Христэд итгэгч болохын хувьд цуглаанд байнга оролцохоо үл тоомсорлож болохгүй!

2019-05-22

2018 оны Зургаадугаар сарын 17

Шиаогао

Сайн байна уу, Сүнслэг асуулт, хариултын ах эгч нар аа

Би өдөржингөө ажиллаад маш их ядардаг ба шөнө тийм ч сайн унтдаггүй. Үүний улмаас би цуглаанд цагтаа очихыг хүсдэггүй. Би хязгаарлагдах дургүй. Надад сүнслэг хэрэгцээ гарвал, тийм үед ярилцах ах эгч нараа хайж байгаа цагт энэ нь зүгээр гэж санагдаж байна. Энэ асуудлын шалтгаан юу болохыг би гайхаж байна. Би үүнийг яаж шийдвэрлэх вэ?

Ан Жинг

Сайн байна уу, Ан жинг эгч ээ

Чи цуглаанд цагтаа очих хүсэлгүй, зөвхөн өөрт чинь сүнслэг хэрэгцээ шаардлага гарсан гэж санагдах үед л ярилцах ах эгч нарыг идэвхтэй хайна гэлээ. Бид Бурханд үнэхээр итгэнэ гэж юу болох, цуглаан ямар ач холбогдолтойг ойлгодоггүй болохоороо ингэж бодож болно. Эзэнд талархъя. Энэ талаарх өөрийн ойлголтыг бага зэрэг ярья. Энэ чамд хэрэг болно гэж найдаж байна.

Бурханд үнэхээр итгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ

Бурхан анх хүнийг бүтээсэн шалтгаан нь хүн газар дэлхий дээр Бурханыг хүндэлж, шүтэн мөргөхийн тулд байсан гэдгийг бид бүгд мэднэ. Эзэн Есүс: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм(Матай 22:37–38) гэсэн байдаг. Эзэнд итгэгчдийн хувьд бид бүгдээрээ сүсэг бишрэлээ, Бурханыг шүтэн мөргөж, Бурхантай хэвийн харилцаатай байхыгаа эн тэргүүнд байлгах хэрэгтэй. Цуглаан, залбирал, үнэнийг ярилцах, магтан дуу дуулж, Бурханыг магтах нь Бурхантай хэвийн харилцаа тогтоох арга замууд юм. Христэд итгэгчдийн хувьд эдгээр нь хамгийн наад захын хийх ёстой зүйлс билээ. Бурханы ийм үгс бий: “‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Бурхан итгэлийг нь зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй зарим хүн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан итгэлийг нь сайшаадаггүй учраас энэ хүмүүсийг Өөрийнхөө дагалдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй… Тэд Бурханд итгэхийг нэг төрлийн сонирхогчдын хобби хэмээн харж, ердөө л сүнслэг тэжээл мэт Түүнд ханддаг… Бурхан энэ хүмүүсийг юу гэж хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?). Эндээс бид нар, Бурханд итгэх итгэл мань ердөө л үгээр зөвшөөрч, зүрх сэтгэлдээ итгэх төдийхөн байдаг ч үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы үгийг туршлагажуулж, хэрэгжүүлдэггүй, харин итгэлийг сүнслэг тэжээл эсвэл хобби маягаар авч үздэг бол энэ нь Бурханд үнэхээр итгэж байгаа хэрэг биш. Бурхан ийм төрлийн итгэлийг магтдаггүй. Бурханд үнэхээр итгэгчид Бурханы өмнө байнга ирдэг, Бурханд ямагт залбирдаг, Бурханы үгийг байнга уншиж, цуглаанд байнга оролцож, Бурханаас ирдэг үнэнийг илүү их ойлгодог байх хэрэгтэй. Үүний сацуу, тэд Бурханы үгсийг бодит амьдралд авчрах ёстой. Өдөр бүр тохиолддог зүйлийг Бурхан удирдаж, зохицуулдаг гэдэгт тэд итгэдэг. Ялангуяа өөрсдийнх нь үзэлтэй таарахгүй зүйлтэй тулгарах үед, мөн өөрсдийн ялзралыг илчилж, үүнийг тавьж явуулж чадахгүй байх үед ийм байдаг. Тэд Бурханы өмнө ирж, Бурханы үгийн дагуу өөрсдийгөө эргэцүүлж чаддаг. Тэд Бурханы зохицуулсан орчинд сурах ёстой хичээлийг, орж, хэрэгжүүлэх үнэнийг эрэлхийлж чаддаг. Дараа нь Бурханы шаардлагын дагуу тэдгээрийг үнэхээр хэрэгжүүлж, сатаны ялзарсан зан чанарыг үлдэн хөөж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, эцэстээ Бурханы талаарх жинхэнэ ойлголт, Бурханд дуулгавартай байдал, Бурханыг хайрлах хайранд хүрдэг. Бурханы ажил болон үгийг ийм маягаар мэдэрч туулах нь л Бурханд үнэхээр итгэх итгэлийг бүрдүүлдэг. Бид ийм маягаар Бурханд итгэх л юм бол Бурханы сайшаалыг олж авч чадна. Үүнийг хийх аваас эцэстээ бид Бурханы хаанчлалд хүргэгдэх болно. Харин эсрэгээрээ бидний итгэлд Бурхантай харилцах хэвийн харилцаа байхгүй, цуглаан, залбиралд байнга оролцдоггүй, үнэнийг хэлэлцэж, Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй бол, завтай цагтаа л итгэлтэй байдаг бол, Бурханд цөөн хэдэн жил итгэсэн ч бидний ялзарсан зан чанар огтхон өөрчлөгдөөгүй, Бурханы талаар зөв ойлголтгүй бол Бурхан энэ төрлийн итгэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ болоод үл итгэгчдийн итгэлийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Хэрэв бидний итгэл иймэрхүү байдаг бол эцсээ хүртэл итгэсэн байлаа ч, бид Бурханы сайшаал болон авралыг олж авч чадахгүй.

Чуулганы амьдрал чухал

Хэрэв бид цагтаа цуглаанд оролцохыг хүсэхгүй байгаа бол чуулганы амьдралын ач холбогдлыг ойлгоогүй байгааг маань энэ нь илтгэдэг. Үнэндээ чуулганы амьдрал гэдэг бол Бурханы үгийг ярилцах, үнэн рүү орох бидний амьдрал бөгөөд энэ нь бас Ариун Сүнсний ажлыг туршлагажуулж, Бурханы хайрыг эдлэх амьдрал билээ. Үнэнийг ойлгож, үнэн рүү орж, Бурханы авралыг хүртэх нь бүхэлдээ Ариун Сүнсний ажлаар хүрч болох үр дүн юм. Бид үйлчилж, нэг нэгэндээ туслан, үүргээ биелүүлж, Бурханд гэрчлэл хийдэг чуулганы амьдралаараа л дамжуулан Ариун Сүнсний ажлыг болон Бурханыг төгөлдөржилтийг хялбархан олж авч чадна. Өөрөөр хэлбэл, итгэлийнхээ тухайд Бурханы сайшаалыг олж авч, Түүний авралыг хүртэх нь чуулганы хэвийн амьдралтай салшгүй холбоотой. Библид ийн өгүүлсэн байдаг: “Зарим хүмүүсийн байдал шиг хамтдаа цугларахаа болилгүй; харин тэр өдөр ойртож байгааг харах тусам нэг нэгийгээ бүр их зоригжуулъя” (Еврей 10:25). Эзэн Есүс: “Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно(Матай 18:19–20) гэсэн. Эндээс, чуулганы амьдралаар амьдрах нь Христэд итгэгч биднээс шаарддаг Бурханы шаардлагуудын нэг болохыг харж болно. Нэгэнт бидний хэв чанар хязгаарлагдмал, бас бидэнд үнэнийг хүлээн авах эрхтэн байхгүй болохоор Бурханы үгэн дотор буй үнэн болоод нууцуудыг ойлгоход тун хэцүү юм. Хэдий бид үгчилсэн утгыг нэлээдгүй ойлгодог ч гэсэн, Бурханы санаа зорилгыг, Бурханы хүнд тавьж буй шаардлагуудыг маш бага ойлгодог. Харин бид чуулганы амьдралд байнга оролцож, ах эгч нартайгаа хамт залбирч, Бурханы үгийг уншиж, өөрсдийн ойлголтыг ярилцаж, Бурханы үгсийг туршлагажуулж, хүлээн зөвшөөрөх аваас Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадах болно. Бид илүү их гэрэл, шагналыг хүртэж, Бурханы санаа зорилго, хүсэлтийг илүү тодорхой ойлгох ба хэрэгжүүлэлтийн зам бүр илүү тодорхой болно. Ялангуяа Бурханы үгсийг ойлгохгүй, янз бүрийн бэрхшээлтэй тулгарах үед ийм байдаг. Хэрвээ бид Бурханыг эрэлхийлэхдээ ах эгч нартайгаа хамтран ажиллаж, Бурханд залбиран, Ариун Сүнсийг өөрсдийнхөө дунд ажиллуулах аваас Бурханы үгийн нарийн түвэгтэй утгыг ойлгож чадах бөгөөд үнэнийг ойлгосон учраас бидний бүх асуудал, бэрхшээл шийдэгдэнэ. Чуулганыхаа амьдралд хэдий чинээ их асуудал шийднэ, төдий чинээ үнэнийг ойлгож, олж авах болно. Ийм маягаар бид газар дэлхийн хэрэг явдалд цаашид бухимдахаа болино. Бидний амьдрал амар хялбар, эрх чөлөөтэй байна. Цаашлаад бид тулгарч буй нөхцөл байдлуудыг Бурханы санаа зорилго, шаардлагын дагуу шийдэж чадна. Яваандаа Бурханы үг нөхцөл байдлуудыг зохицуулах зарчим, чиг хандлага маань болох болно. Ариун Сүнсний удирдамж дор бид Бурханы авралын замаар алхана.

Хэрвээ бид чуулганы амьдралд оролцдоггүй, хааяа л нэг Бурханд залбирч, Бурханы үгийг уншдаг бол Ариун Сүнсний ажлыг олж авах маань маш хязгаарлагдмал байх болно. Ариун Сүнсний ажилгүйгээр бид үнэнийг ойлгож чадахгүй, үнэний бодит байдал руу ч орж чадахгүй. Бид бэрхшээл, асуудлуудтай тулгарах үедээ, нэгэнт Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй болохоор ямагт юу хийхээ мэдэхгүй, мөн үнэнийг яаж хэрэгжүүлэхээ ч мэдэхгүй байх болно. Хэрвээ бид юм хийхдээ хааяа өөрсдийн үзэл, төсөөлөлд найддаг бол Бурханы санаа зорилгыг зөрчиж, бүр Бурханы зан чанарыг зөрчих зүйл хийнэ. Бид Ариун Сүнсний оршин ахуйг алдах ба Бурханы авралыг дурдах ч хэрэггүй. Бурханы үгсэд: “Хэрвээ сүнслэг амьдрал чинь хэвийн бус бол чи Бурханы одоогийн ажлыг ойлгож чадахгүй харин ч чиний үзэлтэй огт нийцдэггүй гэдгийг чи үргэлж мэдэрдэг ба Түүнийг дагахад бэлэн байдаг ч чамд дотоод хөдөлгөгч хүч дутагддаг. Иймээс Бурхан одоо юу хийж байгаа нь хамаагүй, хүмүүс хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн хамтран ажилладаггүй бол Ариун Сүнс ажлаа хийж чадахгүй, хэрвээ хүмүүст хамтран ажиллах зүрх сэтгэл байхгүй бол Ариун Сүнсний ажлыг олж авч бараг чадахгүй… Хэрвээ хүмүүс Бурхантай хамтарч ажилладаггүй, гүнзгий оролтыг эрэлхийлдэггүй бол тэдэнд анх байсан бүх зүйлийг Бурхан булаан авна. Хүмүүс дотроо тав тухтай байдалд үргэлж шунадаг ба хэдийн байгаа зүйлийг эдлэхийг илүүд үздэг. Тэд ямар ч төлөөс төлөхгүйгээр Бурханы амлалтыг олж авахыг хүсдэг. Энэ бол хүн төрөлхтний тээдэг хэрээс хэтэрсэн бодол юм. Төлөөс төлөхгүйгээр амь олж авах—гэвч аливаа зүйл ийм амархан байсан гэж үү? Хүн Бурханд итгэж, амийн оролтыг эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайх үедээ төлөөс төлж, Бурхан юу ч хийсэн, Түүнийг үргэлж дагах байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Чи энэ бүхнийг дүрэм болгож дагадаг ч гэсэн үүнийг үргэлж баримтлах ёстой бөгөөд шалгалтууд хэчнээн их байх нь хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах эгч нараа хэзээ ч орхихгүй байж чадах ёстой. Бурхан чамайг шалгахад чи үнэнийг эрж хайсаар байх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын хамгийн наад захын шаардлага юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой) гэсэн нь бий. Бурханы үгсээс бид хэвийн сүнслэг амьдрал бидэнд ямар чухал болохыг харж болно. Залбирах, Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцох нь бүгд сүнслэг амьдралын нэг хэсэг юм. Хэрэв бид эдгээрийг ч мөрдөж чадахгүй аваас Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй. Хэдий бидний зүрх сэтгэл Бурханыг дагахыг хүссэн ч бидэнд итгэл байхгүй байх болно. Иймд бид ажил амьдралдаа хэдий завгүй, бие махбод маань хэчнээн ядарсан байлаа ч, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа алдах ёсгүй. Ядаж л бид хэвийн сүнслэг амьдралаа хадгалах ёстой. Бид нөхцөл байдлуудтай тулгарах үедээ Бурханы өмнө амьдарч, үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн ингэх үед л бидний сүнслэг амьдрал нугаршгүй болдог. Зөвхөн тэр үед л бид нөхцөл байдлуудтай тулгарах үедээ замнах замтай байх болно.

Дээр нь Сатан биднийг маш гүн гүнзгий ялзруулсан болохоор дотроо бид Сатаны хороор дүүрэн байгаа. Бид эд баялаг, алдар нэр, байр суурь, махан биеийн таашаал зэрэгт дуртай. Бид эерэг зүйлсэд дургүй. Хэрэв бид Бурхантай ямагт ойр дотно байхгүй л бол Сатаны торонд баригдаж, дэлхийн муу ёрын чиг хандлагыг дагаж, мөн Бурханы санаа зорилгыг зөрчих зүйл хийж, Бурхан биднийг жигших хүртэл хэмжээнд эрээ цээргүй загнадаг болох нь бидний хувьд маш амархан. Цуглаан бол Бурхантай ойр дотно болох бидний боломж юм. Тэдгээр нь Бурхан болоод бидний хоорондох зайг ойртуулдаг бөгөөд Бурханы өмнө байнга амьдарч, Бурханы шалгалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авах боломжтой болгодог. Бурхантай харилцах бидний харилцаа хэвийн болмогц бидний сүнс хурцлагдаж, бид Бурханы үзэн яддаг, Бурханы дуртай зүйлсийг ялгаж салгаж чаддаг болно. Тэгээд нөхцөл байдлуудтай тулгарах үедээ бид Бурханы талд зогсож чадна, мөн махан биеийнхээ дур сонирхлыг дагахаа, Бурхантай зөрөлдөх эсвэл эсэргүүцэх зүйлсийг хийхээ болино. Үүний дүнд бид Бурханы ерөөлийг илүү их хүртэх болно. Тиймээс чуулганы амьдрал нь бид Бурханы сайшаал болон авралыг олж авч чадах эсэх тухайд маш чухал юм.

Бурханы өмнө амьдарч, Бурханы хамгаалалтыг хүлээн авах нь

Эзэн Есүс: “Учир нь Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн(Матай 11:30) гэсэн. Эзэн биднийг сэтгэл амар, эрх чөлөөтэй амьдраасай гэж найддаг. Тэр биднийг шашны бус ертөнцтэй орооцолдон, зовж байгааг харахыг хүсдэггүй. Тэгвэл бид яагаад ажиллаад хэт ядарсан гэдэг шалтгаанаар цуглаандаа оролцох хүсэлгүй болдог вэ? Үнэндээ ийм санаанууд Сатанаас улбаатай. Тэдгээрийн дотор Сатаны муу ёрын төлөвлөгөө агуулагдаж байдаг. Бурхан: “Бурханы хүнд хийхийг хүсдэг яг тэр зүйлийг Сатан устгахыг хүсдэг бөгөөд Сатаны устгахыг хүсдэг зүйл бүрэн илэрхий байдлаар, хүнээр дамжин илэрхийлэгддэг… Түүнчлэн Сатан хүн төрөлхтнийг сүйрүүлдгийн тодорхой төлөөлөл ч бий: Тэд улам бүр доройтон гажуудаж, нөхцөл байдал нь улам бүр дордож байна. Нөхцөл байдал нь дэндүү хүнд хэцүү болмогц тэд Сатанд олзлогдох боломжтой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 15-р бүлэг) гэдэг. Сатан бол Бурханы дайсан. Тэр Бурханыг бүх талаар эсэргүүцдэг, мөн бидний сул талуудыг ямагт онилж, дайрдаг. Энэ нь биднийг махан биед татагдаж, махан биеийн хүлээсэнд урхидуулахад хүргэдэг. Бурхантай харилцах хэвийн харилцааг маань үймүүлдэг ба Бурханаас холдож, Түүнээс урвахад биднийг хүргэдэг, эцсийн эцэст тэрний зорилго бол биднийг бүхэлд нь залгих юм. Хэрэв бид үргэлж өөрсдөдөө бууж өгч, махан биеийнхээ хүслийг хангадаг бол Бурханаас улам илүү холдох болно. Тэр үед Сатаны хуйвалдаан санасандаа хүрсэн байх болно. Тийм ч учраас, бидний итгэл сул дорой, бидний төлөв байдал хэвийн бус байгаа үед бид Бурханы өмнө илүүтэй ирж, Бурханд илүүтэй залбирч, Бурханд найдах ёстой. Бид чуулганы амьдралыг орхих ёсгүй. Үүний зэрэгцээ бид Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы өмнө шийдвэр гаргах ёстой. Бурхантай бид ийм маягаар хамтран ажиллах үед Сатаны төлөвлөгөө бидэнд огтхон ч нөлөөлөхгүй, харин ч тэр тэвдэн сандарсандаа зугтах болно. Бурхантай харилцах бидний харилцаа хэвийн болонгуут цуглаанд оролцохдоо өөрийгөө хүчлэх шаардлагагүй болно. Харин ч эсрэгээрээ, цуглаанд оролцоно гэдэг нь бидний хувьд Бурхантай дотносох, Бурханы хайрыг эдлэх нэг арга зам юм гэж бидэнд санагдах болно.

Бурханы удирдамжид талархъя! Ан Жинг эгч ээ, энд хүрээд бид өнөөдрийнхөө нөхөрлөлийг өндөрлөе. Өнөөдрийн хуваалцсан ойлголт чамд тусалсан гэж найдаж байна. Хэрэв асуулт байвал хамтдаа хэлэлцье.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply