Христэд итгэгчид сүнслэг тулаанд Сатаны уруу таталтыг даван туулах 3 арга зам

2019-03-21

Жиньшин Өмнөд Солонгос

Ах, эгч нар аа,

Эзэн дотор амар амгалан байхыг хүсье! Бурханд итгэж, дагаж байх хугацаанд маань бүх төрлийн сүнслэг тулаан цөөнгүй тохиолдоно. Мөнгө, байр суурь, нэр алдартай холбоотой сорилт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох уруу таталт, түүнчлэн үл итгэгчдийн гүтгэлэг, хайртай хүмүүсээс ирэх саад, дарамт, мөн сатанлаг дэглэмд мөрдөгдөж, хавчигдах явдал бий. Заримдаа огт санаанд оромгүй гай гамшиг бидэнд тохиолддог. Библид “Эрүүл ухаантай, сэрэмжтэй бай, учир нь та нарын дайсан диавол архирч буй арслан мэт, залгиж болох хэн нэгнийг хайн гэтэн явдаг” (1 Петр 5:8) гэж байдаг. Бурханы үгэнд: “Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг) гэдэг. Сатан хажууд маань байж, биднийг сорьж, туршиж, хавчихын тулд аливаа хүн, үйл явдал, зүйлсийг ашиглахаар тархиа гашилгаж, биднийг ёрын мууд, гамшигт живүүлж, Бурханаас холдуулж, Түүнээс урвуулж, ингэснээр эцэст нь биднийг бүхлээр нь залгихаар оролдож байдаггүй ганц хором ч үгүй. Хэрвээ бидэнд үнэн дутагддаг бол бас ялган таних чадвар дутагддаг; хэрвээ бид сүнслэг тулааныг тодорхой харж чадахгүй бол, Бурханы үгэнд бат зогсож чадахгүй бол махан биеийн ашиг тус, шилэлт сонголтын араас хөөцөлдөж, Сатаны торонд унаж, гэрчлэлээ алдах боломжтой. Христэд итгэгчдийн хувьд Сатаны заль мэхийг танин мэдэж сурах нь шийдвэрлэх чухал юм. Иймээс сүнслэг тулаан дундаас Сатаны заль мэхийг нэвт шувт харж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох боломжтой байхын тулд бид юу хийж чадах вэ? Сатаны сорилтыг ялан дийлэх хэрэгжүүлэлтийн гурван замын талаар би та нартай нөхөрлөмөөр байна.

Нэгдүгээрт, Сатаны сорилттой тулгарахдаа чи Бурханд залбирч, Бурханы хүслийг илүү их ойлгохын тулд үнэнийг эрж хайж, Сатаны заль мэхэнд урхидуулахгүй байх ёстой.

Сатан бол туйлын ёрын муу агаад харгис хэрцгий. Хүмүүсийг сорихдоо тэр эмзэг цэгийг нь буюу эгзэгтэй сул талыг нь ашигладаг. Хүнийг хамгийн эмзэг байх үед энэ нь эхэлдэг бөгөөд сайн мууг таниулагч модны жимсийг идүүлэхээр Еваг уруу татсантай яг адилхан. Тиймэрхүү цаг үед л хүмүүс үргэлж төрөлх шинжээ илчилж, өөрсдийнхөө үйлдэлд хувийн ашиг сонирхол, шилэлт сонголтыг дагах магадлалтай байдаг ба Сатаны заль мэхэнд тун өртөмхий байдаг. Ийм учраас сүнслэг тулаантай тулгарах үедээ бид эхлээд өөрсдийгөө Бурханы өмнө тайван байлгаж, Түүний хүсэл болон шаардлагын талаар, мөн Бурханд гэрчлэл хийж, Бурханыг хангалуун байлгахын тулд бид юу хийх ёстой, махан биеэ хангавал ямар хор хохирол, үр дагавар гарах талаар залбирч, эрж хайх ёстой. Үнэнийг ойлгомогцоо бид аяндаа Сатаны заль мэхийг сэт цохиж, сорилтыг даван гарч чадах болно. Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Залбиралдаа та нар юуг итгэж гуйна, тэр бүх зүйлээ хүлээн авна(Матай 21:22). Бурханы үгэнд бас: “Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, сүнс өгснийхөө дараа, хэрвээ Бурханыг дуудан хашхирахгүй бол тэд Түүний Сүнстэй холбогдож чадахгүй, тиймээс тэнгэрийн ‘хиймэл дагуулын телевизийн’ дохиог газар дээр хүлээн авах боломжгүй гэж зааварласан. Бурхан хүмүүсийн сүнсэнд байхаа больж, бусад зүйлд зориулсан хоосон суудал үлдэх үед Сатан тийш орох боломжийг шүүрэн авдаг. Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурхантай холбогдох үед Сатан даруй тэвдэн сандарч, зугтахаар яаравчилдаг. Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг боловч эхэндээ тэдний дотор ‘оршин суудаггүй’. Тэдний хашхираанаас болж Тэр зүгээр л тэдэнд байнгын тусламж үзүүлдэг бөгөөд тэрхүү дотоод хүч чадлаас хүмүүс зориг зүрх олж авдаг, ингэснээр Сатан хүссэнээрээ ‘тоглохын’ тулд ирж зүрхэлдэггүй. Иймээс, хэрвээ хүмүүс байнга Бурханы Сүнстэй холбогдох юм бол Сатан үймээн учруулахаар ирж зүрхэлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 17-р бүлэг).

Сатаны туршилтаар дамжуулан Иов эд хөрөнгө, үр хүүхдүүдийнхээ аль алийг алдсан боловч юу ч хэлээгүй, эзэмшлээ буцаан авахын тулд дээрэмчидтэй тулалдах хүмүүсийг ч бэлдэн зохицуулаагүй гэж Библид бичсэн байдаг. Харин ч тэрээр залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очсон бөгөөд энэ бүхнийг өөрийнхөө чадвараар олж авсан юм биш, харин бүгдийг нь Бурхан хайрласан гэдгийг үүгээр дамжуулан ойлгож авсан юм. Тухайн үед түүний амссан хохирлыг Бурхан зөвшөөрсөн бөгөөд бүх үйл явдал, бүх зүйл Бурханы гарт байдаг учраас хүн төрөлхтөн дуулгавартай байх учиртай. Ийм учраас Иов: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж хэлсэн билээ. Иов Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэсэн юм. Бурханд итгэж, чуулганы ажлыг хийж байсан зарим хүнд махан биеийн зугаа цэнгэлийн тухай, баяжих тухай үгээр өөрсдийг нь аргадан ятгадаг гэр бүл, найз нөхөд байсан бөгөөд үүний үр дүнд тэд мөнгө олохоор явж, Бурханыг орхисон гэдгийг бид бодит амьдралаасаа харж болно. Цуглаанд оролцож, Бурханы үгийг унших нь улам бүр багассаар эцэст нь тэд ёрын муу чиг хандлагад бүрэн автсан юм. Эдгээр зүйлтэй тулгарах үедээ жинхэнэ итгэгчид ч бас дотоод тулаантай нүүр тулдаг боловч Бурханы өмнө ирж, залбирч, Түүний хүсэл болон шаардлагыг эрж хайдаг ба өөрсдийнх нь иддэг, өмсдөг зүйл буюу махан биеийн таашаал нь бүгд түр зуурынх гэдгийг Бурханы үгээр дамжуулан ойлгож чаддаг. Таашаал хэчнээн их байх нь хамаагүй, утга учиргүй бөгөөд ердөө хоосон байдал, зовлон зүдүүр юм, хүмүүс хэтэрхий тав тухтай болох үедээ муу ёрын арга зам руу унах нь амархан байдаг. Бурхан биднийг тодорхой үүрэгтэйгээр буюу гүйцэтгэх учиртай даалгавартайгаар энэ дэлхийд авчирсан гэдгийг тэд бас ухаардаг. Бид үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Библид бичсэнчлэн, бид бол гийчид, энэ дэлхийн зочид, иймээс Христэд итгэгч болохын хувьд бид мөр бүтэн, гэдэс цатгалан байгаадаа л сэтгэл хангалуун байх ёстой. Хүн Бурханы хүслийг ойлгомогцоо эд хөрөнгийн тухай санаа зовохоо больж, зүй зохистой итгэлтэй байж, бүтээлийн нэг болохын хувьд үүргээ биелүүлж чадна. Хэрвээ бид сүнслэг дайнд Сатаныг ялахыг хүсвэл Бурханд илүү их залбирч, түших ёстой гэдэг нь эндээс илэрхий харагдаж байна. Бид үнэнийг үнэхээр ойлгох л юм бол Сатаны заль мэхийг сэт цохиж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадна.

Хоёрдугаарт, Сатаны сорилттой тулгарах үедээ чи, сүнслэг тулаан бол Сатан Бурханы сонгосон хүмүүс рүү дайран довтолж, Бурхантай мөрийцөж байгаа хэрэг гэсэн үнэнийг харах чадвартай байх ёстой. Бурханы талд бат зогссоноор л чи ялалт байгуулж чадна.

Сатан бол Бурханы заналт дайсан бөгөөд Бурханыг, Бурханы бүтээсэн хүн төрөлхтнийг үзэн яддаг, ялангуяа Бурханд итгэдэг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг үзэн яддаг. Ийм учраас хүн итгэлтэй болж, Бурхан руу эргэх үед түүнийг сорьж, үймүүлж, саад хийхийн тулд энэ нь чадах бүхнээ хийдэг. Заль мэхээ гүйцэтгэхийн тулд энэ нь бүх хүн, үйл явдал, зүйлийг ашигладаг, ингэснээр хүмүүс сөрөг, сул дорой болж, Бурханыг үгүйсгэж, Түүнээс холдож, тэр ч бүү хэл Сатаны хуаран руу буцдаг. Иовыг туршиж байх үед, Иовын эзэмшлийг дээрэмчид дээрэмдсэн, мөн байшин нь нурж, хүүхдүүдийнх нь амийг авч одсон гэдгийг хүмүүс нүдээрээ харж чадаж байсан боловч үнэн хэрэгтээ энэ бүхний ард сүнслэг тулаан болж байлаа. Энэ нь Сатан Бурхантай бооцоо тавьж байсан хэрэг юм. Хэрвээ бид сүнслэг тулааны ар дахь үнэнийг тодорхой харж чадахгүй, харин хүний өнцгөөс үүнийг шинжилж, судалж, зөв бурууг нь цэгнэх юм бол Сатаны арга зальд урхидуулж, Бурханаас холдож, урвах болно. Бурханы үгэнд илчлэгдсэн зүйл бол энэ: “Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Сатан бол маш муу, маш ёрын гэж та нар дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан. Бодит байдалд Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй… Бурхантай дайсагнаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV).

Одоо эцсийн өдрүүдэд Бурхан, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлын алхмыг хийчихсэн. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсний дараа нэлээд хэдэн хүн зарим нэг хэцүү зүйлтэй тулгарсан юм. Жишээлбэл, итгэлтэй болсныхоо яг дараа зарим ах, эгч нар гэр бүлийнхнийхээ саад бартаа, дарангуйлалтай тулгарсан; үнэн замыг орхиулахаар шахсандаа заримынх нь хань ижил сална гэж ч сүрдүүлсэн. Зарим ах, эгч гэнэтхэн өвчилж, санаанд оромгүй гай гамшиг амссан буюу золгүй зүйлс гэр бүлд нь тохиолджээ. Эдгээр зүйлтэй тулгараад олон хүнд үзэл бий болсон. “Би өмнө нь Эзэн Есүст итгэж, юм бүхэн амар тайван, аятайхан байсан, харин одоо тийм биш. Миний итгэл одоо буруу гэж үү? Хэрвээ би жинхэнэ Бурханд итгэсэн бол юмс дажгүй байх ёстой!” Үүний үр дүнд зарим хүн сөрөг, сул дорой болж, зарим хүн Бурханы ажлын талаар эргэлзээ тээж, зарим хүн бүр итгэлээ орхидог. Үнэн хэрэгтээ, хүмүүс сүнслэг тулааны тухай үнэнийг ойлгоогүй, мөн тэдэнд Сатаны заль мэхийг ялган таних чадвар дутагддаг учраас эдгээр нөхцөл байдал тулгардаг. Үнэндээ эдгээр асуудалтай тулгарах нь чухамхүү Сатаны саад бартаа, түйвээн юм—жинхэнэ Бурханд итгэдгийг маань Сатан мэддэг бөгөөд ялангуяа Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн гэдгийг мэддэг. Бүх хүн Бурханд итгэж, Бурханыг дагаад, хэн ч өөрийг нь цаашид дагахгүй гэдгээс тэр айдаг. Ийм учраас тэр, хүмүүсийг үймүүлж, будилуулах гай гамшгийг бүтээхийн тулд бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлийг ашиглахаар асар их хичээл чармайлт гаргадаг, ингэснээр хүмүүс үнэн, худал юу болохыг ялгаж чаддаггүй бөгөөд үнэн замыг хаядаг. Энэ бол Сатаны хорон санаа зорилго ба энэ нь сүнслэг тулааны ар дахь үнэн юм. Энэ нь хүмүүс ямар сонголт хийхийг харах цаг хугацаа билээ. Хэрвээ бид юмсын өнгөн хэсгийг л харж, махан биеийнхээ ашиг сонирхлыг хадгалбал Сатаны заль мэхэнд хууртаж, Бурханаас урвана. Хэрвээ бид сүнслэг тулааны тухай үнэнийг харж, Бурханы төлөө гэсэн хүчтэй хүсэлтэй байж, Түүний хажууд бат зогсон үлдэж чаддаг бол, мөн итгэлдээ шийдэмгий байж, Бурханыг дагаж, Түүний шаардлагад нийцэж чаддаг бол бид махан биеэр эзэмшдэг бүхнээ алдлаа ч гэсэн Сатаны гар хүлэгдэх болно—тэр гутаагдаж, ялагдана, харин тэгэхэд бид энэхүү сүнслэг тулаанаар дамжуулан гэрчлэлд зогсоно. Бурханы хэлсэнчлэн: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдагБурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг).

Гуравдугаарт, Сатаны сорилттой тулгарах үедээ чи Сатаны заль мэхэнд хариу цохилт хийж, түүнийг бүрэн шившиглэж, ялахын тулд Бурханы үгийг мөрдөж, үнэнийг цөхрөлтгүй дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байх ёстой.

Бурханы үгэнд: “Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой). “Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг) гэж хэлдэг. Бурханы үг л үнэн, тэдгээр нь Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг төлөөлдөг, үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал, Бурханы үгийн гаднах бүх онол бол ташаарал, сатанлаг гүн ухаан бөгөөд утга учиргүй гэдгийг бид бүгд мэднэ. Аливааг үзэх үзэл бодолдоо Бурханы үгэнд найдаж байгаа цагт бид юу эерэг, юу сөрөг болохыг мэдэж чадна. Тэр үед л бид Сатаны бүх ташаарал, худал хуурмагийг ялган таньж, заль мэхнийх нь эсрэг хариу цохилт хийж чадах ба хүндрэл бэрхшээлд замаа алдаж, Сатанд хууртахгүй байж чадна. Эзэн Есүсийг сорьсон Сатаны гурван сорилтыг Библид тэмдэглэсэн байдаг. Түүн рүү дайрч довтлохын тулд Сатан Судрын үгийг ашигласан, тэр ч бүү хэл Түүнийг сорихын тулд дэлхий ертөнцийн эд баялгийг ашигласан. Гэхдээ Сатаны заль мэхэнд хариу цохилт хийхийн тулд Эзэн Есүс тухай бүрд нь Бурханы үгийг ашигласан билээ. Шившиглэгдэж, ялагдсандаа тэр сүүлээ хавчин зугтсан юм. Үүнээс бид, Бурханы үг бол үнэн, зам, амь бөгөөд тэдгээр нь Сатаны заль мэхний эсрэг хамгийн шилдэг зэвсэг гэдгийг харж болно.

Эцсийн өдрүүдэд Бурхан одоо дахин нэг удаа бие махбодтой болсон бөгөөд шүүлтийн ажлын алхмыг гүйцэлдүүлэхийн тулд үгээ айлдсан. Олон ах, эгч Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үг бол үнэн юм гэдгийг харж, тийнхүү Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэж тодорхойлсон. Тэд нэг нэгээрээ Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ хугацаанд зарим ах, эгч нар бас Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг ХКН-ын засгийн газрын худал хуурмаг, хов жив, гүтгэлгийг интернетээс харж, ХКН чуулганыг тэрс үзэл, гаж урсгал гэж яллахыг харсан. Мөн Төгс Хүчит Бурханд итгэх энэ итгэлийг ердөө хүнд итгэж байгаа хэрэг гэж яллан, Түүний үг Библийн хил хязгаараас гадна байдаг гэх мэтийг хэлдэг шашны хүрээний пасторууд, ахлагч нарын саад тотгор болон түйвээнийг зарим ах, эгч амссан. Эдгээр пастор, ахлагчид ах, эгч нарыг Бурхан руу эргэхээс сэргийлж, тэдэнд саад хийхийн тулд гэр бүлийн гишүүдийг нь ч өдөөн хатгасан. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг бол үнэн, тэдгээр нь Библийн бүх нууцыг задалдаг гэдгийг харсан учраас ноцтой сүнслэг тулаан дунд зарим ах, эгч нар Төгс Хүчит Бурханы үгийг сахиж, Бурханд үнэнч байдлаа хадгалж, Бурханы хажууд бат зогсож чадсан. Эдгээр үг хүн төрөлхтний завхралыг цэвэрлэж, хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чаддаг бөгөөд тэдгээр нь яг л чуулгануудад хандан Сүнсний хэлдэг зүйл юм. Тиймээс тэд Төгс Хүчит Бурханы хийж буй зүйл бол эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил, Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан гэж тогтоосон. Үнэн хэрэгтээ, хэрвээ хүмүүс Төгс Хүчит Бурханы айлдсан үг бол үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг баталж чадвал, ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц хэчнээн олон худал үг тараах нь хамаагүй, тэд будилахгүй. Үнэн бол үнэн, ташаарал бол ташаарал. Худал үгийг мянга давтсан ч худал хэвээр бөгөөд хэзээ ч үнэн болж чадахгүй. Эзэн Есүсийг илэрч, ажиллаж байхад Иудейн шашны удирдагчид Түүний талаар бүх төрлийн худал хуурмагийг зохиож, Ариун Сүнснээс олдож төрснийг нь үгүйсгэж, Эзэн Есүсийг доромжлол хэлж байна хэмээн яллаж, Беелзебүлээр дамжуулан чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлж байсантай яг адилхан. Гэхдээ тэд Түүнийг яаж ч шүүж, яллалаа гэсэн Эзэн Есүс бол Христ, Аврагч байсан бөгөөд хэн ч үүнийг амжилттай үгүйсгэж чадахгүй. Тухайн үед Эзэнд үнэн сэтгэлээсээ итгэдэг байсан хүмүүс Түүний үгийг баримталсан ба андуу ташаа худал хуурмаг, төөрөгдөлд хуурталгүй, Эзэн Есүсийг цөхрөлтгүй дагаж чадсан. Петрийн хэлсэнчлэн: “Эзэн минь, бид хэн рүү явах вэ? Танд мөнх амийн үг байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэдэг, бас үүнийг мэддэг” (Иохан 6:68–69). Гэхдээ хэрвээ бид Бурханы үгийн талаар эргэлзээ тээвэл, Бурханы үгийг баримталж, үнэнч байдлаа хадгалж чадахгүй бол Сатаны заль мэхийг ялган таних чадвар дутагдах ба үүний сорилтод унах нь гарцаагүй. Тэгвэл бид Эзэний ирэлтийг угтаж чадахгүй. Аливаа сүнслэг тулаанаар дамжуулан Бурханы үгийг шийдвэртэйгээр сахиж, Бурханд туйлын үнэнч хэвээр үлдэж чадсан цагт л бид Сатаныг бүрмөсөн орхиж, нөлөөнөөс нь ангижирч, Бурханаар авруулж чадна гэдэг нь эндээс илэрхий байна.

Бодит амьдралд сүнслэг тулааныг хэдийд ч явуулж болно. Хэрвээ бид Бурханы өмнө үргэлж очиж, Түүнд залбирахгүй бол сүнслэг тулааны тухай үнэнийг тодорхой харахгүй. Хэрвээ бид аливааг ялган танихдаа Бурханы үг болон үнэнд найдахгүй бол Сатаны сорилтод илүү амархан урхидуулж, гэрчлэлээ алдана. Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэнд үндэслэн хэрэгждэг—ширүүн сүнслэг тулаанаар дамжуулан үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болоход Бурхан бидэнд тусалдаг, ингэснээр бидний амь өсөж болох юм. Бүх төрлийн сүнслэг тулааны явцад бид дээрх гурван зарчмын дагуу хэрэгжүүлж байгаа цагт Сатаны сорилтыг ялан дийлж, гэрчлэлд зогсож чадах нь гарцаагүй!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply