Манай гэр бүлийг хэн сүйрүүлсэн бэ?

2023-07-11

Хятад, Цай На

Нөхөр бид хоёр нэг тосгонд өсөж, багаасаа л аав ээжийгээ даган Эзэн Есүст итгэдэг байсан. Гэрлэснийхээ дараа би эмнэлэг нээж, нөхөр маань телевизийн сурвалжлагчаар ажиллаж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болж, тайван, жаргалтай амьдарч байлаа. 2008 оны сүүлчээр хадам ээж бид хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, нөхөр маань ажилтай завгүй болохоор хүлээн аваагүй ч итгэлийг минь дэмжсэн. Цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би Аврагч хориод жилийн өмнө бидний дунд ирж, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж байгаа, Бурханы ажил удахгүй дуусна, энэ бол бидний хувьд аврагдах цорын ганц боломж, үнэлж баршгүй, агшин зуурын энэ боломжийг алдвал насан туршдаа харамсана гэдгийг олж мэдсэн. Тиймээс Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхийн тулд би эмнэлгээ хааж, ах эгч нарын хамт сайн мэдээг түгээж эхэллээ.

2010 онд шашны итгэл үнэмшлийг дарж, устгахын тулд Хятадын Коммунист Нам телевиз, радио, сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, гутаан доромжилж, Христэд итгэгчдийг баривчилж, хяхан хавчихад нөхөр маань өөрийг нь чирэх вий гэж айсандаа Бурханд итгэхэд минь саад болж эхэллээ. Нэг өдөр нөхөр надад “Нам шашныг зөвшөөрөхгүй, бас итгэгчид гэр бүлээ орхидог гэж хэлдэг. Зүгээр л Бурханд итгэхээ боль. Үүнээс болж чи баривчлагдвал манай гэр бүл салж сарнина. Өмнөх шигээ л сүмд явж болдоггүй юм уу?” гэлээ. Би нөхөртөө “Энэ олон жил Бурханд итгэхдээ гэрийнхнээ орхихыг минь чи харсан уу? Энэ чинь Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарах гэж Намын зохиосон худал үг. Чи худал үгэнд нь итгээд байгаа юм уу? Бурхан эргэж ирээд, шинэ ажил хийж байгаа. Тэр хуучин сүмүүдэд явж байгаа хүмүүс эцсээ хүртэл дагалаа ч гэсэн үнэн, амийг олж авахгүй ээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би итгэлтэй байна, бас Бурханы мөрийг дагаж байна. Үнэн замыг би орхихгүй ээ” гэлээ. Маш шийдэмгий байгааг минь хараад нөхөр надад анхааруулж, “Яадаг ч байсан, чи Бурханд итгэж, цуглаанд явж болохгүй!” гэсэн. Тэрнээс хойш, өглөө эрт босож, гал зуухны өрөөнд нуугдан Бурханы үгийг уншиж, нөхөртөө мэдэгдэхгүйгээр гэр бүл, найз нөхдөдөө сайн мэдээ түгээхээс өөр арга байсангүй.

2012 оны нэг орой цуглаанаас иртэл нөхөр маань доод давхрын агуулахын үүдэнд сууж харагдсан. Орж ирэхийг минь хараад намайг газар унаган, өшиглөж, цохиж зодоход би хамаг хүчээрээ мултарч, дээд давхар луу гүйсэн ч намайг барьж аваад нүүр лүү алгадаж, хэрцгийгээр “Чи дахиж цуглаанд явахгүй шүү!” гэлээ. Толгой манарч, завжаар минь цус урсаж байлаа. Арав гаруй жил ханилахдаа анх удаа надад ингэж гар хүрсэн. Бурханд итгэснээс минь болж ингэж зэрлэгээр зодно гэж би огт төсөөлж байгаагүй. Тэр үед би жаахан сул дорой болж, айгаад, цуглаанд явж, үүргээ гүйцэтгэхээ түр больдог ч юм бил үү, нөхөр маань намайг дахиад зодвол яана гэж бодсон юм. Миний байдал буруу байгааг мэдэж байсан болохоор хурдхан Бурханд залбирч, итгэл, хүч чадал өгөхийг гуйлаа. Тэгээд Бурханы ийм үгийг санасан: “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг… Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй бээцийх үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Тийм ээ, мэдээж бүх зүйл Бурханы гарт байдаг. Бурханы зөвшөөрөлгүйгээр нөхөр маань надад юу ч хийж чадахгүй. Бурхан тэр өдөр тийм зүйл надад тохиолдохыг зөвшөөрсөн. Зодож, хашхирахаас нь айгаад үүргээ гүйцэтгэж зүрхлэхгүй бол гэрчлэлээ алдаж байгаа хэрэг биш үү? Нөхөр хяхан хавчиж байсан ч би гэрчлэлдээ бат зогсож, урьдын адил цуглаанд явж, үүргээ гүйцэтгэсээр байх ёстой байлаа.

2012 оны эцсээр Коммунист Нам Төгс Хүчит Бурханы Чуулганыг улам улайран хавчих болж, Бурханы сонгосон хүмүүст өргөн цар хүрээтэй эрс арга хэмжээ авч, баривчилж байлаа. Нэг өдөр цуглаан хийж байгаад би хэдэн хүнтэй хамт баривчлагдаж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан хэргээр арав хоног саатуулагдсан. Суллагдаад гэртээ харьтал нөхөр маань ууртайгаар, “Чи бодож үзсэн үү? Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдсан тухай чинь манай дарга нар, ажлынхан бүгд асууж байна. Би хүний нүүр харж чадахгүй, үнэхээр ичиж байна!” гэлээ. Би нөхөртөө “Бурханд итгэх нь зөв, жам ёсны зүйл, цуглаан хийж, сайн мэдээ түгээх нь нэр хүндтэй зүйл. Ёрын муу Нам л Христэд итгэгчдийг баривчилж, яллах гэж дайрч байна. Эрт дээрээс үнэн зам хавчигдаж ирсэн, энэ замаар явж байгаа хүмүүсийг Сатаны хүч хяхан хавчдаг, бүх л үеийн ариун хүмүүс сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийснийхээ төлөө баривчлагдаж байсан биз дээ?” гэсэн. Нөхөр маань ууртайгаар “Нэг юм тодорхой болгоё. Бурханд итгэхээ болино гэж амлавал хоёулаа сайхан амьдаръя, харин итгэсэн хэвээр байх юм бол салцгаая! Чиний сонгох эрх чөлөөнд би саад хийхгүй” гэж хариулсан. Бурханд итгэхийг минь болиулах гэсэндээ сална гэж сүрдүүлсэнд миний уур хүрч, жихүүдэс төрсөн. Коммунист Намын хавчлагаас болж арван жилийнхээ гэрлэлтийг хаях юм гэж би огт бодож байсангүй. Бид салах юм бол хүүхдүүдээ гарцаагүй шархлуулна. Би салахыг хүсээгүй ч Бурханаас урваад, Бурханыг дагаж, аврагдах боломжоо алдахыг бүр ч хүсээгүй. Энэ нөхцөл байдлыг яаж даван туулахаа мэдэхгүй байсан тул Бурханд залбирч, намайг залж чиглүүлэхийг гуйлаа. Тэгээд Бурханы үгийн энэ хэсгийг санасан юм: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийг бодоод би хэдий нөхөр маань намайг хавчиж байгаа юм шиг харагдаж байгаа ч үнэндээ Сатан нөхрийг минь ашиглан надад саад болж, намайг албадан Бурханаас урвуулж, аврагдах боломжийг минь алдуулах гэж байгааг харсан. Би Сатаны башир аргад дийлдэж болохгүй. ХКН-ын цуурхалд итгэсэн болохоор л нөхөр маань надад саад болж байгаа, тэдний худал үгийг нөхөртөө илчилбэл нөхөр маань ялган таних чадвартай болж, намайг хавчихаа болих байх гээд би нөхөртөө “Нам Төгс Хүчит Бурханы Чуулганыг доромжилж, муулж байгаа нь тэдний зохиосон цуурхал. Энэ олон жил сурвалжлагчаар ажилласан юм чинь Намын худал мэдээний бодит түүхийг чи хамгийн сайн мэдэх биш үү? Намд итгэж болохгүй гэж чи дандаа хэлдэг биз дээ? Бидний таних Төгс Хүчит Бурханд итгэгчдээс гэр бүлээ орхисон хүн байна уу? Би олон жил Бурханд итгэж байгаа ч аав ээж, хүүхдүүдээ сайн л халамжилж байгаа биз дээ?” гэсэн. Хэлснийг минь няцаах арга байгаагүй тул нөхөр маань ширүүхнээр “Бодлоо өөрчлөхгүйг чинь ойлголоо. Болж байна, Бурхандаа итгээд яв!” гээд хаалга саваад гараад явчихсан.

Үүний дараа гайхмаар нь, манай нөхөр шүүх дээр очоод салах өргөдөл гаргаж, шүүхээс биднийг эвлэр гээд явуулсан. Нөхөр маань миний цалингийн карт, банкны картыг авч, ажиллахгүй гэртээ байнга байж, намайг ажиглаж байсан тул би цуглаанд явж, үүргээ гүйцэтгэх аргагүй болсон. Нэг өдөр манай нутгийн тосгоны дарга утасдаж, цагдаагийн газраас чамайг Бурханд итгүүлж, сайн мэдээ түгээлгэж болохгүй, нөхрөөр нь сайн ажиглуулж бай гэж тосгоны хороонд мэдэгдсэн, тэгэхгүй бол чамайг баривчлагдвал бид ороогдоно гэлээ. Энийг сонсоод нөхөр маань намайг бүр ч их хавчсан. Нэг удаа хадам ээж бид хоёр унтлагын өрөөнд Бурханы үгийг аяархан нөхөрлөж байтал нөхөр сэм сонссоноо шууд орж ирээд, “Чи итгэсээр байх шив! Өөрийгөө л бодоод, намайг, үр хүүхдүүдээ огт бодохгүй юм аа. Чамайг баривчлагдвал бид ч бас хэрэгт орно!” гэж хашхираад, намайг цохиод авсан. Хүүхдүүд маань маш их айж, унтлагын өрөөндөө нуугдаад, гарч ирж зүрхлэхгүй, хадам ээж гунигтайгаар уйлж, тэр үед миний зэвүү хүрсэн. Итгэлээс минь болоод л Коммунист Нам гэрийнхнийг минь сүрдүүлэн надад саад хийлгэж, 80 настай хадам ээж, хүүхдүүдийг минь маш их айлгаж, дэндүү жаргалтай байсан гэр бүл иймдээ тулж, би маш их гуниглаж, гутарсан. Нөхөр маань миний итгэлээр далимдуулан байнга хэрүүл хийж, би цуглаанд явж, үүргээ гүйцэтгэж чадахгүй, нөхрийг гэртээ байхгүй үед л Бурханы үгийг уншиж байлаа. Ах эгч нартай цуглаан хийж, үүргээ гүйцэтгэж байсан өдрүүдээ үнэхээр их санасан, гэтэл гэр маань шорон болчихсон, би нөхрийнхөө хүйтэн хөндий байдал, зэмлэлийг хоёр сарын турш өдөр бүр тэвчиж, үнэхээр арчаагүй санагдаж, сэтгэлээр унаж, энэ байдал хэзээ дуусахыг мэдэхгүй байлаа. Миний зовлон тодорхой хэмжээнд хүрэхэд би залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би маш их шаналж, зовж, энэ нөхцөл байдлыг яаж давж гарахаа мэдэхгүй байна. Таны хүслийг ойлгоход намайг гэгээрүүлээч” гэсэн. Залбирсны дараа би Бурханы энэ үгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж, балмад догшин, хорлонтой байж, чѳтгѳрийн энэ хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, сайхан сэтгэлтэй, ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, аль эртнээс Бурханыг дайсан мэт харьцаж эхэлсэн, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үг надад Коммунист Нам бол Сатаны биелэл, дэлхий дээр ирсэн чөтгөр гэдгийг харуулсан. Тэд гадаад ертөнцөд шашны эрх чөлөөг зөвшөөрдөг гэж хэлдэг ч Бурханыг улайран хавчиж, Бурханы сонгосон хүмүүсийг харгисладаг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах үнэнийг илэрхийлж байгаа. Хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншаад үнэнийг ойлгож, өөрсдийнх нь чөтгөрлөг төрхийг хараад голж, хаях вий гэхээс Намынхан айдаг. Тэгэх юм бол хүмүүсийг үүрд хянах гэсэн зэрлэг санаархал нь нурах учраас тэд маш уурлаж, Христийг улайран мөшгөж, Бурханы сонгосон хүмүүсийг баривчилж, хавчиж байгаа. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг зохиомлоор буруутгаж, гүтгэхийн тулд элдэв янзын худал үг зохиож, үнэнийг мэдэхгүй маш олон хүнийг төөрөлдүүлж, үнэн замыг хүлээн авч зүрхлэхгүй болгодог. Маш олон Христэд итгэгчийн гэр бүлийнхэн тэдний худал үгэнд итгэж, тэдэнтэй хамт Бурханы сонгосон хүмүүсийг хяхан хавчдаг. Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө тэд ч бас эцэстээ тамд очно. Бодох тусам Коммунист Нам бол үнэндээ Бурханыг үзэн ядаж, хүмүүсийг сүйрүүлдэг чөтгөр болохыг би харсан. Тэд бол Бурханы заналт дайсан, би зүрх сэтгэлийнхээ гүнээс тэднийг үзэн ядаж, бас тэднийг хаяж, голоод, эцсээ хүртэл Бурханыг дагана гэж тангарагласан.

Тэгээд би Бурханы үгээс дахиад уншсан юм. “Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг… Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханы үгээс би Нам бол Бурханы эсрэг ажилладаг, Бурханы дайсан учраас Хятадад Бурханд итгэдэг бид асар их хавчлага, бэрхшээл амсах нь гарцаагүй. Бурхан ингэж тогтоосон. Бурхан бидний итгэлийг төгс болгохын тулд энэ хэцүү орчныг ашигладаг, бас ингэснээр бид агуу улаан лууг ялган таньдаг болж, түүнийг үзэн ядаж, голж чадна, түүнд хууртаж, хорлогдохоо болино. Гэтэл би Бурханы хүслийг мэдэлгүй, сөрөг болж, махан биеийн зовлонд гомдоллож, үнэнийг эрж хайгаагүй, сургамж аваагүй, маш тэрслүү байжээ. Бурхан маш эрхэм дээд мөртөө завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд ийм их шаналал, доромжлолыг тэвчдэг. Бурхан үг хэлж, ажиллахын тулд бие махбодтой болж, бидний дунд ирээд ёрын муу Коммунист Намын мөрдлөг, хавчлага, шашны ертөнцийн яллалтыг байнга туулж байгаа ч хүн төрөлхтнийг аврахаа огт болиогүй, үнэнийг илэрхийлж, биднийг усалж, хангасаар байгаа. Бурхан биднийг аврахын төлөө энэ бүх доромжлол, зовлон шаналлыг туулж ирсэн. Харин би Бурханыг дагаж, авралыг эрэлхийлэхийн тулд бага зэрэг зовоход зүрх сэтгэлд минь Бурханд итгэх жинхэнэ итгэл, дуулгавартай байдал байсангүй. Биеийн хэмжээ минь дэндүү жижиг байжээ. Тэр үед би гэмшиж, буруутай санагдаж, нөхөр маань надад яаж ч хандсан махан биеийнхээ сул дорой байдалд авталгүй, харин Бурханд найдан бат зогсож, Сатанд огт буулт хийхгүй, нугарахгүй гэж шийдсэн. Үүний дараа хэдий нөхөр минь намайг хавчиж, саад болж байсан ч би Бурханд залбирч, найдсан, Бурханы үгийн удирдамжийн ачаар тэгтлээ их шаналаагүй.

Нэг удаа би хуучин ангийнхандаа сайн мэдээ түгээснийг нөхөр маань олж мэдээд гэртээ ирж, намайг загнан, “Та нарыг сайн мэдээ номлож, хүмүүсийн гэр бүлийг сүйрүүлж байна гэж Намаас хэллээ. Чи ангийнхан, найз нөхдөдөө сайн мэдээ номлохоо больсон нь дээр шүү, тэгэхгүй бол би хүний царай харж чадахгүй болох нь” гээд, Бурханыг доромжилсон хэдэн юм бас хэлсэн. Бурханыг үзэн ядаж байгаа ширүүн харцыг нь хараад миний зэвүү хүрч байлаа. Хүмүүс Бурханд итгэж, Бурханы авралыг хүлээн аваасай гэсэндээ бид сайн мэдээ түгээдэг ч Нам үүнийг мушгин гуйвуулж, янз бүрийн худал үг зохиож, биднийг бусдын гэр бүлийг салгаж байна гэдэг. Тэд ёрын муу, ичгүүр сонжуургүй! Коммунист Нам олон жил Бурханы эсрэг ажиллаж, итгэгчдийг баривчилж, үр дүнд нь маш олон Христэд итгэгч баривчлагдаж, шоронд орсон. Өчнөөн олон Христэд итгэгч баривчлагдахаас зайлсхийж, гэртээ харьж чадахгүй, маш олон гэр бүл салж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байна. Энэ бүх Христэд итгэгчдийн гэр бүлийг сүйрүүлсэн буруутан нь Нам! Нөхөр маань Намын худал үгэнд мэхлэгдэж, зөв бурууг ялгаж чадалгүй Бурханыг, итгэлтэй хүмүүсийг үзэн ядаж байгаа нь Бурханы энэ үгийг надад сануулсан: “Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно… Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). “Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үг нөхрийн маань Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг надад харуулсан. Би Бурханд итгэж, сайн мэдээг түгээсэн болохоор манай нөхөр намайг хавчиж, болиулах гэсэндээ бүх л аргыг ашиглаж, Бурханыг доромжилсон зүйл хэлсэн. Өнгөн дээрээ надад чиглэсэн мэт харагдавч үнэндээ нөхөр маань үнэнийг, Бурханыг үзэн ядсан. Би нөхрийнхөө мөн чанарыг урьд нь хараагүй байж. Гэрлэсний дараа надад анхаарч, халамжилж, бүх зүйлд санал нийлж ирсэн болохоор надад сайн гэж боддог байсан. Харин Нам итгэлийг минь хавчиж, энэ нь нэр хүнд, ирээдүйд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг харах үедээ нөхөр маань тэс өөр хүн болж, намайг зодож, Бурханд итгэхийг минь болиулах гэж бүх л аргыг ашиглаж, Бурханыг доромжилж эхэлсэн. Энэ нь чөтгөрийн илрэл байсан. Эхэндээ би нөхрийгөө Коммунист Намын худал үгэнд төөрөлдсөн, худал үгийг ялган таньж чадвал ингэтлээ хавчихгүй байх гэж найдсан ч буруу байсныг тэгэхэд л мэдсэн. Нөхөр маань сурвалжлагч учраас Намын зохиосон худал мэдээний дотоод түүхийг маш сайн мэдэх ч худал үгэнд нь итгэж, итгэлийг минь хавчсаар байсан. Мөн чанартаа манай нөхөр Бурханыг үзэн яддаг чөтгөр байжээ. Урьд нь надад сайн хандсан нь хүүхдээ тээлгэж, гэрийн хөгшин залуу хүмүүсийг асруулах зорилготой байсныг би тодорхой харсан. Жинхэнэ хайр огт байгаагүй. Энэ нь надад Бурханы үгийг сануулсан юм. “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Би Бурханд итгэж, Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлж, зөв замаар явж, нөхөр маань Коммунист Намыг дагаж, Бурханы эсрэг замаар явж байсан. Бид адилхан замаар яваагүй, харилцан ойлголцолгүйгээр хамт амьдрах нь өөрөө зовлонтой байсан. Энийг тодорхой ойлгомогцоо би нөхрийнхөө талаарх хоосон санаагаа орхисон. Тэр үед Бурханы үгийг унших боломж хязгаарлагдмал, цуглаанд оролцох нь битгий хэл үүргээ гүйцэтгэж чадахгүй, маш их зовж байлаа. Тэр хэдэн өдөр би Бурханд яаран залбирч, гарах гарц нээж өгөхийг гуйсан юм.

Тэгтэл нэг орой нөхөр маань “Би өнөөдөр үзмэрч дээр очиж, ажлынхаа талаар, бас хэзээ юмс миний хувьд таатай болж эргэхийг асуусан” гэлээ. Би юу ч бодолгүйгээр “Чи итгэгч байж ийм ёрын муу хогонд итгэдэг хэрэг үү?” гэлээ. Санаанд оромгүй нь нөхрийн минь царай шууд хувирч, гэдэс рүү минь цохиод, уурлан хашхирч, “Бурханд итгээд байх юм бол энэ гэрээс зайл чи!” гэлээ. Тэр үед миний дотор эрхтнүүдийн байр солигдсон мэт маш их өвдөж, би газар хэвтээд, өвдөж шаналсандаа гэдсээ базаж байсан. Энэ гэрт нөхөр маань намайг өдөр бүр хавчиж, би Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэж чадахгүй нь, энэ хэвээр байвал үнэнийг эрэлхийлэх аргагүй болж, эцэстээ сүйрэх нь, тэр одоо надад хүч хэрэглэж, хөөнө гэж сүрдүүлж байна, энэ зовлон, тамлалыг цаашид тэвчиж чадахгүй гэж бодоод нөхрийгөө орхиж, тэр гэр шоронгоос өөрийгөө чөлөөлж, тамын амьдралаас дайжихаар шийдсэн. Тэр шөнө би орондоо ороод гаслан уйлж, хичээнгүйлэн барьж босгосон гэр орноо харж, юу юугүй нуран унах гэж буй арав гаруй жилийн хамтын амьдралаа, Коммунист Нам ийм сайхан гэр бүлийг устгасныг бодсон. Ялангуяа, хүүхдүүд минь яах бол, том охин бол өөрийгөө аваад явж чадна, харин бага охин минь дөрөвхөн настай, эрүүл мэндийн асуудалтай гэж бодоход сул дорой санагдсан. Би олон жил хамаг зүрх сэтгэлээ зориулан охиноо асарч, охиноосоо холдож байгаагүй. Хадам ээж ч бас хөгширч байна. Бид салах юм бол хэн хүүхдүүдийг халамжлах билээ? Ингэж бодоод сэтгэл минь шимширч байлаа. Би залбирч, намайг гэгээрүүлж, Таны хүслийг ойлгоход туслаач гэж Бурханаас гуйсан. Залбирсныхаа дараа Бурханы зарим үгийг бодлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа бахүний амийн зөн совин өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөдамийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). “Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд тохиромжгүй зохицуулалт хийнэ гэж айж байна уу? Чи махан биеийнхээ гэр бүлд яагаад үргэлж санаа зовдог юм бэ? Чи хайртай хүмүүсээ үргэлж хүсэмжилдэг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 59-р бүлэг). Бурхан бол хүний амийн эх сурвалж, бидний хувь заяаг захирдаг Нэгэн гэдгийг Бурханы үг надад харуулсан. Хүүхдүүд маань эрүүл саруул өсөх эсэх нь эцэг эх бидний хяналт дор байдаггүй, харин энэ бүгдийг Бурхан тодорхойлдог. Бага охины минь эрүүл мэнд ямар байх, амьдралд нь юу тохиолдох, ямар хувь заяатай байхыг Бурхан урьдчилан тогтоосон. Бурханы зохицуулсан юм бүхэн хамгийн сайн, хамгийн тохиромжтой байна. Гэтэл миний Бурханд итгэх итгэл дулимаг, хүүхдүүдийнхээ дэргэд байж, тэднийг асарч эрүүл өсгөх хэрэгтэй гэж үргэлж бодож байжээ. Би хүүхдүүдээ Бурханы гарт даатгаагүй, биеэ тоосон, мэдлэггүй байсан. Ээжийн хувиар охиныхоо дэргэд байвал дулаан байлгаж, сайн хооллож л чадна, харин хувь заяаг нь хянаж чадахгүй. Одоо би Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханд охиноо даатгаад, бүх санаа зовнилоо орхиж, Бурханыг даган, сайн мэдээ түгээж, үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Бурханы хүслийг ойлгоод би үнэхээр чөлөөлөгдсөн.

Маргааш нь нөхөр бид хоёр гэр бүл цуцлах асуудлаа зохицуулж, Бурханд итгэдгээс минь болж салж байгаа гэдгийг ажилтан олж мэдээд надад “Шашнаас болж байгаа учраас гарын үсэг зурангуутаа чи нөхөр хүүхэд, гэр орноо бүгдийг нь алдана. Сайн бодоод үз” гэж зөвлөсөн. Тэрийг сонсоод би бага зэрэг тээнэгэлзсэн. Хэдий нөхрийнхөө Бурханыг эсэргүүцэгч мөн чанарыг харж, хүүхдүүдээ Бурханы гарт даатгахад бэлэн байсан ч гарын үсэг зурвал гэр орон, үр хүүхэд, бүх юм байхгүй болно гэсэн бодол намайг эргэлзүүлсэн юм. Буруу байдалтай байгаагаа ухаараад би чимээгүйхэн залбирч, Бурханы энэ үгийг саналаа: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, тууштайгаар хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой… Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Бурханы үг намайг тэр дор нь гэгээрүүлсэн. Тийм ээ, би бол бүтээгдсэн зүйл, Бурханд шүтэн мөргөх нь миний хүлээсэн үүрэг. Бурханыг дагахын тулд бүхнээ орхиж, үнэн болон амийг эрэлхийлэх нь амьдралын зөв зам, энэ нь хамгийн үнэ цэнтэй, утга учиртай амьдрал. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд эцсийн өдрүүдэд гарч ирж, ажиллаж байгаа нь үнэлж баршгүй боломж. Бурханы авралыг хүлээн авч, Бурханы үгийн хангалтыг хүртэх хувьтай байгаа нь Бурханы нигүүлсэл, өршөөл. Бурханы ажил одоо удахгүй дуусах гэж байна, би бүх зүйлийг хойш тавьж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх ёстой, тэгэхгүй бол аврагдах боломжоо алдаж, насан туршдаа харамсана. Гэтэл нөхөр маань Коммунист Намыг даган, надад саад хийж, хавчихын тулд бүхнийг хийж, намайг дайсан мэт үзэж, “Бурхан” гэдэг үгийг дурдах төдийд намайг зодож байсан. Би тэр байшинд байхдаа Бурханы үгийг уншиж, гарч цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан. Гэр бүл салалт бол миний хувьд Бурханд итгэж, дагах цорын ганц зам байлаа. Тийм маягаар амьдарвал би хоосон хальс болох биш үү? Эцэстээ тамд очиж, Сатаны хамт шийтгүүлнэ. Бодит баримттай тулгараад би, нөхөр, гэр орон минь миний багана биш, харин намайг хорлож, сүйтгэхийн тулд Сатаны ашигладаг багаж хэрэгсэл, дөнгө гэдгийг тодорхой ойлгосон. Бурхан л миний багана, миний амийн хангалт, Бурханыг дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэх нь Бурханаар авруулж, сайн хувь заяа, хүрэх газартай болох цорын ганц зам. Би Петрийг бодсон. Петр Бурханд итгэж, үнэн болон амийг олж авахын тулд эцэг эхийнхээ хязгаарлалтаас салж, бүх зүйлээ орхин Эзэн Есүсийг дагасан. Би Петрийн жишээг дагаж, чөтгөрлөг нөхрийнхөө дөнгөнөөс ангижирч, чин сэтгэлээсээ Төгс Хүчит Бурханыг дагах ёстой байлаа. Тиймээс би тээнэгэлзэлгүйгээр гэр бүл цуцлах бичигт гарын үсэг зурсан.

Гэртээ очиход том охин минь “Ээж ээ, Бурханд итгэх чинь зөв зүйл, харин аав тантай яаж харьцаж байгааг хараад би таныг тэгж зовоосой гэж хүсээгүй. Би салахыг чинь дэмжиж байна” гэсэн. Охиныхоо үгийг сонсоод би маш их урам авсан. Найзууд маань салалтын тухай олж мэдээд, нэг дор хорь шахам хүн ирж, Бурханд итгэх итгэлээ орхи гэж ятгахад би тэдэнд шийдэмгий, итгэлтэйгээр “Бурханд итгэх нь зөв зам. Би эцэг эх, хүүхдүүдээ сайн харж халамжилдаг ч нөхөр маань Намын худал үгэнд итгэж, миний итгэлд саад болж, намайг зодож, над руу орилж хашхирч, салахыг хүчилсэн. Би ямар ч ёс жудаг, нэр төргүй амьдарч байсан, салахаас өөр сонголт байгаагүй. Коммунист Нам л манай гэр бүлийг сүйрүүлсэн” гэж хэлсэн. Тэд хариуд нь юу ч хэлээгүй.

Дараа нь би гэрээсээ явж, үүргээ гүйцэтгэж байсан хүмүүстэй нэгдээд ах эгч нарын хамт сайн мэдээ түгээж, Бурханы үгийг өдөр бүр уншиж, үнэнийг нөхөрлөж, Бурханы үгийн хангалтыг эдэлж эхэлсэн. Тайван, сэтгэл амар санагдсан. Коммунист Намын хавчлага, нөхрийнхөө саад тотгорыг амсаад би Бурханыг үзэн ядаж, хүмүүсийг сүйрүүлдэг Намын хорон муу царайг бүрэн олж харсан. Нам бол яалт ч үгүй Сатаны биелэл, Бурханы заналт дайсан. Би сэтгэлийнхээ угаас тэднийг жигшиж, голсон. Бас нөхрийнхөө Бурханыг эсэргүүцдэг жинхэнэ мөн чанарыг ялган таньж, тэр гэрийн торноос мултарсан нь бүгд Бурханы аврал байлаа.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...