Өвчнөөр дамжуулан миний ерөөл олох сэдлийг минь илчилсэн нь

2021-11-18

Жэньшинь, АНУ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан сургамж авч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай, амар тайван орчинд, эсвэл орчин нөхцөл таатай байх үед хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгах ёстой вэ”). Энэ хэсгийг уншсан чинь нэгэн цагт миний туулсан тэр удааны өвчин надад санагдуулсан юм. Тухайн үед тодорхой хэмжээгээр шаналж, маш их нулимс унагасан хэдий ч би зарим үнэнийг ойлгож авч, итгэлдээ ерөөлийг маш ихээр эрж хайхаа больж, эдгээр зовлонг амссанаар хичээл олж сурна, энэ нь мөн ч Бурханы ерөөл гэдгийг мэдэрсэн билээ.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг би 2010 онд хүлээн авсан юм. Тухайн үед би ахлах сургуульд л байлаа. Бурхан хүнийг бүтээсэн, Бурханд итгэж, шүтэн мөргөх нь зөв зам, хамгийн үнэ цэнтэй, учир утгатай зам гэдгийг Бурханы үг надад харуулсан билээ. Би чуулганы цуглаанд оролцож эхэлсэн бөгөөд цаг агаар ямар ч байсан, нэг ч тасалдаггүй байсан. Бас найз нөхөд, хамаатан садандаа сайн мэдээг номлохын тулд чадлаараа хичээдэг байсан. Би өдөр бүр сэтгэл хангалуун, маш амар амгалан байдаг байлаа.

Жилийн дараа би эмнэлэгт үзүүлэхээр очоод, гепатит Б-тэй байснаа олж мэдсэн юм. Эмч үүнийг эмчлэхэд хэцүү, хүндэрвэл хорт хавдар болж магадгүй гэж хэллээ. Энэ өвчний тухай гэнэтийн мэдээг сонсоод би тэр чигтээ хөшиж, царай минь цонхийж, гар минь салгалж байв. Гэнэтхэн ирээдүй минь маш бүрхэг санагдлаа. Тэр өдөр гэртээ харих замдаа би сэтгэлээр маш их унаж, уйлсаар л байсан юм. “Би яагаад ийм өвчтэй болчхов оо? Би яагаад бусад бүх хүн шиг эрүүл байж болоогүй юм бол?” хэмээн өөрөөсөө асуусаар байв. Хэрвээ би Бурханд итгэвэл Тэр намайг өвчнөөс хамгаална гэж боддог байлаа. Бурханы гэрт үүргээ амар тайван гүйцэтгэвэл гайхалтай байх сан! Гэвч одоо би ер нь сайжрах эсэх нь ч мэдэгдэхгүй өвчтэй болсон бөгөөд хэрэв хүндэрвэл амиа ч алдаж магадгүй байна. Ийм бодол сэтгэлийг минь үнэхээр хямраасан тул би Бурханы өмнө очиж олон удаа залбирсан. Би Бурханаас итгэл, хүч чадал өгөхийг, энэ нөхцөл байдлыг хэрхэн туулахаа мэдэхийн тулд Өөрийнх нь хүслийг ойлгоход намайг залж чиглүүлэн, гэгээрүүлэхийг гуйсан билээ.

Ах эгч нар маань олж мэдээд, надад дэмжлэг үзүүлэхээр ирж, Бурханы үгийн хэсгээс уншиж өглөө: “Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Энэхүү хэсгийг уншаад, миний муудах үгүй нь Бурханы гарт байгааг би зүрхэндээ мэдэж байлаа. Бурхан бүхнийг захирдаг! Би ингэж их санаа зовж, цухалдах огт шаардлагагүй байв. Одоо би энэ өвчнийг туулж байгаа болохоор чин сэтгэлээсээ Бурханд найдаж, гарыг нь харах ёстой байв. Би сайжирсан ч байсан, үгүй ч байсан, Бурханыг буруутгаж болохгүй, харин ч Түүний захиралтад захирагдах ёстой байлаа. Тиймээс, тэр цагаас хойш би Бурханд өвчнийхөө талаар маш их залбирах болсон, бас явж ч эмчлүүлсэн. Зургаан сарын дараа, би эмнэлэг явж дахиад нэг үзүүлэхэд, миний байдал дээрдэж, хэвийн болсон байна, тиймээс надад дахиад эмчилгээ хийх шаардлагагүй болжээ гэж эмч хэллээ. Үүнийг сонсоод би туйлын их баярлаж “Бурхандаа талархъя! Бурхандаа талархъя!” гэж хэлсээр байв. Бурханд юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байсан ч, энэ бол Түүний хайр энэрэл, ерөөл байсныг би мэдэж байсан.

2012 онд би коллежид явсан боловч, кампус дээр сайн мэдээ хуваалцсаныг минь мэдээлснээс болж хөөгдсөн юм. Энэ бол миний хувьд үнэхээр хэцүү цаг үе байлаа. Эцсийн эцэст, 12 жил шаргуу суралцаж байж тэнд хүрсэн шүү дээ. Гэхдээ дараа нь би, үнэнийг илэрхийлж, хүнийг аврахаар ажилладаг бие махбодтой болсон Бурханы тухай бодсон бөгөөд бид зөвхөн Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж байж л аврагдаж чадна. Агуу гамшиг удахгүй ирэх учраас хэрэв би үүргээ гүйцэтгэж, сайн үйл хийхгүй бол таягдан хаягдана гэж эмээж байв. Би дотроо “Коллежийн тухай март. Би зөвхөн үнэнийг эрэлхийлж, чуулганд үүргээ гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн бодлоо. Хэд хоногийн дараа, би гэрээсээ явж, чуулганд үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Надад ямар ч үүрэг оноосон байсан, би баяртайгаар, гомдоллохгүйгээр хүлээн авч байв. ХКН-ын ширүүн хавчлага, баривчилгаатай нүүр тулж, цагдаад хоёр удаа бараг баригдахаа шахаж байхдаа хүртэл би айгаагүй, харин ч сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийсээр байсан билээ. Би үүргээ гүйцэтгэсээр байгаа цагт л Бурхан намайг хамгаална, энэ бол сайн хүрэх газартай байх цорын ганц зам гэж надад санагдсан юм.

2015 оны 2 сард, би үүргээ гүйцэтгэхээр хотын гадагшаа шилжлээ. Нэг өдөр удирдагч надаас, бусдад халдаахаас сэргийлж эмнэлэг явж үзүүлэхийг хүсэв. Үүнийг сонсоод би дотроо “Би хамгийн сүүлд үзүүлснээс хойш бараг таван жил боллоо. Энэ хугацаанд өвчин минь хүндэрч болох байсан. Хэрэв үнэхээр халдвартай болох буюу хавдар болчихсон байвал үүргээ гүйцэтгэж чадахаа болино” хэмээн бодсон юм. Ингэж бодоод би үнэхээр гунигтай болж, бас маш их айсан бөгөөд үүнтэй эвлэрч чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Маргааш нь эмнэлэг орсон боловч очсон хойноо маш их түгшив. “Хэрэв хавдар болчихсон ч юм уу эсвэл одоо үнэхээр халдвартай байвал, энд намайг тэд эдгээж чадах болов уу? Чадахгүй бол би яах вэ?” хэмээн бодов. Тэр үед би Бурханд залбирч, юу ч болсон байсан дуулгавартай захирагдана гэж хэлсэн билээ. Харин тэгтэл эмч намайг хэм алдалттай байна гэж хэлсэнд сэтгэл минь дахиад л ихэд түгшиж, “Энэ нь өвчин тусч байгаагийн шинж үү? Эс бөгөөс би юу гэж хэм алдалттай болох вэ дээ?” гэж бодогдсон юм. Эмчийн санаа зовонгуй царайг сайтар ажиглаад миний хувьд юм сайнгүй байгааг ухаарлаа. Эмч өөр нэг их зүйл хэлээгүй, харин бага зэрэг цус авч, гэртээ хариад, хүлээж бай гэж хэлэв.

Хариугаа авах өдөр ойртохын хэрээр, сэтгэл минь дахиад л түгшиж эхлэв. Би муу мэдээ сонсохоос айж, нүүр тулж чадахгүй юм шиг санагдаж байлаа. Би дахин эрүүл болохыг л хүсэж байв. Долоо хоногийн дараа би хариугаа авахаар эмнэлэг явлаа. Цусанд минь одоо гепатит Б дүүрэн байгаа бөгөөд хурц хэлбэрийн гепатит болсон байна гэж эмч хэлэв. Энэ нь маш халдвартайн дээр намайг яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж тэр хэллээ. Би дотроо “Дууслаа. Одоо би үүргээ хэрэгжүүлж чадах болов уу? Цуглаанд оролцож, чуулганы амьдралаар амьдарч чадах болов уу?” гэж дотроо бодлоо. Гэртээ харих замдаа би өвчнөөсөө өөр юу ч бодож чадсангүй, надад дугуйгаа унахад зүдэргээтэй санагдаж байв. Эргэж ирснийхээ дараа онлайнаар эмчилгээ хайж байгаад хурц хэлбэрийн гепатитаас болж хүмүүс комд орох боломжтой, тэгвэл хэдхэн хоногийн дотор үхэж болно гэж уншаад үхтлээ айж, дотроо “Энэ үнэхээр надад тохиолдож байна гэж үү? Хэрэв би үнэхээр ингээд үхвэл, итгэлийн минь төгсгөл тэр болох бус уу? Бүх ах эгч нар маш эрүүл саруул байхад би яагаад ганцаараа өвчтэй юм бэ? Би яагаад бусдаас ийм өөр байх ёстой юм бэ?” гэж бодсон юм. Би бусдад улам ихээр атаархах боллоо. Тэд өвчнөөр зовохгүй, үүргээ амар тайван гүйцэтгэж чадаж байсан. Тэд сайн үйл бэлдэцгээж байсан тул Бурханаар авруулах байв. Гэтэл би гэж хүн өвчтэй, үүргээ дахин гүйцэтгэж чадах өдөр ирэх эсэхийг ч мэдэхгүй байлаа. Эс тэгвээс, би орхигдож, гамшигт живэх болов уу? Би итгэлийнхээ төлөө коллежоосоо хөөгдөж, хорвоогийн ирээдүйгээсээ татгалзсан; би хэзээ ч найз охинтой байж үзээгүй, бас үүргийнхээ төлөө гэрээсээ явсан. Хэрэв Бурхан намайг угаасаа л орхиж, таягдан хаях байсан юм бол, энэ бүх жилүүдэд итгэлдээ өгсөн бүх зүйл минь ямар ч хэрэггүй байсан гэсэн үг бус уу? Одоо би гэртээ очвол ХКН намайг баривчлах болно. Би гарцаагүй баригдаж, шоронд орно… Ийм бодол сэтгэлийг минь улам хямрааж, зориг мохоосон юм. “Бурхан минь, намайг илчилж, таягдан хаях гэж Та энэ өвчнийг ашиглаж байна уу?” хэмээн би гайхширч байлаа. Нулимс өөрийн эрхгүй урсаж байв. Би үүргээ гүйцэтгэх юм уу, өөр зүйл хийх ямар ч сонирхолгүй, үнэхээр тэнхээгүй болсон мэт, юу ч идэх хүсэл төрөхгүй, тамираа барсан мэт санагдаж байв. Шаналахдаа би, Бурханы өмнө очиж, “Төгс Хүчит Бурхан минь, би маш тэнхээгүй болсон санагдаж, маш ихээр шаналж байна. Ирээдүйгээ бодохгүй байж чадахгүй нь, хүрэх газаргүй болсон мэт надад санагдах юм. Бурхан минь, би Таны зөвшөөрөлтэйгөөр ийм өвчтэй болсноо мэдэж байгаа, Бурхан минь, намайг гэгээрүүлж, Таны хүслийг ойлгоход залж чиглүүлээч” хэмээн залбирсан юм.

Тэр үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд минь орж ирлээ: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Эдгээр үгийг тунгаан бодоод энэ өвчний цаана Бурханы сайн хүсэл байсан юм. Ийм орчноор миний ялзралыг ил болгож байна, ингэснээр би өөрийгөө мэдэж хичээл сурсан байна. Иовт тохиолдсон тэдгээр шалгалтад Бурхан зөвшөөрөл олгосон байсан тухай би бодов. Хэдийгээр тэр биеийн шаналал амссан ч, Бурхан амийг нь авах гэж биш, харин Иовын итгэлийг төгс болгож, Бурханыг илүү сайн мэдэх боломж олгох гэж энэ шаналлыг учруулсан билээ. Одоо Бурхан намайг илчилж, таягдан хаях гэж биш, харин итгэлийн минь хир толбыг цэвэрлэж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг болгох гэж энэ өвчнөөр шалгаж байгаа юм. Би Бурханыг буруутгаж болохгүй, харин итгэлийн минь цаана байгаа буруу сэдэл хийгээд ямар байдлаар Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байснаа шинжлэх ёстой. Бурханы хүслийг ойлгоод надад хавьгүй илүү эерэг мэдрэмж төрөв. Би Бурханд дахин нэг залбирал хэлж, өөрийгөө тайвшруулаад, зохих ёсоор өөрийгөө эргэцүүлсэн юм.

Эрж хайх явцдаа би эдгээр Бурханы үгийг уншсан билээ: “Өөрсдийг нь эмчилж магад гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэж магад гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). “Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Бурханы үгийг уншаад би Бурханд, итгэл дэх Бурхан шигээ хандахгүй байснаа ухаарсан юм. Би ердөө л Бурханыг ерөөл түгээгч шиг бодсон. Тийм ч учраас, би өвчин тусаад хамгийн түрүүнд хэтийн ирээдүй хийгээд сайжрах тухайгаа л бодож, өвчний талаар болон хэрхэн эмчилж болох талаар онлайнаар олж мэдэх гэсэн. Би үүргээ гүйцэтгэхийг огт сонирхохоо больж, улам муудах үед, шударга бус байна, намайг хамгаалсангүй, өвчтэй болголоо гэж Бурханыг буруутгаж, үүргийнхээ төлөө сурлага, гэр бүл, залуу наснаасаа татгалзсандаа хүртэл харамсаж байв. Өөрийнхөө талаар эргэцүүлэн бодоод би “Итгэлийн энэ жилүүдийн туршид үүргээ гүйцэтгэхийн тулд би яаж бүхнээс татгалзаж чадсан юм бол?” гэж гайхширч байлаа. Энэ нь харах өнцөг минь буруу байснаас болсон гэдгийг би ухаарсан юм. Бурханы төлөө золиос гаргаж, үүргээ сайн гүйцэтгэж байгаа цагт Бурхан намайг ерөөж, өвчнийг минь илаарьшуулж, аюулаас хамгаалах ёстой гэж би бодож байж. Тэгвэл би гамшгаас зугтаж, үхэхгүй, амьд үлдэж, сайн төгсгөл, хүрэх газартай болно. Энэ бол би үүрэгтээ зовж зүдэрч, төлөөс төлөхийг хүссэн цорын ганц шалтгаан. Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэх шалтгаан минь ерөөл хүртэх байж. Нөхцөл байдал минь ноцтой болоход, ерөөгдөх найдвар минь нуран унаж, үнэнийг эрэлхийлэх шийдвэр, үүргээ гүйцэтгэх сэдэл минь үгүй болж, бүр зүрх сэтгэлдээ Бурхантай арцалдсан. Итгэлдээ ерөөлийг л эрж хайж байснаа би ухаарсан юм. Өвчин тусах үедээ би зөвхөн хэтийн ирээдүйгээ л бодож, өөрийн ашиг сонирхлыг харгалзан үзээд, Бурханы хүслийг огт эрж хайгаагүй, харин ч Бурханыг буруутгаж, буруу ойлгож, Түүнээс урвасан. Би маш хувиа хичээсэн, жигшмээр байжээ! Энэ бүх бодол минь Бурханыг үнэхээр шархлуулж, урмыг нь хугалсан юм. Би бүтээгдсэн зүйлийн үүрэг гүйцэтгэх гэж эсвэл үнэнийг эрэлхийлэх гэж итгээгүй, харин амгалан тайван амьдралтай байж, сайн төгсгөл, хүрэх газартай байх л гэж итгэсэн гэдгийг энэхүү бодит үнэн надад харуулсан билээ. Би зовлон зүдүүрээ ирээдүйн шагнал, ерөөлөөр Бурхантай солихыг хүсжээ. Би Бурханыг ашиглаж, Түүнийг хуурахыг хичээж байгаа бус уу? Паул олон жил ажиллаж, ихээхэн зовж зүдэрч, эцэст нь амиа зориулсан боловч тэр бүтээгдсэн зүйлийн үүрэг гүйцэтгэхийн тулд ажиллаж байгаагүй юм. Тэр шагнуулж, титэм зүүх гэж тэгсэн. Би Паултай ижил замаар алхаж байснаа эцэст нь ухаарлаа. Бурхан ариун бөгөөд зөвт билээ. Над шиг Өөртэй нь наймаацаж, Өөрийг нь хуурах гэж тэгж их санаархаж буй хүнийг Тэр яахан хаанчлалдаа оруулж болох вэ дээ? Үүнийг тунгаан бодоод, миний одоо туулж буй өвчин нь миний ерөөл олох сэдлийг ил болгосон юм. Энэ шалгалтгүйгээр би, итгэлд минь байсан бүх сэдэл, хир толбо хийгээд Бурханы ялласан зам болох Паулын замаар алхаж байснаа мэдэхгүй л байх байсан. Ингэж бодоод би ийм өвчинтэй болсондоо тэгж их сэтгэлээр унасангүй, харин намайг ингэж илчилж, аварч байгаад нь Бурханд талархлаа. Гаднаа энэ бол өвчин, муу зүйл байсан боловч намайг гэх Бурханы жинхэнэ хайр, аврал дотор нь нуугдаж байв. Итгэлд минь байгаа бүх хир толбыг цэвэрлэхийн тулд Бурхан намайг итгэлийн зөв замд руу зааж чиглүүлж байсан юм.

Энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, би дотроо “Бурхан мах бодтой болж, хүнийг цэвэрлэж, аврахаар үнэнийг илэрхийлж байна. Тэр амь биеэ үл хайхран бидэнд амь өгч, хариуд нь юу ч гуйдаггүй” хэмээн бодсон юм. Бурханы зүрх сэтгэл ямар сайн, сайхан болохыг би мэдрэв. Тэгээд би Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдэлж, Бурханы үгээр маш их услагдаж, тэтгэгдэж байгаа атлаа Бурханы хайрыг хариулах талаар огт бодохгүй, үүрэгтээ Бурхантай наймаацахыг оролдож, өвчин тусахаараа Бурханыг буруутгаж, буруу ойлгож буй өөрийнхөө талаар бодлоо. Ингэж бодоод би маш ичиж, ичгүүртэй санагдсан юм. Ийм хувиа хичээсэн, жигшүүртэй байгаадаа би өөрийгөө үзэн ядсан! Бурхан сэтгэлийн гүн дэх бодлыг минь байнга шинжиж байхад Сатан намайг хэрхэн авирлаж байгааг ажиглаж байв. Би Сатаны инээдэм болж болохгүй. Би Бурханы талд зогсож, Түүний зохицуулалтад захирагдаж, сайн сургамж авах ёстой. Тэгээд би Бурханд залбирал хэллээ. “Бурхан минь, би ерөөл хүсэх хүслээ орхиж, ирээдүйнхээ талаар дахин бодохгүй байхыг хүсэж байна. Би сайжирсан ч байсан үгүй ч байсан, Таныг дуулгавартай дагаж, Сатаныг шившиг болгохын тулд Таны гэрчлэлд зогсмоор байна.” Залбирлынхаа дараа би хавьгүй илүү тайван болж, өөрийнхөө талаар нэг их бодохоо больсон. Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа: “Бурхан биднийг амьдруулдаг тул бид үүргээ сайн биелүүлэх ёстой. Амьд яваа өдөр бүрдээ нэг өдрийн үүрэг биелүүлэх ёстой. Бид Бурханы даалгаврыг эн тэргүүний үүрэг гэж үзэн, өөрсдийн үүргийг амьдралын хамгийн том хэрэг явдал мэтээр биелүүлэх ёстой. Хэдийгээр бид үүргээ төгс гүйцэлдүүлэхээр эрэлхийлэхгүй байж болох ч мөс чанарынхаа дагуу үйлдэж, Сатанд биднийг буруутгах боломж үлдээдэггүй бөгөөд мөс чанараа зэмлүүлэлгүй Бурханыг сэтгэл хангалуун болгож, огтхон ч харуусахгүй байж болох юм. Бурханд итгэдэг хүн үүрэгтээ ийнхүү хандах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Би сайжрах эсэхээ мэдэхгүй байсан боловч миний хийж чадах зүйл бол Бурханы надад өгсөн үүргийг үргэлжлүүлэх юм. Үүний дараа өвчнөөсөө болж ухарч няцахаа больж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чаддаг болсон.

Дараа нь өвчнийхөө байдлыг харахаар, би буцаад эмнэлэг рүү явсан юм. Эмч хэлэхдээ, намайг сайн байна, элэгний үйл ажиллагаа хэвийн, цусанд минь халдвар их байгаа боловч бусад бүх зүйл сайн байна гэв. Сэтгэл зовох хэрэггүй, надад зөвхөн энгийн курс эмчилгээ л шаардлагатай гэдгийг тэрээр онцлон хэлсэн билээ. Эмч ингэж хэлэх үед би зүрх сэтгэлдээ Бурханд талархахгүй байж чадахгүй байв! Бурхан надад өршөөл үзүүлж байгааг би мэдэрсэн юм. Би маш амиа хичээсэн, олхиогүй зантай байж, ашиг хонжоо олохыг л эрж хайж, бага зэрэг үүрэг гүйцэтгэсний хариуд Бурханаас ямар нэгэн зүйл хүсэж, Бурханыг хуурч, Түүнийг зэвүүцүүлж байсан боловч Тэр тэрслүү байдлыг минь өршөөжээ. Тэрээр намайг итгэлдээ байгаа буруу сэдэл, үзэл бодлыг мэдэж аваасай гэсэндээ Өөрийнх нь ажлыг туулахад гэгээрүүлж, залж чиглүүлэхийн тулд үгээ ашигласаар байж. Бурханы хайр ямар агуу болохыг би чин сэтгэлээсээ мэдэрсэн! Үүний дараа, үүргээ гүйцэтгэхэд бүхнээ зориулав. Би энэхүү өвчнөөр дамжуулан бага зэрэг хичээл сурч, биеийн хэмжээ минь жаахан өссөн гэж бодож байсан юм. Тийм болохоор Бурхан надад зориулан туршилт зохицуулах үед дахин нэгэнтээ илчлэгдэхдээ би гайхсан билээ.

Сарын дараа, удирдагч маань эмнэлэг явж дахиад нэг үзүүлэхийг хүссэн. Тэр хэлэхдээ, өвчин минь маш амархан халдварлахаар байвал бусдаас тусдаа ганцаараа амьдрахаар явах ёстой болно гэв. Ингэж хэлэхийг нь сонсоод, асар том чулуу цээжин дээр минь дарж байгаа юм шиг сэтгэл ихэд хямарсан юм. Толгойд минь бодол эргэлдэж эхлэв: “Хэрвээ намайг бусдаас тусгаарлавал, би цуглаанд явж, чуулганы амьдралаар амьдарч чадахгүй болно. Тэгэхээр нэг л өдөр өвчин минь үнэхээр хүндрээд, харин хэн ч энэ тухай мэдэхгүй бол би яах вэ? Агуу гамшиг ирэхэд, ах эгч нар бүгд цугларч, нөхөрлөж, бие биедээ тусалж, дэмжиж чадна. Гэтэл би гав ганцаараа л байх болно. Би баттай зогсож чадах болов уу?” Энэ тухай бодох тусам, би сэтгэлээр улам унаж байлаа. Удирдагч надтай нөхөрлөж, Бурханы захиралтад захирагдаж сур гэж хэлсэн. Тэрээр энэ нөхцөл байдалд Бурханы хүслийг илүү их эрж хайж, ерөөл, гамшгийн алинтай нь ч таарсан, Иов шиг Бурханыг магтах ёстой гэж надад хэлэв. Үүнийг сонсоод сэтгэл минь хөдөлж, өнгөрсөн удаагийн туршлагаа би санасан юм. Үүнд Бурханы зөвшөөрөл байна, би урьдаар дуулгавартай болох хэрэгтэй байна гэдгийг ухамсарлаж олсон байна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Үүнийг үзэж байхдаа өөрөөсөө үнэхээр ичсэн юм. Иов Бурханы нэрийг магтан дуулах нь зүгээр нэг хоосон үг байгаагүй. Түүний магтаал зүрх сэтгэлийнх нь гүнээс гарсан юм. Иов Бурханы эрх мэдэл, Түүний төгс хүчин, дээд эрхийг мэддэг байсан учраас зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, Бурханд чин сэтгэлээсээ Бурхан шиг хандаж чадаж байв. Тийм ч учраас, Бурхан юу ч зохион байгуулж, зохицуулсан байсан тэр гомдоллож эсвэл шаардлага огт тавиагүй. Иов Бурхантай наймаацахыг оролдоогүй. Тэр ерөөл эсвэл гамшгийн алинтай нь ч таарсан байсан, зүгээр л дуулгавартай дагаж байв. Тэрээр Бурханыг дуулгавартай дагахыг аминаасаа ч илүү чухал гэж үзэж байсан. Би өөрийнхөө талаар бодож үзэв: Яагаад би ахин дахин Бурхантай наймаацах гэж оролдож, ерөөлийг мугуйдлан эрэлхийлэв? Яагаад гэвэл, зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байгаагүй, би зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэггүй байж. Би ирээдүйдээ болоод ерөөл хүртэхэд хэтэрхий их ач холбогдол өгсөн учраас өвчин тусах үедээ Бурханд огт захирагдаагүй. Би Бурханы нигүүлслээр бага зэрэг ерөөл эдэлж чадсан бөгөөд энэхүү өвчнийг надад учруулсан нь Бурханы захиралт байсан билээ. Надад байгаа бүхнийг Бурхан өгсөн учраас хэрэв Тэр бүгдийг нь аваад явбал тэр нь ч бас Бурханы зөвт байдал байх болно! Шоргоолжноос ч дорд намайг юу Бурхантай арцалдаж чадахуйц болгов? Би Бурханы Өөрийнх нь зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байна гэж шийдсэн юм. Хэрвээ би бусдаас тусгаарлагдах ёстой бол, ёсоор болог. Бурхан намайг хаана ч тавьсан, гамшиг болсон ч гэсэн, би гомдоллохгүй. Би хаана ч байсан, Бурханы хайрыг хариулахаар үүргээ гүйцэтгэх болно. Дараа нь би эмнэлэг явж үзүүлсэн юм. Очих замдаа жаахан санаа минь зовж байлаа. Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, Түүний үгийг эргэцүүлэн бодсоор байв. Тэр удаад эмнэлэг рүү дугуйгаар явахад үнэхээр амар санагдсан. Намайг тэнд очиход эмч “Баяр хүргэе! Түрүү сард цусны чинь миллилитр тутамд 1.7 тэрбум ширхэг вирус байсан бол одоо дөнгөж 560 мянга л байна, чи бараг халдваргүй боллоо” гэж хэллээ. Мөн тэрээр нэгхэн сарын дотор ингэж буурсныг харах ямар сайхан байгаагаа хэлэв. Үүнийг сонсоод Бурханд талархах сэтгэлээр дүүрэн байлаа. Тэр яг хажууд минь бүх зүйлийг захирч, зохицуулж байж. Энэ бол маш гайхамшигтай бөгөөд бодитой билээ!

Энэхүү өвчинтуулсан явдал нь ерөөл хүртэх хүсэл хийгээд жигшүүртэй сэдлийг минь тов тодорхой болгосон юм. Эрэл хайгуулын талаарх өөрт байсан буруу үзэл бодол хийгээд завхарсан зан чанарынхаа талаар зарим нэг ойлголттой боллоо. Мөн би Бурханы дээд эрхийг бодитойгоор ухаарсан билээ. Энэ бүхэн Бурханы үгийн шүүлт, гэсгээлт туулсны л үр дагавар юм. Одоо би хэзээ гепатитгүй болох тухай боддоггүй. Бурханы зохицуулалтад захирагдаж, энэхүү орчинд өөрийн үүргээ сайн гүйцэтгэхийг л би хүсдэг! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Дураараа ажиллахын үр дагавар

Жао Ян, Хятад 2016 онд би чуулганы удирдагчаар ажиллахаар сонгогдсон юм. Анх тэр үүргийг аваад, маш их дарамттай санагдсан, яагаад гэвэл би...

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...

Leave a Reply