Салаа зам

2022-05-30

Би аз жаргалтай гэр бүлтэй, бас нөхөр маань надад үнэхээр сайн ханддаг байлаа. Бидний нээсэн гэр бүлийн ресторан нэлээд гүйлгээ сайтай байсан. Найз нөхөд, хамаатнууд бүгд бид хоёрыг биширдэг байлаа. Гэхдээ яагаад ч юм бэ, миний сэтгэл үргэлж хоосон оргидог байсан. Амьдрал ямар ч утга учиргүй мэт, өдөр бүр яг өчигдөр шигээ санагддаг байсан ч амьдрах зөв арга зам юу болохыг огт мэддэггүй байлаа. Тэгээд 2010 оны сүүлээр би төрөлтийн хүндрэлд орж, цус алдсан. Эмч нар намайг ноцтой нөхцөлд байна гэсэн юм. Ээж минь үнэхээр айчхаад, миний чихэнд, “Охин минь, Төгс Хүчит Бурханд залбир!” гэж шивнэсэн. Би эцсийн найдвар мэт үүнээс зуураад, зүрх сэтгэлдээ намайг авраач гэж Төгс Хүчит Бурханыг дуудлаа. Удалгүй цус алдалт зогссон. Бурхан надад амьдрах дахин нэг боломж олгож байгааг мэдээд, би зүрх сэтгэлээсээ Бурханд талархсан шүү. Тэр үеэс авхуулаад өдөр бүр Бурханы үгийг уншиж эхлэн, цаг үргэлж ах эгч нартай хамт цуглаан, нөхөрлөл хийдэг байлаа. Яваандаа, Бурхан хүнийг бүтээсэн, бас хүнд байгаа бүхэн Бурханаас ирдэг гэдгийг олж мэдсэн. Бид амьдралын утга учрыг олохын тулд итгэж, Бурханыг шүтэн мөргөж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой. Тэгээд би сайн мэдээ түгээх үүрэг авч, өдөр бүр үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Гэр бүлийнхэн маань Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй ч, итгэлийг минь эсэргүүцдэггүй байсан.

2012 оны сүүлээр. Коммунист Нам Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг дарлаж, баривчлах нь гаарч эхэлж байсан, бас Чуулганыг гүжирдэхийн тулд тэд элдэв янзын цуу яриа зохиож байсан юм. Маш олон радио станц, телевизийн станц эдгээр худал хуурмагийг түгээж байлаа. Тэр үеэс эхлээд манай нөхөр намайг цуглаанаас ирэх болгонд урвагар царайлж, муухай аашилдаг болсон. Нэг өдөр цайны цаг хавьцаа би цуглааны дараа ресторандаа очоод нөхрийнхөө тийм баргар царайг харлаа. Нөхөр намайг хармагцаа барьж аван, зурагтын өмнө чирч аваачаад “Чи итгэдэг энэ Бурханаа хар!” гэж хэлсэн. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы талаарх Коммунист Намын элдэв янзын гүжирдлэг, цуу яриаг цацаж байсан нь ямар ч үндэслэлгүй, үнэнийг орвонгоор нь эргүүлсэн зүйл байгаа харагдлаа. Би үнэхээр уур хүрч, эргэж хараад нөхөртөө, “Энэ мэдээ худал хуурмагаар дүүрэн байна. Намын зохиосон цуу яриа л байна шүү дээ. Тэд юу юунаас илүүтэй Бурханыг үзэн ядаж, Бурханы эсрэг тэмцдэг, засгийн эрхэнд гарснаасаа хойш л тэд шашин шүтлэгийг харгисаар хяхаж хавчиж ирсэн. Чуулганы эсрэг тэдний хэлдэг зүйлд чи яаж итгэж чадав аа? Хоёулаа энэ олон жил бизнес эрхлээд өчнөөн юм үзсэн. Энэ засгийн газар, энэ нам ямар гэдгийг чи ямар мэдэхгүй биш дээ. Коммунист Нам элдэв янзын худал хуурмаг, шударга бус хэрэг зохиож, тайлан мэдээ хуурамчаар үйлдсэн. Бүр Соёлын хувьсгалыг оролцуулалгүйгээр, ойрын жилүүдэд л гэхэд Тяньаньмэнийн талбай дээрх явдал, төвөдүүдийн жагсаалыг нухчин дарсан явдал гэх мэт байсан шүү дээ. Тэдний үргэлж хийдэг зүйл нь нэг бүлгийг муухай харагдуулж, бухимдал үүсгэхийн тулд эхлээд худал хуурмаг зохиож, үнэнийг гуйвуулдаг, тэгээд дараа нь харгис эрс арга хэмжээ авдаг. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ч тэгж байна даг. Энэ бол санал зөрөгсдийг устгах гэсэн Намын байнгын тактик. Тэгээд ч, ах эгч нар чамайг байж байхад гэрт цуглаан хийсэн шүү дээ. Бид зүгээр л Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөж, магтан дуу дуулахаар цугладгийг чи мэднэ. Энэ нь Намын хэлж байгаатай адилхан гэж үү?” гэсэн. Тэд Коммунист Намын худал хуурмагт бүрмөсөн хууртчихсан байсан учраас миний хэлж байгаа зүйлд дүлий дүмбэ оргисон. Намайг тэд итгэхийн оронд зүгээр л сайхан амьдрах хэрэгтэй, засгийн газар итгэж болохгүй гэж байгаа бол зүгээр л итгэхээ боль гэцгээн загнаж зандачсаар байлаа. Нөхөр маань намайг цуглаанд явсаар байвал цахилгаан скүтерийг минь хэмхэлнэ, тэгээд цуглаанд явах аргагүй болгоно гэсэн. Бас намайг гэртээ бүгж бай гэж хүссэн.

Эхэндээ үүнийг нь би нэг их тоогоогүй л дээ. Тэд тэр худал хуурмагт одоохондоо л хууртаж байна, надад санаа зовсондоо уурлаж байна, хэд хоногийн дараа энэ бүгд намжина гэж бодсон юм. Гэхдээ юм тийм ч энгийн байгаагүй. Төгс Хүчит Бурханы Чуулганыг дайрч, гутаасан улам их худал хуурмаг зурагт, интернэтээр цацагдаж, итгэгчид баривчлагдсан талаар маш олон мэдээ гарлаа. Үүнийг хараад гэрийнхэн намайг бүр ч их хяхаж хавчсан. Итгэхийг минь болиулах гэсэндээ манай нөхөр Бурханы үгийн номыг минь урж, магтан дуу сонсдог байсан ЭмПи-3 тоглуулагчийг минь эвдлээ. Бас хөршүүдэд сайн мэдээ түгээлгэхгүй гэсэндээ Коммунист Намын бүх худал хуурмагийг тэдэнд тоть мэт давтсан. Тэд ч бас худал хуурмагт итгэн, намайг нүд үзүүрлэх болсон. Би нөхрийнхөө ааш авирт үнэхээр цочирдсон шүү. Надад үргэлж тийм сайн ханддаг байснаа ингэтлээ их эрс өөрчлөгдөж яаж чадав аа? Гэрлээд өчнөөн жил болсны дараа тэгтлээ ойлголт, хүндлэлгүй байж яаж чадав аа? Цаг хугацаа өнгөрсөөр, нөхөр ч намайг ямагт шүүмжилж, бүр гэрт буруугаар эргэсэн жижиг сажиг юм болгонд миний итгэлийг буруутгаж байсан. Бизнес урагш муутай болоход миний итгэлийг буруутгаж, намайг барцад авчирна гээд ресторан руу оруулдаггүй байлаа. Хадмууд үргэлж муухай царайлан, намайг зандчиж, уурандаа юм хум түжигнүүлдэг байлаа. Тэд намайг гаргалгүй хорьж, гадагшаа ганц алхмагц л дуудацгаан, хаана байсан, хэнтэй цуг байсныг мэдэх гэж шаарддаг байсан юм. Тухайн үед би тэдний хараанд байсан. Бурханы үгийг уншиж, ах эгч нартай холбоо барьж чаддаггүй байлаа. Надад ямар ч хувийн эрх чөлөө гэж байгаагүй. Энэ нь үнэхээр хүнд бэрх байсан даа. Итгэгч байх яагаад ийм хэцүү, яагаад ийм зовлонтой юм бэ, хэзээ ингэж амьдрах шаардлагагүй болох вэ гэж боддог байсан. Заримдаа зүгээр л нэг хэсэгтээ цуглаанд явж, үүргээ биелүүлэхээ больчихож болох юм гэж бодсон ч тэгэх нь Бурханы хүсэлд нийцэхгүй санагдсан. Шаналахдаа би яаран залбирч, Бурханаас намайг замчлаач гэж гуйлаа. Тэгээд Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс!… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Энэ талаар жаахан бодоод, үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү. Бурханы хүсэл нь намайг зовоох биш, харин энэ дарлал, бэрхшээлээр итгэлийг минь төгс болгож, улмаар Бурханд гэрчлэл хийх боломж олгох явдал гэдгийг ухаарсан. Би зовлонгоос айсандаа Сатанд бууж өгч болохгүй, харин хэчнээн ч хэцүү байлаа ч Бурханд итгэж, энэ замдаа үлдэж, хүчирхэг, цангинасан гэрчлэл байх ёстой байлаа.

Тэр өдөр цуглаанаас гэртээ харьтал нөхөр минь над руу үнэхээр дайрч давшилж, “Рестораны зочдод номлол хийдэг чинь яаж байгаа юм бэ? Хүн болгон чиний итгэгч гэдэг талаар ярьж байна. Чи намайг яаж ингэж доог тохуу болгож чадаж байна аа? Зурагтаар юу гэж ярьж байгааг харсан биз дээ. Ингээд байвал чи баривчлагдана шүү дээ!” гэж хашхичсан. Нөхрөө улам л бүр хямарч байгааг хараад би хариуд нь юу ч хэлэлгүй зүгээр л өрөөндөө орсон. Тэнд харсан зүйлдээ мэл гайхсан шүү. Манай нөхөр Бурханы үгийн номыг минь ураад, шалан дээр цаас нь хөглөрсөн байлаа. Хадам аав яг тэгэхэд манайд ирээд, босго давмагцаа л, “Бид хүүгээ сайхан амьдраасай гэсэндээ гэрлүүлэхийг хүссэн. Чамайг итгэлээсээ болж баривчлагдвал энэ гэр бүл сөнөнө. Нэг бол итгэхээ боль, эсвэл шууд сал” гэсэн. Тэгээд доромжилсон юм хэлж эхэллээ. Уурласандаа үрчийсэн царайг нь хараад би уураа барьж чадалгүй үгийг нь таслаад, “Аав аа! Танай гэр бүлд бэр орсноосоо хойш би таныг гагцхүү хүндэлж л харьцсан. Танд хэзээ ч уурлаж, хэрүүл хийж байгаагүй. Хэрвээ би энэ гэр бүл дэх үүргээ биелүүлж чадаагүй бол намайг та загнах эрхтэй, гэхдээ миний итгэлд ямар ч буруу зүйл байхгүй, та миний замд хөндөлсөж, Бурханыг доромжлох ёсгүй” гэсэн. Намайг хэлж дуусаагүй байтал хадам аавын царай хувьсхийж, “Бурханы чинь талаар үгээ хэлэхэд юу нь буруу байгаа юм бэ? Би ч чамайг зохицуулж чадахтайгаа байх аа” гэж хашхичлаа. Тэгээд намайг цагдаагийн газар луу чирч аваачих гээд хувцаснаас зулгааж эхэлсэн ч би угз татаад мултарлаа. Хэчнээн шийдэмгий, буулт хийхээргүй байгааг минь хараад аав цухалдаад яваад өгсөн. Яг үүний дараа түс хийх чимээ сонстож, яг эргэж байтал нөхөр ирж яваа харагдлаа. Нөхөр намайг эгц нүүрэн дундуур үсэртэл алгадаж, газар унагаасан юм. Миний нүд эрээлжилж, чих дүнгэнэж, нүүр өвдсөндөө халуу дүүгж байлаа. Толгойд юу ч орохгүй байсан. Нөхөр минь тийм юм хийсэн гэдэгт үнэхээр цочирдсон. Бид хоёр бараг арваад жил хамт байхдаа хэзээ ч ам зөрж ч байгаагүй шүү дээ. Гэтэл тэр өдөр нөхөр намайг итгэлээс минь болж зодсон. Нөхрөө харахад танихгүй хүн мэт санагдлаа. Нөхөр маань ухаан галзуурсан мэт намайг шалан дээрээс хүчээр чирч босгоод, хананд шахан, зэрлэгээр, “Аан гэж бай, өнөөдөр үүнийг нэг тийш болгоё. Нэг бол чи итгэхээ боль, эсвэл хоёулаа шууд салъя. Хэл дээ, Бурханаа сонгох уу, намайг сонгох уу? Итгэмээр байна уу, энэ гэр бүлд баймаар байна уу?” гэсэн. Тэгж хэлж байхдаа галзуу мэт намайг хана руу савчиж байлаа. Миний маш сайн мэдэх тэр царай тэгтлээ чөтгөрлөг болохыг хараад “Би итгэлээ сонгоно” гэж тайвнаар хариулсан. Уурласандаа нөхөр минь намайг ор луу чирч аваачаад гараараа хүзүүг минь чанга багалзуурдлаа. Би амьсгалж чадахгүй болж, зугтахыг хүссэн ч нөхөр дэндүү хүчтэй байсан. Нөхрөө холдуулах ямар ч аргагүй байлаа. Амьсгалах гэж тэмцэж байхдаа үнэхээр айж, “Өнөөдөр ингээд үхэж магадгүй юм байна” гэж бодсон. Яг тэгтэл гурван настай хүү минь гэнэт сэрсэн юм. Манай хүү босоод, “Ээж ээ! Ээж!” гэж дуудаж эхэллээ. Намайг багалзуурдаж байгааг нь хараад аавыгаа цохиж, түлхэж эхлэн, дараа нь аргаа барсандаа миний гар луу шургах гэлээ. Үүнийг хараад нөхөр маань намайг тавьж, “Хүү минь байгаагүй бол чи өнөөдөр миний гарт үхэх байлаа” гэж надад заналтайгаар хэлсэн.

Нөхөр маань явж, би яг юу болоод өнгөрснийг эргүүлэн бодлоо. Маш хирд хиймээр байсан шүү. Миний итгэл хувийн ашиг сонирхлыг нь хөндсөн учир цочирдмоор нь, манай нөхөр гар далайж, намайг багалзуурдаж алахад бэлэн байсан юм. Чөтгөрлөг байгаа биз дээ? Намайг зодох тусам нь нөхрийнхөө ямаршуу хүн гэдгийг олж харж, Бурханыг эцсээ хүртэл дагахыг улам их хүссэн. Маргааш нь хадам ээж надтай уулзахаар ирээд, яг босго давав уу, үгүй юу, “Чи зүгээр л Бурханд итгэхээ больж болдоггүй юм уу? Итгэгч байх нь сайн зүйл гэдгийг мэднэ ээ. Гэхдээ энэ нь Нам чамайг баривчилж, чамд аймшигтай зүйл хийнэ гэсэн үг. Чи юу гэмээр байна?” гэлээ. Би, “Ээж ээ, миний төрөлт хэчнээн хүнд байсныг та мэднэ, эмч нар ч ноцтой байна гэсэн шүү дээ. Төгс Хүчит Бурхан л хүү бид хоёрыг аварсан. Яагаад та намайг баривчлагдлаа ч гэсэн итгээд байна гэж бодож байна? Яагаад гэвэл Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан, хүн төрөлхтнийг аврахаар эргэж ирсэн Аврагч юм шүү дээ. Гамшгууд улам газар авч байна, харин Бурхан л хүмүүсийг аварч чаддаг. Би Бурхантай цуг алхаж байгаа. Бас баривчлагдаж, зовох юм бол энэ нь түр зуурынх байх болно. Сатантай хамт тамд унаснаас л дээр” гэлээ. Хариуд нь ээж, “Чиний хэлж байгааг ойлгож байна. Гэхдээ эмэгтэй хүний хувьд чи үр хүүхдээ халамжилж, нөхрөө бодолцох ёстой. Хүү чинь маш балчир байна. Чи хүүгээ тэгээд л хаячихыг үнэхээр тэвчиж чадах уу?” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод үнэхээр уйлмаар байсан ч нулимс гараагүй юм. “Хүүгээ би хаяж байгаа юм уу? Коммунист Нам л итгэгчдийг баривчилж, хяхаж хавчиж байна даг. Танай хүү л Намын худал хуурмагт итгэчхээд, сална гэж зүтгэж, энэ гэр бүлийг сүйрүүлж байна шүү дээ. Үүнд та яаж миний итгэлийг буруутгаж чадаж байна аа?” гэж бодогдсон. Гэхдээ толгой нь цал буурал, шаналсан царай тодруулсан хадам ээжийгээ хараад, хүүгээ тийм бага насандаа ээжээсээ салж хагацна гэж бодохоор улам бүр шаналлаа. Тэгээд жаахан сул дорой болж эхэлсэн. Би чимээгүйхэн Бурханыг дуудаж, намайг замчлаач гэж гуйсан юм. Тэгээд Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийн талаар бодоод, өнгөн дээрээ, болж буй бүх зүйл дээр хүмүүс миний замд саад болж байгаа мэт харагдсан ч энэ бүхний цаана Сатаны ов мэх байсан гэдгийг ойлгосон. Сатан надад саад болж, намайг үймүүлэхэд гэр бүлийг минь ашиглаж, намайг сүрдүүлэхийн тулд хүүгээ, гэр бүлийнхнээ гэх сэтгэлийг минь ашиглаж, намайг Бурханаас урвуулж, аврагдах боломжгүй болгох гэж хичээж байсан. Би Сатаны ов мэхэнд унаж болохгүй, харин Бурханд итгэж, гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх ёстойгоо мэдэж байсан. Тийм болохоор хадам ээждээ, “Хүнийг Бурхан бүтээсэн болохоор бид Бурханд итгэж, шүтэн мөргөх учиртай. Тэгээд ч, миний амийг Бурхан өгсөн болохоор би юу ч боллоо гэсэн Бурханыг эцсээ хүртэл дагана. Миний бодлыг өөрчлөх гэж хүчээ битгий үр” гэлээ. Ээж толгой сэгсэрчхээд цааш эргээд, яваад өгсөн.

Тэр шөнө манай нөхөр Бурханы үг уншсаар байгааг минь олж мэдээд үнэхээр их уурлалаа. “Чамд одоо ч ингэх зориг зүрх байна гэж үү? Үүнээс болж шоронд орно гэдгээ мэдэхгүй байгаа юм уу? Чамд үхэх, сэхэх чинь хамаа алга уу? Хамаагүй бол яах вэ. Гэхдээ хүү бид хоёрыг үүндээ битгий оролцуулаарай. Чамайг итгэгч болно гэж мэдсэн бол анхнаасаа хэзээ ч гэрлэхгүй байсан юм!” гэсэн. Тэгээд урд хаалгаар түлхэж гаргаад, үзэн ядсан байртайгаар, “Бурхан гэгч энэ юмаа үргэлжлүүлэх юм бол манай гэрт дахиж битгий үзэгдээрэй!” гэлээ. Дараа нь хаалга түс хийтэл хаагаад, түгжчихсэн. Нөхрөө ийм цэвдэг байгааг харж, хүү минь намайг дуудаж байгааг сонсоод шаналсандаа зүрх эмтрэх шахсан шүү. Орой болж, шөнийн 2 цаг өнгөрч байсан. Бас надад ямар ч мөнгө байгаагүй. Тэр удаад би үнэхээр гэрээ орхиж, хүүгээ бүрмөсөн орхиж байна уу гэж гайхсан. Яахаа мэдэхгүй болж, энэ талаар бодонгоо асар их гутарсан. Тэгээд утсаа авч яваагаа ухаараад, ээж рүүгээ залгалаа. Ээжийн хоолойг сонсмогц нулимс шууд л хацар даган сад асгарч, маш урт удаан хугацаанд хорьж явсан шаналал, гомдол бүгд огшин гарч ирлээ. Ээж өөрөө урсах нулимсаа залгин, “Охин минь, тайвшир даа. Бурхан чамайг ийм хол авчирчхаад хаяхгүй. Зүгээр л Бурханд итгэж, түшиглэ” гэлээ. Ээж намайг тайтгаруулж, урамшуулж, Бурханд итгэ, найд гэж хэлснээр итгэл минь эргэн ирэх нь мэдрэгдсэн. Маргааш нь даарч, өлсчхөөд би гудамжаар зорилгогүй хэсүүчилж байгаад нэг эгчтэй дайралдлаа. Эгч намайг гэртээ аваачаад, туулж байгаа зүйлээ ойлгоход минь туслахын тулд Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, сайхан сэтгэлтэй, ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!… Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). “Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6). Бурхан хүнийг цэвэрлэж, аврахын төлөө эцсийн өдрүүдэд махбод болж, газар дээр ирээд, ажиллаж, үнэнийг илэрхийлж байгааг ойлгоход минь Бурханы үг тусалсан юм. Хүн бүр үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагаад, Бурханд аврагдах вий, тэгээд Намын хяналт, хор хөнөөлөөс ангижрах вий гэхээс Коммунист Нам айж байгаа. Тийм болохоор тэд итгэгчдийг улайран нухчин дарж, баривчилж Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, гүжирдэхээр элдэв янзын худал хуурмаг зохиож, хүмүүсийг хуурч, өдөөн турхирч, Бурханыг өөрсөдтэй нь хамт үгүйсгэж, эсэргүүцэхэд хүргэдэг юм байна лээ. Жигшүүртэй шүү! Манай гэрийнхэн Коммунист Намд хууртсан учраас л надад тэгж хандаж байж. Нам бүх хүнийг өөрсөдтэй нь хамт Бурханы эсрэг тэмцэж, эцэстээ тамд унаж, шийтгүүлээсэй гэсэндээ энэ бүх худал хуурмагийг ашиглан хүмүүсийн нүдийг хуурдаг. Энэ нь Сатаны арга заль байж. Коммунист Нам зүгээр л Бурхантай тэмцэж, хүмүүсийг хорлож, бүхлээр нь залгидаг бүлэг чөтгөрүүд юм байна гэдэг нь тэр үед надад тов тодорхой болсон. Тэдний заль мэхэнд хууртаж болохгүй, бас гэр бүл маань надад яаж ч хандлаа гэсэн Бурханаас хэзээ ч урваж болохгүй, харин Бурханыг дагаж, үүргээ биелүүлсээр байх ёстой гэдгийг би мэдэж байсан юм.

Нөхөр маань манай нутгийн зарим хамаатан, найз нөхөд рүү утасдсан, дараа нь тэд над руу залгаад, утсаа тойруулан, намайг ээлж ээлжээр байцаалаа. Манай ах, “Чи ийм залуу насандаа юу ч хийж болно шүү дээ. Заавал Бурханд итгэх ёстой юм уу? Чи айлын эзэгтэй, иймээс хүүхэд гаргаж, гэр бүлээ асарч халамжлах нь чиний үүрэг. Бурханд итгэж яадаг юм бэ? Бурханд итгэвэл Намынхан чамайг баривчилж, шоронд хийнэ. Бид ердөө эгэл жирийн хүмүүс. Үүний эсрэг тэмцэж яаж чадах юм бэ?” гэсэн. Авга эгч утас аваад, “Чи солиорчхоо юу? Зүв зүгээр айл чиний итгэлээс болж салж бутрах ёсгүй. Чи гэр бүлээ хайхрахгүй байна уу? Үнэхээр дураараа аашилж байх шив!” гэлээ. Бас нэг авга эгч маань, “Чи гэрлээд нэг их удаагүй, хүү чинь ч маш балчир байна. Эцэстээ чамайг шоронд орчихвол хүү чинь яах юм бэ? Зүгээр л миний үгэнд ор. Чиний л төлөө хэлж байна” гэж над руу хашхичлаа. Дараа нь ах утас аваад, “Чамайг ингэж зүтгэвэл нөхөр чинь чамаас сална. Харин чи гэртээ харьж ирнэ гэж санасны гарз шүү. Бид чамаас харилцаагаа тасална!” гэж үг нэмэрлэлээ. 80 настай эмээ минь хүртэл утсаар уйлаад, “Тэгж болохгүй шүү дээ. Чамайг баривчилчихвал яана. Эмээгээ сонс. Бид чамд сайн сайхныг л хүсдэг шүү дээ” гэсэн. Утсаа тасалсны дараа сэтгэл үнэхээр өвдсөн. Тэдэнд хэлмээр зүйл маш олон байлаа. Миний сайн сайхны төлөө гэж байгаа ч үнэхээр тийм гэж үү? Төгс Хүчит Бурхан намайг авраагүй бол би аль эрт үхчих байсан, тэгвэл би ер нь өнөөдөр энд байх уу? Энэ зүв зүгээр байгаа айлыг үнэндээ хэн задалж байгаа юм бэ? Үнэндээ энэ гэр бүлийг хэн хагалан бутаргаж байгаа юм бэ? Коммунист Нам болохоос би биш шүү дээ. Коммунист Нам итгэгчдийг баривчилж, хяхаж хавчдаг, гэтэл тэд Намыг үзэн ядахын оронд Намын талд орж, намайг дарлаж, Бурханаас урвуулахаар оролдож, тэр ч бүү хэл надаас хамаг холбоогоо тасалж, хүлээн авахгүй гэж сүрдүүлж байна. Яахаараа тэд зөв, бурууг ялгаж мэдэхгүй байж болдог байна? Үнэхээр тэд надад сайн сайхныг хүссэн гэж үү? Тэд ямар гээч гэр бүл байгаа вэ? Миний амийг Бурхан хайрласан, тэгэхээр Бурханы хайрыг хариулахаар үүргээ гүйцэтгэж байгаа минь юу нь буруу юм бэ? Итгэж, амьдралд зөв замаар замнах юу нь буруу байгаа юм бэ? Хэд хоногийн туршид манай гэр бүлийнхэн утасдаж, тасралтгүй сургамж айлдсан. Би үнэхээр тарчилж байсан учир Бурханд яаран залбирч, зүрх сэтгэлийг минь харж хамгаалаач гэж гуйж байлаа. Эцэстээ би цуглаанд явж, үүргээ биелүүлсээр байсан.

Манай нөхөр өөрөө бичсэн салалтын гэрээгээ надад өгөөд, “Чи итгэсээр байна гэвэл, хоёулаа салцгаая. Салсны дараа хүүтэйгээ уулзахыг чинь зөвшөөрөхгүй шүү. Төгс Хүчит Бурханд чи итгэхээ болиход бэлэн гэвэл би огт юу ч болоогүй юм шиг байя” гэлээ. Би гэрээг нь аваад харсан. Бидний хөрөнгө, бизнес, үл хөдлөх хөрөнгөнөөс юу ч надад үлдэхгүй, бас хүүг асран халамжлах эрхийг нөхөр авах байлаа. Би гар хоосон явах байсан. Харин би салахыг зөвшөөрөхгүй бол нөхөр маань ээж бид хоёрыг Төгс Хүчит Бурханд итгэгчид гэж мэдэгдэн, цагдаад барьж өгөх байлаа. Салах үед ямар ч дундын хөрөнгө үлдээхгүйн тулд нөхөр маань энэ бүгдийг аль эрт төлөвлөж, бидний эзэмшдэг бүх зүйлийг нууцхан шилжүүлсэн гэдэг нь харагдсан. Гартаа байгаа салах гэрээг хараад, би дахин нэг удаа хямралд нэрвэгдлээ. Тэр бичигт гарын үсэг зурвал тэр гэрээс явж, хүүтэйгээ дахин уулзахгүй гэсэн үг байсан. Хүү минь маш бага балчир байсан учир хүүгээсээ хагацахыг тэсвэрлэж чадахгүй байлаа. Тэгээд асар их шаналсан. Цөхөрсөндөө Бурханыг дуудаж, бат зогсоход намайг замчлаач гэж Бурханаас гуйлаа. Дараа нь Бурханы ийм үг бодогдсон: “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой… Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы энэ үг намайг тайтгаруулж, урамшуулж, хэрэгжүүлэх зам өгсөн юм. Манай нөхөр намайг салалтаар сүрдүүлсэн нь Бурханы зөвшөөрч байгаа явдал гэдгийг ухаарсан. Тэгээд Иов туршигдаж байсан үеийг бодлоо. Иов эзэмшдэг бүхнээ алдаж, бүх үр хүүхэд нь нэг шөнийн дотор үхсэн. Өөрөө яр шарханд идэгдчихээд овоорсон үнсэн дунд сууж байлаа. Иовыг эхнэр нь хүртэл голж, найз нөхөд нь дооглож, шүүсэн. Гэхдээ энэ бүх зовлонтой тулгараад Иов бас л Бурханыг магтаж, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэсэн. Тэр л жинхэнэ итгэл юм. Харин миний хувьд гэвэл, юу ч боллоо гэсэн эцсээ хүртэл дагахаа Бурханд ёсчлон тангараглаж, эрс шийдэмгийгээр хэлсэн байсан. Гэхдээ нөхрийнхөө сална гэх сүрдүүлэгтэй тулгараад сөрөг, сул дорой байдалд автсан юм. Энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл байгаагүй. Бас нөхөр минь Намын худал хуурмагийг сонссоноосоо хойш Бурханы үгийн номыг минь ураад зогсохгүй надад хүч хэрэглэж, алах шахсаныг бодлоо. Итгэлээс минь болж өөрөө хэрэгт орохоос айсандаа одоо нөхөр минь надаас салж, дээрээс нь намайг сохор ч зоосгүй үлдээж, хүүгээс минь хол байлгахыг хүсэж байлаа. Үүнийг нь зөвшөөрөхгүй бол намайг барьж өгөх гэж байсан. Үүнийг ямар юмных нь нөхөр гэх юм бэ? Тэр чөтгөртэй илүү төстэй байсан биш үү? Тэгээд Бурханы хэлсэн нэг үгийг санасан: “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Манай нөхөр Коммунист Намыг сонсоод, Бурханыг үзэн ядсан учир намайг салалтаар сүрдүүлж байгааг би ойлгосон. Тэгэхээр бид хоёр хэдий эхнэр нөхөр ч гэлээ нөхөр минь Бурханы эсрэг, тамд хүргэх замаар, Намыг дагаж байлаа. Би үнэн болон мөнх амь олж авахаар Бурханыг дагах замаар явж байсан. Итгэгчид, үл итгэгчид өөр өөр замаар явдаг. Цаашид би нөхөртөө боогдож болохгүйгээ мэдэж байсан. Нөхөр маань дарлах тусам би Бурханыг улам шийдвэртэйгээр дагаж, гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх байлаа. Тийм болохоор, салахаар зөвшөөрч байна гэж нөхөртөө хэлсэн.

Салалтаа баталгаажуулахаар Иргэний хэргийн товчоо орох өдөр хүртэл би салалтын дараа юу ч үгүй хоцрох гэж байгаадаа өөрийн эрхгүй жаахан түгшсэн. Дараа нь яаж амь зогоох юм бэ? Олон жилийн турш орон байр, бизнесийнхээ төлөө маш шаргуу ажиллачхаад эцэст нь юу ч үгүй хоцорно гэж бодохоор үүнтэй эвлэрэхэд үнэхээр хэцүү байлаа. Тэгээд Бурханы ийм үг бодогдсон: “Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2). Бурханы энэ асуулт намайг үнэхээр ичээсэн юм. Бэрхшээл чин сэтгэлийг туршдаг гэж хүн бүр хэлдэг, харин би жаахан бэрхшээлтэй тулгараад хувийн ашиг сонирхлоо л бодсон. Энэ нь Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн байсан гэж үү? Би бүхэлдээ Бурханы гарт байсан, тэгэхээр Бурханд өөрийгөө бүрэн даатгаж, гарах гарцынхаа талаар санаа зовохоо болихоор шийдсэн юм. Би Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байлаа. Бүх баримт бичигт гарын үсэг зурсны дараа, “Яагаад салахаар шийдэж, сэтгэл шулуудсан юм бэ” гэж нөхрөөсөө асуусан. Нөхөр маань, “Төгс Хүчит Бурханд итгэгчид бол онц ноцтой гэмт хэрэгтнүүд, гэр бүлд нь итгэгч байгааг олж тогтоовол Намын ямар ч гишүүнийг Намаас даруй хөөнө, төрийн ямар ч албан хаагчийг хална, тэдний үр хүүхэд их сургуульд орохгүй, эцэг эхийнх нь тэтгэврийг цуцална, гэр бүлийнх нь өмч хөрөнгийг хураана гэсэн нууц баримт бичиг гарсан гэж манай үеэл надад хэлсэн. Гэмт хэрэгтний гэр бүл есөн үеэрээ хэрэгт ордог байсан, харин одоо Төгс Хүчит Бурханд итгэгчийн бүх хамаатан садан хэрэгт орж байна. Тийм болохоор би бусдыгаа хамгаалахын тулд чамайг орхих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ах маань Намаас хөөгдөнө” гэсэн. Нөхрийнхөө тэгж хэлэхийг сонсоод маш их уур хүрсэн. Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн нь маш гайхамшигтай зүйл төдийгүй бүх хүн төрөлхтний хувьд ерөөл шүү дээ. Гэтэл Коммунист Нам Бурхантай галзуу мэт тэмцэж, Бурханыг үзэн ядаж байна. Тэгээд Бурханы ажлыг саатуулж, сөнөөхийн тулд жигшүүрт бүх аргыг ашиглаж, яахаас ч буцахгүй байна. Тэд хөнөөлт, хүйтэн цустай сүрэг чөтгөрүүд! Би агуу улаан лууны жинхэнэ төрхийг үнэхээр хараад, түүнд хууртахаа больсон юм. Бурханы хайрыг хариулж, Сатаныг шившиглэхийн тулд би үүргээ сайн биелүүлэхээр шийдсэн. Дараа нь гэрээсээ явж, сайн мэдээ түгээх үүргээ үргэлжлүүлэн биелүүлсэн дээ. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Нэр хүнд бол гай зовлон

Элиана, Испани Хэсэг хугацааны өмнө чуулганыг хариуцдаг зааварлагч ажлын шаардлагаар шилжиж, шинэ зааварлагч сонгох шаардлагатай боллоо....

Leave a Reply