Хууртагдсан сүнс сэрсэн нь

2019-12-13

Юанжи, Бразил

Би хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх хугацаандаа би нэгэн Христэд итгэгч найзтай болж, тэрээр надад номлол сонсгохоор сүм рүү дагуулан явдаг байлаа. Би гурван удаа явсныхаа дараа ч юу ч олж мэдээгүй байв. Дараа нь би ажлынхаа улмаас үнэхээр завгүй болсон тул 2015 оны 6-р сарын нэгэн өдрийг хүртэл сүмд дахиж очоогүй бөгөөд тэр өдөр найз маань намайг сүмд дахин нэг удаа аваачив. Тэр үед, ах эгч нарын хуваалцаж байсан зүйлээр дамжуулан Эзэн Есүс бол Золин аврагч гэдгийг би бага зэрэг ойлгож авсан юм. Ялангуяа Эхлэл номыг анх унших үед хүнийг үнэндээ бол Бурхан бүтээсэн, бас Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухаарч, Бүтээгч үнэхээр гайхалтай юм гэдгийг би мэдэрч билээ. Сургуульд байхад сурах бичгүүдэд хүн сармагчнаас бий болсон бөгөөд дэлхий дээрх бүх зүйл байгалийн жамаар үүссэн гэж заадаг байв—би хорь гаруй жилийн турш хууртагдаж байсан болж таарлаа. Гагцхүү Библийг уншсаны дараа би бүрэн сэрсэн бөгөөд тэр үеэс хойш Эзэн Есүст итгэсэн билээ.

2015 оны сүүлээр би Хятадад таван сар байсныхаа дараа Бразил руу буцсан юм. Энэ удаад би тогтвортой ажил олж, зохих ёсоор суурьшихаар шийдэв. Гэвч юмс үргэлж төлөвлөснөөр болдоггүй шүү дээ. Ажил төрөл, хувийн амьдрал маань нэг л жигдэрч өгөхгүй байсан нь намайг маш их хямрааж, түгшээх болов. Нэгэн орой би гомдоллохоор Христэд итгэгч найз руугаа ярилаа. Тэрээр: “Өөрийгөө тайван байлгаад, Эзэнд залбирч, Эзэн чамд зориулж бүх зүйлийг хэрхэн зохицуулдгийг хар” гэж надад хэлэв. Тиймээс би зүрх сэтгэлээ тайван болгоод, “Эзэн Есүс минь! Одоогоор ажил төрөлд минь хүндрэл бэрхшээл тулгараад, би яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Эзэн минь, би Танаас тусламж авах байх гэж найдаж байна” хэмээн Эзэнд залбирав. Гайхмаар нь, дөрөв хоногийн дараа дарга маань намайг дуудаж, ажилдаа буцан орохыг хүссэн юм. Би туйлын их баярлаж, Эзэн Есүс залбирлыг минь сонссонд талархаж байлаа. Үүний дараа би Эзэний ерөөлийг илүү их хүлээн авсан тул ажлаасаа чөлөө авах болсон ч гэсэн, Түүний хайрыг хариулахын тулд долоо хоног бүр цуглаанд оролцож эхлэв.

Хууртагдсан сүнс сэрсэн нь

2016 оны 6-р сараас эхлэн би чуулганы цугларалтуудад оролцохоос гадна Библийн эшлэлүүдийг Фэйсбүүк дээр найзуудтайгаа хуваалцдаг болсон төдийгүй Эзэний талаар илүү их ойлголттой болохын тулд Фэйсбүүкийн агуулгыг гүйлгэн хардаг байлаа. Олон ч найзтай болсон бөгөөд тэд завтай үедээ Библийн эшлэлүүдийг надтай хуваалцдаг байлаа. Энэ нь надад маш их урам өгдөг байв. Нэгэн өдөр би Фэйсбүүк үзэж байтал “Бурхан шүүлтээр бууж ирнэ” гэсэн тайлбартай видео анхаарлыг минь тэр даруй татав. Тэгээд сониучирхан дээр нь дарлаа. Тэр видеог үнэхээр сайн хийсэн байх юм гэж төсөөлж ч байсангүй. Ердөө л гайхамшигтай байсан юм! Би уянгалаг, хүчирхэг дуулалт, сэтгэлийн утсыг хөндсөн үг, жүжигчдийн урам зоригт татагдав. Анхаарлаа төвлөрүүлээд хартал тэр видео Төгс Хүчит Бурханы Чуулганых байв. Тэгээд би: “Жүжигчид бүгд өөрсдийгөө үнэхээр зориулж байна—яг л Бурханд сонсгохоор дуулж байгаа юм шиг байна шүү дээ. Төгс Хүчит Бурханы Чуулган огтхон ч муу биш юм шиг байна! Би анх удаа л тэдний талаар сонсож байна. Хэрэв надад боломж олдвол би энэ чуулгантай холбогдох хэрэгтэй юм байна” гэж бодлоо.

Нэгэн өдөр би тэрхүү видеог Фэйсбүүкийн найз Ян эгч рүү илгээв. Би тэр эгчтэй Библийн талаар байнга хэлэлцдэг байсан юм. Эгчид ч видео үнэхээр таалагдсан бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар илүү их мэдэж авахыг хүсэж байгаагаа хэлэв. Энэ чуулган үнэхээр маш онцгой бөгөөд Ариун Сүнсний ажлаар дүүрэн гэдгийг эгч мэдэрчээ. Тэгээд би тэрхүү видеог өөрийн Фэйсбүүк хуудаснаа хуваалцав. Гэвч хачирхалтай нь, нэг найз маань уг видеог үзээд, Төгс Хүчит Бурханы Чуулган бол сайн биш гэж хэлсэн төдийгүй энэ чуулганы талаарх төрөл бүрийн сөрөг зүйлийг над руу илгээсэн юм. Төгс Хүчит Бурханыг доромжилж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг ялласан энэ бүх материалыг хараад би айж, “Энэ чуулган сайн л юм шиг байх юм, гэтэл яагаад ийм шүүмжлэл байдаг билээ?” гэж бодов. Видеог дахин үзэх үедээ би, эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ хэмээн пастор маань нэгэн удаа номлолоороо хэлж байсныг гэнэтхэн санав. Хэрэв би Эзэн Есүсийн замаас хазайвал тэгээд л дуусаа биш гэж үү? Үүнийг ердөө үл тоомсорлож болохгүй гэдгийг би мэдэж байсан тул үзэхгүй байхаар шийдэв. Тэр даруйдаа би Ян эгчтэй холбогдож, нөхцөл байдлыг тайлбарлалаа. Хариуд нь Ян эгч: “Бид үнэн худлыг нь олж тогтоохын тулд тухайн түүхийн ердөө нэг талд нь найдаж болохгүй. Энэ нь Эзэний сургаалуудад үл нийцнэ. Эзэнд итгэгчид бид бүгдээрээ Түүний эргэн ирэхийг хүлээж байгаа ба яг одоо зарим хүн Эзэнийг хэдийн эргэн ирсэн гэж хэлж байгаа. Бид үүнийг судлах ёстой. Бид зүгээр л бусдыг дагаж, сохроор шүүж, яллаж болохгүй. Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүсийг олж уулзаад, судалж үзэцгээе. Тэдний жинхэнэ төрхийг харъя—ямар ч жинхэнэ зүйлийг хуурамч болгож болохгүй, ямар ч хуурамч зүйлийг жинхэнэ болгож болохгүй” гэлээ. Тэгээд би: “Ян эгчийн зөв шүү. Эзэн эргэн ирсэн тухай сайн мэдээг хэн нэгэн номлохыг би үнэхээр анх удаа сонслоо. Бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллан интернэтэд бичсэн зүйлийн үнэн худлыг би огт мэдэхгүй. Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн видео, кинонууд нэлээд сайн гэдгийг л харж байна. Би очиж, тэдний тухай мэдэж авах хэрэгтэй. Энэ бол Эзэний эргэн ирэлтэд хандах цорын ганц ухаалаг арга зам мөн” гэж би бодсон юм. Иймээс би Ян эгчийн хамт Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж үзэхийг зөвшөөрөв.

Янг эгч видеоны доод хэсэгт үлдээсэн холбоо барих мэдээллээр дамжуулан Хойд Америкт байрладаг Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан ахтай холбогдсон юм. Онлайнаар үүнтэй холбогдох үедээ Ян эгч бид хоёр ижил асуулт тавив: “Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирнэ гэдгийг бид хоёр мэдэж байгаа. Гэхдээ Эзэн Есүс: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24 : 23-24) гэж хэлсэн. Жан ах аа, эцсийн өдрүүдэд хүмүүсийг мэхлэхээр хуурамч Христүүд гарч ирэх энэ асуудлын талаар та ямар бодолтой байдаг вэ?”

Жан ах ингэж хэлэв: “Эзэн Есүс бидэнд анхааруулах үүднээс ийм зүйл хэлсэн. Түүнийг эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед хуурамч Христүүд бас гарч ирнэ. Хуурамч Христүүдэд мэхлүүлэхгүйн тулд биднийг ялган таних чадвартай болгох нь Эзэний хүсэл юм. Гэхдээ, Эзэн эргэн ирсэн гэж хэлж буй хэн бүхнийг хавтгайруулан үл тоож, тэр ч байтугай тэднийг шүүж, ялла гэсэндээ Тэр ингэж хэлээгүй. Ингэвэл Эзэн Есүсийн үгийг буруугаар ойлгосон явдал болно. Хуурамч Христүүд ямар болохыг Эзэн Есүс ингэж тодорхой хэлсэн байдаг: ‘Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24:23-24). Хуурамч Христүүдийн илэрхий шинж бол тэд Эзэн Есүсийн ажлыг дуурайж, тэмдэг харуулж, гайхамшиг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг. Энэ бол хуурамч Христүүдийн хамгийн их зальжин, ёрын муу байдаг талбарууд бөгөөд бас тэдний өвөрмөц үндсэн шинж тэмдэг юм. Хуурамч Христүүдийн илэрхийлэл болон шинжүүдийн талаар Төгс Хүчит Бурханы үг бүр ч илүү тодорхой, хурц гярхай байдаг. Төгс Хүчит Бурхан ийн хэлсэн: ‘Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. … Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь). Бүх хуурамч зүйл үнэн зүйлийн амжилтын хойноос дагаж, даган дуурайж л чадна гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хуурамч Христүүд ч мөн ялгаагүй. Тэд бол муу ёрын сүнснүүд бөгөөд тэдэнд Христийн мөн чанар байхгүй. Тэд Христийн ажлыг хийж чадахгүй, үнэнийг илэрхийлэх чадваргүй, мөн Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж чадахгүй. Хүнд үнэн, зам, амийг авчирч чадахгүй. Тиймээс хуурамч Христүүд Эзэн Есүсийн аль хэдийн хийсэн ажлыг дуурайж л чадна; тэнэг, мэдлэггүй хүмүүсийг хуурахын тулд зарим тэмдэг, гайхамшгийг л үзүүлж чадна. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн, өөрсдийгөө эргэн ирсэн Эзэн Есүс хэмээн давлиун тунхагладаг зарим хүн байдаг бөгөөд өвчнийг эдгээх, чөтгөрүүдийг хөөн зайлуулах, гайхамшиг үзүүлэх, гэмшил, уучлалын замыг номлох зэрэг зүйлсийг хийхдээ Эзэн Есүсийг дуурайдаг. Тэд хүмүүсийг хуурдаг хуурамч Христүүд гэдэг нь эргэлзээгүй. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж урагшлан өрнөж байдаг. Тэрээр урьд өмнө хийсэн хуучин ажлаа хэзээ ч давтахгүй. Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирж, Хуулийн эрин үеийг төгсгөн, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн үетэй яг адилхан. Тэрээр хууль гаргаж, хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн Ехова Бурханы ажлыг давтаагүй, харин оронд нь Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр золин аврах ажлаа хийсэн. Эзэн Есүс хүн төрөлхтөнд гэмшил, уучлалын замыг авчирсан; бид Түүний өмнө очиж, нүглээ улайж, гэмшиж байгаа цагт Эзэн бидний нүглийг уучилж, гэм бурууг маань мартан, хүн төрөлхтөнд Эзэний хайрладаг арвин их нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болгох байв. Энэ бүх ажил шинэ байсан бөгөөд ямар ч муу ёрын сүнс, эсвэл Сатан үүнийг хийж чадахгүй байх байлаа. Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийн хувьд энэ нь адилхан—Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үеийг дуусгаж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин авралын ажлыг давтаагүй. Тэрээр чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, эсвэл хүмүүст зориулж гайхамшиг үзүүлдэггүй. Харин үүний оронд золин авралын ажлын суурин дээр үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Тэрээр хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрмөсөн аварч, биднийг Бурханы хаанчлал руу буцаан авчирдаг. Энэ бол Бурханы урьд нь хэзээ ч хийж байгаагүй цоо шинэ ажил бөгөөд үүнийг ямар ч хуурамч Христ хийж чадахгүй. Бид Бурханы ажил үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг мэдэж, жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялган таних зарчмуудыг ойлгож байгаа цагт Бурханы илрэлт, ажил болон хуурамч Христүүдийн мэхлэлтийг аяндаа ялгаж салгах болно.”

Жан ахтай ярилцсаны үр дүнд би асар ихийг олж авсан юм; түүний нөхөрлөл маш тодорхой байв. Хуурамч Христүүд урьд өмнө нь Бурханы хийсэн зарим нэг ажлыг давтан дуурайж л чадна, гэхдээ тэд ямар ч шинэ ажил хийж чадахгүй, хүн төрөлхтнийг шинэ замаар хангаж ч чадахгүй. Энэ мөчид би Эзэн Есүсийн хэлсэн энэ үгийн ар дахь жинхэнэ утгыг ойлгосон юм: “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно(Матай 24 : 23-24). Ян эгч ч бас үүнээс ихээхэн зүйл олж авснаа хэлсэн тул бид Жан ахтай маргааш орой нь уулзахаар цаг товлож, нөхөрлөлийг нь үргэлжлүүлэн сонсохоор болов.

Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан ахын хуваалцсан зүйл гайхалтай байсан бөгөөд миний хувьд үнэхээр үр өгөөжтэй болохыг би мэдрэв. Гэхдээ би интернэтэд байсан тэр бүр цуу яриаг бодох үедээ бага зэрэг болгоомжилсон хэвээр байлаа. Чуулган руугаа буцаж очсоныхоо дараа би нэгэн ахаас Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар ямар нэг зүйл мэддэг эсэхийг нь асуув. Тэрээр пастор энэ чуулгантай холбоо барьж огт болохгүй гэж хэлсэн гэв; мөн хэд хэдэн пасторын хэлсэн зарим зүйлийн талаар надад хэлж, Төгс Хүчит Бурханыг шүүмжилж, дайрч давшилж, ялласан юм. Үүнийг сонссоны дараа би бага зэрэг эргэлзэж тээнэгэлзэв. Би энэ сөрөг мэдээллийн талаар Ян эгчид цаг алдалгүй мэдэгдэж, Төгс Хүчит Бурханы Чуулганаас холбоогоо таслахыг зөвлөлөө. Гэвч Ян эгч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахаар шийдсэн харагдаж байв. Тэрээр надад хандан: “Хурганы мөр намайг хаашаа ч хөтөлсөн бай, би дагах болно. Саяхан, Төгс Хүчит Бурханы үгийг онлайнаар уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы янз бүрийн видео, сайн мэдээний кинонуудыг үзээд би нэлээд их үнэнийг ойлгож авсан. Урьд нь намайг мухардалд оруулж байсан хүндрэл бэрхшээл, эргэлзээний олонх нь шийдвэрлэгдсэн. Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг би мэдэрдэг. Бусад хүмүүс Төгс Хүчит Бурханы Чуулганыг яаж ч ялласан бай хамаагүй, тодорхой ойлгох хүртлээ би үүнийг заавал судалж үзэх болно...” гэв. Би Ян эгчийг ятгаж чадаагүй тул түүнийг болон Жан ахыг Фэйсбүүк дээр блоклож, тэдэнтэй дахин холбогдож зүрхлээгүй юм.

Гэхдээ хоёр хоног ч өнгөрөөгүй байтал надад хийх ажил байхгүй болж эхлэв. Гэртээ өдөр бүр хоол хийхээс өөр хийх зүйл байхгүй байлаа. Ямар ч хийх зүйл байхгүй байсан тул би YouTube нээж, кино үзэв. Хачирхалтай нь нээх болгонд Төгс Хүчит Бурханы Чуулганы кино, дууны клип, найрал дууны видео гарч ирээд байв. Тэгээд би: “Төгс Хүчит Бурханы Чуулганы видео болон кинонууд үнэхээр хурдан тавигддаг юм байна. Үнэхээр гайхалтай юм аа! Бурханаас ирдэг зүйлс гарцаагүй хөгжин цэцэглэх ёстой тул Төгс Хүчит Бурханы Чуулган үнэхээр Бурханаас ирсэн байж болох уу? Өнгөрсөн удаад Жан ахын ярьсан зүйлс үнэнд нийцэж байсан шүү дээ. Төгс Хүчит Бурханы Чуулганыг ойлгож авахаар дахин нэг удаа оролдож үзэх хэрэгтэй байх. Би ердөө бусдын хэлсэн зүйлээс болж Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахаас яаран татгалзаж болохгүй” хэмээн бодож эхэллээ. Гэвч интернэтээс харсан, Төгс Хүчит Бурханыг ялласан зүйл болон Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо барьж болохгүй гэсэн пасторынхаа анхааруулгыг санангуутаа би цааш лавшруулах хэрэггүй байх гэж бодов. Иймд би YouTube-ээс үзэх өөр видео хайхаар шийдэв. Гэвч хаашаа л харна, Төгс Хүчит Бурханы Чуулганы видеонууд байсан ба яах ч аргагүй байдалд орсон мэт надад санагдаж эхлэв. Эцэст нь миний сониуч зан дийлж, “Төгс Хүчит Бурханы Чуулган сайн, муу байх нь хамаагүй. Тэдний видеонуудыг хальт үзээдхэе, тэгээд үнэхээр сайн биш байх юм бол ялган таних чадвартай болох сургамж болог” гэж бодов. Ингээд би “Сайн мэдээний найрал дууны 9 дэх цуврал” гэсэн нэртэй видеог нээв. Энэ видео миний үнэхээр сайн мэдэх орчин үеийн нийгмийг бодитоор дүрслэн харуулсан учраас миний сонирхлыг татсан юм. Энэ нь хүний амьдралыг маш тод томруун, бодитоор, жинхэнээр дүрслэн харуулжээ. Үзэх явцдаа би уйлж, инээж, зүрх сэтгэл минь хөдөлж, маш их эрч хүчээр бялхаж байлаа. Төгс Хүчит Бурханы Чуулганаас гаргасан видео нэг бүрийг тэр даруй үзмээр санагдав. Дараа нь би Төгс Хүчит Бурханы Чуулганы видеонуудыг өдөр бүр үздэг болсон ба нэг долоо хоногийн дотор Хятад найрал дууны видеоны 17 хэсгийг бүгдийг нь үзсэн байв. Үзэх тусам л улам сонирхолтой санагдаж байлаа. Зүрх сэтгэлд минь тэдгээрийг даруй үзэж, судлахыг шаардаж буй хүч байгаа мэт байв. Тэгээд би: “Төгс Хүчит Бурханы Чуулганы зөндөө олон видеог үзлээ. Видео болгон нь надад маш үр өгөөжтэй байсны зэрэгцээ алин дээр нь ч сөрөг үг байсангүй. Бүгд эерэг юм. Зарим нь дэлхийн харанхуй байдлыг ил гаргаж, зарим нь Бурханыг гэрчилж, зарим нь хүнийг Бурханы өмнө эргэж очиход залан чиглүүлж байна. Махан биеийн, эсвэл дэлхий ертөнцийн хэрэг явдлын хольц алга. Төгс Хүчит Бурханы Чуулган Ариун Сүнсний ажлаар дүүрэн байна. Цуу ярианд хэлээд байсан шиг огт биш юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үнэхээр судалж үзэх хэрэгтэй юм байна!” гэж бодлоо.

Нэгэн өдөр Фэйсбүүк ухаж байхдаа би “Би эцсийн өдрүүдийн авралыг Фэйсбүүкээс олсон юм” гэсэн гарчигтай, хэн нэгний туршлага, гэрчлэлийг олж уншив. Түүнийг нээгээд унштал тэр эгч надтай адил туршлагатай болохыг харав. Эгчийг анх Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо барьж эхлэх үед онлайн найзууд нь түүнд энэ чуулгантай холбоотой баахан цуу яриа явуулжээ. Тэрээр маш их түгшиж байв. Эцэстээ юу тохиолдсоныг нь ойлгохыг тэсгэлгүй их хүсэж байсан тул би цааш нь яаравчлан уншив. Тэр эгч Эзэнд залбирч, өөрийг нь залж чиглүүлж өгөхийг Эзэнээс гуйсныг би харлаа. Эгч өөрийн сонголтоор сонсож, итгэж болохгүй гэдгээ мэдэрсэн боловч үнэн худал эсэхийг нь ялган танихын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганыг бодитой байдлаар судлах хэрэгтэй байв. Цуу яриаг сохроор сонсож, Эзэний хоёр дахь ирэлтийг судлахаас татгалзах нь тийм ч ухаалаг хандлага биш байх байсан тул Эзэний эргэн ирэлтийн тухай үнэнийг олж мэдэх ёстой гэж түүнд санагджээ. Эдгээр үг үнэхээр үнэн зөв байлаа. Эзэний эргэн ирэлт бол чухал зүйл бөгөөд хүн үүнд хянамгай хандах ёстой. Бид зүгээр л олон нийтийг дагаж, сохроор үгүйсгэж, татгалзаж болохгүй. Би нийтлэлийг үргэлжлүүлэн уншаад, Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар эгчийн ойлгож авсан зүйл онлайн найзуудынх нь хэлж байснаас тэс өөр байсныг харав. Мөн түүнчлэн тэрээр Төгс Хүчит Бурханы Чуулганы эгч нарыг биечлэн гэртээ хүлээж авч, тэд Төгс Хүчит Бурханы үгийн талаар түүнтэй нөхөрлөж, түүнд тусалж, санаа тавьдаг байжээ. Энэ эгчийн бодит туршлага надад цаашид эдгээр цуу ярианд хууртаж болохгүй, бас хов живд итгэн эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судлахаас татгалзаж болохгүй гэдгийг хэлж өгсөн юм. Эс тэгвэл би Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаж магадгүй байв. Тэгээд би Төгс Хүчит Бурханы Чуулгантай дахин холбогдож, үргэлжлүүлэн судлах ёстой гэдгээ мэдсэн билээ!

Шөнө нь орон дотроо эргэж хөрвөж байхдаа: “Би блоклосон байгаа хэдий ч Ян эгчийг хайж олох ёстой. Хэрэв түүнийг олж чадвал би Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан ахыг гарцаагүй олж чадна. Ян эгч бол жинхэнэ итгэгч бөгөөд энэ бүх хугацаанд тэрээр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалсаар ирсэн. Яг одоо тэрээр маш олон зүйлийг хэдийнээ ойлгосон байх. Түүний судалгаа хэрхэн явж байгааг би эгчээс үнэхээр асуух хэрэгтэй” гэж бодов. Амаргүй байсан боловч зарим найзынхаа тусламжтайгаар хоёр хоногийн дараа би Ян эгчийн Фэйсбүүк бүртгэлийг олов. Түүнийг блоклосонд уурлаагүйд нь би үнэхээр их баярлаж байлаа. Түүнтэй холбогдох үед тэрээр хэдийнээ олон зүйлийг судалж, тодорхой ойлгож авснаа, мөн Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэдгийг надад хэлэв. Бас тэрээр намайг Жан ахтай баяртайгаар холбож өгсөн юм. Бид гурав интернэтээр холбогдох үед би тэдэнд: “Саяхны туршлагаараа дамжуулан, Эзэн намайг залж чиглүүлж байгааг би харж байна. Мөн би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайж, судлахыг хүсэж байна. Гэвч надад та хоёроос асуух маш олон асуулт байгаа ба та хоёрыг нөхөрлөл хийгээсэй гэж хүсэж байна. Миний үнэхээр ойлгохгүй байгаа нэг зүйл бол Есүс Өөрийн ажлыг хийхийн тулд эрэгтэй хүний бие махбодтой болсон, гэтэл одоо Тэр ажлаа хийхийн тулд яагаад эмэгтэй хүний бие махбодтой болно гэж? Энэ нууцлаг байна. Жан ах аа, та үүнийг надад тайлбарлаад өгөөч?” гэж би хэлэв.

Жан ах асуултын минь хариуд ийн хэлэв: “Тийм ээ. Бурхан бид махбодтой болох явдалд нууц агуулагддаг. Үүний ач холбогдол асар их, гүн гүнзгий бөгөөд бидний ухан ойлгож чадахааргүй зүйл билээ. Тиймээс бид Эзэний эргэн ирэлтийн тухайд хүндэлсэн зүрх сэтгэлээ хадгалах ёстой. Бурханы ажил бидний үзэл санаатай огт нийцэхгүй байсан ч гэсэн бид хэл яриагаа цэгнэх ёстой. Бид асуудалд ул суурьтай хандалгүйгээр шүүж болохгүй. Нухацтай хэлэхэд, Бурханы ажлыг дур зоргоороо шүүх нь Бурханы эсрэг доромжлол бөгөөд доромжлох гэм нүглийг энэ болон дараа дараачийн амьдралд уучилж өршөөх аргагүй юм. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирчихсэн бөгөөд бүх нууцыг тайлсан. Энэ нь Есүсийн дараах зөгнөлийг бүрэн биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12-13). Үнэний энэ талыг ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгийг хамтдаа уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: ‘Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй байсан боловч Бурхан энэ удаад ирэхдээ эмэгтэй байгаа. Үүнээс чи, Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажлын төлөө бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, ямар ч төрлийн махбодыг дураараа сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлдөг. Эрэгтэй ч бай, эсвэл эмэгтэй ч бай Түүний махбод болсон бие мөн л бол энэ нь Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэх үедээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын энэ үе шатыг оронд нь эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан боловч ажил мөн л адилхан хийгдэж дуусах юм. Аль ч үе шатанд хийгдсэн ажил адилхан ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, мөн нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийхдээ цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүүг дурддаггүй вэ? Яагаад гэвэл ажлын шаардлага нь Есүсийнхээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдэд Тэр бие махбодтой болсон нь сүүлчийн удаа гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, харин зөвхөн эрэгтэй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байлаа. … Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон биед ч бас эрэгтэй, эмэгтэйн хуваагдал байдаг. Тэрээр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийнхөө ажлыг шийддэггүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэхдээ, ялзруулагдахын өмнөх эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэсэн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). ‘Хүйсийн тухайд бол нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд хүйсээр ялгаварладаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1).

Бурханы үгийг уншиж дууссаны дараа Жан ах ингэж нөхөрлөв: “Бурханы хийдэг бүхэн утга учиртай. Бурхан утга учиргүй, эсвэл үнэ цэнгүй юу ч хийдэггүй. Библид: ‘Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв’ (Эхлэл 1:27) гэсэн байдаг. Анх Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэдгийг бид үүнээс харж болно. Бурхан эрэгтэй хүний бие махбодтой болж чадна, мөн эмэгтэй хүний бие махбодтой болж ч чадна. Бурханд хүйсийн ялгаа гэж байдаггүй; эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч болсон бай, Тэрээр Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Бурханы ажлыг хийж чаддаг. Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо хоёр өөр хүйстэй болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлж, Бурхан зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болж чадна, харин эмэгтэй хүний бие махбодтой болж чадахгүй гэсэн хүний эндүү ташаа итгэл үнэмшлийг арилгахын төлөө байдаг. Энэ нь, Бурхан бие махбодтой болохдоо эрэгтэй хүний ялгамж чанарыг агуулаад зогсохгүй эмэгтэй хүний ялгамж чанарыг ч агуулж чадна гэдгийг ухаарах боломжийг хүнд олгодог. Мөн Бурхан бол үнэхээр төгс хүчит бөгөөд бид Түүнийг ойлгож чадахгүйн зэрэгцээ Бурханыг дур зоргоороо шүүж, хязгаарлах ёсгүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог. Түүнчлэн, Бурханы мөн чанар сүнс бөгөөд сүнснүүдэд хүйсийн ялгаа байдаггүй. Хүйс зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтөнд л хамаатай байдаг. Хүн төрөлхтнийг аварч, золин аврахын тулд Бурхан хоёр удаа бие махбодтой болсон. Тиймээс бие махбодтой болсон Бурханы хүйс нь Өөрийн ажлыг махбодоор хийж буй цаг үеэс хамаарч байдаг. Бие махбодтой болсон Бурханы газар дээрх ажил дуусмагц Бурхан сүнсний ертөнц рүүгээ буцдаг бөгөөд тэр үед ямар ч хүйсийн ялгаа байхаа болино. Тиймээс хэрэв бид Бурханыг тодорхой нэг хүйсээр хязгаарлавал энэ нь асар их доромжлол юм!”

Төгс Хүчит Бурханы үг болон Жан ахын нөхөрлөлийг сонсоод надад гэнэт гүн ойлголт төрөв. Бурхан бие махбодтой болох болгондоо яагаад өөр өөр хүйстэй болсныг би эцэст нь ойлгосон юм. Мөн хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Бурханы хүсэл болон сайхан санаа зорилго үүнд агуулагдаж байгааг би ухаарлаа. Хэрэв Бурхан хоёр удаа бие махбодтой болох үедээ эрэгтэй хүн болж ажиллахаар ирсэн бол бид Бурханыг эрэгтэй хүн гэдэгт үүрд итгэж, эр хүйс эм хүйсээс илүү агуу бөгөөд өндөр байр суурьтай хэмээн эндүүрэн итгэх байсан юм. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан эмэгтэй хүн болж ажиллаж байгаа нь Бурханы шударга, зөвт байдлын биелэл бөгөөд Бурхан энэ удаа эмэгтэй хүний бие махбодтой болж ажиллаж байгаа нь асар их ач холбогдолтой болохыг надад харуулсан юм! Эс бөгөөс, бид хэзээ ч Бурханыг ойлгохгүй байх байсан бөгөөд Бурханы талаарх бидний үзэл, хязгаарлалт хэзээ ч арилахгүй байж, улмаар энэ нь Бурханы зан чанарт халдах байжээ. Бурхан анх бие махбодтой болох үедээ эрэгтэй хүн болж гарч ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд эмэгтэй хүн болж гарч ирсэн юм. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын бүрэн гүйцэд утга учрыг бидэнд үнэхээр харуулдаг; энэ нь надад Бурханы талаар илүү үнэн зөв, илүү бодитой ойлголтыг өгсөн юм. Бурханд талархъя! Бурханы ажил үнэхээр ухаалаг юм!

Ян эгч, Жан ах хоёр Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэгийг минь сонссоныхоо дараа Бурханы хүслийг ойлгож, Бурханы талаарх үзэл, буруу ойлголтоо арилгаж чадсанд минь баярлаж байв. Бурхан над дээр авралын ажил хийсэнд тэдний сэтгэл хөдлөн уйлцгаав. Дараа нь бид дахиад гурван удаа нөхөрлөсөн юм. Удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя. Би илүү их үнэнийг ойлгож, Бурхан бие махбодтой болохын нууцыг олж мэдэж, Бурханы ажлын гурван үе шатны нууцыг мэдэж авсан юм. Мөн Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгаа, Ариун Сүнсний ажил ба Сатаны ажлын хоорондох ялгаа болон үнэний бусад талыг мэддэг болов. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт бөгөөд Тэр бол үнэн, зам, амь гэдгийг үнэхээр мэдэрч чадсан юм. Тэрхүү Бямба гарагийн орой Ян эгч надад “Бурханы хайр зүрх сэтгэлийг минь хүрээлдэг” нэртэй шинэ дууны клип явуулав: “Бурханыг үнэхээр хайрлагсдыг төгөлдөршүүлэхийн тулд Бурханы хүсэл илчлэгдсээр байна. Амьд цоглог, гэм буруугүй хүмүүс ээ, Бурханд магтаал өргөцгөөе, Үнэн Бурханы эргэн тойронд хамтдаа, сайхан бүжгүүд бүжицгээе. Хүмүүс бүгд Бурханы дуу хоолойгоор, өөр өөр газраас эргэн дуудагдсан. Амийн үгс бидний дээр өгөгдсөн. Бид Бурханы шүүлтийн үгсээр ариусгагддаг.” Энэ дуу намайг маш их зоригжуулсан болохоор сэтгэл хөдлөн уйллаа. Би Ян эгчийн дугаар луу залгасан ч сэтгэл хөдлөлдөө автан юу ч ярьж чадсангүй. “Бурханд талархъя! Баярлалаа...” гэх үгийг л ахин дахин хэлэхээс өөрийг хийж чадахгүй байлаа.

Тэр шөнөдөө миний сэтгэл хөдлөл жаахан дарагдах үед би ах, эгч хоёртой чин сэтгэлийн яриа өрнүүлэв. Төгс Хүчит Бурхан энэ хугацаанд намайг аврах тал дээр бууж өгөөгүйд, бас эсэргүүцэл, тэрслүү байдал дээр минь үндэслэн надад хандаагүйг би баярлаж байсан юм. Харин ч Тэрээр үргэлж надтай хамт байжээ. Тэрээр намайг чиглүүлж, бага багаар сэтгэлийг минь хөдөлгөхийн тулд сайн мэдээний кино, видео, ах эгч нарын туршлагын тухай нийтлэлүүдийг ашиглан, намайг Өөрийн гэр болон Өөрийн өмнө буцааж авчирсан байв. Би ах эгч хоёрт хандан, зүрх сэтгэлийнхээ гүнээс: “Би Бурханы хайрыг хэдийн мэдэрсэн, бас Бурхан бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодог. Би хов жив, цуу ярианд дахин хэзээ ч итгэхгүй. Би Төгс Хүчит Бурханыг өөрийн Аврагч, өөрийн Бурхан гэж бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, намайг маш их нигүүлслээр хангасан Бурхан, хүн төрөлхтний Золин Аврагч гэж би аль хэдийн тогтоосон” гэж хэллээ.

Урьд нь цуу яриа сонсож, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар дотроо зөрчилдөж, бүр Бурханыг шүүмжилсэн үг хэлж, тун тэрслүү байснаа эргээд бодох үед Бурханд асар их өртэй мэт санагдан, санаа зовж, харамсаж байлаа. Гэвч Ян эгч надад хандан: “Бурханыг мэдэхгүй байх үедээ хүмүүс бид худал хуурмагт амархан хууртдаг. Бид үнэхээр гэмшиж байгаа цагт Бурхан үүнийг санахгүй. Бурханы үгэнд ингэж хэлдэг: ‘Бурхан энэ удаа хүмүүсийг ниргэхээр ирээгүй, харин ч аль болох олон хүнийг аврах гэж ирсэн. Ямар ч алдаа дутагдалгүй хүн гэж хэн байна вэ? Хэрэв хүн бүрийг ниргэх юм бол үүнийг яаж аврал гэж нэрлэх юм бэ? Зарим гэм бурууг санаатайгаар хийсэн байдаг бол зарим гэм бурууг санамсаргүй хийсэн байдаг. Санамсаргүй хийгдсэн зүйлсийн хувьд чи тэдгээрийг ухамсарлаж ойлгосны дараа өөрчилж болно. Тиймээс Бурхан чамайг өөрчлөгдөхөөс өмнө ниргэнэ гэж үү? Ийм байдлаар Бурхан хүмүүсийг авардаг гэж үү? Ийм зүйл байдаггүй! Чи санамсаргүй эсвэл тэрслүү уг чанараараа гэм буруу үйлдсэн эсэхээс үл хамааран үүнийг санаж ав: Бушуу түргэн бодит байдлыг ухамсарла! Урагшаа зүтгэ. Ямар ч нөхцөл байдал гарч ирэх нь хамаагүй чи урагшаа зүтгэх ёстой. Бурхан хүмүүсийг аврах гэж ажиллаж байна. Тэр Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг сохроор ниргэхгүй(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”). Бурханы үг надад асар их тайвшрал өгч, Бурхан өршөөл, уучлалаар дүүрэн гэдгийг олж харах боломж олгосон юм. Бурханы хайр маш агуу! Зүрх сэтгэл дотроо мэдэрдэг Бурханд талархах сэтгэлээ би барьж чадахгүй нь. Хожим нь би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай холбогдсоноор дамжуулан тус чуулган цуу ярианд хэлж байсантай огт адилгүй гэдгийг харж чадсан юм. Үнэндээ энэ нь шал эсрэгээрээ байв. Энэ бол бидний хувьд үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэх газар байлаа. Төгс Хүчит Бурханы Чуулганд цуглаан хийх үед хэн ч идэж, уух, баясаж цэнгэх талаар ярьдаггүй; хэн ч машин, мөнгө, орон байрны талаар ярьдаггүй; мөн хэн ч дэлхий дээрх бохир, заваан, ёрын муу зүйлсийн талаар ярьдаггүй байв. Харин бид бүгд Төгс Хүчит Бурханы үгийг хамтдаа уншиж, Бурханы үгийн талаарх өөрсдийн туршлага, мэдлэгээ нөхөрлөдөг байсан юм. Бид Төгс Хүчит Бурханы үгийг хэрэгжүүлж, дагаж мөрддөг. Төгс Хүчит Бурханы Чуулган дотор Бурханы үг, үнэн болон Христ эрх мэдэл эзэмшдэгийг би харж байна. Энэ бол эрх тэгш, зөвт байдлаар дүүрэн газар юм. Шинэ тэнгэр, газар дахь үзэсгэлэнтэй сайхан амьдралыг амсаж байгаа мэт надад санагдаж байна! Одоо тэдгээр цуу яриаг эргээд бодоход тэдгээр нь хүмүүсийг урхидаж, хор хөнөөл учруулахаас цаашгүй болохыг ухаардаг. Тэдгээр цуу ярианы улмаас би Бурханы эцсийн өдрүүдийн авралыг бараг л алдах дөхсөн. Азаар Төгс Хүчит Бурхан намайг аварч, Бурханы ажлын талаар ойлголттой болох боломж олгосон. Миний сүнс сэрж, би Сатаны цуу ярианы орооцолдсон торыг сэт цохиж, Бурханы сэнтийн өмнө ирсэн. Намайг аварсных нь төлөө би Бурханд талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Итгэл бол хүч чадлын эх сурвалж

Ай Шань, Мьянмар Өнгөрсөн зун хүлээн авсан. Үүнийг онлайнаар судалж байтал бусад маань надад Эзэний эргэн ирэлт, яаж Бурханы дуу хоолойг...