Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг гэрчлэх ажил Хятадын эх газарт албан ёсоор 1995 онд эхэлсэн. Бурханд хандсан талархал, жинхэнэ үнэн хайраараа бид Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн ах дүү нартаа гэрчилсэн. Тэдгээрийн удирдагч нарын хүчтэй эсэргүүцэл, доромжлолыг амсана гэж бид төсөөлөөгүй байсан. Бурханыг биеэр ажиллахыг гуйж, үнэн сэтгэлээсээ залбирах замаар л бид Бурханы өмнө ирдэг байв. 1997 оноос эхлээд бид Ариун Сүнс өргөн хүрээтэй ажиллаж байгааг харсан. Янз бүрийн бүс нутагт сүмүүдийн гишүүдийн тоо хурдацтай өссөн. Мөн тэр үед маш олон тэмдгүүд, гайхамшгууд бий болсон бөгөөд янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн хүмүүс Бурханы илчлэлтүүдийг хүлээн авсны, эсвэл тэдгээр тэмдгүүд, гайхамшгуудыг харсны үр дүнд Төгс Хүчит Бурхан руу эргэн ирсэн. Хэрвээ Ариун Сүнс ажиллаагүй бол хүн юу хийж чадах сан билээ? Энэ нь бидэнд “хэдийгээр зарим нэгэн үнэнийг ойлгосон ч дан ганц хүний хүчин чадлаар бид Төгс Хүчит Бурханыг гэрчилж чадахгүй” гэдгийг ухааруулсан. Янз бүрийн шашны бүлэглэл, урсгал чиглэлийн хүмүүс Төгс Хүчит Бурханыг хүлээн авсныхаа дараа аажмаар Төгс Хүчит Бурханы үгийг идэж ууж, үгэнд дурлах замаар зүрх сэтгэлдээ үнэхээр Төгс Хүчит Бурханыг гэх тодорхой итгэлтэй болж хэсэг хугацаа өнгөрөхөд тэдний дотор жинхэнэ итгэл, дуулгавартай байдал үүссэн. Тийм учраас, шашны бүлэглэл, урсгал чиглэл бүрийн хүмүүс сэнтийд хүртэл өргөгдсөн ба төсөөлж байсан шигээ “Эзэнтэй тэнгэрт уулзана” хэмээн хүлээхгүй болсон.
Хаанчлалын сайн мэдээ түгээгдэж эхэлснээс хойш биднийг Хятадын Засгийн газраас ангуучилж, харгис хатуугаар хавчиж эхэлсэн. Үүнээс илүү эмгэнэлтэй нь Католик сүм болон Христийн чиглэлийн бүх урсгалуудын зүгээс биднийг доромжилж, үндэслэлгүй яллаж, зэмлэж, үгүйсгэж байлаа. Энэ нь бидэнд их уршиг тарьж сайн мэдээний ажлаа хэсэг хугацаагаар зогсоосон юм. Ийм нөхцөл байдалтай тулгараад бид юу хийхээ мэдэхээ байсан; бид бүх талаараа бүслэгдсэн мэт байв. Энэ үед бид давхар шийтгүүлсэн: Бид Бурханы авралыг үнэхээр их эдэлж маш олон үнэнийг ойлгосон боловч сайн мэдээг түгээж чадахгүй байлаа. Бид үнэхээр Бурханы гэрчлэгчид байх гавьяагүй, Түүний даалгаварт хүрч амьдарч чадаагүй. Иймэрхүү сэтгэл санааны байдалтайгаар бид бүгд үүргээ биелүүлж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй, Бурханд хэрхэн тайлан тавихаа мэдэхгүй байсан бөгөөд Бурханы номлол, итгэмжлэлтэй хэрхэн нүүр тулахаа бүр ч мэдэхгүй байлаа. Ингэж арга барагдан байхдаа, биднийг дуудаж байгаа, олж авахыг хүссэн хонь бүрээ дуудан байгаа Бурханы зүрх сэтгэлийг бид мэдэрсээр байсан. Тэгээд бид бүгд Бурханы өмнө өр төлбөртэй, буруутай, Бурханд залбирах залбирлаар цангасан байдалтай ирээд зүрх сэтгэлээ Бурханд уудлан гаргасан: “Бурхан минь! Таны бүх хонийг олж чадах хүч чадал, мэргэн ухааныг Та бидэнд өгөөч. Таны хүсэл биднээр дамжин биелэгдэж Таны хаанчлалын сайн мэдээ түгэх болтугай. Таны үг илүү олон хүмүүсийг Таны гэрт авчрах болтугай. Бид Таны сайн мэдээг түгээж чадаж л байвал амиа золиослоход хүрсэн ч хамаагүй илүү их зовлон шаналлыг даван туулахад бэлэн байна. Та бидэнд илүү их хүч чадал өгөхийн төлөө л бид залбирна. Бид Таны удирдамжийг алхам алхмаар дагахыг хүсэж байна. Өө, Бурхан минь, бидний биеийн хэмжээ жижиг, бид сул дорой учраас бид Таны даалгаврыг саадгүйгээр гүйцэтгэж чадахгүй. Таны сайн мэдээг түгээх явцад хөндлөнгөөс оролцдог тэрхүү дайсагнагч хүчнүүдийг та хазаарлан боож, Таных биш хорон муу санаатнуудын үр зулзагыг харааж, Таны сайн мэдээг түгээхэд тулгардаг бүхий л саад бэрхшээлийг үгүй хийж, бидэнд гарах зам нээж өгөөч.” Бидний хүсэлт Бурханы хүслийн дагуу, Бурханы хүслийн төлөө хийгдсэн тул бидний залбирал Бурханы сонорт хүрсэн гэж бид итгэдэг. Урт удаан хугацааны өмнө, бидний хэзээ ч мэдэрч байгаагүй баяр хөөрийг авчирч Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн. Сайн мэдээний ажил хурдацтай түгж, оргилдоо хүрэхийн төлөө Бурхан биднийг мэргэн ухаанаар шагнаж, бидэнд итгэл, хүч чадал өгсөн. Энэ бол Бурханы бидэнд авчирсан сайн мэдээ байсан, мөн Бурханы бидэнд чиглэсэн зоригжуулалт, шагнал байсан гэж бид мэддэг, түүнээс ч илүүгээр, итгэдэг. Бидний туулж өнгөрүүлсэн зовлон шаналал нөхөн төлөгдсөн. Зүрх сэтгэлийнхээ гүнд бид “Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийдэг” гэх үгний утга учрыг илүү ихээр хүлээн зөвшөөрөх болсон. Бурхан бидний хувьд юмсыг хүнд хэцүү болгоогүй, биднийг таагүй байдалд ч оруулаагүй. Тэр эхэнд, бидэнд бага зэрэг сорилтуудыг л өгсөн. Бид аз жаргалтайгаар, Бурханы удирдамж, тусламж, анхаарал халамж, хамгаалалтанд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан. Үүний зэрэгцээ, бид Бурханы үйлс агуу болохыг, Бурханы зан чанар эрхэм хүндэт гэдгийг олж харсан; түүнээс ч илүүгээр бид Бурханы зөвт байдлыг, хүний халдлагыг Тэр тэвчдэггүй болохыг бас Түүнийг аврагчийн хувьд, Түүнийг эсэргүүцсэн олон дайсныг Бурхан шийтгэсэн гэдгээс олж харсан. Хятадын эх газар дахь 24 аймаг, өөрөө удирдах захиргаа бүхий хотууд дахь бүх шашны урсгал, чиглэлийн удирдагч нарын дунд, Бурханыг аймшигтайгаар эсэргүүцсэн, ялласан, гутаан доромжилсны төлөө шийтгэгдсэн ердийн хэргүүд байдаг. Тэдний тоо нь, Хуулийн эрин үед Бурханы ажлыг эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгдсэн хүмүүсээс олон хувь дахин илүү. Энэхүү эцсийн өдрүүдэд, хүн төрөлхтөн маш их ялзралд идэгдэж, Бурханыг эсэргүүцэх нь бүр ч илүү улайрсан шинжтэй болсон. Үнэхээр олон хүмүүс шийтгэгдэж, таягдуулан арчигдсан нь Библи дэх “Олон хүн дуудагдсан ч цөөхөн нь сонгогдсон” хэмээх зөгнөлийн биелэл. Хэрвээ Ариун Сүнс тийм гайхамшигтай ажил хийгээгүй бол хүн, хаанчлалын сайн мэдээг түгээх хүч чадалгүй байх байсан. Эхнээс төгсгөл хүртэл Бурханы ажил, хаанчлалын сайн мэдээг түгээх ажил нь агуу улаан луу эрх баригч Хятадын Коммунист Намын улайрсан эсэргүүцэл, харгис хавчлага, мөрдөлтийг тэссээр байна. Хамгийн багаар бодоход, Төгс Хүчит Бурханы Чуулганы зуун мянга гаруй хүн баривчлагдаж, шоронд хоригдож сүйрэл, тамлалын бүх хэлбэрийг тэсч давж гарсан. Хятадын Коммунист Намын Засгийн газраас үнэхээр олон хүнийг эрэн сурвалжилж, ангуучилсан; гэртээ эргэн ирж чадахгүй байсан тэдгээр хүмүүс Бурханы төлөө зарцуулахын тулд урсгал даган хөвж л чадах байлаа. Үнэхээр олон хүмүүсийг тагнан туршиж байсан тул тэд үүргээ биелүүлэх боломжгүй байсан юм. Үнэхээр олон хүмүүсийг Хятадын Коммунист Намаас хяналтандаа байлгаж байсан тул тэд гэрээсээ гарч чаддаггүй байсан. … Бурханы ажлыг эсэргүүцэн, мөхөөх гэж оролдохдоо агуу улаан лууны дэглэмийн хүрээнд бүх төрлийн жигшүүрт арга хэрэгслийг ашиглаж, их хэмжээний хүн хүч, санхүүгийн нөөцийг зарцуулсан. Хорлонтой, муу санаатай, зальтай арга барилаа шавхаад ч тус намын зүгээс Бурханы ажлын алхмыг хэзээ ч зогсоож чадахгүй. Бурхан Хүслээ гүйцэтгэхийн тулд үйлчлэлийн бүх зүйлийг удирдаж чиглүүлдэг. Агуу улаан луу бүхэлдээ Бурханы зохион байгуулалтын дор байдаг бөгөөд гарах замгүй болтлоо эргэлзээнд орсон нь Бурханаар тийнхүү бүрэн тушаагдсаных. Үнэхээр олон удаа агуу улаан луу бүх улс даяар баривчилгаа явуулах ажиллагааны ирмэг дээр очиж байсан боловч энэхүү төлөвлөгөө нь Бурханы зохицуулалтын улмаас тасалдсан; үнэхээр олон удаа агуу улаан луу Төгс Хүчит Бурханы Чуулганыг үгүй хийхээр гараа сунгасан ч амжилтанд хүрээгүй; үнэхээр олон удаа агуу улаан луу Бурханы ажлыг үгүй болгохоор илүү том хэмжээний үйлдэл хийхээр оролдсон ч энэ нь Бурханы захиралт, уран нарийн арга, зохицуулалтын улмаас нуран унасан. Тийм цаг үед агуу улаан луу уур бухимдлаасаа болж улайран галзуурч байсан ч хэрэгжүүлэх ямар ч башир арга түүнд байгаагүй. Тэгээд тэрээр азгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон—Тэнгэр тусалдаггүй! Энэ бол Хятадын Коммунист Намыг үнэхээр сүйтгэдэг Тэнгэр! Хаанчлалын сайн мэдээг түгээснээрээ бид Бурханы төгс хүчит байдлыг олж харсан: Сатаны хүчнүүд хэчнээн галзуу догшин байсан ч, Бурханы ажлыг эсэргүүцэхийн тулд тэд хэчнээн ихээр нэгдсэн ч ялгаагүй энэ нь нэмэр болохгүй. Зөвхөн арав орчим жилийн хугацаанд хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт бүхэлд нь түгсэн. Бурханы үг, Бурханы нэр сая сая айл өрхүүдэд түгэн тархаж сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрийн дор ирсэн. Хятадын эх газар дахь янз бүрийн шашны бүлэглэлүүдийн дундаас, үнэний мөрийг хөөдөг, Бурханыг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс нь Төгс Хүчит Бурханы өмнө эргэн ирсэн. Сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг таашаан сонсож, Бурханы ажил, авралыг хүлээн авч, Бурханы гайхамшигт үйлсийг магтан дуулж байна. Бурхан Хятад нутагт ялагчдын бүлгийг бий болгож, Түүнтэй нэг зүрх, нэг сэтгэлтэй бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ нь Бурханы олон нийтэд илрэх илрэлтийн замыг нээсэн. Бурханы ажил алдар цуугаар төгссөн. Бурхан үндэстэн бүрд, дэлхий дээрх газар нутаг бүрд олон нийтэд илэрснийхээ дараа агуу улаан лууг гэсгээн цээрлүүлж эхэлсэн.
1992 онд Төгс Хүчит Бурхан Сүүлчийн өдрүүдийн Христ Өөрийн дуу хоолойгоо албан ёсоор илэрхийлж, Өөрийн бие хэмээрээ ярьж эхэлсэн. Тэр сая сая үгийг илэрхийлж Хятад дахь Бурханаар сонгогдсон хүмүүсийг бүхэлд нь байлдан дагуулж, аварсан. Хятадын эх газарт, эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, Бурханаар сонгогдсон хүмүүсийн дагуулсан Ариун Сүнсний ажлын гэрчлэл хурдацтайгаар тархсан. Энэ бол бүхэлдээ, эргэлт буцалтгүйгээр итгэгдсэн Бурханы үг гэж янз бүрийн шашны бүлэглэлийн маш олон хүмүүс хүлээн зөвшөөрч Бурханы үгээр байлдан дагуулагдсан. Бурханы хонь эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы өмнө эргэн ирсэн. Энэ хугацаанд, Бурханаар сонгогдсон хүмүүсийг янз бүрийн шашны бүлэглэлүүд, урсгалуудаас Төгс Хүчит Бурханы гэрт эргэн ирэхэд нь удирдан хөтөлж Ариун Сүнс олон тооны гайхамшгууд, шинж тэмдгүүдийг үйлдсэн. Бурханы сонгосон ард өдөр өдрөөр эргэн ирж, бусад бүх шашны бүлэглэлүүд сүйрч, оршин тогтнохоо больсон ба энэ нь шашны ертөнц бүхлээрээ цэвэрлэгдэх мэт байлаа.
Хаанчлалын сайн мэдээг түгээх явцад, Бурханыг эсэргүүцсэн бүх төрлийн диаволууд, антихристүүд Төгс Хүчит Бурханы зөвт шийтгэлийг хүлээн авсан. Тийм маягаар хүмүүс Бурханы эсрэг явахын үр дагаврыг амссан. Агуу улаан луу Бурханы ажлыг боомилон, үгүй хийхийг оролдсон ч амжилтанд хүрээгүй. Бурханыг эсэргүүцсэн бүх муу ёрын хүчнүүд ичгүүртэй байдалд орж, мөн л амжилтанд хүрээгүй. Агуу улаан луу зүтгэхээ дуусгаж Бурханы шийтгэлийг хүлээн авч эхэлсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр, чин сэтгэлээсээ үзэн яддаг уу? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Би энэ асуултыг яагаад ахин дахин асуугаад байна вэ? Та нарын сэтгэлд агуу улаан лууны ямар дүр зураг байдаг вэ? Үүнийг үнэхээр зайлуулсан уу? Түүнийг үнэхээр эцгээ гэж үздэггүй юу? Асуултад минь байгаа санаа зорилгыг бүх хүн ухаарах ёстой. Энэ нь хүмүүсийн уурыг хүргэх, хүмүүсийн дунд үймээн дэгдээх, хүний гарах замыг өөрөөр нь олуулахын төлөө бус, харин агуу улаан лууны хүлээснээс чөлөөлөгдөх боломжийг бүх хүнд олгохын төлөө байдаг. Гэвч хэн ч санаа зовох учиргүй. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!
Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг).
Хаанчлалын сайн мэдээний түгээлт урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээнд хүрсэн. Сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрийн дор хүрч ирсэн билээ. Төгс Хүчит Бурханы нэр Хятадын эх газар даяар тарж Төгс Хүчит Бурханы Чуулганууд аймаг, муж бүрд үүсэн бий болсон. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн бүхэн Бурханы үгийн хариулгыг эдэлж, Бурханы авралын ажлыг биеэрээ үзэж мэдэрч байна. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин Аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн ‘Чидун уулан’ дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна).
Хятадын эх газар дахь Бурханы ажил алдар цуугаар төгссөн. Бурхан улс үндэстэн бүрд, газар бүрд олон нийтийн өмнө илрэхэд ойрхон болоод байна. Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг улс орон, газар бүрийн хүмүүс олон нийтэд илрээсэй хэмээн хүссэн Бурхан нь Хятадад аль хэдийнээ нууцаар ирж үгээр байлдан дагуулах болон авралын шатны ажлыг хийсэн гэж зүүдлээ ч үгүй биз. Хятадад Бурханы ажлыг ялладаг хүмүүс одоо ч гэсэн маш олон байдаг, тэнд хийгдэж буй Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог үнэхээр олон хүмүүс байдаг. Бурхан олон нийтийн өмнө илэрсэн тэр л үед тэд нойрноосоо сэрэх мэт сэргэн ухамсарлаж, “Миний эсэргүүцэн байсан Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс гэж би зүүдлээ ч үгүй” хэмээх гэмшлээр дүүрэх болно. Гэхдээ энэ үед тэдэнд, уйлж, шүдээ хавирахаас өөр арга байхгүй. Энэ бол Библи дэх: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7) хэмээх үгсийн бүрэн биелэл. Агуу цагаан сэнтийн шүүлт эцэст нь эхлээд байна.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс орныг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд ‘цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн’ аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).