119-р бүлэг

Миний санаа зорилгыг та нар бүгд ухамсарлах ёстой, Миний сэтгэл санааны байдлыг та нар бүгд ойлгох учиртай. Одоо үе бол Сион руу буцахдаа бэлдэх цаг юм. Үүнээс өөр юу ч хийх бодол Надад алга. Би та нартай ойрын нэг өдөр уулзаж, минут, секунд бүрийг та нартай хамт Сионд өнгөрөөж чадна гэж л найдаж байна. Би дэлхий ертөнцийг үзэн яддаг, махан биеийг үзэн яддаг, газар дээрх хүн бүрийг бүр ч их үзэн яддаг. Би тэднийг харахыг хүсэхгүй байна, учир нь тэд бүгд өчүүхэн төдий ч хүний шинжгүй чөтгөрүүд билээ. Би газар дээр амьдрахыг хүсдэггүй; Би бүх бүтээлийг үзэн яддаг, мах, цустай бүхнийг үзэн яддаг. Бүх газар дэлхий цогцос ханхлуулдаг; Би цогцосны бүхий л өмхий үнэрийг газар дэлхийгээс арилгаж, Намайг магтах магтаалаар газар дэлхийг дүүргэхийн тулд Сионд даруй эргэн очихыг хүсэж байна. Би Сионд эргэн очиж, махан биеэс болон дэлхийгээс салах болно, хэн ч Миний замд саад болох ёсгүй. Хүнийг хөнөөдөг Миний гарт сэтгэл хөдлөл гэж үгүй! Одоогоос эхлээд хэн ч чуулганы бүтээн байгуулалтыг ярих ёсгүй. Тэгсэн хүнийг Би өршөөхгүй. (Учир нь одоо үе бол Миний ууган хөвгүүдийг гэрчилж, хаанчлалыг байгуулах цаг юм; чуулганы бүтээн байгуулалтын талаар ярьж буй хэн ч байсан хаанчлалын байгуулалтыг нурааж, Миний удирдлагад саад болж байна.) Бүгд бэлэн болж, бүгд бэлтгэгдсэн; ууган хөвгүүд өргөмжлөгдөж, гэрчлэгдэх л үлдсэн. Тийм зүйл тохиолдох үед Би хором ч сааталгүй, хэлбэрийг анхаарч үзэлгүйгээр та нарын өдөр, шөнөгүй оюун санаандаа тээдэг Сион руу тэр даруй буцах болно. Одоогийн дэлхий ертөнц хэчнээн тайван, тогтвортой байгааг бүү хар. Энэ бүх ажил бол Сионд эргэн очих ажил тул эдгээр зүйлд одоо бүү анхаарал хандуул; Сион руу буцах өдөр ирэхэд бүгд бүрэн төгс болно. Сион руу түргэн буцахыг хүсдэггүй хэн байна вэ? Эцэг, хөвгүүд удахгүй нэгдэхийг хүсдэггүй хэн байна вэ? Газар дэлхийн таашаал хэчнээн таатай байлаа ч бидний махан биеэс зуурсаар байж чадахгүй; бид махан биеэ даван гарч, хамтдаа Сион руу буцна. Хэн үүнийг саатуулж зүрхлэх вэ? Хэн саад тотгор бий болгож зүрхлэх вэ? Би тэднийг мэдээж өршөөхгүй! Би бүх саад тотгорыг шүүрдэн хаяна. (Би Сион руу шууд буцаж чадахгүй гэж хэлдгийн минь шалтгаан нь энэ. Би энэ цэвэрлэгээний ажлыг хийхийн зэрэгцээ ууган хөвгүүддээ гэрчлэл хийж байна; энэ хоёр ажил нэгэн зэрэг урагшилж байгаа. Цэвэрлэгээний ажил дуусахад Миний хувьд ууган хөвгүүдээ илчлэх цаг ирнэ. “Саад тотгор” гэдэг нь олон тооны үйлчлэл үзүүлэгч бөгөөд ийм учраас Би энэ хоёр ажил нэгэн зэрэг явагдаж байна гэж хэлдэг.) Би орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаар, уул толгод, гол горхи болон бүх зүйл даяар ууган хөвгүүдээ Өөртэйгөө цуг алхуулна; хэн үймүүлж зүрхлэх билээ? Хэн саатуулж зүрхлэх билээ? Миний гар ямар ч хүнийг амархан тавьж явуулахгүй; Би ууган хөвгүүдээсээ бусад хүмүүсийн эсрэг хилэгнэж, хараадаг. Бүх газар нутаг даяар Миний ерөөлийг хүлээж авдаг ганц ч эгэл хүн үгүй; бүгд Миний хараалтай тулгардаг. Дэлхийг бүтээснээс хойш Би хэнийг ч ерөөгөөгүй; Би ерөөл өгсөн ч гэсэн, энэ нь ердөө үг байсан ба хэзээ ч бодит байдал байгаагүй, учир нь Би Сатаныг дээд зэргээр үзэн яддаг; Би түүнийг хэзээ ч ерөөхгүй, зөвхөн шийтгэнэ. Эцэст нь Сатаныг бүрэн байлдан дагуулж, бүрэн ялсныхаа дараа л Би материаллаг ерөөлийг бүх үнэнч үйлчлэл үзүүлэгчид өгч, Намайг магтахдаа баярлан хөөрдөг болгоно, учир нь Миний бүх ажил гүйцэлдсэн байх болно.

Үнэн хэрэгтээ Миний цаг тийм ч холгүй байна. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нүдний чинь өмнө төгсгөлдөө ойртож байна. (Энэ нь үнэхээр нүдний чинь өмнө байгаа. Энэ нь урьдчилсан дүрслэл биш; үүнийг та нар Миний сэтгэл санааны байдлаас харж болно.) Өөрийн ууган хөвгүүдийг Би Сион руу даруй аваачна. Зарим хүн: “Ууган хөвгүүдийн л төлөө байж яагаад энэ нь зургаан мянган жилийн хугацааг зарцуулдаг юм бэ? Яагаад маш олон хүнийг бүтээсэн юм бэ?” хэмээн хэлдэг. Миний бүх зүйл үнэ цэнтэй гэж Би өмнө нь хэлсэн. Миний ууган хөвгүүд яахаараа бүр ч илүү үнэ цэнтэй биш байх юм бэ? Би бүхнийг дайчлан Өөртөө үйлчлүүлнэ, мөн түүнчлэн Өөрийн хүч чадлыг илчилнэ, ингэснээр л бүх орчлон ертөнц дээр бидний гарт байдаггүй нэг ч юм байхгүй, бидэнд үйлчилдэггүй нэг хүн ч байхгүй, бидний төлөө гүйцэлдээгүй нэг ч зүйл үгүй гэдгийг хүн бүр харж чадна. Би бүхнийг биелүүлнэ. Надад цаг хугацааны ухагдахуун гэж байхгүй; хэдийгээр Би төлөвлөгөө болон Өөрийн ажлыг зургаан мянган жилд гүйцэлдүүлэх гэж байгаа ч Надад бүх зүйл чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй байдаг. Зургаан мянган жилээс бага байлаа ч гэсэн, Миний үзэл бодлоор цаг нь болсон л бол хэн болоогүй гэж хэлж зүрхлэх билээ? Хэн босож, хүссэнээрээ шүүж зүрхлэх билээ? Өөрийн ажлыг Би Өөрөө хийдэг; Өөрийн цаг хугацааг Би Өөрөө зохицуулдаг. Ямар ч хүн, ямар ч юм, ямар ч зүйл дураараа авирлаж зүрхлэхгүй; Би бүхнээр Өөрийгөө дагуулах болно. Надад зөв юм уу буруу гэж байхгүй; хэрвээ Би үүнийг зөв гэж хэлбэл энэ нь мэдээжийн хэрэг зөв; хэрвээ Би ямар нэг зүйлийг буруу гэж хэлбэл энэ бас л тийм байна. Та нар Намайг үргэлж хүний үзлээр хэмжих ёсгүй! Ууган хөвгүүд Надтай хамт ерөөгдсөн гэж Би хэлдэг—хэн захирагдахаас татгалзаж зүрхлэх билээ? Би чамайг байгаа газар чинь устгах болно! Чи захирагдахаас татгалздаг! Чи бол тэрслүү! Надад хүн төрөлхтнийг гэх өршөөл огтоос байхгүй, Миний үзэн ядалт аль хэдийн хязгаартаа тулсан; Би цаашид хүлээцтэй байж ер чадахгүй. Миний тухайд гэвэл, бүхий л орчлон ертөнцийг тэр даруй үгүй хийх ёстой—тэр үед л Миний агуу ажил биелнэ; тэр үед л Миний удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэнэ; тэр үед л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалт сарних болно. Одоо Би Өөрийн ууган хөвгүүдийг гэрчлэхэд л анхаардаг. Би бусад бүх хэргийг хойш тавина; Би чухал зүйлсийг эхлээд хийнэ, дараа нь хоёрдогч зүйлсийг хийнэ. Эдгээр нь Миний ажлын алхам, хэн ч үүнийг зөрчих ёсгүй; Миний хараалын бай болохгүйн тулд бүгдээрээ Миний хэлснээр хийх ёстой.

Одоо Миний ажил гүйцэлдсэн болохоор Би амарч болно. Одоогоос эхлээд Би дахиж ажиллахгүй, харин хийхийг хүссэн бүхнээ ууган хөвгүүдээрээ хийлгэхээр даатгах болно, учир нь Миний ууган хөвгүүд бол Би; Миний ууган хөвгүүд бол Миний үнэн бие юм. Энэ нь өчүүхэн төдий ч буруу биш; өөрсдийнхөө үзлийг ашиглан бүү шүү. Ууган хөвгүүдийг харах нь Намайг харахтай адил, учир нь бид угаасаа нэг билээ. Биднийг салгадаг хэн ч Намайг эсэргүүцэж байгаа ба Би түүнийг өршөөхгүй. Миний үгэнд хүн ойлгохын аргагүй нууцууд бий. Миний хайрладаг хүмүүс л Намайг илэрхийлж чадна, бусад нь чадахгүй; үүнийг Би тодорхойлсон ба хэн ч өөрчилж чадахгүй. Миний үг арвин баялаг, иж бүрэн бөгөөд ойлгошгүй. Хүн бүхэн Миний үгэнд асар их хүчин чармайлт гаргаж, тэдгээрийг үргэлж тунгаан бодохоор хичээ, ганц ч үг, өгүүлбэр бүү орхигдуул—эс тэгвээс хүмүүс эндүү ташаа бодож, Миний үгийг буруугаар ойлгоно. Миний зан чанар халдахыг тэвчдэггүй гэж хэлсэн минь Миний гэрчилсэн ууган хөвгүүдийг хэн ч эсэргүүцэж болохгүй гэсэн утгатай. Миний зан чанарын тал бүрийг Миний ууган хөвгүүд төлөөлдөг тул ариун бүрээ дуугарах үед Би ууган хөвгүүдээ гэрчилж эхэлдэг, иймд үүнээс хойш, ариун бүрээ Миний зан чанарыг аажмаар олон нийтэд зарлан мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ууган хөвгүүд илчлэгдэх цаг бол Миний зан чанар илчлэгдэх цаг юм. Хэн үүнийг ухан ойлгож чадах билээ? Миний илчилсэн нууцууд дунд ч хүмүүсийн тайлж чаддаггүй нууц байсаар байдаг гэж Би хэлдэг. Та нарын дундаас хэн чинь эдгээр үгийн жинхэнэ утгыг олж мэдэхээр үнэхээр оролдсон бэ? Миний зан чанар та нарын төсөөлсөн шиг хүний зан ааш мөн үү? Тэгж бодох нь ноцтой алдаа юм! Өнөөдөр Миний ууган хөвгүүдийг харсан хэн боловч Миний ерөөлийн бай болж, Миний зан чанарыг хардаг—энэ бол туйлын үнэн. Миний ууган хөвгүүд Намайг бүхэлд нь төлөөлдөг; тэд бол ямар ч эргэлзээгүй Миний үнэн бие юм. Энэ талаар хэн ч эргэлзэж болохгүй! Дуулгавартай хүмүүс нигүүлслээр ерөөгдөж, тэрслүү нь хараагддаг. Энэ бол Миний тушаал, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй!

Өмнөх: 118-р бүлэг

Дараах: 120-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх