Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Петрт яагаад өгсөн тухай

2019-03-21

2018 оны 10 дугаар сарын 2

Ян Чин

Библи уншаад мухардалд орсон нь

Би өглөө эртлэн босоод залбирал үйлдсэнийхээ дараа Библийн Матай 16:19-ийг нээж, Эзэн Есүс Петрт хандан ийн хэлснийг харав: “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно.” Бичвэрийн энэ хэсгийг уншаад би будилж: “Петр ямар ч агуу ажил хийгээгүй, бичсэн захидлууд нь ч алдартай байгаагүй. Түүнчлэн Эзэн Есүс баригдаж, шүүхийн өмнө очиход Петр Түүнийг 3 удаа үгүйсгэсэн. Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Эзэн яагаад бусад шавь нартаа биш, харин ганцхан Петрт өгөх болов?” гэж бодлоо. Бичвэрээс би нэгд нэгэнгүй хайсан боловч төөрөгдлийг минь юу ч шийдвэрлэсэнгүй. Ажил руугаа явахаас өөр сонголт надад үлдсэнгүй.

Хамт ажилладаг хүнээсээ асуугаад хариулт олсон нь

Үдийн завсарлагаар тэр өглөөнөөс хойш урган гарсан асуултыг би тунгаан бодсоор л байлаа: “Бурхан бол зөвт тул ямар ч зүйлийг алдаатай хийх учиргүй. Гэтэл тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Эзэн Есүс яагаад Петрт өгсөн юм бол? Энд ямар нууц оршиж байна вэ?” Энэ талаар тодорхой ойлголттой болохын тулд би Эзэнд олон жил итгэсэн, хамт ажилладаг хүнээс лавлаж асуулаа.

Хамт ажилладаг хүн маань инээмсэглээд ингэж хэлэв: “Эзэн Петрийг сонгосон учраас тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг түүнд өгсөн. Тэгвэл Эзэн яагаад Петрийг илүүд үзэх болов?” Миний гайхширсан царайг хараад тэр үргэлжлүүлэн: “Эзэн Есүс Өөрийнхөө хэн болохыг шавь нараас асуухад Петр юу гэж хариулсныг чи санаж байна уу?” гэж асуулаа.

“Симон Петр, ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн’ гэж хариуллаа” (Матай 16:16).

Хамтран ажиллагч маань толгой дохиод цааш үргэлжлүүлэн: “Тийм ээ. Эзэн Есүсийн 12 шавь дотроос зөвхөн Петр л Ариун Сүнсний гэгээрлийг хүлээж авч, Эзэн Есүс бол ирнэ гэж зөгнөгдсөн Мессиа, Христ мөн гэдгийг таньсан. Эзэн Есүс Өөрийгөө амийн талх бөгөөд мөнхийн амийг олж авахын тулд хүмүүс зөвхөн Түүний махыг идэж, цусыг уух хэрэгтэй гэж хэлэхэд нэлээд олон хүн үзэл бий болгож, Эзэнийг дагахаа больсон. Гагцхүү Петр: ‘Эзэн минь, бид хэн рүү явах вэ? Танд мөнх амийн үг байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэдэг, бас үүнийг мэддэг(Иохан 6:68–69) гэж хэлсэн. Энэ хоёр үйл явдлаас, Эзэн Есүс бол Христ бөгөөд мөнхийн амийн зам болохыг Петр бүхэлд нь мэдэж байсан, мөн Эзэн Есүсийн талаарх жинхэнэ ойлголтыг Түүний ажил болон үгээс олж авсныг бид харж болно. Тиймээс Фарисайчууд Эзэн Есүсийг яаж ч шүүж, яллаж, дайрч давшилж байсан тэр огт будилж байгаагүй бөгөөд бусад хүн Эзэн Есүсийг орхисон эсэхээс үл хамааран албадлага, хүчинд үл автан өөрийн үнэнч байдлыг хадгалсан хэвээр Эзэнийг эцсээ хүртэл дагасан юм. Иймээс Петр Эзэн Есүсийн таалалд нийцсэн хүмүүсийн нэг болсон” гэв.

Би толгой дохиод ийн хэлэв: “Чиний зөв. 12 шавийн дундаас зөвхөн Петр л Эзэн Есүсийг Христ гэж таньсан. Эзэнд хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдаж болох талууд Петрт байсан нь харагдаж байна.”

Петр Эзэнд хайртай бөгөөд Эзэний сайшаалыг олж авсан тухай

Хамтрагч маань үргэлжлүүлэн ингэж ярив: “Эзэн Есүс бидэнд ийн хэлсэн: ‘Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм(Матай 22:37–38). ‘Хэрвээ хүн Намайг хайрладаг бол Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана, бид түүн рүү очиж, түүнтэй хамт амьдарна. Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахьдаггүй(Иохан 14:23–24). ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Бид бүгд бүх сэтгэл зүрх, оюун ухаанаараа Түүнийг хайрлаж, Түүний үгийн дагуу хэрэгжүүлж, Эзэний замыг сахих нь Түүний итгэл найдвар юм гэдэг нь Эзэний үгээс тодорхой байна. Эдгээр нь бидэнд хандсан Түүний шаардлага бөгөөд Түүний магтаалыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох стандарт юм. Петрийн эрэл хайгуул нь Эзэний энэ үгэнд суурилсан; тэр Бурханыг хайрлах зорилго тавьж, Бурханыг хайрладаг хүн болохыг хичээсэн. Эзэн Есүс Гетсеманийн цэцэрлэгт баривчлагдах үед Петр Түүнийг хамгаалахаар ухасхийж, тэргүүн тахилчийн зарцын чихийг тас цавчсан. Хэдийгээр Петрийн энэ үйлдэл нэлээд болчимгүй хэрэг байсан ч гэлээ, тэрээр аюултай мөчид ирсэн нь Эзэнийг сэтгэл дотроо жинхэнээсээ хайрлаж, Түүнийг хамгаалахыг жинхэнээсээ хүсдэг байсныг бидэнд харуулж байна. Петр урьд нь Эзэнийг 3 удаа үгүйсгэсэн боловч өөрийгөө жигшиж, өөртөө гэмшсэнээс гадна өөрийнхөө бүтэлгүйтлийн шалтгааныг эргэцүүлэхэд энэ боломжийг ашигласан. Эзэний төлөө амиа золиослох хүсэлтэй ч Түүнийг гэсэн жинхэнэ хайрын бодит байдал өөрт нь байхгүйг буюу Түүний төлөө амиа золиослох бодит байдал өөрт нь байхгүйг тэр олж харсан юм. Тэрээр үхлийн хязгаарлалтад автсан хэвээр байсан бөгөөд амиа эрсдэлд оруулж зүрхлээгүй. Тиймээс тэр үлдсэн амьдралынхаа туршид зөвхөн Эзэнийг хайрлаж, Түүний сэтгэлийг хангалуун болгохыг ирээдүйн эрэл хайгуулынхаа зорилго болгожээ. Петрийн хүн чанар, эрэл хайгуулыг Эзэн магтсан тул Эзэн Есүс Петрийг ивээж, тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөн юм. Эзэн Есүс амилаад тэнгэр лүү буцсаны дараа Петр сайн мэдээ түгээн, хонин сүргийг хариулан газар сайгүй явж, бүх насаараа Эзэний даалгаварт үнэнч үлдсэн. Тэрээр Эзэний үг болон Түүний хүсэлд гэрчлэл хийж, Эзэний үгийг хэрхэн хэрэгжүүлэхийг хүмүүст зааж сургадаг байв. Петр, ойлгосон үнэн болон Бурханы талаарх жинхэнэ ойлголтоороо дамжуулан ажлаараа ах, эгч нарыг дэмжиж, Бурханыг хаа сайгүй өргөмжлөн гэрчилж, ах, эгч нарыг Эзэний өмнө аваачдаг байлаа. Иудейн шашны удирдагчид түүнийг яаж ч мөрдсөн, эсвэл Ромын засгийн газар яаж ч хяхаж хавчсан бай Петр бүх зовлон шаналал, саад бэрхшээлийг туулан, Бурханы даалгаварт гуйвшгүй үнэнч байж, Түүний удирдамжийг огт мартаагүй. Ромын харгислагч Неро Христэд итгэгчдийг хөнөөхийг хүсэх үед Петр бусдын тусламжтайгаар Ром хотоос зугтжээ. Эзэн Есүс Петрт харагдаж, түүний төлөө загалмайд дахин цовдлуулахаа хэлжээ. Петр Эзэний хүслийг ойлгонгуутаа загалмайд уруугаа харан цовдлуулахын тулд амиа өгөх тухайд эргэж буцан эргэлзэхээ болиод үхэлтэй нүүр тулах хүртлээ дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн чинхүү хайрын гэрчлэлийг биелүүлсэн. Хэрвээ бид тэнгэрийн хаанчлалд орохыг хүсвэл Петрийн жишээнээс суралцаж, Эзэнийг мэддэг, хайрладаг, мөн тэнгэрлэг Эцгийн хүслийг биелүүлдэг хүмүүс байх ёстой. Энэ бол Эзэний амласан зүйлийг олж авах цорын ганц зам мөн.”

Хамтран ажиллагчийнхаа хэлснийг сонсоод би нэг зүйлийг тэр дор нь ойлгов: “Хөөх, Петр тэгэхээр Эзэнийг хайрлаж, дуулгавартай дагадаг хүн үнэхээр мөн байжээ! Эзэн Есүс түүнд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөнд гайхах юм алга. Петрийн туршлагыг өөрийнхтэйгөө харьцуулах юм бол итгэлдээ болон Эзэний төлөө зарцуулсан зүйлийнхээ хувьд би тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулж яаж чадах вэ дээ гэж бодлоо. Эзэнийг үгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар, эсвэл Түүний шаардлагад яаж нийцэх талаар би бодсонгүй. Ажилдаа Эзэний хүслийг ах, эгч нартаа хэрхэн ярих тухай би бодож байгаагүй, мөн сайн мэдээг тунхаглах явцдаа саад бэрхшээлтэй тулгарах үед ах, эгч нарыгаа дэмжих чадваргүй байж, сөрөг, сул дорой болоод Эзэнд итгэх итгэлээ алддаг байсан. Одоо л өөрийгөө Петртэй харьцуулаад, Эзэнийг хайрладаг хүн үнэндээ би биш юм байна гэдгээ олж харлаа! Петрийн гэрчлэл нь үнэхээр бидний дуурайх ёстой зүйл мөн, тэгэхээр Эзэнийг мэдэж, Түүнийг хайрлахын тулд Петр ерөнхийдөө яаж эрж хайсан бэ?”

Эзэнийг мэдэж, Түүнийг хайрлахын тулд Петр хэрхэн эрж хайсан тухай

Миний ингэж хэлэхийг сонссон хамтран ажиллагч маань баяр хөөртэй нь аргагүй таблетаа гаргаж ирээд ингэж хэлэв: “Эзэнийг мэдэж, Түүнийг хайрлахын тулд Петр хэрхэн эрж хайсан тухай сайн мэдээний вэбсайт дээрээс хоёр хэсгийг би уншиж байсан. Үүнийг маш ойлгомжтой тайлбарласан байна лээ. Хамтдаа уншъя: ‘Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм… Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа(‘Петрийн амьдралын тухайд’).

“‘Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа Петр Бурханы олон үйл хэргийг Есүсээс олж харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйгаас нэлээдийг нь Есүсээс олж харсан. Есүсийн хэлсэн үгийг хүн хэлж чадахгүй, Есүсийн хийсэн ажлыг хүн хийж чадахгүй байсан гэдгийг ч бас тэр харсан юм. Түүнчлэн Петр Бурханы мэргэн ухаанаас ихээхнийг, бурханлаг чанарын ихээхэн ажлыг Есүсийн үг болоод үйлдлээс харсан. Туршлагажих явцдаа тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй, Есүсийн үйлдэл бүрийг сайтар анхаарч, үүнээсээ олон шинэ зүйл олж мэдсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд бодитой Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдэл, түүнчлэн чуулгануудыг хариулсан байдал, хэрэгжүүлсэн ажлаараа Есүс энгийн хүнээс ялгаатай байлаа. Иймээс Петр сурах ёстой олон хичээлээ Есүсээс авсан бөгөөд Есүсийг загалмайд цовдлогдох гэж байх үед Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байв. Тэрхүү мэдлэг нь насан туршдаа Есүст үнэнч байж, Эзэний төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохынх нь үндэс болсон юм’” (“Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”).

Үүнийг сонсоод би хамтран ажиллагчдаа ингэж хэлэв: “Аан, Эзэн Есүсийг дагах явцдаа Петр Эзэний үйл хэрэг, зан авирыг үргэлжлүүлэн ажигласан ба үг, үйлдлээс нь Түүнийг мэдэж авсан юм байна.”

Хамтран ажиллагч маань: “Тийм ээ. Энэ хоёр хэсгээс, Петр Эзэнийг мэдэх чин хүсэлтэй байсан, Эзэнтэй харьцах үедээ Есүсийн хэлсэн, хийсэн бүх жижиг зүйлсийг ч ажигладаг байсныг бид харж болно. Түүнээс Петр ихээхэн бурханлаг чанарыг олж харсан. Жишээ нь, Эзэн Есүсийн хэлсэн үг үнэн байсан; үг нь сүр хүч, эрх мэдлээр дүүрэн байсан бөгөөд хүмүүсийн сүнслэг хэрэгцээг хоол тэжээлээр хангаж чаддаг байсан. Эзэн Есүсийн хийсэн гайхамшгууд болон ер бусын зүйлс Бурханы эрх мэдэл, төгс хүчит байдлыг илчилж байсан бөгөөд тэдгээрийг ямар ч хүн хийж чадахааргүй байв. Эзэн Есүс бүх нүглийг өршөөн, хүн төрөлхтөнд элбэг баян ерөөл хайрлан нүгэлтнүүдийг нигүүлсэн аварч байв. Түүнд хүн төрөлхтнийг гэсэн өршөөл, хайр дүүрэн байлаа. Эзэн Есүс Фарисайчуудыг 7 золгүйгээр зэмлэж, ялласнаас Петр, Тэр бол ариун агаад зөвт гэдгийг, мөн хүмүүсийн зөрчлийг тэвчдэггүй болохыг олж харжээ. Ажиллаж байх зуураа Түүний бие махбод яаж ч зовж шаналсан, эсвэл Түүний ажил хэчнээн хүнд хүчир байлаа ч гэсэн, тэр ч байтугай Өөрийн амийг золиослох байсан ч Эзэн Есүс Бурханы даалгаврыг гүйцэтгэхээр шийдсэн байв. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүслийг дуулгавартай дагах явдал гэдгийг Петр олж харсан юм. Петр Есүсээс ихээхэн бурханлаг чанарыг олж харсан бөгөөд Бурханы талаарх жинхэнэ, бодит ойлголттой болжээ. Түүнээс гадна Петр Эзэн Есүсийн үгийг зүрх сэтгэлдээ хадгалаад, тэдгээрээс Эзэний хүслийг ойлгохын тулд байнга тунгаан бодож, эрж хайдаг байсан, ингэснээр хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлагыг хангаж чадсан. Есүс нэг удаа түүнээс: ‘Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?(Иохан 21:16) гэж гурвантаа асуусан байдаг. Петр үүнийг байнга эргэцүүлдэг байсан ба өөрийн эргэцүүллээр дамжуулан өөрийнх нь хайрладаг зүйл ердөө тэнгэр дэх тодорхойгүй Бурхан болохоос жинхэнэ Христ биш болохыг ойлгожээ. Тэр нь Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг биш бөгөөд газар дээрх Христийг хайрлах нь л Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа хэрэг гэдгийг тэр ухаарчээ. Үүнээс хойш тэр Эзэнийг гэх хайранд хэрхэн хүрэх талаар байнга залбирч, эрж хайдаг байв. Эцэст нь тэр үхэлтэй нүүр тулах хүртлээ Бурханыг гэх чин хайр болон дуулгавартай байдалд хүрч, Бурханыг жинхэнээсээ хайрладаг нэгэн болсон. Петр бас Эзэн Есүсийн шүүмжлэлийг хүлээн авч, дуулгавартай дагаж, үүнээс үнэнийг эрж хайх чадвартай байсан. Есүсийг цовдлогдох гэж байгааг мэдээд ийм байдалд хүрэхгүй байж болно хэмээн хэлж, Түүнд саад болохыг оролдсон боловч Есүс түүнийг хатуу зэмлэн: ‘Араас минь зайл, Сатан аа!(Матай 16:23). Есүсийн хатуу зэмлэлээс, Бурханы хүсэлд саад болдог ямар ч зүйл нь Сатаны үйл хэрэг бөгөөд Бурханаар яллагддагийг ойлгосон байна. Эзэнийг Өөрийнх нь ажил, үйлдэл, номлол, зэмлэлээс ойлгох нь Петрт чухал байсан, ийм учраас тэр Эзэний талаар жинхэнэ ойлголттой байж, Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг сэтгэлдээ бий болгосныг бид харж болно.”

Хамтран ажиллагчийн нөхөрлөлийг сонссоны дараа надад үнэхээр тодорхой болж ирэв. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл хийгээд оюун ухааныг үнэхээр шалгадаг болохыг би зүрх сэтгэлдээ мэдэрлээ. Эзэн Есүс Петрийг магтаж, тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг түүнд өгсөн нь зүгээр нэг хэрэг биш байжээ. Есүс Петрийн хүн чанар, хэв чанар хийгээд үнэн болон Эзэнийг хайрлах сэтгэлд нь дуртай байжээ. Петр Түүний даалгавар болон Түүний итгэлд хамгийн их тохирох хүн гэдгийг Тэрээр мэдэж байсан учраас хонин сүргийг нь хариулах агуу их хариуцлагыг Петрт даалгажээ. Үүнийг эргээд бодох нь ээ, Петр Түүнийг гурван удаа үгүйсгэсэн гэдгээс болоод би Петрийг Эзэн яагаад хүлээн зөвшөөрсний учрыг ойлгоогүй юм байна. Гэвч одоо бол Эзэний хардаг зүйл нь хүний мөн чанар болохыг би ойлгосон. Нөгөө талаар би Петрийн зан авирын ердөө нэг л талыг харсан байна. Түүнээс гадна, Петр тухайн үед Эзэнийг ердөө гурван жил дагаад байсан тул итгэл нь тэгтлээ их гүнзгий болж амжаагүй байсан. Амьдрал үхлийн дундах шийдвэрлэх мөчид махан биеийн сул тал гарч ирэх нь байх л зүйл. Би бусдын жижиг алдаа гэмийг өлгөн авч яаж болох билээ? Би байсан бол Есүсийг баригдаад явах үед л зугтаж одох байсан мөртөө Петрийг шүүж, бас хязгаарласан хэвээр байна. Би хэтэрхий мэдлэггүй, тэнэг бөгөөд бардам ихэрхүү байж! Хамтран ажиллагчийнхаа нөхөрлөлөөр дамжуулан Петр Бурханд баяр хөөр авчирсныг би ойлгож авсан бөгөөд бид түүний жишээг дагах ёстой. Эзэнийг үгийг амьдралдаа гүйцэлдүүлж, ажилдаа өөрийгөө зориулан Эзэнд үйлчилж, бүх зүйлээс Эзэнийг мэдэж, Түүнийг хайрлахаар эрж хайж, Түүний хүслийг хангахыг би хүсэж байна. Зөвхөн ийм маягаар л би Бурханы сайшаалыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болж болох юм.

Энэ бүхнийг ойлгосныхоо дараа би хамтран ажиллагчдаа ингэж хэлэв: “Эзэний удирдамж болоод өнөөдрийн бидний ярианы ачаар Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Петрт яагаад өгснийг би одоо ойлголоо. Үүнд үнэхээр нууц байдаг юм байна! Одоо би хэрхэн эрж хайхаа мэдэж авлаа. Эзэний удирдамжид талархаж байна. Амен!”

Тэр инээмсэглээд “Эзэнд талархъя! Амен!” гэлээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply