Сатаны чанд бүслэлтээс гарсан нь
Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын зүүн хойд хэсэгт тэсгим хүйтэн болж, газар дээр буусан цас үл хайлж, гадуур явж буй хүмүүс маш их даарснаас гараа сугандаа хавчуулж, нуруугаараа бөгтийн болгоомжтой нь аргагүй алхацгааж байсан билээ. Тэр нэгэн өдөр өглөө эрт хүргэн ах, эгч, арваад ах эгч нарынхаа хамт гэртээ дулаахан орон дээр сууцгааж байхад маань салхи баруун хойноос салхилж байсан юм. Хүн бүхэн хажуудаа Библиэ тавиад, гартаа “Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг” гэх ном барьцгаажээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгч Бурханы ажлын гурван үе шаттай холбоотой үнэний талаар нөхөрлөж байлаа. Ийнхүү нөхөрлөх явцдаа хоёр эгч ажлын гурван үе шатыг зургаар дүрсэлцгээв: “Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе, дараа нь Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хувааж болно. Ажлын үе шат бүр нь өмнөх үе шатаасаа илүү өндөр, илүү гүн гүнзгий байдаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бол ажлын эцсийн үе шат бөгөөд энэ үе шатанд Бурхан хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд үг илэрхийлдэг...” Бид толгой дохин сонсоцгоож, зүрх сэтгэл маань цэлмэв: Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ийм олон нууц байна гэж хэн бодох вэ дээ! Бурханаас Өөрөөс нь өөр хэн Бурханы ажлын энэ гурван үе шатыг ийм тодорхой ярьж чадах вэ дээ? Энэ үнэхээр Бурханы ажил мөн! Бид дараа өдрийн орой хүртэл үргэлжлүүлэн нөхөрлөсөн бөгөөд бүлгийнхэн маань бүгд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрэлхийлж, судлахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа хоёр эгч Бурхан бие махбодтой болохын ач холбогдлын талаарх үнэнийг нөхөрлөж, бусад нь анхааралтай сонсож байх үед гэнэтхэн манай чуулганы удирдагч Ван Пин хүрээд ирэв. Тэрээр гэрт оронгуутаа Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгчийг хуруугаараа чичлэн: “Энэ хоёр юу хийж байгаа юм бэ?” гэж надаас асуув. “Тэд бол Жан эгч, Му эгч хоёр” гэж би шулуухан хэлэв. Ярьж ч дуусаагүй байтал тэрээр унтууцсан өнгөөр: “Жан эгч, Му эгч гэж хэн юм? Зүүний Аянгын номлогчид гэдгийг нь би харж байна. Тэд бол хонь хулгайлагчид...” гэж хэлэв. Ван Пинийг ярьж дуусахад бид бүгд цочирдон сууж байлаа. “Ван Пин эгч хөршөө өөр шигээ хайрлах талаар, бас дайснаа хайрлах талаар бараг үргэлж ярьдаг мөртлөө яагаад өнөөдөр энд ирж ийм үндэслэлгүй зүйл хэлдэг билээ? Яагаад энэ хоёр эгчийг шүүж, яллаж байгаа юм бол?” гэж би дотроо бодов. Намайг ийнхүү бодож байтал Жан эгч Ван Пинд хандан: “Эгч ээ, өнөөдөр бид энд ирсэнд ямар нэг далд санаа зорилго байхгүй. Эзэн Есүс хэдийнээ эргэн ирсэн. Бид ердөө Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээхийг л хүсэж байна” гэж хэлтэл Ван Пин Жан эгчийн яриаг таслан: “Эзэний эргэн ирсэн гэнэ ээ? Удирдагчаар ажиллаж буй бид хүртэл Эзэний эргэн ирэлтийн талаар юу ч мэдээгүй байхад та нар энэ тухай яаж мэдэх юм бэ? Энэ боломжгүй! Эзэн Есүс: ‘Надаас өмнө ирсэн бүхэн хулгайч, дээрэмчид юм: харин хонин сүрэг тэднийг сонсоогүй’ (Иохан 10:8). гэсэн байдаг. Та хоёр хоёулаа яг одоо яв, дахиад энд хэзээ ч бүү ир” гэж хашхирав. Ван Пинг ингэж хэлэхэд би дотроо зэвүүцэж: Эгчийн номлол үргэлж ухаалаг, үндэслэлтэй байдаг мөртөө яагаад гэв гэнэт ийм энэрэлгүй болж чадав аа? гэж бодов. Тэгээд би Ван Пинд хандан: “Ван эгч ээ, орой болчихлоо шүү дээ. Та тэднийг хаашаа яв гээд байгаа юм бэ? Эзэн бидэнд дайснаа хайрлах ёстой гэж заадаг, Бурханд итгэдэг энэ хоёр эгчийн тухайд бол хэлэх ч хэрэггүй. Хэрэв бид энэ хоёр эгчид ийм маягаар хандвал Эзэнд итгэгчидтэй огт адилгүй байх болно” гээд хэлэх зүйлээ хэлж ч дуусаагүй байхад Ван Пин хүргэн ахын маань эхнэрийн гарыг санаа зовсон байдалтай атган, түүнд болон нөхөрт нь хандан: “Хэрэв Жао Ган энэ хоёр эмэгтэйг явуулахыг хүсэхгүй байгаа юм бол бүгдээрээ явцгаая. Тэднийг битгий сонс!” гэв. Тэгээд тэр хоёрыг хөтлөн явж одлоо.
Тэднийг явсны дараа Му эгч бидэн рүү эргэж хараад: “Ах, эгч нар аа, дөнгөж сая харсан зүйл чинь ямар санагдаж байна вэ? Бүгдээрээ энэ тухай хэлэлцье!” гэв. Ах, эгч нар бүгд над руу харж, хэн нь ч юу ч хэлсэнгүй. “Эгч ээ, сүүлийн хоёр өдөр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, таны нөхөрлөлийг сонсоод би Төгс Хүчит Бурханы үг бол үнэн гэдэгт, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэж байна. Гэхдээ Ван Пингийн хэлсэн зүйл учир шалтгаангүй зүйл бас биш ээ. Эцсийн эцэст тэр бол бидний удирдагч, бас Эзэнд удаан хугацаанд итгэсэн. Тэр Библийг сайн мэддэг бөгөөд Эзэний төлөө үргэлж завгүй ажиллаж, өөрийгөө зарлагадсан. Хэрэв Эзэн эргээд ирсэн бол тэрээр хамгийн түрүүнд мэдэх ёстой хүн юм” гэж би шулуухан хэлэв. Жан эгч эелдгээр ийнхүү хариулав: “Бурханыг эргэн ирэхэд хамгийн түрүүнд удирдагчид олж мэдэх ёстой бөгөөд дараа нь тэд итгэгчдэд хэлэх ёстой гэж хүмүүс итгэдэг ч ингэж бодох үндэслэл Эзэний үгэнд үнэхээр байдаг гэж үү? Энэ нь үнэн болон Бурханы ажлын баримтуудтай нийцдэг гэж үү? Эзэн Есүс: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг’ (Иохан 10:27). ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2:7). гэсэн. Ирэх үедээ Тэрээр гарцаагүй үг айлдаж, үнэнийг илэрхийлэх бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, улмаар үүнийг эрэлхийлж, хүлээн зөвшөөрсөн бүх хүн Эзэнийг эргэн ирэхэд угтан авч, Бурханы өмнө өргөгдөнө гэдгийг Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн байдаг. Эргэн ирэх үедээ энэ тухайгаа аль нэг удирдагчийг гэгээрүүлнэ гэж Эзэн хэлсэн үү? Үгүй, тэгж хэлээгүй. Тиймээс хүмүүсийн ийм үзэл бодол хүмүүсийг зүгээр л төөрөгдүүлж, будилуулдаг бөгөөд хэрэв тэд энэхүү мэдэгдлийн дагуу Эзэн өөрсдийг нь гэгээрүүлэхийг хүлээх юм бол огт идэвхгүйгээр төгсгөл ирэхийг хүлээж байгаа хэрэг юм. Төгс Хүчит Бурханы үгэнд юу гэж хэлснийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: ‘Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?). Эзэн ирэх асуудлын тухайд хэрэв хүмүүс өөрсдийн үзэл, төсөөллийг сохроор баримтлан, үнэнийг үл эрэлхийлж, Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа үл төвлөрүүлж, үүний оронд Бурхан өөрсдийг нь гэгээрүүлэхийг л хүлээвэл Эзэний эргэн ирэлтийг хэзээ ч угтан авч чадахгүй гэдгийг Бурханы үгээс бид ухаардаг. Бурханы дуу хоолойг сонсохыг хичээдэг хүмүүс л Эзэний илрэлтийг угтаж чадна. Үнэн хэрэгтээ, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг дагасан хүмүүсийн нэгийг нь ч Бурхан Есүсийг дагахаас нь өмнө гэгээрүүлээгүй юм. Тэд хэн нэгэн Эзэн Есүсийг гэрчилж байхыг сонсоод юм уу Эзэн ярьж, номлол айлдаж байгааг сонсоод Эзэний дуу хоолойг таньсныхаа дараа Түүнийг дагасан байдаг. Хэдийгээр Петр Бурханы гэгээрлийг хүртэж, Эзэн Есүс бол Христ, бас Бурханы Хүү гэдгийг танин мэдсэн ч энэ нь Эзэн Есүсийг хэсэг хугацаанд дагасны дараа л тохиолдсон юм. Эзэний үг болон ажлаас Түүний талаар тодорхой мэдлэгтэй болсны дараа л тэрээр Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт олж авчээ. Энэ бол баримт. Одоо эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврах ажлыг хийдэг. Олон хүн Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч, дагаж байгаа ч тэдний дунд Бурханыг дагахаасаа өмнө Түүний гэгээрлийг олж авсан нэг ч хүн байхгүй. Бурхан зөвт бөгөөд хэнийг ч илүүд үздэггүй нь лавтай. Бурхан үнэнийг эрэлхийлэхээр цангадаг сайхан сэтгэлтэй хүмүүсийг таашаан үздэг. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: ‘Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно. … Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно’ (Матай 5:6, 8). Мөн Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: ‘Өөрийнх нь илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чадах, Түүний даалгаврыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулдаг хүмүүсийг Тэр хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр хайдаг’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Хүн үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа цагт түүний байр суурь ямар байх, Библийн талаар хэр их ойлгодог байхаас үл хамааран Бурхан түүнийг гэгээрүүлж, чиглүүлэх бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, илрэлтийг нь харах боломж олгоно гэдгийг энэ нь бидэнд харуулж байна. Бурхан эргэж ирэх үедээ эхлээд өөрсдийг нь гэгээрүүлнэ гэж удирдагчаар ажилладаг хүмүүс боддог бол тэд Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй, Бурханы зөвт зан чанарыг мэддэггүй болох нь харагдаж байна. Мөн түүнчлэн тэд маш их биеэ тоосон гэдгийг энэ нь илчилдэг. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлсэнчлэн: ‘Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “тодорхой хардаг” хүмүүс мунхаг гэж Би хэлдэг, тэд бүгд биеэ тоосон, мэдлэггүй байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол шоргоолжноос ч өчүүхэн байж, хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Цаг ямагт “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” гэцгээдэг хүмүүс—бүгд биеэ тоосон биш гэж үү?’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Бурханы төгс хүчин болон мэргэн ухаан ойлгохын аргагүй гүн гүнзгий билээ. Хүмүүс бол ердөө өчүүхэн бүтээлүүд юм. Тэдний оюун ухаан болон бодол хязгаарлагдмал, тэгэхээр бид яаж Бүтээгчийн ажлыг ухан ойлгож чадах билээ дээ? Тиймээс Эзэний эргэн ирэхийг хүлээнгээ бид Бурханыг зүрх сэтгэлдээ хүндэлж, анхааралтай хайж, судалсаар байх ёстой. Бурханыг дур зоргоороо хязгаарлаж, шүүхийн тулд бид өөрсдийн үзэл, төсөөллийг ашиглах ёсгүй, учир нь энэ нь Бурханы зан чанарт халдаж, бас жинхэнэ аврал хүртэх боломжийг маань үгүй хийх болно.”
Бурханы үгийг сонссоныхоо дараа би, бид Бурханы өмнө үнэхээр шалихгүй, бүр шоргоолжноос ч өчүүхэн гэдгийг ойлгов. Түүнчлэн бид биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараар дүүрэх хүртлээ Сатанаар завхруулагдсан билээ. Бид Бурханы хязгаарлахын тулд өөрсдийн төсөөлөл болон үзэлд үргэлж найдах дуртай бөгөөд Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй байх үед бүр Бурханыг үгүйсгэж, яллаж, эсэргүүцдэг. Мэдээж, хэрэв хүн үнэнийг ойлгодоггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг өчүүхэн төдий ч хүндэлдэггүй бол хүссэн бүхнээ хийж зүрхэлнэ. Энэ нь маш аюултай! Энэ нь надад Эзэн Есүсийн нэгэнтээ хэлсэн үгийг сануулав: “Танд талархъя, өө, тэнгэр, газрын Эзэн, Эцэг минь, учир нь Та эдгээр зүйлийг ухаалаг, цэцэн хүмүүсээс нууж, балчир хүүхдүүдэд илчилжээ. Тийм ээ, Эцэг минь: учир нь энэ нь Таны нүдээр сайн гэж харагдсан билээ” (Матай 11:25-26). Үнэхээр тийм юм байна гэдгийг би өнөөдөр л харсан юм! Бурханы үгийн илчлэл болон Жан эгчийн нөхөрлөл надад “Эзэнийг эргэн ирэх үед энэ талаар удирдагчид хамгийн түрүүнд гэгээрэх учиртай” гэсэн санаа нь худал хуурмаг, утгагүй болохыг, үнэнтэй ердөө нийцдэггүй болохыг, мөн хүний үзэл, төсөөллөөс л гарсан болохыг ухааруулсан юм. Бодит амьдралд бол үнэнээр цангаж, Бурханы дуу хоолойг эрэлхийлдэг хүмүүс л Бурханы ажил ба удирдамжийг хүлээн авч, Бурханы өмнө хүргэгдэх боломжтой байх болно. Энэ нь надад Бурханы шударга, зөвт байдлын талаар шинэ ойлголтыг өгсөн юм. Бурханд талархъя!
Гурав дахь өдрийнх нь өглөө эрт Жан эгч, Му эгч хоёрыг явсны дараа чуулганы маань дээгүүр зиндааны хамтран зүтгэгч Гуань ах ирж, “Жао ах аа, таныг Зүүний Аянгад итгэдэг гэж би сонслоо?” гэж надад хэлэв. Би чин сэтгэлээсээ: “Тийм ээ, би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан, яагаад гэвэл Төгс Хүчит Бурханы үгээр дамжуулан би, Түүний ажлын гурван үе шатны нууц, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол гэх зэрэг урьд нь ойлгодоггүй байсан олон үнэнийг ойлгодог болсон. Төгс Хүчит Бурханы үг бол Илчлэл номонд зөгнөсөн ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг’ болохыг би харж байна” гэж хэлэв. Гуань ах над руу зэрвэс хараад: “Жао ах аа, та үнэхээр энэ хүмүүсийн итгэдэг зүйлийг дагах гэж байгаа юм уу? Тэд ямар төрлийн хүмүүс болохыг мэдэх үү?” гэв. “Тэд хүн чанар сайтай бөгөөд үнэний талаар маш тодорхой нөхөрлөдгийг би харж байна. Тэдний хэлэлцсэн бүх зүйл Бурханы ажлын үнэнтэй холбоотой байсан. Сүүлийн энэ хоёр хоногт би үнэхээр ихийг олж мэдлээ” гэж би хариулсан юм. Гуань ах надад уурлан: “Чи яаж ийм зөрүүд байж чадаж байна аа? Еврей 6:6-8-д: ‘Хэрвээ тэд унавал, тэднийг гэмшлээр дахин шинэчлэх боломжгүй; учир нь тэд өөрсдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог. Учир нь өөр дээрээ үргэлж асгарах бороог ууж, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал ургуулдаг газар Бурханаас ерөөл хүртдэг: Харин өргөст ургамал, халгай ургуулдаг газар нь гологдож, хараалд ойртон; шатаагдаж дуусдаг.’ гэсэн байдаг. Чи чинь номлогч шүү дээ, бас Эзэний нигүүлслийг маш их эдэлсэн мөртөө ах, эгч нарыг Эзэнд итгэхэд нь залж чиглүүлэхгүй байгаад зогсохгүй, харин ч манай чуулганаас явахад хүргэж байна. Чи шийтгүүлэхээс айхгүй байна гэж үү? Хэрэв чи одоо буцаж эргэхгүй бол Эзэний хамгаалалтыг алдаж, аз жаргалтай амьдарч чадахаа болино. Урьдын өвчин чинь сэдэрч, хоёр хүүхэд чинь сайн ажилтай болохгүй...” гэв.
Гуань ахыг авсны дараа би бага зэрэг хямран: “Түүний хэлсэн зүйлс ортой юм шиг байна. Тэгэхээр Төгс Хүчит Бурханд итгэх итгэл минь Эзэний нигүүлслийг алдахад хүргэвэл би яах вэ?” гэж бодов. Энэ тухай бодонгуут зүрх алдаж, би яаравчлан өвдөглөн сууж, Бурханд залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Гуань ахын үг намайг бага зэрэг сул дорой болголоо. Түүний хэлсэн зүйл үнэхээр үнэн үү, үгүй юу? Би одоо яахаа үнэхээр мэдэхгүй байна...” Бурханд ийнхүү залбирч байтал эхнэр минь эргэж ирээд, би түүнд дөнгөж сая юу болсон талаар хэллээ. Миний хэлснийг сонсоод эхнэр бухимдаж: “Тэр үнэхээр тэгж хэлсэн гэж үү?” гэв. Намайг толгойгоо дохиход эхнэр маань санаа зовсон байдалтайгаар: “Тэрээр олон жилийн турш Эзэнд итгэсээр ирсэн голлох удирдагч бөгөөд Библийг маш сайн мэддэг. Бидэнд худал хэлнэ гэж би бодохгүй байна. Хэрэв энэ нь үнэхээр түүний хэлсэн шиг байвал бид яах ёстой юм бол оо?” гэв. Яг тэр мөчид би Жан эгч, Му эгч хоёрын нөхөрлөсөн Бурханы ажлын гурван үе шатны үнэний талаар гэнэт бодов: Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг гурван үе шатанд хуваадаг ч ажлын гурван үе шатыг бүгдийг нь нэг Бурхан явуулдаг. Энэ тухай бодонгуут гэнэтхэн бүх зүйл тодорхой болж, би эхнэртээ хандан: “Гуань ахын хэлсэн зүйл буруу юм шиг байна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авснаар бид Эзэний замыг орхиж, Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг гэж тэр хэлсэн боловч сүүлийн хэдэн өдөр бидний уншсан Төгс Хүчит Бурханы үг бол үнэхээр Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн. Төгс Хүчит Бурханыг дагаснаар бид үнэн хэрэгтээ Хурганы мөрийг дагаж байгаа юм. Бид бол ухаалаг охид. Эзэн яагаад биднийг шийтгэнэ гэж?...” хэмээн пал хийтэл хэллээ. Энэ талаар ид нөхөрлөж байхад Жан эгч, Му эгч хоёр орж ирэв...
Эхнэр маань Гуань ахын манайд ирэхдээ хэлсэн зүйлийг хоёр эгчид ярихад Жан эгч энэ бүх зүйлийн талаар надад ямар санагдсаныг асуув. Тиймээс би өөрийн мэдэрсэн сул дорой байдал, дөнгөж сая ойлгож авсан зүйлээ хэлэв. Жан эгч инээмсэглэн: “Бурханд талархъя! Энэ бол үнэхээр цэвэр ойлголт, Бурханы гэгээрэл ба удирдамж!” гэв. Эхнэр маань гайхширан: “Биднийг замаа алдаагүй байхад Гуань ах яагаад ийм зүйл хэлж байгаа юм бэ? Тэр бол Эзэнд олон жилийн турш итгэсэн гол удирдагч шүү дээ!” гэж асуулаа. Би эхнэр лүүгээ харан: “Тэр зүгээр л биднийг хуучин чуулган руугаа буцаж оч гэж хүсэж байгаа юм!” гэв. Жан эгч инээмсэглэн ингэж хэллээ: “Яг одоо бид тэдний гаднах дүр төрхийг л харж чадах боловч уг чанарынх нь мөн чанарыг хараагүй! Эзэн Есүс нэгэн удаа ингэж хэлсэн: ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй’ (Матай 23:13). ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг’ (Матай 23:27). Гаднаас нь харахад фарисайчууд Бурханд үйлчлэхдээ үнэхээр үнэнч байсан. Хүмүүсийн оюун ухаанд бол фарисайчууд Бурханы үнэн сүсэгт зарц нар байсан бөгөөд хамгийн итгэж болохуйц шашны удирдагчид байв. Гэхдээ Эзэн Есүс Өөрийн ажлыг явуулахаар ирэх үед фарисайчуудын Бурханыг эсэргүүцдэг уг чанар илчлэгдсэн юм. Эзэн Есүсийн ажлыг улайран эсэргүүцэж, яллаж байсан хүмүүс нь фарисайчууд байлаа. Тэд янз бүрийн цуу яриа зохиож, жирийн хүмүүсийг мэхлэхийн тулд хуурамч гэрчлэл хийж байжээ. Эзэн Есүс бол чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөн зайлуулсан гэж тэд хэлсэн юм. Эзэн Есүс загалмай дээр цовдлогдсоноос хойш гурван өдрийн дараа дахин амилангуут тэд цэргүүдийг хахуульдаж, Эзэн Есүсийн биеийг шавь нар нь хулгайлсан гэх зэрэг гэсэн худал цуурхал тараалгажээ. Фарисайчууд төрөл бүрийн худал хуурмаг зүйл зохиосон бөгөөд үнэн замыг эрэлхийлж, судлахад нь хүмүүс саад хийхийн тулд бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Тэдний зорилго бол Бурханы ажлыг хориглосноор Бурханы сонгосон хүмүүсийг үүрд мөнх ноёрхох явдал байв. Хэдийгээр тэд гаднаа сүсэг бишрэлтэй харагдаж байсан ч мөн чанартаа үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг антихристүүд байсан юм. Эзэн Есүс тэднийг илчилж, яллах үедээ: ‘Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ?’ (Матай 23:33). гэж хэлсэн. Тэгэхээр одоо энэ тухай бодоод үзье: Өнөөгийн шашны удирдагчид фарисайчуудаас ялгаатай гэж үү?” Тэгээд эгч нар Төгс Хүчит Бурханы үгийн дараах хэсгийг уншихыг надаас хүсэв: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Эгч нар Бурханы эдгээр үгийн дагуу бидэнтэй дэлгэрэнгүй нөхөрлөж, шашны удирдагчдын бүх үйлдлийг, уг чанарынх нь мөн чанарын хамтаар задлан шинжилсэн бөгөөд тэд Төгс Хүчит Бурханд итгэхэд маань зогсолтгүй саад хийж, үймүүлдэг, тэр ч бүү хэл биднийг хамгаалах гэсэндээ биш, харин ч Бурханы сонгосон хүмүүсийг ноёрхож, биднээр өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлж, тахиулах гэсэндээ биднийг заналхийлж, сүрдүүлдэг гэдгийг эцэст нь би ухаарсан юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ бол тэд яг л фарисайчуудтай адил. Тэд бүгд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг антихристүүд юм. Бурхан биднийг аврахаар ирсэн боловч тэд Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы үгийг уншихыг маань болиулахын тулд боломжит бүх аргыг бодож олдог. Ингэснээрээ тэд биднийг там руу доош татаж байгаа бус уу? Тэд үнэхээр хорлонтой! Энэ хүмүүс Бурханыг хэрхэн эсэргүүцэж, хүний төлөө Бурхантай хэрхэн тэмцэлддэгийн мөн чанарыг Төгс Хүчит Бурханы үг илчлээгүй бол би бараг тэдний урхинд орж, жинхэнэ аврал хүртэх боломжоо сүйтгэх байлаа. Яг тэр үед эхнэр маань үнэхээр гайхширан: “Тэгэхээр тэд бидэнд хор хөнөөл учруулахаар энд ирсэн байж таарлаа! Энэ хүмүүс биднийг тамд унагах хүртлээ үнэхээр зогсохгүй юм байна! Би тэдний хэлсэн зүйлд одоо итгэхгүй ээ” гэж хэлэв.
Дараа нь Му эгч Бурханы үгийн өөр нэг хэсгийг бидэнд уншиж өгөв: “Хүмүүсийн дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас, эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг ба хүмүүсийн үймээн байсан. Та нарт хийж байгаа Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг—энэ бүгдийн ард тулаан байдаг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Тэгээд Жан эгч ийн нөхөрлөж эхлэв: “Бидэнд тохиолдож буй аливаа зүйл гаднаасаа хүн хийсэн мэт харагддаг хэдий ч бодит байдал дээр үүний цаана Сатан Бурхантай мөрийцөж байдаг гэдгийг Бурханы үгээр дамжуулан бид харж болно. Энэ нь Иовыг Сатан сорьдогтой яг адилхан. Еховаг орхихыг эхнэр нь түүнээс хүссэн боловч Иов Сатаны заль мэхийг нэвт харж чадсан юм. Иов Бурханд итгэх итгэлдээ найдаж, Бурханы төлөө гэрчлэлд зогссон бөгөөд мэдлэггүй, зөрүүд эм хэмээн эхнэрээ загнасан байдаг. Бурханы аврахыг хүссэн хүн бүрийг Сатан үргэлж улайран сорьж, үймүүлэн, тэдэн рүү дайрч довтлохын тулд өөрт байгаа бүх заль мэхийг дайчилна, ингэснээр тэд Бурханы орхиж, Бурханаас урваж, эцэст нь жинхэнэ аврал хүртэх боломжоо алддаг гэдгийг Иовын туршлага бидэнд хэлдэг. Сатан хүнийг үүрд хянаж, залгихыг хүсдэг тул хүн Бурханы авралыг хүртээсэй гэж хүсдэггүй!” Му эгч ч бас: “Тэр үнэн. Сатан биднийг Бурханаас урвуулж, биднээр Бурханыг үгүйсгүүлж, үнэн замыг хаяулах зорилгоор удирдагчдыг удаа дараа ашиглан бидэн рүү дайрч довтолж, биднийг айлган сүрдүүлдэг. Энэ бол Сатаны заль мэх юм. Сүнсний ертөнцөд явагдаж буй энэ тулааныг бид тодорхой харж чаддаг байх ёстой!” гэж нөхөрлөлөө. Энэ хоёр эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би хэсэг зуур тунгаан бодоод, “Тэгэхээр Сатан Бурхантай мөрийцөж байгаа. Удирдагчдын хэлдэг зүйлээр дамжуулан Сатан бидний сул тал руу дайрдаг бөгөөд хулчгар зангаасаа болоод бид үнэн замыг хаяж, Бурханыг орхиосой гэж хүсэж байгаа юм байна! Сатан үнэхээр хорон санаатай юм!” гэж хэлэв. Тэгтэл эхнэр маань ч бас: “Энэ Сатан үнэхээр зэвүүн юм аа! Хэрэв бид Бурханы үг болон та нарын нөхөрлөлийг сонсоогүй бол энэ нь Сатаны заль мэх мөн гэдгийг яахан мэдэж чадах билээ?” гэж хэллээ. “Одоо бид эдгээр зүйлийг ойлгодог болсон болохоор Сатаны хатуу чанд бүслэлтийг нэвтэлж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож, бодитой үйлдлээрээ Сатаныг шившиглэхийн тулд Бурханд найдах хэрэгтэй!” гэж би баяртайгаар хэлэв. Жан эгч ч бас: “Ах аа, эгч ээ, одоогоос эхлээд бүгдээрээ Бурханы үгийн талаар илүү их нөхөрлөж байя. Ийм маягаар л бид өөрсдийгөө илүү их үнэнээр зэвсэглэж, удалгүй нэг өдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар итгэлтэй болж, үнэн зам дээр сууриа тавьж чадах бөгөөд тэр үед Сатаны төрөл бүрийн цуу яриа, худал үгэнд мэхлэгдэхээ болино” гэж баярлан хэллээ. “Тэгье! Хэрэв та нар ойр ойрхон ирж, бидэнтэй нөхөрлөж чадвал бүр ч сайн байна” гэж би хэлэв. Му эгч инээмсэглэн: “Тэгвэл бид ойр ойрхон ирж байя” гэв.
Хэдэн өдрийн дараа би өглөө эрт орноосоо босоод, цонхоороо хартал маш их цас орсон байсан бөгөөд би өөрийн мэдэлгүй гараа үрж эхлэв. Тэгээд би ноосон малгай, даавуун бээлий өмсөөд, цас цэвэрлэхээр гадаа гарав. Цэвэрлэж дуусаад гэртээ орсон бөгөөд эхнэрийг гэрээ цэгцэлж байх хооронд би зуухны тагийг нээж, гал өрдөж асаалаа. Энэ үед эхнэрийн маань ах, эхнэртэйгээ хамт ирэв. Бэр эгч маань орж ирэнгүүтээ түгшсэн дуугаар: “Ван удирдагч, Гуань хамтран зүтгэгч хоёр энд ирж, та хоёртой маш их ярьсан, та хоёр яагаад тэднийг сонсохгүй байгаа юм бэ? Тэд биднээс өнөөдөр энд ирж, та нарыг дахин нэг удаа ятгахыг биднээс тусгайлан хүссэн юм. Зүүний Аянгад цаашид бүү итгэ. Бидний амийг манай удирдагчид л хариуцдаг шүү дээ!” гэв. Ингэж хэлэхийг нь сонсоод би: “Хэрэв тэд үнэхээр бидний амийг хариуцдаг юм бол эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж, Эзэний эргэн ирэлтийг угтан авахад биднийг хөтлөх учиртай!” гэж хатуу хэлэв. Тэгтэл эхнэр маань: “Тэд үүнийг бидний төлөө хийж байгаа юм биш. Хэрэв бид бүгдээрээ Төгс Хүчит Бурханд итгэвэл өөрсдийг нь сонсох нэг ч хүн үлдэхгүй гэдгээс тэд айж байгаа” гэж пал хийтэл хэлэв. Бэр эгч үүнийг сонсоод уцаарлаж: “Яаж та хоёр хоёулаа ийм зүйл хэлж чадаж байна аа? Тэд та нараас юу ч хийхийг хүсээгүй. Зүгээр л та нарыг чуулган руугаа буцаж ирээсэй гэж хүссэн биш гэж үү? Намайг сонс. Гэр бүлийнхээ хоорондох харилцаагаа бодсон ч тэр би яалаа гэж та нарыг хорлоё гэж бодох билээ дээ?” гэв. Эхнэрийн маань ах үргэлжлүүлэн: “Өнгөрсөн жилүүдэд би та нарт яаж ханддаг байсныг бодоод үз. Бид та нарын төлөө хэчнээн ихийг хийснийг мэдэх үү? Өөрсдийгөө биднээс салгах зүрх сэтгэл та нарт үнэхээр бий гэж үү? Та нар гэмшихгүй байна гэж үү?” гэв. Тэр хоёрыг ийм зүйл хэлэхэд сэтгэл ихэд гонсойж, дотроо ингэж бодов: “Тэд үнэхээр бидэнд маш их тусалж байсан. Одоо Төгс Хүчит Бурханыг дагахаар зүтгэж байгааг маань тэд харж байна. Мэдээж маш их гомдож байгаа байх, гэхдээ яах ч билээ дээ? Үнэн замыг орхиж, Бурханаас урвахыг надаас хүсэж магадгүй боловч би яавч тэгж чадахгүй. Учир нь Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг би мэднэ. Харин хэрэв намайг Төгс Хүчит Бурханд итгэхээр зүтгэвэл тэд миний талаар юу гэж бодох бол? Намайг талархалгүй хүн гэж хэлэх болов уу?” Яг тэр үед сэтгэл гонсойж, зүрх сэтгэл минь хоёрдож байв. Би Бурханд чимээгүйхэн залбирч, надад гарах гарц өгөхийг Түүнээс гуйлаа. Гэнэтхэн би Бурханы дараах үгийг бодов: “Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Дараа нь, чамд тохиолдож буй бүхэн сүнсний ертөнцөд явагдаж буй тулаантай холбоотой бөгөөд энэ нь Сатан Бурхантай мөрий тавьж байгаа хэрэг юм хэмээн Жан эгч, Му эгч хоёрын хэд хоногийн өмнө надтай нөхөрлөсөн үгийг санав. “Өнөөдөр эхнэрийн маань ах, бас бэр эгч маань ураг төрлийн байдлаа ашиглан Бурханаас урваж, шашин руу эргэн очихыг биднээс шаардсан боловч энэ бол Сатаны арга заль юм. Хэрэв би өөрийн мэдрэмжийг хамгаалахын тулд Бурханаас урвасан бол үнэхээр талархалгүй байгаа хэрэг бөгөөд мөс чанаргүй гэдгийг маань харуулах байлаа. Хэрэв би хүргэн ахынхаа урмыг хугалахыг хүсэхгүй байгаа бол Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түүнтэй хуваалцах ёстой, ингэснээр тэд ч бас Бурханы авралыг хүртэх боломжтой болно. Энэ бол өөрт байх ёстой энэрэх сэтгэлээ харуулах цорын ганц арга зам юм” гэж би бодож байлаа. Энэ тухай бодоход зүрх сэтгэл минь цэлмэж: “Ах аа, бэр эгч ээ, та хоёр надад сайн хандаж ирснийг би мэднэ. Ийм ч учраас би та нарт Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг дагаснаар л бид Бурханы авралыг хүртэж чадна! Эс тэгвэл Эзэнд олон жилийн турш итгэж ирсэн итгэл маань хий дэмий болж, бид юу ч олж авахгүй! Алив, би та хоёрт Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгье. Үүнийг сонссоны дараа та нар эдгээр үг нь үнэн бөгөөд Бурханы айлдвар мөн эсэхийг мэдэх болно” гэж хэлэв. Тэгээд Бурханы үгийн номоо авч, уншиж эхлэх гэтэл бэр эгч маань агшин зуур босож зогсоод, огт баярлалгүйгээр ингэж хэлэв: “Бид өнөөдөр чамайг ятгахаар энд ирсэн. Гэвч санаагаа өөрчлөхийн оронд чи бүр бидэнд сайн мэдээ түгээх гэж оролдлоо. Гэхдээ бид чамайг сонсохгүй” гэв. Ингэж хэлээд эгч нөхрийгөө хөтлөн, ууртайгаар явж одлоо.
Би тэднийг араас гарч, хашааны хаалга хүртэл явсан боловч тэд хэдийн явсан болохыг харав. Яах ч аргагүй болсон би тэнд толгойгоо сэгсрэн зогслоо. Энэ үед би цаг агаар сайжирч, хашааны гаднах нарс модон дээр дулаан гэрэл тусаж байгааг харав. Нарс модыг хучиж байсан цас хайлж эхлэн, яг тэрхүү мөчид мод дөнгөж баптисм хүртсэн мэт байсан юм. Цасаар хучигдсан газартай харьцуулахад шулуун, өндөр мод онцгой ногоорон харагдаж байлаа. Би маш их баярласан бөгөөд тэрхүү нарс модны адилаар би ч бас салхи болон цасны баптисм хүртэж, нарны илчинд өссөн мэт санагдав. Хатуу чанд бүслэлтээс гарч, Бурханы төлөө гэрчлэлд зогсоход минь Бурханы үг л намайг хөтөлсөн гэдгийг би мэдэж байлаа. Төгс Хүчит Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?