Энжелийн түүх

2023-07-11

Мьянмар, Ан Ци

2020 оны 8-р сард би Е Шян эгчтэй фэйсбүүкээр танилцсан юм. Эгч надад Эзэн Есүс эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байгааг хэлж, бас Эзэн Есүс энэ шүүлтийн ажлыг хийх тухай зөгнөлийг хэлж өглөө. “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Үүнийг уншиж, Е Шяны нөхөрлөлийг сонсоод би Эзэн Есүс золин авралын ажлыг л хийснийг ойлгосон. Хэдийгээр итгэгчдийн нүгэл өршөөгдсөн ч нүгэлт уг чанар маань шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа. Бид сүмд явж, залбирч, нүглээ улайдаг ч нүглийн хүлээсээс зайлж чадалгүй, худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа. Бидэнд Бурханы шүүлт, ариусгалын ажил хэрэгтэй, тэгж байж бид энэ хүлээсээс чөлөөгдөж, Бурханы хаанчлалд орно. Е Шяны нөхөрлөл намайг гэгээрүүлж, өмнө нь сүмд огт сонсож байгаагүй зүйлсийг хэлж өгч, би судлахыг хүссэн.

Анх хоёр ах сайн мэдээ түгээхээр манай тосгонд ирж, би тэднийг хүлээн авсан юм. Нэг удаа тосгоны хорин хүн тэдний номлолыг сонсохоор манайд ирээд, Төгс Хүчит Бурханы үгээс хангалт авч, өөрсдөд нь таалагдсан тул илүү ихийг мэдэхийг хүслээ. Маргааш нь пастор, ахлагч нар юу болж байгааг сонсоод, намайг болиулахаар манай гэрт ирсэн. Орж ирэнгүүтээ Тянь пастор “Номлол хийхээр танайд хэн ирсэн юм?” гэж асуулаа. Тэдний ширүүн царайг хараад би маш их сандарч, номлол хийхээр ирснийг нь пасторууд мэдвэл хоёр ах асуудалд орно гэж санаа зовсон учраас “Онлайнаар танилцсан найзууд маань байгаа юм” гэсэн. Чэнь пастор “Тэднийг сайн мэдээ түгээхээр ирсэн гэж сонссон. Чи тэднийг дахиад гэртээ байлгаж болохгүй! Байлгаж байгааг чинь би мэдвэл эрчүүдийг гэртээ байлгаж байна гэж нөхөрт чинь хэлнэ шүү” гэлээ. Ингэж хэлэхэд нь маш их уур хүрсэн. Тэднийг тосгоныхонд сайн мэдээ түгээх зуур л би гэртээ байлгаж, ямар нэг ичгүүртэй зүйл хийгээгүй ч энэ пастор намайг сүрдүүлэхийг хүслээ. Тянь пастор “Тэдний сайн мэдээнд битгий итгэ. Эзэн Есүсийн хэлснээр ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно’ (Матай 24:23–24). Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ. Эзэн ирсэн гэж хэлдэг хүмүүс бол хуурамч. Тэдэнд битгий хуурт. Чамайг хамгаалахын тулд хэлж байна. Чи хууртаж магадгүй” гэлээ. Тэр үед би пасторын үгийг ялган таниагүй. Тэд маш удаан хугацаанд Бурханд итгэсэн, ихийг мэддэг, хэлсэн зүйл нь Библитэй нийцдэг. Үнэхээр пасторуудын зөв байвал яах вэ? Би төөрөлдөж байвал яах вэ гэж бодоод, би пасторуудын үгэнд итгэсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд над дээр ирсэн ч би татгалзаж, шалтаг хэлж, бүр фэйсбүүкээ өөрчилж, бүх холбоогоо таслах гэж оролдсон.

Дараа нь би бараг хоёр долоо хоног цуглаанд очоогүй. Найз нартайгаа онлайнаар чаталж, гэртээ видео үзэн цагаа дэмий үрж, үнэхээр уйдсан. Төгс Хүчит Бурханы итгэгчидтэй хамт цуглаанд оролцож байсан өдрүүдээ эргээд бодоход тэр үед сэтгэл дүүрэн, жаргалтай байсан ч одоо сэтгэл улам тавгүйтэж байлаа. Тэгээд би “Хэрэв Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс бол би Түүний авралыг алдаж болно гэж үү? Гэхдээ эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж пасторууд хэлсэн. Эзэний эргэн ирэлтийг номлодог хүмүүс бол хуурамч. Би хууртвал яах юм бэ?” гэж бодлоо. Би төөрөлдөж, зөрчилдсөн болохоор Эзэнд залбирч, “Эзэн Есүс минь, би ялган таних чадваргүй, хэнийг сонсохоо мэдэхгүй байна. Таны авралыг алдахгүй байж, Таны хүслийг мэдэхэд туслаач” гэлээ. Дараа нь би зүгээр зугтаж, эрж хайхгүй байж болохгүйгээ ухаарч, энэ асуудлын учрыг олохын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдтэй уулзах ёстой байсан. Санаанд оромгүй нь, хоёр цуглааны дараа пасторууд олж мэдээд, Тянь пасторын гэрт уулзахаар биднийг дуудлаа. Би нэлээд сандарч, пасторууд юу хийхийг мэдэхгүй байлаа. Тэр орой биднийг пасторын гэрт очиход өөр пастор, ахлагч нар ч бас ирсэн байв. Тэгээд Тянь: “Чамайг сүүлийн үед онлайнаар номлолд оролцож байгаа гэж сонслоо. Манай номлолд биш, яагаад Төгс Хүчит Бурханы Чуулганд яваад байгаа юм? Хэрэв чи сүмд ирж, бидний номлолыг сонсоод, Эзэнд нүглээ улайвал Бурхан үүнийг чинь санахгүй. Эзэн эргэж ирэхдээ биднийг бүгдийг нь тэнгэр лүү аваачна” гэлээ. Би: “Бурханд итгэгчид Бурханы үгийг сонсох ёстой. Пастор, ахлагч нар үргэлж өөрсдийгөө сонсгохыг хүсэх юм. Биднийг Бурханы өмнө биш, өөрсдийнхөө өмнө авчирч байгаа биш үү?” гэж бодлоо. Хэлсэнтэй нь санал нийлээгүй ч би түүнийг няцаагаагүй. Тэгээд Тянь пастор бидэнд дэвтэр өгч, “Та нар өөр Бурхадыг сонгох гээ юү? Шийдвэрээ одоо гарга. Төгс Хүчит Бурханыг сонговол энд X гэж зур. Үгүй бол нэрийнхээ хажууд зөв тэмдэг зур. Өөр Бурханд үргэлжлүүлэн итгэхийг сонгох юм бол та нар асуудалд орно шүү. Хурим, оршуулга, байшин барих гээд ямар ч зүйлд бид цаашид туслахгүй. Гэр бүлийнхэнд чинь юугаар ч туслахгүй” гэж хашхирлаа. Миний байдаг газар ийм зүйлсийг үнэхээр чухалчилдаг. Пасторууд дэмжихгүй бол тосгоны бусад хүмүүс бидэнд туслахгүй. Тэр үед би жаахан сул дорой болж, “Манай гэрийнхэн байшин барих санаатай байгаа. Уламжлалын дагуу пастор, ахлагчид үүнийг даргалах ёстой. Гэхдээ тэднийг зөвшөөрөхгүй бол хэн ч туслахаар ирэхгүй. Би энэ онлайн цуглаанд оролцсоор байвал гэрт ямар нэгэн зүйл тохиолдох үед хэцүү байх болно. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үг Эзэний дуу хоолой мэт санагддаг. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс байж магадгүй. Би пасторуудын хүссэнээр Төгс Хүчит Бурханыг орхивол Бурханыг эсэргүүцэх биш үү?” гэж бодоод, нэрээ олж, хажууд нь X гэж бичлээ. Бусад хүн ч бас X гэж бичсэн. Нэг л хүн бичээгүй. Пастор уурлаж, “Одоогоос чамд асуудал тулгарах үед тосгоныхон туслахгүй. Бид ч та нарын төлөө залбирахгүй. Дууссан. Бид тус тусынхаа замаар явна” гэлээ.

Миний уур хүрсэн ч бас төөрөлдөж, пасторуудын ярьсан хуурамч Христүүд ямар учиртай вэ гээд, хамт цугласан хоёр эгчээс очиж асуухад нэг нь надад Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгсөн юм. “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг хангалттай сайн хийж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хэн ч үүнийг орлож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймээс, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж Би хэлж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Дараа нь тэр эгч надтай нөхөрлөж, “Жинхэнэ Христийг хуурамчаас нь яаж ялгах вэ? Христ бол Бурханы Сүнс, махбодтой болж, хүн болж дэлхий дээр ирсэн. Тэр бол үнэний биелэл, бас Аврагч. Христ нууцыг илчилж, үнэнийг илэрхийлж чадна, хүнийг цэвэрлэж, аварч, Бурханы ажлыг гүйцэтгэж чадна. Харин хуурамч Христүүд бол үндсэндээ чөтгөрүүд. Өөрсдийгөө Бурхан гэж хэчнээн хэлсэн ч ямар ч үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хийж чадахгүй. Тэд хоосон сургаал номлож, хүмүүсийг хуурахын тулд бага зэргийн гайхамшиг үзүүлж л чадна” гэлээ. Тэгээд эгч надад энэ жишээг хэлсэн. Цагаан халаад, чагнууртай арван хүн бүгд өөрийгөө эмч гэж хэлсэн ч нэг нь л үнэхээр эмч байлаа гэе. Хэн нь жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Бид зөвхөн харагдах байдал, хувцаслалтыг нь харж болохгүй. Өвчнийг хэн эмчилж чадах нь чухал. Эмчилж чаддаг хүн бол эмч. Христийг ялган танихдаа бид гадаад төрхийг харж болохгүй, ажил, үг, харуулсан зан чанарт нь тулгуурлан үүнийг шийдэх ёстой. Үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажил хийж чаддаг бол Христ мөн. Төгс Хүчит Бурханы үг Түүний үг үнэн, хүч чадалтай, эрх мэдэлтэй гэдгийг харуулдаг. Төгс Хүчит Бурхан нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, Бурханы ажлын гурван үе шат, бие махбодтой болохын нууц, Бурханы нэрс, Библийн жинхэнэ түүхийг илчилж, Сатан хүнийг завхруулсан тухай үнэн, хүн Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг илчилдэг. Энэ нь бидэнд завхарсан зан чанараа мэдэхэд тусалдаг. Бас Бурхан ямар хүнд дуртай, ямар хүнийг жигшдэг, ямар хүн Бурханы хаанчлалд орж чадах, ямар хүн шийтгүүлэхийг бидэнд хэлж. Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг бас илчилдэг. Төгс Хүчит Бурхан аврагдахын тулд завхарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байна. Энэ бүгдээс бид Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ, бие махбодтой болсон Бурхан гэдэгт үнэхээр итгэлтэй байж болно. Хуурамч Христүүд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хийж чадахгүй, хүний завхралыг засаж бүр ч чадахгүй. Өөрсдийгөө Бурхан гэж хэчнээн хэлсэн ч тэд бол хуурамч, муу ёрын сүнснүүд, тэд унах болно.

Эгчийг нөхөрлөсний дараа зүрх сэтгэл минь цэлмэж, жинхэнэ Христийг ялган танихыг хүсвэл пасторын үгээр явж болохгүйгээ ойлгосон. Хамгийн чухал нь үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чаддаг эсэхийг харах юм. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, Библийн нууцыг илчилж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийсэн. Ийм зүйлийг ямар ч хүн хийж чадахгүй. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэлтэй болж, дараа нь тосгондоо ах, эгч нарын хамт байнга цуглаанд оролцсон.

2021 оны 4-р сард нөхрийн хуучин өвчин сэдэрч, эмчилгээ хийлгэж байгаад харамсалтайгаар нас барлаа. Манай хамаатнууд пасторуудаас ёслол зохион байгуулахад туслахыг хүссэн ч пастор, ахлагч нар намайг дооглож, энэ боломжийг ашиглан надаас итгэлээ орхихыг шаардаж, тосгоны дарга ч бас тэгсэн. Намайг үгийг нь сонссонгүй гэж загнаж, надад туслахыг тосгоныхонд хориглолоо. Тосгоны дарга “Хэрэв чи бүх хүнд нүглээ улайж, Төгс Хүчит Бурханыг орхино гэж амлаж, манай сүмд дахиад ирвэл нөхрөө оршуулахад чинь тусалъя” гэлээ. Нөхрийн минь оршуулгыг ашиглаад Бурханд итгэхийг минь болиулах гэж оролдох юм гэж би огт бодоогүй. Үнэхээр үзэн ядмаар, жигшүүртэй байсан. Тэдэнд нүгэл улайх шалтгаан надад байгаагүй. Би зүгээр л нярай хүүгээ тэврээд уйлсан. Намайг хариулахгүй болохоор гэр бүлийнхнээр минь намайг буруутай гэж хэлүүлэх гэж үзсэн. Намайг өмгөөлөх хүн тэнд байгаагүй. Бүх бие чичирч, маш их ганцаардаад, би “Миний буруу гэж хэлэхгүй бол нөхрөө оршуулахад минь тэд туслахгүй, гэхдээ миний буруу гэж хэлбэл би Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвана. Яасан нь дээр вэ?” гэж бодсон. Тэгээд би зовж шаналан Бурханыг дуудаж, “Төгс Хүчит Бурхан минь, Та бол Бурхан Өөрөө, бүх зүйлийн цор ганц Бүтээгч, түг түмдийн Төгс Хүчит Бурхан, бүх зүйл Таны гарт байдаг гэдэгт би итгэдэг. Би Таны зохицуулалтыг дуулгавартай дагана” гэлээ. Дараа нь би өмнө нь уншиж байсан Бурханы үгийг санасан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Миний ойлгосноор хэдийгээр тосгоны дарга, пасторууд надад саад болж байгаа мэт харагдсан ч үнэндээ Сатан үймүүлж байжээ. Тэд үүнийг миний төлөө гэж хэлж байсан ч үнэндээ оршуулга, хурим, хүүхэд төрүүлэх, байшин барих гэх зэрэг тосгоны ёс заншлыг ашиглаад тосгоныхныг намайг орхиход хүргэж, намайг хүчээр Бурханаас урвуулах гэсэн. Намайг шашиндаа байлгаж, тэднийг дагаж, дуулгавартай байхыг хүссэн. Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг орхисон. Хэрвээ тэдний үгэнд орж, сүмд нь буцаад очвол Бурханаар авруулах боломжоо алдана гэдгээ би мэдэж байсан. Бас тамд очиж, тэдэнтэй хамт шийтгэгдэнэ. Энэ нь Сатаны өөдгүй зорилго байсан. Тэд бүгдээрээ надад саад болсон ч би үгэнд нь орж болохгүй. Залбирч, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэх ёстой байлаа. Гэхдээ нөхрийн маань оршуулгад бодит асуудал байсаар байлаа. Тосгоныхон, бас гэр бүлийнхэн минь ч бүгд пасторуудын үгэнд орсон учраас надад туслахгүй. Би яах вэ? Тэгээд Бурханыг тасралтгүй дуудаж, “Төгс Хүчит Бурхан минь, нөхрөө оршуулахад минь хэн нэгэн туслах эсэхийг Та л шийднэ. Би одоо Танд итгэж байна. Бүгд Таны гарт байгаа. Би яасан ч Танаас урвахгүй, Танд дуулгавартай байна” гэлээ. Дараа нь би жаахан тайвширч, зовж шаналах минь багаслаа. Яг тэр үед нагац ах маань гадаа хэн нэгэнд “Би танаас гуйж байна. Зээгийнхээ өмнөөс би уучлал гуйя” гэх нь сонсогдлоо. Дарга “Зээ чинь өөрөө уучлал гуйх ёстой” гэсэн. Би “Тэд намайг Бурханаас урвуулахын тулд юу ч хийнэ. Тэгэх тусам нь би гэрчлэлдээ улам бат зогсох ёстой” гэж бодсон. Юм өөрөөр эргэж, санаандгүй байтал ээж залгаад, “Сонсооч, зүгээр дээ. Нөхрийн чинь цэргийн найзууд ирж, туслахаар боллоо. Тэд замдаа явж байгаа” гэлээ. Тэр үед үнэхээр сэтгэл хөдөлсөн. Арга мөхөстөн хямарч байх үед надад туслах хүмүүсийг Бурхан явуулсан. Тэгээд би Бурханы энэ үгийг санасан юм. “Чамайг хүрээлэн буй орчны бүх зүйл Миний зөвшөөрлөөр оршдог, Би бүгдийг нь төлөвлөдөг гэдгийг чи мэднэ. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Бүх зүйл Бурханы гарт байдгийг би харсан. Бурханд найдаж байгаа цагт Бурхан бидэнд зам гаргаж өгнө. Тэд намайг хавчсаар байсан ч би Бурханы удирдамжийг харж, зүрх сэтгэл минь тууштай болж, сөрөг, сул дорой байхаа больсон.

Оршуулга болсны дараа хадам ээж намайг байнга загнаж, тосгоны бусад хүн чамайг Эзэн Есүсээс урвасан гэж бодоод, биднээс зайлсхийж байна гэх боллоо. Хамаатан саднууд ч бас намайг буруу Бурханд итгэлээ гэцгээж, ээжийн хамаатнууд надтай ойртохоос зүрхшээж, ээж л надтай уулзаж байлаа. Гэхдээ ээж байнга л “Чи яагаад пасторууд, тосгоны даргын үгэнд орохгүй байгаа юм? Бодоод үз л дээ, одоо чи нөхөргүй. Энэ хүмүүс, эсвэл хадмынхан чинь байхгүй бол хэн чамд туслах юм бэ? Хүүхэд чинь бага байна. Зүгээр нүглээ улайгаад, Төгс Хүчит Бурханд итгэхээ боль” гэдэг байсан. Хаа ч явсан тосгоныхон миний араар намайг муулж, Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь хов жив болгож байлаа. Бодох нь ээ өмнө нь бүгд зүгээр байсан хэр нь Төгс Хүчит Бурханд итгэснээс минь болж одоо намайг хавчиж байсан нь үнэхээр гомдмоор, хэцүү байсан. Тэгэхэд Мьянмарт интернэт тасарсан учраас би онлайнаар номлол сонсож чадаагүй, бусад хүн манайд ирж, надтай нөхөрлөж зүрхлээгүй. Надад харанхуйд унаж, гэрэл харж чадахгүй байгаа мэт санагдаж, Бурханд л залбирч, тэр харанхуй өдрүүдийг туулахад залж чиглүүлэхийг гуйсан. Нэг өдөр би Бурханы хэдэн үгтэй мессеж хүлээн авсан юм. “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, сайныг билэгдсэн цөөн хэдэн үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Тэр үгийг уншаад сэтгэл маш их хөдөлж, удаан өвдсөний дараа гэнэт эм уух шиг болж, маш их хүч чадал, итгэлтэй болсон. Бурханы үгийг тунгаан бодоод би Бурханыг дагах нь амар амьдрал биш гэдгийг ойлгосон. Хүн бүр гай зовлон туулах ёстой. Бие минь зовсон ч энэ нь надад Бурханд найдаж, илүү их залбирах сэдэл өгч, зовох тусмаа би үнэнийг эрж хайх урам зоригтой болж, Нэг л мэдэхэд Бурханы дээд эрхийг бага зэрэг мэддэг болж, Бурхантай харилцах харилцаа минь сайжирч, Бурханыг дагахаар шийдсэн. Би үргэлж Бурханд итгэдэг байсан ч Бурханы надад өгдөг нигүүлсэл, жаргалыг эдлэхээ л мэддэг байсан. Зовлон шаналал, шалгалтыг хэзээ ч туулж байгаагүй. Өмнө нь би Эзэний талаар, бас бусдыг таних талаар сайн мэдэхгүй байсан ч одоо Төгс Хүчит Бурханд итгэгчийн хувиар ийм бэрхшээлтэй тулгараад бага зэрэг зовсон ч ялган таньж сурч, пастор, ахлагч нарын Бурханыг эсэргүүцэгч хуурамч талыг олж харсан. Өмнө нь би пасторуудыг Библи тайлбарлаж, бидний төлөө залбирч чаддаг гэж харж байсан болохоор тэд бол хайр татам, бас Библи, Бурханыг ойлгодог гэж бодсон. Гэтэл Эзэн Есүс эргэн ирснийг сонсоод тэд эрж хайгаагүй, судлаагүй. Үүнээс ч долоон дор нь, Бурханы ажлыг судлахад нь итгэгчдэд саад болж, тосгоны ёс заншил, хүмүүсийг ашиглан над руу дайрч, Төгс Хүчит Бурханыг орхиулах гэж хүчилсэн. Тэд бол хоёр нүүрт фарисайчууд гэдгийг би ухаарч, тэднийг бүрмөсөн голсон. Тэр бүх сэтгэлийн дарамт, шаналлыг эргээд бодоход Бурханы үгийн удирдамж байгаагүй бол тэр чөтгөрүүдээс болж би галзуурах байсан байх. Бурханы үгээр би тэр бүх бэрхшээлийг давж гарсан. Төгс Хүчит Бурханд маш их талархаж байна. Хэсэг хугацааны дараа Мьянмарын интернет ирж, би зарим гишүүдтэй холбогдож, хамт цуглаан хийсэн. Гэхдээ пасторууд, тосгоны даргын хавчлага улам дордсон доо.

2022 оны 1-р сард тэд тосгоны бүх хүнийг дуудаж, хурал хийлээ. Ойролцоогоор гурван зуун хүн байсан. Ах, эгч бидний арван дөрвөн хүнийг тэд наранд явган суулгав. Тэгээд тосгоны дарга “Энэ тосгонд хоёр өөр итгэл үнэмшил байж болохгүй. Энэ хурлыг хийж байгаа нь Төгс Хүчит Бурханыг дагагч та нараар шийдвэр гаргуулах гэсэн юм. Тосгоныхны өмнөөс би асууя. Та нар Төгс Хүчит Бурханд итгэсээр байх уу? Эсвэл сүмдээ эргэж ирэх үү?” гэлээ. Тэгээд тэд бидний хамаатан садныг нэг нэгээр нь дуудаж, биднийг ятгах гэж оролдлоо. Ай Ван ахын аав нь тосгоны дарга байсан тул хүүгээ өвдөг сөгдөхийг шаардсан. Ай Ван өвдөг сөгдөхөөс татгалзаж, “Энэ итгэл буруу биш” гэсэнд аав нь уурлаж, “Эцэг эхийнхээ итгэдэг зүйлд чи итгэх ёстой. Үгэнд орохын оронд чи Төгс Хүчит Бурханыг сонгоод, биднийг орхиж байна” гэлээ. Ай Ван: “Би Бурханд итгэдэг. Яахлаараа та хоёрыг орхисон болдог юм бэ? Би аав ээждээ хайртай ч Бурханд бүр их хайртай” гэсэн юм. Энийг сонсоод аавынх нь уур бүр их хүрч, “Чи бол миний хүү! Чиний бүх зүйл миний гарт байгаа! Чи надтай ингэж ярих ёсгүй!” гэж хашхирлаа. Харах тусам тэд ямар биеэ тоосон хүмүүс болохыг би улам тод харсан. Тэд Эзэнд итгэдэг ч Эзэнийг огт хүндэлж, өргөмжлөөгүй. Тэгтэл нэг төрийн албан хаагч: “Хятад улс Төгс Хүчит Бурханд итгэхийг хориглож, итгэгчдийг баривчилдаг. Бид энд байцаалтаа явуулна. Хэн та нарыг энэ итгэлд аваачсан? Удирдагч чинь хэн бэ?” гэхэд бидэнд удирдагч байхгүй гэж бид хэлсэн. Өөр нэг албан хаагч биднийг дарамталсан ч бид удирдагч байхгүй гэсээр байлаа. Дүүргийн нэг албан хаагч биднээс “Төгс Хүчит Бурхан гэж юу гэсэн үг юм?” гэж асуухад нь би “Та мэдэхгүй гэж үү? Төгс Хүчит Бурхан таныг бүтээсэн. Бүтээлийн Эзэн шүү дээ” гэлээ. Энийг сонсоод тэр галзууртлаа уурлаж, биднийг сонголтоо хий гээд, “Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж сонговол ‘үргэлжлүүлнэ’ гэж хэл. Итгэхгүй гэж сонговол ‘болино’ гэж хэл” гэлээ. Хэрэв “үргэлжлүүлнэ” гэж сонговол биднийг дээд шатныхандаа мэдээлэх байлаа. Бас “үргэлжлүүлнэ” гэж сонговол тосгоноос явах ёстой, “болино” гэж сонгосон хүмүүс нь эндээ үлдэж, сүмд буцаад очиж болно гэж дарга хэлэв. Тэгээд тэд бидний шийдвэрийг хэлүүлэхэд миний урд байсан гурван эгч “болино” гэсэн. Тэд хавчлагаас айсан гэж би бодож байна. Тэгээд миний ээлж ирэхэд ээж хүүхдийг минь тэврэнгээ итгэхээ боль гэж над руу хашхирлаа. Тэднийг хараад сэтгэл маш их өвдөж, баривчлагдах юм бол яана аа? Ээж хүүхдийг минь халамжлах ёстой болно гэж бодсон. Тэгээд би Бурханд залбирч, итгэл өгөхийг гуйлаа. Эзэн Есүс хэлэхдээ, “Эцэг, эхээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой биш: хүү, охиноо Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой биш юм. Загалмайгаа үүрээд Миний араас дагадаггүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш(Матай 10:37–38). “Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ(Матай 5:10). Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Бурхан бол хүний амийн эх сурвалж’ гэж Бурхан хэлсэн. Энэ үг ямар утга учиртай вэ? Энэ нь бидний амь болон сүнс Бурханаас ирсэн; Бурханаар бүтээгдсэн, тэдгээр нь эцэг эхээс маань ирээгүй, мэдээж байгалиас заяагаагүй гэдгийг бүх хүнд мэдүүлэх зорилготой байдаг. Эдгээрийг Бурхан бидэнд өгсөн. Бидний махан бие л эцэг эхээр дамжин төрсөн боловч тэр нь ч гэсэн Бурханы зохицуулалтаас үүдэлтэй. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээж, хүмүүсийн өвөг дээдсийг Бурхан бүтээсэн тул бидний эцэг эхийг ч бас Бурхан бүтээсэн, тэд байгалиас үүсэн гараагүй гэдэгт эргэлзэх юмгүй. Хүмүүсийн хувь заяа Бурханы гарт байдаг. Бид Бурханд итгэж чадна гэдэг нь Бурханы бидэнд олгосон боломж; энэ нь Бурханы тогтоосон зүйл, Бурханы нигүүлсэл юм. Иймээс чи өөр хэний ч төлөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх албагүй; чиний цорын ганц даалгавар бол Бурханы төлөө, бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг биелүүлэх явдал юм. Энэ нь хүний хамгийн их хийх учиртай зүйл бөгөөд хүний амьдралын бүх томоохон асуудал дундаас хамгийн их гүйцэлдүүлэх учиртай зүйл, хүний амьдралын гол хэрэг явдал юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна). Бидний хувь заяа бүхэлдээ Бурханы гарт байдгийг би үүнээс ойлгосон. Хаана төрж, өсөх, ямар гэр бүлтэй байх, амьдралдаа ямар бэрхшээл туулах гээд энэ бүгдийг Бурхан тогтоосон. Хэдий би хүүхдээ төрүүлсэн ч хүүгийнхээ төлөө эх хүний үүргээ гүйцэтгэж л чадна. Би хүүхдээ төрүүлж, өсгөж чадах ч түүний хувь заяа, түүнд тохиолдох зүйлийг ээжийн хувиар өөрчилж чадахгүй. Зарим хүүхэд жаахан байхдаа өнчирдөг ч ямар ч байсан том хүн болж өсдөг. Яг л жаахан байхад минь аав ээж хоёр салсан шиг. Надад бусад хүүхдүүдийнх шиг аав байгаагүй. Гэхдээ би дажгүй л өсөж том болсон. Хүүхдийн минь хувь заяаг Бурхан тодорхойлно. Ээж залуу хэвээр байна. Намайг байхгүй бол ээж хүүг минь асарч тойглож чадна. Би тэр хоёрыг Бурханд даатгаж, Бурханы зохицуулалтад захирагдах ёстой байсан. Бурханд итгэж, Бурханыг дагахаар сонгож, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэх ёстойгоо би улам их мэдэрсэн. Тиймээс би босож зогсоод, “үргэлжлүүлнэ” гэлээ. Тосгоны дарга “Чи алдаа гаргаж байна” гэж хэлсэн ч би хариуд нь “Би үргэлж Бурханыг, Бурханы үгийг дагана. Энэ алдаа биш” гэлээ. Албаны хүн намайг ууртайгаар загнаж, урвагч, тэрслэгч гэж дуудсан. Зүрх сэтгэлдээ би Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийсэн, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг мэдэж байсан. Би Бурханы авралыг хүлээн авч, Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы мөрийг дагаж байна. Энэ яахаараа Эзэнээс урвасан байх юм бэ? Би тэднийг няцаахыг хүссэн ч тэд маш их шуугилдаад надад боломж гараагүй. Ли ахлагч намайг ачлалгүй амьтан гээд, банз авч зодох гэсэн. Би маш их айж, чимээгүй Бурханд залбирсан. Тэгтэл хадам ээж гарч ирээд, түүнийг болиулсан. Энэ нь Бурханы хамгаалалт байлаа. Тэгтэл өөр таван гишүүн “үргэлжлүүлнэ” гэлээ. Бууж өгөхгүй байгааг маань хараад тэд удирдагч чинь хэн бэ гэж асуусаар байлаа. Бидний хэн нь ч тэдэнд хэлээгүй. Тэгэхэд бид наранд маш удаан явган сууж, ес гучаас тав хүртэл долоон цаг гаруй, хоол ч үгүй, ус ч үгүй наранд явган сууснаас болоод нэг ахын даралт багасаж, ухаан алдсан. Гэрийнхэн нь туслахаар очсон ч дарга тэднийг болиулж, “Та нарын Бурхан жинхэнэ Бурхан юм бол яагаад тэр ухаан алдчихав?” гэлээ. Дараа нь дарга биднийг гэр бүл, мал хуй, эд хөрөнгө, бүх зүйлээ аваад тэр шөнөдөө тосгоноос яв, явсны чинь дараа гэрийг чинь шатаана гэлээ. Төрийн албан хаагч “Цагаа бүү үр. Эд нар удирдагчаа илчилснээс үхэхийг илүүд үзнэ. Гэр лүү нь эхлээд явуулчих. Маргааш би эднийг засгийн газарт мэдээлье. Дээд шатныхан шийдвэрлэнэ биз. Энэ хэд айх болно” гэлээ. Гэхдээ би үнэндээ айгаагүй. Бүх зүйл Бурханы гарт байгааг мэдэж байсан. Албаныхан ирээд биднийг баривчилсан ч Бурхан үүнийг зохицуулдаг. Энэ бүгд Бурханы гарт байгаа.

Тэгээд гурав дахь өдөр нь Засгийн газраас тосгоны хурал зарлаж, дөрвөн зуун хүн ирлээ. Тэд биднээс Бурханыг доромжилж, итгэлээ орхихыг шаардана гэж айсан учраас би Бурханд залбирч, биднийг хамгаалж бат зогсоогооч гэж гуйлаа. Тэнд очиход дүүргийн дарга бидэнд “Та нар залуу байгаа болохоор ойлгохгүй байна. Би та нарт хариуцлага тооцох гээгүй. Одоо та нар эцэг эхийнхээ үгэнд орж, шаргуу ажиллах ёстой. Төгс Хүчит Бурханы үгийг битгий унш, сайн мэдээг нь түгээхээ боль. Тэгэхгүй бол тосгоны дарга та нарыг баривчилж, засгийн газарт тушаана” гэлээ. Захиргааны зөвлөлийн нэг албан хаагч бүх хүнд хандан “ХКН Төгс Хүчит Бурханыг дагагчдад яаж хандана, бид ч бас тэгж хандана. ХКН тэр итгэгчдийг мөшгөж, баривчилж, үхтэл нь зодсон ч ял шийтгэл хүлээдэггүй. Бид ч бас адилхан. Итгэгчид бүгд баривчлагдах нь тодорхой. Тэд юу хийсэн, гэмгүй юу үгүй юу гэдэг нь хамаагүй. Бид тэднийг үхтэл нь зодно, ямар ч ял авахгүй. Тэр итгэгчид буруу зүйл хийгээгүй гэж хэлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. Энэ бол засгийн газрын тушаал. Та нар эсэргүүцэж болохгүй. Хэн нэгэн Төгс Хүчит Бурханд итгэдэг л бол түүнийг мэдээл” гэлээ. Дараа нь ах, эгч бид хэд рүү заагаад, бүх хүнд хандан “Тэдний царайг сайн хараад, хэн гэдгийг нь тогтоо. Тэд Төгс Хүчит Бурханд итгэдэг. Тэднийг цуглаан, номлол хийхийг нь харвал мэдээлээрэй” гэсэн. Тэгээд дүүргийн ажилтан Бурханыг доромжилсон материал бүх хүнд уншиж өглөө. Засгийн газрын зэвүү хүрмээр үг бүх хүнийг мэхэлж, зарим хүн биднийг жигшсэн байдлаар харж байлаа. Хэлсэн зүйлд нь миний уур маш их хүрсэн. Засгийн газар итгэгчид биднийг хавчиж, итгэхийг маань болиулах гэж оролдож байгааг би мэдэж байсан. Тэд хүмүүсийг аймхай, хулчгар байж, Төгс Хүчит Бурханы ажлыг судлалгүй, Бурханы авралыг алдаасай гэж хүссэнд би тэр диаволуудыг үнэхээр үзэн ядсан. Дараа нь засгийн газар биднийг гэр лүү маань явуулсан юм. Гэртээ ирээд би Төгс Хүчит Бурханы үгийг уншсан. “Сатан хэчнээн ‘хүчирхэг’ ч бай, хэчнээн давлиун, амбицтай ч бай, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай ч бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ямар нэгэн амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ лхариуцлагатайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Үүнийг уншаад надад итгэл төрсөн. Пасторууд биднийг дарамталж, засгийн газар хавчиж, гэрийнхнийг маань ашиглаад Төгс Хүчит Бурханыг орхиулах гэж оролдож болно. Гэхдээ тэд юу ч хэлж, хийсэн бай, Бурханы зөвшөөрөлгүйгээр юу ч хийж чадахгүй. Яг л Ли ахлагч намайг зодох гэж оролдоход хадам ээж зогсоосонтой адилхан. Надад дургүй хэр нь хадам ээж намайг хамгаалсан. Энэ бүгд Бурханы зохицуулалт байсан. Бурхан бүх зүйлийг захирдгийг би үнэхээр мэдэрч, Бурхан намайг үнэхээр харж хандаж байгааг мэдэрсэн. Бурхан бидний биеийн хэмжээнд үндэслэн нөхцөл байдлыг зохицуулдаг. Бурхан дааж чадах хэмжээгээр минь надад өгсөн. Энэ туршлагаар Бурханд итгэх итгэл минь нэмэгдэж, Бурханы хийдэг бүхэн сайн гэдгийг мэдэрсэн. Би Бурханд маш их талархаж байна. Энэ бүхнийг туулаад би пастор, ахлагч нарын Бурханыг эсэргүүцэгч уг чанарыг тодорхой харсан. Бурханы үгэнд ингэж хэлдэг. “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг зориуд эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд бусдыг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Тэр пасторууд Библийг ойлгоогүй. Тэд Библийн үг, хоосон сургаалыг л зааж, Эзэнийг огт угтан аваагүй, үнэнийг бүр ч эрж хайгаагүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажилтай тулгараад эрж хайж, судлах гэж хичээгээгүй. Бурханы үгийг буруу тайлж, итгэгчийг төөрөлдүүлэхээр оролдож, Эзэн эргэн ирснийг номлож байгаа хүмүүсийг яллаж, Эзэнийг угтан авахад нь итгэгчид саад болохоор оролдож, итгэгчдийг хамгаалж байна гэцгээсэн. Үнэндээ тэд биднийг өөрсдийг нь биш, Төгс Хүчит Бурханыг дагах вий гэхээс айсан. Энэ нь тэдний байр суурь, амин зуулгад заналхийлэх учраас тэд биднээс Бурханыг орхихыг хүссэн. Тэр ч бүү хэл оршуулга, хурим, хүүхэд төрүүлэх, байшин барих уламжлалыг ашиглан намайг сүрдүүлж, албадаж, итгэлийг минь болиулах гэж оролдсон. Төгс Хүчит Бурханыг орхиулах гэсэндээ нөхрийн минь оршуулгыг ашиглаж, итгэлээ орхихгүй болохоор засгийн газраар далимдуулан тосгоны хурал хийж, намайг хавчиж, намайг Бурханаас урвана гэж найдсандаа гэр бүлийг минь ашигласан. Тэгээд биднийг хөөж, гэрийг маань шатааж, дээд шатныханд барьж өгөхийг хүссэн. Итгэгчдийг хавчихын тулд тэд яахаас ч буцахгүй. Тэд биднийг Төгс Хүчит Бурханаас урваж, Бурханы хаанчлалд орох боломжоо алдаасай гэж хүссэн. Тэр пасторууд үнэхээр харгис, хэрцгий. Би Эзэн Есүсийн нэгэн цагт хэлж байсан үгийг санасан. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй… Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:13, 15). Тэр пасторууд биднийг хамгаалах нэрийдлээр Бурханы шинэ ажлыг хүлээн авахад маань саад болж, Бурханыг эсэргүүцэх буруу зам руу хүмүүсийг хөтөлсөн. Эцэст нь тэднийг там руу хөтөлнө. Тэд бол диаволууд, хүмүүсийг Бурханы хаанчлалд ороход саал болдог, хүмүүст үнэхээр хор учруулж байгаа антихристүүд. Үнэн болон Бурханыг үзэн яддаг тэдний мөн чанарыг би тодорхой харж, итгэл минь улам тууштай болсон. Тэд надад саад болох гэж хэчнээн оролдсон ч би Төгс Хүчит Бурханыг хаяхгүй. Би үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы авралыг хүлээн авахын тулд Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэг илүү олон хүнийг Бурханы өмнө авчирна гэж залбирсан. Тэд Төгс Хүчит Бурханд итгэж, онлайн цуглаан хийхийг маань болиулах гэж оролдсон. Тиймээс гурван өдөр тутамд дарга албаны хүмүүсээр бидний утсыг шалгуулж, утсан дээр фэйсбүүк байвал устгадаг байлаа. Бид тэдний, бас засгийн газрын ажиглалтаас зайлсхийхийг оролдож, тариалангийн багаж хэрэгслээ аваад уул руу гарч, ажиллаж байгаа дүр эсгээд цуглаан хийдэг байлаа. Бид тосгонд байхдаа итгэлийнхээ талаар чөлөөтэй ярьж зүрхэлдэггүй байсан. Тэд биднийг болиулах гэж оролдсон ч бид Бурханд найдаж, сайн мэдээг хаа сайгүй түгээсээр, цаг хугацаа өнгөрөх тусам улам олон хүн сайн мэдээ хүлээн авсан. Гэтэл нэг удаа тосгоны дарга сайн мэдээ түгээж байгааг минь мэдээд, бусад ах эгчээс урвуулахыг оролдож, хэнд номлосныг минь асууж, намайг юу ч хэлэхгүй болохоор сүрдүүлж, итгэлээ орхиж, сүмдээ буцаж ир, тэгэхгүй бол чамайг баривчлуулна шүү гэсэн. Тиймээс сайн мэдээг хэвийн номлож, баривчлагдахгүйн тулд би Мьянмараас зугтаж, өөр улс луу явсан. Одоо би бусад ах, эгч нарын хамт амьдарч, хамтдаа Бурханы ажлыг гэрчилж, нөхөрлөж, сайн мэдээ түгээдэг. Надад маш их таалагдаж байгаа. Би зовж шаналж, маш их хавчлага туулсан ч пастор, ахлагч нарыг ялган таньдаг болсон. Одоо би засгийн газрын ёрын мууг илүү тодорхой харж, тэдэнд хязгаарлагдахаа больсон. Бас Бурханы дээд эрхийг илүү их мэддэг болж, Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн. Аюулгүй орчинд энэ бүхэн хэзээ ч тохиолдохгүй байх байсан юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн Жианши Муж Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд,...

Leave a Reply