Бурханд итгэх зам дээр илүү сайжран өөрчлөгдөх нь

2018-01-09

Жуаньбиань, Шанхай хот

Хэдийгээр би Бурханд олон жил итгэж, дагаж байгаа ч амь руу орох оролтдоо бараг ямар ч ахиц гаргаагүй тул сэтгэл ихэд бачимдаж байлаа. Ялангуяа номлолын бичлэгүүд дээр, Ариун Сүнсний ашигладаг хүн ах эгч нартай ярьж байхыг сонсох үедээ, “Та нар одоо Бурханд итгэдэг, мөн үнэнийг эрж хайхын сайхныг амталсан. Та нар зөв замд орж эхэлсэн бөгөөд авралыг эрэлхийлэхдээ итгэлээр дүүрэн байдаг” гэх утгатай зүйл хэлэхийг нь сонсоод би санаа зовнилоор дүүрэв. Би “Энэ хүмүүс Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч аль хэдийн оролттой болж, аврагдах итгэлээр дүүрэн байна. Тэгэхэд би Бурханд өдий хүртэл итгэсэн мөртөө одоог хүртэл үнэнийг олж аваагүй, амь зан чанарт маань ямар ч өөрчлөлт гараагүй. Авралд хүрэх нь байтугай, зөв замд ч орж эхлээгүй!” гэж бодлоо. Хүний бүх завхралыг үнэн шийдвэрлэж чадах тухай Ариун Сүнсний ашигладаг хүн хэрхэн нөхөрлөснийг би бодож үзсэн боловч үүнийг хэзээ ч ер нь туулж байсангүй. Тэр ч бүү хэл надад, үнэн бусад хүмүүсийн завхралыг шийдэж чадах боловч минийхийг л чадахгүй гэж санагдсан бөгөөд ингэж бодох тусам төдий чинээ сэтгэлээр унаж, зан чанарын өөрчлөлт эрэлхийлэх нь ердөө дэндүү хэцүү бэрх юм гэж санагдсан тул би үнэн болон авралыг эрэлхийлэх итгэлээ алдав. Миний нөхцөл байдал буруу байгааг мэдэж байсан хэдий ч үүнээс зугтах аргагүй байсан болохоор би Бурханд хандан тусламж гуйж л чадах байлаа.

Бурханд итгэх зам дээр илүү сайжран өөрчлөгдөх нь

Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг харлаа: “Хүний амийн өсөлт ба зан чанарын өөрчлөлт нь бодит байдалд орсноор, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). “Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь). Бурханы үгийн гэгээрлээр л дамжуулан би, Түүнд олон жил итгэсэн ч зан чанарт минь их өөрчлөлт гараагүй бөгөөд энэ нь үндсэндээ Бурханы үгийг уншиж байхдаа үгчилсэн, онолын утгыг ойлгоход төвлөрч, бодолдоо л ойлгодог байснаас минь болсныг ухаарсан юм. Би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл бодит байдалд ороход анхаарлаа төвлөрүүлээгүй, Бурханы үгийг бодит туршлагаар туулах талаар ч анхаарлаа төвлөрүүлээгүй байжээ. Бурханд итгэсэн энэ жилүүдийг эргээд бодоход, үнэний аль ч тал байсан бай, би үгчилсэн утгыг нь ойлгоод л зогссон бөгөөд үнэний мөн чанарын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байхаар хэзээ ч эрж хайсангүй, тэр ч бүү хэл үүнийг хэрэгжүүлж, үүн рүү орно гэж ч төлөвлөж байсангүй. Харин ч би ердөө онолын мэдлэг, ойлголттой байхад л хангалттай гэж боддог байв. Жишээлбэл, бодит амьдрал дээр би үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, бусдад өөрийгөө сонсгохыг үргэлж хүсдэг байлаа. Завхрал илчилснийхээ дараа би хэсэг зуур бодолхийлж, Бурханы өмнө залбираад, өөрийн завхралыг хүлээн зөвшөөрч, энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг уг чанарын илэрхийллээс өөр юу ч биш гэдгийг мэддэг байсан. Би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох үнэнийг эрж хайгаагүй. Үр дүнд нь, Бурханы өмнө хэчнээн олон удаа “харамсаж, нүглээ улайсан” ч би мөн л өөрчлөгдөөгүй. Бурханы зохицуулсан орчин болгонд залбирч, эрж хайснаар дамжуулан, Бурхан миний завхралтай харьцахын тулд үүнийг ашиглаж байгаа гэдгийг би мэдэж авсан. Энэ ойлголтод хүрснийхээ дараа Бурханы бүх шалгалт болон цэвэршүүлэлт, мөн Бурхан надтай харьцаж, намайг засаж байгаа нь бүгд Түүний аврал, хайр бөгөөд Бурханы зүрх сэтгэл үргэлж сайн байдаг гэдгийг би зүгээр л хүлээн зөвшөөрсөн. Харин дараа нь би үнэнийг хэрэгжүүлэхэд, эсвэл завхралаа шийдвэрлэхэд ямар ч анхаарал хандуулаагүй байжээ. Үр дүнд нь хэдий би зарим нэг бэрхшээлийг даван туулсан ч ямар ч өөрчлөлт гаргаагүй байв. Үүнээс гадна номлол сонсож дуусах бүрдээ би эдгээр нь үнэхээр амийн оролтод минь хэрэгтэй зүйл, мөн урьд нь ойлгоогүй үнэнийг надад ойлгуулсан гэдгийг мэдэрдэг байлаа. Гэхдээ би ердөө номлолуудын агуулгыг уураг тархиндаа л хадгалсан бөгөөд үүнийг хэзээ ч бодит амьдралд хэрэглээгүйн улмаас олж авсан өчүүхэн төдий ойлголт маань хэсэг хугацааны дараа үгүй болж байв.

Үнэнийг ер эрэлхийлдэггүй хүн гэдгийг минь бодит баримтууд илчиллээ. Би Бурханд олон жил итгэсэн боловч үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл бодит байдалд ороход хэзээ ч, ямар ч хүчин чармайлт гаргаагүй бөгөөд одоог хүртэл үнэнийг олж аваагүй, зан чанар минь ч огт өөрчлөгдөөгүй хэвээр байхад хүрчээ. Энэ нь бүхэлдээ Бурханы зөвт зан чанарын илчлэл байв, учир нь Бурхан ийнхүү хэлсэн: “Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы хүсэлд нийцэж байна гэж үзэх боломжтой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай). Бурхан бол зөвт. Бурхан хэнд ч, хэзээ ч шударга бус хандаагүй, хүнд хэзээ ч дур зоргоороо өгөөгүй, тэр ч бүү хэл болзолгүйгээр өгөөгүй. Би үнэнийг хэрэгжүүлээгүй, Түүний үгийг амьдран харуулахын тулд ямар ч хүчин чармайлт гаргаагүй, тэгээд үр дүнд нь өнөөдөр би өөрийн тарьсан үрийг хураах ёстой. Энэ удаа би яаж ч чадалгүй туйлын их харуусаж, Бурханд олон жил итгэсэн хэдий ч өнөөдөр өөрийн итгэлээс харуулах зүйл юу ч үгүй байгаадаа, мөн Бурханы авралд үнэхээр хүрээгүй байгаадаа ихэд гэмшиж байлаа. Гэсэн ч би ийм маягаар үргэлжлүүлэн доройтохыг хүсээгүй юм. Харин оронд нь дахин шинээр эхэлж, үнэнийг хэрэгжүүлэхдээ хүчин чармайлт гаргаж, Бурханы үгийг өөр дээрээ хэрэгжүүлэхийг хүслээ.

Дараа нь би үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орох дадлага хийж эхлэв. Ажил дээрээ байр суурийн төлөө бусадтай өрсөлдөх завхрал харуулах үедээ би урьдынх шигээ, зүгээр л Бурханд залбирч, улайгаад дараа нь өөр юу ч хийдэггүй байхаа болилоо. Харин ч Бурханы холбогдох үгийг хайн уншиж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөв. Түүний үгээс би, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөөх эрэл хайгуул маань ажил дээрх сатанлаг зан чанар мөн гэдгийг ухаарч авсан юм. Анх тэргүүн тэнгэрэлч Бурханы байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдсэн учраас агаарт шидэгдсэн. Хүн төрөлхтнийг Сатан завхруулсны дараа ч ийм зүйл тохиолдсон; хүмүүс ямар нэг бүлгийн удирдагч байхыг хүсдэг бөгөөд бусдаар өөрийгөө сонсгохыг хүсдэг. Ялангуяа, диаволуудын хаан ХКН бүх дэлхийг ноёрхохоор хий дэмий найдан газар, тэнгэртэй тэмцэлддэг. Бүтээгдсэн зүйлс болох хүмүүс өөрсдийн байр суурийг хадгалж чаддаггүй бөгөөд гоц гойд, агуу байхыг, Бурхантай эн тэнцүү байхыг үргэлж хүсдэг—энэ нь үнэхээр хэтэрхий хорон муу юм. Үүнийг ухаарсныхаа дараа би өөрийн уг чанарыг хар аяндаа жигшиж, зэвүүцэв. Дараа нь би Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийх тухай үнэнээр өөрийгөө зэвсэглэсэн бөгөөд бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн юм. Энэ хэрэгжүүлэлтээр дамжуулан, өндөрт зогсож, хүмүүст зааж сургаж байсан үзэшгүй муухай, жигшүүрт байдлаа би бүр ч тодорхой харсан билээ. Би өөрийгөө бүр ч их үзэн ядаж, хараасан ба Бурханыг хангалуун байлгахын тулд махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Ийм маягаар хэсэг зуур дадлагажсаны дараа биеэ тоосон зан чанарын минь илэрхийлэл асар их багассан болохыг би олж мэдлээ.

Хүмүүс хоорондын хэвийн харилцаанд хүлээцтэй байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, мэргэн ухаан ашиглаж, зарчимтай байж, үнэнч хүн байх ёстой гэдгийг урьд нь би мэддэг байлаа. Гэвч бодит байдал дээр би энэ таван талд хэзээ ч ороогүй байв. Одоо, завхралын илэрхийллээс нь болоод бусдад эвгүй хандах үедээ би Бурханд залбирч, энэ таван талын дагуу хэрэгжүүлдэг боллоо. Бурханы удирдамж дор, ах эгч нар маань одоо өөрчлөлт эрж хайх явцдаа байгаа, иймээс завхралын илэрхийлэл байх нь зайлшгүй, магадгүй тэр өөрийн илчилдэг завхралыг мэдээгүй, эсвэл уг чанартаа өөрийн эрхгүй эзэмдүүлсэн бөгөөд надад хандан зориуд ийм маягаар авирлаагүй байх гэж надад бодогдсон юм. Яг л, миний ердийн биеэ тоосон, ихэрхүү зан чанар бусдын дургүйг хүргэдэг байсан атал үнэнийг үнэхээр ойлгож, өөрийгөө мэдэж авахаас өмнө би үүнийг мэддэггүй байсантай адилхан. Энэ нь бүгд хүнд Сатаны учруулсан хор хөнөөл юм. Миний үзэн ядах ёстой нь Сатан бөгөөд ах эгч нарынхаа талаар би үзэл бодолтой болох ёсгүй. Заримдаа ах эгч нар маань надад хандахдаа завхарсан зан чанараар хязгаарлагддаг, гэсэн ч тэд ах эгч хэвээр үлддэг—тэд бол хорон муу хүмүүс юм уу антихристүүд биш, харин Бурханд чин сэтгэлээсээ итгэгчид юм. Би Бурхан юу болохыг дуурайх ёстой бөгөөд Бурхан намайг уучилдагтай адилаар бусад хүмүүсийг уучлах ёстой, мөн Бурханы зүрх сэтгэл, хайраар хүмүүст хандах ёстой. Ингэж бодох үед миний дотор хадгалагдсан дургүйцэл, хорсол нэн даруй арилаад, Сатаныг үзэн ядаж, ах эгч нараа өрөвдөж, уучлах сэтгэлээр солигдлоо; би бүр тэдэнд туслах тохиромжтой боломжийг хайхыг хүссэн юм. Тэдэнд сайн дураараа туслахаар хичээх үедээ би, тэдэнтэй харилцах харилцаа минь ихэд нөхөрсөг болохыг олж мэдсэн бөгөөд бусдад туслахын аз жаргалыг амссан билээ.

Би Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ бодит амьдралыг ойлгож, үнэний янз бүрийн талын тухай зарим нэг бодитой туршлага, оролттой болоод зогсохгүй Бурханы үгийн дагуу үүргээ биелүүлж, асуудлыг бага зэрэг зарчимтайгаар шийдвэрлэж чаддаг болсон бөгөөд бас Сатан завхруулснаас болж надад бий болсон янз бүрийн байр байдал, хүний сатанлаг уг чанар хүнийг хэрхэн хүлдэг болон Сатан хүмүүсийг завхруулсан хэр хэмжээний талаар жинхэнэ мэдлэгтэй болж чадсан юм. Би Бурханы удирдлага болон удирдамжийг мэдэрч, үнэнийг хэрэгжүүлснээр миний зүрх сэтгэлд төрсөн итгэл төгс байдал, амар тайван, баяр хөөрийг амталсан. Миний амьдрал баялаг болсныг, мөн өдөр бүр сурах сургамж байдгийг би мэдэрсэн бөгөөд үнэнийг эрэлхийлэх нь маш утга учиртайг, үнэн үнэхээр хүмүүсийг аварч, өөрчилж чадна гэдгийг мэдэрлээ!

Ийм багахан хувийн туршлага, ойлголттой болмогц Бурханд итгэх зам маань сайжирсныг би мэдэрсэн бөгөөд аврал бол хүрэхийн аргагүй зүйл гэж санагдахаа больсон юм. Бурхантай хамт ажиллаж, өөрийгөө үнэн болон хэрэгжүүлэлтээр байнга зэвсэглэж, үнэнд орж байгаа цагт завхарсан зан чанартаа өөрчлөлт гаргах нь гарцаагүй гэж би итгэдэг. Бурханы ажил хүнийг аварч чадна, Бурханы үг хүнийг өөрчилж чадна гэдэгт би итгэдэг: Үүнийг аль хэдийн амталсан болохоор надад ийм итгэл бий. Өнөөдрөөс эхлээд би үнэнийг тууштай эрэлхийлж, Бурханы үгийг бодит амьдралд авчран хэрэгжүүлж, орохыг хүсэж байна, ингэснээр би зан чанараа удалгүй өөрчлөн, Бурханд гэрчлэл хийж, намайг аврах Бурханы ажилд гэрчлэл хийж, хүнийг аврах Бурханы хүч чадлыг гэрчилж, Бурханы гайхалтай үйл хэргийг гэрчлэхийн тулд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж болох юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

Шүүлт бол Бурханы хайр

Сиен, Америкийн Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан...

Leave a Reply