Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил

2017-07-25

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин махбод болж, дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ”, мөн “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун!” гэсэн Библийн зөгнөлүүд биеллээ олдог. Бурханы эцсийн өдрүүдийн ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлжээ. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм. Бодит баримтаар нотлогдсончлон, Төгс Хүчит Бурханы Чуулган бүхэлдээ Бурханы эцсийн өдрүүдийн ажлын үр дүнд бий болсон бөгөөд ямар ч хүн байгуулаагүй билээ. Яагаад гэвэл, Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажлыг дуулгавартай дагаж, Түүний илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ сонгогдсон хүмүүс хүнд итгэхийн оронд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христ буюу махбодод биеллээ олсон Сүнс болох бодитой Бурханд итгэдэг гэдэг нь илэрхий юм. Гаднаа Төгс Хүчит Бурхан ердийн хүний Хүүгээс өөрцгүй боловч мөн чанартаа Тэрээр Бурханы Сүнсний биелэл бөгөөд үнэн, зам, амь билээ. Түүний ажил ба үг нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл, Бурханы Өөрийн илрэлт юм. Тиймээс Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан мөн.

1991 онд эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятад дахь үйлчлэлээ албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. Тэгээд Тэр сая сая үг илэрхийлж, эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн шүүлтийн ажлыг эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс). “Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнснийх байдаг, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд махбодтой болж бас болно; иймээс өмнө нь хэлсэн Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. … Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар хэлдэг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс). Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт болон айлдвараас үүдэн, үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг бүр олон хүн Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдаж, ариусгагдсан ба Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлт болон Золин Аврагчийн эргэн ирэлтийг харсан билээ.

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан—эргэн ирсэн Эзэн Есүс—эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлаас үүдэн, Түүний зөвт шүүлт, гэсгээлт дор үүсэн бий болжээ. Тус чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан, мөн биечлэн удирдаж, хариулдаг ба үүнийг яавч хэн нэгэн хүн байгуулаагүй юм. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүний хүлээн зөвшөөрдөг баримт. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоож, биечлэн томилж, гэрчилдэг. Бурханы ашигладаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус, Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханы ашигладаг хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс ч тэдэнд итгэж, дагадаггүй. Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй, харин Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байлаа. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханы ашигладаг хүн үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын үр дүн юм. Бурханы ашигладаг хүн нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдан, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс хэдийгээр Бурханы ашигладаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж, дагадаггүй ба Түүний үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт билээ. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлаас үүдэн шашны бүх урсгал дахь Эзэний жинхэнэ итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийснийг харсан бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулан, үүний үр дүнд эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн авсан юм. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүн Түүний нэрэнд захирагддаг. Tиймээс Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгосон бүх хүн Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхлэн, Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан тул Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж, Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахыг хүсэж байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.

Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг задалдаг учраас л Бурханы сонгосон хүмүүс, эрин үе бүрд Бурхан шинэ нэртэй байдгийг, шинэ нэр нь Бурхан шинэ ажил хийж байгааг бэлгэддэгийг, мөн түүнчлэн, Бурхан хуучин эринийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж байгааг Бурханы үгийн илчлэлээс ойлгож авдаг. Бурханы нэрийн утга учир үнэхээр агуу, бас гүн гүнзгий! Үүнд Бурханы ажлын ач холбогдол агуулагддаг. Эрин үеийг өөрчилж, тухайн эрин үеийн ажлаа төлөөлөхийн тулд Бурхан нэрсийг ашигладаг. Хуулийн эрин үед хууль тушаалууд гаргаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг удирдахын тулд Тэрээр Ехова гэх нэрийг ашиглажээ. Нигүүлслийн эрин үед Тэр хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд Есүс гэдэг нэрийг ашигласан. Харин Хаанчлалын эрин үе ирэхэд Тэрээр хүнийг ариусгаж, өөрчилж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр Төгс Хүчит Бурхан гэдэг нэрийг ашигласан юм. Бурханы шинэ нэр нь хүний дур зоргоороо нэрлэдэг зүйл биш, харин Өөрийн ажлын хэрэгцээний улмаас Бурханы Өөрийн авсан нэр билээ. Ажлынхаа үе шат бүрд Бурханы авдаг нэр Библид үндэслэсэн байдаг бөгөөд эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ Эзэн Есүсийн авах нэрийг Илчлэлийн номонд аль хэдийн зөгнөжээ: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12). “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан” (Илчлэл 19:6). Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы нэр Илчлэлийн номон дахь зөгнөлийг яв цав биелүүлжээ. Бурхан бол төгс хүчит, бүх зүйлийг бүтээсэн бөгөөд захирдаг, Тэр бол Эхнийх ба Эцсийнх; Түүнийг Төгс Хүчит Бурхан хэмээн нэрлэх нь бидний хувьд хамгийн зохистой. Тэгэхээр хүмүүс бие махбодтой болсон Бурханыг Төгс Хүчит Бурхан гэж нэрлэсэн ба бие махбодтой болсон Христийг бодитой Бурхан хэмээн нэрлэсэн. Чуулганыг Төгс Хүчит Бурханы Чуулган хэмээсэн нь ийм учиртай.

Хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт түгэхэд Бурхан орчлон ертөнц даяар Сүнсний бүх ажлыг буцаан авч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан энэ бүлэг хүмүүст, мөн Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон, үнэн замыг чин сэтгэлээсээ эрж хайсан хүмүүс дээр үүнийг төвлөрүүлсэн билээ. Ариун Сүнсний ажил шилжсэн учраас бүх урсгал Ариун Сүнсний ажлыг алдан, эзгүй хаягдмал газар болж, хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр сонголтгүй болжээ. Энэ нь Библи дэх “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11) хэмээх зөгнөлийг яв цав биелүүлсэн юм. Үнэнийг эрэлхийлж, Бурханд үнэхээр итгэсэн, янз бүрийн урсгал дахь хүмүүс Ариун Сүнсний удирдамж дор антихристүүд, муу зарц нарын хязгаарлалт, саад бэрхшээлийг сэт цохин, эцэстээ Бурханы дуу хоолойг сонсож, таньсан ба улам олон хүн Бурханы сэнтийн өмнө эргэн ирлээ. Бүх шашин нэг болж, бүх үндэстэн энэ уул руу цувж буй таатай сайхан дүр зураг хаа сайгүй бий болов. Бурханд үнэхээр итгэдэг, бүх урсгалын хүмүүс олноороо эргэн ирснээр шашны урсгалуудын ихэнх нь нуран унаж, нэр төдий л үлджээ. Бурханы ажлын мөрийг хэн зогсоож чадах сан билээ? Бурханы сонгосон хүмүүсийг Бурхан руу эргэн ирэхэд хэн саад болж чадах сан билээ? Шашны нийгэмлэг бүхэлдээ цэгцлэгдсэн мэт байсан юм. Эргэн ирэгсдийн урсгал хүчирхэг том давлагаа мэт байлаа. Бурханы ажлын зам дээр сөрөн зогсож чадах ямар ч хүч байхгүй! Төгс Хүчит Бурхан гарч ирээд, Түүний ажил эхэлснээс хойш Хятадын Коммунист Намын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг тасралтгүй хяхан хавчсаар ирлээ. Тэд эцсийн өдрүүдийн Христийг болон Бурханыг дагаж, гэрчилдэг хүмүүсийг улангасан мөшгөж, Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар хяхан хавчиж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үгүй хийхийг оролдсоор ирсэн юм. Мөн Төгс Хүчит Бурханы Чуулганыг хэрхэн устгах тухай арга мэх сэдэх зорилгоор тэд олон шуурхай уулзалт зохион байгуулжээ. Засгийн газраас олон нууц баримт бичгийг нийтлэн гаргасан бөгөөд газар сайгүй мэдэгдэл байршуулах, олон нийтэд зориулсан мэдэгдлүүдийг хэвлэн нийтлэх, дур зоргоороо цуу яриа зохиож, гүжирдэн, гүтгэхийн тулд телевиз, радио, сонин, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг сэвтүүлэх; ёрын муу номлол, гажууд онолыг хүмүүст хүчээр ухуулан нэвтрүүлэх, тархи угаах, өөрсөдтэйгээ адил болгох үйл ажиллагаа явуулах; Гурван-Өөрөө сүмийг ашиглан ажиглаж, хянах, туршуул илгээн нээлттэй байцаалт, мөрдлөг хийх, мөн нууцаар магадлан шалгах, энгийн иргэдээр хяналт, ажиглалт хийлгэх, хөршүүдээр хяналт тавиулах, мэдээлэл өгөхөд нь хүмүүсийг хөхиүлэн дэмжиж, том шагнал амлах; хүмүүсийн гэрийг дур зоргоороо нэгжих, орон гэрт нь нэгжлэг хийх, өмч хөрөнгийг нь хураах, торгуулиар мөнгө салгах, шударга бус арга замаар хөрөнгө цуглуулах; Бурханы сонгосон хүмүүсийг нууцаар баривчлах, хөдөлмөрийн лагерьт дур зоргоороо саатуулах, хорих, эрүү шүүлтээр дамжуулан өчиг авах, бие махбод, оюун санааг нь сүйтгэх, ямар ч ял шийтгэл хүлээлгүйгээр хүмүүсийг үхтэл нь зодох; тэр ч байтугай Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарангуйлахын тулд зэвсэглэсэн цагдаа, цэргийн хүчийг ашиглах гэх мэт олиггүй, хэрцгий догшин арга барилуудыг хэрэглэсэн юм. ХКН-ын засгийн газар Бурханы сонгосон хүмүүс буюу Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдийг зэрлэг балмадаар баривчилж, хяхан хавчсан ба ичгүүргүйгээр өмч хөрөнгийг нь дээрэмдээд зогсохгүй, бие болон сүнсээр нь тарчилган, шаналгаж, тэр ч бүү хэл олон хүнийг үхэлд хүргэжээ. Засгийн газрын үйлдэл аймшигтай байлаа. Баримтад үндэслэвэл, 2018 оны 7 дугаар сарыг хүртэл багаар бодоход Христэд итгэгч 70 хүнийг хөнөөжээ. Тухайлбал: Aньхуй мужийн Суйши тойргийн Угоу хотын Христэд итгэгч Ши Ёнжианыг (эрэгтэй, 43 настай) 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө орон нутгийн цагдаа нар нууцаар баривчилж, үхтэл нь зодсон байдаг. 5 дугаар сарын 10-нд Ши-гийн гэр бүлийнхэн түүний цогцсыг хүүр шатаах зуухан дотор байхыг нь харсан ба бие нь тэр чигтээ хөх няц болж, цусанд будагдаж, толгойдоо хэд хэдэн үхлийн шарх авсан байлаа. Жиансу мужийн Шуян тойргийн Христэд итгэгч Ей Айжун (эрэгтэй, 42 настай) чуулганыхаа хэрэгцээт барааг худалдан авч байхдаа 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ХКН-ын цагдаа нарт баривчлагджээ. Гурав дахь өдөр нь түүнийг зодож хөнөөсөн байна. Хэнань мужийн Пинюй тойргийн Чинхэ дүүргийн Христэд итгэгч Жиан Гуйжи (эмэгтэй, 46 настай, тухайн үед Төгс Хүчит Бурханы Чуулганы ахлах удирдагч байсан) Хэнань мужийн Шиньми хотод 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ХКН-ын цагдаа нарт нууцаар баривчлагдаж, шоронд хоригджээ. Цагдаагийн офицерууд хууль бус шүүх хурал зохион байгуулж, өчиг мэдүүлэг авахын тулд эрүү шүүлт хэрэглэсэн юм. Цагдаа нарын учруулсан бие махбодын хүчирхийллийн улмаас 2-р сарын 12-нд өглөө эрт Жиан нас барав… Түүнээс гадна, Христэд итгэгч хэдэн арван мянган хүн ХКН-ын цагдаа нарт баривчлагдан, шоронд хоригдсон. Тэдний заримд нь мансууруулах бодистой тариа хийсний улмаас шизофрени өвчтэй болцгоосон; зарим нь өөрсдөдөө анхаарал тавьж чадахгүй болтлоо тамлагдан зэрэмдэглэгдсэн; зарим нь хөдөлмөрийн лагерьт хоригдсон ба суллагдсаныхаа дараа ХКН-ын засгийн газрын хяналтад орж, хувийн эрх чөлөөгөө хасуулсан билээ. Баттай бус тоон мэдээгээр, 2011-2013 онд буюу хоёрхон жилийн богинохон хугацаанд Бурханы сонгосон 380,380 хүн Хятадын эх газар дахь ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, саатуулагджээ. Энэ хүмүүсээс 43,640 нь хууль бус байцаалтын дор төрөл бүрийн эрүү шүүлт амссан; 111,740-д нь янз бүрийн ял тулгаж, ичгүүр сонжуургүйгээр торгож, 243,613,000 юаниас их мөнгийг сүрдүүлж авсан; 35,330 хүний гэр оронд нэгжлэг хийж, багаар бодоход 1,000,000,000 юанийг (чуулганд өргөсөн өргөл, хувийн өмч хөрөнгийг оролцуулаад) аюулаас хамгаалах байгууллага, тэдгээрийн харьяа албадууд хүчээр, үндэслэлгүйгээр хурааж, улсын орлого болгосон, эсвэл цагдаагийн офицерууд халаасалсан байна. Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, хавчигдсан тухайд бол эдгээр нь ойролцоо тоон мэдээлэл бөгөөд энэ нь мөсөн уулын орой төдий юм. Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит Бурхан ажлаа хийж эхэлснээс хойш Төгс Хүчит Бурханы Чуулганы тоо томшгүй олон Христэд итгэгчийг ХКН-ын засгийн газар баривчилж, хяхан хавчиж, гутаан доромжилж, ажиглаж цагдсан. Төгс Хүчит Бурханы Чуулганыг цус урсган дарахын тулд ХКН-ын засгийн газар харгис арга болгоныг ашиглан, Хятадын эх газрыг аймшгийн ертөнц болгон хувиргажээ. Түүнчлэн, уг чуулганыг бүх урсгалын зүгээс гүтгэн гүжирдэж, яллаж, дайрч давшилсан. Ингэснээр, элдэв янзын гүжирдлэг, хүчирхийлэл, хараал агшин зуур өргөнөөр тарахад хүрэв. Нийгэм болон шашны нийгэмлэг бүхэлдээ төрөл бүрийн сөрөг суртал ухуулгаар дүүрсэн юм. Жинхэнэ Бурханд хандах завхарсан хүн төрөлхтний эсэргүүцэл болон үнэн замыг хяхан хавчих явдал оргилдоо хүрлээ.

Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тул хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө Бурхан хэзээ ч зогсоогоогүй юм. Тэгсэн ч хүн төрөлхтөн үнэнийг мэддэггүйгээр барахгүй Бурханыг ч мэддэггүй. Үүний үрээр, шинэ ажил эхлэхээр Бурхан бие махбодтой болох бүрд эрх мэдэлтнүүд болон шашны бүлгүүд Түүнийг голж, хяхан хавчдаг. Хоёр мянган жилийн өмнө Есүсийг махбод болоход Ромын засгийн газар, Иудей шашны итгэгчид хяхан хавчиж, баривчлаад, эцэст нь Түүнийг цовдолсон. Эцсийн өдрүүдэд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд Хятадад махбодоор эргэн ирснээс хойш ХКН-ын засгийн газар Түүнийг харгис хэрцгийгээр хяхан хавчиж, мөрдөн мөшгөсөн бөгөөд Христийн шашны бүх урсгал ч бас Түүнийг харааж, үндэслэлгүйгээр буруутгаж, яллаж, голсон юм. Энэ бол хүний завхрал, ёрын муугийн тодорхой илрэл мөн. Бараан хар үүл хуралдаж, диаволууд эрх барьсан ийм чөтгөрүүдийн цайзад ажлаа явуулах нь Бурханд хэчнээн хэцүү байхыг бид таамаглан төсөөлж болно. Гэхдээ, Бурхан бол төгс хүчит бөгөөд дээд зэргийн эрх мэдэл, хүч чадалтай. Сатаны хүчнүүд яаж ч улангасан догширсон бай, хэчнээн их эсэргүүцэж, дайралт хийсэн ч бай, эдгээр нь огт нэмэргүй. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ хурц ширүүн дарамтын дор ердөө 20 орчим жилийн дотор Хятадын эх газар даяар түглээ. Хэдэн зуун мянган чуулган улс даяар бий болж, сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрэнд захирагдах болов. Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсоод тэр дуу хоолойг даган хэдийнээ эргэж ирж, Бурханы өмнө хөсөр унаж, тэднийг Бурхан биечлэн усалж, хариулсан учраас бараг л агшин зуурын дотор бүх урсгал эзгүйрч хоосорчээ. Энэ нь Библи дэх “бүх үндэстнүүд үүн руу урсах болно” хэмээх зөгнөлийг биелүүлсэн билээ. Бурхан урт удаан хугацаанд төлөвлөж, урьдчилан тогтоосон тул Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс эцэст нь бүгд Төгс Хүчит Бурхан руу эргэх нь зайлшгүй. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй! Цадтал талх идэхийн тулд л Бурханд итгэдэг хуурамч итгэгчид, мууг үйлдэж, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг янз бүрийн хортон дайснууд бүгд Бурханы ажлын улмаас таягдан хаягдсан. Шашны нийгэмлэг тэр чигтээ Бурханы ажлаар бүрмөсөн устгагдаж, сарнин задарчээ. Төгс Хүчит Бурханы ажил эцэстээ алдар суутайгаар төгслөө. Энэ хугацаанд, ХКН-ын засгийн газрын улайрсан эсэргүүцэл, цуст дарангуйллыг үл харгалзан Бурханы хаанчлалын сайн мэдээ мөн л гэрлийн хурдаар тархсан билээ. Бурханы ажлыг үгүй хийж, устгах гэсэн ХКН-ын засгийн газрын хуйвалдаан бүтэлгүйтлээр төгсөв. Бурханыг эсэргүүцдэг бүхий л ёрын муу хүч Бурханы сүр жавхлант, хилэнт шүүлтийн дунд бүрмөсөн устаж, нуран унажээ. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас бүх хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүнд харуулна!” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). “Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг өрнүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин долоодугаар бүлэг”-ээс). Хаанчлалын сайн мэдээ түгэхийн хэрээр Төгс Хүчит Бурханы Чуулган улам бүр өргөжиж, итгэгчдийн тоо тасралтгүй өсөж байна. Өнөөдөр тус чуулган урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжиж байна. Төгс Хүчит Бурхан—эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үг мянга мянган айл өрхөд түгэж, улам олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бурханы үг дээд зэргийн эрх мэдэл, хүч чадлаа харууллаа. Энэхүү маргашгүй бодит баримт нь “Бүгд Бурханы үгээр биелдэг” гэдгийг бүрэн нотолсон билээ.

Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1). Анх Бурхан үгээр тэнгэр газрыг, тэдгээрийн доторх бүх зүйлтэй хамт бүтээж, хүн төрөлхтнийг үгээрээ удирдан хөтөлжээ. Эцсийн өдрүүдэд Бурхан мөн үгээр бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Бурханы сонгосон хүмүүс төгс болж, Христийн хаанчлал биеллээ олох нь ч бас л Бурханы үгээр хийгдэнэ. Тийм болохоор Төгс Хүчит Бурханы Чуулган Бурханы үгийн ажлаас үүсэж, Төгс Хүчит Бурханы үгийн удирдамж дор хөгжин, цаашлаад ХКН-ын засгийн газрын зэрлэг балмад дарангуйлал, хавчлага, шашны бүлгүүд дэх антихрист хүчний улайрсан яллалт, эсэргүүцлийг үл харгалзан өсөн өргөжиж байгаа тухайд ер бусын зүйл юу ч байхгүй юм. Энэ нь Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг бүрэн илтгэн харуулдаг. Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажилгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган гэж байхгүй байх бөгөөд Бурханы илэрхийлсэн үггүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган ч бас оршин байхгүй хэмээн хэлж болно. Өнөөдөр, Тэрээр Өөрийн илэрхийлдэг сая сая үгээр, сонгосон хүмүүсээ усалж, тэжээж байгаа бөгөөд Түүний ажлыг хүлээн зөвшөөрсөн бүх хүн Түүний үгийн хариулгыг эдэлж, хүнийг аврах ажлыг нь туулж байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн ‘Чидун ууланд’ Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас). Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс үүдэн агуу авралыг хүлээн авчээ. Хятадын эх газар дахь Бурханы ажил эцэст нь алдар суутайгаар төгслөө. Одоо Бурханы сонгосон хүмүүс улс орон, газар нутаг бүрд Түүний үгийг түгээж, үйл хэргийг нь гэрчилж байна. Бурханы үг бүх дэлхий даяар түгж, удахгүй Тэрээр бүх үндэстэн, бүх хүмүүсийн өмнө ил тод харагдана. Бурханы илрэлийг хүсэн хүлээдэг, улс орон бүрийн, газар нутаг бүрийн хүмүүс, ил тод гарч ирээсэй хэмээн хүсэн хүлээдэг Бурхан нь хэдийнээ Хятадад нууцаар буун ирж, байлдан дагуулалт, авралын ажлын үе шатыг хийчихсэн гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй биз ээ.

Эрин үе төгсөх гэж буй эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, агуу улаан лууны оршдог, дарангуйлан удирдагчдын бөөгнөрөл болсон газар буюу бурхангүй үзлийн бат бөх хэрэм Хятадад нууцаар буун иржээ. Бурхан бүх талын мэргэн ухаан, хүч чадлаараа Сатаны эсрэг тулалдан, удирдлагын төлөвлөгөөнийх нь гол ажил болох Сатаныг бүрэн ялж, хүн төрөлхтнийг аврах ажлаа явуулдаг. Гэвч, эрх барьж байгаа ХКН-ын үндэслэлгүй мэдэгдэл, буруутгал, зохиомол зүйл, гүжир гүтгэлэг зэргээс болоод бодит баримтыг мэдэхгүй байгаа хүмүүсийн олонх нь ХКН-ын цуу ярианд итгэдэг. Ялангуяа шашны бүлгүүд өнөөдрийг хүртэл Бурханы ирэлтийг үргэлжлүүлэн яллаж, доромжилсоор байгаа бөгөөд Бурханы ажлыг эсэргүүцдэг бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газрын талд бүрэн зогсдог. Энэ юутай эмгэнэлтэй вэ! Өөрсдийнх нь эсэргүүцдэг Нэгэн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг энэ хүмүүс хэзээ ч таамагладаггүй. Бурхан ил тод харагдах үед тэд шүдээ хавирч, цээжээ дэлдэн уйлахаас өөр аргагүй байх болно. Энэ нь Илчлэл номон дахь “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7) хэмээх үгийг бүрэн биелүүлдэг. Эцэст нь агуу цагаан сэнтийн шүүлт эхэлдэг! Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хаанчлалд хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, өөрсдийн амийн хүчийг дахин олж авч эхэлдэг. Дэлхийн байдал дахь өөрчлөлтийн улмаас газар нутгийн хоорондын хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэдэг. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: Газар нь газраас таслагдаж, газар нь газартай нэгдэх үе бол Би үндэстнүүдийг бутартал цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучин байдлыг нь шинэ болгон хувиргана. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний үйл хэрэг. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). Бурханыг аймшигтай ихээр сөрж, улайран эсэргүүцдэг ёрын муу бүх хүчнийг Бурхан хэрхэн устгадгийг бид хүн төрөлхтний түүхээс хардаг. Дөрвөн мянган жилийн өмнө жигшүүрт нүглийнхээ улмаас Содом, Гоморра хотууд тэнгэрээс Бурханы илгээсэн гал болон хүхэрт шатсан. Ромын эзэнт улс ч бас Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, Христэд итгэгчдийг хяхан хавчсаныхаа улмаас Бурханы илгээсэн байгалийн гамшигт автаж сүйрсэн. Эцсийн өдрүүдэд, Бурханыг яллаж, эсэргүүцдэг ямар ч муу хүчин Бурханаар хараагдаж, устгагдах нь гарцаагүй. Энэ бол яг Бурханы зөвт зан чанар билээ!

Төгс Хүчит Бурхан ийн хэлдэг: “Хаанчлал хүний дунд өргөжиж, хүний дунд бүрэлдэж, хүний дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. … Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь лавтай. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь лавтай. Синимийн нутагт та нар шийдэмгий, тууштай байх нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Надаас ирдэг ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс). “Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биежилт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийн эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно. Та нар бүгдээрээ, эсвэл ердөө тэн хагас нь юм уу цөөн хэд чинь л энэ бүлгийн гишүүн болж магадгүй—энэ нь та нарын хүсэл зориг болон эрэл хайгуулаас хамаардаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас). Бурханы үг биелж, тэрхүү биелсэн зүйл нь мөнхөд үргэлжилнэ. Хаанчлалын ирээдүй гэрэл гэгээтэй агаад сүрлэг! Төгс Хүчит Бурхан Хятадын эх газарт бүлэг ялагчийг хэдийнээ бий болгожээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажил хэдийнээ гүйцэлдсэн! Хятадад нууцаар бууж ирэх үедээ Бурханы хийсэн туршилтын ажил одоо алдар суугаар төгссөн бөгөөд Тэр удалгүй бүх үндэстэн, бүх газар нутагт ил тод харагдана. Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон хүмүүс бол Хятадад Бурханы бий болгосон бүлэг ялагч юм. Тэд ариун үүрэг үүрээд Бурханы ажлыг гэрчлэн, Бурханы ариун нэрийг бүх үндэстэн, бүх газар нутагт тунхаглаж байгаа. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар хурдацтай тархаж байна. “Үг нь махбодоор илэрсэн” номыг бүх үндэстэн, бүх газар нутгийнхан интернэтээс чөлөөтэй эрж хайж, судлах боломжтой. Тэдгээр нь Бурханы үг, үнэн болохыг хэн ч үгүйсгэж үл зүрхэлнэ. Үнэнээр цангаж, гэрлийг хүсэн тэмүүлдэг улам олон хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалж байна. Улам олон хүн Төгс Хүчит Бурхан руу эргэн ирж байгаа учраас Төгс Хүчит Бурханы Чуулган хэдэн арван томоохон улс орон, бүс нутагт байгуулагдав. Хүн төрөлхтөн Бурханы үгэн дунд аажмаар сэрж, үнэнийг хүлээн зөвшөөрч, мэдэж эхэллээ. Бурханы үг бүх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж, бүхнийг гүйцэлдүүлнэ. Бурханд үнэхээр итгэдэг, үнэн замыг эрж хайдаг бүх хүн Бурхан руу гарцаагүй эргэн очиж, Түүний сэнтийн өмнө дуулгавартай болох бөгөөд Бурхан ирчихсэн, илэрчихсэн гэдгийг бүх хүн төрөлхтөн мэдэж, Түүний нэр бүх хүн төрөлхтний дунд агуу болох нь лавтай.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадад түгсэн нь

Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг гэрчлэх ажил Хятадын эх газарт албан ёсоор 1995 онд эхэлсэн. Хаанчлалын сайн мэдээ түгээгдэж эхэлснээс хойш биднийг Хятадын Засгийн газраас ангуучилж, харгис хатуугаар хавчиж эхэлсэн.