Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ
Жэн Шунь Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Редакторын үг: Сүүлийн жилүүдэд цусан сарны талаарх тэнгэрийн үзэгдэл байнга тохиолдож, тахал, газар хөдлөлт, өлсгөлөн ган гачиг гэх мэт янз бүрийн гамшиг улам бүр ноцтой болсоор байна. Библи дэх эцсийн өдрүүдийн тухай зөгнөл үндсэндээ биелсэн. Их сүйрэл одоо бидэн дээр ирсэн тул Эзэний эргэн ирэлтийг бид хэрхэн угтан авах ёстой вэ? Энэ нийтлэл танд хариултыг хэлж өгөх болно.
2026 оны 3-р сарын 3-нд ховор тохиох “цусан сар” тэнгэрт үзэгдэнэ. Энэ үйл явц бүхэлдээ таван цаг орчим үргэлжлэх ба сар гүн улаан харагдах бүтэн хиртэлт нь нэг цаг орчим болно. Энэхүү ховор цусан сар дэлхийн олон газарт харагдах юм.
Сүүлийн жилүүдэд цусан сар удаа дараа гарч байгаа нь дэлхий дахинд өгч буй байнгын анхааруулга мэт байна:
2014 оны 4-р сарын 15-нд дөрвөл цусан сарны эхнийх нь гайхалтайгаар үзэгдэж, тэнгэрийг цусан улаанаар будав.
2014 оны 10-р сарын 8-нд хоёр дахь цусан сар гарч, сэрүүлгийн хонх үргэлжлэн жингэнэв.
2015 оны 4-р сарын 4-нд гурав дахь цусан сар дагалдаж, ер бусын үзэгдлүүд ойр ойрхон болох болов.
2015 оны 9-р сарын 27-28-нд дөрөв дэх цусан сар супер сартай давхцав.
2018 оны 1-р сарын 31-нд ховор тохиох “супер хөх цусан сар” хэмээх гурвалсан холбоо тэнгэрт үзэгдэв.
2019 оны 1-р сарын 21-нд “супер цусан чонон сар” шөнийн тэнгэрийг донсолгож, улаан сарыг “чонон сар” буюу өөр нэгэн ховор огторгуйн үзэгдэл дагалдав.
2021 оны 5-р сарын 26-нд цусан сар дахин супер сартай давхцав.
2022 оны 5-р сарын 16-нд “цэцгэн цусан сар” зүүн зүгт мандаж, хүмүүс дахин нэг удаа сар цус болон хувирахыг харав.
2025 оны 3-р сарын 13-14-нд дахин нэг цусан сар гарсан ба “өтөн сар” гэгддэг тэргэл сар цусан улаан өнгөтэй болов.
2025 оны 9-р сарын 7-8-нд 82 минут үргэлжилсэн цусан сар болов.
Эдгээр давтагдаж буй цусан сар үнэхээр зүгээр л одон орны үзэгдэл үү? Эсвэл их сүйрэл улам бүр ойртож байгааг бидэнд сануулж байна уу?
Цусан сар үзэгдэх нь ер бусын агуу үйл явдал тохиохыг илтгэдэг гэж олон эш үзүүлэгч үздэг. Мөн цусан сар гарах нь Иоелын номын 2:29–31 дэх “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно” хэмээх зөгнөлийн биелэл юм гэдэгт бат итгэдэг Библи тайлбарлагч олон бий. Бас Илчлэл 6:12-т: “Түүнийг зургаа дахь лацыг нээх үед би харж байлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар шиг хар болж, сар цус шиг болов” гэж өгүүлдэг. Зөгнөлд дурдсан “Агуу бөгөөд аймшигт өдөр” гэдэг нь их сүйрлийг хэлдэг. Сүүлийн хэдэн жилд гамшгийн цар хүрээ нэмэгдэж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер гэх мэт нүдээр харахад аймшигтай гамшиг ойр ойрхон тохиолдож байгааг бид бүгд харсан; дэлхий ертөнцийн нөхцөл байдал үймээн самуунтай, байнга өөрчлөгдөж, дайн дажин, харгис явдлууд, террорист халдлага байнга гарч, даамжирсаар байна. Дэлхийн уур амьсгал дулаарч, эрс тэс цаг агаар болон одон орны элдэв янзын гайхамшиг цаг ямагт тохиолдож байна. Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн тэмдгүүд нэг нэгээрээ харагдсан. Цусан сар ийнхүү ойр ойрхон үзэгдэж байгаа нь үзвэр биш, харин эцсийн өдрүүдийн анхааруулга юм!
Их сүйрэл ирсэн байхад бид хэрхэн Эзэнийг угтан авч, Бурханы авралыг хүртэх ёстой вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана…” (Иохан 16:12–13). Илчлэлийн хоёр гуравдугаар бүлгийн олон хэсэгт ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Эдгээр зөгнөлөөс бид Бурхан эцсийн өдрүүдэд үг хэлж, хүмүүсийг бүх үнэн рүү удирдаж, тэднийг ариусгаж, аварч Бурханы хаанчлалд аваачихын тулд ажлын шинэ үе шатыг хийнэ гэдгийг харж болно. Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг хүсэн хүлээснээр л бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авч, Бурханаар авруулж, төгс болгуулах боломжтой болж, Түүнтэй хамт сайхан хүрэх газарт орж чадна. Эс бөгөөс, бид Эзэний эргэн ирэлтийг алдмагцаа Бурханы авралыг алдаж, эцсийн өдрүүдийн их сүйрэлд унаж, таягдан хаягдаж, шийтгүүлэх болно. Энэ талаар Бурхан ингэж хэлсэн байдаг:
Янз бүрийн гай гамшиг ар араасаа бууж ирнэ; бүх улс орон, бүх газар нутагт гамшиг тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдохгүй, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам бүр өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол үй олон улс орон, ард түмнийг шүүх Миний шүүлт.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг
Өргөн уудам ертөнцөд тоо томшгүй олон удаа далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирдаг. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргаж, бэлтгэл базаах “хүчирхэг нэгэн” гэж үгүй, энэ хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас ангижруулж чадах нэгэн бүр ч үгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь шархлуулж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн хаашаа явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явсаар, Бурханаас үргэлжлүүлэн холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсээр байх юм бол, Өөрийг нь бүрэн үл ойшоодог энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй сүйрлийг бэлдсэн, тэдгээрийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон гэдгийг хэн ч мэддэггүй. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс эдгээр сүйрэл нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэж ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Бурханы ажил яг л сүрлэг давлагаа нөмрөн ирэх мэт сүр далайцтай байдаг. Хэн ч Түүнийг тогтоон барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, зохих шийтгэлээ хүртэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Жэн Шунь Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү...
Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд...
Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх...
Шиюэ, Япон Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан...