Долоон жилийн шалгалт үнэн төрхийг минь илчилсэн юм

2021-01-27

Чэнь Хуй, Хармөрөн муж

Би 1994 онд эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг ээжийнхээ хамтаар хүлээн зөвшөөрсөн юм. Бурхан авралын ажил хийхээр махбодод дахин илэрсэн тухай олж мэдээд би магнай хагартлаа баярласан бөгөөд Бурханы авралыг хүртэгч болох нь миний хувьд онцгой нэр төрийн хэрэг байлаа. Үүнээс хойших хугацаанд би цуглаанд байнга оролцож, ах эгч нартайгаа хамт Бурханыг магтсан магтан дуу дуулдаг байв. Завтай цагтаа Бурханы үгийг уншдаг байсан бөгөөд Түүний санаа зорилгыг бага зэрэг ойлгосныхоо дараа ажил, үүрэг хоёртоо цагаа хувааж, чуулган дахь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж байв. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Бурханы ажил тун удахгүй төгсөх тухай сонслоо. Би асар их догдлон, “Бурханы ажил дуусахаас өмнө үнэний эрэл хайгуулдаа шаргуу ажиллаж, улам их сайн үйл хийсэн нь дээр юм байна. Би амьдралд ганц олдох энэ боломжийг алдах ёсгүй” гэж дотроо бодсон юм. Ийнхүү ажлаасаа гарч, хаанчлалын сайн мэдээ түгээх ажилд өөрийгөө бүрэн зориулахаар бат шийдлээ. Би үлдсэн амьдралаа Бурханд бүрэн зориулахаар шийдсэн бөгөөд ингэснээр л Түүний сайшаал, ерөөлийг хүртэнэ гэж итгэсэн юм. Тухайн үед би өдөр бүр салхи, бороог үл хайхран үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цаг үргэлж завгүй байдаг байлаа. Дугуйгаараа олон арван километр явах ёстой болсон ч гэсэн хэзээ ч ядарч, хэт их ажилласан мэдрэмж төрж байсангүй. Ертөнцийн хүмүүсийн гүжирдлэгтэй тулгарч, хайртай хүмүүстээ хаягдах үедээ шаналж, сул дорой болсон удаа бий ч гэлээ газар дэлхий дээр буусан агуу их гай зовлонгоос хэлтэрч, мөнх амийг хүртээд зогсохгүй Бурханы арвин их материаллаг ерөөлийг эдэлнэ гэж бодохоор л хөөрч, хүчин чармайлт маань үнэ цэнтэй гэх мэдрэмжид автдаг байв. Бурханы төлөө бүхнээ зарлагадаж чадвал Бурханд хайртай, Түүний ерөөлийг хүртэх эрхтэй хүн гэсэн үг, мөн надад зориулсан орон байр хаанчлалд заавал байх болно гэдэгт би ийнхүү итгэл төгс байлаа. Тэр үеэс эхлэн би хаанчлал дахь жаргалтай орон байраа аль болох хурдан хүртэхийн тулд зарлагадаж, хувь нэмрээ оруулж байхдаа хүртэл Бурханы ажил дуусах өдрийг хүлээн, байж суух газраа олохгүй байв.

1999 оны сүүлээр нэгэн өдөр, би хаанчлалд орж, үүний агуу ерөөлийг эдлэхээр итгэл төгс бэлтгэж байх яг тэр үед нэг эгч “Бид аврал хүртэж, төгс болгуулмаар байгаа бол эхлээд долоон жилийн шалгалт туулах ёстой гэж Ариун Сүнсний ашигладаг хүн нөхөрлөсөн” гэлээ. Үүнийг сонсоод би чихэндээ ч итгэж чадсангүй. Буруу сонсоогүй байгаа гэж нягтлан, эгчээс дахиад нэг удаа хэлээч гэж хүслээ. Эгч үнэхээр тэгж хэлсэн болохыг баталгаажуулмагц миний толгой эргэж, гэнэт яахаа мэдэхээ болив. Би эгчийн баримт гэж хэлсэн зүйлийг нь яаж ч хичээгээд хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Толгойд минь олон бодол нэгэн зэрэг эргэлдэж эхэллээ: “Би яагаад бас долоон жилийн шалгалт туулах ёстой юм бэ? Бурханы ажил ирэх хоёр жилийн дотор дуусна гэж хэлэхэд нь би бүхнээ орхисон шүү дээ; одоо дахиад долоон жил үлдсэн байхад би яаж цааш үргэлжлүүлэх ёстой юм бэ? Мөнгө олохын тулд ажилд орох хэрэгтэй юу? Долоон жилийн дараа би гуч хүрнэ; гэрлэх асуудал маань яах болж байна? …” Би анх өөрийгөө Бурханы хаанчлалд орохын даваан дээр байна, махан биеийн бүх гаслан зовлон минь удахгүй эцэс болно гэж боддог байсан юм. Гэвч одоо би Бурханы хаанчлалд орохгүйгээр зогсохгүй долоон жилийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах үлдсэн болж таарав. Энэ тухай бодохоор сэтгэл урагдаж, үгээр илэрхийлэхийн аргагүй уй гуниг сэтгэлд хурлаа. Би өөрийн эрхгүй Бурханыг буруутгаж эхэлсэн бөгөөд “Бурхан минь! Бас долоон жилийн цэвэршүүлэлт туулах ёстой гэдгийг минь Та эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Юм хэчнээн хэцүүдлээ ч гэсэн хоёр, гурван жилийн дотор бүгд дуусаад, дараа нь хаанчлалд орж, гайхалтай ерөөлийг үүрд эдэлж чадна гэж би анхандаа бодож байсан юм сан. Гэтэл одоо урд минь бас долоон жилийн шалгалт, цэвэршүүлэлт байна. Би яг яаж тэднийг туулах ёстой юм бэ?” гэж бодов. Бодох тусмаа би улам сөрөг боллоо. Тэгээд гаргасан шийдвэртээ харамсаж эхэлсэн бөгөөд тэр ч бүү хэл ажилд орж, мөнгө олохын тулд бурхангүй ертөнцөд эргэн очиж, зүгээр л зав цаг гарах бүрд чуулганы амьдралд оролцох талаар ч бодолцож үзэв. Ийнхүү гагцхүү шаналал дунд амьдарч, ямагт сэтгэл гонсгор байсан бөгөөд цуглаан дээр зүүрмэглэж, үүргээ хайнга биелүүлж байв. Надад урьдынх шигээ урагшлах эрч хүчгүй болсон мэт санагдаж байсан ч арагш алхаж бас зүрхэлсэнгүй; ингээд үнэхээр л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт байлаа. Тухайн үед долоон жилийн шалгалтын хүндрэл бэрхшээлийг туулж чадалгүй Бурханаас нүүр буруулж, итгэлээ алдсан зарим хүн байсан юм. Энэ мэдээг сонсоод би цочирдож, толгойд түгшүүрийн дохио хангинах шиг боллоо. Одоогийн нөхцөл байдлаа хараад, эргэлт хийхийн тулд ямар нэг зүйл хийхгүй бол би ч гэсэн асар их эрсдэлд орно гэдгээ ухаарав. Гэвч өөрийн живсэн сөрөг байдлаас яаж гарч, одоогийн нөхцөл байдлаа өөрчлөх ёстой юм бэ?

Удалгүй би Бурханы үгээс дараах хэсгийг олж харлаа: “Долоон жилийн шалгалтыг дурдах бүрд нэн тавгүйтэж, гутардаг хүмүүс нэлээд их байдаг. Гомдоллодог зарим хүн байдаг бөгөөд элдэв янзын хариу үйлдэл гардаг. Одоо хүмүүст ийм шалгалт хэрэгтэй гэдэг нь эдгээр хариу үйлдлээс харахад илэрхий юм; тэдэнд ийм төрлийн хүндрэл бэрхшээл, цэвэршүүлэлт хэрэгтэй. Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Бурханы үг одоогийн бэрхшээлийг минь яг таг тайлбарласан байв. Долоон жилийн шалгалтыг бас туулах ёстой гэж сонсмогцоо би сөрөг байдлын нүхэнд живж, орь гунигт автан, Бурханы эсрэг тэрсэлсэн билээ. Би ажлаасаа гарч, гэр бүлийн амьдралаа орхиж, ердийн дагагчдаас хавьгүй ихийг зориулсан учраас Бурханыг хэн бүхнээс илүү хайрладаг нэгэн мөн бөгөөд Түүний ерөөлийг хамгийн хүртүүштэй нь гэж урьд нь боддог байсан юм. Эрэл хайгуул маань ариун бус байсныг тэр үед л би ухаарлаа. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг шинжилдэг бөгөөд Түүнд итгэх итгэл минь үнэндээ ерөөл хүсэх хүсэлд суурилсан байсан гэдгийг илчлэхийн тулд Тэр шалгалт, цэвэршүүлэлт ашигласан байв. Тэгээд эрэл хайгуулынхаа алдаа мадагтай үзэл бодлын талаар жинхэнэ ойлголттой болж, ерөөл хүсэх хүслээ хаях боломжийг надад олгосон юм. Дараа нь би Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг харлаа: “Хүрэх газар чинь гойд сайхан, хүссэнээр чинь байг гэсэндээ та нар хүрэх газрынхаа төлөө Намайг мэхлэхээр хуурамч царай гаргасаар л байгаа бус уу? Та нарын үнэнч зан түр зуурынх, чин сэтгэл чинь ч ердөө түр зуурынх гэдгийг Би мэднэ. Та нарын шийдвэр, төлж байгаа төлөөс ирээдүйн төлөө биш, зөвхөн өнөөдрийн төлөө байдаг бус уу? Та нар наймаа хийх цор ганц зорилготойгоор үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг олж авахаар мэрийн, эцсийн ганц хүчин чармайлт гаргахыг л хүсдэг. Та нар үнэнд өртэй болохоос зайлсхийхийн тулд, бүр Миний төлсөн төлөөсийг хариулахын тулд ч тийм хүчин чармайлт гаргадаггүй. Товчхондоо та нар хүссэн зүйлээ авахын тулд ухаалаг заль мэх ашиглахыг л хүсдэг боловч үүнийхээ төлөө ил тод тэмцэхийг хүсдэггүй. Энэ нь та нарын чин хүсэл биш гэж үү? Та нар дүр эсгэх ёсгүй, мөн нойр хоолноос гартлаа хүрэх газрынхаа төлөө тархиа гашилгах ч ёсгүй. Эцэст нь, та нарын төгсгөл аль хэдийн тодорхойлогдсон байх болно гэдэг нь үнэн бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай). Бурханы үгийн шүүлт, гэсгээлт намайг ичээн, бодол, үйлдлээ эргэцүүлэхэд хүргэсэн бөгөөд миний бодол, үйлдэл Бурханы илчилсэнтэй яг адилхан байгааг ухааруулсан юм. Чуулганд анх ороод, үүргээ биелүүлэхийн хажуугаар ажилладаг байсан үеэ эргэн бодлоо. Би Бурханы ажил удахгүй төгсөнө гэдгийг дуулаад, Түүний ерөөлийг хүртэж, шагнал авахын тулд Түүний төлөө зарлагадахад өөрийгөө түр хугацаанд бүрэн зориулах л шаардлагатай гэж дотроо бодсон юм. Бурханы ажил дуусмагц хаанчлалд баттай орохын тулд би бие махбодын бүх таашаалыг орхин, үүргээ биелүүлэхээр ханцуй шамлан зүтгэсэн билээ. Гэвч долоон жилийн шалгалтыг бас туулах хэрэгтэй гэж сонсмогцоо давахын аргагүй ухралттай тулгарсан мэт санагдаж, бүр үүргээ биелүүлэх эрмэлзэлгүй болтлоо маш сөрөг болсон юм. Зүрх сэтгэл минь Бурханы эсрэг буруутгал, эсэргүүцлээр дүүрэн байлаа. Тэгээд орхисон бүх зүйл, хийсэн бүх хүнд хүчир ажилдаа харамсаж байв. Тэр ч бүү хэл Бурханаас урваж, нүүр буруулах талаар ч бодолцож үзлээ. Би урьдынхаасаа шал өөр хүн болж хувирсан байв! Би Бурханыг бүтээгдсэн бүх зүйлийн Бүтээгч хэмээн хэзээ ч үнэхээр шүтэн мөргөж байгаагүй гэдгээ шалгалтын илчлэлээр л дамжуулан ухаарлаа. Түүнчлэн би Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар эрэлхийлэхийн тулд бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэх гэсэндээ ертөнцийн зүйлсийг орхиж, өөрийгөө зарлагадаагүй гэдгээ ухаарлаа. Харин ч өөрийнхөө ирээдүйн хүрэх газрын төлөө л энэ бүх хүчин чармайлтыг гаргасан байв. Хийсэн бүх зүйл минь Бурхантай наймаа хийхийн төлөө л байсан юм; тийм болохоор би арвин их ерөөл хүртэхийн тулд хаанчлалд орох туйлын зорилгодоо хүрэх гэж Түүнийг хуурч, ашиглаж байжээ. Би яасан аминчхан, жигшүүртэй, үзэшгүй муухай байсан юм бэ! Энэ нь яг л Бурханы үгэнд илчилсэн шиг байж: “Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй бослого гаргадаг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, ‘сайхан сэтгэлтэй’ хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Аминчхан, зальхай хүмүүс хүн чанаргүй байдаг бөгөөд хувийн ашиг хонжооны төлөө үнэнч байдал, итгэл найдвараас урван, зөвхөн ашгийн төлөө амьдардаг гэдэг нь Бурханы үгээс харахад илэрхий байлаа. Сатанлаг уг чанарын дагуу амьдардаг хүмүүс Бурхантай нийцэлтэй байх боломжгүй; тийм хүмүүс Бурханыг ямагт эсэргүүцэж, урваж, бүр Бурханыг дайснаа гэж үздэг. Бурхан ийм хүмүүсийг үзэн ядаж, жигшдэг бөгөөд тэд үнэнийг эрэлхийлэхээс татгалзсаар байвал эцэст нь таягдуулах болно. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг явуулахаар газар дэлхий дээр хоёр удаа ирэхдээ биднийг Сатаны харанхуйн нөлөөнөөс булаан авахын тулд асар их доромжлолыг туулж, туйлын их төлөөс төлсөн атлаа биднээс хэзээ ч, юу ч гуйгаагүй талаар би бодлоо. Үүнтэй харьцуулахад би Бурханы хайрыг ухаарч, Түүнд өчүүхэн төдий ч болов талархан, үнэхээр чин үнэнч байгаагүйн зэрэгцээ хэрхэн ерөөл хүртэж болох талаар л анхаарч байжээ. Бурханы ажил миний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байх үед, эсвэл надад бодитоор ашиг тус өгөхгүй байх үед би Бурханаас хормын төдийд нүүр буруулж, тэр ч бүү хэл гаргасан бүх хүчин чармайлт, орхисон бүх зүйлдээ харамсан, Бурханыг бүрмөсөн орхихыг хүссэн билээ. Би өчүүхэн төдий ч хүн чанаргүй гэдгээ харж чадсан юм. Ийм уг чанараасаа үүдэн би Бурханыг эсэргүүцэж, урвасан бөгөөд ийм тэрслүү байдал Бурханы хараалыг хүртвэл зохилтой. Энэ бүхнийг ухаараад би гэмшиж, өөрийгөө буруутгах сэтгэлд автан, дахиад хэзээ ч ийм цадиггүй байхгүй хэмээн тангараглалаа. Би аль болох хурдан гэмшиж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгээ мэдэж байв.

Дараа нь би нэгэн номлолоос ийм үг уншлаа: “Өнөөдөр долоон жилийн шалгалттай тулгарах үедээ зүрх сэтгэлдээ гуниглаж, итгэлээр дулимаг ёрын муу сэтгэлээр үйлддэг олон хүн бий. Энэ нь тун гайхмаар бөгөөд Бурханы гэр бүл дэх хүмүүс одоо урьд цагийн израильчуудаас дээрдэх юмгүй гэдгийг ухааруулсан юм. Өнөөдрийн Бурханы ажил бол завхарсан хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой, мөн хамгийн их шаардлагатай гэж хэлж болно. Бурхан ийм маягаар үйлдээгүй байсан бол хүн төрөлхтөн хэзээ ч Түүнийг мэдэж авахгүй, мөн бодит итгэлтэй болж, Түүнийг үнэхээр магтахгүй байсан. Өнөө үеийн хүмүүс үгээгүй хоосон, өрөвдөлтэй, харалган байна. Тэдэнд Бурханы талаар жинхэнэ мэдлэг гэж алга. Шалгалт эхлэхийн өмнө Бурханаас тэрсэлж, эсэргүүцэж, урвадаг олон хүний уг чанар гэгээн цагаан өдрөөр бүхний нүдэнд ил боллоо. Ийм хүмүүс хаанчлалд орно гэж хүлээж яаж чадах билээ? Тэд Бурханы амлалтыг хүртэх үнэ цэнтэйд тооцогдож яаж чадах юм бэ? Хүн өөрийн дутагдал, үгээгүй хоосрол, өрөвдөлтэй байдлаа үнэхээр ойлгож, уг чанар нь Бурханд хэчнээн тэрслүү, эсэргүү байгааг олж харж чадсан бол Бурханы зохицуулсан янз бүрийн зовлон, цэвэршүүлэлтэд дуулгавартай захирагдаж, Бурханы зохион байгуулалт болон бүх ажилд захирагдахыг хүсэж, үүнд бэлэн байх байлаа. Асар их биеэ тоосон хүмүүс л Бурханы үгийн цөөхөн хэсгийг уншсаныхаа дараа өөрсдийгөө үнэнийг ухаарч, хүн чанарыг эзэмшсэн, мөн шалгалт, цэвэршүүлэлт туулах шаардлагагүй, гуравдагч тэнгэрт шууд өргөгдөх ёстой гэж бодно. Бурханы үгийг л уншдаг боловч элдэв янзын шалгалт, зовлонгийн цэвэршүүлэлтийг туулдаггүй хүн зан чанараа өөрчилж чадахгүй гэдгийг амийн туршлагатай хэн бүхэн ухаарсан байх болно. Хүн олон хоосон сургаал ойлгосон байлаа гээд жинхэнэ биеийн хэмжээг заавал эзэмшдэг гэсэн үг биш. Иймээс ирээдүйд хүн олон шалгалт туулах ёстой: Энэ бол Бурханы нигүүлсэл, өргөмжлөл төдийгүй Бурханы аврал бөгөөд үүний төлөө бүгд Бурханд талархан, Түүнийг магтах ёстой” (Дээрхийн нөхөрлөл). Энэ номлолыг уншсаны дараа Бурханы санаа зорилгыг би бүр ч их ойлголоо. Ийм шалгалт, цэвэршүүлэлттэй тулгарна гэдэг миний аминд яг хэрэгтэй зүйл байжээ. Би ийм маягаар илчлэгдээгүй байсан бол итгэх сэдлийг маань өгсөн муу санаа зорилгыг хэзээ ч шинжлэхгүй, мөн өөрийнхөө аминчхан, жигшүүртэй сатанлаг уг чанарыг хэзээ ч таньж мэдэхгүй байх байсан юм. Би бүр өөрийгөө Бурханд үнэхээр итгэдэг гэж бодон, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн хэмээн өргөмжилсөн байлаа. Би өөрийгөө хуурч, мэхэлж байж. Бурханы гайхалтай ажил намайг бүрмөсөн ил болгож, Түүнийг эсэргүүцдэг үнэн төрхийг минь тодорхой харуулан, хорон муу, үзэшгүй муухай байдлыг минь үзүүлжээ. Мөн боломжийг ашиглагч, амьд, амьсгаатай Сатаны үр сад гэдгийг маань надад харуулсан билээ. Бурханд итгэх итгэл минь огт ариун бус, наймааны ул мөртэй байсан юм байна. Хэрэв би ийм маягаар итгэлээ хэрэгжүүлсээр байсан бол Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэлгүй, бүтэлгүйтэж төгсөх байж. Бурханд итгэнэ гэдэг миний төсөөлсөн шиг энгийн байдаггүй гэдгийг ухаарахад шүүлт, гэсгээлтийг туулсан явдал тусаллаа. Хүн Бурханд итгэмэгцээ Түүний ерөөлийг хүртдэг юм биш, мөн зүгээр л ажиллаж, цаг зав, эрч хүчээ зарцууллаа гээд аз жаргалтай хүрэх газарт аяндаа оччихдог юм биш. Сатанлаг уг чанар минь цэвэрлэгдэж, өөрчлөгдөхгүй бол би Бурханд итгэх итгэлийг зуун жил хэрэгжүүлээд ч аврал хүртэхгүй. Энэ нь Бурханы зөвт зан чанараар тодорхойлогддог бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Мөн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах нь Бурханы авралыг хүртэх замын чухал алхам гэдгийг би ухаарлаа. Одоо би Бурханыг буруутгаж, буруугаар ойлгохоо болиод, оронд нь Түүний ажилд баяртайгаар захирагддаг боллоо. Би нэг л өдөр зан чанараа өөрчилж, Бурхантай нийцэлтэй болохын тулд цоо шинээр эхэлье, үнэнийг эрэлхийлэхээр шаргуу ажиллая гэж сэтгэл шулуудлаа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүлдэг хүлээсийг султгах нь

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Мэдээлэх үү, болих уу

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Tа нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Leave a Reply