Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

2019-03-21

Мо Янь

Нэгэн өдөр би утсаа оролдож байгаад түүхийн нэгэн домогтой тааралдсан юм—энэ нь надад үнэхээр их урам зориг оруулсан тул бусадтай хуваалцмаар санагдлаа. Домогт ингэж өгүүлдэг: Агуу Александр түүхэн дэх хамгийн амжилттай цэргийн командлагчдын нэг байлаа. Тэрээр ялгуусан аян дайнаасаа эргэн ирэх замдаа маш хүнд өвдсөн бөгөөд яг нүд аних гэж байх үедээ жанждадаа эцсийн гурван хүслээ хуваалцжээ. Нэгдүгээрт, тэрээр авсаа өөрийн эмч нараар зөөлгөн буцахыг хүссэн бөгөөд мөн авсыг нь хадгалах оршуулгын газарт луу явдаг замыг алт, мөнгө, үнэт чулуугаар бүрхэхийг хүсжээ. Эцэст нь тэрээр хоёр гараа авсныхаа гадна байхаар байрлуулахыг хүсэв. Александр ингэснээрээ амьд хүмүүст гурван сургамж өгөхийг хүссэн хэмээн тайлбарлажээ. Нэгдүгээрт, эмчийн чадвар хэчнээн ч агуу бай хүний амийг аварч, хүний амьдрал, үхлийг тодорхойлж чадахгүй. Хоёрдугаарт, эд хөрөнгө эрэлхийлж бүхий л амьдралаа өнгөрөөх нь дэмий хэрэг; үнэт цагийн гарз билээ. Харин эцэст нь, бид дор бүрнээ энэ ертөнцөд гар хоосон ирдэг, мөн гар хоосон буцах болно. Ганц ч зүйлийг бид авч явж чадахгүй.

Агуу Александр асар их харуусалтайгаар нас нөгчсөн бөгөөд хувийнхаа туршлагыг ашиглан үхэхийнхээ өмнө бусдад анхааруулжээ: Эд хөрөнгө хуримтлуулахад бүх насаа зориулах нь дэмий хэрэг, учир нь чи хэчнээн ч баян байлаа гэсэн амиа эргүүлээд худалдан авч чадахгүй, мөн амьдралаа ганц ч хором болов уртасгаж яавч чадахгүй. Гаслантай нь тэрээр үхлийн ирмэгт очсон хойноо л энэхүү илчлэлийг авсан билээ. Эзэн Есүсийн хэлсэн нэг зүйл миний санаанд орлоо: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Энэ үнэхээр үнэн билээ. Хүмүүн бидний хувьд амь гэдэг бусад бүхнээс илүү бөгөөд амиа алдвал хэчнээн ч их мөнгөтэй байгаад овоолсон хог новшноос ялгаагүй юм. Энэ нь ямар ч хэрэггүй. Агуу Александр өөрийнх нь гаргасан алдааг хойч үеийнхэн нь битгий давтаасай гэсэндээ хувийнхаа туршлагыг ашиглан энэхүү сургамжийг хуваалцсан боловч харамсалтай нь хүмүүст энэ нь ухаарал авчирсангүй. Ихэнх хүн эрэл хайгуулдаа Александрын явсан буруу замаар явсан хэвээр л байна—тэд өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл завгүй байж, ийш тийш яаравчлан, шаргуу ажилладаг бөгөөд бүр зарим нь ердөө л илүү их мөнгө олж, дээд зиндааны амьдралын хэв маягийг эдлэхийн тулд бусад бүх төрлийн аргыг хэрэглэдэг билээ. Тэр үед би эцгийнхээ тухай яах аргагүй бодсон юм ...

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Ухаан орсон цагаасаа л хойш надад төрсөн аавын маань талаарх ганц сэтгэгдэл гэвэл мөнгө олохын төлөө өөрийгөө зориулж, өглөө эрт босон, шөнө дөл хүртэл ажиллаж байхад нь аавыгаа араас нь харж байсан явдал байв. Нэг өдөр аав маань туйлдаж ядарснаасаа үүдэн гэнэт ухаан алдаад, дахин хэзээ ч ухаан ороогүй юм. Аавын маань гэнэтийн үхэл гэр бүлд маань асар их уй гашуу авчирсан бөгөөд таньж мэддэг хүмүүс маань бүгд: “Зүв зүгээр л юм шиг байсан, гэтэл ингээд л яваад өгдөг! Хэчнээн ч их мөнгө оллоо гэсэн амьдрах насгүй бол ямар хэрэг байх вэ? Бид бүгд ямартай ч гар хоосон л дуусах биш үү?” хэмээн уулга алдсан билээ. Аавыгаа үхэхэд би түүний төлөө шаналал, зовлон, харуусал мэдрэн хоцорсон юм. Гэр бүлээ авч яван, хоногийн хоолоо залгуулах гэж тэгтлээ айхтар шаргуу ажиллаж, хэчнээн арвич хямгач байж, амьдралынхаа дийлэнх хугацаанд бараг амардаггүй байсан хэдий ч эцэстээ мөн л хов хоосон хоцорч, энэ хорвоог маш их харуусалтайгаар орхисныг нь бодохоор.... Санаа алдан, ийнхүү гайхширахаас өөр аргагүй байлаа: Яагаад хүмүүс тэгж амьдардаг юм бэ? Ер нь хүний амьдралын үнэ цэн, зорилго юу юм бэ?

Дараа нь би “Цор ганц Бурхан Өөрөө III” хэмээх Бурханы үгэн дотроос хариултаа олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.” “Хэдийгээр хүмүүсийн амьдралаа зарцуулан сурч эзэмшдэг олон янзын амь зуух ур чадвар нь асар их материаллаг тав тухыг өгч чадах боловч зүрх сэтгэлд нь жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй, харин ч хүмүүсийг байнга зүг чигээ алдаж, биеэ барихад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах боломж болгоныг алдахад хүргэдэг; амьд үлдэх эдгээр ур чадвар нь үхэлтэй хэрхэн зүй ёсоор нүүр тулах тухай сэтгэл зовних далд мэдрэмжийг төрүүлдэг. Хүмүүсийн амьдрал ийм байдлаар сүйрдэг.” Бурханы эдгээр үгийг уншаад би өөрийн эрхгүй бодолд автлаа: Бид бүгд мөнгийг үнэхээр аминаас ч илүү нандин гэж хардаг, бас мөнгөтэй бол бүх зүйлтэй болно гэж бид бүгдээрээ боддог. Мөнгө бол бидний багана, сайхан амьдралыг эдлэх тасалбар бөгөөд бид улам их мөнгө олохын тулд хүчин чармайлт гарган, үргэлж завгүй байдаг. Бидний зарим нэг нь анх ажиллаж эхлэхдээ зүгээр л гэр бүлээ тэжээн, амиа аргацаах гэж хичээдэг боловч тэр зорилгодоо хүрмэгц стандартаа өндөрсгөж, байр, машин авахаар зүтгэж эхэлдэг. Эдгээр зүйлийг авмагцаа тансаг машин, том байшинтай дээгүүр зиндааны амьдралын хэв маягаар амьдрахын тулд цааш явсаар л байдаг. Бид хэзээ ч зогсож, амьсгаа авдаггүй—үүнд эцэс төгсгөл гэж байдаггүй. Зарим хүн бүр мөнгөний эрэл хайгуулд биеэ гаргуунд нь гаргаж, хэт их ажилласныхаа улмаас насан эцэслэж, амиа өгдөг. Энэ бүхнийг үл харгалзан бид зүгээр л дор бүрнээ мөнгө олох замаар уруудаж яваа бөгөөд мөнгө, алдар нэртэй холбоогүй мэт зүйлд өчүүхэн ч анхаардаггүй. Бид үнэхээр л хааяа хааяа зогсон, амьдралын талаар эргэцүүлж: Бид яагаад амьд байна вэ? Амьдралын үнэ цэн юу юм бэ? Бидний бүхий л амьдралаа зориулж байгаа эрэл хайгуул үнэхээр мөнгө юм гэж үү? Хүмүүс чухамдаа ямар амьдралаар амьдрах ёстой вэ? хэмээн гайхширдаг. Гэвч хариулт хайхад цаг гаргалгүй, нийгмийн ёрын муу чиг хандлагад дахиад л автан, тэр замаар яаран уруудсаар байдаг. Үлдсэн амьдралаа бид бага багаар дэмий үрдэг. Хүн бүр энэхүү нэгэн хэвийн эмгэнэлд автдаг бөгөөд амийг мөнгөөр худалдан авч чадахгүй гэдгээ мэддэг хэрнээ үүнээс мултрахад хүчин мөхөстдөг. Бид ердөө л хүсэлдээ хөтлөгдөж, хэт их ажиллан туйлдаад бие маань сөхрөх хүртэл мөнгө олох тэмцлээ хэзээ ч намжаадаггүй. Тэр үед л бид харуусал, айдас мэдэрч эхэлдэг—үхэл хаалга тогших үед л бид эцэст нь агуу их ухаарлыг олдог. Тэр үед хэтэрхий хожимдсон байдаг бус уу?

Бид өөрсдийгөө даван гарах чадвараар дулимаг юм хойно мөнгөний араас хөөцөлдөх дөнгөнөөс мултрахад маань хэн тусалж чадах вэ? Би Бурханы эдгээр үгийг уншлаа, “Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм(“Цор ганц Бурхан Өөрөө III”).

Бурханы үг бидэнд замыг заадаг билээ. Бид Сатаны маш гүн гүнзгий завхралд өртөж: “Мөнгө дээд,” болон “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” гэх зэрэг амьд үлдэх тухай төөрөгдсөн хуульд автсан учраас л материаллаг эд баялгийн эргүүлэгт уначхаад гарч чадалгүй асар их шаналалд амьдарч байдаг. Бид эдгээр алдаатай харах өнцөгт будилан, завхарсан бөгөөд эрж хайхад хамгийн их үнэ цэнтэй зүйл, амьдралын маань зүй зохистой зорилго мэтээр мөнгөнд ханддаг. Бид илүү их мөнгө олохын тулд хуйвалдаж, тэмцэлдэж, тархиа гашилгадаг. Бүх эрч хүчээ зарлагадан, үүнийхээ дүнд Бурханаас улам бүр холдож, сүнсний маань хамгийн гүн цүнхээл улам бүр хоосорч, бид зовлон, шаналалд амьдардаг. Сатаны завхралд өртсөнийхөө дараа бид амьдрал, үнэт зүйлсийн талаар буруу бодолтой болдог учраас ийм зүйл тохиолддог гэдэг нь тодорхой. Гэвч Сатан биднийг хэрхэн завхруулдгийг нэвт хармагцаа бид тэдгээр алдаатай бодлыг үнэхээр хөсөр хаях чадвартай болж, мөнгө, алдар нэрийг өөрсдийн цор ганц эрэл хайгуул болгохоо больдог. Энэ бол бидний тайван, амгалан амьдарч чадах цорын ганц арга зам билээ. Үнэндээ хүн бүрийн хэчнээн их мөнгө, хэр их өмч хөрөнгө хуримтлуулж чадахыг Бурхан шийддэг. Өөрсдийн маань тэмцэл, булаацалдаан үүнийг өөрчилж чадахгүй. Бид Бурханы өмнө эргэн очиж, авралыг нь хүлээн зөвшөөрч, өөрсдөдөө байгаа бүхнээ Бурханд өгч, Түүнийг хүндлэн, захиралт, зохицуулалтыг нь дуулгавартай дагаж л байвал хүний амьдралын хоосон хөндий байдал, шаналлаас мултарч, жинхэнэ амар амгалан, аз жаргалыг олж авч чадна.

Иовыг Бурханаас эмээн, муугаас зайлдаг бүрэн шударга хүн байсан гэж Библид тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Иов маш баян агаад дорнын бүх хүнээс хамгийн агуу нь байсан боловч Сатаны сорилт, туршилтын үед бүх өмч хөрөнгөө дээрэмчдэд алдаж, үр хүүхэд нь гай гамшигт мөхөж, өөрөө хөлөөс толгой хүртлээ асар их зовлонтой яр шарханд баригдсан билээ. Гэвч тэрээр Бурханыг хэзээ ч буруутгаагүй юм. Харин ч Бурханы захиралт, зохицуулалтад захирагдан, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:20–21) хэмээн залбирсан билээ. Иов Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байсан тул хүмүүсийн материаллаг эд хөрөнгө нь өөрсдийнхөө шаргуу хөдөлмөрөөр олж авсан зүйл бус, харин Бурханы захиралтаар тогтоогдсон зүйл гэдэгт итгэдэг байв. Иймээс Бурхан өгсөн ч, авсан ч, Иов Бурханд захирагдах бүрэн хүсэлтэй байсан бөгөөд Бурханыг буруутгаагүй юм. Иов илүү их өмч хөрөнгө олж авахыг эрэлхийлээгүй; харин ч Бурханыг гэх жинхэнэ хүндлэл, дуулгавартай байдалд хүрэхээр эрэлхийлсэн билээ. Энэ нь Бурханы төлөө гэрчлэлд зогсон, Сатаныг бүрмөсөн шившиглэх боломжийг Иовд олгож, Бурханд бүх суу алдрыг өгсөн юм. Дараа нь Бурхан Иовыг улам их эд хөрөнгө, асар урт удаан амьдрал болон ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан үр хүүхдүүдээр сайшаасан билээ. Түүнчлэн Өөрийнхөө талаар улам гүн гүнзгий ойлголт өгөхийн тулд шуурганаар Иовтой ярилцсан юм. Иовын амьдралд ямар ч харамсах зүйл үлдээгүй; тэрээр өдөр хоногоо гүйцээгээд өөд болжээ. Эд хөрөнгийн төлөөх хүний эрэл хайгуул нь утгагүй хэрэг, харин насан туршдаа Бурханы талаарх мэдлэгийг эрж хайж, Бурханы захиралт, зохицуулалтад захирагдан, Бурханаас эмээж, муугаас зайлах замаар л Бурханы халамж, хамгаалалт дотор амьдарч, жинхэнэ аз жаргал, чөлөөлөлт, эрх чөлөөнд хүрч чадна гэдгийг Бурханы төлөөх Иовын гэрчлэлээс бид харж болно. Энэ л гагцхүү жинхэнэ үнэ цэн, утга учиртай амьдрал билээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Залбирч сурах нь: Гурван асуудлыг шийдвэрлэснээр бид хэрхэн залбирахыг сурдаг

Залбирал бол Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын нэг чухал хэсэг, гэвч Бурханд сонсгохын тулд хүн хэрхэн залбирах ёстой вэ? Энэ гурван гол асуудлыг ухаар, тэгвэл та бүхнийг Бурхан сонсох болно!

Leave a Reply