Би энэ замаар явахаар сэтгэл шулуудсан

2022-01-21

Хан Чен, Хятад

Хэдэн жилийн өмнө би сайн мэдээ номлосны төлөө баривчлагдсан. Коммунист Нам “хууль сахиулалтад саад хийхээр шиэ жиао байгууллага байгуулж, ашигласны” төлөө надад гурван жилийн ял оноосон юм. Суллагдсаныхаа дараа эцэст нь дахин цуглаанд оролцож, үүргээ үргэлжлүүлж болох нь гэж бодсон, гэхдээ цагдаа нар намайг ажиглаж, эрх чөлөөг минь хязгаарласаар байх юм гэж төсөөлөөгүй. Аав ээж хоёр оршин суух бүртгэлийг минь хийлгэх гээд намайг цагдаагийн хэсэгт аваачтал хариуцсан цагдаа нь надад, “Чи энэ бүсээс явахыг хүсвэл надад мэдэгдэх ёстой шүү, таван жилийн турш энэ хотоос гарах, гадаад руу явах хориотой. Бас итгэлээ хэрэгжүүлж болохгүй. Шашны цуглаанд явсныг чинь олж мэдвэл чамайг буцаагаад шууд шоронд хийнэ. Тэгвэл суллагдана гэж бодсоны чинь гарз шүү!” гэж ширүүхэн хэллээ. Үүнийг сонсоод, аав ээж хоёр намайг дахиад баривчлагдах вий гэж айсандаа Бурханы үг уншуулахгүй, ямар ч ах эгчтэй холбоо бариулахгүйн тулд намайг харж байхыг эгчээс минь гуйсан. Эгч надад худалдагчийн ажил олж өглөө. Тэгээд намайг гадуур оройтох л юм бол утасдаад, “Хаана байна? Юу хийж байна” гэж асуудаг байсан. Нэг удаа таблет дээрээ Бурханы үг уншиж байтал эгч анзаарчхаад, Бурханы үг уншиж байна уу гэж шалгаан, тэр ч бүү хэл надаас таблет булаах гэж оролдсон. Роман уншиж байсан юм гэж бушуухан хэлтэл, эгч намайг тайван орхисон юм. Үүнээс хойш, эгчийг унтсаны дараа л хөнжил дор нуугдан Бурханы үг уншиж, ажлын дараа цуглаан руу сэм явахаас өөр аргагүй болсон.

Нэг өдөр эгч миний хуулж бичсэн Бурханы үгийг олоод, “Чи итгэж, цуглаанд оролцсоор байгаа юм биш үү?” гэж байцаалаа. Би, “Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх нь зөв зүйтэй, ердийн зүйл. Намайг зүгээр байлга!” гэж ууртай хариулсан. Тэгтэл манай эгч том эгч рүү яаран утасдлаа. Том эгч явж ирээд босго давав уу, үгүй юу намайг нүүрэн дундуур алгадаж, “Яаж чи итгэсээр байж зүрхэлж байна аа? Итгэлээсээ болж шоронд орлоо, үүнээс чинь болж ээж өдөр болгон нүдээ ширгэтэл уйлсан шүү дээ. Чамайг дахиад шоронд орчихвол ээж яахыг бодооч! Чи зүгээр л энэ Бурхан гэгч юмаа болиод, ээжийг ганц удаа ч болов тайван байлгаж болохгүй нь үү?” гэж над руу хашхичлаа. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод бараг тэсвэрлэлгүй, хацар даган нулимс асгарсан юм. Манай ээж намайг хүүхэд байхаас л маш их хайрладаг байсан, гэтэл би одоо том болчхоод ээжийн санааг зовоож байлаа. Намайг дахиад баривчлагдвал ээж тэсэж чадах болов уу? Би жаахан сул дорой болж байсан болохоор зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж гуйн, Бурханд даруйхан залбирсан юм. Дараа нь Бурханы ийм үгийг харсан: “Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд бодгаль болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь дэмждэг билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Тийм ээ, миний амьсгал болгон Бурханаас гаралтай. Бурхан намайг өсөж торниж байхад харж хандаж, хамгаалж байсан. Ямар ч сайхан сэтгэлтэй, тус ч хүмүүс, ялангуяа эцэг эхийн минь хайр, халамжийг бүгдийг нь Бурхан зохицуулсан. Би Бурханд талархаж, Бурханы хайрыг хариулах ёстой. Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвах нь мөс чанаргүй хэрэг. Би Бурханд итгэснийхээ төлөө шоронд орж, ээжийгээ зовоож, эрүүл мэндийг нь доройтоход хүргэснээ дахин бодлоо. Энэ бүгд Коммунист Намаас болсон биш үү? Хэрвээ тэд намайг баривчилж, хяхаж хавчаагүй бол аав ээж хоёр айх хэрэггүй байх сан. Коммунист Нам намайг Бурханаас урвуулахыг хүсдэг. Би тэдний явуулга амжилтад хүрэхийг зөвшөөрөхгүй. Ингэж бодоод шийдвэр минь сэргэж, гэрийнхэн хэчнээн их саад боллоо ч гэсэн Бурханд итгэж, Бурханыг дагах ёстой гэдгээ мэдсэн. Дараа нь, би ажиллахын хажуугаар цуглаанд бас оролцож, сайн мэдээ түгээсээр л байлаа.

2017 оны 2-р сард, нэг өглөө ажилдаа явах гээд бэлтгэж байтал танихгүй дугаараас дуудлага ирсэн юм. Залгасан хүн хэлэхдээ, “Би улс төр, хууль зүйн хэрэг эрхэлсэн хорооны дарга Чэнь байна. Нөгөөдрийн дотор ирж, Бурханд итгэдэггүй гэх мэдэгдэлд гарын үсэг зур. Манай нутгийн баривчлагдаад суллагдсан бусад бүх итгэгч аль эрт гарын үсэг зурчихсан, чи л үлдээд байна” гэлээ. Үүнийг сонсоод үнэхээр уур хүрсэн юм. Би итгэлээсээ үүдэн ердөө л цуглаанд оролцож, Бурханы үгийг уншдаг шүү дээ, гэтэл тэд үүний төлөө намайг шоронд хийж, эрүүдэн шүүж, тархи угаах гэж оролдсон. Одоо суллагдсаны минь дараа бас л ажиглалтад байлгаж, итгэлээ хэрэгжүүлж, цуглах боломж өгөлгүй, тэр ч бүү хэл итгэлээсээ татгалзсан юманд хүчээр гарын үсэг зуруулах гээд байсан. Тэд үнэхээр жигшүүртэй, ёрын муу шүү! Гэхдээ тэд намайг гарын үсэг зурахгүй гэж хэлбэл ажил дээр очоод, намайг буцаагаад шоронд хийчих болов уу гэж дараа нь бодогдсон. Би дахиад шоронд орж, тийм хүн бус амьдралаар амьдармааргүй байсан юм. Тийм болохоор тэр хүнд, “Маргааш, нөгөөдөртөө ажил гээд завгүй учраас цаг гарахгүй. Хэд хоногтоо очъё” гэж хэллээ. Гайхмаар нь маргааш өглөө нь надад Чэнь дарга, “Эрүүл мэндийн даатгалын дэвтэр чинь ирсэн байна. Өнөөдөр ирж ав” гэж мессеж явуулсан байсан. Тэр мессежийг хараад: “Би эрүүл мэндийн даатгалын дэвтэр авах хүсэлт огт гаргаагүй. Энэ нь Сатаны нэг заль уу?” гэж дотроо бодлоо. Тэгээд Бурханы хэлсэн үгийг бодсон: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Сатан олон арга мэхтэйг Бурханы үг сануулсан юм. Манай нутгийн баривчлагдаад суллагдсан надаас бусад бүх итгэгч гарын үсэг зурчихсан гэж хэлснээр Чэнь дарга намайг хуурч очуулахаар оролдож байж. Тэр мэх нь бүтэлгүйтсэн болохоор эрүүл мэндийн даатгалын дэвтрийг урхи болгон ашиглаж. Тэд үнэхээр зальхай юм. Энэ бүгдийг сайтар бодоод очихгүй байхаар шийдлээ.

Тэгтэл маргааш өглөө нь манай ажил дээр аав үнэхээр зовсон царайтай, яарч ирээд, “Өчигдөр өглөө эрт Чэнь дарга намайг өрөөндөө дуудсан. Тэгээд, чамайг итгэлээ хэрэгжүүлсээр байна уу, үгүй юу гэдгийг хотоос тусгайлан шалгаж байгаа гэсэн. Итгэдэггүй гэж мэдэгдсэн бичигт гарын үсэг зурвал бусад бүх хүний адилаар хэвийн амьдарч болно, тэгээд хэн ч чамайг ажиглаж, хайхгүй гэнэ. Харин гарын үсэг зурахгүй бол чамайг баривчилж, шоронд засан хүмүүжүүлэх юм байна. Аан гэж бай, итгэхээ болиод, зүгээр л очоод гарын үсэг зурчих” гэлээ. Үүнийг сонсоод би эгдүүцэж, ой гутсан юм. Аавдаа, “Аав аа, Бурханд итгэх нь зөв зам гэдгийг та мэднэ. Одоо гамшгууд ноцтой болж байна. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүмүүсийг цэвэрлэх, завхрал, гамшгаас аврахын тулд үнэнийг илэрхийлдэг. Гэтэл Коммунист Нам итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчин, өөрсөдтэйгөө хамт тамд унагахын тулд тэднийг албадан Бурханаас урвуулдаг. Гарын үсэг зурна гэдэг Бурханаас урвана гэсэн үг, тэгээд би эцэстээ сүйрнэ шүү дээ! Тэнд гарын үсэг зурж чадахгүй” гэж хэлсэн. Аав айж, түгшсэндээ надад, “Гарын үсэг зурахгүй бол цагдаа нар чамайг буцаагаад шууд шоронд хийнэ шүү дээ. Чи үнэхээр тэнд дахиад зовмоор байна уу? Чи өөрийгөө боддоггүй юм гэхэд дүү чинь яах болж байна? Коммунист Нам итгэгчийн бүхий л гэр бүлийнхний араас явдаг. Эгчийгээ хар. Эгч чинь багшийн дээд сургууль төгсчхөөд гайгүй дунд сургуульд ажилд орж чадах учиртай байсан, гэхдээ чиний итгэлээс болоод улс төрийн шалгалтад унасан шүү дээ. Үеэл чинь танай эгчийг дундаж сургуульд оруулах гэж танил талаа ашиглаж, өчнөөн их мөнгө зарцуулах ёстой болсон. Бас төрийн албаны шалгалтад тэнцсэн танай үеэл эмээ чинь итгэгч болохоор бас л улс төрийн шалгалтад унасан даг. Энэ жил дүү чинь багшийн дээд сургууль төгсөөд ажил хайна, чамайг гарын үсэг зурахгүй бол дүү чинь улс төрийн шалгалтад тэнцэхгүй, бас сайн ажил олж яавч чадахгүй. Чи дүүгийнхээ ирээдүйг баллаж байгаа юм биш үү? Аан гээ, шүд зуугаад л гарын үсэг зурчих. Зүгээр л нууцаар итгэж болдоггүй юм уу? Яахаараа ингэж зөрүүдэлдэг юм бэ?” гэлээ. Аавынхаа нүдэндээ нулимстай, дэндүү их санаа зовсондоо ам нь омголтож, зовсон царайг хараад маш их шаналж, сэтгэл хоёрдлоо. Хэрвээ би гарын үсэг зурвал Бурханаас урваж, араатны тамгаар тамгалуулна. Аврагдах ямар ч найдваргүйгээр Сатанд бүрэн олзлогдоно. Гэхдээ гарын үсэг зурахгүй бол баривчлагдаж, эргээд шоронд ороод, тэндээ тамлуулах байлаа. Биеийн зовлон яах вэ гэхэд, намайг үхтэл нь зодвол яана? Бас манай дүү улс төрийн шалгалтад тэнцэлгүй, ирээдүй нь хохирвол гэрийнхэн бүгд намайг насан туршид үзэн ядах байсан. Энэ бүхний тухай бодоод зүрх зүсэгдэх шиг л болсон. Тэгээд яахаа мэдэхгүй байлаа. Аавдаа, “Охин нь бодож үзье” гэж хэлсэн. Аавыг явсны дараа нулимс унаган Бурханд залбирч, “Бурхан минь, би цагдаа нарт баригдаад, буцан шоронд орж, эрүүдэн шүүгдэхээс айж байна, бас гэр бүлийнхэн маань татагдан орох вий гэж санаа зовж байна. Би сул дорой байна. Өө Бурхан минь, надад итгэл, хүч хайрлаж, гэрчлэлдээ бат зогсоход намайг замчлаач” гэлээ.

Залбирсны дараа Бурханы зарим үгтэй тааралдсан юм. “Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бурханы үгийг бодоод, Коммунист Намын хяхалт хавчлага, гэр бүлийн маань саад бүгд Сатаны сорилт, дайралт байсан гэдгийг ухаарсан. Сатан Иовыг уруу татсан үеийн талаар бодлоо. Иов эзэмшдэг бүхнээ хулгайд алдаж, тэр ч бүү хэл үр хүүхдээ алдаж, бие нь яр шарханд баригдаж, эхнэр нь түүн рүү дайрч давшилж, Бурханыг орхиод үх гэж хэлсэн, гэхдээ Иов гэрчлэлд зогсон, Бурханыг гэх итгэл, хүндлэлдээ найдаж, Бурханы талаар хэзээ ч гомдоллож, Бурханыг үгүйсгэлгүй, тэр ч бүү хэл Бурханыг магтан, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэв. Иов Бурханд цангинасан гэрчлэл хийж, Сатаны сорилтыг давсан юм. Сатаныг шившиглэж, ялснаар Иов эрх чөлөөт хүн болсон. Намайг шоронгоос суллагдсаны дараа Коммунист Нам итгэлээс татгалзсан бичигт албадан гарын үсэг зуруулах гээд гэр бүлийг минь ашигласан. Тэр болгон нь Сатаны сорилт, дайралт байж. Сатан намайг Бурханаас урвуулахын тулд миний гэр бүлээ гэх хайр, дүүгийнхээ ирээдүйд санаа зовох сэтгэлийг ашиглаж байж. Бурханаас урваснаар би гэр бүл, махан биеийн ашиг сонирхлоо хамгаалсан бол Сатанд олзлогдох байсан бус уу? Би Сатаны мэхэнд унаж болохгүй, харин ч Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэн, Иовын үлгэр жишээг дагах ёстой гэдгээ мэдэж байсан.

Дараа нь Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан хэчнээн ч ‘хүчирхэг’ бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Үүнийг үзээд, Бурханы эрх мэдэл, дээд эрхийн талаар жаахан ойлголттой болсон. Сатан хэдий зэрлэг балмад ч гэсэн Бурханы гар дахь шатрын хүү, Бурханд үйлчлэл үзүүлэх хэрэгсэл төдий. Би баривчлагдаж, ХКН-ын гарт эрүүдэн шүүгдсэнээ эргээд бодох нь ээ, махан бие минь сул дорой байх үед Бурханы үг итгэлийг минь нэмэгдүүлж, бэрхшээл бүрийг даван туулахад хөтөлсөн. Шоронгоос суллагдсаны дараа намайг Коммунист Намынхан ажигласаар байсан, тэдний цуу ярианд хууртсан гэр бүлийнхэн маань ч намайг цагддаг байсан. Гэхдээ Бурханы үгийн удирдамжаар би зарим үнэнийг ойлгож авч, сорилтыг ар араас нь даван туулж, Бурханыг дагах шийдвэр минь батажсан юм. Тэр бүхний туршид, Сатан бол Бурханы сонгосон хүмүүсээ төгс болгох хэрэгсэл төдий гэдгийг олж харсан. Надад айх зүйл байгаагүй юм. Бурхан бүх зүйлийг захирдаг, бас хүн бүрийн хувь заяаг хариуцдаг. Миний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг, үүнийг өөр хэн ч шийдэж чадахгүй. Дүү минь ажил олж чадах эсэх, ямар ирээдүйтэй золгох эсэх гэх зэрэг эдгээр зүйлийг бүгдийг нь Бурхан тогтоодог. Коммунист Нам өөрсдийнхөө хувь заяаг ч хянаж чаддаггүй байж миний амьдрал, үхэл, дүүгийн минь ирээдүйг хянаж яаж чадах юм бэ? Би нэг өдөр дахин цагдаа нарт баривчлагдаж, эрүүдэн шүүгдэх боллоо ч энэ нь Бурхан ийм зүйл болохыг зөвшөөрснөөс үүдэлтэй. Би Бурханд найдаж, гэрчлэлд зогсох ёстой. Амиа нандигнаж, гэр бүлийнхээ ашиг сонирхолд санаа зовж, Бурханаас урвасан бичигт гарын үсэг зурах юм бол ичгүүртэй хэрэг болно. Би амьд явлаа ч гэсэн алхаж яваа үхдэлээс цаашгүй болно шүү дээ. Ингэж бодоод Сатаны ямар ч сорилт, дайралтыг эсэргүүцэж, гэрчлэлдээ бат зогсон, Сатаныг шившиглэхээр сэтгэл шулуудлаа!

Тэр орой гэртээ харьтал эгч маань, “Улс төр, хууль зүйн хэрэг эрхэлсэн хороо чамд гурван хоног өгсөн. Маргааш сүүлийн өдөр нь. Чи явж гарын үсэг зурах юм уу, үгүй юу? Аав ээж хоёр хөгширч байна, чиний талаар цаг үргэлж л санаа зовох юм. Чамайг шоронд байсан бүхэл бүтэн гурван жилийн туршид тэр хоёр бараг л нойр хоолгүй байсан. Одоо чи суллагдчихаад итгэгч хэвээрээ л байгаа болохоор аав ээж хоёр бас л айдас хүйдэстэй амьдарч байна. Тэр хоёрын урмыг ингэж хугалж болж байгаа юм уу? Чамд ер нь мөс чанар гэж байна уу? Тэр бичигт гарын үсэг зурахаар үхчих гээд байна уу?” гэж над руу хашхичлаа. Сатан дахиад гэр бүлээр минь дамжуулан над руу дайрч байгаа нь энэ гэдгийг би ухаарсан. Тэгээд Бурханы үгийг бодлоо: “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханд итгэх итгэл минь зөв зам, би юу ч боллоо гэсэн Бурханд үнэнч үлдэх ёстой гэдгээ мэдэж байсан юм. Коммунист Нам миний итгэлд саад болохын тулд гэрийнхнийг минь төөрөлдүүлж, дарамталсан. Энэ нь үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг Коммунист Намын чөтгөрлөг мөн чанарыг надад тодорхой харуулсан юм. Би тэднийг зүрх сэтгэлээсээ жигшин, голсон. Бурхан бас эдгээр нөхцөлд миний Бурханд итгэх итгэл, үнэнч байдлыг туршиж байлаа. Бусдын ямар ч ойлголт, дэмжлэггүйгээр ч би гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх ёстой байсан. Ингэж бодоод, эгчдээ: “Аав ээж хоёр нойр хоолондоо муудаж, байнга санаа зовж байгаа нь хэний буруу юм бэ? Энэ нь бүгд Намын буруу биш үү? Бурханд итгэж, сайн хүн байж, зөв замыг дагах нь зөв зүйтэй, байх л зүйл. Гэтэл Нам намайг баривчлаад зогсохгүй хамаг гэр бүлийг минь үүнд татан оролцуулж, бидэнд ямар ч гарах гарц үлдээсэнгүй. Нам л буруутай!” гэж хэллээ. Тэр мөчид том эгч залгаад, хариулт нэхэж, “Чи маргааш гарын үсэг зурах юм уу, үгүй юу? Чамд хоёр сонголт л байна. Нэг бол Бурханд итгэхгүй гэж амласан бичигт гарын үсэг зураад үргэлжлүүлэн ажиллаж, мөнгө олж, сайхан амьдралаар амьдар, эсвэл зуралгүй шоронд орохоо хүлээ!” гэлээ. Би, “Буцаад шоронд орох ёстой боллоо ч тэр бичигт гарын үсэг зурахгүй!” гэж баттай хариулсан. Том эгч ууртайгаар утсаа тасалж, нөгөө эгч маань намайг зүгээр л үл тоосон.

Дараа нь би үүргээ биелүүлэхээр тэр хотоос нүүсэн юм. Тэгээд Сатаны хүлээсээс ангижирч, Бурханы төлөө өөрийн бие, сэтгэлийг зарлагадсан. Гурван жилийн өмнө тийм явдал болсон юм. Тэр бүх туршлагаа эргээд бодохоор зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрдэг. Энэ нь миний хийсэн хамгийн зөв сонголт шиг санагддаг. Үүнд би хэзээ ч харамсахгүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зөвхөн Бурханы Хайр л Жинхэнэ

Шиаодунг Сычуань муж Бурхан: “Мянга мянган жилийн турш завхруулагдсан Хятад үндэстэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Бүх төрлийн вирус...

Шүүлт бол Бурханы хайр

Сиен, Америкийн Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан...

Leave a Reply