Өөрийн гэсэн бодолгүй байхын цаад учир

2022-05-30

Мү Ши, Өмнөд Солонгос

Хэсэг хугацааны өмнө би үүрэгтээ нэлээд үр дүнгүй байлаа. Видео төсөл хийх бүрдээ байнга олон удаа засварладаг минь ажлын ерөнхий ахицад ноцтой нөлөөлсөн. Эхэндээ би өөрийн гэсэн саналгүйгээсээ болоод ингэж байна гэж бодсон юм. Яагаад гэвэл, би ах эгч нарыгаа засвар санал болгох бүрд засварлах хэрэгтэй эсэхийг нь зарчмын дагуу үнэлэлгүй, санал болгосон өөрчлөлтийг нь шуудхан хийдэг байлаа. Зарим санал жаахан утгагүй байдаг учраас байнга дахин засварлахад хүрдэг байсан. Дараа нь би засалт, харьцалт туулж, Бурханы үгийн илчилсэн зүйлийг ашиглаж, өөрийгөө эргэцүүлээд, өөртөө итгэлгүй байдлын минь цаана сатанлаг зан чанар, жигшүүртэй санаа зорилго байсныг ухаарсан.

Энэ нь хэдэн сарын өмнө болсон юм. Тэгэхэд байнга биеэ тоож өөрсдийнхөөрөө зүтгээд, бусдын саналыг хүлээн авч чаддаггүй хэдэн ах эгч гарч ирсэн нь ажлын ахицыг ноцтой саатууллаа. Манай удирдагч хэд хэдэн удаа тэднийг илчлэн нөхөрлөл хийсэн ч тэд өөрчлөгдөлгүй халагдсан. Тэгэхээр нь би, “Цаашид бусдыг зөвлөгөө өгвөл өөрийнхөөрөө зүтгэж болохгүй нь” гэж бодсон. Иймээс видео төсөл дуусгах болгонд хүн бүхэн зөвлөгөө өгөхөөр нь, заавал өөрчлөх шаардлагагүй жижиг сажиг асуудал дээр ч зөвлөгөөг нь байнга шахуу хүлээн авдаг боллоо. Үнэндээ би зарим өөрчлөлт нь зарчимд нийцэхгүй, зарим нь зүгээр л ялихгүй засвар байна гэж бодсон ч “Хүлээн авахгүй бол зааварлагч, ах эгч нар маань намайг муугаар бодох байх. Тэд намайг биеэ тоогоод, бусдын зөвлөгөөг авч чадахгүй байна гэж бодох болов уу? Хүмүүст үнэнийг хүлээн авч чаддаггүй гэх тааруу сэтгэгдэл төрүүлбэл халагдах нь гарцаагүй болов уу?” гэж санаа зовсон. Тэгээд ч би өөрийнхөө саналд 100 хувь итгэлтэй байгаагүй. Миний буруу байгаад, хэрэгтэй өөрчлөлт хийхгүй бол, видеог интернэтэд байрлуулсны дараа асуудал гарах юм бол би хариуцлага хүлээх байлаа. Энэ талаар бодсоныхоо дараа юмыг яаж мэдэх вэ гээд санал болгосон бүх засварыг хийсэн. Заримдаа өөр өөр санал сонсоод хэд хэдэн хувилбараар хийж, аль нь дээр байгааг зааварлагчаасаа асуух юм уу ажил хэлэлцэж байхдаа ах эгч нартайгаа хэлэлцээд, хамтдаа эцэслэн шийдвэрлэдэг байлаа. “Зааварлагч, ах эгч нарын маань олонх ийм шийдвэр гаргасан. Энэ нь олонхын санал болохоор ямар нэг том асуудал байх ёсгүй. Энэ бол хамгийн аюулгүй арга. Цаашдаа асуудал буруугаар эргэвэл дан ганц миний буруу биш” гэж бодогдсон. Заримдаа би маш олон санал хүлээн аваад, яаж засварлах учраа олохгүй болохоор зааварлагчаа дуудан, аль чиглэлд явахаа шийдэхэд минь туслаач гэж гуйдаг байлаа. Заримдаа хэт их зөвлөгөө сонсоод эцэстээ яахаа мэдэхээ байж, үүнээсээ болоод маш үр дүнгүй байдаг байсан. Ажлын хэлэлцүүлэг дээр янз бүрийн саналаас алийг нь сонгохоо шийдэхэд ах эгч нараасаа байнга тусламж хүсдэг минь тэдний үүргээ гүйцэтгэх цагаас хумсалж, ажлын явцыг удаашруулсан.

Нэг удаа би видеоны дэвсгэр зураг хийсэн юм. Нүгэлд амьдарч байгаа хүмүүсийн зовлонг тусгах хэрэгтэй байсан учир арын гэрэлтүүлэгтэй бараан өнгийн зураг хийснийг минь зарим ах эгч хэт бүүдгэр, үзэмжгүй байна гэж бодоод, тэр зургийг жаахан гэрэлтүүлж, гэрэл, сүүдрийн эффект нэмээч гэж санал болгосон. Би эдгээр саналд эргэлзсэн л дээ. Сэдвийг нь бодохоор хүмүүс харанхуйд амьдарч байгаа уур амьсгалд хэт гэрэлтэй зураг нийцэхгүй, гэрэл нэмэх нь объектив хууль зөрчих байсан учир тэр санал ухаалаг санагдаагүй юм. Гэхдээ хэд хэдэн хүн ийм санал гаргасан юм чинь тэгж засварлахгүй бол интернэтэд тавьсны дараа энэ нь видеонд нөлөөлбөл миний хариуцлага болно шүү дээ гэж бодогдсон. Намайг шийдэж ядаж байтал удирдагч бас засварлая гэдэгтэй санал нийлж байгаа харагдсан. Тиймээс би буулт хийж эхлэн, “Хэрвээ би үзэл бодлоо илэрхийлээд, засварлахгүй гэвэл бүх хүн намайг өөрийнхөөрөө зүтгэж байна гэж бодох болов уу? Яршигтай учраас өөрчлөхгүйн тулд шалтаг тоочиж байна гэж бодох болов уу?” гээд зүгээр л өөрчилье гэж шийдсэн. Би бүх хүний саналд үндэслээд өөрчилсөн учраас асуудал гарвал дан ганц миний хариуцлага биш байх байсан. Ийм өөрчлөлт зохисгүй гэдгийг би тодорхой мэдэрч байсан ч тэр зургийг өөрчлөхөд бас л их цаг зарцуулсан юм. Намайг дуусгамагц зааварлагч холбогдох зарчим, эффектэд үндэслэн үнэлгээ хийгээд, бодитой биш байна, буцаагаад өөрчлөх ёстой юм байна гэхээр нь мэл гайхсан шүү. Бас зааварлагч намайг ойрд үүрэгтээ идэвхгүй байна, бусдын саналын талаар юу ч санаж бодолгүй, ажлын ахицад саад болж байна гээд, өөрийгөө эргэцүүл гэж хүслээ. Дараа нь би удаан хугацаанд тайвширч чадалгүй, маш их буруутайгаа мэдэрсэн. Тэр зургийг өөрчлөхөд өчнөөн их цаг зарцуулчхаад одоо буцаагаад өөрчлөх ёстой болсон минь үнэхээр л ажлын ахицыг саатуулсан юм. Тухайн үед би өөр саналтай тулгарах бүрдээ үнэндээ өөрийн гэсэн бодолтой байсан ч хүмүүст биеэ тоосон гэж хэлүүлэхгүйн тулд санал бодлоо илэрхийлээгүйгээ ухаарсан. Тодорхойгүй байдалтай тулгараад үнэний зарчмыг эрж хайлгүй, миний өмнөөс шийдвэр гаргахыг бусдаас хүлээн, бусад хүний тушааснаар аливааг хийдэг байж. Ийм маягаар үүргээ үнэхээр хэт идэвхгүй биелүүлж, Бурханы гэрийн ажлыг саатуулсан юм. Би Бурханы өмнө очин залбираад, өөрийгөө эргэцүүлэхэд намайг замчлаач гэж гуйлаа.

Дараа нь, Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. “Бурханы гэрт үүрэг гүйцэтгэж чаддаг хүмүүс чуулганы ажлыг нуруундаа үүрдэг, хариуцлага хүлээдэг, үнэний зарчмыг баримталдаг, зовж, төлөөс төлдөг хүмүүс байх ёстой. Эдгээр талбарт дутуу дулимаг байх нь үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хангахгүй байгаа хэрэг. Үүрэг гүйцэтгэхдээ хариуцлага үүрэхээс айдаг хүн олон бий. Тэдний айдас гурван гол арга замаар илэрдэг. Нэгдүгээрт, тэд хариуцлага үүрэх шаардлагагүй үүрэг сонгодог. Чуулганы удирдагч өөрсдөөр нь үүрэг гүйцэтгүүлэх зохицуулалт хийвэл эхлээд тэд хариуцлага үүрэх ёстой эсэхээ асуудаг. Тэгнэ гэвэл үүргээ хүлээн авдаггүй. Хариуцлагатай байх шаардлагагүй бол дурамжханаар хүлээн авдаг ч ажил нь ядаргаатай, яршигтай эсэхийг бас заавал хардаг бөгөөд үүргээ дуртай дургүй хүлээн авсан мөртөө сайн хийхийг хүсэхгүй, хайнга, хааш яаш байхыг илүүд үзсээр байдаг. Хөдөлмөрлөхгүй, биеэ зовоохгүй зав чөлөөтэй байх нь тэдний зарчим юм. Хоёрдугаарт, бэрхшээл тохиолдох юм уу асуудал тулгарах үед тэд биеэ нөөнө гэж найдаад удирдагчид мэдэгдэж, удирдагчаар зохицуулалт хийлгэж, шийдвэрлүүлэх аргыг эхлээд ашигладаг. Удирдагч нь асуудлыг яаж зохицуулж байгааг хайхарч, анхаардаггүй. Өөрсдөө л хариуцлага хүлээхгүй байгаа цагт тэдний хувьд бүх зүйл сайн сайхан байдаг. Үүргээ ингэж биелүүлэх нь Бурханд үнэнч байгаа явдал уу? Үүнийг хариуцлагаас бултаж, үүргээ цалгардуулж, халтуурдах гэдэг. Тэд зүгээр л яриад, ямар ч бодитой зүйл хийдэггүй. ‘Би үүнийг зохицуулж байгаад эцэстээ алдаа гаргачихвал яана? Энэ асуудлыг авч үзмэгц эцэст нь би л хариуцлага хүлээх биш үү? Үүний хариуцлага эхлээд над дээр буух биш үү?’ гэж өөртөө хэлдэг. Тэд энэ талаар л санаа зовдог. Гэхдээ Бурхан бүх зүйлийг шинжиж чадна гэдэгт чи итгэдэг үү? Бүх хүн алдаа гаргадаг. Хэрвээ зөв санаа зорилготой хүн туршлагагүй, урьд нь зарим төрлийн асуудал зохицуулж байгаагүй ч чадах чинээгээрээ хичээсэн бол тэр нь Бурханд харагддаг. Бурхан бүх зүйл, хүний зүрх сэтгэлийг шинждэг гэдэгт та нар итгэх ёстой. Үүнд ч итгэдэггүй юм бол үл итгэгч биш үү? Тийм хүн үүрэг гүйцэтгэлээ гээд ямар ач холбогдол байх юм бэ? Хүний хариуцлага үүрэхээс айх айдас бас нэг аргаар илэрдэг. Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ хариуцлага үүрэхэд хүргэдэггүй өнгөцхөн, энгийн ажил багахныг л хийдэг. Бэрхшээл туулах, хариуцлага үүрэхэд хүргэдэг ажлыг бусдад тохоод, ямар нэг юм буруугаар эргэвэл тэр хүмүүст бурууг нялзааж, өөрсдийнхөө нэрийг цэвэр байлгадаг. Чуулганы удирдагчид тэднийг хариуцлагагүй болохыг хараад хариуцлага үүрч чаддаг болгохын тулд тэвчээртэйгээр тусламж санал болгож, засаж, харьцдаг ч хүмүүс хариуцлага үүрэхийг мөн л хүсдэггүй бөгөөд ‘Энэ үүргийг сайн гүйцэтгэхэд хэцүү, юм буруугаар эргэвэл би хариуцлага хүлээх болно, тэр бүү хэл цэвэрлэгдэж, таягдан хаягдаж магадгүй, тэгвэл миний хувьд бүх зүйл дуусна’ гэж боддог. Энэ ямар гээч хандлага вэ? Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага мэдэрдэггүй бол яаж үүргээ сайн гүйцэтгэж чадах юм бэ? Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаггүй хүмүүс ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй, хариуцлага үүрэхээс айдаг хүмүүс үүргээ биелүүлэх үедээ гагцхүү аливааг хойш татах болно. Тийм хүмүүс итгэл, найдвар даахааргүй байдаг; бор ходоодоо тэжээхийн тулд л үүргээ гүйцэтгэдэг. Иймэрхүү гуйлгачдыг таягдан хаях ёстой юу? Таягдан хаях ёстой. Бурханы гэр тийм хүмүүсийг хэзээ ч хүсэхгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үг миний байдлыг илчилсэн. Тэр үед үүргээ биелүүлж байснаа эргээд бодоход, би маш их зөвлөгөө хүлээн авах үедээ зарим зөвлөгөө зохисгүй байгааг ухаардаг байсан. Зарим засвар нь зарчмаас зөрүүтэй, зарим нь дэмий байсан. Гэтэл би хэрэг буруугаар эргэвэл ганцаараа бурууг үүрэх учраас хүн бүрийн зөвлөгөөг сонсохгүй байхаас айсан. Бас өөрийнхөө үзэл бодолтой зууралдвал хүмүүст биеэ тоосон, үнэнийг хүлээн авч чаддаггүй гэх тааруу сэтгэгдэл төрүүлнэ гэж айсан учир бүх хүний сонирхол, санал бодолд нийцүүлж, бусдын санал болгосон ямар ч өөрчлөлтийг хийж, бүр ахин дахин засварлаж, хэд хэдэн хувилбар гаргаж, зааварлагч болон ах эгч нарынхаа шийдвэрийг хүлээсэн. Би буруутах вий гэж айгаад хэзээ ч үнэний зарчмыг эрж хайж, өөрөө шийдвэр гаргаж байгаагүй. Бүлгээрээ шийдвэр гаргавал асуудал гарах магадлал бага, тэгээд асуудал гарлаа ч би ганцаараа биш байх учраас юмыг ингэж хийх нь илүү аюулгүй гэж бодсон. Гаднаа би үргэлж үүрэг гээд завгүй байж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж байсан ч үнэндээ бүх зүйл дээр өөрийнхөө ашиг сонирхлыг бодолцоод, яаж өөрийгөө хамгаалж, хариуцлагаас бултахаа бодож байсан. Би зүгээр л ингэж заль мэх гаргаж байсан биш үү? Үүргээ ийм маягаар биелүүлснээр би гаднаа хөдөлмөрлөж, хэлснээр нь хийж байсан болохоос хэзээ ч юманд санаа зовж, анхааралгүй, үүрэгтээ хариуцлагагүй хандаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт бодолцож үзээгүй. Би үнэхээр ямар ч хүн чанаргүй байж. Үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг хүмүүс бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, ойлгож чадахгүй асуудалтай тулгарах үедээ Бурханы хүслийг эрж хайж, үнэний зарчмыг хайж, үүргээ гүйцэтгэхдээ Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй байдаг. Гэтэл би яав? Үүрэгтээ туйлын хуурамч, ухаангүй хандаж, хүний юм хийж байгаа юм шиг, зүгээр л ингэ тэг гэх тушаал хүлээгээд, асуудлыг үнэний зарчмаар шийдвэрлэхээр огт эрж хайгаагүй. Үүргээ ингэж биелүүлж байхдаа би Бурхантай ч, үнэнтэй ч холбоогүй байж. Үйлчлэл үзүүлэгчтэй ч эн тэнцэхгүй, хийсэн дүр эсгэж байж.

Би Бурханы үгийн өөр нэг хэсгийг санасан. “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч гэдэг чинь эргэлзээгүй. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш; харин өөрийнхөө төлөө үйлдэж байгаа. ‘Өөрийнхөө төлөө’ гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Энэ нь Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Бурханы сайшаалыг хүртэж чадахгүйгээр үл барам яллагдана. Бурханд ингэж итгэдэг хүн юу олж авахаар эрж хайдаг вэ? Тийм итгэл нь эцэстээ талаар болох биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Би Бурханы үгээс ойлгосон. Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигладаг. Бидний хэр их ажил хийдэг, хэр их зовлон туулдгийг харалгүй, хүний үүрэг биелүүлэх сэдэл нь Бурханы төлөө байна уу, өөрсдийнх нь төлөө байна уу, үүрэгтээ хүн үнэнийг хэрэгжүүлэх гэрчлэлтэй байна уу гэдгийг хардаг. Үүрэгтээ байнга өөрийгөө сэтгэл хангалуун байлгах гэдэг бол Бурхан үүнийг хорон муу гэж үзээд, жигшдэг. Би үүргээ биелүүлэхдээ амиа боддог байсан гэдгээ Бурханы үгээс олж харсан. Тэр холбогдолгүй асуудлуудыг засахад хэчнээн их цаг орсон ч, хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд би зургийг ахин дахин засварласан. Өөрөө дургүй байж зохисгүй засвар хийж, видеонуудыг улам дордуулсан. Бурханы гэрийн ажлыг би саатуулсан мөртөө хэзээ ч санаа зовж, яаравчлаагүй, бас үнэний зарчмыг эрж хайснаар бүтээмжээ нэмэгдүүлэх гэж хичээгээгүй. Үүрэгтээ зүгээр л хийсэн дүр эсгээд, засвараа дуусгаж, бүх хүнээр зөвшөөрүүлсэн цагт зүгээр гэж боддог байж. Хариуцлагагүй зан авир минь үүргээ огт биелүүлээгүй, сайн үйл хураагаагүй, хорон муу зүйл байж. Одоо Бурханы гэрийн хувьд сайн мэдээ түгээх шийдвэрлэх цаг болохоор эдгээр видеог интернэтэд яаралтай тавих хэрэгтэй. Гэтэл би завхарсан зан чанараасаа болоод ажлаа давтаж, интернэтэд байршуулах ажлыг саатуулсан. Өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гээд Бурханы гэрийн ажлыг удаа дараа саатуулж, Сатаны боол шиг авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байж! Үүнийг ухаармагцаа би үхтлээ айгаад, үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж, завхарсан зан чанараа шийдвэрлэхдээ Бурханы удирдамжийг гуйн даруйхан залбирлаа.

Дараа нь үүрэгтээ өөр саналтай тулгарах үедээ эхлээд Бурханы өмнө очин залбирч, эрж хайгаад, санал болгосон өөрчлөлтийн аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйг шинжлэн, үр дүнгээ сайжруулахын тулд бүтээмжээ яаж нэмэгдүүлэхээ бодож үзсэн. Санал болгосон өөрчлөлт шаардлагагүй байвал би ойлгосон зарчимдаа үндэслээд саналаа илэрхийлж, хүн бүртэй хамт эрж хайж, нөхөрлөж, Зарим саналаа хүлээн зөвшөөрүүлсэн. Ингэж хэрэгжүүлснээр үүрэгтээ арай илүү үр дүнтэй болсон юм. Би бага зэрэг өөрчлөгдлөө гэж бодсон ч дахиад хариуцлага үүрэх цаг ирэхэд дахиад л идэвхгүй болж эхэлсэн.

Нэг удаа видеоны хүрээ хийтэл зургийн нарийн ширийний талаар бүх хүн өөр саналтай байлаа. Бид хэлэлцэж, ярилцаад ч яаж өөрчлөхөө шийдэж чадалгүй нэлээд удаан хугацаанд мухардалд орсон. Үнэндээ хүрээ нь дажгүй л харагдаж, дүрүүд болон зургийн харьцаа объектив бодит байдлаас зөрүүгүй байвал нарийн ширийн зүйлтэй зууралдаад хэрэггүй гэдгийг би мэдэж байсан боловч маш олон өөр санал сонссоныхоо дараа яах учраа олохгүй байлаа. Өөрийнхөө санаагаар юм өөрчилтөл видеог интернэтэд байрлуулсны дараа асуудал гарвал яана? Тэгвэл би хариуцлага хүлээнэ шүү дээ. Би алдаа гаргаад хариуцлага хүлээхээс айсан болохоор хүн бүрийн саналд үндэслээд хэд хэдэн хувилбар хийж эхлэн, эцсийн шийдвэр гаргахыг хүн бүрээс хүлээсэн боловч эцэст нь хэн ч тодорхой хариу өгөөгүй. Өдөр хоногууд өнгөрөхийг хараад би маш их түгшиж, “Би дахиад л видеоны ахицыг саатуулж байна биш үү?” гээд маш их санаа зовсон учраас өөрөөсөө “Шийдвэр гаргахад яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Яагаад мухардчихаад, мухардлаас гарч чадахгүй байх шиг санагдана вэ?” гэж асуусан. Залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очоод, өөрийгөө эргэцүүлж, мэдэхэд минь замчлаач гэж Бурханаас гуйлаа.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Та нар үнэнч хүн байх ёстой, асуудал тулгарах үед хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой, мөн асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх арга зам олох ёстой. Битгий зальхай хүн бай. Асуудал гарах үед хариуцлагаас бултаж, зайлсхийвэл чамайг шүтлэггүй хүмүүс ч буруушаана. Тэгэхээр Бурханы гэр тэгэхгүй гэж бодоо юу? Ийм ааш авирыг Бурханы сонгосон хүмүүс жигшиж, голдог. Бурхан үнэнч хүнд дуртай, харин ов мэхтэй, зальжин хүмүүсийг үзэн яддаг. Хэрэв чи зальхай хүн шиг аашилж, заль мэх гаргах гэвэл Бурхан чамайг үзэн ядах бус уу? Бурханы гэр чамайг шууд л зүгээр өнгөрөөнө гэж үү? Эрт орой хэзээ нэгэн цагт чамд хариуцлага тооцно. Бурхан үнэнч хүнд дуртай, зальхай хүнд дургүй. Бүх хүн үүнийг тодорхой ойлгоод, төөрөлдөж, мунхаг юм хийхээ болих ёстой. Түр зуур мэдлэггүй байхыг ойлгож болох ч үнэнийг огт хүлээн авахгүй байх нь өөрчлөгдөхөөс гөжүүдлэн татгалзаж буй явдал. Үнэнч хүн хариуцлага үүрч чаддаг. Өөрсдийн ашиг, алдагдлыг бодолцож үзэлгүй Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг хамгаалдаг. Тэд зэрвэс харахад ёроол нь харагддаг цэвэр устай аяга мэт сайхан, үнэнч зүрх сэтгэлтэй, түүнчлэн ил тод үйл хэрэгтэй байдаг. Ов мэхтэй хүн үргэлж заль мэх гаргаж, байнга аливааг нууж, дарагдуулж, хэнд ч нэвт шувт харагдалгүйгээр өөрийгөө маш нягт нямбай далдалдаг. Хүмүүс чиний дотоод бодлыг нэвт харж чаддаггүй ч Бурхан зүрх сэтгэлийн чинь хамгийн гүн дэх зүйлийг харж чадна. Бурхан чамайг үнэнч хүн биш, зальжин, үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, Өөрийг нь үргэлж хуурах гэж оролдож байдаг, Өөрт нь зүрх сэтгэлээ даатгадаггүй гэдгийг олж харвал чамайг хайрлах биш, үзэн ядаж, хаяна. Шүтлэггүй хүмүүсийн дунд хөгжин цэцэглэдэг бүх хүн—уран үгтэй, хэрсүү ухаантай хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Энэ та нарт тодорхой байдаг уу? Тэдний мөн чанар юу вэ? Тэд бүгд айхтар овсгоотой, туйлын зальхай, овжин бөгөөд жинхэнэ диавол Сатан гэж хэлж болох юм. Бурхан ийм хүмүүсийг аварч чадах уу? Бурхан диаволууд буюу зальжин, башир хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Бурхан тийм хүмүүсийг яасан ч аврахгүй, тиймээс та нар юу ч хийлээ гэсэн ийм төрлийн хүн байж болохгүй. Ямагт сонор сэрэмжтэй байж, яриандаа бүх өнцгийг харгалзан үздэг, байр байдлыг харзнан, хэрэг явдлаа зальжнаар зохицуулдаг хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддаг бөгөөд ийм хүмүүс золин аврагдах аргагүй гэдгийг Би хэлье. Хүмүүс зальжин, башир байх үедээ хэчнээн чихэнд чимэгтэй ч гэлээ мөн л ов мэхтэй худал үг хэлдэг. Үг нь чихэнд чимэгтэй байх тусам тэд диавол Сатан дүрээрээ мөн. Тиймээс Бурхан яг ийм төрлийн хүмүүсийг л хамгийн их жигшдэг. Та нар юу гэмээр байна: Зальхай, худал хэлэхдээ гаргууд, уран үгтэй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах уу? Ариун Сүнсний гэрэлтүүлэлт, гэгээрлийг хүлээн авч чадах уу? Яавч чадахгүй. Зальхай, башир хүмүүст Бурхан ямар хандлага баримталдаг вэ? Тэднийг жигшин голж, хойш тавиад, огт анхаардаггүй бөгөөд адгуустай нэг ангиллынх гэж үздэг. Бурханы нүдээр, тийм хүмүүс хүний арьс нөмөрч байгаагаас цаашгүй; мөн чанартаа тэд диавол Сатантай нэг төрлийн, амьд үхдэл бөгөөд Бурхан тэднийг хэзээ ч аврахгүй(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь” ном). Бурханы үг миний байдлыг илчилсэн юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрийгөө хамгаал, ял зэмээс мултрахыг л хичээ”, “Хүн бүр гэмт хэрэгтэн болчихвол хууль үйлчлэхгүй” гэх мэт сатанлаг хоронд хянуулсан учир өөр саналтай тулгарах үедээ алдаа гаргаад, хариуцлага хүлээх вий гэж айсандаа байнга дүлгэнэж, өөрийгөө хамгаалах гэж дандаа хичээдэг байсан. Өөр санал гарах үед би өөрийн гэсэн бодолтой байдаг ч цаг тухайд нь үүнийгээ илэрхийлж, эрж хайлгүй, бусдын зөвлөгөөг дагана гэж гөжүүдлэн зүтгэсэн. Тэгснээр асуудалд хариуцлага хүлээхгүй, харьцалт амсахгүй байх байсан юм. Гаднаа би бусад хүний зөвлөгөөг хүлээн авч, санал хүсэлт авч, хэрэгжүүлж чаддаг мэт харагдаад, улмаар үнэнийг хүлээн авч чаддаг гэх төөрөгдөл үүсгэсэн. Үнэндээ үүний цаана миний өөдгүй, ов мэхтэй, жигшүүрт санаа байсан. Би яаж авирлаж, асуудал хариуцаж магадгүй болох бүрдээ яаж өөрийгөө хамгаалсан тухайгаа эргээд бодлоо. Заримдаа бусад маань асуудалтай тулгараад, надаас зөвлөгөө авах үед би эхлээд бусад хүний бодол, саналыг таамаглаад, надтай санал нэг байвал үүнд нь үндэслээд өөрийнхөө зөвлөгөөг нэмдэг, харин тэд өөр саналтай байвал өөрийнхөө саналыг хуваалцахыг хүсэлгүй, миний буруу байгаад, асуудал гарвал хариуцлага хүлээх ёстой болно гэж айгаад, зүгээр л тодорхойгүй, хайнга юм хэлдэг байсан. Эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдраад би айхтар зальхай, ов мэхтэй болсон гэдгээ олж харсан. Өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч тодорхой илэрхийлэхгүй, ямар ч зарчим, байр суурьгүй, хүмүүсийг төөрөлдүүлж, өөрийнхөө бодлыг ойлгомжгүй байдлаар ярьж, үйлддэг байж. Тэр ч бүү хэл энэ нь илүү ухаалаг явдал, ингэснээр би ямар ч хариуцлага үүрэхгүй, харьцалт амсахгүй, халагдахгүй гэж бодсон. Бурханд, бас ах эгч нартаа заль мэх гаргаж байгаа, хамгийн зальхай хүн гэдгээ би огт мэдэлгүй, Бурханы зэвүүцэл, жигшлийг хүртэхэд хүрсэн. Бурхан над шиг хүмүүсийг авардаггүй. Би ах эгч нараа хуурч чадах ч Бурхан миний зүрх сэтгэлийг ажигладаг. Бурханыг цаашид энэ мэтээр хуурч, үүрэгтээ хариуцлагагүй байж, зүгээр л хэлбэрдээд, үнэний зарчмыг эрж хайхад анхаарахгүй бол эцэстээ би үнэнийг хэзээ ч олж авалгүй яллагдаж, таягдан хаягдах нь лавтай. Би мэхт хүн мэхэндээ гэгч болсон. Би огт мэдлэггүй байсан юм! Үүнийг ухаармагцаа л айж эхлээд, Бурханд гэмшихийг үнэхээр хүссэн. Тийм маягаар яваад байж болохгүй байсан.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг уншлаа, “Бурханы гэрт чи ямар ч үүрэг гүйцэтгэдэг бай хамаагүй, үүрэг болгоныхоо зарчмыг ойлгох ёстой. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх гэдэг нь зарчмын дагуу үйлдэнэ гэсэн үг юм. Ямар нэгэн зүйл ойлгомжгүй байвал, хийхэд зохистой зүйл юу болохыг сайн мэдэхгүй байвал зөвшилцөлд хүрэхийн тулд нөхөрлөлийг ашигла. Чуулганы ажилд болон ах эгч нарт юу хамгийн ашигтай болохыг тодорхойлмогцоо тэрийгээ хий. Дүрэм журамд бүү баригд, бүү алгуурла, бүү хүлээ, идэвхгүй ажиглагч бүү бай. Хэрвээ чи үргэлж ажиглагч байж, хэзээ ч өөрийн гэсэн бодолгүй байдаг бол, мөн ямар нэг зүйл хийхээсээ өмнө өөр хүн шийдвэр гаргахыг үргэлж хүлээж, хэн ч шийдвэр гаргаагүй үед зүгээр л алгуурлаж, хүлээдэг бол ямар үр дагавар гардаг вэ? Чи ажил болгон дээр холион бантан хутгаж, юунд ч хүрдэггүй. Хэрэв энэ нь чиний тодорхой мэддэг зүйл бөгөөд бүх хүн үүнийг зүгээр гэцгээж, ингэж хийхээр зөвшөөрч, энэ ажлыг хийх ёстой гэж хэлж, үүнийг Бурхан замчилж буй нь эргэлзээгүй байвал чи тийнхүү хийх ёстой. Үүний төлөө хариуцлага хүлээхээс, бусдыг гомдоохоос, эсвэл үр дагавар нь ямар байхаас бүү ай. Хүмүүс ямар ч бодитой юм хийдэггүй, үргэлж тооцоолж, хариуцлага хүлээхээс айж, бодит ажил хийдэггүй бол хэт олон өөдгүй явуулгатай гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы нигүүлсэл, ерөөл эдлэхийг хүсдэг атлаа ямар ч бодит зүйл хийдэггүй байх нь хэчнээн ёс бус хэрэг гээч. Тийм зальжин, башир хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддаг. Чи юу бодож байгаа нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэнч байдалгүй, өөрийнхөө хувийн бодлыг үргэлж оролцуулдаг, байнга өөрийн гэсэн бодол, санаатай байдаг. Бурхан эдгээр зүйлийг хардаг, Бурхан мэддэг—чи Бурханыг мэддэггүй гэж бодсон уу? Чи маш мунхаг. Даруйхан гэмшихгүй бол Бурханы ажлыг алдана(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”). “Үнэнч хүний илэрхийлэл юу вэ? Нэгдүгээрт, Бурханы үгэнд эргэлзэхгүй байх явдал. Энэ нь үнэнч хүний нэг илэрхийлэл юм. Түүнчлэн бүх асуудал дээр үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх нь үнэнч хүний хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх илэрхийлэл билээ. Чи өөрийгөө үнэнч гэж хэлдэг атлаа Бурханы үгийг үргэлж хайхралгүй орхиж, хүссэн бүхнээ хийдэг бол энэ нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? ‘Хэв чанар минь дорд ч гэлээ би үнэнч зүрх сэтгэлтэй’ гэж чи хэлдэг. Гэвч үүрэг хүлээх үедээ чи зовлонгоос айж, сайн биелүүлж чадахгүй бол хариуцлага үүрэх хэрэгтэй болно гэж эмээдэг тул үүнээс бултах гэж шалтаг тоочиж, үүнийг хий гэж бусад хүнд даалгадаг. Ингэх нь үнэнч хүний илэрхийлэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл, үнэнч хүн яаж авирлах ёстой вэ? Тэд хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэхээр зүтгэж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнийг хэд хэдэн арга замаар илэрхийлдэг. Нэг арга зам нь, чи махан биеийн ашиг сонирхлоо бодолгүйгээр үүргээ үнэнчээр хүлээн аваад, хайнга бус байх ёстой. Өөрийнхөө ашиг тусын төлөө бүү хуйвалд. Энэ бол үнэнч байдлын илэрхийлэл мөн. Өөр нэг арга зам нь гэвэл, үүргээ бүхий л зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа гүйцэтгэж, аливааг зохих ёсоор хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэл, хайраа зориулах явдал. Үнэнч хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ийм зүйл илэрхийлэх ёстой(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурхан үнэнч хүмүүсийг хайрладаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Мэдлэггүй, хэв чанар муутай байлаа ч хамаагүй. Зөв, үнэнч зүрх сэтгэлтэй байж, юмыг нууж хаалгүй, бодож байгаа зүйлээ илэн далангүй хэлж, ойлгохгүй байгаа зүйлээ бусадтай хамт эрж хайж, нөхөрлөж, зарчмын дагуу үйлдэж, Бурханы гэрийн ажилд ашиг тустай зүйл хийж, үүрэгтээ үнэнч байх нь чухал. Ингэвэл Бурхан сэтгэл хангалуун байдаг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг ажигладаг. Бид чадах чинээгээрээ хичээвэл хэв чанар муутай, үнэнийг ойлгодоггүйгээсээ болж заримдаа алдаа гаргалаа ч авах сургамж бас байдаг. Бид цаг тухайд нь үнэнийг хүлээн авч, эрж хайж, асуудлыг нэгтгэн дүгнэж чадсан цагт цагийн эрхээр гажуудах нь улам багасаж, яваандаа зарчмыг эзэмшин, үүргээ сайн биелүүлнэ. Бурханы гэр ганцхан алдааны төлөө хүнийг яллаж, хариуцлага тооцдоггүй. Үүнийг ойлгомогц миний сэтгэл нэлээд уужирсан.

Дараа нь тухайн үеийн байдлынхаа талаар нэг эгчид сэтгэлээ уудалж, нөхөрлөтөл тэр эгч надад маш тэвчээртэйгээр тусалсан даа. Хамт эрж хайж, нөхөрлөснөөр би байнга тээж явсан эндүү ташаа үзэл бодлоо өөрчилсөн. Урьд нь би, бусдын зөвлөгөөг авалгүй өөр үзэл бодол, санал илэрхийлбэл бусад нь намайг биеэ тоосон, үнэнийг хүлээн авдаггүй гэж бодно гэж байнга санаа зовдог байсан. Үнэндээ би биеэ тоох, зарчим баримтлах хоёрыг ялгаж чаддаггүй байж. Зарчим баримтална гэдэг нь үнэнийг эрж хайснаар, зарчимд нийцдэг, чуулганы ашиг сонирхлыг хамгаалдаг хэрэгжүүлэлтийг олж тогтоож, бусад нь эсэргүүцэж, асуудал дэвшүүлэх үед буулт хийлгүй, үүнийг баримталсаар байна гэсэн үг. Гаднаа энэ нь биеэ тоохтой жаахан төстэй харагддаг ч үнэнийг хамгаалах нь эерэг зүйл, харин биеэ тоох нь өөрийгөө байнга бусдаас давуу гэж үзэж, өөрийнхөө санал, санааг зөв гэж бодоод, бусдыгаа өөр үзэл бодол илэрхийлэх үед эрж хайж, тунгаан бодолгүй өөрийнхөөрөө гөжүүдэлж, буруу зүйлийг зөв гэж зүтгэх явдал. Энэ бүх санал тэдний өөрсдийн дүгнэлтээс гардаг, зарчмын ямар ч үндэслэлгүй. Гэтэл тэд өөрсдийнх нь үгэнд орж, хэлснээр нь хий гэж бусдаас бас л шаарддаг. Энэ нь сатанлаг зан чанар, биеэ тоосон байдлын илрэл юм. Урьд нь халагдсан хэд хэдэн ах эгч миний санаанд орсон. Тэдний зарим нь юмыг өөрийнхөөрөө хийх гэж зүтгээд, ах эгч нарынхаа саналыг нухацтай хүлээн авч, тунгаалгүй, үргэлж өөрсдийгөө өмөөрч, засрах, сайжрахыг хүсээгүй. Тэдний шаарддаг зүйл хэзээ ч зарчимд нийцдэг байгаагүй, зүгээр л өөрсдийнх нь хувийн бодол, сонирхол байсан. Энэ нь биеэ тоосон зангийн илрэл. Зөрүүтэй санал гарах үед би зарим саналыг зохисгүй гэж үзсэн ч зарчмын дагуу үнэлээд, өөрийнхөө бодлыг хэлж чадвал энэ нь биеэ тоосон зан биш, үнэний зарчмыг баримталж байгаа хэрэг. Заримдаа асуудлыг бүрэн ойлгохгүй, аливааг ухаарч чадахгүй байх үедээ саналаа илэрхийлж, эрж хайж, бусадтай нөхөрлөж чадвал энэ нь биеэ тоон өөрийнхөөрөө зүтгэх биш, хийхээсээ өмнө зарчмыг олж мэдэж, үүрэгтээ нухацтай, хариуцлагатай хандаж байгаа хэрэг. Эдгээр үнэнийг ойлгомогц сэтгэл нэлээд уужирсан.

Хожим нь би үүрэгтээ хэт олон санал хүлээн авах үедээ Бурханд залбирч тайвшраад, үүнтэй холбоотой үнэний зарчмыг эрж хайж, засварлах хэрэгтэй эсэхийг зарчимд үндэслэн үнэлдэг болсон. Бас өөрийнхөө санааг ашиглан бүх хүнтэй ярилцаж, хэлэлцэх санаачилга гаргасан. Нэг удаа, видеоны дэвсгэр зургийг дуусгахад өнгө нь тохиромжгүй байна, өөрчил гэж удирдагч маань зөвлөлөө. Тэгэхээр нь би, “Тэгж өөрчилбөл маш их ажил болж, видеог интернэтэд байршуулахыг саатуулах нь лавтай. Энэ нь үнэндээ зарчмын асуудал биш, зүгээр л хувийн сонголт болохоор өөрчлөх хэрэг алга. Гэхдээ өөрчлөхгүй бол удирдагч намайг биеэ тоогоод, бусдын саналыг хүлээн авч чаддаггүй гэж бодох болов уу?” гэж бодлоо. Дахиад эргэлзэж эхлэх үедээ Бурханы өмнө очин залбираад, зарчмын дагуу хэрэгжүүлэхэд намайг замчлаач гэж гуйсан. Залбирсныхаа дараа хэдэн лавлах материал олоод, холбогдох зарчмыг эрж хайхаар удирдагч, зааварлагчтайгаа хамт ажилласнаас гадна өөрийнхөө ойлголт, үзэл бодлыг хуваалцлаа. Дараа нь удирдагч, зааварлагч хоёр миний бодолтой санал нийлж, удалгүй тэр видео интернэтэд байршсан. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж, санаа амарсан.

Тухайн үеийн туршлагаа эргээд бодох нь ээ, би өөрийгөө хамгаалж, хариуцлагаас бултахын тулд элдэв юманд санаа зовоод үүргээ гүйцэтгэхдээ саад болсон. Тиймэрхүү байдлаар амьдраад ядарч, үр дүн муутай байсан. Харин Бурханы хүслийг ойлгож, үнэний зарчмын дагуу хэрэгжүүлснээр асуудал шийдвэрлэхэд амархан болж, үүрэг минь хавьгүй амархан, амар тайван болсон. Сатанлаг гүн ухааны дагуу амьдарснаар хүн улам л зальхай, ов мэхтэй, хүмүүсийн итгэл даадаггүй, Бурханд таагүй болдог гэдгийг энэ туршлагын дараа би үнэхээр мэдэрсэн. Үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмын дагуу үүргээ биелүүлснээр л ерөөгдөнө. Тэгснээр итгэлтэй, аюулгүй байдлыг олж, үнэхээр амар амгалан, баяр баяслыг мэдэрнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнч хүн байхын амт

Ёнсуй, Өмнөд Солонгос Гуравдугаар сарын сүүл үеийн нэгэн өдрийн цуглаан дээр удирдагч, баривчлагдаад харгисаар эрүүдэн шүүгдсэн нэг ахын...

Халагдсаны дараах эргэцүүлэл

Нэгдсэн Улс Жэн И, Америкийн Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт,...

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Leave a Reply