Ялагчид гэж юу вэ, гамшгийн өмнө хэрхэн ялагч болох вэ?

2020-06-24

Эцсийн өдрүүдэд 144,000 ялагч бий болох бөгөөд энэ ялагчид агуу гамшгийн үеэр Бурханы хамгаалалтыг хүлээн авна гэж Илчлэлийн номд зөгнөсөн байдгийг Библийг мэддэг бүх хүн мэднэ. “Намайг харахад Сион уулан дээр Хурга зогсож байлаа, духан дээрээ Түүний Эцэгийн нэрийг бичсэн зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байв” гэж Илчлэл 14:1-д зөгнөдөг. Илчлэл 7:14-т “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” гэж зөгнөдөг. Сударт өгүүлсэн “зуун дөчин дөрвөн мянга” нь Бурханы бүтээх ялагчид юм. Тэд бол асар их зовлон туулж, гэрчлэлд зогссон бүх хүн, тэд бол Бурханы сайшаасан, тэнгэрийн хаанчлалд орж чадах хүмүүс билээ. Эзэний төлөө ажиллаж, өөрсдийгөө зарлагадах, зовж шаналж, төлөөс төлөх, хавчлага, зовлонгийн үеэр, эсвэл шоронд байхдаа ч гэсэн Эзэний нэрийг үгүйсгэхээс татгалзах гэх мэт сайн зан авир нь ялагчид болж чадна гэсэн үг бөгөөд Эзэнийг ирэх үед Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадна гэж олон хүн итгэдэг. Гэвч энэ нь зөв үзэл бодол мөн эсэхийг бид ер нь бодож үзсэн үү? Ялагчдыг тийм эрэл хайгуулаас бүтээж болно гэж Эзэн хэзээ ч Библид хэлээгүй, тэгвэл Илчлэлд дурдсан 144,000 ялагч гэдэг нь яг юу юм бэ? Энэ талаар одоо нөхөрлөцгөөе.

Ялагч гэж юу вэ?

Илчлэл 14:4–5-д “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: Учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” гэж хэлсэн байдаг. Илчлэл 7:14-т “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” гэж хэлсэн байдаг. Бурхан: “‘Ялагч’ гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан ‘ялагч’ байх гэж нэрлэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой). “Гамшгийн өмнө бүрэн төгс болгуулсан хүмүүс Бурханд захирагддаг. Тэд Христээс хамааралтай амьдарч, Түүнд гэрчлэл хийж, Түүнийг өргөмжилдөг. Тэд бол ялгуусан бүстэй хүүхдүүд бөгөөд Христийн сайн цэргүүд юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг) гэж хэлсэн байдаг. Ялагчид нь Хурганы мөрийг ойрхон дагадаг хүмүүс гэдгийг Библийн эдгээр зөгнөл болон Бурханы үгээс харж болно. Энэ хүмүүс үнэнийг жинхэнэ амиа болгон олж авч, завхарсан зан чанар нь цэвэрлэгдэж, өөрчлөгдсөн бөгөөд тэд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больсон. Тэд Бурханд гуйвшгүй шударга, үнэнч байдаг, худал хэлдэггүй, өө сэвгүй юм. Тэд цэвэр ариун зүрх сэтгэлээр Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг, ямар нэг төрлийн наймаа, эсвэл хольцоос ангид байдаг. Тэд Бурханаас юм шаарддаггүй, хариу нэхдэггүй; хийдэг бүхэн нь Бурханы хайрыг хариулахын төлөө байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ тэд Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийж, Түүнтэй нийцтэй байж, бусдыг Түүний өмнө авчирч чаддаг. Ямар ч шалгалт, зовлонтой тулгарсан, Бурханы үгийг уншиж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхдээ тууштай хэвээр байж үргэлж чаддаг. Тэд гомдоллодоггүй, үхэх хүртлээ Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд сайхан, цангинасан гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс л Бурханы нүдээр ялагчид билээ.

Ялагчдад тавьдаг Бурханы шаардлагын дагуу өөрсдийгөө шалгах үед хэдийгээр бид одоо гаднаа багахан зовж буй мэт харагдаж, бага зэрэг сайн зан авиртай байж, ХКН-ын бидэнд ноогдуулсан хэрцгий тамлалт дор Эзэнээс урвахгүй байж болох ч бидний завхарсан зан чанар хараахан ариусгагдаж, өөрчлөгдөөгүй гэдгийг үгүйсгэж болохгүй. Бид Сатаны үй олон сорилтыг давж чадахгүй байсаар байгаа, Бурханд дуулгавартай захирагдаж, хүндэтгэх зүрх сэтгэл ч бидэнд байхгүй. Жишээлбэл, бид өөрсдийгөө бүрэн зориулж, явсан газар бүрдээ сайн мэдээ номлож болох ч хариуд нь амар жимэр амьдралтай болж, тэнгэрийн хаанчлалд орох ерөөл хүртэж, мөнх амь олж авах нь бидний сэдэл юм. Бидний хүсэл биелэхгүй юм уу гэр бүлд минь сүйрэл ирэх мөчид бид Бурханыг буруутгаж, Бурханы төлөө зарлагдсан зүйлдээ харамсдаг бөгөөд Бурханыг бүрмөсөн орхиж ч магадгүй. Зарим хүн баривчлагдаж, хоригдсоныхоо дараа чуулганаас урвахаас татгалзсан ч гэсэн хожим нь үүндээ дулдуйдаж, бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, Бурханы өмнө амжилтын гавьяаг өөртөө авдаг. Түүнчлэн, бусадтай харилцах харилцаанд маань ямар нэгэн зүйл бидний ашиг сонирхлыг хөндөж эхэлмэгц бид өөрийн эрхгүй худал хэлж, бусдыг мэхэлдэг. Эдгээр нь ердөө хэдхэн жишээ юм. Сатанлаг завхарсан зан чанараа ариусгуулахгүй бол бид хэдийд ч, хаана ч Бурханаас урваж, Түүнийг эсэргүүцэх чадвартай хэвээр байдаг, тиймээс бид яаж ялагчид байж чадах билээ? Үнэндээ, хэрэв бид ердөө ажиллаж, хөдөлмөрлөх чадвар, баривчлагдаж, хоригдох үедээ Эзэний нэрийг үгүйсгэхээс татгалзах, бурхангүй үзэлт засгийн газрын хавчлага дунд гэрчлэлд зогсож чаддаг байхад найдвал үүнийг л Бурханд итгэх жинхэнэ итгэл бага зэрэг байна гэж хэлж болно. Гэвч бидний завхарсан зан чанар өөрчлөгдөөгүй, завхарсан уг чанар, мөн чанарын маань талаарх жинхэнэ ойлголт бидэнд дутмаг байдаг бөгөөд бид Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс хараахан биш юм. Бид Библид өгүүлсэн 144,000 ялагчийн стандартад нийцдэггүй. Тэгвэл агуу гамшгийн өмнө Бурханаар ялагч болгуулахын тулд бид хэрхэн эрэлхийлэх ёстой вэ?

Бид гамшгийн өмнө хэрхэн ялагч болгуулж болох вэ?

Эцсийн өдрүүдэд Бурханыг ажлаа гүйцэтгэх зуур 144,000 ялагч бий болдог гэдгийг мэдэх нь чухал. Эцсийн өдрүүдэд ажлын өөр нэг шатыг хийж, бүлэг ялагчдыг бүтээх болно гэдгээ Бурхан зөгнөсөн. Судрыг үзэцгээе: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн… Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 3:7–13). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Эдгээр эшлэлд Филаделфийн чуулган өргөгдсөн тухай, Сүнс чуулгануудад юу хэлдэг, шүүлт Бурханы гэрээс эхэлнэ гэх мэтийг өгүүлдэг. Энэ бүхэн нь эргэн ирэхдээ Эзэн Есүсийн хийх ажил юм. Өөрөөр хэлбэл, гамшгийн өмнө Бурхан шинэ нэр авч, чуулгануудтай Өөрийн айлдварыг хуваалцаж, бүх үнэнийг илэрхийлж, Өөрийнх нь өмнө ирдэг бүх хүнийг шүүж, ариусгана. Энэ хүмүүсийн дундаас Тэр бүлэг ялагчдыг бүтээнэ. Хэрвээ бид Библид зөгнөсөн шиг гамшгийн өмнө 144,000 ялагч болгуулахыг хүсэж байвал Ариун Сүнс чуулгануудад хандан юу хэлдгийг эхлээд эрж хайж, эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгах Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой.

Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болж, нууцаар ирснийг бүх дэлхий даяар Төгс Хүчит Бурханы Чуулган л одоо бүх үндэстэнд ил тод гэрчилдэг. Чуулгануудад хандан Ариун Сүнсний айлддаг зүйлийг Бурхан илэрхийлдэг, Тэрээр Төгс Хүчит Бурханы нэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлсэн, яг энэ мөчид Тэрээр хүмүүсийг ариусгаж, аварч байгаа гэж Төгс Хүчит Бурханы Чуулган гэрчилдэг. Түүнчлэн Төгс Хүчит Бурхан аль хэдийн Хятадад бүлэг ялагчдыг бүтээсэн бөгөөд сайн мэдээний энэ ажил одоогоор дэлхий даяар түгж байгаа. Тэгэхээр ялагчдыг бий болгох ажлыг Төгс Хүчит Бурхан яг яаж гүйцэтгэдэг вэ?

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг… Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Хүмүүсийг ариусгаж, авралд хүргэж чадах бүх үнэнийг эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан илэрхийлсэн. Эдгээр үнэнээр дамжуулан Бурхан бидний завхралыг шүүдэг бөгөөд биднийг шалгаж, ил болгож, цэвэршүүлэхийн тулд төрөл бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулдаг. Ингэж үнэнийг бидэнд шингээж өгдөг. Сатан хүнийг хэрхэн завхруулж, Бурханыг эсэргүүцдэг, хүн төрөлхтнийг Сатан хэрхэн завхруулдгийн мөн чанар болон үнэнийг Төгс Хүчит Бурханы үг илчилдэг. Тэдгээр нь, Сатаныг хэрхэн ялган таних, өөрсдийгөө хэрхэн мэдэж авах, Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн үнэнч хүмүүс болох, хэрхэн гэм буруугаа шийдвэрлэж, хангалттай сайн үйл хийх, Бурханыг хэрхэн хүндэтгэж, дуулгавартай дагаж, хайрлаж, Христтэй хэрхэн таарамжтай болж болох гэх мэтийг Бурханы сонгосон хүмүүст хэлж өгдөг. Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы үгийг тунгаан бодоход анхаарлаа төвлөрүүлдэг ба тэднийг илчлэх гэж Бурханы тогтоосон төрөл бүрийн шалгалтаар дамжуулан өөрсдийгөө мэдэж авч, Бурханы үгийн шүүлтээр дамжуулан Сатаны үр удам мөн гэдгээ нэгд нэггүй хардаг. Мөн биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, ов мэхтэй гэдгээ тэд хардаг. Үнэнээс залхдаг, нэр алдар, хөрөнгө мөнгийг дээдэлдэг болохоо тэд хардаг; Бурхантай эн тэнцүү байхыг тэд үргэлж хүсдэг; үүргээ гүйцэтгэхдээ хариуд нь Бурханаас ямар нэг зүйл хүсдэг бөгөөд өөрсдөд нь таалагдахгүй хэрэг явдалтай тулгарах үедээ Бурханыг дур зоргоороо шүүж, эсэргүүцэж, Түүнээс урвадаг. Гаднаа тэд Бурханыг дагадаг мэт харагддаг боловч үнэндээ Сатаны харанхуй нөлөөн дор амьдарсаар байдаг бөгөөд Бурханаар хараахан үнэхээр авхуулаагүй. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар тэд Бурханы ариун, зөвт байдлыг мэдэж авдаг; Бурхан ёрын мууг үзэн ядаж, хараадаг, харин үнэнийг эрэлхийлж, шударга ёсыг хүсэмжилдэг хүмүүсийг ерөөж, өршөөдөг болохыг хардаг. Тэгээд тэдний дотор Бурханаас эмээх зүрх сэтгэл өөрийн эрхгүй бий болдог. Тэд сатанлаг уг чанараа хаяхад бэлэн болж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүний үгээр амьдрахад бэлэн болдог. Бурханы үгийг тасралтгүй хэрэгжүүлж, завхарсан уг чанараа хаяснаар тэдний сатанлаг зан чанар аажмаар өөрчлөгддөг. Тэд бүх зүйл дээр Бурханыг хүндэтгэж чаддаг болж, Бурханы үг болон үнэнийг хэрэгжүүлэлтийн зарчмаа болгож, үнэнийг жинхэнэ амиа болгон олж авдаг.

Бурхан одоо Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон. Олон ах, эгч ХКН-ын засгийн газрын улайрсан дарангуйлал, баривчилгааг туулсан бөгөөд дэлхий ертөнцийн хүмүүст гологдож, гүтгэгдэж, гүжирдүүлсэн ч гэсэн сайн мэдээг түгээхдээ бат зогсож, үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэдэг. Тэд өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяаг болон нэр төр, байр сууринд нь үзүүлэх аливаа нөлөөг огт боддоггүй. Зарим нь ХКН-ын засгийн газарт харгисаар тамлагдсан бөгөөд үхэлтэй нүүр тулах үедээ Бурханд үнэнч хэвээр үлдэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, гэрчлэлд зогссон. Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, завхарсан зан чанараасаа салсан олон ах эгч бас бий. Одоо тэд хүний төрхийг амьдран харуулдаг ба төрөл бүрийн туршлагаараа гэрчлэл хийсэн. Энэхүү ялагчдын гэрчлэл нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын биелэлт бөгөөд ингэснээр “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” хэмээх Илчлэл 7:14 болон “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” хэмээх Илчлэл 14:4-ийг яг таг биелүүлдэг.

Энэхүү ялагчдын туршлагаас үүссэн гэрчлэлүүд интернэтэд байгаа. Тэдгээр нь маш олон хүнд урам зориг өгч байгаа; Бурханы илрэлт, ажил байгаагүй бол ямар ч хүн гүнзгий завхруулагдсан энэхүү бүлэг хүмүүсийг удирдан Сатаны харанхуй нөлөөг таягдан хаяж, ялгуусан гэрчлэл хийж чадахгүй байсан гэдгийг тэд үнэхээр мэдэрч чаддаг. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг энэхүү гэрчлэлүүд хүмүүст баталж өгдөг бөгөөд тэд нэг нэгээрээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөг. Улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, дамжуулж байгаа ба Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийх ажил шинэ өндөрлөгт хүрлээ. Бурханы хаанчлал аль эрт газар дээр ирчихсэн, агуу гамшиг удахгүй бидэн дээр ирж, Бурханы эцсийн өдрүүдийн ажил дуусах болно. Цаг нь ирлээ—бид үнэн замыг эрж хайж, судалж шинжлэх ёстой. Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө эргэн ирдэг бүх хүн Хурганы хуримын найрт оролцдог ухаалаг охид бөгөөд агуу гамшиг ирэхээс өмнө Библид өгүүлдэг 144,000 ялагчийн нэг болох боломж тэдэнд бий. Эс бөгөөс, дэлхий дээр агуу гамшиг бүрмөсөн ирэх үед Бурханаар ялагч болгуулах боломж үгүй болж, хүмүүс эцэс төгсгөлгүй харуусна.

Редакторын тэмдэглэл: Үүнийг уншаад Библид зөгнөсөн 144,000 ялагч гэдэг нь ямар утга учиртай болохыг одоо ойлгов уу? Бурханаар ялагч болгуулах замыг одоо олов уу? Хэрэв та үнэний илүү олон талыг ойлгохыг хүсвэл доор буй холбоо барих цонхон дээр дарж, бидэнтэй холбогдоорой. Хамтдаа нөхөрлөж, судлахдаа бид дуртай байх болно!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply