Пасторын ёрын мууг нэвт шувт харах нь

2022-01-21

Шиаочи, Мьянмар

2020 оны 9-р сард би нэг эгчтэй онлайнаар танилцсан. Эгч надад Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн, тэгээд шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлж байгаа гэлээ. Эзэн эргэж ирснийг сонсоод би хөл газар хүрэхгүй баярлаж, онлайн цуглаанд оролцон, Төгс Хүчит Бурханы ажлыг судалж эхэлсэн. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар Сатан хүнийг завхруулсны уг үндэс, хүнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, бие махбодтой болохын нууц, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил болон урьд нь бүр хэзээ ч сонсож байгаагүй өөр олон үнэнийг олж мэдсэн. Хэсэг хугацаанд эрж хайж, судалснаар Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би итгэлтэй болоод, Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдлээ. Өдөр бүр Бурханы үгийг уншихын тэжээл таалагдаж, сүнсний хувьд урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр тэжээгдсэн мэт санагдсан. Хажууд нь, манай пасторын номлол бүгд улиг болсон зүйлсийн тухай, сонирхолгүй, уйтгартай, ямар ч гэрэлгүй байсан юм. Эдгээр нь огт босгон байгуулалтгүй байсан учраас би чуулганы үйлчлэлд оролцохоо больсон.

Дараа нь 2021 оны 2-р сард Мьянмарт цэргийн эргэлт гарч, интернэт тасарлаа. Тэгээд би онлайн цуглаанд оролцож чадахаа больсон. Төд удалгүй хоёр ах манай тосгонд ирээд, орон нутгийн цуглаанууд байгуулмаар байна гэсэн юм. Тухайн үед эдгээрт 20 хүн оролцож байсан. Гайхмаар нь, хэдхэн цуглааны дараа хэн нэгэн биднийг нутгийн пасторт маань мэдэгдсэн. Пастор биднийг чуулганы оронд онлайн цуглаанд яваад, лам хуврагуудыг сонсохгүй байгаа гэж чуулган дахь хүмүүст хэлж эхэлсэн. Пастор биднийг өөрсдийн гэсэн бүлэглэл үүсгэж байна гэж худлаа ярьсан юм. Тэгээд бүх хүнд бидэнтэй битгий холбогд гэж хэлсэн. Манай тосгонд бараг бүх хүн Христэд итгэгч байлаа. Тэд бүгд пасторыг шүтэж, үгэнд нь ордог байсан. Пасторын дайралт, шүүлтээс болоод биднийг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэх мэдээ хотод хурдан түгж, бүх хүн, бүр хамаатнууд, найз нөхөд, хөршүүд маань хүртэл биднийг чуулганд явсангүй, пасторыг сонсохоо болилоо гэж загнаж эхлэн, ингэх муухай гэцгээсэн. Явсан газар болгонд хүмүүс над руу хуруугаараа чичилж, гэр бүлийнхэн маань ч үүнийг дагаад Төгс Хүчит Бурханд итгэхийг минь эсэргүүцсэн. Би үнэхээр гутарсан шүү. Найз нөхөд, хөршүүдтэйгээ би үргэлж сайхан харилцаатай байж, бид үргэлж бие биедээ тусалдаг байсан, гэтэл одоо тэд надад нүдэнд орсон хог, өстөн дайсан мэт хандсан юм. Итгэх нь хувийн эрх чөлөө. Бид ямар ч хууль бус зүйл огт хийлгүй зүгээр л итгэлээ хэрэгжүүлж байсан. Яагаад пастор биднийг шүүж, яллаж, тосгоныхон биднийг голоход хүргэв? Би өөрийн мэдэлгүй сэтгэлээр унаад, “Бурхан минь, пастор бидэн рүү дайрч давшилж, бүр ойр дотнын бүх хүн маань намайг голж байна. Би үнэхээр шаналж байна. Бурхан минь, тэд бидэнд яагаад ингэж хандсаныг би ойлгохгүй юм. Үүнийг илүү сайн ойлгож, сэтгэлээр унахаа болиход намайг гэгээрүүлээч” гэж Бурханд залбирсан. Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг бодогдлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?… Бурхантай дайсагнаж, Түүний араас мөшгөхдөө Сатаны зорилго бол Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг эзэмдэж, хянах, Бурханы олж авахыг хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Энэ нь надад, эцсийн өдрүүдийн Христийг дагахад маань пастор саад хийх гээд байгаа явдал бол үнэндээ сүнслэг тулаан гэдгийг олж харахад тусалсан. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг шүүж, цэвэрлэхээр үнэнийг илэрхийлдэг. Энэ нь бүлэг жинхэнэ итгэгчдийг аварч, олж авахын төлөө байдаг. Харин Сатан Бурханы дайсан бөгөөд хүмүүс Бурханыг орхиж, Бурханаас урваж, өөрийнх нь эрх мэдэл дор амьдраасай гэсэндээ Бурханы ажлыг саатуулж, хорлохоор элдэв янзын арга ашигладаг. Дараа нь Сатан тэднийг хянаж чаддаг болоод, эцэстээ тэд Сатантай хамт тамд шийтгүүлнэ. Чуулганы лам хуврагууд үнэндээ Сатаны гар хөл гэдгийг би олж харсан. Тэд Эзэн эргэж ирсэн гэж сонссон атлаа үүнийг судлахын оронд бусдын судалгаанд саад болсон. Өөрсдийнх нь номлол сүнслэг тэжээлгүй ч тэд үнэн зам эрж хайхыг хүмүүст зөвшөөрөөгүй. Чуулганд явж, өөрсдийг нь дагахаа больсныг маань хараад тэд биднийг Төгс Хүчит Бурханаас урвуулж, өөрсдийн чуулган, өөрсдийн хяналтад буцаан оруулахыг хүссэндээ яллаж, гүжирдсэн. Тэгснээр бид Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах байлаа. Үүнийг ухаараад, би өөртөө Сатаны заль мэхэнд унаж болохгүй гэж хэлсэн юм. Төгс Хүчит Бурханыг орхиод тэднийг дагаж болохгүй, харин тууштай байх ёстой байсан.

Үүний дараа, шинэ итгэгчид болон Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байсан хүмүүсийн зарим нь сул дорой болж, зайгаа барьсан. Эргэн тойрны маань бүх хүн эсэргүүцэж байсан ч бид цуглаан хийхээ болиогүй. Пастор энэ талаар олж мэдээд багтартлаа уурлаж, чуулганы хэдэн хамтран зүтгэгчийг манай гэр лүү байнга явуулан, пасторын гэрт оч гэж шаардууллаа. Би зүгээр л Бурханыг шүтэн мөргөж, нөхөрлөл хийж байна, ингэх нь миний эрх чөлөө гэж бодоод, үүнд миний уур хүрсэн. Яагаад пастор миний замд хөндөлсөх гэж оролдсоор байгаа юм бол? Пастор дээр очиж, үгийг нь сонсоод, намайг юу буруу хийсэн гэж бодож байгааг нь харахыг бага зэрэг хүслээ. Тэр орой би өөр хэдэн ах эгчийн хамт пасторын гэрт очсон юм. Тэнд өөр зарим нэг лам хувраг байсан. Пастор, “Би танай онлайн цуглааны талаар сонссон. Лам хуврагийн чинь хувьд бид та нарт өөр замд орохын эсрэг сэрэмжлүүлэг өгөх үүрэгтэй” гэсэн. Би хариуд нь, “Бид тэдний номлолыг сонсож байгаа ч Эзэнээс урваж байгаа юм биш. Эзэн Есүс эргэж ирээд, ажлын шинэ алхам хийж байна…” гэлээ. Хэлж дуусахаас минь өмнө пастор ууртайгаар үгийг минь таслаад, “Больж үз! Бид энэ талаар нэмж ганц ч үг сонсохгүй. Та нар өнөөдөр сонголт хийх ёстой. Өөр Бурханд итгэсээр байх уу, эсвэл манай чуулганд эргэж ирэх үү?” гэсэн. Ярьж байхдаа пастор бидний бүгдийнх нь нэрийг бичсэн нэг дэвтэр гаргаж ирлээ. Тэгснээ тушаангуйгаар, “Тэдний номлолыг сонссоор байх бол нэрийнхээ хажууд тэмдэг тавь, үгүй бол нэрээ дар. Миний үгэнд орохгүй бол өчнөөн зовлон амсана шүү! Та нарын гэр бүл дэх гэрлэлт, үхэл, төрөлт гээд эдгээр зүйлийн алинд нь ч бид юу ч огт хийхгүй. Ямар ч зохицуулалтад туслахгүй” гэсэн. Хэн ч, юу ч хэлээгүй. “Намайг юу ч бичихгүй бол пастор миний итгэлийн замд хөндөлсөх арга олохдоо л олно. Нэрдээ тэмдэг тавьчихвал лам хуврагууд манай гэр бүлд хэзээ ч, ямар ч зохицуулалтаар туслахгүй. Эдгээр нь тосгоны хуучин заншил бөгөөд бүх хүнд үнэхээр чухал, үл тоомсорлох аргагүй байдаг, тэгээд тосгон дахь бүх хүн лам хуврагуудын үгэнд ордог. Тэднийг ирэхгүй бол өөр хэн ч ирэхгүй, хэн ч туслахгүй шүү дээ. Бүх хүн намайг голох гэж байгаа гэж үү? Гэхдээ би Эзэн эргэж ирснийг мэдэж байгаа учир нэрээ дараад, чуулганд эргээд нэгдвэл Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвах юм биш үү?” гэж бодоод, би жаахан эргэлзлээ. Тэр мөчид би яахаа мэдэхгүй байсан учир Бурханы удирдамжийн төлөө залбирсан. Дараа нь Эзэн Есүсийн хэлсэн ийм үг санагдлаа: “Гараа анжсан дээр тавиад, арагшаа хардаг хэн боловч Бурханы хаанчлалд тэнцэхгүй(Лук 9:62). Тийм шүү. Би бол итгэгч, дагалдагч. Итгэлдээ бид Бурханыг хүндэтгэж, ажилд нь захирагдаж, Бурхантай хөл нийлүүлэх ёстой. Би пасторыг Бурханаас илүү үнэлбэл өөрийгөө итгэгч гэж дуудаж яаж болох юм бэ? Хаанчлалд тохиромжтой байж яаж чадах юм бэ? Иймээс би, “Өө Бурхан минь, өнөөдөр би Таны гэрчлэлд зогсмоор байна. Юу ч боллоо гэсэн Таныг дагамаар байна” гэж залбирсан. Тэгээд хавьгүй тайвшраад, шийдмэгээр нэрийнхээ хажууд тэмдэг тавилаа. Зарим маань бас нэрийнхээ хажууд тэмдэг тавьж, нэг л эгч нэрээ дарсан юм. Пастор уурлан, “Энэ та нарын сонголт шүү, одоогоос бид зам салж байна. Та нарын асуудал одоо бидэнд огт хамаагүй” гэсэн.

Би гэртээ харьсны дараа дахиад санаа зовсон. Ер нь манай тосгон дахь гэр бүлүүдэд юу ч боллоо гэсэн бид пастороос бидний төлөө залбирч, шашны зан үйл удирдаач гэж гуйдаг байлаа. Пастор биднийг хайхрахгүй бол эдгээрийн алийг нь ч бид хийж чадахгүй, бас бүх хүн биднийг үл тоож, бидэн рүү дайрч давшилна. Итгэлээ хэрэгжүүлэхэд маань саад болохын тулд тэд өөр ямар арга хэрэглэх, энэ бүгд хэзээ дуусахыг би мэдэхгүй байлаа. Энэ бүгдийн талаар бодоод үнэхээр шаналж, үүнийг яаж туулахаа мэдэхгүй байсан. Тэгээд даруйхан залбирч, “Бурхан минь, миний биеийн хэмжээ үнэндээ хэр ядмаг гэдэг нь харагдаж байна. Бусдын гүжирдлэг, гололтын талаар би үргэлж санаа зовдог. Үүнтэй нүүр тулахаас айгаад, би сул дорой байна. Бурхан минь, үүнийг даван туулахад намайг замчлаач” гэсэн. Дараа нь, усалгаа хийлгэх гэж онлайнаар нэг эгчид хандаад, юу туулж байгаагаа хэллээ. Эгч надад Бурханы үгийн ийм хэсгийг явуулсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь хангалттай байв! Хүмүүсийг зоргоороо хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, тэнэг зан, мэдлэггүй байдлыг нь ойлгодог. Хэдийгээр хүнийг бүрэн аврахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгөх ёстой боловч Сатан хүнийг хууран мэхэлж, зовоож байхыг нь Бурхан харах хүсэлгүй бөгөөд хүн үргэлж зовж байгааг харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь Бурханы хариуцлага, бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримтладаг хууль дүрмийг дэвслэн сүйтгэхийг Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм ба биежилт, түүнчлэн зургаан мянган жилийн ажилдаа зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан энэ хүмүүсийг Сатанд хэнэггүй өгч хэрхэн чадах билээ?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Бидэнд юу ч тулгарлаа гэсэн ийм зүйл болохыг Бурхан зөвшөөрдөг, бүх зүйл Бурханы гарт байдаг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Сатан хэдий зэрлэг балмад байлаа ч, биднийг хорлохыг хэчнээн их хүслээ ч Бурханы зөвшөөрөлгүйгээр яаж ч чаддаггүй. Бурхан энэ бүх саад тотгортой зүйл болохыг зөвшөөрч байсан. Бурхан үүгээр намайг туршиж, бас аварч байлаа. Бурхан намайг Иов шиг байж, тэр нөхцөлийн турш гэрчлэлд зогсож чадна гэж найдсан. Энэ нь бас намайг тэр орчинд Бурханд түшиглэж, Бурханы ажил, үгийг туулж, улмаар Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болог гэснийх байлаа. Гэтэл би Сатаны торонд орсон. Хүн хоорондын харилцаагаа хамгаалж, гологдохгүй, гүжирдүүлэхгүй байхыг хүссэн. Муу юм болох вий гэхээс үргэлж айдаг байсан. Тэгээд Бурханы хүслийг ойлгоогүй байж. Би тайвшраад, “Өө Бурхан минь, энэ бүгдийг Та зөвшөөрч байгаа гэдгийг одоо ойлголоо. Энэ нь гагцхүү намайг аварч, ариусгаж, итгэлийг минь төгс болгохын төлөө юм байна. Би Таны гэрчлэлд зогсоход бэлэн байна. Гэхдээ биеийн хэмжээ минь маш өчүүхэн юм. Итгэлийг минь бэхжүүлж, үүнийг даван туулахад туслаач” гэж залбирсан.

Би Төгс Хүчит Бурханыг дагах сонголтоо аль эрт хийчихсэн юм чинь пастор намайг тайван орхино, хэвийн байдлаар цуглаан хийж болно гэж бодсон. Гэтэл пасторын түрэмгийлэл, шүүлтээс үүдээд тосгоны бусад хүн саад болсоор л байлаа. Тэд биднийг дооглож, гүжирдэж, гэр бүлийн маань яг урд бидэн рүү хашхичиж, биднийг шашны зан үйл үйлдэхгүй, тосгоны дүрэм зөрчиж байна гэцгээсэн. Биднийг итгэсээр байвал засгийн газарт мэдэгдэж, баривчлуулна гэсэн. Гэр бүлийнхэн маань стрессээ дийлж чадаагүй юм. Тэд цаг үргэлж маргаан эхлүүлж, намайг итгэхээ боль гэж шавдуулж байлаа. Бусад маань ч бас гэр бүлийнхэндээ дарамтлуулсан. Зарим нь хөөгдөж, бүр өөрсдийнхөө гэрт орж чадахаа байсан юм. Пастор худал хуурмаг түгээж, биднийг лам хуврагуудын үгэнд орохгүй, чуулганд явахгүй байгаа учраас л гэртээ тийм олон асуудалтай байгаа гэсэн. Бас биднийг услахаар ирсэн байсан хоёр ахыг байцаахыг хүссэн. Би ухаангүй уурласан юм. Лам хуврагууд үнэнийг үнэхээр орвонгоор нь эргүүлж байлаа. Тэд дайрч давшлаагүй бол бидэнд хэзээ ч тийм асуудал гарахгүй байх байсан. Дараа нь нэг эгч усалгааны тэр хоёр ахад аюулаас зайлсхийхийн тулд ирэхээ боль гэж хэлсэн. Тэр хугацааны туршид бүх хүн сөрөг, сул дорой болж, цуглаан хийх, үүргээ гүйцэтгэх урамгүй байлаа. Би бас ийм зүйл болж байгааг хараад бага зэрэг сул дорой болсон. Ах эгч нарыг яаж тусалж, дэмжихээ мэдэхгүй, бас гэнэт итгэлийн тэр зам дэндүү хэцүү мэт санагдсан. Үүнийг би ойлгож чадахгүй байлаа. Бид зүгээр л цугларч, Бурханы үг уншдаг итгэгчид байсан. Яагаад тэд биднийг мөрөөр нь байлгахгүй, хүчээр гарах гарцгүй болгохоор шийдсэн юм бол? Шаналахдаа би Бурханыг дуудаад, “Бурхан минь, би маш сул дорой болоод, сэтгэлээ тайвшруулж чадахгүй юм. Итгэлийн энэ замд яаж үлдэж болох вэ? Намайг гэгээрүүлж, замчлаач” гэсэн. Дараа нь Эзэн Есүсийн хэлсэн ийм үг бодогдлоо: “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав. Хэрвээ та нар дэлхий ертөнцийнх байсан бол дэлхий ертөнц өөрийнхнөө хайрлах байсан: гэвч та нар энэ дэлхий ертөнцийнх биш учраас, Би та нарыг энэ дэлхий ертөнцөөс сонгосон учраас дэлхий ертөнц та нарыг үзэн яддаг(Иохан 15:18–19). Тэд үнэндээ Бурханы ирэлтийг үзэн яддаг учраас биднийг үзэн ядаж, дарладаг, бас үнэндээ тэд Бурхантай тэмцэж байгаа гэдгийг би гэнэт ухаарсан. Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болоод, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах шүүлтийн ажилдаа зориулан үнэнийг илэрхийллээ. Бурхан илрэлт, ажил ертөнцийн хүмүүсийг илчилж байна. Тэд үнэнийг хайрлах биш, үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг. Тэгээд тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэдэг учраас махбод дахь Бурханы ажил, үгийг шүүж, яллаж байгаа юм. Яг л Эзэн Есүс ажиллахаар ирэх үед илэрхийлсэн үнэнийг нь Иудейн шашны удирдагчид хүлээн зөвшөөрөлгүй, Эзэнийг яллаж, доромжлохоор чадах бүхнээ хийсэн шиг. Иудейн шашинд итгэгчид тэднийг аялдан дагаж, Эзэнийг голж, эцэстээ загалмайд цовдлуулсан шүү дээ. Энэ ертөнц үнэхээр ёрын муу! Гэхдээ шашны хүчний үзүүлдэг ертөнцийн гололт, яллалт их байх тусам энэ нь үнэн зам, Бурханы ажил мөн гэдэг нь улам тодорхой байлаа. Үүгээр миний энэ замд үлдэх хүсэл эрс нэмэгдсэн!

Юу болоод байгаа талаар ах эгч нар олж мэдээд, Төгс Хүчит Бурханы үгийн ийм хэсгийг надад явуулсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм. Миний үгийг идэж, ууж, эдлэхээс бүү цааргал. Харанхуй өнгөрөхөд гэрэлтэй болдог. Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг; энэ цаг үеийн дараа тэнгэр бага багаар гэрэлтэж, дараа нь нар мандана. Бүү ай, бүү хулчий(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Үүнийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн шүү. Бид Бурханы шинэ ажлыг дагаад, лам хуврагуудын саад тотгор, тосгоны бусад хүний шударга бус харьцаанд өртөж байж. Энэ нь зайлшгүй байж. Учир нь хүмүүсийг Сатан маш гүн гүнзгий завхруулдаг, бас ертөнц маш харанхуй, ёрын муу байдаг. Тэдний хэн нь ч Бурханыг ирэхэд нь угтан авдаггүй. Бурханыг дагах нь амаргүй зүйл. Бурханы хаанчлалд орж, Бурханы сайшаал хүртэхийн тулд бид тиймэрхүү хавчлага, бэрхшээл туулах ёстой. Бурхан бидний ар тал болж, үргэлж бидэнтэй хамт байдаг. Надад айх юу ч байгаагүй. Би зүгээр л Бурханд залбирч, найдах ёстой, тэгээд Бурхан пасторын саадыг давахад биднийг замчлах нь лавтай байлаа. Кино, видеонуудаас үзсэн хятад ах эгч нарын туршлагыг би бодсон. Тэд Хятадын засгийн газарт дарлуулж, мөшгөн хөөгдөж, ажиглуулж, хэзээ мөдгүй баривчилгаатай тулгардаг. Гэр бүлүүд нь ч бас үүнд татагдан орж, эд хөрөнгө, ажлаа алддаг. Тэдний олон нь шоронд орж, харгисаар эрүүдэн шүүгддэг. Тэд маш их зовдог ч Бурханд түшиглэж, Сатаныг ялах явдлыг гэрчилж чаддаг. Дараа нь би, Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо яаж зовсныг бодлоо. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахаар бие махбодтой болж, газар дээр ирэхдээ иудейчуудад яллагдаж, доромжлуулж, эцэстээ цовдлуулсан. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин бие махбодтой болоод, хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлж байна. Сатаны дэглэм болон шашны ертөнцийн антихрист хүчнүүд Бурханыг эсэргүүцэж, яллаж, голж, доромжилдог. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд маш их зовдог, харин миний шалихгүй зовлон бүр дурдагдах ч үнэ цэнгүй байлаа. Бурхан ариун байдаг, Бурханы бүх зовлон бидний авралын төлөө байдаг. Би үнэнийг олж авч, аврагдахын төлөө зовж байгаа учир энэ нь миний тэсвэрлэх учиртай зүйл байсан. Хэдийгээр тэр туршлага зовлонтой байсан ч би лам хуврагуудыг ялган таних чадвартай болж, Бурханд илүү их итгэдэг болсон. Бурхан бидэнтэй үнэнийг хуваалцаж, итгэлийг маань төгс болгоход бэрх орчныг үнэхээр ашигладаг. Энэ нь Бурханы ерөөл! Бурханы хүслийг олж мэдсэнийхээ дараа би хавьгүй тайвширч, сэтгэл гутралын манангаас гарсан. Дараа нь, сөрөг байдалд гацаатай хэвээр байгаа бүх ах эгчдээ зориулаад яаран цуглаан зохион байгууллаа. Нөхөрлөлөөр бүх хүн Бурханы хүслийг ойлгох чадвартай болж, Бурханыг дагасаар байх итгэл олж, сэтгэлээр унахаа больсон. Бид чуулганы хэвийн амьдралаар амьдарч, сайн мэдээ түгээж, гэрчлэл хийж эхлэн, бүх хүн урам орсон доо.

Гэхдээ лам хуврагууд биднийг боогдуулах гэж элдвээр оролдсоор л байлаа. Нэг удаа, нэг эгчийн нөхөр өвчнөөр өөд болох үед залбирал, оршуулгын зан үйлд пастороор туслуулахын тулд гэр бүлийнхэн нь бүгд эгчийг пастороос очиж уучлал гуй гэж шахалт үзүүлж байсан. Лам хуврагууд тэр далимыг ашиглаад Төгс Хүчит Бурханд итгэхээ боль, чуулганд эргэж оч гэж эгчид дарамт үзүүлсэн. Миний уур маш их хүрсэн шүү. Эгчийг угаасаа нөхрийнхөө араас гашуудаж байхад нь лам хуврагууд зүгээр л чуулганд буцаан авч, өөрсдийг нь дагадаг болгохын тулд дайран дээр давс нэмж, буруугаа хүлээ гэж дарамталж байсан. Энэ нь жигшүүртэй байсан! Дээд түвшний пастор бидэнтэй ярилцахаар ирээд, Бурханыг яллаж, доромжилсон маш олон зүйл хэлсэн. Биднийг итгэхээ боль гэж удаа дараа шавдуулсан. Гэхдээ бид аль эрт ялган таних чадвартай болсон учраас нөлөөнд автаагүй юм. Тууштай байгааг маань хараад лам хуврагууд болон тосгоны удирдагчид тосгоны бусад хүнээр биднийг тусгаарлуулж, гадуурхуулж, “Энэ хүмүүс бидний үгэнд орохгүй байна, иймээс тэд зүгээр л өөрсдийнхөөрөө итгэг. Хүүхдүүддээ хараа хяналт тавиарай, тэднийг энэ хүмүүсээс хол байлгаарай. Тэдэнтэй холбоо барьж, итгэлийнх нь талаар асуусан хэний ч гэр бүл бүгдээрээ хэрэгт орно шүү, бид тэдэнд юугаар ч туслахгүй” гэсэн. Бас гол төлөв биднийг хянаж цагдахын тулд чуулганы залуу хүмүүсээс бүрдсэн залуучуудын тусгай бүлэг байгуулсан. Бидэнтэй холбоо барьсан хэнийг ч пасторын гэрт байцаахаар дууддаг байлаа. Энэ нь тэдний Бурханыг эсэргүүцэгч үнэн төрхийг илүү тодорхой харахад тус болсон. Тэд итгэгчдийг гартаа бат атгаад, Бурханы өмнө очих, дуу хоолойг нь сонсохыг зөвшөөрөөгүй. Надад фарисайчууд бодогдсон. Эзэн Есүс ирэхэд ажил, үг нь эрх мэдэл дүүрэн байсан, гэтэл тэд эрж хайж, судлаагүй. Итгэгчид Эзэн Есүсийг дагаад, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдана гэж айсандаа тэд Эзэнийг яллахад бүхнээ зориулж, тэр ч бүү хэл Эзэнийг загалмайд цовдлуулсан. Итгэгчдийг гартаа авчхаад, хүмүүст өөрсдийгөө л шүтүүлж, Бурханы хоньдыг Бурханд эргүүлж өгөхөөс татгалзсан. Тэд муу зарц нар байсан, өнөөгийн пастор, ахлагчид тэднээс ямар ч ялгаагүй. Тэднийг ялласан Эзэний ийм үг миний санаанд орсон: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:15). Өнөөгийн лам хуврагууд урьдын фарисайчуудтай яг адил. Тэд хаанчлалд хүрэх замыг хаадаг муу зарц нар юм. Энэ нь яг Төгс Хүчит Бурханы хэлснээр байдаг. “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Лам хуврагууд Төгс Хүчит Бурханыг итгэгчид дагаад, өөрсдийг нь шүтэж, дагаж, өөрсдөд нь тахил өргөхөө болино гэж айсандаа Бурханы шинэ ажлыг судлахгүйгээр зогсохгүй хэн нэгэн судалж байгааг олж мэдэх үедээ замд нь хөндөлсөхөөр элдвийг хийдэг. Тэгээд хүмүүсийг хянаж, чуулганд хүчээр буцаан оруулахын тулд тосгоны хуучин заншил, уламжлалт зан үйлийг ашиглаж байсан. Тэд өөрсдийгөө итгэгчид гэдэг ч Бурханыг өчүүхэн ч хүндлээгүй. Уг чанартаа тэд Бурханыг болон үнэнийг үзэн яддаг чөтгөрүүд. Тэд хаанчлалд хүрэх замын маань садаа юм. Бурхан бидний ялган таних чадварыг хөгжүүлэх, улмаар шашны лам хуврагуудын хяналтаас үнэхээр гаргах гэж энэ бүх дарлалыг зөвшөөрснийг би мэдэж байсан. Лам хуврагуудын дайралт намайг сөрөг байдалд байлгаж чадаагүй, харин ч үнэндээ итгэлийг минь бэхжүүлсэн. Би бас тэдэнд боогдохоо больж, үргэлжлүүлэн сайн мэдээ түгээж, гэрчлэл хийж чадсан юм. Яваандаа найз нөхөд, хамаатнуудын маань зарим нь бас лам хуврагуудын ааш авирыг ялган таньж эхлэн, зарим нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэд үндэслэн хэрэгждэгийг энэ надад харуулсан юм. Пасторын дарлал, замын саад хонь, ямааг ялгахад тус болсон. Зарим нь лам хуврагуудыг даган биднийг эсэргүүцсэн, харин зарим нь тэдний бодит мөн чанарыг ялган таньдаг болсон доо. Тэд Бурханы дуу хоолойг сонсоод, Бурхан руу эргэсэн. Бурханы ажил гайхамшигтай юм байна лээ! Ер нь ямар ч нөхцөлд Бурханы сайн санаа байдгийг энэ туршлага надад сургасан. Бидэнд хэрэгтэй бүхэн, бас биднийг аварч, төгс болгохын төлөөх бүхэн энэ юм. Би цаашид юу ч тулгарлаа гэсэн Бурханы зохицуулалтад захирагдаж, Бурханд түшиглэхэд бэлэн байхаар шийдсэн. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Сүнслэг эцгийн” минь үнэн төрх

Ли Сянхэ, Өмнөд Солонгос Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд удаагүй байхдаа Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб...