Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХАРАНХУЙН НӨЛӨӨНӨӨС АНГИЖИРВАЛ БУРХАНААР АВХУУЛНА

Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө юм. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай.

Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулдаг. Энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөж, чи өөрийгөө бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгэн дотор амьдардаг, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхэлж, Түүнтэй хааш яаш байдлаар харьцаж, Түүний оршин тогтнолд итгэдэггүй бол тийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн доор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн бүгд Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс заавал Бурханы үгэн дотор амьдардаг, мөн Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс байх албагүй. Хүн зөвхөн Бурханд итгэдэг бөгөөд Бурханыг мэддэггүй учраас мөн л хуучин дүрэм журам дотор, үхмэл үгс дотор амьдарч, харанхуй, тодорхойгүй амьдралаар амьдарч, Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөсөн авхуулаагүй байна. Тиймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдардаг нь тодорхой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл Ариун Сүнсний ажил байдаггүйн улмаас харанхуйн нөлөөн дор амьдарсаар байдаг. Бурханы нигүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон Ариун Сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөн доор амьдардаг; Бурханы нигүүлслийг эдэлдэг мөртөө Түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа юм. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөн доор өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан бөгөөд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй хүмүүсийг дурдахын ч хэрэггүй.

Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй хүн бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа; үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авна, зөвхөн тэд харанхуйн нөлөөнөөс ангижрах болно. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж хянуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чаддаггүй хүмүүс бол Сатанд боолчлогдон, үхлийн орчинд амьдарч байгаа хүмүүс юм. Өөрсдийн үүрэгт үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулган дахь чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатайгаар үймүүлдэг, ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг, эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр ч харанхуйн нөлөөн дор амьдардаг; тэд Сатаны боолчлолд амьдарч байна. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй байдаг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарын өөрчлөлтийг огтхон ч эрж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга байж, нухацтай бус, Бурханы хүслийг хангалуун байлгахыг хичээдэггүй, харин өөрсдийн махан биеийг л хангадаг хүмүүс ч бас харанхуйн нөлөөн дор, үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс билээ. Бурханы төлөө ажиллахдаа шударга бус, заль мэхээр оролддог, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурханыг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурханыг үнэнч сэтгэлээр хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй хүн бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, түүнийгээ Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаадаг уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнтэй нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.

Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижирах аргагүй байдаг. Биеэ авч явахдаа үнэнч шударга бус, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр сэтгэлтэй хэрнээ мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд огт үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Бурханд итгэх итгэл нь үргэлж өөрсдийнх нь ашиг тусын төлөө байдаг, өөрийгөө зөвтгөдөг, онгироо сагсуу, өөрсдийгөө гайхуулдаг, өөрсдийн байр суурийг хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээрээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чаддаггүй.

Бурхан хүнийг бүтээхдээ түүнд Өөрийн баялагийг эдлүүлж, Өөрийгөө түүнээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүн Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт нүгэл үйлддэг ба харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол чи Бурханд харьяалагдаж, Бурханы үгэн дотор амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгэн дотор амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнс ямар ч ажил хийх боломжгүй байх болно. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл нь хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгэн дотор амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана; хэрвээ хүмүүс Бурханы үгэн дотор амьдрахгүй байгаа бол тэд Сатаны боолчлолд амьдарч байна. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг нөхцөл байдалд амьдардаг бол чи Түүнд харьяалагддаг ба Тэр чиний дотор ажилах болно; хэрвээ чи Бурханы шаардлагын хүрээнд амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь тодорхой. Бурханы үгэн дотор амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы үгийг өөрийн оршин тогтнолын үндэс, өөрийн амьдралын бодит байдал болгох ёстой бөгөөд тэгсэн үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлуудыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдрэх болно.

Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой—тэгсэн цагт л чи зөв төлөв байдалтай байх болно. Зөв төлөв байдалд амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв төлөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвэл харанхуйн нөлөөнөөс ангижирна гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах нь Миний үгэнд үндэслэдэг бөгөөд хэрвээ хүн Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй бол харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв төлөв байдалд амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байх төлөв байдалд амьдрах, үнэнийг эрж хайх төлөв байдалд амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг төлөв байдалд амьдрах явдал юм. Эдгээр төлөв байдал болон бодит байдалд амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөх болно. Тэд ажил лавшрахыг даган өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болох болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг аажмаар ухамсарлаж, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэдэнд Бурханы тухай үзэл, Түүний эсрэг тэрслүү зан байхгүй байхаар үл барам өөрсдөд нь байсан үзэл, тэрслүү занг улам илүү үзэн ядаж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг бий болгож эхэлдэг. Харанхуйн нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг; тэдний зүрх сэтгэл нь хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүний цэвэр хайрыг шаарддаг ба хүн Түүний үгээр эзэмдүүлэхийг болон Түүнийг гэх хүний хайрыг шаарддаг. Бурханы үгэн дотор амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг олж илрүүлэх, Түүний үгийн улмаас Бурханыг хайрлах, Түүний үгийн улмаас хаа сайгүй явах, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэх ёстой зүйл юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой бөгөөд ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанаар эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ. Чи өөртөө бодоод үз—Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйлсэд Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйлсэд Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй юм бол чамайг хэр их эзэмдсэн бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанаар хянуулж байна уу, эсвэл Бурханы үгээр удирдуулж байна уу? Чиний залбирал Түүний үгээс эхэлдэг үү? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан идэвхгүй байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна—ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн уу?

Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас Ариун Сүнсний ажил, нөгөө талаас хүний бүхий л хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ хүн зөв замд орсон бол юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна, хүн төрөлхтөн үргэлж харанхуйн нөлөөн дор амьдарсаар ирсэн бөгөөд Сатаны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн тул үүнд ороход их хугацаа шаардагддаг. Тиймээс энэ оролтыг ганц хоёр өдрийн дотор амжилтад хүрнэ гэж байхгүй. Хүмүүс өөрсдийн төлөв байдлыг ойлгоосой гэсэндээ Би энэ асуудлыг өнөөдөр ярилаа; харанхуйн нөлөө гэж юу болох, гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт нь амархан болдог. Яагаад гэвэл, Сатаны нөлөөнөөс ангижрахын өмнө Сатаны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой бөгөөд дараа нь өөрийгөө үүнээс аажмаар салгах замтай болно. Хожим нь юу хийх вэ гэдэг бол хүмүүсийн өөрсдийнх нь асуудал. Чи бүх зүйл дээр идэвх талаас орох ёстой бөгөөд хэзээ ч идэвхгүйгээр хүлээх ёсгүй. Зөвхөн ийм маягаар л чи Бурханаар авхуулж чадна.

Өмнөх:БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАН БОЛОН БУРХАНААР АШИГЛАГДДАГ ХҮМҮҮСИЙН ХООРОНДОХ ҮНДСЭН ЯЛГАА

Дараах:БУРХАНД ИТГЭХДЭЭ ШАШНЫ ЗАН ҮЙЛД БИШ БОДИТ БАЙДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ

Холбогдох агуулга

  • АЖИЛ БА ОРОЛТ (10)

    Хүн төрөлхтөн өнөөг хүртэл хөгжсөн нь урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал юм. Бурханы ажил болон хүний оролт нь мөр зэрэгцэн урагшилсан бө…

  • БУРХАНЫГ МЭДЭХ НЬ БУРХАНААС ЭМЭЭЖ, МУУГААС ЗАЙЛАХ ЗАМ ЮМ

    Та нар бүгд, Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага ба…

  • АЖИЛ БА ОРОЛТ (6)

    Ажил болон оролт нь угаас бодитой гэдэг нь Бурханы ажил болон хүний оролтыг хэлдэг. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн огт ойлгодоггүй учр…

  • ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

    Намайг Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сион руу буцахад бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад дайсагнасан зүйлс …