Аврал гэж юу вэ? Аврал хүртвэл тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?

2020-06-12

Шэнь Чинчин, Өмнөд Солонгос

Эзэнийг ирэх үед Түүгээр авруулж, Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж олон хүн хүсэн хүлээдэг. Өнөөдрийн байдлаар, Төгс Хүчит Бурханы Чуулган л, Эзэн Есүс эргэн ирсэн ба хүмүүсийг цэвэрлэж, аврахын тулд шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхэлж байгаа гэдгийг ил тод гэрчилсээр ирсэн. Зарим нь энэ мэдээг сонсоод эргэлзэж магадгүй. Тэд дараах хувилбарыг уншина: “Итгэж, баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана(Марк 16:16), “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэх эшлэлүүдийг уншдаг ба Эзэн Есүс бүх хүн төрөлхтний нүглийг цайруулахын тулд цовдлогдсон учраас Эзэнд итгэж байгаа цагт тэд аврагдах бөгөөд нэг аврагдсан бол үүрд аврагдсан гэж итгэдэг. Мөн Эзэний нэрийг сахиж, эцсээ хүртэл тэсвэр тэвчээртэй байх юм бол Бурханы шүүлтийн ажил болон эцсийн өдрүүдийн цэвэрлэгээг хүлээн авалгүйгээр шууд тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэдэгт тэд итгэдэг. Ийм төрлийн итгэл зөв үү?

Бодоод үзэцгээе: Хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол тэнгэрийн хаанчлалд орж болно гэж Эзэн ер нь хэлсэн бил үү? Библид энэ тухай дурдсан байдаг уу? Энэ хоёр асуултын хариулт нь бол мэдээж үгүй. Эзэн Есүс: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21) гэж хэлсэн. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг Бурханы үгэнд үндэслэн бид мэдэж авдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаж, ямар ч нөхцөл байдалд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг байж, хэзээ ч дахин нүгэл үйлдэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй гэсэн үг юм. Гэсэн ч бид өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдсээр, бүр Эзэний сургаалыг ч хэрэгжүүлж чаддаггүй тул ийм маягаар нүгэл үйлдэн, Эзэнийг эсэргүүцэх чадвартай хэвээр байгаа хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж үү? Харамсалтай нь, “нэг аврагдвал үүрд аврагдсан” гэх бидний итгэл эндүү ташаа юм. Бурханы хаанчлалд орох чухал асуудал дээр бид Эзэний үгийг дагах ёстой. Бид хүний үзэл, төсөөллөөр явж болохгүй! Тэгвэл бичвэрт буй “аврал” гэдгийн жинхэнэ утга юу вэ? Хүн үнэндээ яаж тэнгэрийн хаанчлалд ордог вэ? Одоо бидний хамтдаа хэлэлцэж, судлах асуултууд энэ юм.

“Аврал” гэдгийн жинхэнэ утга

Хуулийн эрин үеийн сүүлчээр Сатан хүн төрөлхтнийг улам гүн гүнзгий завхруулсан гэдгийг бид бүгд мэднэ. Израилийн ард түмэн хууль, тушаалыг байнга зөрчиж, улам их нүгэл үйлдэж байсан болохоор хэчнээн их тахил өргөсөн ч хангалтгүй болж, бүгд хуулийн дагуу яллагдаж цаазаар авхуулах аюултай тулгарчээ. Хүн төрөлхтнийг үхлийн заналхийллээс аврахын төлөө Бурхан, золин авралын ажил хийж, хүний төлөө цовдлогдож, бүх хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийг нэг удаа болон үүрд өршөөхийн тулд Эзэн Есүсийн махбодоор газар дээр бууж ирсэн билээ. Тэр үеэс хойш, хүн Эзэн Есүст итгэж, Эзэнд нүглээ улайж, гэмшиж байгаа л бол хийсэн нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн өгсөн бүх ерөөл, нигүүлслийг эдэлнэ. Хуулийн дор амьдардаг хүмүүсийн хувьд энэ бол “аврал” байв. Тиймээс Эзэн Есүсийн хэлсэн “аврал” бол, Эзэн Есүст итгэж байгаа цагт нэг удаа болон үүрд аврагдана гэж бидний төсөөлдөг шиг биш; харин ч энэ нь, нүгэл үйлддэг хүмүүс хуулийн дагуу яллагдаж, цаазлуулахаа больж, хүний нүгэл уучлагдана гэсэн үг юм. Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг харцгаая: “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4).

Эзэнд итгэх үедээ авралын бэлгийг хүлээн авч, нүгэл маань уучлагдсан хэдий ч бид нүглийн гав дөнгөнөөс чөлөөлөгддөггүй бөгөөд нүгэл дунд амьдарсаар байдаг. Үүний зарим жишээ нь: Бид асар их биеэ тоож, ямар ч бүлгийн нөхцөл байдалд шийдвэр гаргахыг үргэлж хүсдэг, бусдыг өөрсдийн үгээр байлгадаг, хэрвээ хэн нэгэн бидний үгээр байхгүй бол уурлаж, загнан, бүр ноцтой тохиолдолд ямар нэгэн байдлаар ад үзэж, шийтгэж ч магадгүй. Бид туйлын аминчхан байж, бүхнийг өөрийнхөө хувийн ашиг сонирхлын зарчимд үндэслэж, Бурханд итгэх итгэлдээ ч Бурхантай наймаацахаар оролддог; ажил хэрэг тайван сайхан, төвөггүй байх үед бид Түүнд талархдаг ч ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарахдаа Түүнд гомдоллож, буруу ойлголтоор дүүрээд, бүр Түүнээс урваж, Түүнийг орхихдоо ч тулдаг. Бид ер бусын ов мэхтэй байж чаддаг, ингэснээр хувийн эрх ашигтай маань холбогдох болгонд бид худлаа ярьж, өөрийн эрхгүй хууран мэхэлдэг. Эдгээр нь, нүгэл дунд амьдарсаар байгаагийн маань хэдхэн жишээ юм. Библид: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй(Еврей 10:26–27). “Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35) гэж байдаг. Бурхан бол ариун. Бид үнэн замыг сурсны дараа ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чаддаг. Энэ нь, бид нүглийн боол бөгөөд Бурханаар сайшаагдаж чадахгүй гэсэн үг юм. Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) гэж хэлсэн байдаг. Хэрвээ хэн нэгэн нүглээ цэвэрлээгүй бөгөөд үргэлж нүгэл үйлдэн, Бурханыг эсэргүүцдэг бол энэ хүн үүрд аврагдаж чадах уу? Энэ хүн тэнгэрийн хаанчлалд ороход тохирч чадах уу? Чадахгүй гэдэг нь илэрхий юм. Бид нүглээ бүрэн цэвэрлүүлснийхээ дараа л ариун болж, тэнгэрийн хаанчлалд орж болох юм. Харин одоо зарим нь: “Бид тэнгэрийн хаанчлалд орохын тулд яаж цэвэрлэгдэх вэ?” гэж асууж магадгүй.

Бид хэрхэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж болох вэ?

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Хүний дотор гүн үндэслэсэн сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, хүнийг нүглийн гав дөнгөнөөс бүрэн чөлөөлөхийн тулд Эзэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хэрэгжүүлж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах үнэнийг илэрхийлэхийн төлөө эцсийн өдрүүдэд эргэн ирэх шаардлагатай гэдгийг бид үүнээс ойлгож болно. Үнэн хэрэгтээ, Эзэн үүнийг аль хэдийн Библид ингэж зөгнөжээ: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17).

Өнөөдөр, Эзэн Есүсийн золин авралын үндсэн дээр Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа Бурханы гэрээс эхлэн гүйцэтгэж байгаа ба хүний нүгэлт уг чанарыг нэгмөсөн шийдвэрлэж, хүнийг нүглийн дөнгөнөөс чөлөөлж, эцэст нь Бурханаар авхуулж, Бурханы хаанчлал руу хүргэгдэх хүртэл нь хүнийг ариусгахын тулд хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил эдгээр зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авдаг бүх хүн Бурханы ариусгалт болон авралыг хүлээн авна. Тэд бүгд агуу гамшиг ирэхээс өмнө ялагчид болгуулж, Бурхантай хамт алдаршиж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой байх болно. Тэгвэл, Төгс Хүчит Бурхан яаж хүмүүсийг шүүж, цэвэрлэж, нүглийн гав дөнгөнөөс чөлөөлдөг вэ?

Төгс Хүчит Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүний сатанлаг зан чанарыг шүүж, илчлэхийн тулд Бурхан олон үнэнийг хэрэглэдэг гэдгийг үүнээс харж болно. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулах үедээ бид Бурханы зөвт зан чанар зөрчлийг хүлцдэггүй гэдгийг өөрсдийн биеэр мэдэрдэг. Бурханы үг нэг бүр бидний зүрх сэтгэлд шингэж, төрөл бүрийн завхралын илрэл, буруу бодол санаа, бохир сэдэл, бидний зүрхний гүн дэх үзэл, төсөөлөл, мөн эдгээр зүйлийн ард буй сатанлаг уг чанарыг илчилж, улмаар биднийг ичгүүрт автаж, гүнээ харамсахад хүргэдэг, ингэснээр бид Бурханы өмнө унаж, Түүнд үнэхээр гэмшдэг. Үүний зэрэгцээ, Бурханд итгэх итгэлдээ ямар үзэл бодолтой байх, яаж үнэнч хүн байх, Бурханыг хэрхэн өргөмжилж, гэрчлэх, антихристийн замаар алхахаас хэрхэн зайлсхийх, Бурханд яаж үнэхээр дуулгавартай байх, Бурханыг яаж үнэхээр хайрлах гэх мэт хэрэгжүүлэлтийн замыг Бурхан бас бидэнд зааж өгдөг. Бид Бурханы шүүлтийн ажлыг туулж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх үедээ л хэвийн хүний төрхийг амьдран харуулж болох юм. Энэ нь бүхэлдээ Бурханы шүүлтийн үр дүн билээ.

Өнөөдөр, Төгс Хүчит Бурханы Чуулганы олон ах, эгчийн шүүлт туулсан тухай янз бүрийн туршлагын гэрчлэлүүд интернетэд нийтлэгдсэн байгаа. Эцсийн өдрүүдэд Бурханы явуулдаг шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар л хүн цэвэрлэгдэж, Бурханаар бүрэн авхуулж болно—энэ бол тэнгэрийн хаанчлалд хүрэх цорын ганц зам гэдгийг эдгээр бодит туршлага, гэрчлэлээс харж болно. Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс, Бурханд үнэхээр итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгээс тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олж, Түүн рүү эргэн ирсэн. Хэрвээ бид “нэг аврагдсан бол үүрд аврагдсан” гэх ойлголттой зууралдсаар байж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол бидний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, өөрчлөгдөхгүй, тэгснээр тэнгэрийн хаанчлалд орох боломж хэзээ ч олдохгүй. Тэгвэл, та нар одоо юу хүлээгээд байгаа юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply