Итгэлд минь тулгарсан саад бартаа

2023-07-11

Хятад, Пиньбо

1988 онд би католик шашинтан болж, хэдэн жилийн дараа санваартнаар томилогдсон. Хэчнээн завгүй байлаа ч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Эзэний Өдөр, ариун өдрүүдийг тэмдэглэдэг байлаа. Гэвч хожим нь чуулган аажмаар зогсонги байдалд орж, итгэгчдийн итгэл хөрж, Эзэний Өдрийг тэмдэглэхээ больж, үйл ажиллагааны үеэр биднийг Розари гэхэд хүмүүс бүр хурхирч байдаг болж, олон итгэгч ажил хийж, мөнгө олохоор явсан юм. Би ч бас Ариун Сүнсний байгааг мэдэрч чадаагүй, гэхдээ өөрийгөө хүчилж үйл ажиллагаанд оролцдог байлаа.

Тэгтэл 2002 оны намар нэг хөрш маань Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надад гэрчилсэн. Би Төгс Хүчит Бурханы үгийг ууж идээд, Бурханы ажлын гурван үе шат, Бурхан бие махбодтой болсон үнэний нууц, Ариун Сүнсний ажил шилжиж, Бурхан шинэ ажил хийж байгаа учраас чуулган эзгүйрсэн гэдгийг мэдэж авсан. Бид нүглийн хүлээсээс мултарч, Бурханы хаанчлалд орох боломжтой болохын тулд Бурханы мөртэй хөл нийлүүлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг нь хүлээж авах ёстой. Эхнэр бид хоёр Төгс Хүчит Бурханы үгийг уншаад Тэр бол эргэн ирсэн Эзэн гэдэгт итгэлтэй болж, эцсийн өдрүүдийн ажлыг нь баяртайгаар хүлээж авсан. Санаанд оромгүй нь, сарын дараагаас санваартан, тахилч нар биднийг зовоож, саад болж эхэлсэн дээ.

Нэг өдөр хэдэн санваартан аавтай хамт манайд ирсэн юм. Түрэмгий байдлыг нь хараад би жаахан сандарсан. Бурханы шинэ ажлыг хүлээж авсныг минь мэдээд, намайг болиулах гэж ирсэн гэдэгт би итгэлтэй байлаа. Тэд Эзэнд олон жил итгэж, зарим нь теологийн сургуульд явсан болохоор тэдэн шиг сайн библийн мэдлэг надад байгаагүй. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээж аваад, үнэнийг сайн мэдээгүй учраас үнэхээр намайг дарамталбал яаж зохицуулахаа би мэдээгүй. Би Бурханд чимээгүйхэн залбирч, “Өө Бурхан минь, би тэдэнтэй яаж нүүр тулахаа мэдэхгүй байна. Намайг чиглүүлж, надад итгэл өгч, намайг хамгаалаач, тэгвэл би бат зогсож чадна” гэсэн. Залбирсныхаа дараа тайвширч байтал нэг настай санваартан надад “Чи 10 гаруй жил католик шашинтай байсан, санваартан хүн. Чамайг Зүүний Аянгыг хүлээж авна гэж би ер төсөөлсөнгүй. Ёстой урам хугарч байна. Зүүний Аянгын хүмүүс Эзэн эргэн ирсэн гэдэг, Эзэнийг чи харсан уу? Эзэн үнэхээр эргээд ирсэн юм бол тахилч нар яаж мэдэхгүй байх юм бэ? Тахилч нар Библийг маш сайн мэддэг, амьдралаа Бурханд зориулж, маш их зовсон. Эзэн эргээд ирсэн юм бол тэд илчлэл хүлээн авах ёстой” гэсэн. Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нарын хэлсэн зүйлийг санасан: Эзэн Есүс эргэн ирэхдээ тахилч нарт эхлээд харагдана гэж олон хүн боддог, гэвч энэ үнэн гэж үү? Бурханы үгэнд ийм үндэслэл бий юу? Эзэн Есүс ер нь тэгж хэлсэн үү? Үнэндээ Эзэн Есүс эргэн ирэхдээ тахилч нарт эхлээд харагдана гэж хэзээ ч хэлээгүй, илчлэлийг хүлээ гэж бидэнд огт хэлээгүй. Эзэн Есүс бидэнд ингэж хэлсэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Эзэн маш тодорхой хэлсэн. Хэрвээ бид Эзэнийг угтахыг хүсвэл хамгийн гол нь Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож, үнэний илэрхийллийг эрж хайх. Яг л Нигүүлслийн эрин үед шавь нар илчлэл хүлээж авсан учраас Эзэн Есүсийг дагаагүй, харин Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг сонсож, Тэр бол ирэх ёстой Мессиа мөн гэдгийг харсан учраас Түүнийг дагаж, Бурханы авралыг хүртсэнтэй адил. Гэтэл иудейн шашны удирдагчид Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хүлээн авахаас татгалзаж, Эзэн Есүсийн ажлыг яллаж, доромжилж, шүүж, эцэст нь Түүнийг загалмайд цовдолсон. Энэ нь Бурханы зан чанарт халдаж, Эзэн Есүс тэднийг хараасан. Одоо Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ болж эргэн ирээд, маш олон үнэнийг илэрхийлсэн нь Ариун Сүнсний үг юм. Энэ нь “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 3:6) гэдэг зөгнөлийг биелүүлдэг. Жинхэнэ итгэлтэй олон ах эгч Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, энэ үг бол үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг таньж, Эзэнийг угтан авсан. Хэдэн тахилч Бурханы ажил, үгийг судлах сонголт хийсэн бэ? Тэд эрж хайж, судлаагүй төдийгүй, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, шүүж, үнэн замыг хүлээж авахад итгэгчдэд саад болсон. Үнэнийг эрж хайх хүсэл тэдэнд байгаагүй. Тэд Бурханы дуу хоолойг сонсож, үгэнд нь үндэслэн Эзэнийг угтаагүй, харин ч Эзэн эргэн ирээд өөрсдөд нь эхлээд харагдана гэсэн. Яаж ингэж болох юм бэ? Энэ ойлголтыг би санваартнуудад хэлсэн боловч намайг үг хэлж бараг дуусаагүй байхад нэг нь үсэрч босоод над руу хуруугаа чичлэн, “Одоо чи нэлээд их юм мэдэж байж болох ч Матайн сайн мэдээний 24-р бүлгийн 23–24-р эшлэлд юу гэснийг битгий март: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.’ Сударт маш тодорхой хэлсэн. Эзэн ирсэн гэх бүх үг худал. Эзэн махбод болсон гэх үг худал. Чи хэт их мэхлэгдсэн байна, даруй улайж, гэмшсэн чинь дээр дээ! Чи эргэж буцахгүй бол хөөгдөх эрсдэлтэй шүү, тэгвэл харамсахад дэндүү оройтно” гэсэн.

Хэлсэн зүйлд нь би зэвүүцсэн. Би дотроо “Энэ санваартнууд бүхэл өдрийг бусдад Судар тайлбарлаж өнгөрөөдөг хэр нь Эзэний ирэлт мэтийн том зүйлийг судалж шинжлэхгүй, бүр сохроор яллаж, шүүж, үнэн замыг судлахыг минь болиулах гэж оролдож байна. Ингэж байгаа нь фарисайчуудтай адилхан биш үү?” гэж бодсон. Би тэр санваартанд “Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж Библид хэлсэн нь үнэн ч Эзэн гарцаагүй эргэн ирнэ гэж аль эрт зөгнөсөн, энэ бол бодит баримт. Таны хэлж байгаагаар бол Эзэний ирэлтийн тухай бүх мэдээ худал юм бол энэ нь Эзэний эргэн ирэлтийг илт яллаж байгаа хэрэг биш үү? Тэгвэл бид яаж Эзэнийг угтан авах юм бэ? Үнэндээ Эзэн Есүс хуурамч Христүүдийг ялган таних зарчмыг бидэнд хэлж байсан. Хуурамч Христүүд бол зүсээ хувиргасан муу ёрын сүнснүүд, Бурханы мөн чанаргүй учраас үнэнийг илэрхийлж чадахгүй, хүн төрөлхтнийг аврах ажил хийж чадахгүй. Эзэн Есүсийн өмнөх ажлыг дуурайж, шалихгүй хэдэн тэмдэг, гайхамшиг үзүүлж, хүмүүсийг төөрөлдүүлж л чадна” гэсэн. Ах эгч нарын надад уншиж өгч байсан Бурханы зарим үгийг би бодлоо. “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь). “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Түүнд Бурханы мөн чанар болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар, Бурханы ажлын мэргэн ухаан байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг хангалттай сайн хийж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хэн ч үүнийг орлож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймээс, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж Би хэлж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс яаж ялгахыг Бурханы үг ойлгомжтой болгодог. Тиймээс би тэдэнд “Христ бол махбодоор хувцасласан Бурханы Сүнс мөн. Христ гаднаасаа яг жирийн хүн шиг харагддаг, гэхдээ дотор нь Бурханы Сүнс оршдог, Тэр бол Бурханы Сүнсний биелэл учраас бурханлаг мөн чанартай, үнэнийг хэзээ ч, хаана ч илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох бүхнийг харуулж, хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажлыг хийж чадна. Христээс өөр хэн ч үнэнийг илэрхийлж чадахгүй, хүн төрөлхтнийг аварч бүр ч чадахгүй. Үүнд эргэлзэх зүйлгүй. Тиймээс жинхэнэ Христийг хуурамчаас нь ялгахдаа үнэнийг илэрхийлж чадах эсэх, авралын ажил хийж чадах эсэхийг харах нь чухал. Энэ л хамгийн чухал, үндсэн зарчим. Яг л Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед ажиллахаар ирсэнтэй адилхан. Тэр үнэнийг илэрхийлэн, гэмшлийн замыг хүмүүст харуулж, олон гайхамшиг үзүүлж, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Эзэн Есүсийн ажлыг хүлээн авч, Түүнд улайж, гэмшсэнээр хүмүүсийн нүгэл уучлагдаж, зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөрийг мэдэрсэн. Эзэн Есүсийн ажил, үг хүч чадал, эрх мэдлээр дүүрэн байж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох бүхнийг харуулсан. Тэр бол бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг бид бүгд чин сэтгэлээсээ мэдсэн. Одоо эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан ирчихсэн, шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы ажлын гурван үе шат, Бурхан бие махбодтой болох гэх мэт үнэний маш олон нууцыг илчлээд зогсохгүй, Сатаны завхруулсан хүн төрөлхтний завхралын уг үндсийг илчилсэн. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан бид нүглийнхээ уг үндсийг ойлгож, сатанлаг уг чанараа олж харж, өөрсдийгөө чин сэтгэлээсээ жигшиж, Бурханд гэмшиж, эцэст нь нүглээс ангижирч, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орж чадна. Бурханаас өөр хэн эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж чадах юм бэ? Хэн хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж чадах юм бэ? Ямар ч хүн чадахгүй. Эдгээр баримт нь Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүдийн Христийн илрэлт гэдгийг нотолж байна. Та нар бүгдээрээ намайг төөрөлдсөн гэж бодож байгаа, гэхдээ Төгс Хүчит Бурханы үг үнэн мөн эсэхийг яагаад харахгүй байгаа юм бэ? Хүн төрөлхтнийг аврах Төгс Хүчит Бурханы ажлыг яагаад судлахгүй байгаа юм бэ?” гэсэн.

Тэр үед өөр нэг санваартан: “Зүүний Аянгын номыг битгий унш гэж тахилч ахин дахин онцолсон, учир нь Зүүний Аянгын сургаал маш сүртэй, олон сайн хонь тэр номыг уншаад бүх урсгалын хоньдыг дагуулан Зүүний Аянгад элссэн. Тийм учраас бид төөрөлдөхгүйн тулд Зүүний Аянгын номыг уншиж, сургаалыг нь сонсож болохгүй” гэсэн. Тиймээс би тэдэнд “Би та нар шиг л боддог байсан. Төөрөлдөхөөс айгаад Эзэний ирэлтийн талаарх юуг ч сонсож, уншиж, холбоо барьдаггүй байсан, гэтэл нэг хүн сайн мэдээг надад номлож, би Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, тэгэх нь буруу хандлага байсныг олж харсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол мунхаг, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс биеэ тоосон байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй… Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар харамсалтай бус уу?’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Эзэний эргэн ирэлт шиг ийм чухал зүйлийн талаар бид сохроор таамаглаж болохгүй гэдгийг Бурханы үгээс би мэдэж авсан. Өмнө нь Эзэн Есүс ажиллахаар ирэхдээ маш олон үнэнийг илэрхийлж, олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн ч фарисайчууд үүнийг эрж хайж, судалж, сургаалыг нь сонсоогүй, Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, ялласан. Үр дүнд нь тэд Бурханы зан чанарт халдаж, эцэст нь Бурхан тэднийг харааж, шийтгэсэн. Эцсийн өдрүүдэд Эзэнийг угтан авах талаар эрж хайсан зүрх сэтгэлгүй, харин ердөө л сохроор шүүж, яллавал бид Бурханы эсрэг явсан фарисайчуудын замаар орох магадлалтай. Үнэнийг эрж хайхыг хүсэн эрмэлздэг даруухан, ухаалаг хүмүүс бай гэж Бурхан бидэнд хэлдэг. Хэрвээ бид огт эрж хайхгүй, харин тахилчдыг сохроор сонсоод, Эзэний үгэнд үндэслэн Эзэнийг угтан авахгүй бол эцэст нь Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэх магадлалтай” гэсэн. Нэг санваартан: “Католик шашин бол цорын ганц үнэн зам. Эзэнд итгэхэд бидэнд Библи л хэрэгтэй” гэж ууртайгаар хариулахад аав хажуугаас ширүүн харж, “Бүх хүн чамайг төөрөлдөх вий гэж санаа зовж байна. Бас бид үеийн үед католик шашинтай гэр бүл байсан. Энэ яаж буруу байх билээ? Чи яагаад ийм дуулгаваргүй юм бэ?” гэлээ. Би аавд “Эзэнд итгэхэд буруу зүйл огт байхгүй, гэхдээ Эзэн одоо шинэ ажил хийж байна. Бид хөл нийлүүлэхгүй бол таягдан хаягдана. Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлэх нь тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц боломж” гэсэн. Гэхдээ намайг юу ч хэлсэн, хэн ч сонсоогүй. Тэд байр суурь, библийн мэдлэгтэй ч Бурханы дуу хоолойны талаар огт ойлголтгүй, эрж хайх хүсэлгүй болохыг би ухаарч, өөр юм нэмж хэлээгүй. Төгс Хүчит Бурханд бат итгэж байгааг минь хараад тэд гэрээс уурлан гарч одсон.

Тэд надад төвөг удаж болсон гэж би бодсон ч гайхмаар нь, манай тосгоны ахмад санваартан гэнэтхэн аав ээж хоёрыг турхирч, эхнэр бид хоёрыг буруу замаар явж байна гээд, буцааж авчрах арга зам бодож ол гэж тэдэнд хэлжээ. Ээж тэр санваартны үгэнд орж, “Чи одоо эхнэртэйгээ хамт Төгс Хүчит Бурханд итгэдэг болж. Тахилч нар Библийг та хоёроос илүү сайн мэднэ, тэгээд яагаад тэд элсээгүй юм бэ? Итгэхээ боль” гэж надад зөвлөн, баахан ярьж байгаад уйлж эхэлсэн. Би хэчнээн ч нөхөрлөөд ээж огт сонсоогүй. Дараа нь ээж хэд хоноод л манайд ирж уйлдаг боллоо. Нэг удаа шөнө дундын үед хаалга тогшиход би цочиж сэрээд хаалгаа онгойлгоод хартал ээж уйлж, орилон “Та хоёрыг Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснээс хойш би огт унтаж чадахгүй байна. Чамайг энэ олон жил өсгөсөн байхад чи яагаад миний үгэнд орохгүй байгаа юм бэ? Миний үгэнд ороод сүмдээ эргээд ир…” гэхэд нь би ээжид “Католик сүмд бид Эзэн Есүст итгэдэг байсан, Одоо бид Эзэн Есүсийн эргэн ирэлтэд итгэж байна. Энэ нэг л Бурхан шүү дээ. Эзэн Есүсийн золин авралын ажил бол бидний нүгэлт уг чанарыг арилгах биш, ердөө л бидний нүглийг уучлахын тулд байсан. Түүний ажил биднийг нүглээс бүрэн авраагүй. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд Эзэний золин авралын ажлын суурин дээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байгаа. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах нь ариусгагдаж, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орох цорын ганц боломж. Би Хурганы мөртэй хөл нийлүүлж, тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олсон. Би сүмд буцаж очихгүй” гэсэн. Гэвч ээж минь ер сонсохгүй байлаа. Өөрийг нь юу ч хэлсэн, Төгс Хүчит Бурханд бат итгэлтэй байгааг минь ухаараад ээж уйлж эхлэв. Ээжийг ингэж их шаналж байгааг хараад надад маш муухай санагдсан. Би аав ээжтэйгээ үргэлж маш дотно байж ирсэн, гэтэл одоо тэд намайг огт ойлгохгүй, санваартнууд намайг дарангуйлж, зовоож байлаа. Итгэлийн энэ зам ийм хэцүү байхад энэ замаар би яаж алхах ёстой вэ? Тэгээд би Төгс Хүчит Бурханы хэлсэн нэг зүйлийг санасан юм: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно… Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үг намайг ичээсэн. Бурханд итгэхдээ ямар ч төвөггүйгээр, огт зоволгүй аврагдаж чадна гэж би найдаж байсан ч бодит байдал тийм биш. Тэнгэрийн хаанчлалд хүрэх зам дардан биш, бид төрөл бүрийн дарамт, шалгалт, гай зовлон, зовлон зүдүүр туулдаг. Гэхдээ Бурхан эдгээр ээдрээтэй нөхцөл байдлыг ашиглан бидний итгэл, Бурханыг хайрлах хайрыг төгс болгоно. Аль эрт Эзэн Есүсийг дагасан шавь нарыг би бодлоо. Тэд тийм ч олон үнэнийг сонсоогүй мөртөө дарангуйлал, бэрхшээлтэй нүүр тулах үедээ Эзэнд итгэх итгэлээ хадгалж чадсан. Эргэн ирсэн Эзэнийг угтан авч, эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үнэнийг уншиж, бүрэн аврагдах замыг олох аз надад тохиосон. Би ээжээсээ болоод үнэн замыг орхиж, үнэн, амийг олж авах боломжоо алдаж болохгүй.

Үүний дараа ээж цаг үргэлж миний өмнө уйлж, Төгс Хүчит Бурханд итгэсээр байвал надаас холбоогоо тасалж, өөр өөрсдийнхөө замаар явна гэсэн. Үнэнийг хэлэхэд ээжийг ийм байгааг харах надад үнэхээр шаналгаатай байсан. Намайг өсгөх ээжид амар байгаагүй, ээж намайг энхрийлэн хайрлаж, үргэлж намайг халамжилж, надад маш их санаа зовдог байсан. Ээж хэдийнээ 66 насалж, эрүүл мэнд нь сайнгүй байхад би ээждээ ачлалгүй байгаад зогсохгүй цаг үргэлж маш их зовоож байсан. Ээж хэрвээ өвдвөл мөс чанар минь үүнийг тэвчихгүй. Би жаахан сул дорой болж, ээждээ үнэхээр өртэй санагдаж, өөрийнхөө байдлын талаар ах эгч нартаа илэн далангүй хэлэхэд тэд надад Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм: “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг бол үнэн, үүнийг эрэлхийлэхийн тулд бүхнийг орхих ёстой гэдгээ би маш тодорхой мэдэж байсан ч сэтгэл хөдлөлд автаж байлаа. Ээжийгээ уйлж, гашуудаж байгааг хараад хүү нь байж ээжийгээ ингэж гуниглуулж байгаа нь ачлалгүй хэрэг гэж би бодсон. Гэхдээ үнэн хэрэгтээ ээж намайг өсгөж насанд хүргэсэн, намайг хайрлаж, халамжилсан, би ачлалтай байж, гэр орондоо ээжийгээ халамжлах ёстой ч миний амийг Бурхан надад өгсөн, Бурхан л намайг аварч чадна. Одоо Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүдэд Бурханы нигүүлслийг хүртэж, аврагдах боломжтой болох аз надад тохиосон. Би гэр бүлийнхээ хэрүүл тэмцлээс болж үнэн замыг орхиж, Бурханаас урваж болохгүй. Эзэн Есүс бас ингэж хэлсэн: “Хэрвээ хэн нэгэн Над руу ирж, өөрийн эцэг, эх, эхнэр, хүүхдүүд, ах эгч, дүүсийг, мөн өөрийн амийг ч үзэн ядахгүй бол Миний шавь байж чадахгүй(Лук 14:26).

Хожим нь би Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Энэ хэсгийг уншаад би, гаднаа ээж надад саад болж байгаа юм шиг харагдсан ч цаанаа бол Сатан саад болж, явуулга хийж байсныг ухаарсан. Ээжийгээ хайрлаж, ачлах сэтгэлээр минь далимдуулан намайг Бурханаас урвуулж, аврагдах боломжийг минь алдуулахын тулд Сатан над руу дайрч байж. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар ээжтэйгээ маш олон удаа нөхөрлөсөн ч ээж хэзээ ч эрж хайж, судлаагүй, байр суурь, эрх мэдлийг л шүтэж, тахилч, санваартнуудын үгэнд орсон. Ээж ялган таних чадваргүй, бусдын хэлсэн үгэнд сохроор итгэсэн учраас одоо маш өрөвдөлтэй байгаа, энэ нь миний итгэлээс болоогүй. Ингэж ухаараад эрх чөлөөг мэдэрч, Сатан ямар ёрын муу, жигшүүртэй болохыг тодорхой харсан. Бурханы ажил хүмүүсийг авардаг, харин Сатан хүмүүсийг уруу татан Бурханаас холдуулж, Бурханаас урвуулах гэж бүхнийг хийдэг. Би Сатаны мэхэнд автаж болохгүй, харин гэрчлэлдээ бат зогсох ёстой байсан юм.

Хожим нь сүмийн нэг найзынхаа гэрт сайн мэдээ номлохоор очтол тахилч тэнд байж байсан. Намайг хараад тахилч хоёр гараас минь зуурч, дүнсгэр царайлан “Чи Зүүний Аянгыг номлосоор л байна уу. Хэрвээ гэмшихгүй бол би чамайг цагдаад аваачиж өгнө” гэсэн. Гэсэн ч би буулт хийгээгүй. Дараа нь тахилч зулгуйдсан өнгөөр “Би чамайг чухал албан тушаалд бэлдэхээр төлөвлөж, хойд бүс нутгийн бүх чуулганыг чамаар удирдуулахыг хүсэж байлаа. Чамайг Зүүний Аянгад элсэнэ гэж би огт бодоогүй. Ямар урам хугармаар юм бэ! Чамайг одоо эргээд ирвэл тэргүүн санваартан болгох талаар би бодож үзнэ шүү. Харин чамайг ухаан суухгүй бол сүмээс даруй хөөж, чамаас холбоогоо тасал гэж бусад итгэгчдэд хэлнэ. Өмнөх бүх хүчин чармайлт, хийсэн бүхэн чинь талаар болно шүү” гэсэн. Тахилчийг тэгж хэлэх үед би “Намайг хөгжүүлэх талаар өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй байж одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авсан хойно яагаад тэгж байгаа юм бол? Сатан тахилчийг ашиглан намайг уруу татаж байгаа юм биш үү? Тахилч намайг Бурханаас урвуулах гэж байр сууриар хахуульдах гэлээ. Энэ бол Сатаны ов мэх. Хэрвээ би байр суурийн төлөө үнэн замыг орхиж, Бурханаас урвах юм бол аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо алдана. Тэр үед зэрэг дэвтэй байлаа гээд ямар ч утгагүй, эцэст нь би таягдан хаягдаж, шийтгүүлнэ” гэж бодсон. Би энэ бүхнийг тахилчид хэлэхэд тэр маш их уурлаж, миний хэлснийг няцааж чадахгүй болохоороо намайг хөөж тууж эхлэн, “Эндээс зайл, энэ хавиар дахиж битгий номло, үгүй бол чамайг цагдаад мэдээлнэ шүү” гэсэн. Ингэж хэлэнгээ намайг хаалгаар түлхэн гаргасан. Гэртээ харих замдаа би: “Тахилч байж Эзэний эргэн ирэлт шиг чухал зүйлийг судлахгүй, яллаж, эсэргүүцэхэд манлайлж, итгэгчдийн судалж шинжлэхийг нь болиулж, бүр намайг баривчлуулна гэж заналхийлж байгаа нь яавч жинхэнэ итгэгч биш” гэж бодсон. Хожим нь итгэлдээ бат зогсож байгааг маань ээж хараад бидэнд саад хийхээр оролдохоо больж, ахмад санваартан хэлсэн болохоор л өмнө нь тэр бүхнийг хийсэн гэдгээ бидэнд хэлсэн. Миний уур хүрч, Эзэн фарисайчуудыг яллаж байсныг саналаа. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй… Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:13, 15). Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсэг бас байгаа. “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг зориуд эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд бусдыг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Шашны ертөнцийн өнөөгийн удирдагчид фарисайчуудтай яг адилхан болохыг Бурханы үгийн илчлэлээс би олж харсан. Тэд бол үнэнийг үзэн ядаж, Бурханыг дайснаа болгодог антихристүүд юм. Өмнө нь фарисайчууд элдэв янзын цуурхал улайран зохиож, Эзэн Есүсийн эсрэг тэмцэж, яллаж, итгэгчдийг төөрөлдүүлж, Эзэн Есүсийг дагахад нь саад хийж, байр суурь, орлогын эх үүсвэртэйгээ үлдэх гэж ингэдэг байсан. Одоо шашны ертөнцийн удирдагчид Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүхэн үнэн гэдгийг хардаг, жинхэнэ итгэгчид үгийг нь уншмагцаа Бурханы дуу хоолойг таньж, Бүх хүн Бурханыг дагаж, өөрсдөд нь зусардаж, өөрсдийг нь дэмжихээ болино гэж айдаг. Тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Судрыг буруу тайлбарлахаас сийхгүй, төөрөгдөл тарааж, Эзэн ирсэн тухай бүх мэдээ худал, Бурхан махбодоор ирэх тухай ямар ч номлол худал гэдэг, ингэснээр итгэгчид Эзэний ирэлтийг тунхагладаг хүмүүсийн үгийг сонсож, итгэж, холбоо барихгүй. Хэн нэгэн Бурханы шинэ ажлыг хүлээж авмагц түүнийг зогсоохын тулд тэд чадах бүхнээ хийж, тэр ч байтугай сайн мэдээ номлож байгаа хүмүүсийг сатанлаг дэглэмд тушаадаг. Энэ шашны удирдагчид өөрсдөө Эзэнийг угтан авахгүйгээр барахгүй, итгэгчдийг хатуу хяналтдаа байлгадаг тул бүх хүн тэднийг дагаж Бурханыг эсэргүүцэн, гамшигт унаж, шийтгүүлдэг. Тэд маш атгаг, хорон санаатай. Тэд бол Бурханы илчилсэн эцсийн өдрүүдийн антихристүүд, Бурханы хараалыг хүртэх ёстой! Дараа нь тэд намайг хэчнээн дарамталж, саад болсон ч би итгэлдээ бат зогсож, сайн мэдээ түгээсээр байлаа.

Итгэлд минь саад учирсан тэр бүх хугацаанд би Бурханы хайрыг мэдэрч байсан. Бурханы үг намайг залж чиглүүлж, Сатаны уруу таталт, саад тотгорыг удаа дараа давж гарах боломж олгосон. Тахилч, санваартан, шашны энэ удирдагч нар бол Бурханыг эсэргүүцдэг антихристүүд, хаанчлалд ороход нь хүмүүст саад болдог бул хар чулуу болохыг би бас тодорхой харж, тэднийг чин сэтгэлээсээ голж, Төгс Хүчит Бурханыг дагах итгэлдээ бат зогссон. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, Бразил Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...