Аавынхаа саадыг туулсан минь

2022-12-04

Талиа, Мексик

2021 оны 11-р сарын 18-нд би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай интернэтээр танилцаж, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах, эгч нарын нөхөрлөлийг сонсоод Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэсэн юм. Би маш их догдолж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханыг баяртайгаар хүлээн авч, энэ баяртай мэдээг гэрийнхэнтэйгээ, ялангуяа аавтайгаа хурдхан хуваалцахыг хүслээ. Аав гучин настайгаасаа Христэд итгэгч болсон, одоо жаран настай, энэ бүх хугацаанд Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээсэн. Эзэн Есүс эргэн ирснийг мэдэх юм бол над шиг баяртайгаар хүлээн авна гэдэгт би итгэлтэй байв. Санаанд оромгүй нь, Эзэний эргэн ирэлтийн тухай мэдээг хэлсний дараа аав үнэндээ намайг битгий итгэ гээд, “Бурхан бие махбодтой болж эргэн ирнэ гэж Библид байдаггүй, Бурхан итгэгчдийг тэнгэрийн хаанчлал руу өргөхөөр үүл хөлөглөн ирнэ гэж байдаг” гэсэн. Би аавд “Аав аа, үнэндээ Эзэн Есүс эцсийн өдрүүдэд хүний Хүү болж эргэн ирнэ гэдгээ олон удаа хэлсэн шүү дээ. Жишээлбэл, ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). ‘Хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно(Матай 24:37). ‘Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ(Матай 24:44). Библийн эдгээр эшлэл бүгд Эзэн хүний Хүү болж ирнэ гэж дурддаг. Энэ нь Бурхан хүний Хүү болж бие махбодоор ирнэ гэсэн үг…” Намайг үгээ дуусгаж амжихаас өмнө аав яриаг минь тасалж, “Эзэн Есүс бол хүний Хүү. Тэр хүний Хүү болж эргэн ирэх боломжгүй. Эзэн биднийг тэнгэрийн хаанчлалд аваачихын тулд л үүл хөлөглөн ирнэ” гэлээ. Тэгэхэд нь би: “Үүл хөлөглөн ирэх нь Эзэний эргэн ирэх цорын ганц арга зам биш. Эзэн эргэн ирэх хоёр арга замыг Библид зөгнөсөн. Эзэн бие махбодтой болж нууцаар ирээд, дараа нь үүл хөлөглөн ил тод ирнэ. Илчлэлд ингэж зөгнөсөн: ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15). ‘Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт чам дээр очно(Илчлэл 3:3). Мөн Матай 25:6-д ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ гэж байдаг. Эдгээр зөгнөл бүгд Эзэн Есүс хулгайч мэт буцаж ирнэ гэдэг. Энэ нь Эзэн чимээгүй, хэнд ч мэдэгдэлгүй ирнэ гэсэн үг. Хэрвээ Эзэн Есүс ил тод, тэнгэрт цагаан үүл хөлөглөн ирвэл хүн бүр Түүнийг харна. Тэгвэл энэ зөгнөлүүд яаж биелэх юм бэ? Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхийн тулд эхлээд бие махбодтой болсон хүний Хүү болж нууцаар ирсэн. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч, Бурханы үгээр шүүгдэж, ариусгагдаад, Бурхан тэднийг ялагчид болгоно, дараа нь агуу гамшиг бууж эхлэх бөгөөд махбод дахь Бурханы нууц ажлын үе шат төгсөнө. Агуу гамшгийн дараа Бурхан үүл хөлөглөн буун ирж, бүх хүнд ил тод харагдана. Энэ нь Илчлэл дэх энэ зөгнөлийг биелүүлдэг: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7)”. Бас аавдаа “Аав аа, бодоод үз дээ. Эзэн Есүсийг үүл хөлөглөн эргэн ирэхэд хүн бүр Аврагчийн ирсэнд баярлах нь ойлгомжтой. Тэгвэл яагаад ‘газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ гэдэг юм бэ? Учир нь, Бурхан бие махбодтой болсон хүний Хүү болж ажиллах үедээ шүүлт, ариусгалтын ажлыг гүйцэлдүүлдэг. Эзэн үүл хөлөглөн ирэхийг л хүлээгээд, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авах боломжоо алдана, Эзэн сайныг шагнаж, мууг шийтгэхээр үүл хөлөглөн ирэхэд тэд гамшигт унаж, гашуунаар уйлна” гэж хэлсэн. Би ярьж дуусаад аавд Төгс Хүчит Бурханы үг, сайн мэдээний гэрчлэлийн видео үзүүлсэн ч аав өөрийнхөө үзэл бодолтой зууралдсаар байлаа. Аав маш биеэ тоосон, ууртай хандлагаар надад хандаж, Төгс Хүчит Бурханд битгий итгэ гэж хэлсэн.

Сүүлд нь, Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд үргэлж оролцдогийг минь харсан тул намайг болиулах шалтаг болгон, “Чи өдрийн ихэнх цагийг утсан дээрээсээ цуглаанд оролцож өнгөрөөх юм. Чи ажил хийж, гэр орны зардлыг төлөх мөнгө олох хэрэгтэй байна. Одоогоос эхлээд би чамд ямар ч мөнгө өгөхгүй! Ажилд орохгүй бол чи энэ гэрээс явж болно шүү!” гэв. Аавын хэлсэн үг санааг минь маш их зовоосон. Хэрвээ би ажил хийх юм бол цуглаанд оролцож, Бурханы үгийг унших завгүй болно. Харин ажилд орохгүй бол аавд хөөгдөж, амьдрах газаргүй болно. Би маш их айсан учраас ажилд орж, өглөөний зургаан цагаас өдрийн дөрвөн цаг хүртэл ажиллаж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ умартаж эхэллээ. Ажлын үеэр утсаа ашиглаж болдоггүй байсан болохоор шинээр ирэгсдийг усалж чадаагүй. Өдөр бүр ажлаа тараад гэртээ ирэхдээ туйлдсан байдаг болохоор цуглаан дээр маш их ядардаг байв. Би Бурханд залбирч, үүргээ гүйцэтгэх зам нээж өгөхийг Бурханаас гуйсан. Хэд хоногийн дараа би тэр ажлаас гарч, гэр цэвэрлэх ажилд ороод, өдөрт ердөө дөрвөн цаг л ажиллах болж, хэдийгээр нэг их мөнгө олоогүй ч цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэх завтай боллоо. Цуглаанд дахиад л тогтмол оролцож байгааг минь аав хараад үргэлжлүүлэн саад болсон юм. Цуглаанд оролцохоосоо өмнө ямар нэг зүйл хийхийг аав надаас үргэлж хүсэж, заримдаа онлайнаар цуглаанд оролцож байгааг минь хараад хамт гадагшаа гаръя гэж гуйдаг байв. Эхэндээ би юу болоод байгааг тийм ч сайн ойлгоогүй. Аав минь юм чинь би дуулгавартай байх ёстой гэж л бодсон ч цуглаан алгасахыг хүсэхгүй байсан учраас энэ нь надад хэцүү байсан. Нэг удаа аав надаас өөртэй нь хамт гадагш гарахыг дахиад хүсэхэд би цуглаантай байна гэдгээ хэлээд, аавыг маш их гуниглуулсан. Эхэндээ би эдгээрийг яаж зохицуулахаа мэдээгүй.

Хожим нь, нэг цуглаан дээр ах, эгч нар Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгсөн нь юмыг арай илүү тодорхой харахад минь тусалсан юм. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). “Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, тэр хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг хуурч, хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан нэг хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авахыг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Бурханы үгийг уншсаныхаа дараа би Сатаны заль мэхийг бага зэрэг ойлгосон. Бурхан хүнийг аврахыг хүсэх үед Сатан тэр хүнийг Бурханаар авхуулахад нь саад болохын тулд элдэв аргаар оролдож, бүх хүн, эд зүйлсийг ашигладаг. Энэ нь надад тохиолдож байв. Аав Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь олж мэдээд, намайг болиулж, үймүүлэхийн тулд хамаг чадлаараа хичээж, намайг ажиллах ёстой гэсэн шалтаг тоочиж, цуглаан бүрийн өмнө надаас ямар нэг юм хийхийг хүсэж, зориуд цуглааныг минь тасалдуулан өөртэй нь хамт ойр зуурын юманд явахыг надаас гуйдаг байжээ. Энэ бүхэн нь Сатан аавыг минь ашиглан намайг үймүүлж, цуглаанд оролцох, Бурханы үгийг хэвийн унших боломжгүй болгосон хэрэг байв. Би Сатаны заль мэхийг ялган таних чадваргүй байсан учраас аав намайг сүрдүүлэх үед гэрээс хөөгдөх вий гэж айсандаа үгэнд нь орж, Сатаны сорилтод унасан болохоор цуглаанд тогтмол оролцож, үүргээ сайн гүйцэтгэж чадаагүй. Сатан намайг Бурханаас холдуулж, Бурханы авралыг алдуулахын тулд аавын минь үймүүлэхийг ашиглаж байсныг би одоо л ойлгож байна. Сатан маш ёрын муу. Гэхдээ Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхэнд үндэслэн хэрэгждэг. Тийм орчныг туулснаар би үнэнийг эрж хайж, сургамж авч, Сатаны заль мэхийг ялган таньж сурч, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэж чадсан. Бурханы гэгээрэл, удирдамжийн ачаар би аливаа юмсын үнэн мөнийг бага зэрэг ялган таньдаг болсон юм. Би гэрчлэлдээ бат зогсож, Сатаны урхинд дахиж орохгүй байх ёстой байв.

Дараа нь би цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэхээр зүтгэлээ. Аав надад үргэлжлүүлэн саад болж, төвөг удан, бүр хэд хэдэн удаа намайг гэрээс хөөхийг хүссэн. Аав надад маш их уурласандаа надтай ярихыг огт хүсээгүй. Надад юу ч хийсэн, би аавтай ярих ёстойгоо мэдэж байв. Нэг өдөр би ааваас “Аав аа, та яагаад надтай ярихгүй байгаа юм бэ? Намайг яагаад гэрээс хөөхийг хүсээд байгаа юм бэ?” гэж асуухад аав: “Чи цуглаанаа л анхаардаг, хүний үгэнд барагтай ордоггүй” гэв. Тэгэхэд нь би: “Бурхан бидэнд эцэг эхээ хүндэл гэж хэлсэн учраас би тантай ярихаа болихгүй, гэхдээ бас цуглаанд оролцохоо болихгүй” гэсэн. Аав дуугаа хурааж, дараа нь надад юу ч хэлээгүй. Сүүлд нь би хойд ээждээ сайн мэдээг номлолоо. Түүнд сайн мэдээ таалагдаж, нэг сар цуглаанд оролцсон юм. Гэтэл аав олж мэдээд, цуглаанд оролцохыг нь хориглож, намайг гэрээсээ хөөхийг хүссэн. Үүнд би гунигласан бөгөөд аавтайгаа харилцах харилцаагаа сүйтгэхийг хүсээгүй. Нэг өглөө утсан дээрээ Бурханы үгийг уншиж байтал аав хараад намайг загнаж, “Утсаараа цуглаанд оролцсоор байгаа юм бол би наадхыг чинь авчихъя л даа!” гээд миний гараас утсыг минь булааж авахаар оролдсон. Намайг утсаа өгөхгүй болохоор аав ууртайгаар “Чи миний үгэнд орохгүй юм бол юмаа аваад, энэ гэрээс явж болно шүү!” гэлээ. Үнэхээр гомдмоор байсан. Аавтайгаа харилцах харилцаа минь үргэлж сайн байж, би аавыг, аавын гэрийг орхин явахыг хэзээ ч хүсэж байгаагүй ч аавын надад хандах хандлага, энэ гомдмоор үг үгээр дүрслэхийн аргагүй шаналгаатай байв. Гэрээсээ хөөгдвөл надад очих газар байгаагүй, бас мөнгө ч байгаагүй, би яахаа мэдэхгүй байсан. Би уйлж эхлэн, цээж хөндүүрлэж байлаа. Аавын саад, үймээнээс болоод би маш их түгшиж, ихэд сул дорой болж, тарчилж, эдгээр бэрхшээл, сонголттой тулгарсаар байхыг хүсээгүй учраас амиа хорлох талаар бодсон юм.

Миний бодол буруу гэдгийг мэдэж байсан тул би эрж хайхаар Бурханд залбирч, өөрийнхөө байдлын талаар ах, эгч нартаа хэлэхэд тэд надтай Бурханы үгийг хуваалцлаа. “Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг мөрдөн мөшгөхгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс!… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үгийг уншсаныхаа дараа би хаанчлалд хүрэх зам амаргүй гэдгийг ойлгосон. Бид Бурханы сайшаал, ерөөлийг хүртэхийн тулд төлөөс төлж, бүх төрлийн хүнд хэцүү орчны туршилтыг давж гарах ёстой. Бурханд итгэх замд зовлон, цэвэршүүлэлт байхгүй бол бид Бурханыг үнэхээр хайрладаг болж чадахгүй. Төгс Хүчит Бурханд итгэснээс минь болоод аав намайг эсэргүүцэж, надад саад болж, цуглаан, үүргийг минь үймүүлэхээр оролдож, бүр хэд хэдэн удаа намайг гэрээс хөөхийг хүссэн нь миний хувьд маш зовлонтой байлаа. Бурхан яагаад надад ийм зовлон амсахыг зөвшөөрснийг би ойлгоогүй ч Бурханы хүслийг, эсвэл энэ орчныг яаж туулахаа эрж хайгаагүй. Харин надад зүгээр л муухай санагдаад, би гутарч санаа зовж, гэрээсээ хөөгдөх үедээ туулах бэрхшээлээс айж, маш сул дорой болж, хамгийн сайн гарц бол үхэл гэж бодохдоо тулж, сөрөг бодол минь намайг бүрэн хянаж байв. Одоо Бурханы үгээс би үзэл санаа минь хэчнээн буруу байсныг мэдэж авсан. Би хулчгар байсан. Би ямар ч бэрхшээлтэй тулгарах зоригтой, хүчтэй байх ёстой байв, учир нь Бурхан эдгээр нөхцөл байдлаар дамжуулан миний итгэлийг төгс болгож, ямар ч бэрхшээлтэй тулгарсан дуулгавартай дагаж, хүлээн авч чаддаг болгож, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэхийн тулд Бурханд залбирч, найдаж чаддаг болгохыг хүссэн. Бурханы үгийг тунгаан бодоод миний сэтгэл цэлмэлээ. Бурхан надтай хамт байгаа, Бурхан надад туслах учраас би хулчийж болохгүй, урагш явах ёстой байлаа. Иймээс би цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэхээ болиогүй.

Хэд хоногийн дараа төрсөн ах минь буцаж ирлээ. Би ахад Төгс Хүчит Бурханыг гэрчилж, цуглаанд оролцохыг урьж, ах ч миний тэр урилгыг хүлээн авсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа аав олж мэдээд, ахад саад болж, үймүүлж эхэлсэн тул ах минь цуглаанд оролцохоо болив. Аав бас надад гэрийнхэндээ дахиад сайн мэдээ номлохгүй байхыг анхаарууллаа. Би бага зэрэг гунигласан, гэхдээ гаднаас нь харахад аав саад болж байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ энэ нь Сатаны үймээн гэдгийг мэдэж байсан тул өөрийгөө тайвшруулахаар хичээлээ. Сүүлд нь Бурханы үгээс би үүнийг уншсан юм: “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). “Хүмүүсийг бусдад ямар зарчмаар ханд гэж Бурханы үг шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яд: Энэ нь баримтлах ёстой зарчим юм. Үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг дагаж чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Бид ч бас тэднийг хайрлах ёстой. Бурханы хүслийг дагаж чаддаггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд тэрсэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг бөгөөд бид ч бас жигших ёстой. Үүнийг л Бурхан хүнээс шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол, Бурханд итгэх итгэл бол зөв зам, энэ нь авралд хөтөлж чадна гэдгийг сайн мэддэг хэр нь хүлээн авахгүй хэвээр байдаг бол тэд үнэнээс залхдаг, үнэнийг үзэн яддаг хүмүүс гэдэг нь эргэлзээгүй, Бурханыг эсэргүүцдэг, Бурханыг үзэн яддаг хүмүүс гэдэг нь эргэлзээгүй—Бурхан мэдээж тэднийг үзэн ядаж, жигшдэг. Тийм эцэг эхийг чи жигшиж чадах уу? Тэд Бурханыг эсэргүүцэж, зүхэх хандлагатай байдаг—энэ тохиолдолд тэд гарцаагүй чөтгөр, Сатанууд юм. Чи ч бас тэднийг үзэн ядаж, харааж чадах уу? Эдгээр нь бүгд бодитой асуулт. Эцэг эх чинь чамайг Бурханд итгэхэд саад хийвэл чи тэдэнд яаж хандах ёстой вэ? Бурханы шаардсанаар чи Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах ёстой. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ‘Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?’ ‘Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн’ (Матай 12:48–50) гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: ‘Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.’ Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна). Бурханы үгийг уншсаныхаа дараа би, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авснаас минь хойш аав элдэв янзын юм хийснийг саналаа. Би аавд Төгс Хүчит Бурханы үгийг олон удаа уншиж өгч, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилсэн. Аав намайг няцааж чадахгүй байсан ч үзэлтэйгээ зууралдаж, огт эрж хайлгүй, Бурханы ажлыг үгүйсгэж, яллаж, намайг болон бусад хүнийг Төгс Хүчит Бурханд итгэхээс сэргийлэхийн тулд хамаг байдгаараа хичээсэн. Аав үнэнийг хайрладаггүй, харин үзэн яддаг учраас биднийг эсэргүүцэж, хавчиж байсныг одоо би тодорхой ойлгосон. Аав яг л Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчууд шиг байжээ. Фарисайчууд Эзэн Есүс шинэ ажил хийхээр ирснийг сонсоод эрж хайж, судлахын оронд эсэргүүцэж, ялласан нь үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг нь бүрэн илчилсэн юм. Аав Бурханд 30 гаруй жил итгэсэн боловч Эзэн Есүсийн эргэн ирэлттэй нүүр тулаад шашны үзэлтэйгээ гөжүүдлэн зууралдаж, эрж хайхыг хүсэлгүй, Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзаж, бидэнд саад хийхээр оролдсон. Аав биднийг эсэргүүцсэн биш, харин үнэн болон Бурханыг эсэргүүцсэн. Аав Бурханы хонь биш бөгөөд Бурхан түүнийг сайшаагаагүй. Эзэнд хэр удаан хугацаанд итгэсэн, байр суурьтай эсэх, эсвэл Библийг хэр сайн мэддэг эсэх чинь Бурханд хамаагүй, харин даруухнаар үнэнийг эрж хайж чаддаг эсэх, Бурханы дуу хоолойг ойлгож, Бурханы илрэлт, ажлыг хүлээн авдаг эсэхийг чинь Бурхан хардаг. Манай аав Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрж хайдаг хүн биш байлаа. Аав Эзэнд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, хэрвээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авалгүй, ингэж эсэргүүцэж, яллах юм бол Бурханы авралыг хэзээ ч хүртэхгүй, Бурханд яллагдаж, хараагдана. Бурханы үг намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, надад зарим үнэнийг ойлгуулж, аавын уг чанар, мөн чанарыг таниулсан. Би сэтгэл хөдлөлөөрөө авирлаж болохгүй, үнэний зарчим болон Бурханы үгийн дагуу үйлдэж, итгэлээ баримталж, Бурханыг гэрчлэхдээ бат зогсох ёстой байв.

Энэ орчныг туулсныхаа дараа би аавыгаа илүү сайн таньж авч, надад саад болох бүрд нь Бурханд залбирч, Бурханд найддаг байлаа. Ах, эгч нар ч бас надад туслахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг надтай хуваалцсан нь надад Бурханы хүслийг ойлгуулж, Бурханыг дагах итгэл өгсөн юм. Би Бурханы хайрыг мэдэрсэн тул маш их баярлаж, Бурханд маш их талархсан. Тэрнээс хойш аав надад саад болж, үймүүлэх үед би дарамтад нь орохоо больж, аавын өмнө зогсоод, юу ч боллоо гэсэн үргэлжлүүлэн Төгс Хүчит Бурханд итгэж, цуглаанд оролцоно, миний хариуцлага юу болохыг би мэднэ, би үүргээ эн тэргүүнд тавих ёстой, сайн мэдээ түгээж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэж хэлсэн.

Сүүлд нь би Бурханы үгийг илүү их уншсан юм. “Өнөөдөр, Миний хүслийг биелүүлж чадах хэнийг ч, Миний ачааг хайхарч чадах хэнийг ч, байгаа бүхнээ Надад жинхэнэ зүрх сэтгэлээр, чин үнэнээсээ өгч чадах хэнийг ч Би хайрладаг. Тэднийг Өөрөөсөө холдуулахгүйгээр тогтмол гэгээрүүлнэ. ‘Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би гарцаагүй их ерөөнө’ гэж Би байнга хэлдэг. ‘Ерөөнө’ гэж юуг хэлж байна вэ? Чи мэдэх үү? Ариун Сүнсний одоогийн ажлын нөхцөлд энэ нь Миний чамд өгдөг ачааг хэлдэг. Чуулганы төлөө ачаа үүрч чадах, Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг бүх хүний хувьд тэдний ачаа, жинхэнэ зүрх сэтгэл нь Миний хүртээсэн ерөөл билээ. Үүнээс гадна, тэдэнд Миний өгдөг илчлэл ч бас Миний ерөөл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 82-р бүлэг). “Бос, Надтай хамтран ажилла! Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүст Би мэдээж хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст Би Өөрийн бүх ерөөлийг хайрлана. Өөрийгөө бүхэлд нь Надад өргө! Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд Миний гарт байдаг, чиний дундарч, дуусашгүй баяр баяслын төлөө Би бүхнийг зохих ёсоор зохицуулна, учир нь ‘Миний төлөө үнэнчээр зарлагаддаг хүмүүсийг Би гарцаагүй асар ихээр ерөөх болно’ гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүн болгонд бүх ерөөл очно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг). Бурханы үгийг уншсаныхаа дараа би үүрэгтээ ачаа үүрч, чин сэтгэлээсээ хандах нь маш чухал гэдгийг ойлгосон. Тэгээд өөрөөсөө “Би хаанчлалын сайн мэдээг номлоход үнэхээр өөрийгөө зориулсан уу? Бурханы шаардлагын дагуу үүргээ биелүүлсэн үү?” гэж асуулаа. Цуглаан, үүрэгтээ илүү их цаг зарцуулахыг аав гэрт бол зөвшөөрөхгүй гэдгийг би мэдэж байсан, учир нь аав үргэлж надад саад болж, үймүүлэхээр оролддог байв. Хэрвээ би сайн мэдээний ажилд өөрийгөө бүрэн зориулахыг хүсвэл гэрээ орхин, өөр хаа нэг тийшээ явж, сайн мэдээг номлох ёстой байлаа. Бурхан хаанчлалын сайн мэдээг аль болох хурдан түгээхийг хүсдэг, ингэснээр улам олон хүн эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авч чадна. Би Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх үүрэг хариуцлагатай, тэгснээр улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч чадна. Тиймээс би хувцас хунараа аван гэрээсээ явж, шинэ хотыг зорьж, эцэст нь сайн мэдээ номлох эрх чөлөөтэй болсон билээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аюулын ирмэгт

Жан Хуй, Хятад 2005 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараахан хуучин чуулганыхаа нэг ахад сайн мэдээ...

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Leave a Reply