Хяналтыг хүлээж авах нь надад хэрхэн тусалсан бэ?

2022-12-04

Дань И, Япон

Би хоёр багийн сайн мэдээний ажлыг хариуцаж байлаа. Хэсэг хугацааны өмнө зарим ах, эгч бодит ажил хийдэггүй, үүргээ үргэлж аргацаадаг хэмээн халагдсан юм. Би жаахан сандарч, бодит ажил хийж, бодит асуудал шийдэх ёстой юм байна, эс бөгөөс намайг ч бас хална гэж бодож байлаа. Нэг удаа цуглаан дээр удирдагч надаас “Та өөр чуулганаас саяхан шилжиж ирсэн ах, эгч нартай зарчмын талаар нөхөрлөсөн үү?” гэж асуухад би гайхсан. Тэр нь асуудалтай байсан—би тэдэнд зарчмын талаар биш, харин зүгээр л ажлын явцын тухай хэлсэн байв. Би удирдагчид юу гэж хэлэх ёстой вэ? Тэдэнтэй нөхөрлөөгүй гэвэл удирдагч намайг бодит ажил хийгээгүй гэж бодох болов уу? Харин тэдэнтэй нөхөрлөсөн гэвэл худлаа хэлсэн болох байлаа. Буруутай юм шиг санагдаад би түгдчин байж, “Би зүгээр л тэдэнд дутагдаж байгаа зүйлд үндэслэн багахан нөхөрлөсөн” гэв. Удирдагч тэр даруй “Хэрэв та тэдэнд зарчмыг хэлж өгөхгүй бол тэд үүргээ гүйцэтгэхдээ чиглэлгүй байх болно. Ийм маягаар сайн үр дүн гаргаж чадах уу? Бид тэр ах, эгч нарыг хөгжүүлэхэд анхаарах ёстой” гэж хариулсан юм. Удирдагч асуудлыг минь хэлж өгөх үед нүүр халуу оргих нь мэдрэгдсэн. Удирдагч намайг ийм үндсэн даалгаврыг ч гүйцэтгээгүй юм чинь бодит ажил хийгээгүй гэсэн үг гэж бодох юм бол цаашид миний талаар юу бодох бол гэж би гайхширч байлаа.

Удалгүй миний хариуцаж байсан нэг багийн ажлын бүтээмж буурч эхлэн, тэр үед миний ажилд нэлээд олон асуудал гарч ирлээ. Энэ хэвээр цааш үргэлжилбэл ажлын маань үр дүнд нөлөөлж болзошгүй гэж удирдагч үзсэн учраас миний хариуцдаг багийг хоёроос нэг болгон цөөлсөн. Энэ мэдээг сонсоод би үнэхээр гонсойж, удирдагч намайг бодит ажил хийдэггүй хүн гэж бодсон юм болов уу гэж өөрийн эрхгүй гайхширсан. Тэгээгүй бол миний үүрэг хариуцлагын цар хүрээг юу гэж л багасгах билээ. Сүүлийн үед удирдагч миний ажлыг их шалгаж байгаа. Намайг үүргээ гүйцэтгэхдээ шаргуу биш, найдваргүй гэж бодсон юм болов уу? Илүү олон алдааг минь олж мэдвэл намайг халах болов уу? Тэр үед би удирдагч манай цуглаанд оролцох гэж байна гэдгийг сонсох бүрдээ удирдагч ямар асуулт асуух бол, ямар ажлыг шалгах бол гэж бодлогоширч эхэлдэг байв. Удирдагч ах эгч нар үүргээ хэрхэн биелүүлж байгааг ер нь үргэлж асуух байх гэж бодсон болохоор Цуглаанаас өмнө тэр тухай мэдэх гэж яардаг байлаа. Заримдаа шийдвэрлэх хэрэгтэй өөр асуудлууд байдаг байсан ч маргааш нь удирдагчийн асуултад хариулж чадахгүй байх вий гэж бодоод, бодит ажил хийгээгүйн улмаас илчлэгдэх вий гэж айдаг байлаа. Тиймээс би яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг орхиж, бусадтайгаа нэг нэгээр нь ярилцахаар явдаг байв. Хэсэг хугацааны дараа би удирдагчийн хамгийн их анхаардаг ажлууд дээр зогсолтгүй ажиллаж, өдөр бүр завгүй байсан ч үүргээ гүйцэтгэхдээ сайн үр дүнд хүрэхгүй, үнэндээ улам дордож байсан юм. Нэг удаа удирдагч надаас цуглаан дээр, “Лю эгч өмнө нь сайн мэдээ түгээхдээ үнэхээр сайн байсан, тэгтэл сүүлийн үед яагаад тааруу байна? Шалтгааныг нь мэдэх үү?” гэж асуухад би балмагдсан: Өө, яана аа! Би бусад асуудлыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулсан болохоор Лю эгч яагаад сайн мэдээний ажилдаа гавихгүй байгааг мэдээгүй. Дараа нь удирдагч надаас үргэлжлүүлэн: “Лю эгч сайн мэдээ түгээхдээ ямар үнэнийг нөхөрлөж байгааг, мөн хүмүүсийн үзлийг шийдвэрлэж байгаа эсэхийг чи шалгасан уу?” гэж асуулаа. Энэ асуултад би улам их сандрав. Би тэр талаар асуугаагүй—би яах ёстой вэ? Хэрэв би хэлж чадахгүй бол удирдагч намайг Лю эгчийн ажлыг шалгаагүй, асуудлыг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэхгүй байна, иймээс л Лю эгчийн бүтээмж буурч байна гэж бодож магадгүй байлаа. Би тэр даруй Лю эгч рүү мессеж бичсэн ч эгч мессежийг минь хараагүй. Маш их сандарсандаа гарын алга маань хөлөрч байлаа. Дараа нь, Лю эгч надад нөхөрлөж байгаа зүйлээ хэлсэн нь гэнэт санаанд ороод би тэр даруй удирдагчид хэлсэн. Удирдагч өөр юу ч хэлсэнгүй, эцэст нь би түгшихээ болилоо. Нэг хэсэгтээ би удирдагчаас мессеж ирэх вий гэж айж, заримдаа цуглааны өмнөх шөнө сайн унтаж ч чадахгүй байлаа. “Удирдагч надаас юу гэж асуух бол? Би яаж хариулах ёстой вэ?” гэж өөрийн эрхгүй бодогддог байсан юм. Цуглааны цаг болоход би бүр их сандарч, хэрэв миний ажилд ахиад асуудал гарвал намайг хална даа гэж санаа зовж байлаа. Би цуглаан бүрийг арай ядан давж чадсан ч дотроо зовж, маш их ядарч байлаа. Би үүргээ гүйцэтгэхдээ эрч хүчгүй байсан тул хүмүүсийн ажилд асуудал гарч, бүтээмж нь муудаж байхад үүнийг шийдэх хүсэлгүй байв. Тэр үед би муу байдалтай байгаагаа ухаарсан юм. Би залбирч, эрж хайхаар хурдхан Бурханы өмнө очиж, “Бурхан минь, сүүлийн үед би удирдагч ажлыг минь хянахаас үнэхээр айж, асуудал гарвал ажлаасаа халагдаж дуусах вий гэж санаа зовж байна. Энэ нь зөв үзэл бодол биш гэдгийг би мэднэ ээ. Өөрийгөө эргэцүүлж, мэдмээр байна, надад замчлаач” гэсэн.

Дараа нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр энэ хэсгийг уншсан юм: “Бурханы гэр хүмүүст шударгаар хандаж чадна гэдэгт зарим хүн итгэдэггүй. Бурханы гэрт Бурхан засагладаг, үнэн засагладаг гэдэгт итгэдэггүй. Хүн ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай, үүрэгт нь асуудал гарах юм бол Бурханы гэр тухайн хүнтэй даруй харьцаж, тэр үүргийг гүйцэтгэх байр сууриас нь салгаж, хол явуулж, тэр ч бүү хэл чуулганаас зайлуулдаг гэж тэд боддог. Үнэхээр ингэдэг гэж үү? Мэдээж үгүй. Бурханы гэр хүн бүрд үнэний зарчмын дагуу ханддаг. Бурхан хүн бүрд хандахдаа зөвт байдаг. Тэрээр ганцхан тохиолдолд хүн хэрхэн авирласан бэ гэдгийг хардаггүй; харин хүний уг чанар, мөн чанар, санаа зорилго, хандлагыг хардаг бөгөөд аливаа хүн алдаа гаргах үедээ өөрийгөө эргэцүүлж чадах эсэх, харамсдаг эсэх, Бурханы үгийн дагуу асуудлын мөн чанарт нэвтрэн орж, улмаар үнэнийг ойлгож авч, өөрийгөө үзэн ядаж, үнэхээр гэмшиж чадах эсэхийг ялангуяа хардаг... Надад хэл дээ, хэрвээ алдаа гаргасан хүн үнэхээр ойлгож чаддаг, гэмшихэд бэлэн байгаа бол Бурханы гэр түүнд тэр боломжийг олгохгүй гэж үү? Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусах дөхөж байгаа болохоор гүйцэтгэх шаардлагатай маш олон үүрэг бий. Хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй байж, ажлаа цалгардуулж, үүргээ биелүүлэх боломжийг олж авсан ч яаж нандигнахаа мэдэхгүй, үнэнийг өчүүхэн ч эрж хайхгүй, хамгийн сайхан цагийг алдаж байгаа нь аймшигтай. Энэ нь хүмүүсийг илчилж буй хэрэг юм. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ байнга хайнга, хааш яаш байж, засалт, харьцалттай тулгарах үедээ огтхон ч захирагддаггүй бол Бурханы гэр чамайг ашиглан үүрэг гүйцэтгүүлсээр байх уу? Бурханы гэрт Сатан биш, үнэн засагладаг. Бурхан бүх зүйлд эцсийн шийдвэр гаргадаг. Бурхан л хүнийг аврах ажлыг хийж, Бурхан л асуудлыг шийдвэрлэж байгаа. Чи зөв, бурууг шинжлэх шаардлагагүй; зөвхөн сонсож, дуулгавартай байхад л болох бөгөөд засалт, харьцалттай тулгарах үедээ үнэнийг хүлээн авч, алдаагаа засаж чаддаг байх ёстой. Хэрвээ тэгвэл Бурханы гэр үүрэг гүйцэтгэх байр сууриас чинь салгахгүй. Чи таягдан хаягдахаас үргэлж айж, байнга шалтаг тоочиж, үргэлж өөрийгөө зөвтгөдөг бол тэр чинь асуудал юм. Үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй гэдгээ бусдад харуулбал, үндэслэлгүй гэдгийг чинь хүн бүр харвал чи асуудалд орно. Чуулган чамтай харьцах үүрэг хүлээнэ. Хэрвээ чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй, илчлэгдэж, таягдан хаягдахаас үргэлж айдаг бол чиний энэ айдас хүний санаархал, завхарсан сатанлаг зан чанар, хардлага сэрдлэг, болгоомжлол, эндүүрэлтэй холилдсон байна. Эдгээрийн аль нь ч хүнд байх ёстой хандлага биш. Чи айдсаа мөн түүнчлэн Бурханы талаарх буруу ойлголтоо эхлээд шийдвэрлэх ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа). Би Бурханы зан чанар, Бурханы гэр дэх хүмүүсийг халах зарчмыг ойлгоогүй учраас халагдахаас айж байгаагаа Бурханы үгээс ухаарсан юм. Зарим хүн бодит ажил хийгээгүй гэж халагдаж байгааг хараад, миний ажилд цөөнгүй асуудал байгаа нь тодорхой байсан тул ахиад асуудал гарвал удирдагч намайг бодит ажил хийхгүй байна гэж бодоод намайг ч бас халах вий гэж санаа зовж байжээ. Иймээс би буруу ойлгож, болгоомжилсон байдалтай амьдарч, удирдагч миний ажлыг шалгах вий гэж эмээж байлаа. Гэвч бодит байдал дээр миний ажлын асуудал, дутагдал ил гарч байгаа нь муу зүйл биш юм. Энэ нь надад асуудлыг хурдан олж, шийдвэрлэж, үүргийнхээ үр дүнг сайжруулахад тусалж чадах байв. Гэвч миний хувьд би өчүүхэн, явцуу бодолтой байжээ. Удирдагч ажлыг минь хянах үед би болгоомжилж, таамаг дэвшүүлж, намайг бодит ажил хийдэггүй, найдваргүй гэж бодох болов уу гэж гайхширч, удирдагч намайг хянаж байгаа, нэг л өдөр намайг халж магадгүй гэж бодсон. Би арга саам, заль мэхээр дүүрэн байж. Чуулганд хүмүүсийг халах зарчмууд гэж байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ жаахан осол эндэл, алдаа дутагдал гаргасан гээд хэнийг ч халахгүй. Хүмүүст гэмших боломж маш их гардаг бөгөөд хэрэв өөрчлөгдөхөөс татгалзаж, ажилд сөргөөр нөлөөлбөл тэд халагдах ёстой. Зарим ах, эгч ажилдаа осол эндэгдэл, асуудал гаргасан ч удирдагч тэднийг халаагүйг би харж байлаа. Тэднийг дэмжиж, тусалж, тэдэнтэй зарчмын талаар нөхөрлөхийн тулд удирдагч чадах бүхнээ хийж, дараа нь байнгын дүн шинжилгээ, өөрчлөлтөөр дамжуулан тэд үүргээ улам сайн биелүүлэх болсон. Мөн зарим ах, эгчийн хэв чанар даалгаварт тэнцэхгүй байдаг тул чуулган давуу талд нь тохирсон үүргийг тэдэнд зохицуулж өгдөг. Энэ бол дураараа халсан хэрэг биш юм. Хэдий зарим хүн бодитой ажил хийгээгүйгээсээ болж халагддаг ч хэсэг хугацаанд өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэн, жинхэнээсээ гэмшсэний дараа чуулган тэднийг дэвшүүлж, ахин ашиглана. Үүргээ гүйцэтгэхэд чинь асуудал гарах нь огтхон ч аймшигтай биш. Хамгийн гол нь үнэнийг хүлээн авч, асуудлаа эргэцүүлж, улмаар чин сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөж чаддаг байх. Гажуудал, алдаанаас минь болж намайг үүргээс чөлөөлөөгүй болохоор удирдагчийг буруу ойлгож, болгоомжлох хэрэггүй байсныг би ойлгосон. Би өөрийнхөө асуудлыг дүгнэж, эргэцүүлж, жаахан өөрчлөлт хийх ёстой байсан юм. Үүний дараа би Бурханы өмнө очиж, залбираад халагдсан ч бай, үгүй ч бай Бурханы зохицуулалтад захирагдаж, үүргээ үнэнчээр гүйцэтгэхэд бэлэн болж, Залбирсны дараа хавьгүй илүү тайван санагдсан.

Хожим нь би нэг эгчтэй нөхөрлөхдөө өөрийн байдлын талаар сэтгэлээ уудалж, эгч надад хяналтыг хүлээн авах тухай Бурханы үгийг уншихыг санал болгосон. Би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хэрвээ чи Бурханы гэр чамайг ажиглаж, хянаж, шалгахыг зөвшөөрч чадвал энэ нь гайхалтай зүйл. Энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь, үүргээ хангалттай биелүүлдэг болж, Бурханы хүслийг хангахад чинь тустай. Энэ нь хүмүүст үр ашигтай, тус нэмэртэй, ямар ч сөрөг талгүй. Хүн энэ талаарх зарчмыг ойлгомогцоо удирдагч, ажилчин, Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг эсэргүүцэж, сэргийлсэн мэдрэмжтэй байхаа болих ёстой юу, үгүй юу? Чамайг хааяа шалгаж, ажиглаж, ажлыг чинь хянаж болох ч энэ нь өөр дээрээ тусгаж авч үзэх зүйл биш. Яагаад тэр вэ? Учир нь чиний одоогийн даалгавар, биелүүлдэг үүрэг, хийдэг аливаа ажил хэн нэг хүний хувийн хэрэг явдал, амин хувийн ажил биш юм; тэдгээр нь Бурханы гэрийн ажлыг хөнддөг бөгөөд тэр ажлын нэг хэсэгтэй хамаатай байдаг. Иймээс хэн нэгэн чамайг хянаж, эсвэл ажиглахад багахан цаг зарцуулж, чамаас гүн гүнзгий асуулт асууж, чамтай илэн далангүй байж, энэ хугацаанд чиний байдал хэр байсныг олж мэдэхийг хичээхэд, тэр ч байтугай заримдаа тэд арай ширүүн хандаж, чамайг бага зэрэг засаж, харьцаж, сахилгажуулж, зэмлэдэг бол энэ бүхэн нь тэд Бурханы гэрийн ажилд нямбай, хариуцлагатай ханддаг учраас тэр юм. Энэ талаар чамд сөрөг бодол, мэдрэмж төрөх ёсгүй(Үг. IV Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийг уншсан нь нэг ёсондоо намайг гэгээрүүлсэн. Бидний ажлын даалгавар бол хувийн асуудал биш, чуулганы ажил болон ах, эгч нарын маань амийн оролттой холбоотой чухал асуудал юм. Бидний үүргийг хянаж, шалгах үедээ удирдагч, ажилчид хийх ёстой зүйлээ хийж байгаа. Энэ нь бидний үүрэг болон чуулганы ажилд тустай. Хүн бүрд завхарсан зан чанар байдаг. Үнэнийг олж авахаас өмнө, амь зан чанар маань өөрчлөгдөхөөс өмнө бид найдвартай, итгэл даахуйц биш байдаг. Бид хараа хяналтгүй бол хэдийд ч өөрийнхөөрөө явах магадлалтай бөгөөд ажилдаа дур зоргоороо, ов мэхтэй байж, чуулганы ажлыг тасалдуулах зүйлийг хийх болно. Иймээс бидний ажлыг хянаж буй удирдагчид бидний үүрэгт болон чуулганы ажлын ахиц дэвшилд туслах зорилготой юм. Багийн шинэ гишүүдтэй сайн мэдээ түгээх зарчмыг хуваалцаагүй минь үнэхээр үүргээсээ гажсан хэрэг гэж удирдагч өмнө нь хэлж байсныг би санаж байна. Би үүрэгтээ ахиц дэвшил гаргах талаар бодоогүй, харин байгаа байдалдаа сэтгэл ханасан тул ажил мэдэхгүй ах, эгч нарыг яваандаа сургаж болно, энэ нь бидний ажлын үр дүнд нөлөөлөхгүй гэж бодсон. Үүрэгтээ хандах хандлага минь Бурханы хувьд үнэхээр жигшүүртэй байсан бөгөөд хэрэв би хандлагаа өөрчлөхгүй бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чуулганы ажилд саад болоод зогсохгүй, миний өөрийн амийн оролтод халтай байх байв. Удирдагч энэ асуудлыг анзаарч, надад хэлж өгөхөд би тэр даруй өөрийгөө эргэцүүлж, алдаагаа засах боломжтой болсон нь надад маш их тустай байсан. Удирдагч ажлыг минь шалгах бүрдээ ерөнхийдөө миний хардаггүй зарим асуудлыг хэлж өгдөг байсан. Ингэснээр миний ажлын олон асуудал цаг алдалгүй шийдэгдэж, би үүргээ гүйцэтгэхдээ хэрэгжүүлэлтийн зам, чиглэлтэй болсон. Энэ бүхнийг ойлгосны дараа би үнэхээр тэнэг байснаа мэдэрч, харамслаар дүүрсэн. Хэрвээ би удирдагчид ажлынхаа алдааг сайн дураараа хэлсэн бол эдгээр асуудал аль эрт шийдэгдэж, сайн мэдээний ажил маань хохирохгүй байх байв.

Дараа нь би өөрийгөө эргэцүүлсэн. Би яагаад удирдагчийн хяналтаас, ажлаас халагдахаас үргэлж айдаг байсан юм бэ? Асуудлын уг үндэс юу байв? Тэгээд сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Хэрвээ та нар удирдагч юм уу ажилчин бол Бурханы гэр ажлыг чинь байцааж, хяналт тавихаас айдаг уу? Бурханы гэр ажлаас чинь гажуудал, алдаа мадаг олоод, та нартай харьцана гэж айдаг уу? Жинхэнэ биеийн хэмжээ, хэв чанарыг чинь мэдсэнийхээ дараа Дээрх та нарыг өөрөөр хараад, тушаал дэвшүүлэх талаар бодолцон үзэхгүй байх вий гэж айдаг уу? ... Антихристийн зан чанартай гэдгээ мэдэж байж чи яагаад үүнтэйгээ нүүр тулж зүрхэлдэггүй юм бэ? Яагаад илэн далангүй хандаж, ‘Хэрвээ Дээрх миний ажлын талаар асуувал би мэдэх бүхнээ хэлнэ, миний хийсэн муу зүйлс ил болж, Дээрх мэдмэгцээ намайг ашиглахаа болиод, би байр сууриа алдсан ч гэсэн хэлэх ёстой зүйлээ тодорхой хэлнэ’ гэдэггүй юм бэ? Бурханы гэр ажлыг чинь хянаж, асууж лавлахаас айх айдас чинь байр сууриа үнэнээс илүү хайрладгийг чинь нотолдог. Энэ нь антихристийн зан чанар биш үү? Байр суурийг бүхнээс илүү нандигнах нь антихристийн зан чанар юм(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (II хэсэг)). Удирдагч миний ажлыг хянахаас яагаад айгаад байсныг минь Бурханы үг илчилсэн. Би байр сууриндаа дэндүү дурлаж, удирдагч миний үүрэг дэх асуудлыг олж мэдээд, улмаар намайг бодит ажил хийгээгүй гэж бодон халах вий гэж айсан. Иймээс би байр сууриа хадгалахын тулд үүргээ биелүүлэхдээ өөрийн хийх ёстой шийдвэрлэх, чухал ажлыг хийлгүйгээр, зүгээр л харуулахын тулд өнгөцхөн ажил хийж, үр дүнд нь сайн мэдээний ажил үр дүн багатай болсон. Би маш аминч, жигшүүртэй байсан! Үнэн хэрэгтээ, Бурханыг чин сэтгэлээсээ хүндэлдэг хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ чуулганы ажлыг нэгт тавьж, чуулганы ажлыг хадгалахын тулд өөрсдийнхөө нэр нүүр, байр суурийг хохироохыг илүүд үздэг. Тэд үүргээ биелүүлэхдээ Бурханы шинжилт, ах эгч нарын хяналтыг хүлээн авч чаддаг, зүрх сэтгэл нь энгийн, үнэнч шударга хүмүүс юм. Харин миний хувьд би нэр хүнд, байр сууриа хэрхэн хамгаалах тухай л боддог байсан бөгөөд өөрийнхөө байр суурийг хамгаалахын тулд чуулганы ажлыг хохирооход ч бэлэн байсан. Би антихристүүд яагаад байр суурийг бүхнээс илүү эрхэмлэж, байр суурь олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй тухай бодсон. Миний зан авир яг антихристийн зан чанарыг харуулж байлаа. Энэ тухай бодох тусам миний харуулж байсан зүйл ямар ч ёс жудаг, нэр хүндгүй, дорд амьдрал мэт санагдсан. Би өөртөө үнэхээр ой гутаж, шулуун шударга, нэр төртэй хүн болохыг чин сэтгэлээсээ хүсээд, Бурханы энэ үгийг бодсон: “Үнэнийг хайрладаг хүмүүсийн хувьд үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байхыг сонгодог. Энэ бол зөв зам, үүнийг Бурхан ерөөдөг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн хувьд юу хийхээр сонгодог вэ? Тэд нэр хүнд, байр суурь, нэр төр, ёс жудгаа хамгаалахын тулд худал үг ашигладаг. Ийм хүмүүс ов мэхтэй хүн байхыг, Бурханаар үзэн ядуулж, Бурханд гологдохыг илүүд үзнэ. Тэд үнэнийг, Бурханыг хүсдэггүй. Тэдний сонгодог зүйл бол өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь юм. Тэд ов мэхтэй хүмүүс байхыг хүсдэг бөгөөд Бурхан үүнийг нь таашаах эсэх, Бурхан өөрсдийг нь аврах эсэхийг тоодоггүй, тэгвэл ийм хүмүүс Бурханаар авруулж чадах уу? Мэдээж чадахгүй, учир нь тэд буруу замаар явдаг. Тэд худал хэлж, хуурч мэхэлж амьдарч л чадна, худал хэлж, тэрийгээ далдалж, өдөр бүр өөрийгөө өмгөөлөхийн тулд тархиа гашилгах зовлонт амьдралаар л амьдарч чадна. Худал үг ашигласнаар хүссэн нэр хүнд, байр суурь, басхүү нэрэлхүү зангаа хамгаалж чадна гэж чи бодож магадгүй ч энэ бол том алдаа. Худал үг нэрэлхүү зан, нэр төрийг чинь хамгаалж чадахгүй төдийгүй, илүү ноцтой нь чамайг үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх боломжоо алдахад хүргэнэ. Тухайн үедээ чи нэр хүнд, нэрэлхүү зангаа хамгаалсан ч гэсэн үнэнийг алдаж, Бурханаас урвадаг бөгөөд энэ нь Бурханы авралыг олж авч, төгс болгуулах боломжоо бүрмөсөн алдана гэсэн үг юм. Энэ бол хамгийн том хохирол, мөнхийн харамсал юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурханы үгийг тунгаан бодоод би ичсэн. Өнгөн дээрээ нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд худал хуурмагт түшиглэснээрээ би өөрийгөө маш ухаантай гэж бодсон ч үнэнч шударга хүн байх, бүр цаашлаад аврал, үнэнийг олж авах боломжоо алдаж байсан нь нөхөж баршгүй гарз юм. Би нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд үе үе худал хуурмаг, заль мэх хэрэглэж байсан ч Бурхан бүгдийг хардаг. Би хүмүүсийг хэсэгхэн хуурч чадах ч Бурханы шинжилтээс хэзээ ч мултарч чадахгүй. Бодит ажил хийгээгүй, ажлыг уяж байсан минь эрт орой хэзээ нэгэн цагт ил болно. Бурханы зан чанар ямар ч халдлагыг тэвчдэггүй. Би гэмшихгүй, харин худлаа ярьж, байр сууриа хамгаалах сонголт хийсээр байсан бол ажлаас халагдах нь зүгээр л цаг хугацааны асуудал байв. Би тэдгээр хуурамч удирдагч болон антихристийн тухай бодлоо. Тэд нэр хүнд, байр суурийн төлөө л ажилладаг болохоос бодит ажил хийдэггүй. Тэдний зарим нь нэр хүнд, байр суурийнхаа төлөө чуулганы ажлыг бусниулаад зогсохгүй, эцэст нь маш их ёрын мууг үйлдээд, илчлэгдэж, таягдан хаягддаг. Одоо Бурханы гэрийн хамгийн чухал ажил бол Бурханы хаанчлалын сайн мэдээг өргөжүүлэх явдал гэдгийг би бас бодсон. Гэтэл сайн мэдээний ажлыг хариуцдаг хүний хувьд би сайн мэдээний ажлын түүчээлэгч байгаагүй төдийгүй нэр хүнд, байр сууриа хамгаалахыг хичээн, сайн мэдээний ажлыг саатуулж байсан. Зан авирт минь үндэслэн намайг солих ёстой байсан. Цаашид үүргээ гүйцэтгэх боломжтой болсон минь намайг гэх Бурханы агуу хүлцэл байжээ. Энэ бүхнийг ухаарсны дараа би залбирч, гэмшихээр Бурханы өмнө очсон бөгөөд эндүү ташаа эрэл хайгуулаа өөрчилж, удирдагчийн хяналтыг хүлээн авч, үүргээ чадлынхаа хэрээр биелүүлэхэд бэлэн болсон.

Хожим нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “бусдын хяналт, шинжилгээ, шалгалтыг хүлээн авч чаддаг хүмүүс хамгийн эрүүл ухаантай бөгөөд хүлээцтэй, хэвийн хүн чанартай байдаг. Чи буруу зүйл хийж байгаагаа, эсвэл завхарсан зан чанар харуулж байгаагаа олж мэдэх үедээ хүмүүст сэтгэлээ нээж, ярилцаж чаддаг бол энэ нь эргэн тойрны чинь хүмүүст чамайг ажиглаж байхад туслах болно. Хяналтыг хүлээн авах зайлшгүй шаардлагатай боловч гол зүйл нь Бурханд залбирч, Түүнд найдаж, өөрийгөө байнга эргэцүүлэх явдал юм. Ялангуяа буруу замаар явах юм уу буруу зүйл хийсэн үед чинь, дур зоргоороо, өөрийнхөөрөө үйлдэх гэхэд чинь ойр тойрны чинь хэн нэгэн үүнийг цухуйлгаж, чамд сануулах юм бол чи тэрийг хүлээн авч, өөрийгөө яаравчлан эргэцүүлж, алдаагаа хүлээж, засаж залруулах хэрэгтэй. Ингэвэл антихристүүдийн замд хөл тавихаас сэргийлж чадна. Ийм маягаар чамд тусалж, сануулдаг хэн нэгэн байгаа бол чи өөрийн мэдэлгүй хамгаалагдаж байгаа биш гэж үү? Тэгж байгаа—тэр бол чиний хамгаалалт юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Бурханд талархъя! Хэрэгжүүлэлтийн замтай болмогц сэтгэл минь асар их тайвширч, удирдагчийн хяналт, асуултаас болгоомжлохоо больсон. Мөн өөрийнхөө асуудлыг нуухаа больж, бодит ажил хийх, бодит асуудлыг шийдвэрлэхэд анхаарч эхэлсэн. Удирдагч ажлын минь талаар асуухад надад дарамттай санагдаагүй, би Бурханы шинжилтийг хүлээн авч, үнэнч шударга хүн байхаар хэрэгжүүлж чаддаг болсон. Бас ямар нэг ажлыг сайн хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч чаддаг болсон бөгөөд нэр төр, байр сууриа хамгаалахаа больж, удирдагч миний ажлаас асуудал олох үед намайг юу гэж бодох бол, намайг ажлаас халах болов уу гэж бодохоо болиод, харин яаж аль болох хурдан өөрчлөгдөж, ажлаа сайн хийх вэ гэж бодох болсон. Энэ бүхнийг хэрэгжүүлснээс хойш сэтгэл санаа үнэхээр амарсан, нээлттэй зүрх сэтгэлээр үүргээ гүйцэтгэх үнэхээр гайхалтай.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнээс залхсанаа харсан минь

Ли Шян, АНУ Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас...

Leave a Reply