Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх Библийн энэ 6 зөгнөл биелсэн

2020-06-11

Шинжиэ

Хоёр мянган жилийн өмнө Эзэн ЕсүсХарагтун, Би удахгүй ирнэ(Илчлэл 22:12) гэж бидэнд амласан. Одоо, Түүний эргэн ирэлтийг илтгэх бүх төрлийн тэмдгүүд гарч ирсэн бөгөөд Эзэний өдөр ойрхон байгааг олон ах эгчийн зөн совин нь хэлж байлаа. Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн үү? Эзэнийг угтан авахын тулд бид юу хийж болох вэ? Библид өгүүлсэн зөгнөлүүдийг шинжлэн судалснаар одоо үүнийг хэлэлцэцгээе!

Эзэн эргэн ирснийг илтгэх эхний тэмдэг: Газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, дайн

Матай 24:6–8-д “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” хэмээн өгүүлсэн байдаг. Афганистанд талибаны дэглэмийг түлхэн унагасан үйл явдал, Энэтхэг, Пакистаны хоорондох зөрчилдөөн, АНУ-ын Ирак руу хийсэн дайралт, Израиль, Палестины хоорондох байнгын хурцадмал дайн гэх мэтээр сүүлийн жилүүдэд дайн тогтмол гарч байна. Тахал, гал түймэр, үер, газар хөдлөлтийг ч бас хаа сайгүй харж болно. Тухайлбал, 2019 онд Хятадын Вуханд гарснаасаа хойш дэлхий даяар тархаад буй “шинэ төрлийн титэм вирусийг” энд дурдах нь зүйтэй. Мөн 2019 оны 9 дүгээр сард Австралид ноцтой ойн түймэр гарсан бол Африкийн зүүн хэсэгт царцааны их нүүдэл болсны улмаас одоо олон улс оронд өлсгөлөн нүүрлээд байна. 2020 оны 1 дүгээр сард Индонезид үерийн гамшиг тохиолдож, Канадын Ньюфаундлэндэд зуун жилд ганц удаа тохиолдох цасан шуурга болсон. Туркийн Элазиг, Карибын тэнгис дэх Кубын өмнөд хэсэг гэх мэт газруудад газар хөдлөлт болоод байна. Дээрх зөгнөл биелэсэн болохыг эдгээр тэмдгээс харж болно.

Эзэн эргэн ирснийг илтгэх хоёр дахь тэмдэг: Огторгуйн хачин үзэгдлүүд харагдах

Илчлэл 6:12-т “Түүнийг зургаа дахь лацыг нээх үед би харж байлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар шиг хар болж, сар цус шиг болов.” Иоел 2:30–31-д “Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно” хэмээн өгүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд сар цусан улаан болох тохиолдол олон гарсан. Жишээ нь 2014, 2015 оны хоёр жилийн хугацаанд дөрвөн “цуст сар” дараалан гарсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 31-нд 150 жилд ганц л удаа гардаг “асар том хөх цуст сар” гарсан. Дараа нь 2019 оны 1 дүгээр сард “асар том цуст чоно сар” гарсан. Зөгнөлд өгүүлсэн нар харанхуйлах байгалийн үзэгдэл мөн л харагдсан бөгөөд үнэндээ 2019 оны 12 дугаар сарын 26-нд Сингапурт, мөн оны 7 дугаар сарын 2-нд Чилид болсон нарны хиртэлт зэрэг нарны бүтэн хиртэлтүүд олон тохиолдсон. Дээрх зөгнөл биелсэн нь эдгээр үзэгдлээс илэрхий байна.

Эзэн эргэн ирснийг илтгэх гурав дахь тэмдэг: Чуулганууд эзгүйрч, итгэгчдийн хайр хөрөх

Матай 24:12-т “Ёс суртахуунгүй байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно” хэмээн өгүүлсэн байдаг. Шашны ертөнц даяар эзгүйрэл тархаж байна. Пастор, ахлагч нарын номлол залхмаар, нэгэн хэвийн болж итгэгчдийг хангаж чадахаа больсон. Байр суурийн төлөөх тэмцлийн улмаас зарим пастор чуулган дотор бүлэглэл байгуулж, фракц үүсгэн, зарим нь бүр бизнес хийж, үйлдвэр байгуулан итгэгчдийг шашны бус зам руу хөтөлж байхад итгэгчдийн итгэл нийтээрээ буурч, дэлхий ертөнцөөс салж хагацах дургүй болж, хорвоогийн ядаргаатай ээдрээнд амьдардаг. Зарим чуулган гаднаа хүн ихтэй, хөгжөөн хөөртэй харагдавч олон хүн ердөө л танилын хүрээгээ тэлж, бараа бүтээгдэхүүн зарж, чуулганыг арилжааны газар болгон ашиглах гэж чуулганд ирдэг. Өнөөдрийн чуулган болон Хуулийн эрин үеийн сүүл үе дэх сүм хоёрын хоорондох ялгаа юу вэ? Эзэн эргэн ирэх тухай дээрх зөгнөл бүрэн биелсэн нь эдгээр зүйлд илэрхий байна.

Эзэн эргэн ирснийг илтгэх дөрөв дэх тэмдэг: Хуурамч Христүүд гарч ирэх

Матай 24:4–5-д “Есүс хариуд нь ингэж хэллээ, ‘Хэн нэгэн хүн та нарыг мэхлэх вий, болгоомжтой бай. Учир нь олон хүн Миний нэрээр ирж, Би бол Христ хэмээн хэлж олныг мэхлэнэ’” хэмээн өгүүлсэн байдаг. Эзэнийг эргэн ирэх үед хуурамч Христүүд гарч ирж, хүмүүсийг мэхэлнэ гэдгийг Эзэний зөгнөлөөс харж болно. Сүүлийн жилүүдэд Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудад хуурамч Христүүд гарч ирж хүмүүсийг мэхлээд байна. Энэхүү хуурамч Христүүд Христийн мөн чанарыг эзэмшдэггүй, үнэнийг ч тунхагладаггүй атлаа өөрсдийгөө Христ гэцгээдэг. Дээрх зөгнөл биелсэн нь үүнээс илэрхий байна.

Эзэн эргэн ирснийг илтгэх тав дахь тэмдэг: Израилийн сэргэлт

Матай 24:32–33-д “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ” хэмээн өгүүлсэн байдаг. Инжрийн модны зөөлөн мөчир, навч Израилийн сэргэлтийг илэрхийлдгийг Эзэнд итгэдэг олон хүн мэднэ. Израиль сэргэх үед Эзэний өдөр ойрхон байх бөгөөд 1948 оны 5 дугаар сарын 14-нд Израиль сэргэсэн. Мэдээжийн хэрэг Эзэн эргэн ирэх тухай энэ зөгнөл бүрэн биелээд байгаа.

Эзэн эргэн ирснийг илтгэх зургаа дахь тэмдэг: Сайн мэдээ дэлхийн зах хязгаарт түгэн дэлгэрэх

Матай 24:14-д “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно” хэмээн тэмдэглэсэн байдаг. Марк 16:15-д, Эзэн Есүс дахин амилсныхаа дараа шавь нартаа “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” хэмээн хэлсэн. Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа Эзэн Есүсийг гэрчлэхийн тулд Түүнийг дагадаг хүмүүсийг Ариун Сүнс удирдаж эхэлсэн юм. Өнөөдөр Христэд итгэгчид дэлхий даяар тархсан бөгөөд ардчилсан олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгоод байна. Эрх баригч нам нь шашингүй үзэлтэй Хятадад хүртэл хэдэн арван сая хүн Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн учраас Эзэн Есүсээр дамжуулан хүн төрөлхтнийг золин аврах сайн мэдээ дэлхий даяар түгснийг харж болно. Эзэн эргэн ирэх тухай зөгнөл биелсэн нь үүнээс илэрхий байна.

Эзэний эргэн ирэлтийг бид хэрхэн угтан авах вэ?

Эзэний эргэн ирэлтийн зургаан тэмдэг аль хэдийн гарч ирснийг дээр дурдсан баримтаас бид харж болно. Одоо Эзэний ирэхийг угтан авах шийдвэрлэх мөч юм. Эзэний эргэн ирэлтийг угтан авч чаддаг байхын тулд бид юуг хийх ёстой вэ? Эзэн Есүс энэ асуултын хариултыг бидэнд аль эрт өгсөн.

Иохан 16:12–13-д Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” хэмээн хэлсэн. Илчлэл 3:20-д “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэсэн байдаг. Мөн Илчлэлийн 2, 3 дугаар бүлэгт: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” гэх олон зөгнөл байдаг. Эзэн Есүс ирэхдээ айлдвар айлдаж, чуулгануудад хандан үг хэлж, өмнө нь ойлгодоггүй байсан бүх үнэнийг бидэнд хэлж өгнө гэдгийг энэхүү эшлэлүүдээс харж болно. Бурханы яриаг сонсож, дуу хоолойг нь таниад Түүнийг хүлээн зөвшөөрч, Түүнд захирагддаг хүмүүс Эзэнийг угтан авч, Хурганы зоогт оролцож чадна; харин Бурханы дуу хоолойг таньдаггүй хүмүүс гарцаагүй Бурханы хонин сүрэг биш бөгөөд Бурхан тэднийг ил болгож, таягдан хаяна. Эзэний ирэхийг хүлээхдээ чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг олж, Бурханы дуу хоолойг сонсож сурах нь маш чухал гэдэг нь үүнээс илэрхий байна. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан).

Үүнийг сонсоод зарим хүн: “Тэгэхээр, Бурханы дуу хоолойг олохын тулд бид хаашаа явах вэ?” гэж асууж магад. Матай 25:6-д Эзэн Есүс: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’” гэж хэлсэн байдаг. Эзэн айлдвар, яриагаараа хонин сүргээ дууддаг болохоор Эзэний дуу хоолойг хамгийн түрүүнд сонсож, Хурганы мөрийг дагах хэсэг хүн байх нь гарцаагүй бөгөөд бүгд Бурханы дуу хоолойг сонсох боломжтой байг гэсэндээ тэд Эзэн эргэн ирсэн тухай мэдээ болон хоёр дахь удаагаа ирсэн Эзэний үгийг түгээхээр “Сүйт залуу ирлээ” хэмээн хаа сайгүй хашхирдаг. Тиймээс ч Хурганы мөртэй хөл нийлүүлж чадах эсэх маань Түүнийг эрж хайхыг хүсдэг зүрх сэтгэлтэй эсэхээс, Бурханы дуу хоолойг таньж чадах эсэхээс хамаардаг гэж хэлдэг. Эзэн Есүсийг анх гарч ирж, ажиллаж эхлэхэд Петр, Мариа болон бусад нь Эзэн Есүсийн ажил болон ярианаас Мессиа гэдгийг нь таньж, Түүнийг дагаж, Түүний сайн мэдээг гэрчилж эхэлсэнтэй яг адилхан. Эзэн Есүсийн ажил, үгийг сонсдог, Бурханы дуу хоолойг таньж чаддаг хүмүүс ухаалаг охид байдаг байхад үнэнийг хайрладаггүй тэрхүү тахилч, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүсийн үгийн эрх мэдэл, хүч чадлыг сонссон атлаа судлаагүй. Харин ч тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй муйхарлан зууралдаж, “Мессиа гэж нэрлэгддэггүй нэгэн бол Бурхан биш” хэмээн бодоод, Мессиа өөрсдөд нь харагдахыг хүлээсэн. Тэд Эзэн Есүсийн ажлыг хүртэл яллаж, доромжилж, эцэст нь Бурханы авралыг алдсан. Фарисайчуудыг дагаж, Эзэн Есүсийн ажил, үгээс Бурханы дуу хоолойг ялгаж таниагүй, тахилч, хуулийн багш нар, фарисайчуудыг сохроор сонсож, Эзэний авралыг голсон Иудейн итгэгчид ч бас байдаг. Ийм хүмүүс Эзэний орхисон мунхаг охид болдог. “Тэгвэл Бурханы дуу хоолойг хэрхэн ялган таньж болох вэ?” гэж зарим хүн асууж магад. Үнэн хэрэгтээ энэ нь тийм ч хэцүү биш. Бурханы айлдвар, яриа хүн хэлж чадахааргүй байх ёстой. Энэ нь ялангуяа эрх мэдэл, хүч чадалтай байх ёстой. Энэ нь тэнгэрийн хаанчлалын нууцыг ил болгож, хүний завхралыг илчлэх гэх мэтийг хийж чадна. Энэ бүх үг бол үнэн бөгөөд бүгд хүний амь болж чадна. Бурханы үгийг сонсоод зүрх сэтгэл, сүнстэй хэн ч үүнийг мэдрэх бөгөөд Бүтээгч үг хэлж, хүмүүс бидэнд айлдвараа айлдаж байна гэсэн баталгаа зүрх сэтгэлд нь байх болно. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Эдгээр үг бол Бурханы дуу хоолой гэдэгт бид итгэлтэй байвал үзэлтэй маань хэчнээн бага нийцэж байсан ч хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Ийм маягаар л бид Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадна.

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан—Эзэн аль хэдийн эргэн ирчихсэн гэж Төгс Хүчит Бурханы Чуулган л өнөөдөр дэлхий дээр гэрчилдэг. Төгс Хүчит Бурхан аль хэдийн олон сая үг илэрхийлсэн бөгөөд эдгээр үгийг бүх улс орны, нийгмийн бүх давхаргын хүмүүс шинжилж судлахад зориулан интернэтэд байршуулсан. Улс үндэстэн бүрээс, үнэнийг хүсэн хүлээдэг олон хүн нэг нэгээрээ Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авах итгэл тээн орж ирдэг. Библид өгүүлсэнчлэн: “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа.” Бид Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг илүү их уншиж, Бурханы дуу хоолой мөн эсэхийг нь ялган танихаар сонсоод л Эзэн эргэн ирсэн үгүйг тодорхойлж чадна. Эзэн Есүс Иохан 10:27-д хэлсэнчлэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.” Даруухнаар эрж хайх зүрх сэтгэлтэй байгаа цагт бид Бурханы дуу хоолойг таньж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадна гэдэгт би итгэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би Эзэнийг ингэж угтсан

Шиюэ, Япон Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан...

Leave a Reply