Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

2019-03-21

Чэнь Хань

Библид: “Мөн тэднийг тийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан нь та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн эмээж, сүнс харлаа гэж бодоцгоов. Тэгэхэд нь Тэр ‘Та нар яагаад зовнив? Та нарын сэтгэлд яагаад элдвийн бодол төрөв? Миний гар, хөлийг хар, энэ бол Би байна: Намайг бариад үз; учир нь сүнсэнд яс, мах байхгүй, харин та нарыг харахад Надад байна шүү дээ’ гэв. Тэр тийнхүү өгүүлээд тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа бас л итгэж ядан гайхширч байхад нь Тэрээр: ‘Та нарт энд идэх юм байна уу?’ гэхэд тэд нэг хэсэг хайрсан загас зөгийн балны сархинагтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24:36–43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн ‘алга болсон’, эсвэл ‘орхиж явсны’ улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм(“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”).

Эзэн Есүс амиллынхаа дараа 40 өдрийн турш хүнд харагдсаны цаана хоёр утга учир байсан гэдгийг Бурханы үгийг уншсаныхаа дараа би эцэст нь ойлгосон юм. Нэг нь гэвэл, Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн бөгөөд хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлнө гэдгийг хүнд хэлэхээр Тэр ирсэн. Нөгөө утга учир нь гэвэл, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг баталгаажуулах боломжийг хүмүүст олгож, улмаар Бурханд итгэх итгэлийг нь батжуулахын тулд Бурхан үүнийг хийсэн.

1. Хүнийг шинэ эрин рүү хөтөлж, Нигүүлслийн эрин үед баттай тогтоохын тулд Эзэн Есүс амилж, хүнд харагдсан

Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийг урин залж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Тэрээр “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) хэмээх замыг илэрхийлэн, өвчтэйг эдгээх, чөтгөрүүдийг хөөн зайлуулах, суунги хүнийг алхуулж, сохор хүнд хараа оруулах гэх мэт олон гайхамшиг үзүүлжээ, ингэснээр хүмүүс Бурханаас ирсэн элбэг дэлбэг нигүүлслийг эдэлж чадах байлаа. Гэвч тухайн үеийн хүмүүс Бурханы ажлыг мэдээгүй бөгөөд Есүс бол бие махбодтой болсон Бурхан мөн хэмээх жинхэнэ ойлголт тэдэнд байсангүй. Эзэн Есүсийг цовдлогдох үед, энэ нь Бурхан золин авралын ажлыг дуусгасныг илтгэж байгааг хүмүүс ердөө мэдээгүй, иймээс тэд харин ч сөрөг, сул дорой болсон юм. Хүмүүс Эзэн Есүсийн ялгамж чанарт эргэлзэж эхэлсэн бөгөөд зарим нь бүр сүмд буцан очиж, Хуучин Гэрээний хуулийг мөрдөж эхэлжээ. Ийм маягаар хүмүүс нүгэл үйлдсэнийхээ төлөө хуулиар цаазлагдах аюулд байсаар байсан ба хүн төрөлхтнийг золин аврахын тулд Эзэн Есүсийн явуулсан ажил хагас дутуу үлдсэн юм. Эзэн Есүс хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилж, тэдний хэрэгцээ болон сул талыг бүрэн ойлгожээ. Тиймээс амиллынхаа дараа Тэрээр эхлээд шавь нартаа харагдаж, үг хэлж, тэдэнтэй бодит харилцаа үүсгэсэн бөгөөд Тэр үнэхээр үхлээс амилсан, мөн хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлж, шинэ эрин үеийг эхлүүлсэн гэдгийг харах боломжийг тэдэнд олгосон юм. Дараа нь хүн төрөлхтөн хуулийг орхиж, шинэ эрин болох Нигүүлслийн эрин үе рүү оржээ. Эзэн Есүсийн ажил болон үгийн удирдамж дор хүмүүс Түүний сургаалын дагуу хэрэгжүүлж эхэлсэн ба загалмай үүрч, Эзэнийг даган, “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун(Марк 16:15) хэмээх сургаалыг нь дагасан билээ. Тийнхүү тэд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн бөгөөд Эзэн Есүсийн нэрийг гэрчилсэн юм, ингэснээр бүх хүн үүнийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүртэж чадах байв. Өнөөдөр Эзэн Есүсийн сайн мэдээ бүх дэлхий даяар өргөжсөн ба энэ нь бүхэлдээ, Есүс амилсныхаа дараа хүнд харагдсаны үр дүн билээ. Тэрээр амиллынхаа дараа хүнд харагдсан нь хэчнээн их утга учиртай байсныг үүнээс бид харж болно!

2. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг баталгаажуулах боломжийг хүмүүст олгож, улмаар Түүнд итгэх итгэлийг нь батжуулсан

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Эзэн Есүсийг махбодоор ажиллаж байх үед Түүний дагагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн нотолж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагагчдын хандлага нь хүлээсэн байдалтай байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд Эзэн Есүсийн махбодод байх үедээ айлдсан зүйлсэд хүмүүс зүрх сэтгэлдээ эргэлзэж байсан нь аль хэдийн үгүйсгэл болон өөрчлөгдөж эхэлсэн. Харин Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг бүрчлэн үзэгдэхэд Түүнийг нүдээрээ харж, Түүний амилсан тухай мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү аажмаар шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг сүвээндээ хүргүүлэхэд, Эзэн Есүс амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идээд дараа нь тэдний өмнө хайрсан загас идэхэд, зөвхөн тэгэхэд л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт галвын үеэс оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд аль хэдийнээс урт удаан хугацааны турш хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан… Тэр үед хүмүүс Түүний оршин тогтнол тун үнэн, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд маш их баяртай, аз жаргалтай байсны зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Түүний дахин илрэлт нь Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэл эрмэлзлийг болон хүн төрөлхтөнд татагддагийг нь мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь Эзэн Есүсийг харсан хүмүүст, нэг насны амьдрал нь өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл тайвшралыг олсон. Тэд эргэлзэж, эсвэл урам хугарахаа больсон, учир нь одоо шинэ итгэл, найдах ямар нэг зүйл байна гэдгийг тэд мэдэрсэн юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм(“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”).

Эзэн Есүс амиллынхаа дараа хүнд харагдсаны өөр нэг утга учрыг Бурханы үг тодорхой болгодог. Эзэн Есүс хүмүүсийн дунд бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг гурван жил хагасын хугацаанд гүйцэтгэсэн ба олон хүн Түүний авралыг хүлээн зөвшөөрч, Эзэнийг дагасан юм. Гэхдээ Эзэн Есүс бол Христ, Тэр бол Бурхан Өөрөө гэдэг жинхэнэ ойлголт ихэнх хүнд байсангүй. Тиймээс Эзэн Есүсийг цовдлогдох гэж байх үед тэд үйл явдал өрнөхийг харсан бөгөөд зүрх сэтгэлдээ эргэлзэж эхлэн, өөрсдөөсөө ийнхүү асуужээ: Эзэн Есүс үнэхээр Бурхан гэж үү? Хэрвээ Тэр Христ, Бурхан Өөрөө мөн юм бол яаж Ромын эрх мэдэлтнүүдэд баривчлагдаж, цэргүүдээр ташуурдуулж, дооглуулж, дараа нь цовдлогдсон юм бэ? Ялангуяа, Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож байх үед тэд Түүнд бүрмөсөн урам хугарч, Тэр бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг үгүйсгэж, Түүний илэрхийлсэн үгийг үгүйсгэж, харин оронд нь Есүс ердөө л жирийн хүн шиг үхнэ, Тэр яавч амьд үлдэж чадахгүй гэж итгэсэн билээ. Хүмүүс ийм жаахан итгэлтэй, бас Эзэнийг мэддэггүй бөгөөд Өөрийг нь цовдлуулснаас болж бүр ч олон хүн сул дорой, унжгар болно гэдгийг Эзэн Есүс мэдэж байв. Тиймээс Эзэн Есүс амилсныхаа дараа шавь нартайгаа холбоо барьж, тэдэнд үг хэлж, судрыг тайлбарлаж, тэдэнтэй ярилцаж, хамт хооллож, Томасыг Өөрийнхөө гар болон хажуу руу хүргэх гэх мэтийг хийсэн. Амиллынхаа дараа Эзэн Есүсийн хэлсэн үг, хийсэн үйл хэргээс Түүний шавь нар, Есүс үнэхээр дахин амилсан гэдгийг баталгаажуулсан бөгөөд Тэр бол урьд нь өөрсөдтэй нь хамт хооллож, оршин сууж, хамт амьдарч байсан Эзэн мөн гэдгийг, бас Тэр бол тэдэнд номлож, тэднийг хангаж, залж чиглүүлж байсан, урьдынхтайгаа адилаар тэднийг хайрлаж байсан өнөөх Эзэн гэдгийг, Тэрээр тэднийг халамжилсан, мөн тэднийг орхиогүй, яг тэнд тэдэнтэй хамт байсан гэдгийг шавь нар нь мэдсэн билээ. Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө, үүрд мөнхийн Нэгэн, хүний мөнхийн дэмжлэг, хүний хүчит тулгуур, хоргодох газар байлаа. Хэдийгээр Эзэн Есүс цовдлогдсон ч үхэгсдийн орны түлхүүрийг хадгалагч байсан бөгөөд эргэн амилах хүч чадалтай байв, учир нь Тэр бол цор ганц Бурхан Өөрөө билээ... Түүнээс хойш, хүмүүс төөрөлдөж, будилахаа больж, Эзэн Есүст эргэлзэхээ больсон ба харин ч зүрх сэтгэлийнхээ гүнээс Есүст итгэж, найдаж чаддаг болсон юм. Энэ нь бүхэлдээ, Эзэн Есүс үхлээс амилсныхаа дараа шавь нартаа харагдаж, тэдэнтэй ярилцсаны үр дүн байв.

Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсантай холбоотой энэ хоёр утга учраас би, өөрсдөд нь тэгж харагдсанаараа Тэрээр хүмүүсийг зүрх сэтгэлийг сэрээж, бас биднийг гэх Бурханы халамж, хайрыг туулах боломжийг бидэнд олгосон гэдгийг эцэст нь харсан юм. Иймэрхүү халамж, хайр нь ердөө нэг төрлийн домог биш—тэдгээр нь баримт мөн. Үүнээс бид бас Бурхан биднийг хамаатан саднаа гэж үздэгийг ухамсарлаж болно; Тэр үргэлж хүнтэй хамт байсан бөгөөд биднийг хэзээ ч орхиогүй, учир нь биднийг олж авахын тулд Бурхан хүнийг бүтээсэн, бас бид Түүний үгийг сонсож, Түүнийг туйлын дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Түүнтэй нэгэн санаатай болно гэж Тэр найддаг. Тиймээс Эзэн Есүс махбодоор ажлаа гүйцэтгэж, үгээ хэлж байсан ч, эсвэл амиллынхаа дараа хүнд сүнслэг биеэр харагдаж байсан ч, үргэлж хүн төрөлхтнийг халамжилж байсан ба ялангуяа Өөрийг нь дагадаг хүмүүсийг анхаарч байсан юм. Яагаад гэвэл хүнд нүглийг даван гарах чадвар байхгүй бөгөөд Бурханы удирдамжгүйгээр, үнэний хангалтгүйгээр хүн завхралаа хаяж, Бурханы жинхэнэ авралыг хүртэх ямар ч аргагүй. Өөрсдийнхөө буруу төсөөлөлд бид, золин авралын ажлаа дуусгасны дараа Бурхан биднийг орхисон ба түүнээс хойш бидэнд огт анхаарал хандуулаагүй гэж итгэдэг. Гэхдээ үнэн бидний төсөөлдөгтэй адил биш. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлсэн боловч хүнийг орхиогүй. Тэр яг л урьдын адил хүнтэй хамт байсаар байж, биднийг халамжилж, хангаж, залж чиглүүлж байгаа; Эзэн Есүс бол хэрэгтэй үеийн маань тусламж, дэмжлэг бөгөөд Тэр ямар маягаар бидэнд харагдах нь хамаагүй үргэлж бидэнтэй хамт байх болно! Яг л Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар ч хэлбэрээр оршин байх нь хамаагүй, хэдийд ч, хаана ч хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, тэдэнтэй хамт байна. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгох бөгөөд тэдэнд дахин хэзээ ч арга мөхөс санагдуулахгүй гэдгээ Өөрийн илрэлтээр хүмүүст хэлсэн юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байдаг; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа больж, Түүнийг өөрсдийн нүглийн тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино(“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”).

Үнэн хэрэгтээ, Эзэн Есүст итгэх итгэлийн замд мөнгө, нэр алдар, эд баялаг гэх мэт уруу таталттай тулгарах болгонд маань Эзэн биднийг хамгаалж, тэдгээрээс зайлж, тэдгээрийг даван гарах боломж олгодог; хүндрэл, бүтэлгүйтэлтэй тулгарах бүрд маань Эзэн биднийг үгээрээ залж чиглүүлж, бидэнд итгэл, хүч чадал өгч, хүчтэй байх боломж олгодог; амьдралдаа бэрхшээлтэй тулгарах болгонд маань Эзэн хэзээд хэрэгтэй үед маань тусалж, бидэнд зориулан гарах замыг нээж өгдөг; бидэнд шалгалт тохиолдож, биднийг зовлон туулах үед Эзэний үг биднийг зохих ёсоор гэрэлтүүлж, залж чиглүүлэн, Бурханы хүслийг ойлгож, сүнсэндээ амар амгалан, баяр хөөрийг мэдрэх боломж олгодог гэдгийг Эзэн Есүст итгэдэг бид дор бүрнээ харж чадна... Бурхан бидний хажууд байж, өдөр бүр биднийг залж чиглүүлж, дагалдаж байдаг, мөн үнэнийг болон Түүний хүслийг ойлгох боломжийг бидэнд олгодог гэдгийг бид үнэхээр мэдэрч чаддаг...

Эзэний хайр сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн бөгөөд Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад дөч хоногийн турш хүнд харагдаж, шавь нарынхаа өмнө хооллож, судрыг тайлбарлаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд олон шаардлага тавьсныг би одоо илүү сайн ойлгож байна. Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн юм болгон нь асар их халамж, бодол санаагаар бялхаж байсан бөгөөд Түүний бүх үйл хэрэг болон үг ер бусын утга учиртай байсан юм. Бурханы үгийг уншсанаар дамжуулан Есүс амиллынхаа дараа хүнд харагдсан талаар би одоо илүү гүн гүнзгий ойлгодог боллоо. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply