120-р бүлэг

Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялалтаар ирлээ, Би ялгууснаар ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирлээ! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн Намайг жинхэнэ Бурхан гэж дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн хүндэтгэлтэйгээр харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд Миний дуу хоолойг сонсож, Миний хаанчлал дотор хөвгүүд минь амьд үлдэнэ! Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч няцаж зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийн зүрх сэтгэлд Өөрийгөө хүндлүүлж, бүх зүйлээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд Миний урьдчилан тодорхойлсон зүйл билээ. Нэг ч хүн, ганц ч эд зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэж, эсвэл Намайг сөрж зүрхэлдэггүй. Миний ардууд бүгд Миний уул руу (өөрөөр хэлбэл, хожим нь Миний бүтээх дэлхий рүү) цувж, Миний өмнө захирагдана, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг ба Би эрх мэдэл агуулдаг билээ. (Энэ нь, Намайг биед байх үеийг хэлдэг. Махбодод Надад бас эрх мэдэл байдаг боловч цаг хугацаа болон орон зайн хязгаарыг махбодоор давж чадахгүй тул Намайг бүрэн алдрыг олж авсан гэж хэлж болохгүй. Хэдийгээр Би ууган хөвгүүдийг махбодоор олж авдаг ч алдрыг олж авсан гэж хэлж бас л болохгүй. Зөвхөн Сион руу буцаж, Өөрийн дүрийг өөрчлөх үед л Намайг эрх мэдэлтэй буюу алдрыг олж авсан гэж хэлж болох юм.) Надад юу ч хэцүү байхгүй. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний амнаас гардаг үгээр бүгд бий болж, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би хэдийнээ бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг аль хэдийн ялсан. Би Сион руу буцахдаа ууган хөвгүүдээ аваад явж байгаа. Би ганцаараа Сион руу буцаагүй. Тиймээс бүгд Миний ууган хөвгүүдийг харж, улмаар Намайг хүндэтгэх зүрх сэтгэлтэй болно. Энэ бол ууган хөвгүүдийг олж авах Миний зорилго бөгөөд энэ нь дэлхийг бүтээсэн цагаас хойш Миний төлөвлөгөө байсаар ирсэн билээ.

Бүх зүйл бэлэн байх үе бол Миний Сион руу буцах өдөр бөгөөд энэ өдрийг бүх хүн тэмдэглэнэ. Намайг Сион руу буцахад газар дээрх бүх зүйл нам гүм байна, газар дээрх бүх зүйл амар тайван байна. Намайг Сион руу буцахад бүгд анхдагч байдалдаа орно. Тэгээд Би Сион дахь ажлаа эхлүүлнэ. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол сэтгэл хөдлөлгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ! Энэ нь Миний зан чанарыг харуулахад хангалттай. Тиймээс, эцсийн эрин үед томоохон бүлэг хүмүүс ухарч буцна, энэ нь хүмүүсийн хувьд тэвчихийн аргагүй байх боловч Миний хувьд бол Би хөнгөн хялбар агаад баяр хөөртэй байж, үүнийг огтхон ч хэцүү зүйл гэж хардаггүй. Энэ нь Миний зан чанар юм.

Бүх хүн Надаас ирдэг бүхнийг дуулгавартай дагах зүрх сэтгэлтэй байгаасай гэж Би найддаг; тэгвэл Би хүн төрөлхтнийг ихэд ерөөх нь гарцаагүй, учир нь Надтай нийцдэг хүмүүс үлдэж, Надтай дайсагнадаг хүмүүс хараагдана гэж Би хэлсэн билээ. Би үүнийг урьдчилан тогтоосон, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Миний тогтоосон зүйл бол Миний гүйцэлдүүлсэн зүйл бөгөөд тэдгээрийг зөрчдөг хэн ч бай, даруй гэсгээгдэнэ. Надад хэрэгтэй, Миний хүсдэг бүх зүйл Сионд бий. Сионд дэлхий ертөнцийн ямар ч өнгө аяс байхгүй, дэлхийтэй харьцуулахад энэ нь тансаг, сүрлэг ордон юм; гэхдээ хэн ч үүнд орж байгаагүй, тиймээс энэ нь хүний төсөөлөлд огтхон ч оршдоггүй. Сион дахь амьдрал газар дээрх амьдралтай адилгүй; газар дээрх амьдрал нь идэж, хувцаслаж, тоглож наадаж, зугаа цэнгэл хөөцөлдөх явдал байхад Сионд энэ нь асар өөр. Энэ бол Эцэг, хөвгүүд баяр хөөрт умбан, орчлон ертөнцийн бүхий л орон зайг үргэлж дүүргэдэг мөртөө бас үргэлж нэгэн дуугаар цугладаг амьдрал билээ. Өнөөдөр нэгэнт энэ үе шатанд хүрсэн учир Би та нарт Сион хаана байрладгийг хэлье. Сион бол Миний оршин суудаг газар, Миний үнэн биеийн байршил юм. Тиймээс, Сион нь ариун газар байх ёстой бөгөөд дэлхийгээс хол байх ёстой. Тийм учраас Би газрын хүмүүс, зүйлс, хэрэг явдлуудыг үзэн ядаж, бие махбодын идэж, ууж, тоглож, зугаацаж цэнгэхийг жигшдэг гэж хэлдэг, учир нь газар дэлхийн зугаа цэнгэл хэчнээн таатай байлаа ч, тэдгээрийг Сионы амьдралтай харьцуулж болохгүй; энэ нь тэнгэр, газар шиг ялгаатай бөгөөд энэ хоёрыг харьцуулах ямар ч аргагүй. Дэлхий дээр хүний тайлж чадахгүй олон оньсого байдгийн шалтгаан нь хүн Сионы талаар юу ч сонсоогүйгээс болдог. Тэгвэл, Сион яг хаана байдаг юм бэ? Энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг харь гарагт байдаг уу? Үгүй! Тэр бол ердөө хүмүүсийн оюун санаан дахь төсөөлөл. Миний дурдсан гуравдагч тэнгэрийг хүмүүс бэлгэдлийн утгатай хэмээн үздэг ч хүмүүсийн үзэл дэх ойлголт Миний хэлэх гэснээс яг эсрэг байдаг. Энд дурдсан гуравдагч тэнгэр нь өчүүхэн ч худлаа биш. Тийм учраас Би, нар, сар, одод, эрхсийг устгахгүй, бас тэнгэр, газрыг үгүй хийхгүй гэж хэлдэг. Би Өөрийн оршин суудаг газрыг устгаж болно гэж үү? Сион уулыг үгүй хийж болно гэж үү? Энэ нь инээдтэй хэрэг биш үү? Гуравдагч тэнгэр бол Миний оршин суудаг газар; энэ бол Сион уул бөгөөд энэ нь туйлын юм. (Би яагаад энэ бол туйлын гэж хэлдэг вэ? Учир нь Миний одоо хэлдэг зүйлийг хүн огт ойлгож чадахгүй, сонсож л чадна. Хүний бодлын цар хүрээ үүнийг огтхон ч ухамсарлаж чадахгүй, тиймээс хүмүүс үүнийг үлгэр гэж бодох вий гэсэндээ Би Сионы талаар одоо дахиад ярихгүй.)

Намайг Сион руу буцсаны дараа газар дээрх хүмүүс урьдын адилаар Намайг үргэлжлүүлэн магтана. Тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгч Надад үйлчлэхээр хүлээсээр байх боловч тэдний чиг үүрэг эцэс болчихсон байх болно. Тэдний хамгийн сайн хийж чадах зүйл гэвэл газар дээр байх үеийн минь орчин нөхцөлийг дурсан санагалзах явдал юм. Тэр үед Би гай гамшиг амсах хүмүүс дээр гамшиг буулгаж эхэлнэ; гэсэн ч Намайг зөвт Бурхан гэдэгт хүн бүр итгэдэг. Би тэдгээр үнэнч үйлчлэл үзүүлэгчийг гарцаагүй шийтгэхгүй, харин тэдэнд Өөрийн нигүүлслийг л хүртээнэ. Би бүх мууг үйлдэгчийг шийтгэнэ, сайн үйл хийгсэд Миний хайрладаг материаллаг зүйлсийг эдэлнэ гэж хэлсэн нь Би бол зөвт бөгөөд итгэмжит Бурхан Өөрөө гэдгийг харуулдаг. Сион руу буцахдаа Би дэлхийн улс үндэстэн болгонд хандаж эхэлнэ; Би израильчуудад аврал авчирч, египетчүүдийг гэсгээнэ. Энэ бол Миний ажлын дараагийн алхам юм. Тухайн үеийн Миний ажил өнөөгийнхтэй адилгүй байх болно: Энэ нь махбод дахь ажил биш, харин махбодыг бүрэн давж гарна—Миний хэлснээр хийгдэж, Миний тушааснаар бат зогсоно. Юу ч хэлсэн бай, Миний амаар хэлэгдсэн цагт, энэ нь бодит байдал дээр даруй биелнэ; энэ бол Миний үг болон үйлдэл зэрэгцэн явагдаж байгаагийн жинхэнэ утга юм, учир нь Миний үг өөрөө эрх мэдэл билээ. Газар дээрх хүмүүст буруу зөрүү ухааруулалгүй, цөөн хэдэн сэжүүр өгөх үүднээс Би зарим ерөнхий зүйлийн талаар одоо ярьж байна. Цаг нь ирэхэд Би бүх зүйлийг зохицуулах бөгөөд Миний гарт цохиулахгүйн тулд хэн ч дур зоргоороо аашлах ёсгүй. Хүмүүсийн төсөөлөлд, Миний хэлдэг бүхэн тодорхойгүй хийсвэр байдаг, учир нь эцсийн эцэст хүний сэтгэлгээ хязгаарлагдмал бөгөөд хүний бодол, Миний ярьсан зүйл хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Тиймээс, хэн ч үүнийг ухамсарлаж чадахгүй. Миний хэлсний дагуу үйлдэхээс өөр сонголтгүй, энэ бол зайлшгүй чиг хандлага юм. “Эцсийн өдрүүдэд, Миний ардуудыг хяхан хавчих араатан гарч ирнэ, үхлээс айдаг хүмүүсийг араатанд өгч явуулахын тулд тамгаар тамгална. Намайг харсан хүмүүсийг араатан хөнөөнө” гэж Би хэлсэн. Энэ үгэн дэх “араатан” гэдэг нь хүн төрөлхтнийг мэхэлдэг Сатаныг хэлдэг нь эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл, Намайг Сион руу буцахад үйлчлэл үзүүлэгчдийн томоохон бүлэг ухарч няцна; өөрөөр хэлбэл, тэд араатанд олзлогдоно. Эдгээр бүтээл бүгд Миний мөнхийн гэсгээлтийг хүртэхээр ёроолгүй нүхэнд орно. “Намайг харсан хүмүүс” гэдэг нь Миний байлдан дагуулсан үнэнч үйлчлэл үзүүлэгчдийг хэлж байгаа юм. “Намайг харсан” гэдэг нь Надаар байлдан дагуулагдсан гэдгийг хэлдэг. “Араатан хөнөөнө” гэдэг нь Надаар байлдан дагуулагдсан Сатан Намайг эсэргүүцэхээр босож зүрхлэхгүй байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, Сатан эдгээр үйлчлэл үзүүлэгч дээр ямар ч ажил хийж зүрхлэхгүй бөгөөд тиймээс энэ хүмүүсийн сүнс аврагдсан байх болно; тэд Надад үнэнч байх чадвартай учраас ингэж хэлдэг бөгөөд тэрхүү үнэнч үйлчлэл үзүүлэгчид Миний нигүүлсэл, ерөөлийг хүртэж чадна гэсэн үг юм. Тиймээс, тэдний сүнс аврагдсан байх болно гэж Би хэлдэг. (Энэ нь гуравдагч тэнгэр өөд өргөгдөхийг хэлдэггүй, энэ нь зүгээр л хүний үзэл юм.) Гэхдээ тэрхүү муу зарц нар Сатанд дахин хүлэгдээд, дараа нь ёроолгүй нүхэнд хаягдана. Энэ бол тэдэнд өгөх Миний шийтгэл, тэдний залхаан цээрлүүлэлт бөгөөд нүглийнх нь төлөөс юм.

Миний ажлын алхаа хурдсахын хэрээр газар дээрх Миний цаг хугацаа аажмаар багасдаг. Сион руу буцах өдөр минь ойртож байна. Газар дээрх Миний ажил дуусах үе Сион руу буцах цаг байх болно. Би газар дээр амьдрахыг огт хүсдэггүй боловч Өөрийн удирдлага, Өөрийн төлөвлөгөөний төлөө бүх зовлонг тэвчсэн. Өнөөдөр, цаг нь хэдийнээ ирсэн. Би алхаагаа түргэсгэх бөгөөд хэн ч Надтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй. Хүмүүс ойлгож чадах ч бай, үгүй ч бай, хүн ухамсарлаж чаддаггүй боловч газар дээр мэдэх ёстой бүхнийг чинь Би та нарт нарийвчлан хэлж өгнө. Тиймээс, Би бол цаг хугацаа, орон зайг даван гардаг Бурхан Өөрөө мөн гэж Би хэлдэг. Ууган хөвгүүдийг олж авч, улмаар Сатаныг ялах зорилготой байгаагүй сэн бол Би Сион руу хэдийн буцчих байсан; эсвэл Би хүн төрөлхтнийг зүгээр л огт бүтээхгүй байх байсан юм. Би хүний ертөнцийг үзэн яддаг, мөн ганцхан цохилтоор бүх хүн төрөлхтнийг сөнөөхийг бодож үзэх хэмжээнд хүртлээ Өөрөөсөө бусад хүнийг жигшдэг. Хэдий тийм ч, Миний ажил дэс дараа болон бүтэцтэй, донжийг нь тааруулах чадвар болон хэмжээ хязгаартай байдаг ба үүнийг дураараа хийдэггүй. Миний хийдэг бүхэн Сатаныг ялахын төлөө, үүнээс ч илүүтэйгээр ууган хөвгүүдтэйгээ аль болох хурдан хамт байхын төлөө байдаг. Энэ бол Миний зорилго юм.

Өмнөх: 119-р бүлэг

Дараах: Оршил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх