаар нь эхэлдэг. Энэ нь хүмүүсийг Бурханы ажлын хоёр дахь оргил үе рүү залж чиглүүлдэг бөгөөд энэ явцад тэд галт нуурын шалгалт, үхлийн шалгалт болон Бурханыг хайрлах цаг үеийг туулдаг. Энэ хэдэн алхам нь Бурханы өмнө хүний муу муухай байдлыг болон үнэн царайг бүрэн илчилдэг. Эцэст нь Бурхан, хүнээс салж явсан бүлгээр төгсгөл болгон, Бурхан энэ удаа бие махбодтой болоод эхний бүлэг хүмүүсийг байлдан дагуулах бүх алхмыг дуусгадаг.

“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” Бурхан Сүнсний өнцгөөс Өөрийн үгийг илэрхийлдэг. Түүний үгээ хэлэх арга барилд бүтээгдсэн хүн төрөлхтөн хүрэхийн аргагүй юм. Цаашлаад Түүний үгсийн үгийн сан, хэв маяг нь сайхан агаад сэтгэл хөдлөм, хүмүүний уран зохиолын ямар ч хэлбэр тэдгээрийг орлож чадахгүй. Хүнийг илчилдэг Түүний үг үнэн зөв, ямар ч гүн ухаанаар няцаагдашгүй бөгөөд тэдгээр нь бүх хүнийг дуулгавартай байдалд хүргэдэг. Хүнийг шүүдэг Түүний үг нь хурц сэлмийн адилаар хүмүүсийн сэтгэлийн гүн рүү шууд цавчиж, тэднийг бүр нуугдах ч газаргүй болгодог. Хүмүүсийг тайвшруулдаг Түүний үг өршөөл энэрэл, элэгсэг сэтгэлийг агуулдаг, тэдгээр нь энэрэлт ээжийн тэврэлт шиг халуун дулаан бөгөөд хүмүүсийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр тайвшруулдаг. Эдгээр айлдварын ганц агуу шинж чанар нь, энэ үе шатанд Бурхан, Ехова эсвэл Есүс Христийн, мөн эцсийн өдрүүдийн Христийн ялгамж чанарыг ашиглан яриагүй юм. Үүний оронд Бүтээгч хэмээх Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашиглан Тэр, Түүнийг дагаж байгаа болон Түүнийг хараахан дагаагүй байгаа бүх хүнд ярьж, сургадаг. Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Бурхан өмнө нь хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараатайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь бас Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд өмнө огт үзэгдээгүй билээ. Үүнээс гадна, эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно.

Эдгээр айлдвар гүн гүнзгий агаад ойлгогдошгүй; тэдгээрийг ойлгоход амархан биш, мөн Бурханы үгийн гарал үүсэл болон зорилгыг ухаарах боломжгүй. Тиймээс айлдварын дийлэнх хэсгийг тодорхой болгохын тулд Христ, хүний хувьд ойлгоход амархан хэлийг ашиглан бүлэг болгоны дараа тайлбар нэмсэн юм. Энэ нь айлдваруудтай хамт нийлээд хүн бүрийн хувьд Бурханы үгийг ойлгож мэдэхэд илүү амархан болгосон. Бид эдгээр үгийг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын хавсралт болгосон. Тэдгээрт Христ, ойлгоход хамгийн амархан найруулгыг ашиглан тайлбар хийсэн билээ. Энэ хоёрын хослол нь бурханлаг чанар болон хүн чанар дахь Бурхан хоёрын төгс нийлэмж юм. Хэдийгээр Бурхан хавсралт дээр гуравдагч хүний өнцгөөс ярьсан боловч эдгээр үгийг Бурхан биечлэн айлдсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй, учир нь ямар ч хүн Бурханы үгийг тайлбарлаж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийн үгийн эх сурвалж болон зорилгыг тодруулан тайлбарлаж чадна. Тиймээс хэдийгээр Бурхан олон арга барил ашиглан ярьдаг боловч Түүний ажлын зорилтууд хэзээ ч өөрчлөгдөхгүй, мөн Түүний төлөвлөгөөний зорилго хэзээ ч хувирахгүй.

Хэдийгээр “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” нь Бурхан хүнээс салж одсон бүлгээр төгсдөг боловч үнэндээ энэ нь хүмүүсийн дундах Бурханы байлдан дагуулалт, авралын ажил болон хүмүүсийг төгс болгох Түүний ажил албан ёсоор эхэлсэн үе байсан юм. Тиймээс бидний хувьд “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ыг эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тухай зөгнөлүүд хэмээн үзэх нь илүү зохистой. Учир нь зөвхөн энэ мөчөөс хойш бие махбодтой болсон хүний Хүү Христийн ялгамж чанарыг ашиглан албан ёсоор ярьж, ажиллаж эхэлсэн бөгөөд чуулгануудын хооронд явж, амиар хангаж, Өөрийн бүх хүнийг усалж, хариулсан ба энэ нь “Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг” дэх олон айлдварыг бий болгосон билээ.

Өмнөх: 120-р бүлэг

Дараах: 1-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх