Би яагаад бусадтай хамтран ажиллахаас татгалзаж байсан бэ?

2022-12-04

Розелин, Мьянмар

Нэгэн өдөр сайн мэдээний ажил хариуцах хүнийг сонгох чуулганы сонгууль болсон юм. Гайхмаар нь, сонгуулийн дүнг зарлахад ах эгч нар намайг сонгосон байв. Би бага зэрэг догдолж, сонгогдох гэдэг нь бусдаас дээр хэв чанартай, илүү чадварлаг гэсэн үг гэж бодсон. Бас бага зэрэг сандарч, сайн ажиллахгүй бол бүх хүний надад итгэх итгэлийг алдаж, тэгээд тэд намайг зааварлагч байхад тохирохгүй гэж бодох вий гэхээс айсан. Би ах, эгч нарын урмыг хугалахыг хүсээгүй. Тэд намайг сонгосон болохоор би сайн мэдээний ажилд түлхэц өгч чадах чадвартай, сайн хэв чанартай гэдгээ батлахыг хүссэн. Үүний дараа би ажилдаа шаргуу орлоо. Тухайн үед Коррина миний ажлыг хянадаг байсан ч би түүнтэй бараг зөвлөлдөж байгаагүй. Би юу хийхээр төлөвлөж байгаагаа эгчид хэлдэггүй, үргэлж өөрийнхөөрөө л хийдэг байлаа. Заримдаа эгч надтай юм ярихыг хүсэх үедээ надтай холбогдож чадахгүй, надаас хаана байсныг минь асуухад би хийсэн ажлынхаа нарийн ширийнийг хэлэлгүйгээр эгчийг хуурах янз бүрийн аргыг олдог байсан. Би үүргээ биелүүлээд ямар нэгэн амжилт гаргангуутаа түүнд хэлье гэж бодож байсан. Ингэснээр тэр намайг бусдын тусламжгүйгээр сайн ажил хийж чадна гэж миний хэв чанар, ур чадварыг магтах болно. Ах, эгч нар намайг тэр ажлыг хийж чадна, намайг сонгосон нь зөв шийдвэр байж гэж бодох байсан. Тухайн үед манай багийн гишүүн Жерри үүргээ үнэхээр идэвхтэй гүйцэтгэж, сайн мэдээний ажилд надаас илүү үр дүнтэй байв. Коррина түүнийг үүргээ сайн биелүүлж байна гэж магтахыг сонсоод миний сэтгэл хямарсан. Би зааварлагч, харин ах сайн мэдээний багийн ердийн л нэг гишүүн байсан. Үүрэгтээ ийм идэвх санаачилгатай байгаа нь намайг ичээхийн тулд юм болов уу? Бусад нь түүнийг зааварлагчаар сонгох болов уу? Тэгвэл миний хувьд үнэхээр ичгүүртэй байх болно. Би үүнийг үнэхээр хүлээн авч чадаагүй.

Нэг удаа Коррина, Жерри бид хоёрт нэг ажлыг хамтарч гүйцэтгэх даалгавар өгөхөд би ахтай хамт явахыг хүсээгүй, харин ганцаараа хийхийг хүссэн. Өмнө нь бусад хүмүүс түүнийг үүрэгтээ урам зоригтой гэж магтдаг байсан болохоор ах надтай хамт явбал бидний амжилтын тал хувь нь түүнийх болж, ах, эгч нар түүнийг илүү их хүндэлж магадгүй. Ингэж бодоод би ганцаараа очиж хийсэн. Би сайн ажил хийж байгаа цагт бүгд намайг биширч, магтах нь дамжиггүй гэж бодоод, тэр даруй амжилтаа ахиулахыг хүссэн юм. Үүний дараа би ажлаа шаргуу гүйцэтгэсэн. Гэхдээ би хэчнээн шаргуу хөдөлмөрлөж, хэчнээн их эрч хүч зарцуулсан ч үр дүнгүй байлаа. Би хэчнээн шаргуу ажилласан ч намайг яагаад ерөөхгүй байгаа юм бэ гэж би Бурханд гомдоллосон. Миний байдал үнэхээр муу байсан тул дахиж энэ үүргээ биелүүлэхийг хүсээгүй. Коррина юу болоод байгааг олж мэдээд, надтай нөхөрлөж, “Чи үүргээ биелүүлэхдээ сайн үр дүнд хүрэхгүй байна. Ажлын хэв маягт чинь асуудал байгаа юм уу? Юу болж байгааг дүгнээд, сайжруулах хэрэгтэй. Чи үргэлж ганцаараа ажиллахыг хүсдэг—ингэж юм хийж болохгүй шүү. Чи бусадтай хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн юм. Эгч миний асуудлыг онцолж байгаа нь миний эсэргүүцлийг төрүүлсэн. Миний ажлын хэв маягт асуудал байна гэнэ үү? Би өмнө нь ч гэсэн тэгж ажиллаж, зүгээр л хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр миний арга барил зөв байсан гэсэн үг—үүнд буруу юм байхгүй шүү! Үүний дараа би өнөөх хэв маягаараа ажилласаар байв. Тэр үед бусад хүмүүс хэрэгжүүлэлтийн сайн замын талаар надтай яаж ч нөхөрлөсөн, би сонсохыг хүсээгүй, хүлээн авахыг хүсээгүй. Хэрэв би тэдний хэлснээр хийгээд жаахан үр дүн гаргах юм бол тэд намайг өөрсдийнх нь зөвлөгөөг дагасан учраас амжилт гаргалаа гэцгээх байх гэж бодож байлаа. Тэгвэл тэд бүх гавьяаг хүртэнэ—хэн намайг магтах юм бэ? Би үнэхээр гөжүүдэлж, ганцаараа хийхийг хүссэн. Хоёр долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрсөн ч би юу ч хийж амжаагүй л байлаа. Би үнэхээр шаналж байсан. Өдөр бүр амралтгүй ажиллаж байхад яагаад ямар ч үр дүнд хүрсэнгүй вэ? Асуудлын үндэс юу болохыг мэдээгүй ч өөрийгөө эргэцүүлэхгүй л байлаа. Хоёр долоо хоногийн дараа нэг ах намайг зэмлэж, “Чи зааварлагч боловч бусадтай хамт ажилладаггүй, үргэлж ганцаараа ажилладаг. Ийм байдлаар яаж юм хийж чадах юм бэ? Энэ чинь юмыг саатуулахгүй гэж үү?” гэж асуув. Би ахын ингэж хэлэхийг сонсоод бухимдсан ч дараа нь би ахын зөв, тэр бол үнэн гэдгийг ойлгосон. Ах, эгч нар намайг бусадтай хамтран ажиллах хэрэгтэйг үе үе сануулдаг байсан хэдий ч би ганцаараа ажлаа хийсээр байсан учраас ажил үр дүнгээ өгөхгүй, хойшлогдоод байсан байжээ. Би үүнийг ухаараад буруутайгаа мэдэрч, өөрчлөлт хийхийг хүссэн.

Дараа нь би удирдагчид асуудлынха талаар ам нээлээ. Удирдагч надад Бурханы үгийн энэ хэсгийг илгээсэн юм: “Бурханы гэрт хэрвээ хүмүүс дэлхий ертөнцийн гүн ухаанаараа амьдарч, бусадтай эвтэй байхдаа өөрсдийн үзэл, дур сонирхол, хүсэл, аминч сэдэл, авьяас билиг, ухаалаг байдалд найдаж байвал энэ нь Бурханы өмнө амьдрах зам биш бөгөөд эв нэгдэлд хүрч чадахгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүс сатанлаг завхарсан зан чанараар амьдрах үедээ эв нэгдэлд хүрч чаддаггүй. Тэгвэл үүний эцсийн үр дагавар юу вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй. Бурханы ажилгүйгээр хэрвээ хүмүүс өөрсдийн дульхан чадвар, ухаалаг байдал, өчүүхэн мэргэшил, олж авсан жаахан мэдлэг, ур чадвартаа найдвал Бурханы гэрт бүрэн ашиглагдахад маш хэцүү бөгөөд Бурханы хүслийн дагуу үйлдэхэд тун хэцүү байдаг. Бурханы ажилгүйгээр чи Бурханы хүсэл, Бурханы шаардлага, эсвэл хэрэгжүүлэлтийн зарчмыг хэзээ ч ойлгож чадахгүй. Үүргээ гүйцэтгэх зам болон зарчмыг мэдэхгүй, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлдэхээ, ямар үйлдэл үнэний зарчмыг зөрчиж, Бурханыг эсэргүүцдэгийг хэзээ ч мэдэхгүй. Эдгээр зүйлийн алийг нь ч тодорхой мэдэхгүй бол чи ердөө л дүрэм журмыг сохроор мөрдөж, дагана. Ийм будилсан байдалтайгаар үүргээ биелүүлэх үедээ чи бүтэлгүйтэх нь дамжиггүй. Чи Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй, мөн Бурханд жигшигдэн, гологдох чинь лавтай бөгөөд таягдан хаягдах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эв эетэй хамтын ажиллагааны тухай). Би Бурханы үгээс үүргээ гүйцэтгэхдээ амин хувиа хичээж, өөрийн хүслийг даган, өөрийн чадвар, арга мэхэнд найдаж болохгүй гэдгийг ухаарлаа. Ах, эгч нартайгаа эвтэй найртай ажиллаж, аливаа зүйлсийг хэлэлцэж, бүх хүнтэй хэл амаа ололцож байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ариун Сүнс ажиллахгүй, миний үүргийг Бурхан ерөөхгүй. Гэхдээ миний хувьд, би зааварлагчаар сонгогдсон цагаасаа хойш нэг л онцгой хүн болчихсон юм шиг санагдах болсон, энэ нь би ямар нэгэн давуу талтай байсан гэсэн үг л дээ. Би газар дээр ганцаархнаа юм шиг аашилж, ах эгч нартай хамтран ажиллаагүй, ингэснээр би бусдаас ялгарч, бусдын сайшаал, бишрэлийг хүртэх байсан. Түүнээс гадна, ажлынхаа талаар зааварлагчтайгаа ч нэг их ярилцдаггүй, бүр түүнд хэлэлгүйгээр төсөл дээр ажиллахаар явж, ямар нэг амжилтад хүрснийхээ дараа л хэлэхийг хүссэн, ингэвэл зааварлагч миний хэв чанар, чадварыг магтаж, намайг зааварлагч цолдоо тэнцэж байна гэж бодно. Гэвч би зарчмуудыг эрж хайхгүй байсан учраас миний үүрэг үр дүнгүй болж, түүгээр ч үл барам, би бодлогогүй авирлан Бурхантай маргаж, намайг ерөөгөөгүйн төлөө Бурханыг буруутгаж, бүр үүргээ орхихыг хүссэн. Би үнэхээр ухаангүй байж! Эцэст нь би аминч хүслээ хангахын тулд үүргээ гүйцэтгэхдээ ганцаараа ажиллаж, зарчмуудыг эрж хайхгүй, бусадтай хамтран ажиллахгүй байх нь үүргээ хэзээ ч сайн биелүүлэхгүй гэсэн үг гэдгийг ойлгосон. Миний ааш авир ч бас Бурханд жигшүүртэй байсан бөгөөд цаг тухайд нь өөрчлөгдөхгүй бол Бурхан намайг орхих байсан. Энэ бүхнийг ухаараад, би даруйхан залбирч, “Бурхан минь, бусадтай хамтрахгүй, ганцаараа ажиллах нь Таны дургүй зүйл гэдгийг одоо би ойлголоо. цаг хугацааг эргүүлж, бусадтай эв найртай ажиллахад минь тусалж, намайг залж чиглүүлээч” гэсэн.

Тэгээд Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм: “‘Эв эетэй хамтын ажиллагаа’ гэх үгийг шууд утгаар нь ойлгоход амархан боловч хэрэгжүүлэхэд хэцүү. Эдгээр үгийн бодит талыг амьдран харуулах тийм ч амархан биш. Яагаад амаргүй байдаг вэ? (Хүмүүс завхарсан зан чанартай байдаг.) Тийм ээ. Хүн биеэ тоосон, ёрын муу, гөжүүд гэх мэт завхарсан зан чанартай бөгөөд эдгээр нь үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болдог. Чи бусадтай хамтран ажиллах үедээ бүх төрлийн завхарсан зан чанарыг харуулдаг. Жишээлбэл, чи ‘Та намайг тэр хүнтэй хамтран ажиллуулах гэлээ, гэхдээ тэр хүн тохирох уу? Хэв чанаргүй хүнтэй хамтран ажиллавал хүмүүс намайг дорд үзэх биш үү?’ гэж боддог. Заримдаа бүр ‘Тэр хүн ёстой мулгуу, миний хэлснийг ойлгодоггүй!’ гэх юм уу ‘Миний хэлэх үг бодолтой, ухааралтай. Би түүнд хэлээд, тэр сурчихвал би өөрөө онцгойрно гэж үү? Миний санал хамгийн шилдэг нь. Би зүгээр л саналаа хэлж, тэр сурч аваад хийчихвэл миний хувь нэмэр гэдгийг хэн мэдэх юм бэ?’ гэж бодож ч болзошгүй. Ийм бодол, санал—ийм диаволын үг—түгээмэл сонсогдож, харагддаг. Хэрвээ чи ийм бодол, саналтай бол бусадтай хамтран ажиллахыг хүсэх үү? Эв эетэй хамтын ажиллагаанд хүрч чадах уу? Ингэх амаргүй; үүнд тодорхой хэмжээний сорилт бий! ‘Эв эетэй хамтын ажиллагаа’ гэдэг үгийг хэлэхэд амархан, зүгээр л амаа нээхэд энэ үг шууд гарна. Харин үүнийг хэрэгжүүлэх цаг болоход чиний доторх саад тотгор томорно. Энийг ч нэг, тэрийг ч нэг бодно. Заримдаа сайхан ааштай байхдаа чи бусадтай бага зэрэг нөхөрлөж чаддаг ч байж магадгүй; гэхдээ ааш муутай, завхарсан зан чанар саад болж байвал чи үүнийг хэрэгжүүлж огт чадахгүй. Удирдагчдын хувиар зарим хүн хэнтэй ч хамтран ажиллаж чаддаггүй. Тэд үргэлж бусдыг дорд үзэж, байнга бусдыг голж шилдэг бөгөөд бусдын дутагдлыг хармагцаа тэр хүмүүсийг шүүж, дайрч давшилдаг. Тийм удирдагчид муудсан алим болж, халагддаг. Тэд ‘эв эетэй хамтын ажиллагаа’ гэдэг үг ямар утгатайг ойлгодоггүй гэж үү? Үнэндээ тэд үүнийг нэлээд сайн ойлгодог ч зүгээр л хэрэгжүүлж ер чаддаггүй юм. Тэд яагаад хэрэгжүүлж чаддаггүй вэ? Байр суурийг хэтэрхий их нандигнадаг, зан чанар нь дэндүү биеэ тоосон байдаг учраас. Тэд онгирохыг хүсдэг бөгөөд байр сууринд хүрмэгцээ байр суурь нь өөр хүний гарт ороод, өөрсдийг нь жинхэнэ эрх мэдэлгүй үлдээх вий гэж айсандаа байр сууриа орхихгүй. Тэд бусдад хаягдах, өндрөөр үнэлэгдэхгүй байхаас айдаг, үг нь эрх мэдэл, хүч чадалгүй байх вий гэж айдаг. Тэдний айдаг зүйл энэ. Тэдний биеэ тоосон зан ямар хэмжээнд очдог вэ? Тэд эрүүл ухаанаа алдаж, дур зоргоороо, хөнгөн хуумгай үйлдэл хийдэг. Үр дүнд нь юу болдог вэ? Тэд үүргээ тааруухан гүйцэтгээд зогсохгүй үйлдэл нь үймээн самуун, саад тотгор учруулж, байр суурь нь өөрчлөгдөж, халагддаг. Ийм зан чанартай ийм хүн хаана үүрэг гүйцэтгэхэд тохирохыг Надад хэл дээ? Тэд хаана томилогдсон бай, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй л болов уу. Тэд бусадтай хамтран ажиллаж чадахгүй—тэгвэл тэд үүргээ ганцаараа сайн гүйцэтгэж чадна гэсэн үг үү? Мэдээж үгүй. Хэрвээ тэд үүргээ ганцаараа гүйцэтгэвэл бүр ч цадиггүй болж, улам дур зоргоороо, хөнгөн хуумгай үйлдэл хийх боломжтой. Үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэх чинь авьяас билиг, агуу хэв чанар, хүн чанар, хүчин чадал, ур чадвараас чинь шалтгаалахгүй; чи үнэнийг хүлээн авдаг хүн мөн эсэх, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхээс чинь хамаарна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Бурханы үгэнд, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хамтран ажиллахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй гэдэг. Бурхан биднийг эв найртай ажиллаж, улмаар бие биедээ тусалж, бусдаар сул талаа нөхүүлээсэй гэж хүсдэг. Тэгэх нь бас завхралаа хяналтдаа байлгахад маань тусална. Бидэнд ч, бидний ажилд ч тустай. Гэвч би хэт бардамнаж, хэнтэй ч хамтарч ажиллах шаардлагагүй, өөрөө сайн хийж чадна гэж бодож байсан. Миний үзэл бодлоор бол чадвараа харуулахын тулд ганцаараа ажиллах ёстой байсан учраас бусадтай мөр зэрэгцэн ажиллахыг ч, аливаа саналыг хүлээж авахыг ч хүсээгүй. Би ганцаараа гялалзахыг хүссэн. Би үүрэгтээ чиг баримжаагүй байсан ч шийдвэрлэх арга замыг хайгаагүй. Коррина миний ажлаас яагаад үр дүн гарахгүй байгааг, ямар хандлагатай байх ёстойг минь хэлэхэд эгчийн зөв гэдгийг мэдэж байсан ч сонсохыг хүсээгүй. Хэрэв эгчийн үгийг сонсоод, сайжирч эхэлбэл өөр хүн гавьяаг нь хүртэж, хэн ч намайг магтахгүй гэж айсан юм л даа. Коррина Жеррийг надтай хамт ажиллуулахаар томилоход ах анхаарлын төвийг надаас булааж, тэгээд биднийг амжилт гаргахад бусад хүн ахыг хүндэлж, намайг зааварлагчийн хувьд чадваргүй, жирийн нэг багийн гишүүнээс дээрдэхгүй гэх вий гэж айсан. Би нэр нүүр, байр сууриа хадгалахын тулд бусадтай хамт ажиллахыг биш, ганцаараа ажиллахыг хүссэн. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа мэт харагдсан ч үнэндээ байр суурь хөөцөлдөж, онгирохыг л хүсэж байсан минь биеэ тоосон зан чанарыг харуулж байжээ.

Дараа нь би Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншив: “Удирдагч, ажилчны хувьд чи өөрийгөө бусдаас дээгүүр гэж үргэлж бодоод, төрийн түшмэл шиг үүрэгтээ зугаацаж, байр суурийнхаа ашиг тусад үргэлж умбаж, үргэлж өөрийн гэсэн төлөвлөгөө зохиож, өөрийнхөө алдар нэр, байр суурийг үргэлж таашааж, үргэлж өөрийн ажил хэргийг явуулж, бас илүү өндөр байр суурьтай болох, илүү олон хүнийг удирдаж, хянах, эрх мэдлийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг ямагт зорьдог бол энэ нь асуудал юм. Өөрийгөө төрийн түшмэл мэт санаж чухал үүргийг албан тушаалаа эдлэх боломж хэмээн үзэх нь аюултай. Хэрвээ чи үргэлж ингэж авирлаж, бусадтай хамт ажиллахыг хүсдэггүй, эрх мэдлээ сулруулж, өөр хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэггүй, өөр хэн нэгнийг хяналтыг гартаа авч, анхаарлын төвд ороосой гэж хүсдэггүй бол, мөн эрх мэдлийг ганцаараа л эдлэхийг хүсдэг бол антихрист мөн юм(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I хэсэг)). Бурханы үг яг байгаа байдлыг минь илчилсэн. Би үүргээ төрийн албан тушаал мэт үзэж, зааварлах үүрэг авмагцаа байр суурийнхаа алдар хүндийг эдлэхийг л хүссэн. Би бусдын сайшаал, бишрэлийг хүртэж, өөрийгөө хэв чанартай, ажилдаа чадварлаг гэж хэлүүлэхийн тулд хэнтэй ч хамтран ажиллахыг хүсээгүй. Тэд алдар сууг минь хулгайлж, алдар хүндийг минь булаан авах вий гэж айсандаа би бүхнийг ганцаараа хийхийг хүссэн, ингэснээр ямар нэг зүйл гүйцэлдэхэд би бүх гавьяаг нь хүртэж, хүн бүрийн нүд над дээр тогтоно. Би өөрийн нэр нүүр, байр суурийг хамгаалахын тулд ажлынхаа нийт үр дүнг бодолцоогүй, бусдын тусламжийг ч хүлээж аваагүй. Би их биеэ тоосон байж! Би завхарсан хүн учраас миний ажилд маш их гажуудал, асуудал байх нь гарцаагүй бөгөөд миний бодолцож үздэггүй олон тал байх нь лавтай. Гэвч би биеэ тоосон, их зан гаргаж, надад ямар ч буруу зүйл байхгүй гэж бодоод, өөр хэнтэй ч хамтарч ажиллахыг хүсээгүй. Хэрэв энэ байдал үргэлжилсэн бол энэ нь магадгүй чуулганы ажилд саад болох байсан бөгөөд хэрэв би гэмшихээс татгалзсаар байвал антихрист болох байсан. Энэ бол миний хувьд аймшигтай ухаарал байсан юм. Би үнэхээр өөрчлөгдөж, байр суурийн төлөөх хүслээ орхиж, үүргээ сайн биелүүлэхийг хүссэн.

Дараа нь би Бурханы үгээс дараах хэсгийг уншлаа. “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Хийж байгаа юм бүхэндээ аминч хүсэл, хүсэл сонирхлоо бүү ханга. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцож бай. Хэдий чи үүргээ сайн биелүүлэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь засарсан; дээр нь нэмээд хэрвээ чи үүрэгтээ байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал үүрэг чинь стандартад нийцэж, чи үнэний бодит байдалд орж чадна. Энэ нь гэрчлэл хийж буй хэрэг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Үүрэг бол хувийн ажил хэрэг биш бөгөөд үүнийг хувийн ашиг сонирхол, нэр төр, байр суурийн төлөөх хүслээ хангахын тулд хийх ёсгүй, харин үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодох ёстой, хувийн сэдлээ хольж болохгүй гэдгийг Бурханы үгэнд тодорхой хэлсэн байлаа. Гэхдээ би зөвхөн нэр төр, албан тушаалаа л бодож, өөрийнхөө байр суурийн төлөө ажиллаж байсан нь улам үр дүнгүй болж, сайн мэдээний ажлыг удаашруулж байсан гэсэн үг юм. Би өөрийнхөө нэр нүүр, байр суурийн төлөө ажиллахаа больж, бүх зүйл дээр чуулганы ашиг сонирхлыг бодох ёстойгоо мэдэж байлаа. Үүний дараа би нэр хүнд, байр сууриа хойш тавьж, бусадтай сайн хамтран ажиллаж, хэрхэн ажлаа сайн хийж, үүрэг хариуцлагаа биелүүлэх вэ гэдгийг чин сэтгэлээсээ бодож үзэхийг хичээсэн. Ингэж хэрэгжүүлсний дараа би илүү амар амгаланг мэдэрсэн юм.

Нэг удаа сайн мэдээ түгээхээр хоёр эгчтэй хамт гарахад сайн мэдээг хүлээн авах боломжит хүмүүс үнэхээр эрж хайхыг эрмэлзэж байв. Хэрэв би ганцаараа явбал ах эгч нар нөхөрлөх чадварыг минь магтана даа гэж бодогдоод, тэр хоёр эгчтэй хамт явсандаа үнэхээр харамссан. Ийм бодол төрөх үед би ингэж бодох нь зөв биш гэдгийг мэдсэн. Би өөрийнхөө нэр төр, байр суурийг дахин бодож, ганцаараа ажиллахыг хүсэж байлаа. Тиймээс би Бурханд чимээгүйхэн залбирч, хувийн ашиг сонирхлоо бодохоо болиход бэлэн байлаа. Миний сэтгэл аажмаар тайвширч, хэрхэн нөхөрлөх, Бурханыг яаж гэрчлэхэд зүрх сэтгэлээ төвлөрүүлсэн. Бурханы удирдамж дор долоо, найман хүн Бурханы ажлыг хүлээн авлаа. Миний сэтгэл маш их хөдөлж, Эзэн Есүсийн хэлснийг бодов. “Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно(Матай 18:19–20). Тэр үед би хэн ч төгс биш, хүн бүр давуу болон сул талтай байдаг гэдгийг ухаарсан. Бид эв найртай хамтран ажиллаж, аливаа зүйлсийг ах эгч нартайгаа хэлэлцэж, бие биенийхээ сул талыг нөхөж, ажил дээрх алдаагаа бага багаар багасгаж, үүргийнхээ хүрээнд илүү ихийг бүтээх ёстой. Одоо бусадтай хамт үүргээ гүйцэтгэж байхдаа би тэд ажлынхаа нарийн ширийнийг анхаарч, сайн мэдээний боломжит хүлээн авагчдад үнэхээр халамжтай ханддаг болохыг хардаг. Энэ нь надад дутагдаж буй давуу талууд юм. Би тэднээс багагүй зүйл сурсан. Би үүрэгтээ чиг баримжаагүй болох үедээ тэдэнтэй хамт эрж хайж, юу хийхээ ярилцаад, ажилдаа илүү сайн үр дүнд хүрч байгаа. Бурханд талархъя! Үүргээ биелүүлэхдээ бусадтай хамтран ажиллах нь маш чухал гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

Leave a Reply