Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Би өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээж байна. Миний алдар суу ертөнц даяар гялалздаг; од-од-цэг-цэг хүмүүс бүгд Миний хүслийг дотроо тээж, бүгд Миний гараар залуурдуулж, Миний даалгасан даалгаврыг эхлүүлэхээр бэлддэг. Энэ мөчөөс эхлэн би шинэ эрин үе рүү орж, бүх хүнийг өөр ертөнцөд авчирлаа. Би “эх нутаг” руугаа буцахдаа анхны төлөвлөгөөнийхөө өөр нэгэн хэсгийг эхлүүлсэн, ингэснээр хүн Намайг илүү гүнзгий мэддэг болно. Би хорвоо ертөнцийг бүхэлд нь хардаг бөгөөд энэ цаг үеийг миний ажилд тохиромжтой гэж үзэж байна.а Тиймээс Би хаа сайгүй яаравчлан, хүн дээр шинэ ажлаа гүйцэтгэж байна. Эцсийн эцэст энэ бол шинэ эрин үе бөгөөд Би илүү олон шинэ хүнийг шинэ эрин үе рүү оруулах, хаях ёстой хүмүүсээсээ илүү олныг таягдан хаяхын тулд шинэ ажлыг авчирлаа. Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон хорон санаатан шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хорон санаатнууд Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд үнэг шимэгч болохыг Би яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр хорон санаатныг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Хорон санаатнуудад Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ. Хүмүүсийн адислал хүртэх хүсэл хэтэрхий хүчтэй байна; тиймээс Би эргэн харж, Харь үндэстнүүдэд алдар суут төрхөө харуулах болно. Ингэснээр хүмүүс бүгд өөрсдийн ертөнцөд амьдарч, өөрсдийгөө шүүх хооронд Би хэлэх ёстой үгээ хэлж, хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангасаар байна. Хүн төрөлхтөн ухаан ороход Би ажлаа аль эрт түгээчихсэн байх болно. Дараа нь Би хүмүүст хүслээ илэрхийлж, ажлынхаа хоёр дахь хэсгийг хүмүүс дээр эхлүүлж, ажилтай минь зохицохын тулд Намайг ойрхон дагахыг бүх хүнд зөвшөөрч, хийх ёстой ажлыг минь хамт хийлцэхийн тулд чадах бүхнээ хийх боломжийг хүнд олгоно.

Миний алдар сууг харна гэж хэн ч итгэдэггүй бөгөөд Би ч тэднийг албаддаггүй, харин хүн төрөлхтний дундаас алдар суугаа салган авч, өөр ертөнцөд аваачдаг. Харин хүмүүс дахин гэмшихэд Би алдар суугаа авч ирэн, итгэл үнэмшилтэй илүү олон хүнд үзүүлэх болно. Энэ бол Миний ажилладаг зарчим. Миний алдар суу Канааныг орхих цаг байдгийн адил Миний алдар суу сонгогдсон хүмүүсийг орхих үе бас бий. Цаашилбал Миний алдар суу бүх дэлхийг орхин, дэлхий ертөнц бүүдийж, харанхуй руу умбах цаг үе бий. Канааны нутаг хүртэл нарны гэрлийг харахгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэхдээ Канаан нутгийн анхилам үнэрийг хэн ч орхиж түвдэхгүй. Шинэ тэнгэр газар руу орохдоо л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан дэлгэж, улмаар шөнийн тас харанхуйд живсэн дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргана, ингэснээр бүх дэлхий гэрэлд гарна; газар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс гэрлийн хүчнээс хүч чадал авахаар ирж, алдар сууг минь улам бүр нэмэгдүүлэн, улс орон бүрд шинээр гарч ирэх боломж олгоно; Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилиас зүүн зүгт аваачсаныг бүх хүн төрөлхтөн ухаарна; учир нь Миний алдар суу Зүүн зүгээс гэрэлтдэг бөгөөд үүнийг Нигүүлслийн эрин үеэс энэ өдөрт авчирсан. Гэхдээ Израиль бол Миний орхиж гарсан нутаг бөгөөд тэндээс би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхлэх ба тэр үед л Намайг Израилиас аль хэдийн яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн олж мэднэ. Нэгэн цагт Би Израильд бууж, дараа нь тэндээс явсан учир Израильд дахин төрж чадахгүй. Учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг бөгөөд үүнээс гадна аянга шууд зүүнээс Баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт бууж, Канааныг зүүн зүгийн хүмүүст авчирсан. Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчирна, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь буцаан авсан, улмаар израильчуудыг болон бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт аваачсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа Би харуулна; Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд иудейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессиаг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн!

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүх улс, шашны урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг хүндлэн биширдэггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлсэн. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзахааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!

Тайлбар:

а. Эх бичвэрт “гэж үзэж байна” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

Дараах: Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх