Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Агуулга

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа

Олон жилийн туршид Бурханы Сүнс дэлхий даяар эрэл хайгуул хийн ажилласан. Эдгээр жилүүдийн туршид Бурхан Өөрийн ажлаа хийхийн тулд маш олон хүмүүсийг хэрэглэсэн. Гэвч Бурханы Сүнс өдийг хүртэл тохиромжтой амрах газаргүй байлаа. Тиймээс Бурхан өөр өөр хүмүүсийг ашиглан Өөрийн ажлыг хийж байсан ба ерөнхийдөө ажлаа хийхийн тулд хүнийг ашигладаг байлаа. Өөрөөр хэлбэл эдгээр олон жилүүдийн хугацаанд Бурханы ажил хэзээ ч зогсоогүй юм. Түүний ажил хүмүүсээр дамжин урагшилсаар энэ өдрийг хүрсэн. Гэсэн хэдий ч хүн Бурханыг мэддэггүй хэвээр байсан ч гэсэн Бурхан маш олон зүйлсийг хэлсэн мөн маш олон зүйлсийг бүтээсэн, энэ бүгдийн шалтгаан нь Бурхан хүнд харагдахгүй бөгөөд Тэрээр хэлбэр дүрсгүй учраас билээ. Тэгээд бүх хүмүүст бодит Бурханы бодит ач холбогдлыг мэдүүлж Бурхан Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх шаардлагатай. Энэ зорилгын төлөө Бурхан Өөрийн Сүнсийг хүмүүст бодит байдлаар харагдуулах ёстой бөгөөд хүмүүсийн дунд ажиллах ёстой. Зөвхөн Бурханы Сүнс бие махбод болон ясан биеийг авч бодит бие махбодын дүр төрхийг үзүүлж хүмүүсийн дунд харагдахаар алхаж, тэдний амьдралд тэднийг дагалдаж, заримдаа Өөрийгөө үзүүлж, заримдаа Өөрийгөө далдалж явснаар хүмүүс Түүнийг илүү гүнзгийгээр ойлгох боломжтой. Хэрвээ Бурхан махан биедээ үүрд үлдвэл тэрээр Өөрийн ажлыг бүрэн хийж чадахгүй. Хэсэг хугацааны туршид махан биед ажиллаж махан биеийн үйлчлэлээ гүйцэтгэж, өөрөөр хэлбэл Есүс шиг хэвийн хүн чанараар хэсэг хугацаанд ажилласны дараа Өөрийн бие махбодыг орхиж сүнслэг ертөнцөд буцах ёстой. Та үүнийг зам… (5) -аас санаж байгаа байх: "Миний Эцэг Надад хэлэхдээ 'Дэлхий дээр зөвхөн Миний л үүрэг даалгавар болон хүсэл минь биелэгдэх болно. Үүнээс өөр юунд ч бүү анхаарал хандуул' гэснийг би санаж байна." Та энэ бичээсээс юу ойлгож байна вэ? Бурхан газар дээр ирэх үедээ зөвхөн Өөрийн бурханлаг чанарын ажлыг хийдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханд зориулсан тэнгэр дэх Сүнсний үүрэг даалгавар юм. Тэрээр зөвхөн хаа сайгүй явж ярьж, Өөрийн дуу хоолойг өөр өөр арга замаар болон өөр өөр өнцгөөс хэлэхийн тулд ирдэг. Нэн түрүүнд хүмүүсийг хангах, зааж сургахаар зорилт болон Өөрийн ажиллах зарчмаа болгоно. Тэрээр хүмүүсийн хоорондын харилцаа эсвэл хүмүүсийн амьдралын талаар дэлгэрэнгүй зүйлсийг авч хэлэлцдэггүй. Түүний гол үйлчлэл бол Сүнсийг төлөөлөн ярих юм. Бурханы Сүнс махан биед тодорхойгоор харагдах үед Тэрээр зөвхөн хүний амийн тухай үнэнийг өгүүлдэг. Тэрээр хүмүүсийн ажил үйлстэй нь хутгалдаагүй, тиймээс Тэрээр хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил үйлс бүтээж чадахгүй, мөн Бурхан хүмүүсийн ажилд оролцдоггүй. Газар дээр Бурхан ажиллаж байх эдгээр жилүүдэд Бурхан хүмүүсийг Өөрийн ажлаа хийхдээ үйлчлүүлдэг байсан. Гэвч эдгээр хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан хэмээн үзэж болохгүй юм; тэднийг зөвхөн Бурханд хэрэглэгдсэн хүмүүс гэж үзэж болно. Гэвч өнөөдрийн Бурхан Өөрийн бурханлаг чанараас шууд ярьж чадна, Сүнсний дууг илэрхийлж чадна мөн Сүнсний нэрийн өмнөөс ажиллаж чадна. Эдгээр он цагуудын туршид Бурханд ашиглагдсан эдгээр бүх хүмүүс дээр мөн адил Бурханы Сүнс тэдний махан биеэр дамжуулан ажиллаж байсан, тиймээс Яагаад тэднийг Бурхан гэж дуудаж болохгүй гэж? Өнөөдөр Бурхан Өөрийн Сүнсээр дамжуулан махан биеэр Өөрийн ажлыг хийж байна, Есүс ч мөн махан биеэр дамжуулан ажиллаж буй Бурханы Сүнс байсан. Эдгээр сүүлийн хоёрыг Бурхан гэж нэрлэдэг. Тэгээд ямар ялгаа байна? Цаг хугацааны туршид Бурханд ашиглагдсан хүмүүс бүгд л хэвийн бодол болоод эрүүл ухаантай байсан. Тэд өөрсдийнхөө биеийг авч явах болон амьдралын асуудлуудыг хэрхэн зохицуулахаа мэддэг. Тэд хэвийн хүний үзэл баримтлалтай мөн тэд бүгд хэвийн хүний байх ёстой бүх зүйлтэй. Тэдгээрийн ихэнх нь онцгой авьяастай болон төрөлхийн ухаантай хүмүүс. Эдгээр хүмүүсийн авьяас чадвараар дамжин Бурханы Сүнс тэдний дээр ажилласан, Энэ нь тэдгээр хүмүүст өгсөн Бурханы бэлэг юм. Энэ нь Бурханы Сүнс тэдний давуу тал болох эдгээр авьяасуудыг ашиглан Өөртөө үйлчлүүлдэг. Хэдийгээр Бурханы мөн чанар бол чөлөөт үзэл баримтлал мөн чөлөөт бодол үүнд хүмүүсийн санаа бодол тусгагдаагүй мөн тэр ч байтугай хүмүүст энгийн байх зүйлсийг ч тусгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан ч хүний ёс зүйн зарчмыг ойлгож чадахгүй. Энэ бол одоогийн Бурхан газар дээр ирсэн талаар юм. Тэрээр хүний санаа эсвэл хүний бодлыг тусгалгүйгээр ажиллаж мөн сургадаг, гэвч Сүнсний жинхэнэ санааг ил гаргадаг мөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг. Үүний санаа нь Сүнс ирж ажилладаг бөгөөд өөрөөр хэлбэл хүний санаанаас өчүүхнийг ч авчирдаггүй. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг чанарыг шууд агуулдаг, харин Түүнд хүмүүсийн бодол эсвэл үзэл баримтлал байхгүйгээс гадна хүний биеэ авч явах байдлын талаар үндсэн зарчмуудын ойлголтгүй байдаг. Хэрвээ зөвхөн бурханлаг ажил байдаг байсан бол (Энэ нь Хэрвээ Бурхан зөвхөн Өөрийн ажлыг хийдэг байсан бол гэсэн утгатай), Бурханы ажил газар дээр хийгдэж чадахгүй байсан. Тиймээс Бурхан газар дээр ирээд хүмүүсийн дунд Түүнд болон Түүний бурханлаг чанартай ажилд үйлчлэх цөөн хэдэн хүмүүстэй болох хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Тэрээр Өөрийн бурханлаг ажилдаа хүмүүсийг хэрэглэдэг. Бусдаар хүн Бурханы бурханлаг ажил үйлстэй шууд холбогдох боломжгүй байсан. Энэ нь Есүс болоод Түүний шавь нартай адил, Есүс Өөрийн амьдралынхаа туршид хуучин хууль дүрмийг халсан мөн шинэ тушаалуудыг бий болгосон. Тэрээр мөн маш их сургасан. Эдгээр бүгд бурханлаг байдлаар хийгдсэн. Бусад хүмүүс болох Петр, Паул болон Иохан нар нь өөрсдийн ажлын үр дүнгээ Есүсийн үгэнд үндэслэн үлдээсэн. Энэ үед Бурхан нигүүлслийн эринг эхлүүлэх эхлэл шатны ажлыг хийж байсан. Тэрээр шинэ эрин үеийг авчирсан, хуучныг үгүй хийсэн, мөн "Бурхан бол эхлэл ба төгсгөл" гэдэг үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл хүн бурханлаг ажлын үндсэн дээр хүний ажлыг л хийх ёстой. Есүс Өөрийн ажлыг дуусгаад хэлэх үгээ бүгдийг хэлсэнийхээ дараа хүнээс салж одсон. Түүний дараах хүмүүс Түүний үгний зарчмын дагуу ажилласан, мөн Түүний хэлсэн үнэний дагуу хэрэгжүүлсэн. Эдгээр бүх хүмүүс нь Есүсийн төлөө ажиллаж байсан. Хэрвээ Есүс Өөрийн ажлыг ганцаар хийж байсан бол Тэр хэр их ярихаас үл хамааран хүмүүс Түүний үгэнд хүрэхгүй байх байсан, яагаад гэвэл Тэрээр бурханлаг байдлаар ажиллаж мөн бурханлаг үг ярьж байсан. Энэ байдлаар Өөрийн санааг тайлбарлаж хэвийн хүмүүст Өөрийн үгээ ойлгуулна гэдэг боломжгүй байсан. Тиймээс Түүний ажлын дараа элч болон эш үзүүлэгчээр Түүний ажилд нэмэлт ажлыг хийх хэрэгтэй байсан. Бурханы бие махбодтой болсныг ашиглан Өөрийн бурханлаг ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ярьж, ажиллаж, Бурханы зүрх сэтгэлд таарсан цөөн эсвэл олон хүмүүсээр Өөрийн нэмэлт ажилд үйлчлүүлэх нь бие махбодтой болсон Бурханы ажлын гол зарчим нь юм. Энэ нь Бурхан хүмүүсийг Өөрийн зүрх сэтгэлд таарсан хүнээр хариулуулж услуулж, ингэснээр хүн бүр үнэнийг хүлээж авах боломжтой болно.

Хэрвээ Бурхан зөвхөн махан биеэр ирээд Бурханы зүрх сэтгэлд таарсан цөөн хэдэн хүнгүйгээр Өөрийн бурханлаг ажил үйлсүүдийг хийж гүйцэтгэвэл хүн Бурханы хүслийг ойлгох боломжгүй болж мөн Бурхантай холбоо тогтоож чадахгүй болох байсан. Бурхан Өөрийн зүрх сэтгэлд таарсан хэвийн хүмүүсээр Өөрийн ажлаа гүйцэтгүүлж, чуулгануудыг харж хандуулж, тэгээд хүний бодол болон хүний оюун ухаан Бурханы ажлыг төсөөлөх боломжтой болно. Өөрөөр хэлбэл Бурханы зүрх сэтгэлд таарсан цөөн хүмүүсээр Бурханы бурханлаг ажлыг "орчуулж", үүнийг бурханлаг хэлийг хүний хэлрүү хөрвүүлж илчилснээр хүмүүс бүгд үүнийг ойлгож мөн ухамсарлаж чадна. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй байсан бол Бурханы бурханлаг хэлийг хэн ч ойлгохгүй байх байсан, яагаад гэвэл Бурханы зүрх сэтгэлд таарсан хүмүүс ер нь цөөн байдаг, гэвч хүмүүсийн ойлгох чадвар сул дорой. Иймээс бие махбодтой болсон Бурхан ажлаа хийж гүйцэтгэх үедээ энэ аргыг сонгосон. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар дотор ажиллаж байсан бол хүмүүс Бурханыг ойлгож эсвэл Бурхантай холбогдож чадахгүй байсан, яагаад гэвэл хүмүүс Бурханы хэлийг ойлгодоггүй. Хүмүүс эдгээр хэлийг зөвхөн Бурханы зүрх сэтгэлд таарсан хүмүүс өөрийн үгээр тайлбарлах үед үүнийг ойлгох боломжтой болдог. Гэсэн хэдий ч иймэрхүү хүмүүс хүн чанараараа ажиллаж байсан бол зөвхөн хүмүүсийн хэвийн амьдралыг л хэвээр хадгалж чадах байсан; хүмүүсийн зан чанарыг өөрчилж чадахгүй байх байсан. Бурханы ажилд шинэ эхлэл гэж байхгүй байх байсан; Тэнд үргэлж л нэгэн ижил хуучин дуунууд байх байсан; нэгэн ижил улиг болсон байдалтай байх байсан. Зөвхөн бие махбодтой болсон Бурханаар дамжин эдгээр хэлэх хэрэгтэй бүгдийг хэлж мөн энэ махан биеэр хийх хэрэгтэй бүгдийг хийнэ, мөн Бурханы сэтгэлд нийцсэн хүмүүс Түүний хэлсэн үгсийн дагуу ажиллаж мөн үүний дагуу туршлагажна, ингэснээр тэдний амь зан чанар өөрчлөгдөж чадна мөн эрин үеийн дагуу явах боломжтой. Бурханлаг байдалд ажиллаж байгаа нь Бурханыг төлөөлдөг, гэвч хүн чанараар ажиллаж байгаа нь Бурханд ашиглагддаг. Өөрөөр хэлбэл бие махбодтой болсон Бурхан бол Бурханд ашиглагдсан хүмүүсээс мөн чанараараа ондоо юм. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг ажлыг хийж гүйцэтгэж чадна, гэвч Бурханд хэрэглэгдсэн хүмүүс чадахгүй. Эрин бүрийн эхэнд Бурханы Сүнс шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд биечлэн ярьж хүмүүсийг шинэ эхлэлд авчирдаг. Тэрээр Өөрийн яриагаа дуусгах үед Бурханы бурханлаг ажил биелснийг илэрхийлдэг. Үүний дараа хүмүүс бүгд амийн туршлагад орохын тулд Бурханд ашиглагдсан эдгээр хүмүүсийг дагадаг. Үүнтэй нэгэн адилаар энэ үе шатанд Бурхан хүмүүсийг шинэ үед аваачдаг мөн хүн болгонд шинэ эхлэлийг өгдөг. Үүнтэй хамт Бурханы махан биед хийх ажил ч дуусна.

Бурхан дэлхий дээр ирэхдээ Өөрийн хэвийн хүн чанарыг төгс болгох гэж ирдэггүй. Тэр хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ирдэггүй, гэвч хэвийн хүн чанартай бурханлаг ажлаа зөвхөн хийхийн тулд ирдэг. Бурханы хэвийн хүн чанарыг авч үздэг байдал нь хүмүүсийн төсөөлдөг байдал биш юм. Хүн тодорхойлохдоо "хэвийн хүн чанар" эхнэртэй болдог, эсвэл нөхөртэй болдог, охин, хүүтэй болдог. Хүмүүсийн хувьд эдгээр зүйлсийн утга нь хэвийн нэгэн гэсэн утгатай. Гэвч Бурхан үүнийг ингэж хардаггүй. Тэрээр харахдаа хэвийн бодолтойгоор амьдардаг хэвийн хүмүүсээр төрүүлж байна гэж хардаг. Гэвч Түүний хэвийн байдал нь хүний хэлдэг эхнэр, эсвэл нөхөр, хүүхдүүдтэй байхыг багтаадаггүй, Бурханы хардаг хэвийн хүн чанарын байдал гэдэг нь хүний хардаг хүн чадаргүй байдал болно. Хүний хувьд Бурханы ярьдаг хэвийн хүн бол мах биеийн хэрэгцээгүй мэт ихэнхдээ сэтгэл хөдлөлгүй бөгөөд хүн чанаргүй, яг л Есүс шиг хэвийн хүмүүсийн гадар бүрхүүлтэй байж хэвийн хүмүүс шиг харагдах, гэвч мөн чанартаа хэвийн хүний эзэмшдэг зүйлсийг бүрэн эзэмшдэггүй байсан. Үүнээс бид бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарын бүрэн эзэмшдэг зүйлсийг эзэмшээгүй гэдгийг харж болно, гэвч зөвхөн хүний хэсэг хэмжээний зүйлсийг эзэмшиж байдаг, хэвийн хүмүүсийн амьдралын дүрмүүдийг хадгалах мөн хэвийн хүмүүсийн саруул ухааныг хадгалахын тулд юм, гэвч эдгээр зүйлс нь хүний хэлдэг хэвийн хүн чанартай өчүүхэн ч холбоогүй. Харин ч тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйлс юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүс хэлэхдээ бие махбодтой болсон Бурхан нь хэвийн хүмүүст байдаг шиг зүйлсүүдийг эхнэртэй, хүүтэй эсвэл охидуудтай, эсвэл гэр бүлтэй байж болно гэж хэлдэг. Тэд хэлэхдээ эдгээр зүйлүүдгүйгээр Тэр бол хэвийн хүн биш гэж хэлдэг. Та бүгдээс асууя Бурхан эхнэртэй юу? Бурхан нөхөртэй байх нь боломжтой зүйл үү? Бурхан хүүхдүүдтэй байж чадах уу? Эдгээр зүйлсүүд гаж буруу биш үү? Гэсэн хэдий ч бие махбодтой болсон Бурхан нь хад чулууны ангархайгаас гараагүй эсвэл тэнгэрээс унаж ирээгүй. Тэрээр зөвхөн хэвийн хүмүүсийн гэр бүлээс төрж чадна. Ийм учраас Тэрээр эцэг эх болон эгч нартай. Энэ бүгд нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйлсүүд юм. Энэ бол Есүсийн тохиолдол байсан. Есүс эцэг болон эхтэй, эгч, ах нартай байсан. Эдгээр бүгд хэвийн зүйлс юм. Гэвч хэрвээ Тэрээр эхнэр, хүү, охинтой байсан бол бие махбодтой болсон Бурханы хүсдэг хэвийн хүн чанар биш байх байсан. Тийм байсан бол Тэр бурханлаг ажлыг төлөөлж чадахгүй. Учир нь Тэрээр эхнэргүй эсвэл хүүхдүүдгүй байсан гэвч хэвийн хүмүүсийн гэр бүлд хэвийн хүн болж төрснөөр бурханлаг ажлуудыг хийх боломжтой байсан. Бурхан хэвийн хүнийг юу гэж тодорхойлдог вэ гэвэл хэвийн гэр бүлд төрсөн хэвийн хүн гэж тодорхойлдог. Зөвхөн энэ төрлийн хүн л Бурханы бурханлаг ажлыг хийхэд шаардлага хангана. Өөрөөр хэлбэл хэрвээ Тэр эхнэртэй, хүүхдүүдтэй байвал, эсвэл нөхөртэй байвал бурханлаг ажлуудыг хийж чадахгүй гэсэн үг, яагаад гэвэл хүнд шаардлагатай зөвхөн хэвийн хүн чанарыг эзэмших ёстой зүйлсүүдийг эзэмшиж байна гэвч энэ хэвийн хүн нь Бурханы шаардсан хэвийн хүн биш. Бурханы бодлууд болон хүмүүсийн ойлголтууд ихэвчлэн том ялгаатай байдаг ба зөрөө нь хол байдаг. Энэ үе шатанд хүмүүсийн үзэлтэй эсрэг тэмцдэг бөгөөд энэ нь хүний үзэлтэй их ялгаатай байдаг. Энэ шатанд Бурханы ажил нь бурханлаг байдлаар хүн чанар туслах дүрд тоглон хийгдэж чадна гэж хэн нэгэн хэлж болно. Яагаад гэвэл Бурхан Өөрийн ажлыг хүнээр хийлгэхээс илүүтэйгээр Өөрөө хийхээр дэлхий дээр ирдэг учир, Тэрээр Өөрийгөө бие махбодтой болгон (бүрэн бус биед, хэвийн хүн) Өөрийн ажлыг хийдэг. Тэрээр хүн төрөлхтөнд шинэ эринг авчирч, хүмүүст Түүний дараагийн шатанд байгаа ажлыг хэлэхийн тулд энэ бие махбодыг ашигладаг, тэгээд хүн төрөлхтөн Түүний тайлбарласан замын дагуу хэрэгжүүлэх боломжтой. Ийнхүү Бурхан Өөрийн ажлыг махан биед хийж дуусгадаг. Тэрээр хүн төрөлхтнөөс салж одно, хэвийн хүн чанартай бие махбодод дахиж илүү хугацаагаар байхгүй, гэвч хүнээс холдож явахаасаа илүүтэйгээр Өөрийн ажлын өөр хэсгийг хийдэг. Тэрээр Бурханы зүрх сэтгэлд таарсан энэ бүлэг хүмүүсээр Өөрийн ажлыг газар дээр үргэлжлүүлнэ, гэхдээ хүн чанарын дотор юм.

Бие махбодтой болсон Бурхан нь хүнтэй хамт үүрд үлдэж чадахгүй яагаад гэвэл Бурхан өөр хийх олон ажилтай. Тэрээр махан биед хашигдаж байж чадахгүй; Тэрээр махан биеэсээ Өөрийн хийх хэрэгтэй ажлаа хийхийн тулд салдаг, гэсэн хэдий ч Тэрээр үүнийгээ махан биеийн дүрээр хийдэг. Бурхан газар дээр ирэх үед Тэрээр хэвийн хүний үхэхээсээ өмнө, явахаасаа өмнө туулах амьдралын хэлбэрт хүрэхийг хүлээдэггүй. Түүний махан бие хэдэн настай гэдгээс үл хамааран Түүний ажил хэрвээ дууссан бол Тэрээр хүнийг орхиж явдаг. Түүнд нас гэж байхгүй, Тэрээр хүмүүсийн адил Өөрийн насыг тоолдоггүй. Түүний оронд Тэрээр Өөрийн махан бие дэх амьдралыг Өөрийн ажлын шат дамжлагын дагуу дуусгадаг. Зарим хүмүүсийнхээр Бурхан махан биед ирэх үедээ тодорхой шат дамжлагын дагуу өсөж торних ёстой байдаг яагаад гэвэл насанд хүрч, өтөл насанд хүрч, мөн бие нь муудах үед орхидог гэж боддог. Энэ бол хүмүүсийн төсөөлөл юм; Бурхан ингэж ажилладаггүй. Тэрээр махан биед ирэхдээ зөвхөн хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэхийн тулд ирдэг, харин хэвийн хүний амьдралыг туулахын тулд биш, төрүүлсэн эцэг эхийнхээ амьдралаар амьдрах гэж биш, өсөж бие гүйцэх гэж биш, гэр бүлээ зохиож өөрийн гараагаа эхлэх гэж биш, хүүхдүүдтэй болох гэж биш, эсвэл амьдралын өгсөж уруудахыг туулах гэж биш-эдгээр бүх үйлдлүүд нь хэвийн хүний амьдрал юм. Бурхан газар дээр ирэхдээ Бурханы Сүнс махан биед баригдан, махан биед ирдэг, гэвч Бурхан хэвийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэрээр ирэхдээ зөвхөн Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг гүйцэлдүүлэхийн тулд ирдэг. Үүнийхээ дараа Тэрээр хүн төрөлхтнөөс салж явна. Тэрээр махан биед ирэх үед Бурханы Сүнс махан биеийн хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Үүнээс илүүтэйгээр Бурханы урьдчилан тодорхойлсон хугацаанд шууд Өөрийн бурханлаг ажлыг хийдэг. Тэгээд Өөрийн үүргийг бүрэн биелүүлж Өөрийн хийх хэрэгтэй үйлчлэлээ хийснийхээ дараа бие махбодтой болсон Бурхан нас барах насанд хүрсэн эсэхээс үл хамааран Бурханы Сүнсийн энэ шат үеийн ажил дуусна, Түүний махан биеийн амьдрал нь ч дуусна. Энэ бол махан биеийн хүрдэг шат юм, хэр удаан газар дээр амьдрах нь Сүнсний ажлаас хамаардаг. Энэ нь хүний жирийн хүн чанартай байхтай ямар ч холбоогүй. Есүсээр Жишээ болгоё. Тэрээр махан биед гучин-гурван жил хагастай амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацаанд Тэрээр энэ насандаа үхэх эсвэл явж одох хэрэггүй. Гэвч Бурханы Сүнс энэ бүгдийн талаар санаа тавьдаггүй. Түүний ажил дуусахад Түүний бие Сүнсний хамт алга болдог. Энэ бол Бурхан махан биед хэрхэн ажилладаг үндсэн зарчим юм. Тэгээд шууд хэлэхэд бие махбодтой болсон Бурхан нь хэвийн хүн чанар биш юм. Дахиад хэлэхэд Тэрээр газар дээр ирэхдээ хэвийн хүний амьдралаар амьдрахаар ирдэггүй. Тэрээр хэвийн хүний амьдралыг цогцлоолгүйгээр Өөрийн ажлыг хийж эхэлдэг. Үүнээс илүүтэйгээр Тэрээр хэвийн хүмүүсийн гэр бүлд төрсөн ч гэсэн Тэрээр бурханлаг ажлыг хийж чадна. Тэрээр хүний санаануудаас жоохныг ч Өөртөө буулгадаггүй; Тэр бол мах цусных биш, мөн Тэрээр мэдээж нийгэмшлийн замуудыг сонгодоггүй эсвэл хүний бодолд автдаггүй эсвэл хүний төсөөлөлд автдаггүй, хүний биеэ авч явах гүн ухаантай холбогддоггүй. Энэ бол бие махбодтой болсон Бурханы хийхийг хүсдэг ажил бөгөөд Түүний бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан махан биед ирэхдээ махан биед хийгдэх зайлшгүй хэрэгтэй ажлыг хийхээр ирдэг. Тэрээр өөр бусад ердийн үйл явцад үүрэг хүлээдэггүй, мөн Тэрээр хэвийн хүний туршлагаар туршлагаждаггүй. Бие махбодтой болсон Бурханы махан бие нь хийх хэрэгтэй зүйлсэд хэвийн хүний туршлага багтдаггүй. Тэгээд Бурхан махан биед ирэхдээ зөвхөн махан биед хийж гүйцэтгэх хэрэгтэй байгаа ажлыг гүйцэлдүүлэхээр ирдэг. Үлдсэн зүйлүүд нь Түүнтэй хамт хийгдэх зүйлс биш юм. Тэрээр өөр бусад ердийн үйл явцаар явдаггүй. Нэгэнт Түүний ажил хийгдсэн бол Түүний бие махбодтой болохын ач холбогдол дуусна. Энэ шатыг дуусгаж байна гэдэг нь Түүний махан биед хийх хэрэгтэй зүйлс дууссан гэсэн үг, энэхүү махан биеийн үйлчлэл гүйцсэн. Гэвч Тэрээр энэхүү махан биедээ тодорхой бус хугацаагаар үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй. Махан биеэсээ гадуур Тэрээр өөр ажиллах газарлуугаа явах ёстой. Зөвхөн энэ аргаар Өөрийн ажлыг илүү сайнаар өргөжүүлж бүрэн гүйцэлдүүлж чадна. Бурхан Өөрийн эхний төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тэрээр юу хийх хэрэгтэй болон юуг хийж дууссан гэдгээ өөрийн алган дээр байгаа мэт мэддэг. Бурхан хувь хүн бүрийг Түүний аль хэдийнээ урьдчилан төлөвлөсөн замаар дагуулдаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсийн зааварчилгааг дагадаг хүмүүс л зөвхөн амралтад орж чадна. Энэ нь магадгүй дараагийн ажил байж болох, энэ бол Бурханы махан биеэр хүмүүсийг ярьж дагуулж байгаа хэрэг биш, харин биет Сүнс хүний амьдралыг дагуулж байгаа хэрэг билээ. Энэ үед л хүмүүс Бурханд бодитоор хүрч, Бурханыг харах боломжтой, мөн Бурханы шаарддаг бодит үнэнд бүрэн орж чадна, тэгээд бодит Бурханаар төгс болгогдоно. Энэ бол Бурханы гүйцэлдүүлэхийг хүсдэг Түүний удаан хугацаанд төлөвлөсөн ажил. Үүнээс та өөрийн хүрэх ёстой бүх замыг хараад олж авч чадна!