7. Мөнгөний боолын сэрэлт

Синву, Хятад

Намайг багад манайх ядуу байсан тул эцэг эх маань төлбөрийг минь төлж чадаагүй учраас би хашаа зарж, сургалтын төлбөрөө төлсөн юм. Нэг удаа би тариалангийн ажил хийж байгаад чигчий хуруугаа зүсчхэж билээ. Эмчилгээ хийлгэх мөнгө байгаагүй учир бүрэн эмчилж чадаагүй, одоо ч гүйцэд тэнийлгэж чаддаггүй юм. Гэрлэсний дараа нөхөр бид хоёр ядуу хэвээрээ л байлаа. Найзууд, гэр бүлийнхэн маань биднийг дорд үзэж, биднээс зай барьдаг байв. Баячууд хэрхэн хүндлэгдэж, санаа зоволгүйгээр хооллож, хувцаслаж байгааг хараад би атаархдаг байлаа. Хүмүүс үргэлж “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй”, “Мөнгөө төлсөн нь шийдвэр гаргана” гэж хэлдэг. Тухай үед би энэ бүгдийг үнэн гэж боддог байлаа. Хүн мөнгөтэй байж л хооллож, хувцаслана, мөнгө хүнд хүндлэл, бишрэлийг авчирна, мөнгө бол бүх зүйл гэж би боддог байлаа. Ингээд шаргуу ажиллаж, илүү их мөнгө олно гэж тангараглалаа. Би ядуурлаас зугтаж, баян хүн шиг амьдрахыг хүссэн юм.

Дараа нь нөхөр бид хоёр сургуулийн цайны газар ажилуулах болов. Тэнд өдөр бүр олон зуун хүн хооллоно. Мөнгөө хэмнэхийн тулд бид өөр нэг л ажилтан авлаа. Нөхөр бид хоёр өдөр бүр үүрийн дөрвөн цагаас шөнө дунд өнгөртөл ажилладаг, би хүнд ханиадтай байсан ч ажилласаар байлаа. Илүү их мөнгө олохын гэсэндээ бид бас тариалангийн ихээхэн ажил хийлээ. Улирлын ид үед бүгдийг нь шөнө тарьж, хураахын тулд илүү цагаар ажилласан юм. Өдөр, шөнөгүй ажилласнаас болоод толгой байнга эргэдэг, заримдаа би ногоо хэрчиж байхдаа зүүрмэглээд гараа зүсчихнэ. Шарх нь давс, усанд хүрэхээрээ их өвддөг байлаа. Хэдий их ядарч байсан ч би орлогоо өсөж байгааг харах бүрдээ баярлаж, хөдөлмөрлөсний үр дүн гарлаа гэж боддог байлаа. Баян хүмүүс дэгжин хувцаслаад, хоол идэн, инээж суухыг хараад би өөртөө “Би илүү их мөнгө олох ёстой!” гэж хэлдэг, шаргуу ажилласаар байвал хэзээ нэгэн цагт баячуудын эгнээнд орно гэж боддог байлаа.

Гэтэл өдөр бүр хүйтэн ус хэрэглэснээс болоод би архаг үе мөчний өвчтэй болж, үе минь хэлбэрээ алдаж эхэллээ. Олон жил хүнд ажилд нухлагдсанаас болоод нурууны диск мултарч, ясны гиперплазитай болж, ууц нуруу өвддөг болов. Эмч мэс засалд орж, гурван сар эмнэлэгт хэвт гэсэн боловч мөнгө олохоо болихыг хүсээгүй учраас би татгалзлаа. Гурван өдөр ч хайран санагдаж байв. Иймээс үргэлжлүүлэн өдөр, шөнөгүй ажилласаар байлаа. Эцэст нь цагтаа хооллодоггүй, хангалттай унтаж амардаггүй байснаас болоод ходоод гэдэсний өвчин, нарийн гэдэсний үрэвсэлтэй болов. Удалгүй умайн миом, өндгөвчийн пролапс, зүрхний өвчин, миокардит, хурц хэлбэрийн цус багадалттай болов. Өвчин ар араасаа гарч ирж байлаа. Тэсэхэд бэрх өвддөг байсан тул шөнөдөө унтаж чаддаггүй, Хэчнээн их нулимс урсгасныг бүү мэд. Би яахаа мэдэхгүй байлаа. Тэгээд “Амьдралын утга учир юу юм бэ? Зүгээр л мөнгө олохын тулд тэмцэлдэж амьдрах ёстой юм уу?” гэж бодлоо. Надад хариулт байсангүй. Мөнгө байвал нийгэмд юунд ч хүрч болно гэж надад бодогдлоо. Тиймээс өөртөө “Зогсож чадаж л байвал ажиллаад байж болно” гэж хэлэв. Тэгээд л би буцаад мөнгөний араас хөөцөлдөж эхэллээ. Гэвч нэг өдөр би эмнэлэг дээр очоод хоёр төрлийн хорт хавдартай гэж оношлогдсон юм, эхэн үеийн элэгний хорт хавдар, нөгөөх нь хөхний хорт хавдар. Эмч нарыг гэнэтхэн тэгж хэлэхэд би сул дорой болж, орондоо хэвтээд, олон цаг уйлав. Бүхий л эмнэлгээр гүйж, бараг бүх хадгаламжаа зарцуулаад ч нэмэр болсонгүй, ууж байсан эмээсээ болоод бүх бие хавагнаж байлаа. Шөнө бүр нам гүм цагаар би орондоо хэвтээд, цөхөрсөндөө цонхоор гадагш ширтдэг байв. Би мөнгө олоход амьдралаа зориулсан, гэтэл баяжаагүйн дээр эрүүл мэнд минь сүйрч, амьдрал минь там болсон байв. Амьдрахын утга учир юу байсан юм бэ? Би цаашид мөнгө олохын тулд өөрийгөө алахыг хүссэнгүй. Гэвч нөхөр минь мөнгөнд хайртай болохоор “Амьд байгаа бол ажиллаад бай!” гэж хэлсэн юм. Нөхрийн хайхрамжгүй байдал намайг бухимдуулж, гонсойлгосон ч ихэвчлэн яах ч аргагүй байлаа. Би дөчөөд настай байсан, амьдралдаа хэзээ ч жаргаж үзээгүй. Хүүгээ гэрлэхийг харж чадаагүй, тэгж үхэхэд бэлэн биш байсан болохоор амьдрахыг хүсэж байлаа. Гэхдээ мөнгөгүйгээр яаж эмчлүүлж, амьд үлдэх билээ? Цорын ганц зам нь мөнгө олсоор байх ёстой байсан, иймээс би эмээ уунгаа ажилласаар байлаа.

Жилийн дараа нөхөр минь үлдсэн хадгаламжаараа шахмал түлшний үйлдвэр байгуулж, дараа жил нь газрын тос олборлох үйлдвэр байгуулав. Би өвчнөө үл харгалзан өдөр бүр хоёр үйлдвэрийн хооронд эргэлдэн, хар бор ажил хийдэг байсан юм. Олон жил шаргуу ажилласны эцэст бид мөнгөтэй болж, хотод байшин, машин худалдан авч, сайхан материаллаг амьдралд умбаад, найз нөхөд, хамаатан садан маань бидэнд тал засаж, биднийг биширч байлаа. Нийгмийн байр суурь маань өөрчлөгдөж, бид шинэ зиндаатай болоод, өөрсдөдөө их сэтгэл хангалуун байв. Тэр олон жилийн зовлон эцэст нь нэг үр шимээ өгөх шиг болсон ч сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Олон жил ажилд нухлуулсны эцэст бие минь ахин муудаж эхлэв. Эмч надад: “Таны өвчин их ярвигтай. Эрхтний чинь нэг нь ч зөв ажиллахгүй байна. Бид яаж ч чадахгүй нь” гэсэн юм. Эмчийн үг цаазын ял шиг л сонсогдоод, би энэ мэдээг хүлээн зөвшөөрч чадсангүй. Тэгээд хариад, үхэх цагаа хүлээх юм гэж үү? Би мөнгөтэй, материаллаг амьдралд умбаж байсан. Гэхдээ тэглээ гээд яах юм бэ? Одоо намайг ямар ч их мөнгө аварч чадахгүй болсон байв. Өвчиндөө шаналснаас болоод надад бараг үхмээр санагдаж байлаа. Өөр би яах билээ? Би өөрийн мэдэлгүй дээш харан, “Тэнгэр минь! Намайг авраач!” гэж хашхирсан юм.

Хамаг цөхрөнгөө барсан үед минь найз минь надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг дуулгаж, Бурхан хүн төрөлхтнийг аварч, үнэнийг илэрхийлж, амьдралын нууцыг тайлахаар эцсийн өдрүүдэд махбод болсон гэж хэлсэн. Бурхан дэлхий ертөнцийн ёрын муу, харанхуйн эх сурвалжийг, бидний амьдрал яагаад ийм хоосон, зовлонгоор дүүрэн байгааг, өвчин хаанаас ирдгийг, бидний хувь заяа хэний гарт байдгийг, юу бидний амьдралыг үнэхээр утга учиртай болгодог гэх зэргийг илчилдэг. Хамгийн гол нь, Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгосноор бид эдгээр зүйлийг нэвт харж чадна, тэгснээр бидний зовлон хөнгөрнө гэж манай найз хэлсэн юм. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншиж өгсөн. “Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”).

Дараа нь найз минь ингэж нөхөрлөлөө: “Бурхан биднийг бүтээх үед бид бүгд Түүний хамгаалалт дор, Еден цэцэрлэгт эрх чөлөөтэй амьдарч, үхэл, өвчин, санаа зовох зүйлгүй байсан. Гэвч Сатан хүн төрөлхтнийг уруу татаж, завхруулахад бид Бурханаас урваж, Бурханы халамж, хамгаалалтыг алдсан. Бид Сатаны эзэмшилд, Сатаны зарчмын дагуу амьдардаг. Алдар нэр, хөрөнгө чинээ, байр суурийн төлөө бие биетэйгээ өрсөлдөж, худлаа ярьж, хуурч, тэмцдэг. Бидний сэтгэл дэх өвчин, шаналал, уй гашуу эндээс эхтэй. Энэ зовлон, энэ санаа зовнилуудаас болоод бүгд амьдралыг дэндүү шаналантай, ядаргаатай, хэцүү гэж бодоход хүрдэг. Сатан биднийг завхруулсан учраас энэ бүхэн бий болсон. Сатан биднийг тамлаж байгаа нь энэ. Гэвч Бурхан биднийг аврахын тулд махбодоор ирээд, бүх үнэнийг илэрхийлж, бидэнд аврал хүртэж, ариусах боломж олгодог. Хэрэв бид Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн дагуу амьдарвал хамгаалалт, удирдамжийг нь олж авч чадна, завхралаас салж, Бурханы авралыг хүртэж, эцсийн хүрэх газартаа Бурханаар хүргүүлж чадна.” Найзынхаа яриаг сонсоод надад найдвар төрж, Төгс Хүчит Бурхан намайг зовлонгоос аварч чадна гэж бодогдсон тул Төгс Хүчит Бурханы ажлыг судлахаар зөвшөөрлөө. Найз минь надад “Үг нь махбодоор илэрсэн” номыг өгсөн юм. Дараа нь би Бурханы үгийг өдөр бүр уншиж, ах, эгч нартайгаа уулзсан юм.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн уншлагын видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Энэ видеог үзээд би, Бурхан бол бидний Бүтээгч, Бурхан бүхнийг захирдаг гэдгийг ойлгосон юм. Бурхан бүх хүнийг хангаж, тэжээн тэтгэдэг. Бидний хувь заяа, амьдрал үхэл, аз жаргал Бурханы гарт байдаг. Бид завгүй, яарч гүйснээр тэдгээрийг өөрчилж чадахгүй. Гэхдээ би Бурханы дээд эрхийг ойлгоогүй байж. Хувь заяагаа өөрчлөхийн тулд өөрийн хүчинд найдан, чинээлэг болохоор хичээсэн. Гэвч хэдий жаахан мөнгө олсон ч би хэзээ ч аз жаргалтай байгаагүй. Сэтгэл минь шаналж, эрүүл мэнд минь сүйдсэн байсан. Тэгэхэд л би ингэж ухаарсан юм: Хэрэв хүмүүс Бурханд итгэж, шүтэн мөргөхгүй бол, Түүний дээд эрхэд захирагдахгүй бол, хүслээсээ болж хувь заяагаа эсэргүүцвэл тэд ердөө хий дэмий зовж, үхсэнийхээ дараа тамд очно. Тэгэхэд л би Бурхан миний цорын ганц дэмжлэг гэдгийг мэдээд, залбирч, эрүүл мэндээ Бурханд даатгасан юм. Үхсэн ч, сэхсэн ч би Бурханы дээд эрхэд захирагдах байлаа.

Түүнээс хойш би чуулганы амьдралд байнга оролцох боллоо. Ах, эгч нар маань Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж, Бурханыг баярлуулах гэж зорьж байгааг хараад үнэхээр биширч, хуучин амьдралаасаа салж, шинээр амьдрахыг хүссэн болохоор Бурханд үргэлж залбиран, гарах гарц өгөхийг Бурханаас гуйсан. Тэгж байж би цуглаанд оролцох илүү их цагтай болж, үүргээ биелүүлэх байв. Дараа нь шинэ зам барихын тулд манай газрын тос олборлох үйлдвэрийг улс авлаа. Би өмнөх шигээ хоёр үйлдвэрийн дунд нааш, цааш явах хэрэггүй болов. Бусадтайгаа уулзах, Бурханы үгийг нөхөрлөх, Бурханы үгийг тунгаан бодох, Бурхантай ойр болох илүү цаг завтай болж, өдөр бүр сэтгэл хангалуун байлаа. Түүнээс хойш удалгүй миний эрүүл мэнд хамаагүй дээрдэж эхэлсэн юм. Эрч хүчээр дүүрч, бие минь тэнхэрсэн мэт санагдаж, хавьгүй илүү тайван, санаа амар болсон санагдаад, би Бурханд маш их талархаж байв.

Дараа нь би Бурханы үгийн уншлагын өөр нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’ гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу?… Тэгвэл Сатан хүмүүсийг завхруулах гэж ийм чиг хандлага ашигласны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V). Үүнийг үзсэнийхээ дараа би, шаналж, ядарч туйлдаж өнгөрүүлсэн энэ олон арван жил Сатаны завхралаас болсон гэдгийг, бас нийгмийн нөлөө намайг дэлхий ертөнцийн чиг хандлагыг дагаж, мөнгийг шүтэхэд хүргэснийг ойлгосон юм. Хүүхэд насандаа ядуу амьдарч байхдаа би нийгэмд гадуурхагдаж, дорд үзэгддэг байсан. Сайхан амьдарч, хүндлүүлж байгаа баячуудыг хараад би энэ дэлхийд амьдрахад хүнд мөнгө хэрэгтэй гэж бат итгэсэн. “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Мөнгөө төлсөн нь шийдвэр гаргана”, “Мөнгө нэгдүгээрт”, “Баяжихын тулд хүн юу ч хийнэ”. Энэ сатаны төөрөгдлүүд зүрх сэтгэлд минь үндэслэж, бодлыг минь хянадаг байжээ. Би мөнгө бол бүх зүйл, мөнгө намайг бишрүүлж, хүндлүүлж, аз жаргалтай болгож чадна гэж бодоод мөнгө хөөхийг цорын ганц зорилгоо болгож, улам их мөнгө олоход л анхаардаг байсан. Толгой эргэх, ядрах, өвдөх, бие маань дийлэхгүй байх нь хамаагүй, чинээлэг болж, баян хүний амьдралаар амьдарна гэж бодоод би шүд зуун, ажилласаар байсан. Хорт хавдартай болсон минь ч юуг ч өөрчлөөгүй. Үнэндээ энэ нь мөнгийг улам чухал болгосон, учир нь эмчилгээ хийлгэж, амьдрахын тулд надад мөнгө хэрэгтэй байлаа. Тэр үед ч гэсэн би мөнгө олох гэж улайрахаа болиогүй. Би Сатанд чанга хүлэгдэж, ердөө л мөнгөний боол болсон байлаа. Хэдий би машин, байшин, жаахан мөнгөтэй болж, хүндлүүлж, бишрүүлж байсан ч огтхон ч аз жаргалтай санагдахгүй байлаа. Би өвчний үүр болж, бас хорт хавдартай болоод, миний мөнгө өвдөлтийг маань намжааж, миний амийг аварч чадахгүй байлаа. Би асар их шаналж, цөхрөнгөө барж байлаа. Илүү их мөнгө ямар ч нэмэргүй байв. Өмнө нь би амьдралаа мөнгөөр сольсон бол одоо мөнгөөр амьдралаа худалдаж авч байсан юм. Би мөнгө олох гэж амьдарсан ч эцэст нь гар хоосон байлаа. Тэр л үед би мөнгө хөөх нь амьдралын буруу зам гэдгийг тодорхой харсан юм. Мөнгө бол биднийг хорлох, завхруулахдаа Сатаны ашигладаг арга заль юм. Энэ бол бидний хүзүүнд Сатаны тохдог буулга юм. Бурханы үг байгаагүй бол, Сатан мөнгийг ашиглан биднийг яаж хүлж, хянаж, зовоодгийг, бас Сатан намайг эрхэндээ оруулж, тарчлааж, надаар тоглосоор байгааг би ойлгохгүй байх байлаа. Хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас яаж амьдрахаа мэдэхгүй байгааг би харсан. Тэд зүгээр л олонхын жишгийг дагаж, мөнгийг нэгдүгээрт тавьдаг. Үнэхээр харамсалтай. Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө очиж, Сатаны хүчирхийллээс зугтсан минь маш их зол завшаан. Энэ бол Бурханы аврал байсан, миний зүрх сэтгэл Бурханыг гэх талархлаар дүүрэн байлаа.

Дараа нь нөхрийгөө бараа авахаар явсан хойно би үйлдвэрт ажиллах ёстой боллоо. Заримдаа энэ нь бидний цуглааны цагтай давхцаж таарна. Хэдий оролцож байсан ч миний санаа зовж, зүрх сэтгэлдээ буруутайгаа мэдэрдэг байлаа. Мөнгө олох гэж улайраад өөрийгөө өвчлүүлсэн тухайгаа боддог байлаа. Эмч надад цаазын ял өгсөн. Намайг үхлийн ирмэгт байх үед Бурхан аварч, надад хоёр дахь боломж өгсөн. Гэвч би үүргээ гүйцэтгэж чадахгүй, Бурханы хайрыг хариулж чадахгүй болохоор Бурханд өртэйгөө мэдэрдэг байлаа. Би Эзэн Есүсийн хэлсэн ийм үгийг бодсон юм: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Бас 1 Тимот 6:8-д ингэж хэлсэн байдаг: “Хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрт бид сэтгэл хангалуун байх болно.” Эцэст нь амиа алдах юм бол их мөнгө олохыг хэрэг юу байна аа? Би нүүрсний үйлдвэрээ түрээслэх талаар бодож үзлээ. Олох мөнгө нь арай бага ч амьдрахад хүрэлцээтэй байна, тэгвэл би Бурханыг шүтэн мөргөж, үүргээ биелүүлж чадах байв. Даанч би эргэлзээд байлаа. Нүүрсний үйлдвэр маань сайн ажиллаж байсан, тэр бизнесийг зовж байж эхлүүлсэн болохоор орхино гэхээс харамсалтай санагдаж байлаа. Би тээнэгэлзэж, яахаа мэдэхгүй байсан учраас Бурханы тусламжийг гуйн залбирсан.

Нэг өдөр Бурханы үгээс би энийг уншсан юм: “Гэхдээ ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үгийг уншаад би урьд нь найддаг байсан амьдралын сатанлаг дүрмийн талаар бодож, баян болохоор хичээдэг байснаа бодлоо. Би “Амьдрал мөнгөн дээр тогтдог”, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” гэдэгт итгэдэг байв. Баяжихын тулд, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийн тулд би мөнгөний төлөө тэмцэх ёстой болсон. Тэр өдрүүд шаналгаатай, зовлонтой байсан. Мөнгө тийм чухал байсан гэж үү? Мөнгө надад үнэндээ юу өгч чадсан юм бэ? Мөнгөөр байшин, машин худалдан авч болно, сайхан материаллаг амьдралаар амьдарч, хүндлэл хүлээхэд мөнгө надад тус болж, түр зуурын махан биеийн жаргал өгч чадна. Гэвч мөнгө миний зүрх сэтгэл дэх хоосон зайг дүүргэж, шаналлыг маань зогсоож, надад амар амгалан, баяр баяслыг авчирч, өвчний зовуурийг маань төгсгөж, амьдралыг минь аварч чадаагүй. Би орон нутгийн сургуулийнхаа захирлын талаар бодов. Захирал мөнгө, байр суурьтай байсан ч хорт хавдраар нас барсан. Мөнгө, байр суурь зовлон, үхлээс зугтахад нь тусалж чадаагүй. Хоосон, шаналгаат амьдралаар амьдардаг байгаад түүнийгээ дуусгахын тулд амиа хорлосон хүмүүсийн талаар, бас зөвхөн мөнгөний төлөө худлаа хэлж, хуурч, тэмцэлдэж, бусдыг залилж, хамаг хүн чанар, мөс чанараа гээсэн хүмүүсийн талаар би сонссон. Энэ бүх түүх, миний хувийн туршлага надад мөнгөний ашиг хөөх нь хүнийг зөвхөн улам завхруулж, улам доройтуулдаг болохыг ойлгуулсан юм. Мөнгө хүмүүсийг Бурханаас холдуулж, нүгэлд ойртуулдаг. Би мөнгө, эсвэл материаллаг тав тух хайгаагүй Иовын тухай бодсон. Иов Бурханы дээд эрхэд захирагдаж, тэгээд бүх зүйлээс Бурханы үйл хэргийг эрж хайж, эцэст нь Бурханы ерөөлийг хүртсэн. Есүс өөрийг нь дуудах үед Петр бүхнийг хаян Бурханыг дагасан талаар би бодсон. Петр Бурханыг мэдэж, Бурханыг хайрлахыг хичээсэн, Бурхан Петрийг төгс болгож, Петр утга учиртай амьдралаар амьдарсан. Үүнээс би, Бурханыг мэднэ, Бурханыг шүтэн мөргөнө, Бурханы үгийн дагуу амьдарна, Бурханы магтаалыг хүртэнэ гэдэг нь амьдралын хамгийн чухал зүйл болохыг ухаарсан юм. Итгэл үнэмшил, зөв замыг олох надад хэцүү байсан. Би эд баялаг, дэлхий ертөнцийн жаргал хайсаар, үнэн, авралыг эрж хайхаа боливол тэнэг хэрэг болно гэдгийг би мэдсэн юм. Энэ талаар бодоод миний зүрх сэтгэл эргэлзэхээ больсон юм. Би цаашид мөнгөний боол байхыг хүсээгүй. Зөвхөн үнэнийг эрэлхийлэх илүү их цаг зав, эрч хүчтэй байхыг хүссэн. Үүний дараа би нөхөртэйгөө үйлдвэрээ түрээслэх талаар ярилцсан. Бурханы гайхалтай зохион байгуулалтын ачаар бид үйлдвэрээ түрээсэлж, би цуглаанд тогтмол оролцож, үүргээ гүйцэтгэх боломжтой болсон.

Хоёр жилийн дараа нөхөр минь гэнэт өвчин тусаж, нас барсан. Энэ явдал надад хэцүү байсан, бас амь ямар эмзэг болохыг надад харуулсан. Нөхөр минь ихэнх амьдралаа мөнгө олохын төлөө зүтгэж өнгөрүүлсэн. Цусны даралт нь 200 хүрчхээд байхад ч ажилласаар л байсан. Сүүжний ясаа гэмтээчхээд, бүрэн эдгээгүй байхад нь ажилдаа буцаж орсон, би ятгасан ч амардаггүй байсан. Нөхөр минь ч гэсэн мөнгөний боол байсан. Бүхий л амьдралд нь түүнийг Сатан хянаж, хорлож байсан. Үхэлтэй нүүр тулгараад ч нөхөр минь бууж өгөөгүй, мөнгө олж, сайхан амьдрахыг л хүссэн, гэвч амьдралаа алдсан. Алдар нэр, эд баялаг түүнийг минь авраагүй, шаналлыг нь хөнгөлж, эсвэл үхлийг хуурахад нь туслаагүй. Яг л Бурханы хэлдгээр: “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Эргээд бодох нь ээ, би ихэнх амьдралаа мөнгө олох гэж ийш тийш гүйж өнгөрүүлжээ. Би хүндлэл, бишрэлийг олсон ч бараг амиа алдталаа Сатанд тамлуулсан. Гэхдээ Бурхан намайг аварсан. Намайг мөнгөний эргүүлгээс аварч, амьдралын зүг чигийг минь өөрчилсөн. Одоо би үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэдэг, эрх чөлөөтэй, амар тайван санагддаг. Энэ бол мөнгөөр худалдан авч чадахгүй зүйл юм. Намайг аварсанд би Төгс Хүчит Бурханд талархаж байна!

Өмнөх: 6. Алдар нэр, эд баялаг надад зовлон шаналал авчирсан

Дараах: 8. Амьдрал дээр Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх