Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог: Бид үнэн замыг судлахдаа Бурханы үгийг сонсох ёстой

2020-07-21

Сү Шин, Хятад

Цар тахал сүүлийн саруудад үргэлжлэн тархаж, батлагдсан тохиолдол болон нас баралтын тоо улам бүр нэмэгдсээр байна. Шавжны нүүдэл, үер, гал түймэр, дайны аюул занал зэрэг гамшиг дэлхий даяар өргөн тархжээ. Эзэн аль хэдийн эргэж ирснийг олон Христэд итгэгч мэдсэн бөгөөд одоо Түүний илрэлтийг хайж байна. Өнөө үед зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган л Эзэн эргэж ирснийг гэрчилж байгаа бөгөөд одоо олон хүн Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг эрж хайн, судалж байна. Улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг сонссоныхоо дараа энэ нь Бурханы дуу хоолой мөн гэдэгт итгэлтэй болж, эцсийн өдрүүд дахь Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч Хятадын Коммунист Намын засгийн газар, шашны ертөнцийн пасторууд, ахлагч нар Төгс Хүчит Бурханы ажлыг гутаан доромжилж, яллаж байгааг хараад тэднийг дагахаар шийддэг зарим хүн бий. Энэ нь үнэн зам гэдэгт тэд итгэдэггүй бөгөөд эрж хайж, судалж зүрхэлдэггүй. Үнэн замыг судлахдаа бид болгоомжтой байх хэрэгтэй боловч Хятадын Коммунист Намын засгийн газар, пасторууд, ахлагч нарын үгийг ямар нэгэн зүйл үнэн зам уу, эсвэл хуурамч зам уу гэдгийг тодорхойлох стандарт болгох нь үнэнтэй нийцэх үү? Эзэнийг эргэн ирэхэд угтан авахын тулд үнэн замыг судлахдаа бид яг хэнийг сонсох ёстой вэ? Бид энд эдгээр асуудлыг нөхөрлөж, судална.

Хятадын Коммунист Намын яллалтад итгэх нь Сатаны үгэнд итгэж байгаа хэрэг

ХКН–ын засгийн газар бол бурхангүй үзэлт засгийн газар гэдгийг бид бүгд мэднэ. Эрх мэдэлтэй болсноосоо хойш ХКН нь бурхангүй үзэл, материализм, хувьслын онолыг өргөнөөр сурталчилжээ. Тус нам Бурханы оршин тогтнолыг байнга үгүйсгэж, “Аврагч гэж хэзээ ч ер нь байгаагүй”, “Хүний заяа тавилан өөрийнх нь гарт байдаг”, “Хүн өөрийн гараар тааламжтай эх нутгийг бүтээж чадна” гэх мэт сатанлаг төөрөгдлүүдийг дэмжиж иржээ. ХКН нь бас Христийн шашныг “гаж урсгал”, Библийг “гаж урсгалын” ном хэмээн ил тод яллаж, асар олон сүмийг нурааж, Библийн маш олон хувийг шатааж, Христэд итгэгчид болон католик шашинтнуудыг дур зоргоороо баривчилж, хяхан хавчиж байв. Бурханыг эсэргүүцдэг сатаны дэглэм Бурханы илрэлт ба ажлыг хүлээн зөвшөөрч яахан чадах билээ? ХКН нь Бурхан байдаг гэдгийг бүү хэл, үнэн зам гээч зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр л татгалздаг. Зам нь үнэн зам уу, үгүй юү гэдгийг тодорхойлохын тухайд гэвэл, ХКН-ын цуу яриа, худал үгэнд итгэх, диавол Сатаны үгэнд итгэхийн ялгаа юу вэ?

Түүнчлэн, үнэн зам нь эрт дээр үеэс хойш хяхалт хавчлагад өртөж байсныг бид бүгд мэднэ. Сатанлаг дэглэмүүд бүгд Бурхан болон үнэнийг хамгийн их үзэн яддаг бөгөөд ямар нэг зүйл Бурханых байх тусам, үүнийг улам улайран эсэргүүцдэг. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхээр ирэх бүрдээ сатанлаг дэглэмд зайлшгүй хавчигдаж, яллагдаж байдаг—энэ бол үгүйсгэх аргагүй баримт юм. Тэр олон жилийн өмнө Эзэн Есүс Өөрийн номлолыг дамжуулж, Өөрийн ажлыш хийх үед, иудейчүүдийн тэргүүн тахилчид болон фарисайчууд Есүсийг загалмайд цовдлохын тулд Ромын эрх баригчидтай хуйвалдсан юм. Тэгвэл эрх баригч дэглэмийн яллалт, хавчлага, худал үгс, гүжирдлэгээс болоод Эзэн Есүс бол Христ мөн гэх баримтыг бид үгүйсгэж чадах уу? Үүний адилаар, Бурхан одоо Өөрийн ажлыг хийхээр эргэж ирсэн бөгөөд ХКН нь Бурханы илрэлт ба ажлыг улайран яллаж, доромжлохоо улам нэмэгдүүлсэн юм. Тэд Христэд итгэгчдийг дур зоргоороо баривчилж, хяхан хавчдаг бөгөөд Бурханы ажлыг гүжирдэж, үнэнийг мэдэхгүй хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор онлайн мэдээллийн хэрэгслийг дотооддоо болон гадаад улсад ашигладаг. Бурхан гарч ирсэн ба хүн төрөлхтнийг аврахын тулд ажиллаж байгаа, мөн бүх хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурхан руу буцна гэдгээс тэд айдаг учраас айдсаасаа үүдэн энэ бүхнийг хийдэг. Тэр ч бүү хэл, Бурханы үгс газар дэлхий дээр түгж, Түүний хаанчлал газар дэлхий дээр гарч ирнэ, тэгээд бүх хүн төрөлхтөн ХКН-ыг голно гэж тэд айдаг. Иймээс Хятадын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран дарангуйлж, харгисаар хяхан хавчдаг. Тэд Бурханы ажлыг гүжирдэж, ялладгийн үндсэн шалтгаан нь энэ юм. Хэрэв бид үнэхээр ялган таних чадвартай бол энэхүү сатанлаг дэглэмийн хамгийн их эсэргүүцэж, үзэн яддаг зүйлээр үнэн зам гэж юу болохыг тодорхойлох ёстой. Эсрэгээрээ, хэрэв бид Хятадын засгийн газар эсэргүүцэж, яллаж байгаагаас болоод эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судлахаа боливол үнэхээр мунхаг хүмүүс байх болно.

Үнэн замыг судлахдаа пасторууд, ахлагчдын хэлсэнд итгээд, Бурханы үгийг сонсохгүй байх нь зөв үү?

ХКН-ын засгийн газар үргэлж Бурханыг эсэргүүцэж байсан, онлайнд тэдний нийтэлсэн юунд ч итгэж болохгүй боловч нөгөөтээгүүр пасторууд, ахлагчид Библийг сайн мэддэг, ойлгодог тул үнэн замыг судлах үедээ тэднийг сонсвол буруутахгүй гэж зарим хүн боддог. Гэхдээ бид ер нь дараах зүйлсийг бодож үзсэн үү: Библийг сайн мэддэг хүн үнэнийг ойлгодог гэдгээ харуулж чадах уу? Тэд Бурханыг мэддэг гэдгийг энэ нь харуулж чадах уу? Хэрэв бид иудейн итгэлийн ахлах тахилч, хуулийн багш нар болон фарисайчуудыг эргээд бодвол, тэд Судрыг сайн мэддэг байсан ба Судрыг үргэлж бусдад тайлбарлаж өгдөг байв. Гэхдээ Эзэн Есүс гарч ирж, Өөрийн ажлыг гүйцэтгэхэд тэд Түүнийг Мессиа мөн хэмээн таньсан уу? Тэд Түүний үгийг үнэн, Бурханы дуу хоолой мөн гэж таньсан уу? Тэд Эзэнийг таньж чадаагүйгээр үл барам, өөрсдийн байр суурь, амьжиргааны төлөө Судрын үгчилсэн утгыг Эзэний эсрэг тавьж, Түүний талаар цуу яриа зохиож, нэр хүндийг нь гутааж байв. Тэд Түүнийг хилэнтэйгээр хяхан хавчиж, доромжилж байсан ба эцэст нь Эзэн Есүсийг цовдлохын тулд Ромын эрх баригчидтай хуйвалдсан юм. Библийг сайн мэддэг, байнга тайлбарлаж байдаг хүн байлаа гээд тэр үнэнийг ойлгодог гэсэн үг биш, Бурханыг мэддэг гэсэн үг бүр ч биш гэдгийг эдгээр баримт хангалттай харуулдаг. Энэ нь тухайн үеийн Иудейн шашны итгэгчдийн бүрэн ойлгоогүй зүйл байсан бөгөөд фарисайчуудын тухайд гэвэл тэд огт ялган таниагүй юм. Эзэнийг угтан авах тухай асуудал дээр тэд шашны удирдагчдынхаа хэлсэнд сохроор итгэдэг байсан ба Эзэн Есүсийн үг ба ажил эрх мэдэл, хүч чадал эзэмшдэгийг зарим нь мэддэг байсан хэдий ч шашны фарисайчуудын тараасан цуу яриа, гүжирдлэгт итгэсээр л байжээ. Тиймээс тэд мэхлэгдэж, шашны удирдагчдынхаа хамтаар Эзэн Есүсийг яллаж, голсон юм. Тэд Эзэний авралыг хүлээн аваагүй төдийгүй харин ч Бурханаар шийтгүүлжээ.

Яг ийм байдлаар, хэдийгээр өнөөгийн пасторууд, ахлагчид Библийг маш сайн мэддэг ч тэд үнэнийг ойлгодог, эсвэл Бурханыг мэддэг гэдгийг энэ нь илэрхийлдэггүй. Ер нь тэдний номлодог зүйлсийн ихэнх нь библийн мэдлэг, теологийн онол байдаг; тэд Эзэн Есүсийн үгийг тун ховорхон номлож, гэрчилдэг. Тэдний библийн мэдлэг, теологийн онол хүмүүсийн амийг хангаж чадахгүй бөгөөд тэд хэчнээн ихийг мэддэг ч бай хамаагүй, энэ нь үнэнийг ойлгодог, эсвэл Эзэнийг мэддэг гэдгийг нь яавч харуулдаггүй. Бидэнд одоо бүхнээс илүү хэрэгтэй байгаа зүйл бол шашны ертөнц яагаад ингэж их эзгүйрсэн, чуулганы эзгүйрлийн уг шалтгааныг хэрхэн шийдвэрлэх, Бурханы мөрийг хэрхэн хайх, Эзэнийг хэрхэн угтах, Бурханы хүслийг хэрхэн биелүүлж, Эзэнийг хэрхэн дуулгавартай дагах, нүглийн дөнгө, гав гинжнээс хэрхэн чөлөөлөгдөх, Христтэй нийцэлтэй болохын тулд хэрхэн ариусгагдах гэх мэт зарим үнэнийг ойлгох явдал юм. Иймэрхүү үнэнийг өөрсдөө ойлгодоггүй байсан учраас пасторууд, ахлагчид хэзээ ч номлож байсангүй. Хэрэв тэд үнэнийг үнэхээр ойлгосон бол итгэгчид услагдаж, тэтгэгдэх байлаа. Пасторууд, ахлагчид өөрсдөө үнэнийг ойлгодоггүй, эсвэл Эзэнийг мэддэггүй бол Эзэний эргэн ирэлтийг угтан авахад биднийг хөтөлж яахан чадах билээ? “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил(Матай 4:10). “Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг(Матай 15:8–9). “Хүнд итгэдэг, махан биеийг хүч чадлаа болгодог, зүрх сэтгэл нь Еховагаас холдон явдаг хүн хараагдсан билээ(Иеремиа 17:5) хэмээн Библид өгүүлдэг. Өөрсдийнхөө итгэлд Бурханыг агуу хэмээн өргөмжилж, Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтэн мөргөхийг Эзэн бидэнд зөвлөдөг. Бид зүрх сэтгэлдээ бусад хүмүүсийг байлгаж, бусад хүмүүсийн хэлсэн зүйлд амархан итгэх ёсгүй, эс бөгөөс бид Эзэнийг яаж ч дагасан бай, Эзэн биднийг хэзээ ч магтахгүй. Бурханд итгэх итгэлдээ үнэн замыг судлах чухал асуудлын тухайд, хэрэв бид пасторууд, ахлагчдад сохроор итгэж, өөрсдийн хувь заяа, хүрэх газрыг тэдний зохицуулалтад үлдээвэл энэ нь ямар асуудал вэ? Энэ нь Бурхан итгэж байгаас хэрэг үү, эсвэл хүмүүст итгэж байгаа хэрэг үү? Үнэн замыг судлахдаа бид Бурханы хэлдэг зүйлийг сонсох ёстой юу, эсвэл пасторууд, ахлагчдын хэлснийг сонсох ёстой юу? Хэрэв үнэн замыг судлах үедээ бид өөрсдийн гэсэн үзэл бодолгүй, харин зүгээр л бусдын үгэнд сохроор итгэдэг бол өөрсдийнхөө амийг хариуцаж чадахгүй байгаа хэрэг биш үү? Тэгвэл бид тэр олон жилийн өмнө жирийн иудейчүүдийн гаргасантай адил алдаа гаргах боломжтой бөгөөд Эзэнд орхигдож, таягдан хаягдах болно!

Бид үнэн замыг судлахдаа Бурханы дуу хоолойг сонсох ёстой

Үнэн замыг судлахын тухайд бид пасторууд, ахлагчид, эсвэл Хятадын засгийн газрын хэлсэнд сохроор итгэхийн оронд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Бид Эзэний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой, тэгж байж л бид Эзэний илрэлтийг угтаж чадна. “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27) хэмээн Эзэн Есүс хэлсэн байдаг. Илчлэлийн Номын 2 ба 3-р бүлэгт: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” гэж олон удаа зөгнөсөн байдаг. “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа ‘Бурхан бол үнэн, зам, амь’ гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). хэмээн Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэн байдаг. Үүнээс бид, Бурхан эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ илүү олон үг айлддаг гэдгийг харж болох бөгөөд бид Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа хандуулдаг ухаалаг охид байх ёстой. Ухаалаг охид хэв чанартай, сүнслэг мэдрэмжтэй байдаг; тэд эдгээр үг нь үнэн ба амийн зам мөн гэдгийг Христийн айлдвараас таньж чаддаг тул Бурханы дуу хоолойг таньж, Түүний илрэлтийг угтан авч чаддаг. Эзэн Есүс гарч ирж, Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлын хийх үед, жишээлбэл, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна(Матай 4:17) хэмээн замыг илэрхийлэх үед Петр, Иохан болон Эзэн Есүсийг дагасан бусад шавь нар бүгдээрээ Бурханы дуу хоолойгоор дамжуулан Эзэнийг таньсан юм. Эзэний илэрхийлдэг зүйл үнэн гэдгийг тэд сонсож чадсан учраас Эзэнийг дагахын тулд эцэг эх, гэр орноо эргэлзэлгүйгээр орхисон бөгөөд тэднийг Эзэн биечлэн усалж, хариулсан юм. Эзэн Есүсийг дагаж байх үед нь тэднийг фарисайчууд янз бүрийн байдлаар гоочилж зовоож, хааж боож, Ромын эрх баригчид гүтгэж, яллаж байв. Гэсэн ч тэд эрх баригч хүч, шашны фарисайчуудаар үймүүлэгдэж, мэхлэгдэхээс татгалзаж, зөвхөн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан юм. Христийг таньсан болохоор тэд Түүнийг эцсээ хүртэл дагаж, Түүнд залбирч, Түүний үгийг хэрэгжүүлжээ. Тэдний амь аажмаар төлөвшиж, Бурханы талаар зарим нэг мэдлэгтэй болсон юм. Гэвч хатуу чанд, мэдлэггүй, зөрүүд Иудейн шашны итгэгчид Эзэн Есүсийн үгэн дэх эрх мэдэл, хүч чадлыг сонсож, өөр ямар ч хүн ийм зүйл хэлж чадахгүй гэдгийг мэдсэн ч гэлээ, Түүнд итгэж, дагаж чадахгүй хэвээр байлаа. Тэд фарисайчуудын гоочлон зовоож, хааж боох эхний сануулгад л нуран унасан юм; тэд Бурханд итгэсэн боловч Түүний үгийг сонсож чадаагүй, ялган таних чадвар, өөрийн гэсэн үзэл бодолгүй байсан бөгөөд тэр ч байтугай Бурханыг эсэргүүцэхийн тулд Сатаны талд зогсохдоо тулсан билээ. Эцэст нь, ийм хүмүүс Бурханд орхигдож, таягдан хаягдаад, үүрд мөнхөд шийтгүүлэхийн тулд тамд унах болно. Тиймээс үнэн замыг судлахдаа бид бусад хүмүүсийн хэлсэнд сохроор итгэх ёсгүй, харин Бурханы дуу хоолойг сонсож, Христ бол үнэн, зам, амь гэдгийг танихад анхаарах ёстой. Энэ нь хамгийн чухал.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ нь одоо орчлон ертөнц даяар түгж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн сонгодог үгсийн ном болох “Үг нь махбодоор илэрсэн” ном 20 гаруй хэлээр орчуулагдаж, эрж хайж, судлах сонирхолтой бүх хүн төрөлхтөнд зориулж онлайнд нийтлэгджээ. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу болох, Бурханыг дуулгавартай дагах, Бурханыг гэх хайр гэж юу болох, бид хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах вэ, хэрхэн Христтэй нийцэлтэй байж, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадах вэ гэх мэт үнэнийг илэрхийлдэг. Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлзсэн дэлхий дахины бүх үндэстний хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Бурханы гэр лүү нэг нэгээрээ буцан ирсэн юм. Пасторууд, ахлагчид тэдэнд саад болохоор яаж ч оролдсон бай, Хятадын засгийн газар ямар ч гүтгэлэг, доромжлол тараасан бай, тэд Бурханыг тууштайгаар дагадаг. Энэ хүмүүс бол ухаалаг охид, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүс, Бурханаар ариусгагдаж, төгс болгуулах, эцсийн өдрүүдэд Бурханаар ялагч болгуулах боломжтой хүмүүс юм. Мөн Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үг бүгд үнэн бөгөөд Бурханы дуу хоолой гэдгийг хардаг ч пасторууд, ахлагчдынхаа хэлсэн хоригийг сонссоныхоо дараа мэхлэгдэж, хүлэгдээд, Бурханы ажлыг судалж зүрхэлдэггүй хүмүүс ч байдаг. Тэр ч бүү хэл тэд үнэн зам ба Бурханы ажилд эргэлзэхдээ тулдаг—ухаалаг охид ийнхүү авирладаг гэж үү? Бурхан нэг зуун үг хэлж чадах ба тэд үүнд бүрэн итгэж чадахгүй байж болох боловч завхарсан хүн төрөлхтний нэг нь ганцхан үг хэлэхэд л тэд үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг—тэр хүмүүс мунхаг охид биш гэж үү? Үнэн замыг судлахдаа мунхаг охид Бурханы дуу хоолойг сонсдоггүй, харин хүний үгийг сонсдог. Тэднийг Сатан байнга зовоож, мэхэлж байдаг ба эцэст нь Сатан тэднийг залгина. Тэд Бурханы авралыг алдаж, Бурханд орхигдож, таягдан хаягдана, гамшиг тэднийг шүүрдэн хаяна. Энэ нь Библи дэх эдгээр үгийг яг таг биелүүлдэг: “Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан(Хосеа 4:6), мөн “Мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21).

Одоо, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил удахгүй төгсгөлдөө хүрнэ. Бид Петр шиг байж, Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авдаг хүмүүс байхыг хүсдэг үү? Эсвэл бид Иудейн шашны итгэгчид шиг байж, пасторууд, ахлагчид, сатанлаг дэглэмийн хэлдгийг сохроор дагаж, улмаар Бурханы авралыг алдахыг хүсдэг үү? Үнэн замыг судлахдаа Бурханы үгийг сонсохоор сонгох уу, эсвэл хүний ​​үгийг сонсохоор сонгох уу гэдэг нь бидний хувь заяа, эцсийн төгсгөлийг шийднэ. Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).

Редакторын тэмдэглэл: Хэрэв танд ямар нэгэн асуулт, асуудал байвал шууд чатаар бидэнтэй холбогдоорой, тэгээд бид хамтдаа судалж, хэлэлцэж болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply