Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулганы хоорондох ялгаа юу вэ?
Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулган нь адилхан Бурханд итгэдэг. Израиль дахь Иудейн шашин нь Хуулийн эрин үед Ехова Бурханы...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Хүн төрөлхтнийг Сатан завхруулах үед Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө Өөрийн удирдлагын төлөвлөгөөг эхэлсэн. Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн юм. Хуулийн эрин үеийн туршид Ехова Бурхан хууль гаргаж, хүн төрөлхтний амьдралыг удирдан чиглүүлж, Бурханд шүтэн мөргөх ёстой гэдгийг нь хүмүүст мэдэгдэж, нүгэл гэж юу болох талаар тэдэнд мэдэгдсэн. Гэхдээ Хуулийн эрин үеийн эцсийн шат ирэхийн хамтаар хүн төрөлхтний завхрал бүр ч гүн гүнзгий болсон ба хүмүүс хуулийг удаа дараа зөрчиж, Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Тэд өөрсдийн зөрчлийн улмаас яллагдаж, цаазлагдах эрсдэлтэй нүүр тулсан. Тиймээс хүн төрөлхтний хэрэгцээний хариуд Нигүүлслийн эрин үед Бурхан хүний биеийг авч Эзэн Есүс болсон билээ. Тэрээр хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдож, хүнийг нүглээс золин аварсан бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, гэмшиж, улайж, нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийн баялаг дор амьдрах боломжийг хүмүүст олгосон. Гэвч хүмүүсийн нүгэлт угийн чанар хараахан шийдэгдээгүй, Бурханы эсрэг удаа дараа нүгэл үйлдэж, эсэргүүцсээр байсан учраас Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр хүн төрөлхтнийг аварч, ариусгахын төлөө бүх үнэнийг илэрхийлэхийн тулд Төгс Хүчит Бурханы нэрийг ашиглан, хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг арилгаж, хүмүүсийг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцэхээ болиход хүргэж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөх боломжийг хүмүүст олгож, эцэстээ хүн төрөлхтнийг сайхан хүрэх газар луу хөтлөхөөр Хаанчлалын эрин үед Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон билээ. Хэдийгээр Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед Бурханы хийсэн ажил өөр байсан ба Түүний авсан нэр, Түүний харуулсан зан чанар өөр байсан боловч Түүний ажлын мөн чанар болон зорилго адилхан байсан—бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан бөгөөд бүх ажлыг Бурхан Өөрөө хийсэн. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).
Хэдэн мянган жилийн туршид, Эзэн Есүс Христ бол Бурхан Өөрөө, Тэр бол Бурханы илрэлт бөгөөд бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг цөөхөн хүн л үнэхээр мэдэж байлаа. Үнэндээ Библи үүнийг аль эрт тодорхой зөгнөсөн юм. Эзэн Есүс: “Намайг харсан хүн Эцэгийг харсан” (Иохан 14:9). “Эцэг Миний дотор, Би Түүний дотор байгааг” (Иохан 10:38). “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30) хэмээн хэлсэн. Эзэн Есүс “Би болон Миний Эцэг нэг юм” гэх үедээ Ехова Тэр хоёр бол нэгэн Сүнс юм гэж хэлж байсан юм. Эзэн Есүсийн айлдсан үгс болон Еховагийн айлдсан үгс нь адилхан—тэдгээр нь хоёулаа үнэн, нэгэн Сүнсний айлдварууд бөгөөд эх сурвалж нь адилхан; өөрөөр хэлбэл, Эзэн Есүс болон Ехова нь нэгэн Бурхан юм. Үүний адилаар эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүсийн илэрхийлсэн үгийн эх сурвалж адилхан, тэдгээр нь Ариун Сүнсний айлдварууд, үнэн бөгөөд Бурханы дуу хоолой билээ. Библи дэх асар олон тооны зөгнөл нь Эзэний эргэн ирэлт болон эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажилтай хамаатай байдаг гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс бүгд мэднэ. Эзэн Есүсийн хэлснээр, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:3). “Харагтун, Би удахгүй ирнэ” (Илчлэл 22:12). “Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна” (Лук 21:27). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Петрийн эхний захидалд бас “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) гэж хэлсэн байдаг. Эзэн Есүс эцсийн өдрүүдийн үеэр эргэн ирэх ба үгийг илэрхийлж, шүүлтийн ажил хийх болно гэдгийг эдгээр бичвэрт маш тодорхой хэлсэн. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирэх үедээ Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын төлөө бүх үнэнийг илэрхийлдэг. Хэдийгээр Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүсийн ажил өөр боловч тэдний эх сурвалж адилхан—нэг Бурхан! Энэ нь: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13) гэсэн Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол үнэний Сүнсний биелэл юм; Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Христийн шашин болон Төгс Хүчит Бурханы Чуулган нь адилхан Бурханд итгэдэг. Израиль дахь Иудейн шашин нь Хуулийн эрин үед Ехова Бурханы...
Христийн шашны чуулгануудын адилаар, бие махбод болсон Бурханы ажлын улмаас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон. Христийн шашны...
(1) Төгс Хүчит Бурханы Чуулганы итгэлийн зарчим Христийн шашны итгэлийн зарчим нь Библиэс үүссэн бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы...
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Библи дэх Бурханы үг болон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн Үг нь махбодоор илэрсэн-ий дагуу итгэгчдээ усалж...