2-р бүлэг
Шинэ арга замд орохын хамтаар Миний ажилд шинэ алхмууд байх болно. Хаанчлалд байдагтай адилаар Би аливаа зүйлсийг бурханлаг чанараар дамжуулан шууд хийж, хамгийн нарийн хэсэг хүртэл няхуур байж, хүний санаа зорилгын ямар ч хольцгүйгээр замын алхам бүрийг хөтлөх болно. Дараах нь бодит хэрэгжүүлэлтийн замуудыг товч тойм юм: Бэрхшээл болон цэвэршүүлэлтээр дамжуулан тэд “ардууд” гэх цолыг хүртсэн, мөн Миний хаанчлалын ардууд болохоор Би тэднийг хатуу чанд шаардлагад барих ёстой ба үүний стандарт нь өмнөх үеийнхэнд зориулсан Миний ажлын арга барилаас илүү өндөр. Энэ нь зөвхөн үгийн бодит байдал байгаад зогсохгүй, үүнээс ч чухал нь хэрэгжүүлэлтийн бодит байдал юм. Үүнд эхлээд хүрэх ёстой. Бүх үг болон үйл хэргээрээ тэд хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад нийцэх ёстой ба Миний нэрийг шившиглэхээс зайлсхийхийн тулд аливаа гэмтнүүдийг нэн даруй зайлуулах ёстой. Гэхдээ, тодорхой харж чаддаггүй, ойлгож чаддаггүй мунхаг хүмүүс хамаарахгүй. Миний хаанчлалыг бүтээн байгуулахдаа Миний үгийг идэж, ууж, Миний мэргэн ухааныг ойлгож, Миний ажлаар дамжуулан баталгаа олоход анхаарал хандуул. Хэрвээ хүн Миний үгийг агуулдаг номоос өөр номд анхаарал хандуулдаг бол Би гарцаагүй тэднийг хүсэхгүй; ийм хүмүүс бол Намайг эсэргүүцдэг янхан юм. Элчийн хувиар хүн гэртээ хэтэрхий удаан суух ёсгүй. Хэрвээ тэгдэг бол Би тэр хүнийг хаяад, цаашид ашиглахгүй. Элчүүд гэртээ удаан байдаггүй учраас босгон байгуулагдахын тулд чуулганд удаан хугацааг өнгөрүүлдэг. Элчүүд чуулганы хоёр цуглаан тутмын ядаж нэгд нь оролцох ёстой. Иймээс хамтран зүтгэгчдийн цуглаан нь (бүх элчийн цуглаан, бүх чуулганы удирдагчдын цуглаан, тодорхой мэдлэг ухаантай ариун хүмүүст зориулсан бүх цуглааныг оролцуулаад) тогтмол явагддаг болох ёстой. Та нарын ядаж зарим нь цуглаан болгонд оролцох ёстой ба элчүүд чуулганыг харж хандахад л анхаарах ёстой. Ариун хүмүүст өмнө нь тавьж байсан шаардлагууд одоо илүү гүн гүнзгий болсон. Намайг Өөрийн нэрийг гэрчлэхээс өмнө зөрчил үйлдсэн хүмүүсийн хувьд Надад өгсөн зориулалтаас нь үүдэн, туршсаныхаа дараа Би тэднийг мөн л ашиглана. Гэвч Миний гэрчлэлийн дараа дахин зөрчил үйлдсэн бөгөөд гэмшиж, шинээр эхлэхийн тулд зовж зүдрэхээр шийдсэн хүмүүсийн хувьд тийм хүмүүс зөвхөн чуулган дотор л үлдэнэ. Гэсэн ч тэд хайнга, дураараа байж болохгүй, харин бусдаас илүү биеэ барьж байх ёстой. Намайг үг хэлсний дараа өөрсдийн замыг засаж залруулдаггүй хүмүүсийн тухайд гэвэл Миний Сүнс тэднийг нэн даруй орхиод, чуулган Миний шүүлтийг гүйцэтгэх эрхтэй байж, тэднийг чуулганаас хөөх болно. Энэ нь гарцаагүй бөгөөд өөр бодож үзэх зүйл байхгүй. Хэрвээ хүн шалгалтын үеэр нуран унавал, өөрөөр хэлбэл, орхин явбал Намайг туршиж, чуулганд галзууран орох боломжийг Сатанд олгохоос зайлсхийхийн тулд хэн ч тэр хүнд анхаарал хандуулах ёсгүй. Энэ бол тийм хүнийг шүүх Миний шүүлт билээ. Орхин явсан хүнд зөв шударга бус хандаж, өөрсдийн сэтгэл хөдлөлдөө автан үйлдвээс явсан хүн байр сууриа алдаад зогсохгүй, мөн нөгөө хүн ч гэсэн Миний ардуудын дундаас хөөгдөнө. Элчүүдийн өөр нэг чиг үүрэг нь сайн мэдээг түгээхэд анхаарах явдал юм. Мэдээж ариун хүмүүс ч бас энэ ажлыг хийж чадна, гэхдээ тэд ийнхүү хийхдээ ухаалаг байж, төвөг удахаас татгалзах ёстой. Дээрх зүйлс нь хэрэгжүүлэлтийн одоогийн арга зам юм. Мөн сануулж хэлэхэд та нар өөрсдийн номлолыг илүү гүн гүнзгий болгоход анхаарлаа хандуулах ёстой, ингэснээр бүгд Миний үгийн бодит байдалд орж болох юм. Та нар Миний үгийг нарийн нягт дагаж, бүх хүнд тодорхой, хоёрдмол утгагүйгээр ойлгуулах ёстой. Энэ нь хамгийн чухал юм. Миний ардуудын дундаас урвах бодох өвөрлөдөг хүмүүс хөөгдөх ёстой ба Миний нэрийг шившиглэх вий гэсэндээ Миний гэрт удаан хугацаагаар үлдэхийг тэдэнд зөвшөөрөх ёсгүй.
1992 оны 2 дугаар сарын 21