Манай гэрийнхэн Бурханд итгэхийг минь болиулахаар оролдсон үе

2022-12-04

Жулиана, малайзия

2018 оны 3-р сард манай хамаатнууд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлож, намайг онлайн цуглаанд оролцохыг урьсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин авралын ажилд үндэслэн шүүлтийн ажил хийдэг, хүмүүсийг бүрмөсөн цэвэрлэж, аварч, нүглээс чөлөөлж, тэднийг Бурханы хаанчлал руу аваачихаар ирсэн гэдгийг мэдэж авав. Хэдийгээр урьд нь би Эзэнд итгэж, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан ч өдөр хоногуудаа нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогт өнгөрөөж, Эзэний үгийг хэрэгжүүлж чадалгүй, шаналж амьдардаг байлаа. Тэгээд эцэст нь нэг юм завхралаа цэвэрлэх арга зам олсон тул маш их баярлаж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт гэдэгт итгэлтэй байсан юм. Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай хамт онлайн цуглаанд оролцож эхлэн, цуглааны үеэр олж авсан гэрлээ ээждээ хэллээ. Ээж миний хэлсэн зүйлийг ашиг тустай юм гээд, онлайнаар сонссон номлолыг минь сонирхсон тул би ээжийг надтай хамт онлайн цуглаанд оролцохыг урьсан. Гэнэт ээж дундаас нь сонсохоо больж, дараа нь Төгс Хүчит Бурханд итгэхийг минь болиулах гэж оролдов.

Нэг өдөр ээж надаас гэнэтхэн “Эртээдийн цуглааны нөхөрлөл Зүүний Аянгын номлол байсан уу?” гэж асуусан. Ээжийнхээ гэнэтийн асуулттай тулгараад би эхэндээ юу гэж хариулахаа мэдээгүй, “Ээж үргэлж пасторын үгийг сонсдог. Надаас ингэж асууж байгаа бол Зүүний Аянгыг ялласан пасторын цуу ярианд хууртсан юм биш үү?” гэж бодсон. Яг миний бодсоноор, намайг ярьж дуусмагц ээж буруутгасан өнгөөр “Библид юу гэж байдгийг бодоод үз. ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24:23–24). Пастор энэ эшлэлүүдийг олон удаа дурдсан. Эцсийн өдрүүдэд олон хуурамч Христ хүмүүсийг мэхлэхийн тулд гарч ирнэ. Ялангуяа Зүүний Аянгын хувьд тэд Эзэн Есүсийг бие махбодтой болж эргэн ирсэн гэж гэрчилдэг. Энэ худлаа байх ёстой. Тэдэнд хэзээ ч битгий итгэ, номлолыг нь хэзээ ч битгий сонс гэж пастор бидэнд хэлсэн. Чи ч бас пасторын хэлснийг хийх ёстой. Тэр номлолуудыг сонсохоо боль!” гэсэн. Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод уур хүрсэн. Пастор Төгс Хүчит Бурханы үгийг сонсоогүй, эцсийн өдрүүд дэх ажлыг нь судлаагүй байж Эзэний эргэн ирэлтийг яаж ийм амархан яллаж чадав аа? Ээж ч бас Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй. Ээж яаж ингэж шүүн тунгаалгүй, зүгээр л пасторын тэр бол худал гэдэг үгийг дагаж чадав аа? Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы дуу хоолой мөн гэж хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа би ч бас эрх мэдэл, хүч чадлыг нь мэдэрсэн. Тэр нь Эзэн Есүсийн үгтэй адилхан эх сурвалжтай, Бурханы Өөрийн дуу хоолой мөн. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Тэд яаж Түүнийг хүмүүсийг мэхэлдэг хуурамч Христ гэж хэлж чадав аа?

Төгс Хүчит Бурханы Чуулганы Чарли ах үнэний энэ талыг нөхөрлөж, Бурханы зарим үгийг надад уншиж өгөв. “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь бие махбодтой болсон Бурхан лавтайяа биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь). Чарли ах бас Бурханы үгийг надад нөхөрлөж, ингэж хэлсэн юм: “Жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялгахдаа бид эхлээд үнэнийг илэрхийлж чаддаг эсэх, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажил хийж чадах эсэхийг нь харах ёстой. Энэ нь хамгийн чухал, үндсэн зарчим юм. Зөвхөн Христ л үнэнийг илэрхийлж чадна, үнэнийг илэрхийлж чадахгүй хүн бол гарцаагүй Христ биш. Хуурамч Христүүдэд Бурханы мөн чанар байхгүй, үнэнийг илэрхийлж чадахгүй. Мунхаг, ялган таних чадваргүй хүмүүсийг мэхлэхийн тулд Эзэн Есүсийг дуурайж, энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чадна. Тиймээс хүн өөрийгөө Христийн ирэлт гэж зарласан ч үнэнийг өчүүхэн төдий ч илэрхийлж чадахгүй, зөвхөн тэмдэг, гайхамшиг л үзүүлж чаддаг бол хүмүүсийг мэхлэхээр ирсэн дуураймал муу ёрын сүнс, хуурамч Христ мөн. Зөвхөн Христ л үнэн, зам, амь бөгөөд Тэр л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадна. Эзэн Есүс Христ гарч ирж, ажиллах үедээ олон үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгч, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Тийм учраас бид бүгд Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан, Христ мөн гэж таньж чадна. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлэхээр ирсэн. Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох бүхнийг илчилдэг. Тэрээр хуйлмал номыг дэлгэж, долоон лацыг нээж, Библийн нууцыг задалж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг бүрэн аврах шүүлтийн ажлыг хийдэг. Тэр бол бие махбодтой болсон Бурхан, эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт гэдгийг Төгс Хүчит Бурханы үг, ажил бүрэн нотолдог.” Үүнийг бодоод сэтгэл цэлмэсэн. Би ээждээ “Та яагаад пасторын үгэнд ингэтлээ их итгэдэг юм бэ? Бид Эзэнд итгэдэг учраас Эзэний үгийг сонсох ёстой. Эзэн Есүсийн хэлсэнчлэн ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог,(Иохан 10:27). Төгс Хүчит Бурханы үг жинхэнэ Христ, хуурамч Христүүдийн үнэний талаар тодорхой нөхөрлөдөг. Христ бол хүний Хүү болсон бие махбодтой Бурхан. Христ Бурхан Өөрөө учраас үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аврахаар ажиллаж чадна. Хуурамч Христүүд бол завхарсан, даган дуурайдаг хүмүүс, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чадахгүй, хүмүүсийг мэхлэхийн тулд зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чадна. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийхээр ирсэн нь хүмүүсийг бүрэн дүүрэн цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлнэ гэсэн үг. Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншиж, жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таньж чадвал Бурханы дуу хоолойг сонсож, Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадна…” Намайг ярьж дуусаагүй байхад ээж сонсохоо больж, би Төгс Хүчит Бурханы үгийг ээждээ уншиж өгөхийг хүссэн ч ээж уурлан явж одсон юм. Ах, эгч нар маань энэ тухай сонсоод, ээж чинь пасторт мэхлэгдэж, жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэнийг ойлгохгүй байгаа учраас Бурханы ажлыг буруугаар ойлгож гэж хэлсэн юм. Тэд бас надад ээжтэйгээ үнэнийг илүү их нөхөрлөж, үзэл, төөрөгдлийг нь хайраар шийдвэрлэ гэж хэлсэн. Үүний дараа, жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг яаж ялган таних талаар ээжтэй нөхөрлөх боломж олдов. Ээж миний үгийг сонссоныхоо дараа утга учиртай сонсогдож байна, Библитэй нийцэж байна гээд онлайн цуглааныг минь тэгтлээ их эсэргүүцэхээ больж, Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг хүсэж байна гэсэн. Үүнд нь би маш их баярласан тул ээждээ Төгс Хүчит Бурханы Чуулганы аппыг татаж өгөөд, цуглаанд оролцохыг гуйлаа. Гэвч цуглаанаас өмнө ээж пасторын онлайнд нийтэлсэн цуу яриаг олж хараад, дахиад надад саад болж эхэлсэн.

Нэг өдөр намайг ажил дээрээ байхад ээж надад шашны пасторууд Чуулганыг доромжилж, яллаж байгаа видеоны дэлгэцийн агшныг явуулаад, тэр видеог үзэхийг надаас хүссэн. Тэр дэлгэцийн агшныг хараад би маш их уурласан. Шашны энэ пасторууд яагаад Бурханаас өчүүхэн төдий ч эмээдэггүй байна аа? Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллахын тулд худал үг, цуу яриа тарааж, үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад боллоо. Тэд үнэхээр ёрын муу юм! Би ойлгож чадаагүй. Шашны удирдагчдын хувиар пасторууд бол сүмд Бурханд үйлчилдэг хүмүүс. Эзэн Есүсийг эргэн ирэхэд тэд Эзэнийг угтан авахын оронд Эзэний эргэн ирэлтийг яагаад ингэж эсэргүүцдэг юм бэ? Би эрж хайхаар Бурханд залбирсан. Залбирсныхаа дараа “Эрт дээр үеэс үнэн зам хавчигдаж ирсэн” гэх үгийг санаад, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ч бас ажиллахаар ирэхдээ ахлах тахилчид, хуулийн багш нар, Иудейн шашны фарисайчуудад хавчигдаж, яллагдаж байсныг би тэр даруй ухаарсан юм. Тэд бол Судрыг тайлбарлаж, синагогт Бурханд үйлчилдэг хүмүүс байсан. Үүнийг бодоод би Бурханы үгийн нэг хэсгийг уншив. “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно). Бурханы үгээс миний ойлгосноор фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласны гол шалтгаан нь үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг уг чанар, мөн чанар нь байсан. Тэд огт Бурханаас эмээгээгүй, үнэнийг эрж хайгаагүй. Эзэн Есүсийн үг болон ажил эрх мэдэл, хүч чадалтайг тэд тодорхой харсан ч тэр нь өөрсдийнх нь үзэлтэй нийцээгүй учраас Эзэн Есүсийг үгүйсгэж, голж, гүжирдэж, яллаж, эцэст нь Эзэнийг загалмайд цовдолсон. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд хандахдаа өнөөгийн шашны ертөнцийн пастор, ахлагч нар ч бас шашны үзэлтэйгээ гөжүүдлэн зууралдаж, Төгс Хүчит Бурхан хэчнээн их үнэнийг илэрхийлсэн ч, Түүний үг хэчнээн эрх мэдэлтэй байсан ч өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй л бол улайран эсэргүүцэж, яллаж, биднийг судлуулахгүйн тулд цуу яриа тарааж, биднийг бүрэн хянахаар найдан, Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авахад маань саад болдог. Тэд үнэхээр харгис! Энэ нь фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсантай адилхан мөн чанар биш үү? Тэд фарисайчуудаас ч илүү ноцтойгоор Бурханыг эсэргүүцдэг. Миний харсан бас нэг баримт бол шашны ертөнцийн антихристүүдийн мөн чанар нь үнэнийг үзэн ядах явдал учраас Бурхан ямар ч эрин үед, эсвэл хаана ч гарч ирж, ажилласан, тэд үргэлж голж, эсэргүүцнэ. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Энэ санааг би ойлгож, цаашид төөрөлдөхөө больж, гэртээ хариад ээждээ зохих ёсны нөхөрлөл өгөхөөр шийдэв.

Намайг очиход өөрийнх нь явуулсан видеог үзээгүйг минь мэдээд ээж маш их уурлаж, намайг тайлбарлаж амжаагүй байхад л яагаад үзээгүй юм бэ гэж ахин дахин асууж байлаа. Хариуд нь би ээжээс “Төгс Хүчит Бурхан маш тодорхой хэлсэн байдаг ч та эрж хайж, судалдаггүй. Яагаад та энэ доромжилсон видеонуудыг үздэг юм бэ?” гэж асуув. Энэ үед ээж улам уурлаж, буруу итгэл үнэмшилтэй гэж намайг буруутгалаа. Ээжийнхээ ингэж их уурлахыг хараад би маш их гунигласан. Ээж Төгс Хүчит Бурханд итгэхэд минь ингэтлээ их саад болж байсны шалтгаан нь пасторын цуу ярианд хууртсанаас болсон байв. Энэ нь намайг пасторуудыг улам их үзэн ядахад хүргэлээ. Тэд фарисайчуудыг хараахдаа Эзэн Есүсийн хэлсэнтэй яг адилхан байсан юм: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй(Матай 23:13). Дараа нь би ээжийгээ хүмүүсийн үгийг биш, Бурханы үгийг сонс, тэгэхгүй бол Бурханы авралыг амархан алдана гэж шавдуулаад, Төгс Хүчит Бурханд итгэхээ хэзээ ч болихгүй гэдгээ хэлсэн юм. Болих бодолгүй байгааг минь хараад ээжийн дууны өнгө санаа зовсон байдалтай болж, цуглаанд оролцож, Төгс Хүчит Бурханд итгэхээ боль гэж гуйлаа. Би ээжтэйгээ нөхөрлөхөөр бүхий л арга замаар оролдсон боловч ээж миний хэлсэн юуг ч сонсолгүй, Эзэн эргэн ирсэн гэх баримтыг хүлээн авч чадахгүй гэж хэлсэн юм. Хэсэг хугацааны дараа ээж нүүрээ дараад, уйлж эхлэхэд уйлж байгааг нь хараад би маш их гонсойсон. Өсөж том болохдоо би ээжийнхээ уйлж байхыг харахаас, ээжийгээ гуниглуулахаас хамгийн их айдаг байлаа. Ээжийнхээ нүдэнд би үргэлж дуулгавартай хүүхэд байсан ч одоо би ээжийнхээ санааг зовоож, сэтгэлийг нь гонсойлгож байв. Тэгээд ээжийнхээ үгэнд орж, нэг хэсэгтээ цуглаанд оролцохоо боливол зүгээр ч байж магадгүй гэж бодогдсон ч дахин бодоод үзвэл, би өмнө нь Эзэнд итгэдэг байхдаа сүмийн үйлчлэлийг нэгдүгээрт, өөрийнхөө хэргийг хоёрдугаарт үргэлж тавьдаг байсан. Одоо Бурханы шинэ ажлыг хүлээн авсан болохоор Бурханыг нэгдүгээрт тавих нь бүр ч илүү чухал, нэг их үнэнийг ойлгоогүй учраас тэр тусмаа цуглаанд оролцох шаардлагатай байв. Цуглаанд оролцохгүй бол ах, эгч нарынхаа тусламж, дэмжлэгийг авч чадахгүй. Хэрвээ би уруу татагдаж, үймрээд, бат зогсож чадахгүй бол яах юм бэ? Харин цуглаанд оролцохоо болихгүй бол ээжийнхээ өдөр бүр гуниглахыг харах нь намайг шаналгах байлаа! Би урхинд орсон тул Бурханд залбирч, зөв сонголт хийхэд минь залж чиглүүлэхийг гуйсан.

Тэр орой цуглааныхаа үеэр би өөрийнхөө байдлын талаар нэг эгчид хэлэхэд эгч надад Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан юм. “Бурхан ажиллаж, нэг хүнийг халамжилж, тэр хүнийг шинжиж, ивээж, сайшаах үед Сатан ч бас тувт салахгүй мөрдөж, тэр хүнийг хуурч, хорлохыг хичээдэг. Хэрвээ Бурхан нэг хүнийг олж авахыг хүсвэл Сатан Бурханд саад болж, Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, хохироохоор янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы олж авахыг хүсдэг бүх хүнийг тэр өөртөө булааж авахыг хүсдэг, тэднийг хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэр хүмүүс Сатаныг шүтэж, ёрын муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэж, Бурханыг эсэргүүцэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Эгч ингэж нөхөрлөсөн: “Танд тохиолдож буй зүйл гаднаасаа, Төгс Хүчит Бурханыг дагахад чинь танай гэрийнхэн үймүүлж, саад болж байгаа мэт харагдаж байгаа ч ард нь Сатаны явуулга байгаа. Энэ бол сүнслэг тулаан. Бурхан хүмүүсийг аврахын тулд эцсийн өдрүүдэд бие махбодтой болж ирсэн ч Сатан хүмүүсийг Бурханы авралыг хүртээсэй гэж хүсдэггүй учраас биднийг үймүүлж, саад хийж, биднээр Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулж, эцэст нь биднийг эзэмдэж, хянаж, өөртэйгөө хамт там руу чирч явахын тулд эргэн тойрныхныг маань ашигладаг. Яг л энэ удаагийнх шиг, та Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авсан, гэтэл таныг ээжийнхээ үгэнд орж, Бурханд итгэхээ больж, Бурханы авралыг алдаасай гэсэндээ Сатан ээжээр чинь дамжуулан дайрч давшилж, үймүүлж байна. Энэ бол Сатаны хорон санаа зорилго. Бид бат зогсохын тулд Сатаны заль мэхийг нэвт харж, Бурханд найдах хэрэгтэй. Иовыг бодоод үз. Сатан эхнэрийнх нь гомдоллохыг ашиглан Иовоор Бурханыг орхиулах гэхэд Иов Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдлаа хадгалж, Бурханыг гэрчлэхдээ бат зогсож, Сатаныг шившиглээд, эцэст нь Иовын итгэл Бурханы сайшаалыг хүртсэн. Бид ч бас бат зогсох итгэлтэй байж, Сатаны урхинд автахгүй байх хэрэгтэй!” Бурханы үгийн талаарх эгчийн гэрчлэл маш их сэтгэл хөдөлгөсөн. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа би алхам бүрдээ олон саад бэрхшээлтэй тулгарсан ч үүний ард сүнслэг тулаан байсан болж таарлаа. Ээждээ анхаарал тавьж, үгэнд нь ордгийг минь Сатан мэдэж байсан учраас ээжийг ашиглан намайг ахин дахин үймүүлж, намайг үзэл, төөрөгдлөөр дүүргэж, хуурахын тулд цуу яриа тарааж, Төгс Хүчит Бурханыг дагахыг минь болиулахаар хүчилсэн. Сатаны санаа зорилго үнэхээр хорон, ёрын муу. Би Сатанд хууртаж болохгүй. Ээж намайг яаж ч үймүүлсэн, Бурханд үргэлжлүүлэн итгэж, үнэнийг илүү их эрж хайж, ойлгохын тулд ах, эгч нартайгаа цуглана гэж би шийдсэн.

Дараагийн хэдэн өдөр нь ээж гунигтай харагдаж, өдөр бүр санаа алдаж, намайг онлайн цуглаанд оролцохыг харах үедээ надад хөндий хүйтэн хандаж байв. Ээжийнхээ ингэхийг хараад би бага зэрэг дарамтад орж байсан ч Төгс Хүчит Бурханд итгэх тухай асуудал дээр буулт хийж болохгүйгээ мэдэж байлаа. Тэгээд Бурханы ийм үгийг санасан: “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг оюун ухааныг минь нэлээд цэлмээж, Сатаны явуулга дахин над дээр ирснийг би ухаарсан. Сатан Бурханд итгэхээ болиогүйг минь хараад намайг цуглаанд зохих ёсоор тайван оролцох боломжгүй болгохын тулд ээжийг минь ашиглан над руу дайрч довтолж, үймүүлсээр байв. Би Сатаны уруу таталтыг даван гарч, Сатаныг бүрэн дүүрэн шившиглэхийн тулд Бурханд найдах ёстой байлаа. Дараа нь би ээжтэйгээ өдөр бүр идэвх санаачилгатайгаар ярилцаж, ердийнх шигээ анхаарч, халамжилж байсан ч цугларч, Бурханы үгийг унших цаг болоход ээжээс зайлсхийхээр оролдож байсан. Аажмаар ээж Бурханд итгэх итгэлд минь тэгтлээ их оролцохоо больж, онлайн цуглаанд оролцож байхыг минь харах үедээ ч юм хэлээгүй. Сатаны уруу таталтыг даван туулахад тусалсан Бурханы удирдамжид би маш их талархсан.

Гэвч хэсэг хугацааны дараа гэнэтийн байдлаар аав, ах хоёр Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь олж мэдээд, надад саад болж, намайг шашин руу буцаан аваачихаар оролдсон. Нэг өдөр ах маань маш их уурлаж, намайг буруутгаж, “Чи яагаад ийм зөрүүд юм бэ? Ээж Бурханд итгэх итгэлд чинь санаа зовж, гуниглаж байна. Чи яаж өөрийгөө буруутгахгүй байж чадаж байна аа? Манай гэрийнхэн бүгдээрээ Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би аав, ээж хоёрыг баярлуулахын тулд зүгээр л больчихож болдоггүй юм уу?” гэсэн. Гэрийнхнийхээ буруу ойлголт, буруушаалттай нүүр тулаад надад хэлмэгдсэн мэт санагдаж, урсах нулимсаа барьж дийлсэнгүй. Би Төгс Хүчит Бурханд итгээд олж авсан бүхнийхээ талаар тэдэнд хэлэхийг үнэхээр хүссэн ч тэд ам нээх бүрдээ намайг буруутгаж, загнаж байсан болохоор би өөрийн эрхгүй сул дорой болж, чимээгүйхэн Бурханд хандаж, бат зогсох итгэл өгөөч гэж Бурханаас гуйсан. Залбирсныхаа дараа би Эзэн Есүсийн ингэж хэлснийг саналаа: “Эцэг, эхээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой биш(Матай 10:37). “Үнэнээр Би та нарт хэлье, Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эцэг эх, ах дүүс, эхнэр, хүүхдүүдээ орхисон хүн өнөө үед өчнөөн дахин ихийг, ирэх үед мөнх амийг хүлээн авахгүй байна гэж үгүй(Лук 18:29–30). Одоо манай гэрийнхэн Бурханд итгэхэд минь саад болж байна. Хэрвээ би Бурханыг дагахыг хүсвэл сонголт хийх ёстой. Гэрийнхнийхээ саад бэрхшээл, намайг ойлгож чадаагүйгээс болж Бурханыг дагахаа больж болохгүй. Тэгээд би Петрийг бодлоо. Петр ч бас Эзэн Есүсийг дагах үедээ эцэг эхийнхээ хавчлага, саад тотгортой тулгарсан ч эргэлзэлгүйгээр Эзэнийг дагахаар сонгосон. Петр Бурханыг юунаас ч илүүтэй хайрлаж байсан, тиймээс би Петрийн үлгэр жишээг дагах ёстойгоо мэдсэн юм. Үүнийг бодоод би бага зэрэг тайвширч, гэрийнхэнтэйгээ нэг сайн ярилцаад, миний итгэдэг Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг мэдэгдэхийг хүссэн ч аав, ах хоёр намайг яриулалгүй, сүмд буцаж очоод Эзэнд итгэ гэж шаардахад надад яах ч аргагүй санагдсан. Манай гэрийнхэн Бурханд итгэхэд минь ахин дахин саад болсныг бодоод, багаасаа л аав ээж, ахдаа халамжлуулж, хайрлуулж байснаа би бас санав. Одоо тэд намайг загнаж, бүслээд, тэвчихэд хэцүү байлаа. Итгэлээ хэрэгжүүлэх яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Надад саад болохын тулд тэд дараа нь юу хийхийг би үнэхээр мэдэхгүй байв. Би юу хийх хэрэгтэй юм бол? Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг гэнэт саналаа. “Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Бид болгоомжгүй байвал бүдрэх боломжтой, учир нь ажлын энэ үе шат өмнөх алхмуудаас өөр: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулаад, Иовоос илүү итгэл эзэмшдэг цэгт хүрэх ёстой. Тэд Бурханыг хэзээ ч орхилгүйгээр асар их зовлон, элдэв янзын тамлалтыг тэсвэрлэх ёстой. Тэд үхэн үхтлээ дуулгавартай байж, Бурханд асар их итгэх үед Бурханы ажлын энэ үе шат гүйцэлддэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 8). Бурханы үг надад ойлгуулсан. Би гэрийнхэндээ бүслэгдэж байгаа ч намайг үнэнээр зэвсэглэж, ялган таних чадвартай болгож, итгэлийг минь төгс болгохын тулд Бурхан энэ нөхцөл байдлыг надад тохиолдохыг зөвшөөрчээ. Манай гэрийнхэн Бурханд итгэхийг минь болиулах гэж ахин дахин оролдож, хэдийгээр надад сул дорой, гунигтай санагдаж байсан ч Бурхан намайг орхиогүй, үгээрээ удирдаж, залж чиглүүлж байсан болохоор би гэрийнхнийхээ үймээн, саад бэрхшээлийн өмнө бат зогсох боломжтой болсон. Үүнийг туулсныхаа дараа би зарим үнэнийг ойлгож, шашны пасторууд Бурханыг эсэргүүцдэгийн мөн чанар, Сатаны хорон санаа зорилгыг ялган таньж, Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн. Бурханы ажил маш ухаалаг, бодитой. Ирээдүйд ямар ч бэрхшээлтэй тулгарсан би санаа зовох юм уу айх хэрэггүй. Бурханд үнэхээр найдах юм бол Бурхан намайг удирдаж, залж чиглүүлнэ гэж би итгэсэн. Ингэж бодоод Бурханыг дагах хүсэл минь улам хүчтэй болов.

Нэг өдөр аав хаалгыг минь чанга тогшиж, намайг хаалгаа нээмэгц ээж уйлан “Охин минь, Төгс Хүчит Бурханд итгэхээ боль. Пасторын үгэнд л ор, сүмд Эзэнд итгэвэл адилхан биш үү?” гэсэн. Ээжийн ингэж байхыг хараад уурлах, гуниглах зэрэгцлээ. Ээж Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнтэй тулгараад эрж хайх, хүлээн авах хандлага харуулаагүй. Пасторыг бүрэн сонсож, пасторын үгийг үнэн гэж үзээд, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг голж, Бурханыг дагахад минь саад болж, үймүүлэхээр чадах бүхнээ хийсэн. Ээж минь Бурханд үнэхээр итгэдэг хүн биш, хүмүүсийг дагадаг гэдгийг би харсан. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн үнэхээр бүх төрлийн хүмүүсийг илчилж, яг буудай, үрийн сүүлийн адилаар жинхэнэ, хуурамч итгэгчдийг ялгадаг. Бид нэг гэр бүл ч хэдий ч үнэнд хандах ялгаатай хандлагаасаа болоод өөр өөр замыг сонгожээ. Хэрвээ ээж минь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас татгалзсаар байвал ээж бид хоёр өөр өөр замаар алхаж байх байлаа. Одоо би үзэл бодлоо хамгаалж, сэтгэл хөдлөлдөө авталгүй, гэрчлэлдээ бат зогсохын тулд Бурханд найдах ёстой. Тиймээс би тайвшраад, ээждээ хандан “Итгэгчдийн хувиар бид Эзэний ирэлтийг тэсэн ядан хүлээдэг биш үү? Одоо Эзэн эргэн ирж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэлсэн болохоор та нар ч бас үүнийг анхааралтай судалж, үргэлж пасторын үгийг сонсоод байхгүй гэж би найдаж байна. Хэрвээ бид эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг алдах юм бол аврагдах боломжоо бүрмөсөн алдана” гэсэн. Ээж тэр үед дуугүй болсон ч аав уурлаж, “Би чамаас нэг л асуулт асууя. Чи Төгс Хүчит Бурханд итгэхээ болих уу?” гэсэн. Би аав руу хараад, шийдэмгийгээр “Үгүй” гэж хариулсан. Ингэж хэлэхэд маш тайван, амар амгалан мэдрэмж төрж, эцэст нь би байр сууриа баттай илэрхийлсэн юм. Аав минь улам их уурлаж, маш нухацтайгаар “Чи надад хянуулахааргүй их том болжээ. Чи өөрийнхөө замыг сонгож болно, дараа нь битгий л харамсаарай даа” гэлээ. Би өсөж том болсон бөгөөд өөрийнхөө амьдралыг хариуцах цаг ирж гэдгийг аавын үг надад ухааруулав. Одоо би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Бурханы мөрийг дагасан учраас өөрийнхөө замыг эргэлзэлгүй дагах ёстой.

Дараа нь аав, ээж хоёр Бурханд итгэх итгэлд минь оролцохоо больсон юм. Гэрийнхэн минь үймүүлснээс үүдэн би бага зэрэг ялган таних чадвартай болж, зарим үнэнийг ойлгож, Бурхан бол төгс хүчит, мэргэн гэдгийг үнэхээр мэдэрч, Сатан жигшүүртэй, ёрын муу гэдгийг харж, Бурхан бол миний багана гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн юм. Одоо би үнэнийг зохих ёсоор эрэлхийлж, эцсээ хүртэл Бурханыг дагахыг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Итгэл бол хүч чадлын эх сурвалж

Ай Шань, Мьянмар Өнгөрсөн зун хүлээн авсан. Үүнийг онлайнаар судалж байтал бусад маань надад Эзэний эргэн ирэлт, яаж Бурханы дуу хоолойг...

“Сүнслэг эцгийн” минь үнэн төрх

Ли Сянхэ, Өмнөд Солонгос Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд удаагүй байхдаа Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб...